| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2023/0041/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/46 |
| Огноо | 2023-03-03 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/46
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,
улсын яллагч Я.Д-,
шүүгдэгч Ч.Б-, Б.А-, А.Б-, М.Э-,
шүүгдэгч Ч.Б-ы өмгөөлөгч Х.З-,
шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Х.Б-,
шүүгдэгч А.Б-ийн өмгөөлөгч Е.Т-,
шүүгдэгч М.Э-ын өмгөөлөгч Я.Б- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Жадик ургийн овогт Чериязданы Бахытжан, Х.б овогт Б-ын А-, Ж.б овогт А-н Б-, Ж овогт М-ийн Э- нарт холбогдох 2113001050048 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын харьяат, 1978 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, газар зүйн багш мэргэжилтэй, тус аймгийн ...... ажилтай, Баян-Өлгий аймгийн Ө- сумын 10 дугаар багийн *** дугаар гудамжны *** тоотод оршин суух хаягтай, урьд шүүхээс ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт Ч-ы Б-, регистрийн дугаар БЗ.......,
2. Монгол Улсын харьяат, 1986 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ө- суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, тус аймгийн ..... ажилтай, Баян-Өлгий аймгийн Ө- сумын *** дугаар баг *** айлын орон сууцны **** тоотод оршин суух хаягтай, урьд шүүхээс ял шийтгүүлж байгаагүй, Х.б овогт Б-ын А-, регистрийн дугаар, БЮ.........,
3. Монгол Улсын харьяат, 1961 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, .....ажилтай, Баян-Өлгий аймгийн Ө- сумын ** дугаар багийн *** дугаар гудамжны **** тоотод оршин суух хаягтай, урьд шүүхээс ял шийтгүүлж байгаагүй, Ж.б овогт А-н Б-, регистрийн дугаар СШ..............,
4. Монгол Улсын харьяат, 1966 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, “Ш.т” ХХК-нд инженер ажилтай, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Энхжин хотхоны ... байрны ... тоотод оршин суух хаягтай, урьд шүүхээс ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт М-ийн Э-, регистрийн дугаар ИЦ..............,
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн талаар:
1. Шүүгдэгч Ч.Б- нь Баян-Өлгий аймгийн Ө- сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас “Ш.т” ХХК-д акт, шаардлага хүргүүлээгүй байхад “Ш.т” ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3/563 дугаартай албан бичгийг хүргүүлж, улмаар тус компаниас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Ө- сумын Засаг даргын Тамгын газрын дансанд “нөхөн төлбөр” гэсэн утгаар 9.950.000 төгрөгийг шилжүүлснийг “Р.б.т” ХХК-ний 5180........... дугаарын данс руу 2019 оны 12 сарын 25-ны өдөр “нөхөн сэргээлт” гэсэн утгаар шилжүүлж, тус компанийн дэд захирал А.Б-ээр бэлнээр гаргуулж, тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын мэргэжилтэн Б.А-ээр дамжуулан авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон,
2. Шүүгдэгч Б.А- нь Баян-Өлгий аймгийн Ө- сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б-ыг “албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас “Ш.т” ХХК-д акт, шаардлага хүргүүлээгүй байхад тус компанид 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3/563 дугаартай газрын нөхөн төлбөр төлүүлэх тухай албан бичиг хүргүүлж, улмаар “Ш.т” ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Ө- сумын Засаг даргын Тамгын газрын дансанд “нөхөн төлбөр” гэсэн утгаар 9.950.000 төгрөгийг шилжүүлж авсан” гэх гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, Ө- сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн данснаас “Р.б.т” ХХК-ний 5180........... дугаарын данс руу 2019 оны 12 сарын 25-ны өдөр “нөхөн сэргээлт” гэсэн утгаар шилжүүлсэн 9.950.000 төгрөгийг уг компанийн данснаас бэлнээр гаргуулан авч, Ө- сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б-д хүргэж өгөх байдлаар дэмжлэг үзүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн хамжигчаар оролцсон,
3. Шүүгдэгч А.Б- нь Баян-Өлгий аймгийн Ө- сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б-ыг “... албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас “Ш.т” ХХК-д акт, шаардлага хүргүүлээгүй байхад тус компанид 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3/563 дугаартай газрын нөхөн төлбөр төлүүлэх тухай албан бичиг хүргүүлж, улмаар “Ш.т” ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Ө- сумын Засаг даргын Тамгын газрын дансанд “нөхөн төлбөр” гэсэн утгаар 9.950.000 төгрөгийг шилжүүлж авсан” гэх гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, “Ш.т ХХК-ны эзэмшил газарт нөхөн сэргээлт хийх тухай гэрээ, нөхөн сэргээлт хийхэд гарах зардлын төсөв, ажлын гүйцэтгэлийн тайлан гэх баримт бичгийг хуурамчаар үйлдэж, өөрийнхөө үйл ажиллагааг хариуцан ажиллуулдаг “Р.б.т” ХХК-ний 5180........... дугаарын дансанд 2019 оны 12 сарын 25-ны өдөр “нөхөн сэргээлт” гэсэн утгаар шилжүүлсэн 9.950.000 төгрөгийг шүүгдэгч Ч.Б-д бэлнээр гаргаж өгч, дэмжлэг үзүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн хамжигчаар оролцсон,
4. Шүүгдэгч М.Э- нь “Ш.т” ХХК-нд инженерээр ажиллахдаа Баян-Өлгий аймгийн Ө- сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай, шүүгдэгч Ч.Б- нь “албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас “Ш.т” ХХК-нд акт, шаардлага хүргүүлээгүй байхад тус компанид 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3/563 дугаартай газрын нөхөн төлбөр төлүүлэх тухай албан бичиг хүргүүлж, уг компаниас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Ө- сумын Засаг даргын Тамгын газрын дансанд “нөхөн төлбөр” гэсэн утгаар шилжүүлж авсан 9.950.000 төгрөгийг “Р.б.т” ХХК-ний 5180........... дугаарын данс руу 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “нөхөн сэргээлт” гэсэн утгаар дахин шилжүүлж, бэлнээр гаргуулан авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон” гэх гэмт хэрэг үйлдэхийг санаачлах байдлаар хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Ч.Б- мэдүүлэхдээ: “Ш.т ХХК-ийг би мэддэггүй байсан. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр би Ө- сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдсон. Ш.т ХХК 2015 онд 201 м.кв газрыг нэмж авсан байна. Би Ө- сумын Засаг даргын Тамгын газрын даргын хувьд манай мэргэжилтнүүдийн төлөвлөж авчирсан албан бичигт гарын үсэг зурж, хянадаг. Тухайн үед Б.А- надад ирж “...манай дансанд төлөх ёстой газрын төлбөр байгаа, жилийн эцэс болж байгаа болохоор татах хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд Э- ах над руу утсаар ярьж “...бид газрын төлбөр төлөх ёстой, тэр төлбөрийг танай дансанд хийе, та ийм утгатай албан бичиг бичээд өгчих” гэж хэлсэн. Тухайн үед Б.А- Ө- сумын газрын даамал байсан. Тэгээд би “Ш.т” ХХК-д тэр бичгийг бичиж өгсөн. Би албан ёсоор гардаж мөнгө авсан зүйл байхгүй. Миний гомдолтой байгаа нь намайг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаар дамжуулан мөнгийг авсан гэдэгт гомдолтой байна. Би Б.А-т итгээд бичиг баримтын харахгүйгээр хариуцлага алдсан. А.Б- ах бид хоёр нэг ургийн хүн. Би сайн таньдаг. Урьд нь нөхөн сэргээлтийн ажил хийж байсан болохоор А.Б- ахад нөхөн сэргээлтийг хийж өгөөч гэж гуйсан хүн би. А.Б- ахыг энэ хэрэгт би татсан болохоор би буруутай болж байна. А.Б- ахаас уучлалт гуйж байна. Ийм зүйл болно гэдгийг мэдээгүй. Б.А-, М.Э- хоёр үнэн зөвийг мэдэж байгаа. Одоо гүйцэтгэгч би болж хэрэгт татагдсанд гомдолтой байна. Газрын асуудлыг Б.А- мэдэж байгаа. Тамгын газрын даргын хувьд тэр талаар би мэдэхгүй.” гэв.
1.2. Шүүгдэгч Б.А- мэдүүлэхдээ: “Б овогт А- би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хуулийн дагуу хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна. Ийм хэрэгт холбогдсонд харамсаж байна. Ш.т ХХК-ийн дансанд өөрийнхөө авсан 1000000 төгрөгийг хийсэн. 2014 оноос эхэлж Э- ахыг танина. 2014 онд Ө- сумын 3 дугаар багт шатахуун түгээх станцын газрыг худалдаж авсан үед Ө-д таних хүн байхгүй, хоёулаа хуурай ах дүү болъё гэж хэлж байсан. Тухайн үед би Ө- сумын газрын даамлаар ажиллаж байсан. 2019 оны 12 дугаар сард Э- ах над руу залгаад “...Ш.т ХХК-иас 30-40 сая төгрөг шилжүүлье, гаргаж авах боломж байна уу, чи судлаад өгөөч, тэр хүмүүст өгөх юмыг нь өгье” гэж хэлсэн. Тэгээд би Ө- сумын Засаг даргын Тамгын газрын даргад очоод хэлсэн. Ч.Б- дарга “... 30-40 төгрөг боломж байхгүй, 10 сая төгрөгөөс доош байвал аргалах боломж байгаа” гэж хэлсэн. Тэгээд би Ч.Б- даргын хэлснийг Э- ахад хэлсэн. Э- ах Ч.Б- даргын дугаарыг надаас авч яръя гэсэн. Ч.Б- дарга нэг өдөр над руу залгаад “...А.Б- гэдэг хүнээс очоод мөнгөө ав, А.Б- 10 хувь буюу 1 сая төгрөгийг авна” гэж хэлсэн. Би А.Б-эд очиход, надад 8905000 төгрөг өгсөн. Өөрөө 1 сая төгрөгийг авсан. Э- ах над руу залгаад “...9950000 төгрөг шилжүүлсэн. Чи миний хувийн данс руу яаралтай 1 сая төгрөг шилжүүлчих гээд дансаа явуулаад, шинэ жил ойртож байна, Казахстаны чихэр, коньяк, каз авч явуул, тэгээд зөрүү мөнгөө тэр юмнуудтайгаа хамт явуулчих” гэж хэлсэн. Тухайн мөнгөнөөс 1 сая төгрөгийг А.Б- авсан, Ч.Б-д 1300000 төгрөг өгсөн. Би өөрөө 1000000 төгрөг авсан. Э- ахын дансанд 1000000 төгрөг шилжүүлсэн. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.
1.3. Шүүгдэгч А.Б- мэдүүлэхдээ: “Би ийм хэрэгт холбогдсонд маш их гэмшиж байна. Урьд нь ийм хэрэгт холбогдож байгаагүй. Энэ хэрэгт холбогдсоноос болж хоёр удаа хагалгаанд орж, сэтгэл санааны дарамтад орж байна. Би Ч.Б-, Б.А- нартай очиж ажил байна уу, би хийе гэж хэлээгүй. Ч.Б- бид хоёр төрөл садангийн холбоогүй. Зөвхөн нэг ургийн хүмүүс. Бие биеэ өмнө нь таньдаг байсан. Ч.Б- над руу хоёр удаа залгаад “...ийм нэг ажил байна, та урьд нь нөхөн сэргээлтийн ажлыг хийсэн байна, та хийгээд өгөөч” гэсэн. Тэгээд “тэр ямар ажил вэ, Ха байдаг юм” гэсэн чинь тэр хийгдээд дууссан ажил гэж хэлсэн. Би гэнэн ямар ч хүнд итгэдэг хүн болохоор ийм асуудалд холбогдсон. Би дараа нь ямар нэгэн асуудал гарвал яах уу гэж асуухад, ямар ч асуудал гарахгүй гэж хэлсэн. Тэгээд Ч.Б-д очиж бичиг цаасанд гарын үсэг зурсан. Мөн би тэр мөнгөнөөс авна шүү гэж хэлсэн ямар ч зүйл болоогүй. Мөнгөний талаар яриагүй. Зөвхөн гэрээнд гарын үсэг зураад тамга дараад явсан нь миний буруу байсан. Авлигатай тэмцэх газарт байцаагдаж эхэлснээс хойш би дарамтад орсон. Б.А- мэдүүлэг өгөхдөө “...би А.Б- гэдэг хүнийг танихгүй, тэрнээс ямар ч мөнгө аваагүй” гэж мэдүүлсэн. Би өмнө нь хуулийн байгууллагаар явж байгаагүй болохоор надад их дарамт болсон. Дараа нь А.Б-ээс мөнгө авсан маань үнэн гэж мэдүүлэг өгснөөр тайвширсан. Би эхнээсээ нөхөн сэргээлтийг би хийгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Би Э- гэдэг хүнийг ерөөсөө танихгүй. Би тэр мөнгө нь юуны мөнгө гэдгийг ч мэдээгүй. Надад “танай “Р.б” ХХК-ийн данс руу 9950000 төгрөг шилжүүлсэн, та гаргаж өгөөч” гэж хэлсэн. Би банканд очоод тухайн мөнгийг нь гаргаад ирж аваарай гэж хэлэхэд, би одоохондоо ажилтай байна, та авчих би нэг хүн явуулъя гэж хэлсэн. Тухайн үед би “Э-б” ХХК-д дэд захирлаар ажиллаж байсан болохоор ажил дээр авч очоод тавьсан байсан. Тэгээд над руу Б.А- залгаад “...та Ха байна, надад танаас мөнгө аваад ир гэсэн” гэж залгасан. Банкнаас мөнгийг бор цаасанд хийгээд нэг уутанд хийж өгсөн. Тэгээд би тэр мөнгийг аваад банкны зарлагын баримттай хамт Б.А-т өгсөн. Б.А-эд тоолж ав гэхэд тэрээр тоолж авсан. Надад Ч.Б-, Б.А- нараас мөнгө авъя гэсэн бодол байгаагүй. Ч.Б-, Б.А- хоёр үнэн зөвийг хэлэх хэрэгтэй. ” гэв.
1.4. Шүүгдэгч М.Э- мэдүүлэхдээ: “Миний бие 2007 оноос хойш Ш.т ХХК-д инженерээр ажиллаж ирсэн. Анх Ө-д 2015 онд ирээд Мурат гэдэг хүнээс шатахуун түгээх станцын газрыг худалдаж авсан. Тэгээд бичиг баримтын бүрдүүлж, газрыг Ш.т ХХК-ийн нэр дээр бүртгүүлэх гэсэн чинь тухайн газрыг худалдсан хүн Казахстан улсад амьдардаг болохоор би өөрийнхөө нэр дээр шилжүүлээд шатахуун түгээх газрыг худалдаж авч байсан. 2015 оноос хойш манай компани техник технологийн шинэчлэлт хийхийн тулд газар хэрэгтэй болохоор нь газрыг өргөтгөсөн. Тухайн үед Б.А-тэй би танилцаад тэрнээс хойш холбоотой байсан. Би Ш.т ХХК-ийн бүх үл хөдлөх хөрөнгийн ажлуудыг хариуцдаг болохоор газрын нөхөн сэргээлтийн ажлыг хийх шаардлагатай байсан учраас тэр талаар газрын мэргэжилтэн Б.А-тэй холбогдсон нь үнэн. Гэхдээ 30-40 сая төгрөгөөр нөхөн сэргээлтийн ажлыг хийнэ гэж Ха ч байхгүй. Бусад шүүгдэгч нарын мэдүүлгийг сонссон. Би үнэнийг л хэлье. Тэгээд нөхөн сэргээлтийн ажлыг 10.000.000 төгрөгөөр тохирч хийлгэе гэж захиралтай ярилцаад албан бичиг явуулахаар болсон. Тэгээд ямар компанитай гэрээ хийх вэ гээд компанийн нэрийг бичээд хянан баталгааны нөхөн сэргээлт хийж өгнө үү гэж албан бичгийг явуулсан. Б.А-тэй ярихад “...Ө- сумын Засаг даргын Тамгын газрын даргатай би тохирчихсон, гэрээ хийхээр болсон” гэсэн. Тэгээд Ш.т ХХК-иас албан бичиг явуулж, албан бичгийн дагуу “Р.б.т” ХХК-тай гэрээ хийнэ үү” гэсэн албан бичиг манай компанид ирсэн. Тэгээд манай компанийн данснаас 9950000 төгрөгийг Б.А- нарын өгсөн данс руу шилжүүлсэн. Дараа нь Б.А- яриад нөхөн сэргээлтийн ажил хийгдсэн, одоо ямар нэгэн асуудал байхгүй гэсэн. Би өмнө нь каз авхуулж байсан нь үнэн. Гэхдээ дандаа өөрийнхөө мөнгөөр авч байсан. 2015 онд анх Ө-д ирэхэд, таньдаг хүн байхгүй болохоор Б.А-тэй танилцаад Б.А- намайг гэртээ урьж дайлж байсан. Б.А- над руу хайрцагтай юм явуулсан гээд байна. Тэрийг нь манай ажлынх нь захиад манай менежер явуулж байсан. Би хахуулын журмаар каз, коньяк авч байгаагүй. Би 1000000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр эрүүгийн хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. “Ш” шатахуун түгээх станцын эзэмшлийн гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 10-12 дахь тал),
2.2. Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын 2019 оны баримт материалд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (1 дэх хавтаст хэргийн 13-34 дэх тал),
2.3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц-О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... “Шинээр нэмж олгогдсон газрын төлбөр төлөгдөөгүй байна, ажил хийгдэж нэмж сунгагдсан газрын төлбөр аудитын актаар тогтоогдсон учраас газрын нөхөн төлбөрийг төлнө үү” гэсэн утгатай албан бичиг Баян-Өлгий аймгийн Ө- сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн. Албан тоотод бичсэнээр бол шинээр сунгагдсан газрын төлбөр нь төлөгдөөгүй байсан учраас нөхөн төлүүлэх акт гарсан гэж ойлгосон. Манай компанийн зүгээс манай эзэмшлийн газрын төлбөр нь төлөгдөөгүй учраас ийм албан бичиг ирж байна гэж ойлгоод уг мөнгийг тухайн албан бичигт дурдсан төрийн сангийн данс руу “Ш.т” ХХК-ний өөрийн данснаас шилжүүлсэн байгаа. Төлөх ёсгүй байсан уг 9.950.000 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулах, хохирлоо барагдуулах хүсэлттэй байна” гэсэн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 63-64 дэх тал),
2.4. Гэрч Х.Д-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Баян-Өлгий аймгийн Ө- сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ч.Б-тай холбоотой асуудлаар гомдол гаргасан юм. ...Ч.Б- нь Ө- сумын нутаг дэвсгэрт орших эзэнгүй газраас иргэд хайрга олборлож газрыг нь сэндийлэгдэж орхисон тул нөхөн сэргээлт хийнэ гэж 21 сая төгрөг гаргуулж авсан. Гэхдээ ямар нэгэн сэндийлэгдсэн газар байхгүй. Зүгээр л хэвийн эрүүл байсан газарт хэвийн бус байсан гэж тайлан гаргаж хийсэн нэрийдлээр мөнгө шилжүүлж авсан. Тухайн үед “Р.б.т” ХХК-нийг тэр ажлыг хийсэн гэж зориуд худал материал бүрдүүлсэн байгаа. Тухайн үедээ Ч.Б- нь нөхөн сэргээлт хийлгүүлэх ёстой талбайд нөхөн сэргээлт хийлгүүлээгүй, хувийн өмчийн шатахуун түгээх станцийн орчимд нөхөн сэргээлт хийсэн гэж материал бүрдүүлсэн байгаа...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36-37 дахь тал),
2.5. Гэрч М.А-ын “...Баян-Өлгий аймгийн Ө- сумын 4-р багийн нутаг дэвсгэрээс 1970-аад оноос эхлээд хайрга олборлож эхэлсэн газар байдаг юм. Тухайн газраас “Э-б” ХХК, “Жол” ХХК нь бүтээн байгуулалтын ажилд зориулж хайрга олборлосон байсан. Ингээд тухайн 2 компани нь тус газарт нөхөн сэргээлт хийгээгүй байсан тул 2018 оны 11 дүгээр сард хяналт шалгалт хийж улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн. Тухайн албан шаардлагын дагуу нөхөн сэргээлт хийлгэж нөхөн сэргээлт хийсэн актыг 2020 оны 01 дүгээр сард манай байгууллагад ирүүлж шалгахад нөхөн сэргээлтийг журмын дагуу хийж гүйцэтгэсэн байсан. Дээрх 2 компани бол барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд бөгөөд тэр компаниуд нь авсан газрынхаа нөхөн сэргээлтийг хийчихэж байгаа юм. Гэтэл тус газарт компаниудаас гадна иргэд мөн тэр газраас хайрга авдаг бөгөөд иргэдийн авсан газрыг нөхөн сэргээх шаардлага гарч тэр талаар Ө- сумын Засаг даргад албан шаардлага хүргүүлж, түүний дагуу Ө- сумын Засаг даргын Тамгын газар нь “Р.б.т” ХХК-тай 5 сая төгрөгийн гэрээ байгуулж түүний дагуу нөхөн сэргээлт хийж улсын комисст 2019 оны 11 сарын 21-ний өдөр хүлээлгэж өгсөн байдаг.” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 39-40 дэх тал),
2.6. Гэрч Б.Д-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би “Р.б.т” ХХК-ийг 2017 билүү 2018 онд байх байгуулсан. Манай компани сантехникийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Би тухайн компанийг байгуулаад аав А.Б-эд үлдээгээд Солонгос улс руу явсан. Манай аав миний нэрийн өмнөөс компанийг ажиллуулж байсан. Тус компанийн дэд захирлаар ажилладаг. Би энэ талаар мэдэхгүй, манай аав мэднэ. Би 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Солонгос улс руу яваад 2019 оны 02 сарын 11-ний өдөр буцаж ирсэн. Би дээр хэлсэн, миний аав манай компанийг ажиллуулдаг, би өөрөө бол компаниараа ажил хийдэггүй. Би гэрээг харлаа. Энэ ажлыг би хийгээгүй, манай аав хийсэн. Гэрээн дээрх гарын үсэг миний гарын үсэг биш байна...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 42-43 дахь тал),
2.7. Гэрч С.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2015 оноос 2019 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд “Ш” шатахуун түгээх станцын Баян-Өлгий аймгийн салбарт түгээгчээр ажиллаж байгаад 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш одоог хүртэл эрхлэгчээр ажиллаж байна. “Ш” шатахуун түгээх станц нь анх 2015 оны 08 дугаар сард Баян-Өлгий аймгийн Ө- суманд байгуулагдаж байсан. Би анх байгуулагдсанаас хойш ажиллаж байна. Баян-Өлгий аймгийн Ө- сумын нутагт “Ш” шатахуун түгээх станц тус сумын 13 дугаар багт ганц л байдаг. Өөр Баян-Өлгий аймагт ямар нэгэн салбар байхгүй. Тухайн газар нь “Ш.т” ХХК-ний эзэмшил газар гэж явдаг бөгөөд 2019 оноос хойш тухайн газарт ямар нэгэн нөхөн сэргээлтийн ажил хийгдсэн тохиолдол байхгүй. “Ш.т” ХХК нь хувийн компани бөгөөд тухайн газар нь компанийн эзэмшлийн газар байгаа юм...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 60-61 дэх тал),
2.8. Гэрч Д.Н-ийн “...Үндэсний Аудитын газрын нэгдсэн удирдамжийн дагуу 2019 оны 05 дугаар сараас 06 дугаар сарын хооронд Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт иргэн, хуулийн этгээдэд газар олголтын байдал, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шийдвэр, үйл ажиллагаа нь газрын тухай хуульд нийцсэн эсэх сэдэвт нийцлийн аудит хийгдэж Ө- сумын нутагт нийт 5 акт тавигдсан. Тухайн актаар 700.000 төгрөгийн 2 акт, 600.000 төгрөгийн 1 акт, 900.000 төгрөгийн 1 акт, 9.699.000 төгрөгийн 1 акт тус тус тавигдсан. Өөр ямар нэгэн акт тавигдаагүй. Ө- суманд ийм мөнгөн дүнтэй акт л тавигдсан. Ингээд хамгийн өндөр дүнтэй 9.699.000 төгрөгийн актын хувьд 3 иргэн, аж ахуй нэгжийг нэгтгээд тавьсан акт байгаа юм. Энэ нь дотроо иргэн Авужалелд 843.000 төгрөг, Р ХХК-д 7.310.000 төгрөг, Пазилет энэрлийн санд 1.545.000 төгрөг нийлээд 9.699.000 төгрөгийн акт тавигдсан. 2019 оны шалгалтаар бол 9.950.000 төгрөгний акт тавигдаагүй.” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 79-80 дахь тал),
2.9. Гэрч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг ажиллаж байхад буюу 2016-2020 онд ердөө л 2019 онд л Ө- сумын 4-р багт хайрганы нөхөн сэргээлт хийсэн. Өөр ямар ч газарт нөхөн сэргээлт хийгээгүй. “Ш” шатахуун түгээх станцын дэргэд 2016-2020 онд ямар ч нөхөн сэргээлтийн ажил хийгээгүй. Би сумын Засаг дарга гэдэг утгаараа Ха ямар ажил хийж байгааг мэднэ. Тэгээд ч тэр газарт нөхөн сэргээлт хийх шаардлага байхгүй, юунд нь нөхөн сэргээлт хийх юм. ...Ө- сумын Засаг даргын Тамгын газрын даргын гарын үсэгтэй байгааг бодоход тэр хүн сайн мэдэж байгаа байх. Би бол ямар нэгэн мөнгө орж ирсэн, гарсныг мэдэхгүй байна. 1000213............ дугаартай данс нь Хахын данс гэдгийг мэдэхгүй байна. Энэ нь төрийн сангийн данс бол мөнгө гарахдаа 1, 2-р гарын үсэг зурагдаж л гарах учиртай. Ө- сумын данс бол би гарын үсэг зурна. Хэрэв Ө- сумын Засаг даргын Тамгын газрын данс бол Ч.Б-ы гарын үсгээр мөнгө нь гарна. Ийм хэмжээний акт, шаардлага ирсэн эсэхийг ч санахгүй байна. “Ш” шатахуун түгээх станцын газарт акт, шаардлага ирснийг санахгүй л байна. Баримт үзвэл тодорхой харагдах байх...” гэсэн мэдүүлэг, (1 дэх хавтаст хэргийн 82-83 дахь тал),
2.10. Гэрч М.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Энэ нь Үндэсний Аудитын газрын нэгдсэн удирдамжийн дагуу 2019 оны 05 дугаар сараас 06 дугаар сарын хооронд Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт иргэн, хуулийн этгээдэд газар олголтын байдал, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шийдвэр, үйл ажиллагаа нь газрын тухай хуульд нийцсэн эсэх сэдэвт нийцлийн аудит хийгдэж Ө- суманд албан тоотоор хүргүүлсэн. Албан тоотын хавсралтаар акт, шаардлагаа хүргүүлж байсан.Тухайн үед нийт 5 акт хүргүүлж байсан. ...2019 оны шалгалтаар бол 9.950.000 төгрөгийн акт тавигдаагүй. Мөн “Ш.т” ХХК-д ямар нэгэн акт, шаардлага хүргүүлээгүй. Энэ ямар учиртай албан тоот хүргүүлснийг нь мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 85-86 дахь тал),
2.11. Гэрч Н.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ө- сумын Засаг даргын Тамгын газар нь 1000213............ тоот дугаарын нэмэлт санхүүжилтийн данстай. Энэ дансанд төсвийн хөрөнгөөс бусад мөнгө төвлөрүүлж, орж ирсэн мөнгийг аймгаас зөвшөөрөл авч гаргадаг. 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Ө- сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б-ы хүсэлтээр “Р.б.т” ХХК-тай байгуулсан гэрээ болон төлбөрийн хүсэлт, цаад компанийн нэхэмжлэх баримтуудын хамт оруулж ирсэн тул мөнгийг гаргах зөвшөөрөлд 2-р гарын үсэг зурж, 1-р гарын үсгийг Ч.Б- дарга зураад “Р.б.т” ХХК руу 9.950.000 төгрөгийг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 88-89 дэх тал),
2.12. Шинжээч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн дарга Ж.Е-, газар, өмчлөл, газар зохион байгуулалтын төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Х.Ө-, газрын төлбөр, татвар, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Т.Б- нарын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 91-94 дэх тал),
2.13. Иргэн Маналсүрэнгийн Э-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг “Ш.т” ХХК-нд шилжүүлэн эзэмшүүлсэн тухай Баян-Өлгий аймгийн Ө- сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 106 дугаартай “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” захирамж, мөн “Ш.т” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг өөрчлөн эзэмшүүлсэн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 118 дугаартай “Газрын хэмжээг өөрчлөн эзэмшүүлэх” тухай захирамжуудын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 99-100 дахь тал),
2.14. Баян-Өлгий аймгийн Ө- сумын Засаг даргын Тамгын газрын 1000213............ тоот данснаас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Р.б.т” ХХК-ийн дансанд 9.950.000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 2 дахь хавтаст хэргийн 45 дахь тал),
2.15. “Р.б.т” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (1 дэх хавтаст хэргийн 146 дахь тал),
2.16. Баян-Өлгий аймгийн Ө- сумын Засаг даргын Тамгын газрын 1000213............ тоот данснаас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Р.б.т” ХХК-ийн данс руу 9.950.000 төгрөг шилжүүлсэн талаарх төлбөрийн хүсэлт, “Р.б.т” ХХК-ийн 16 дугаартай нэхэмжлэх, Ө- сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б-, “Р.б.т” компанийн захирал Б.Д- нарын байгуулсан “Ш.т” ХХК-ийн эзэмшлийн газарт нөхөн сэргээлт хийх гэрээний хуулбар, Нөхөн сэргээлт хийгдсэн ажлын тайлан зэрэг баримт, материалууд (1 дэх хавтаст хэргийн 195-211 дэх тал),
2.17. Ш трейдинг ХХК-иас Баян-Өлгий аймгийн Ө- сумын Засаг даргын Тамгын газарт 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн Т/1022 дугаартай “Баян-Өлгий аймгийн Ө- сумын 3-р багийн нутагт байрлах Ш трейдинг ХХК-ийн эзэмшлийн 3400 м.кв шатахуун түгээх станцын зориулалттай газарт нөхөн сэргээлт хийж өгнө үү” гэсэн албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 212 дахь тал),
2.18. “Р.б.т” ХХК-ийн эзэмшлийн 5180........... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2 дахь хавтаст хэргийн 48 дахь тал),
2.19. “Ш.т” ХХК-наас 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 9.950.000 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Ө- сумын Засаг даргын Тамгын газрын 1000213............ дугаартай дансанд шилжүүлсэн баримт (3 дахь хавтаст хэргийн 11 дэх тал),
2.20. Баян-Өлгий аймгийн Ө- сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б-ы “Ш.т” ХХК-нд хүргүүлсэн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3/563 дугаартай “Танай компанийн Ө- сумын 3-р багт байрлалтай ШТС-ын зориулалтаар эзэмшиж байгаа газарт Ө- сумын Засаг даргын 2015 оны 5-р сарын 21-ний өрийн захирамжаар 2100 м.кв газрыг нэмж олгосон тул тус газарт төрийн аудитын газраас шалгалт хийгдэж 9950000 төгрөгийн газрын нөхөн төлбөрийн акт бичсэн байна. Иймд уг актын биелэлтийг хангаж 2019 оны 12 дугаар сарын 15-ны дотор Ө- сумын ЗДТГ-ын /9006222/ 1000213..... тоот дансанд шилжүүлж өгнө үү.” гэсэн албан бичиг, хавсаргасан баримтууд (3 дахь хавтаст хэргийн 13-19 дэх тал),
2.21. Мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны баримт бичигт үзлэг хийсэн тухай “..Явуулсан баримт бичгийн бүртгэл №1 Ө- сумын ЗДТГ 2019 он гэсэн гарчигтай цагаан өнгийн дэвтэр байлаа. Тус дэвтэрт явсан бичгийн он, сар өдрөөр явуулсан байгууллага, товч утга, хуудасны тоо зэргийг тусгаж бүртгэсэн байх бөгөөд 563 дугаарт 12 дугаар сарын 13-ны өдөр 3/563 дугаартай албан бичгийг Ш.т ХХК-нд, товч утга хэсэгт “Хүсэлт тавих тухай” хуудасны тоо 0-5 гэж тэмдэглэсэн байна. ...2019 оны ирсэн бичгийн бүртгэл хөтөлсөн 2 дэвтэр байх ба тус дэвтэрт “Ш.т” ХХК-иас ямар нэгэн албан бичиг ирүүлээгүй байна.” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (3 дахь хавтаст хэргийн 81-91 дэх тал),
2.22. Яллагдагч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 12 дугаар сард Ч.Б- өрөөндөө дуудаж уулзаад “та өмнө нь 2 ажлыг сайн хийж гүйцэтгэсэн. Одоо танаар ажил хийлгэхгүй. Гэхдээ та надад нэг гэрээнд гарын үсэг зураад мөнгийг бэлнээр гаргаад өг” гэхээр нь би Хятадаас ачаа тосож авах гээд яарч байсан болохоор гэрээнд нь гарын үсэг зурж өгөөд явсан. Яваад ирсний дараагаар миний компанийн дансанд 9.950.000 төгрөг орж ирсэн. Тэгэхэд удалгүй Ч.Б- залгаад “таны данс руу мөнгө орсон байгаа, та түүнийг гаргаад өг” гэхээр нь би тэр өдөр өгч чадалгүй маргааш нь банкнаас бэлнээр гаргаж аваад өөрийнхөө өрөөнд авч очоод байж байтал Ө- сумын газрын даамал Б.А- орж ирээд нөгөө мөнгийг авсан. Би “Ш.т” ХХК-ний газарт ямар ч нөхөн сэргээлт хийгээгүй...” гэсэн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 159-160 дахь тал),
2.23. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Б.А-ийн өгсөн “...Э- надтай холбогдож “би Ш.т ХХК-наас мөнгө шилжүүлнэ. Наанаасаа гаргаж авах боломж байна уу” гэж асуусан. Тэгээд би Ч.Б-д тэр талаар хэлсэн. Анх 30-40 сая төгрөг гаргуулна гэж хэлэхэд нь Ч.Б-аас асуухад 30-40 сая төгрөг гаргах боломж байхгүй, 10 сая төгрөгөөс доош байвал нэг компанитай гэрээ хийгээд гаргуулж авч болно гэж хэлсэн. Би А.Б-, Ч.Б- нарт мөнгө өгч, өөрөө ч бас авч, үлдсэнийг нь Э-ад өгсөн...” гэх мэдүүлэг тусгагдсан тэмдэглэл (4 дэх хавтаст хэргийн 30-40 дэх тал),
2.24. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Ч.Б-ы өгсөн “...Газрын төлбөрийн талаар Б.А- сайн мэдэж байгаа. Э- гэх хүн Ш ХХК- нд худалдсан газрыг хэнээс авсан, хэдээр зарсан гэдгийг шалгуулж үзмээр байна...” гэсэн мэдүүлэг тусгагдсан тэмдэглэл (4 дэх хавтаст хэргийн 30-40 дэх тал),
2.25. Иргэн Б.Ө-ы Х банкны 5193.............. дугаартай данснаас 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр М.Э-ын Х банкны 5193.............. дугаартай дансанд Б.А-ээс гэх утгатай 1.000.000 төгрөг шилжүүлсэн талаарх депозит дансны дэлгэрэнгүй хуулга (4 дэх хавтаст хэргийн 143 дахь тал),
2.26.Яллагдагч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Шн трейдинг ХХК-ийн ажилтан Э-тай урьд өмнө нь ажлын шугамаар танилцаж байсан. Тэгтэл 2019 оны өвөл над руу залгаж “чам руу 30-40 сая төгрөг шилжүүлье, ямар нэгэн аргаар гаргах боломж байна уу” гэж ярьсан. Тэгээд би асуугаад үзье гээд Ө- сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б-тай уулзаад Ш.т ХХК-иас Э- гэдэг хүн ярилаа, 30-40 сая төгрөг гаргаад өгөх боломж байна уу гэж байна” гэсэн.Тэгэхэд Ч.Б- дарга “30-40 сая бол арай болохгүй байна. 10 сая төгрөг бол шууд гэрээ байгуулах болохоор гаргаж болох юм байна гэж хэлсэн. Тэгээд Ш.т ХХК-ийн ажилтан Э-тай Ч.Б-ыг яг тэр даруйд яриулсан. Тэгээд хоорондоо яриад 9,950,000 төгрөг шилжүүлэхээр тохирсон. Ингээд нэг өдөр намайг Ч.Б- дарга дуудаад А.Б-ээс очоод аваад ир гэсэн. Би А.Б-ээс очиж мөнгө бэлнээр авсан. А.Б-эд 10 %-ийн шимтгэл 1 сая төгрөг өгөөд үлдсэн мөнгийг бэлнээр Ч.Б-д 1,300,000 төгрөг өгөөд би өөрөө 1,000,000 төгрөг аваад үлдсэн мөнгийг нь яах бэ гээд Э-аас асуухад тэрээр 1,000,000 төгрөгийг над руу шилжүүлээд үлдсэн мөнгөнд нь каз, коньяк, чихэр аваад явуулчих гэхээр нь би хайрцагт захисан болон үлдсэн мөнгийг нь бэлнээр хайрцаглаад Улаанбаатар хот руу явах гэж байсан автобусны жолоочид мөнгийг нь өгөөд явуулсан...” гэсэн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 122 дахь тал),
2.27. Яллагдагч Ч.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би энэ талаар өмнө нь хэлсэн. Ш.т ХХК-ийн хүн утсаар ярьж албан бичгийг ингэж бичиж өг гээд бичүүлж авсан. Хэн гэдэг хүн болохыг мэдэхгүй байсан. Одоо бол Э- байсан гэдгийг мэдсэн. Э- ярьсны дагуу би албан тоот бичиж өгсөн. Миний албан бичгийн он, сар, сүүлд байгаа нь ямар учиртай вэ гэхээр нь тухайн үедээ бичээд өг гээд утсаар ярьсны дараа явуулсан юм. Тэгээд сүүлд тэднийх албан бичгээ нөхөж ирүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 124 дэх тал),
2.28. Баян-Өлгий аймгийн Ө- сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/317 дугаартай “Ч.Б-ыг Засаг даргын Тамгын газрын даргаар томилох тухай” захирамжийн хуулбар, Ө- сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын тодорхойлолтын хуулбар (3 дахь хавтаст хэргийн 180-189 дэх тал),
2.29. Иргэн М.Э-ын Х банкны 5753........... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (4 дэх хавтаст хэргийн 141 дэх тал),
2.30. Яллагдагч М.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөх болсон. Би тухайн үед 1 сая төгрөг авчихсан болохоор хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. Би 1 сая төгрөг авсан маань үнэн болохоор би хүлээн зөвшөөрч байна. ...Би Б.А-ээр ааруул, каз, коньяк авхуулдаг байсан. Гэхдээ энэ асуудал гарахаас өмнө буюу 2019 оноос өмнө авхуулж байсан. Хайрцгаар бэлэн мөнгө авч байсан удаа байхгүй. Хэрэв тэр мөнгийг надад өгөх байсан бол дансаар л шилжүүлчих байсан. Надад 1 сая төгрөгийг шилжүүлсэн юм чинь үлдсэн мөнгийг нь ч гэсэн дансаар шилжүүлж болох л байсан....” гэсэн мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 22-23 дахь тал), зэрэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болно.
2.31. Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:
1. Шүүгдэгч Ч.Б-ы талаар:
- Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх тухай лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 06 дахь тал),
- Иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 12 дахь тал),
- Гэрч А.А-ы өгсөн “...2003 онд Ховд аймгийн Багшийн дээд сургуулийг төгссөн. 2003 оноос хойш Баян-Өлгий аймгийн Ө- сумын 5-р сургуульд багшилж байгаад 2017 оноос хойш Ө- сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаа. Манайх 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүүхэдтэй. Том охин Улаанбаатар хотод МУБИС-д суралцдаг. 2 дахь охин маань Анагаах УХы Их сургуулийн 1 дүгээр курсийн оюутан. Бага хүү маань 2-р ангид суралцдаг. Манайх ам бүл 6-уулаа, Ө- сумын 10-р багт амьдардаг...” гэсэн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 104 дэх тал),
- Гэрч Ш.л-гийн өгсөн “...Ч.Б- нь зан байдлын хувьд шударга, бусадтай зөв боловсон харьцаатай. Тайван дөлгөөн, нэр хүндтэй. Ах дүү нартай халамжтай, шатар сайн тоглодог. Эрүүл мэндийн хувьд элэг муутай, жил бүр эмчилгээ хийлгэдэг...” гэсэн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 105 дахь тал),
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3 дахь хавтаст хэргийн 177 дахь тал) зэрэг,
- Эд хөрөнгөтэй эсэх тухай дэлгэрэнгүй лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 151 дэх тал),
2. Шүүгдэгч Б.А-ийн талаар:
- Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх тухай лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 05 дахь тал),
- Иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 22 дахь тал),
- Гэрч А.Б-гийн өгсөн “...2005-2009 онд Улаанбаатар хотод ШУТИС-ийн газар зохион байгуулагч, газрын кадастрын ангийг төгсөж дээд боловсрол эзэмшсэн. ...2013 оноос 2020 оны 5 дугаар сарын 01-ний хүртэл Ө- сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамлаар, 2020 оны 05 дугаар сараас хойш одоог хүртэл Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт мэргэжилтнээр ажиллаж байгаа...” гэсэн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 110-111 дэх тал),
- Гэрч Т.Б-ын өгсөн “...Б.А- нь 2010 оноос хойш газрын чиглэлээр ажиллаж байгаа төлөв даруу, дөлгөөн тайван зантай. Бусадтай зөв боловсон харьцаатай, уг дуу цөөтэй. Ажилдаа сонирхолтой, тууштай, сайн залуу байгаа юм. ...” гэсэн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 113 дахь тал),
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3 дахь хавтаст хэргийн 191 дэх тал) зэрэг,
- Ө- сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 3 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох” тухай тушаал, тус аймгийн Газрын харилаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн б/11 дугаартай “Б.А-ийг ажилд томилох тухай” тушаал, газрын даамлын ажлын байрны тодорхойлолтын хуулбар (3 дахь хавтаст хэргийн 194-199 дэх тал) зэрэг,
3. Шүүгдэгч А.Б-ийн талаар:
- Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх тухай лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 03 дахь тал),
- Иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 34 дэх тал),
- Гэрч Х.М-ын өгсөн “...Төлөв даруу, дөлгөөн тайван зантай. Бусадтай зөв боловсон харьцаатай. Шударга, эелдэг зантай хүн байгаа юм. А.Б- нь бусдыг удирдан манлайлах чадвартай, бусдын дунд нэр хүндтэй...” гэсэн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 106 дахь тал),
- Гэрч Х.А-ийн өгсөн “...А.Б- нь Ө- суманд эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Өөрөө болон эхнэр нь өндөр насны тэтгэвэрт гарсан. Хувиараа газар шорооны ажил хийдэг компанитай. Түүгээрээ хааяа ажил хийдэг. Мөн Э-б ХХК-нд дэд захирлаар ажилладаг. Э-б ХХК нь Баян-Өлгий аймгийн төвийн дулааныг түгээдэг хувийн компани байгаа юм...” гэсэн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 108 дахь тал),
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3 дахь хавтаст хэргийн 212 дахь тал),
4. Шүүгдэгч М.Э-ын талаар:
- Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх тухай лавлагаа (4 дэх хавтаст хэргийн 136 дахь тал),
- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (4 дэх хавтаст хэргийн 137 дахь тал),
- Иргэний үнэмлэхийн лавлагаа (4 дэх хавтаст хэргийн 138 дахь тал),
- Гэрч О.Б-ийн өгсөн “...М.Э- ахыг инженер гэдгээр нь мэднэ. Цуг ажлаар хөдөө явдаг. М.Э- нь зан байдлыг хувьд төлөв даруу, үг дуу цөөтэй, тайван дөлгөөн, хурдан ууртай, ажилдаа сэтгэлээсээ ханддаг, ажлын хамт олондоо нэр хүндтэй хүн байгаа юм” гэсэн мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 19 дэх тал),
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтууд цугларсан байна.
2.32. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
3.2. Шүүгдэгч Б.А- нь шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө Ш.т ХХК-нд 1.000.000 төгрөгийн хохирол төлсөн талаарх банкны орлогын мэдүүлгийг нотлох баримтаар гаргаж өгч, шүүхийн хэлэлцүүлэгт “мөнгийг бэлнээр А.Б-ээс авч, 3 сая төгрөгийг өөрөө авсан” гэж, шүүгдэгч М.Э- нь “1 сая төгрөг дансаар дамжуулан авсан” гэж, шүүгдэгч А.Б- нь “компанийн дансаар мөнгийг бэлнээр гаргаж Б.А-т өгсөн” гэж зарим үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Б-, Я.Б-, Е.Т- нараас шүүгдэгч нарын гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
3.3. Харин шүүгдэгч Ч.Б- нь гэм буруугаа зөвшөөрч байгаа гэсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт зарим үйл баримтын талаар маргаж, түүний өмгөөлөгч Х.З-аас “гэмт хэргийн гүйцэтгэгчээр ял сонсгож байгаа нь үндэслэлгүй” гэж мэтгэлцэв.
3.4. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчмыг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн,
- Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын 2019 оны баримт материалд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (1 дэх хавтаст хэргийн 13-34 дэх тал),
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц-О-, гэрч Х.Д-, М.А-, Б.Д-, Д.Н-, С.А-, М.А-, Н.М- нарын мөрлөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 36-37, 39-40, 42-43, 60-61, 85-86, 88-89, 3 дахь хавтаст хэргийн 63-64 дэх тал),
- Ө- сумын Засаг даргын Тамгын газрын 1000213............ тоот дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 2 дахь хавтаст хэргийн 45 дахь тал),
- 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн төлбөрийн хүсэлт, “Р.б.т” ХХК-ийн 16 дугаартай нэхэмжлэх, Ө- сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б-ы “Р.б.т” компанийн захирал Б.Д-тай байгуулсан нөхөн сэргээлт хийх гэрээний хуулбар, Нөхөн сэргээлт хийгдсэн ажлын тайлан зэрэг баримт, материалууд (1 дэх хавтаст хэргийн 195-211 дэх тал),
- “Ш.т” ХХК-наас 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 9.950.000 төгрөгийг шилжүүлсэн баримт (3 дахь хавтаст хэргийн 11 дэх тал),
- Ө- сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б-ы “Ш.т” ХХК-нд хүргүүлсэн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3/563 дугаартай албан бичиг, хавсаргасан баримтууд (3 дахь хавтаст хэргийн 13-19 дэх тал),
- Мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (3 дахь хавтаст хэргийн 81-91 дэх тал),
- Яллагдагч А.Б-, Б.А-, Ч.Б- нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 159-160, 4 дэх хавтаст хэргийн 122, 124 дэх тал),
- Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл (4 дэх хавтаст хэргийн 30-40 дэх тал),
- Иргэн Б.Ө-ы Х банкны 5193.............. дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (4 дэх хавтаст хэргийн 143 дахь тал),
- Иргэн М.Э-ын Х банкны 5753........... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (4 дэх хавтаст хэргийн 141 дэх тал),
- Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас “Ш.т” ХХК-нд тус компанийн Ө- сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр байрлах шатахуун түгээх станцын зориулалтаар эзэмшиж байгаа газарт нөхөн сэргээлт хийх, газрын төлбөр нөхөн төлүүлэх талаар акт, шаардлага хүргүүлээгүй байхад Ө- сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан шүүгдэгч Ч.Б- нь “Ш.т” ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3/563 дугаартай “Танай компанийн Ө- сумын 3-р багт байрлалтай ШТС-ын зориулалтаар эзэмшиж байгаа газарт Ө- сумын Засаг даргын 2015 оны 5-р сарын 21-ний өрийн захирамжаар 2100 м.кв газрыг нэмж олгосон тул тус газарт төрийн аудитын газраас шалгалт хийгдэж 9.950.000 төгрөгийн газрын нөхөн төлбөрийн акт бичсэн байна. Иймд уг актын биелэлтийг хангаж 2019 оны 12 дугаар сарын 15-ны дотор Ө- сумын ЗДТГ-ын /9006222/ 1000213..... тоот дансанд шилжүүлж өгнө үү.” гэсэн албан бичгийг хүргүүлж, улмаар тус компаниас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Ө- сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн 1000213............ тоот дансанд “нөхөн төлбөр” гэсэн утгаар 9.950.000 төгрөгийг шилжүүлснийг гаргаж авахын тулд урьд нь нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэж байсан шүүгдэгч А.Б-ийн үйл ажиллагааг нь хариуцдаг “Р.б.т” ХХК-ийн 5180........... тоот данс руу 2019 оны 12 сарын 24-ний өдөр Ө- сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн данснаас “нөхөн сэргээлт” гэсэн утгаар дээрх мөнгийг шилжүүлснээр “Р.б.т” ХХК-ний данснаас 9.950.000 төгрөгийг шүүгдэгч А.Б- 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргаж авч, шүүгдэгч Б.А-эд бэлнээр өгсөн, шүүгдэгч Б.А- нь бэлэн мөнгийг авч 1.000.000 төгрөгийг дүүгийнхээ дансаар дамжуулан шүүгдэгч М.Э-ын 5753........... тоот дансанд шилжүүлж, үлдсэнийг шүүгдэгч нарын хамт хувааж авсан,
шүүгдэгч М.Э-, Б.А- нар нь танилууд байсан бөгөөд мөнгө гаргаж авах боломж байгаа эсэх талаар шүүгдэгч М.Э- нь шүүгдэгч Б.А-т хэлснээр шүүгдэгч Б.А- нь Ө- сумын Засаг даргын Тамгын газрын дарга, шүүгдэгч Ч.Б-д санал болгож, улмаар шүүгдэгч Ч.Б- нь Засаг даргын Тамгын газрын дансаар газрын нөхөн төлбөр нэрийдлээр мөнгө дамжуулан гаргах зорилгоор албан тушаалын байдлаа ашиглаж дээрх байдлаар албан бичгийг “Ш.т” ХХК-нд хүргүүлсэн, мөн Ө- сумын Засаг даргын Тамгын газрын дансанд шилжүүлсэн мөнгийг гаргаж авын тулд шүүгдэгч А.Б-ийн үйл ажиллагааг нь хариуцдаг “Р.б.т” ХХК-тай “Ш.т” ХХК-ийн шатахуун түгээх станцын зориулалтаар эзэмшиж байгаа газарт нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулж, санхүүжилтийг шилжүүлэх төлбөрийн хүсэлтэд гарын үсэг зурснаар Ө- сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн данснаас 9.950.000 төгрөг “Р.б.т” ХХК-ийн дансанд шилжсэн, Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас “Ш.т” ХХК-ийн эзэмшил газарт нөхөн сэргээлт хийлгэх, нөхөн төлбөр төлөх талаар шаардлага, акт гаргаагүй, “Р.б.т” ХХК нь шүүгдэгч А.Б-ийн хамаарал бүхий этгээд буюу төрсөн хүү Б.Д-ы үүсгэн байгуулсан компани бөгөөд үйл ажиллагааг нь шүүгдэгч А.Б- хариуцаж, ажиллуулдаг зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
4. Эрх зүйн дүгнэлт
4.1. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д "Нийтийн албан тушаалтан’ гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдсон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ" гэж, Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “төрийн захирааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараах албан тушаал хамаарна: 12.1.7. ...аймаг сум, нийслэл дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал” гэж тус тус заажээ.
4.2. Баян-Өлгий аймгийн Ө- сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/317 дугаартай захирамжаар Ч.Б-ыг Ө- сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилсон байх бөгөөд шүүгдэгч хэрэгт холбогдох үед Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд ажиллаж байсан нь Ө- сумын Засаг даргын захирамж, Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын тодорхойлолтын хуулбар зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна. (3 дахь хавтаст хэргийн 180-189 дэх тал),
4.3. Шүүгдэгч Ч.Б-ы эрхэлж байсан сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан төрийн захиргааны албаны удирдах албан тушаалд хамаарч байх тул түүнийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтан буюу мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан нийтийн албан тушаалтан гэж үзнэ.
4.4. Нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг онцлогтой.
Тодруулбал, сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь ажлын байрны тодорхойлолт болон Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Засаг даргын Тамгын газарт олгосон чиг үүргийг хэрэгжүүлж, төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 16.5.1-д зааснаар төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллах юм.
4.5. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина.” 6.3 дахь хэсэгт “албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна.”, 6.4 дэх хэсэгт “албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ.”, 6.5 дахь хэсэгт “албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ.” гэж тус тус нийтийн албан тушаалтны үйл ажиллагаандаа баримтлах зарчмыг тодорхойлжээ.
4.6. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан 1 дэх хэсэгт “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэж хуульчилсан.
4.7. Нийтийн албан тушаалтны “албан үүрэг, бүрэн эрх” гэдэг нь тухайн албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүрэг хамаарах бол “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх, үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөө зэргийг хамааруулдаг байна.
4.8. Харин “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” гэж тус тус хуульчилжээ.
4.9. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Ч.Б-ы Ө- сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалыг хашиж байхдаа “Ш.т” ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3/563 дугаартай албан бичгийг хүргүүлж, улмаар тус компаниас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Ө- сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн 1000213............ тоот дансанд шилжүүлсэн 9.950.000 төгрөгийг шүүгдэгч А.Б-ийн үйл ажиллагааг нь хариуцдаг “Р.б.т” ХХК-ийн 5180........... тоот данс руу мөн өдөр Ө- сумын Засаг даргын Тамгын газрын данснаас шилжүүлж, шүүгдэгч А.Б-ээр дамжуулан бэлнээр гаргуулж, уг мөнгийг шүүгдэгч нарын хамт хувааж авах, хувьдаа ашиг, хонжоо олох нөхцөлийг бүрдүүлсэн үйлдлийг нийтийн албан тушаалтны хувьд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6.3, 6.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж, Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, өөртөө болон шүүгдэгч Б.А-, М.Э- нарт эдийн засгийн ашигтай, давуу байдал бий болгосон гэж дүгнэлээ.
Тодруулбал, шүүгдэгч Ч.Б- нь Баян-Өлгий аймгийн Төрийн аудитын газраас акт, шаардлага хүргүүлээгүй, төсвийн байгууллагын дансанд хууль бусаар орлого, зарлага хийж болохгүй гэдгийг мэдсээр байж, “Ш.т” ХХК-нд албан бичиг хүргүүлж, улмаар төрийн санд орлогоор орж ирсэн хөрөнгийг данснаас гаргахын тулд шүүгдэгч А.Б-эд санал тавьж, нөхөн сэргээлт хийсэн мэтээр “Р.б.т” ХХК-тай гэрээ байгуулж, төлбөрийн хүсэлтэд нэгдүгээр гарын үсгийг зурж компанийн дансанд шилжүүлэн, шүүгдэгч А.Б-ээр 9.950.000 төгрөгийг бэлнээр гаргуулж, шүүгдэгч Б.А-ээр дамжуулан авхуулах зэргээр гэмт санаагаа хэрэгжүүлж, Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон байна.
4.10. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Б- нь шүүгдэгч М.Э-ын саналыг хүлээн авч, албан бичиг хүргүүлэх, Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн дансыг ашиглах, “Р.б.т” ХХК-тай гэрээ байгуулах, шүүгдэгч А.Б-ээр мөнгө гаргуулж авах зэрэг идэвхтэй үйлдлээр гэмт хэргийг гүйцэтгэсэн байна.
4.11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно.” гэж хуульчилжээ.
4.12. Хэрэгт цугларсан шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтууд, шүүгдэгч Б.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “М.Э- надад мөнгө гаргах боломжтой юу гэсэн. Би үүнийг Ч.Б-д хэлсэн. Ч.Б- надад А.Б-ээс мөнгө аваад ир гэсэн, би А.Б-ээс 9.950.000 төгрөгийг авч 1.000.000 төгрөгийг түүнд өгч, 3.000.000 төгрөгийг өөрөө авсан. Ч.Б-д 1.800.000 төгрөгийг өгсөн. 1.000.000 төгрөгийг дансаар М.Э-ад шилжүүлж, 600.000 төгрөгт захисан зүйлсийг авч, үлдсэнийг бэлнээр хайрцагт хийж явуулсан, М.Э- нийт 4.000.000 төгрөг авсан” гэсэн агуулгатай мэдүүлгээр үзэхэд шүүгдэгч Б.А- нь хуучны танил, шүүгдэгч М.Э-ын мөнгө гаргаж авах саналыг шүүгдэгч Ч.Б-д танилцуулж, улмаар “Р.б.т” ХХК-ийн дансаар дамжуулан гаргасан мөнгөнөөс шүүгдэгч М.Э-ад 1.000.000 төгрөгийг шилжүүлж, шүүгдэгч А.Б-эд 1.000.000 төгрөгийг өгч, үлдсэнийг Ч.Б-, М.Э- нарын хамт хувааж авсан буюу шүүгдэгч Ч.Б-ы эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд нь урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлэх байдлаар гэмт хэргийн хамжигчаар оролцсон гэж үзлээ.
4.13. Шүүгдэгч А.Б- нь шүүгдэгч Ч.Б-ы хэлснээр Ш.т ХХК-ийн эзэмшлийн газарт нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулсан, улмаар нөхөн сэргээлт хийгээгүй мөртлөө хийж дуусгасан мэтээр тайлан гаргаж, зардлын төсөв, гүйцэтгэлийг хийлгэж, санхүүжилтийг нэхэмжилснээр тус компанийн 5180........... тоот дансанд Ө- сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн данснаас шилжүүлсэн мөнгийг гаргаж, шүүгдэгч Б.А-т дамжуулан өгч, компанийн данснаас мөнгө гаргаж өгсний төлөө 1.000.000 төгрөг авах замаар шүүгдэгч Ч.Б-ыг гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлэн, хамжигчаар хамтран оролцсон байна.
4.14. Харин шүүгдэгч М.Э- нь өөрийнхөө ажилладаг Ш.т ХХК-иас мөнгө шилжүүлж авах зорилгоор шүүгдэгч Б.А-т компаниас мөнгө шилжүүлбэл гаргаж өгөх боломжтой эсэх талаар санал тавьж, улмаар шүүгдэгч Ч.Б-тай холбогдож, Ш.т ХХК-иас Ө- сумын Засаг даргын Тамгын газарт шилжүүлсэн мөнгөнөөс шүүгдэгч Б.А-ээр дамжуулан авсан зэрэг нөхцөл байдлаас үзэхэд тэрээр компаниас мөнгө шилжүүлэх замаар хувьдаа ашиг хонжоо олох саналыг гаргаж, шүүгдэгч нарт гэмт хэрэг үйлдэх сэдэлт, санааг төрүүлснээр шүүгдэгч Ч.Б- нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэм хэргийг үйлдсэн байх тул түүнийг /М.Э-ыг/ гэмт хэргийг санаачилж, зохион байгуулагчаар хамтран оролцсон гэж дүгнэлээ.
4.15. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.
4.16. Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хувьдаа ашиг олох зорилгоор гэмт санаагаа хэрэгжүүлсэн байх тул тэдгээрийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
4.17. Иймд шүүгдэгч Ч.Б-ыг “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.А-, А.Б- нарыг “шүүгдэгч Ч.Б-ы үйлдсэн “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон, шүүгдэгч М.Э-ыг шүүгдэгч Ч.Б-ы үйлдсэн “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцож үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
5.1. Хохирогч хууль ёсны төлөөлөгч М.Ц-О- нь Ш.т ХХК-иас шилжүүлсэн гэх 9.950.000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлжээ. (3 дахь хавтаст хэргийн 63-64 дэх тал),
5.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт “гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ.” гэж хуульчилжээ.
5.3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч нараас гаргуулан хохирогчид олгох нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэх бөгөөд ингэхдээ гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нарын гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан тэдгээрээс гаргуулах нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
5.4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А- нь “Би А.Б-ээс 9.950.000 төгрөгийг авч 1.000.000 төгрөгийг нь түүнд өгч, 3.000.000 төгрөгийг өөрөө авсан. Ч.Б-д 1.800.000 төгрөгийг өгсөн. 4.000.000 төгрөгийг М.Э- авсан ба түүнд 1.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн” гэж мэдүүлж, 3.000.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрсөн учраас түүнээс хүлээн зөвшөөрч байгаа хэмжээгээр нь буюу 3.000.000 төгрөгийг, шүүгдэгч А.Б-ээс 1.000.000 төгрөгийг тус тус гаргуулав.
5.5. Харин шүүгдэгч Ч.Б- нь гэмт хэргийг гүйцэтгэсэн, шүүгдэгч М.Э- нь гэмт хэргийг санаачилж, зохион байгуулсан учраас шүүгдэгч тус бүрээс 2.975.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.
5.6. Гэм буруугийн шүүх хуралдааны явцад шүүгдэгч, өмгөөлөгч нарын хохирлыг төлөх талаар гаргасан хүсэлт, саналыг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд хохирогч Ш.т ХХК-ийн дансанд шүүгдэгч М.Э- 2.975.000 төгрөгийн, шүүгдэгч А.Б- 1.000.000 төгрөгийн, шүүгдэгч Б.А- нь 2.000.000 төгрөгийн /шүүх хуралдаан эхлэхээс өмнө 1.000.000 төгрөгийг төлсөн, нийт төлсөн хохирол 3.000.000 төгрөг/ хохирлыг тус тус төлсөн нь шүүгдэгч нарын гаргаж өгсөн Төрийн банкны орлогын мэдүүлэг, интернэт банкны гүйлгээний баримтаар тус тус нотлогдож байна.
5.7. Шүүгдэгч Ч.Б- нь шүүхээс тогтоосон хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа талаар түүний өмгөөлөгч Х.З- шүүх хуралдаанд тайлбарласан болно.
5.8. Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-аас 2.975.000 төгрөг гаргуулан хохирогч Ш.т ХХК-нд олгож, шүүгдэгч М.Э-, Б.А-, А.Б- нар хохирлыг төлж барагдуулсан, тэдгээрээс гаргуулах хохирол, төлбөргүйг дурдах нь зүйтэй.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.2. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
2.3. Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар:
1. Шүүгдэгч Ч.Б- нь ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Ө- сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажилладаг, тогтмол орлоготой, төрийн албанд олон жил ажилласан, гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх,
2. Шүүгдэгч Б.А- нь ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт сум хариуцсан газрын даамал ажилтай, тогтмол орлоготой, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх,
3. Шүүгдэгч А.Б- нь ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, өндөр насны тэтгэвэрт, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх,
4. Шүүгдэгч М.Э- нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, тогтмол орлоготой, Ш.т ХХК-нд инженер ажилтай, шүүхээс ял шийтгүүлж байгаагүй зэрэг нөхцөл байдал тус тус тогтоогдож байна. (2 дахь хавтаст хэргийн 3, 05, 22, 34, 3 дахь хавтаст хэргийн 106, 108, 110-113, 191, 194-199, 4 дэх хавтаст хэргийн 137, 138, 5 дахь хавтаст хэргийн 19 дэх тал)
2.4. Шүүгдэгч нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзээгүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг тэдгээрийн хувийн байдалд нь хамааруулан үзэж, шүүгдэгч М.Э-, Б.А-, А.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.5. Шүүгдэгч Ч.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
2.6. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүгдэгч Ч.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Б.А-, А.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 төгрөгийн торгох ял тус тус тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б.А-ээс 1.487.500 төгрөг, бусад шүүгдэгч нараас 2.487.500 төгрөг гаргуулж хохирогч “Ш.т” ХХК-д олгуулах саналтай” гэсэн агуулгатай дүгнэлтийг,
шүүгдэгч Ч.Б-ы өмгөөлөгч Х.З-аас “Хамжигч гэдэг нь тухайн гэмт хэргээс юу ч авахгүйгээр ямар нэгэн хор уршиг, ашиг хүртэхгүйгээр бусдад тусалж дэмжлэг үзүүлсэн хүнийг хэлнэ. М.Э-ын зохион байгуулсан гэсэн хэргийг дамжуулж, хуурамч бичиг баримт үйлдүүлж, гэрээгээ байгуулж Тамгын газрыг энэ хэрэгт татан оролцуулж байгаа хүн яаж хамжигч болох юм вэ.Ийм учраас шүүгдэгч нарын аль аль нь Ч.Б- ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн оролцогч мөн учраас гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Харин хохирлыг нөхөн тооцохдоо шүүгдэгч нарт тэнцүү хуваарилах боломж байхгүй... Торгох ялын хэмжээг багасгаж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэж өгнө үү.” гэсэн агуулгатай дүгнэлтийг,
шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч М.Бакенээс “шүүгдэгч Б.А-ийг гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй. ...Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400.000 төгрөгийн торгох ял оногдуулж, 3 жилийн хугацаанд төлөхөөр шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулгатай дүгнэлтийг,
шүүгдэгч А.Б-ийн өмгөөлөгч Е.Т-гээс “шүүгдэгч А.Б- нь хамжигчаар оролцсоноо хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар тэнсэж өгнө үү.” гэсэн агуулгатай дүгнэлтийг,
шүүгдэгч М.Э-ын өмгөөлөгч Я.Б-аас “...Миний үйлчлүүлэгчийн хувьд прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйлчлэлд маргахгүй... Улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү.” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргасан болно.
2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн зохион байгуулагчийг тухайн гэмт хэргийг хамтран үйлдсэн гүйцэтгэгчид тооцно” гэж, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан шүүх энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээний дотор гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулна.” гэж тус тус хуульчилжээ.
2.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж заажээ.
2.9. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулж, ялын төрлөөс торгох ялыг хассан байна.
2.10. Иймээс шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.11. Шүүх шүүгдэгч Б.А-, М.Э- нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг, шүүгдэгч А.Б-ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өндөр насны тэтгэвэрт гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдэхэд гүйцэтгэсэн үүрэг, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг, шүүгдэгч Ч.Б-ы урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж, чанарыг тал бүрээс нь харгалзан үзэж тэдгээрт гэмт хэрэг үйлдэх үед нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялын төрлөөс торгох ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
2.12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг хуульчилсан байна.
2.13. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ы нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр, шүүгдэгч А.Б-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-ын нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэв.
2.14. Шүүгдэгч Ч.Б-, М.Э-, Б.А-, А.Б- нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасныг баримтлан тэдгээрт оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч нарт сануулж шийдвэрлэлээ.
2.15. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоов.
3. Бусад асуудлын талаар
3.1. Шүүгдэгч Ч.Б-, М.Э-, Б.А-, А.Б- нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.
3.2. 2113001050048 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Э- 2.975.000 төгрөгийн, шүүгдэгч Б.А- 3.000.000 төгрөгийн, шүүгдэгч А.Б- 1.000.000 төгрөгийн хохирлыг төлсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.А-ийн эзэмшлийн 1510 БӨТ улсын дугаартай УАЗ-31512 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 9 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Б-ы эзэмшлийн 3651 БӨҮ улсын дугаартай “Тоёота хайлукс” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хохирол төлөгдөх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Ч-ы Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Х.б овогт Б-ын А-, Ж.б овогт А-н Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт буруутайд,
шүүгдэгч Ж овогт М-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцож үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Чериязданы Ч.Б-д нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 (долоон сая) төгрөгөөр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бахытын Б.А-эд нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр, шүүгдэгч Алтанбайн А.Б-эд нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Маналсүрэнгийн Э-ад нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 (долоон сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр, шүүгдэгч Б.А-эд оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр, шүүгдэгч А.Б-эд оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр, М.Э-ад оногдуулсан 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ялыг тус тус 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ч.Б-, Б.А-, А.Б-, М.Э- нарт тус тус сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-, М.Э- нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах, шүүгдэгч Б.А-, А.Б- нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг тус тус торгох ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Ч.Б-, Б.А-, А.Б-, М.Э- нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримлан, шүүгдэгч Ч.Б-аас 2,975,000 (хоёр сая есөн зуун далан таван мянга ) төгрөг гаргуулан хохирогч Ш.т ХХК-нд олгосугай.
8. 2113001050048 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд, зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Э- 2,975,000 төгрөгийн, шүүгдэгч Б.А- 3,000,000 төгрөгийн, шүүгдэгч А.Б- 1,000,000 төгрөгийн хохирлыг төлсөн болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэгт шүүгдэгч Б.А-ийн эзэмшлийн 1510 БӨТ улсын дугаартай УАЗ-31512 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 9 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Б-ы эзэмшлийн 3651 БӨҮ улсын дугаартай “Тоёота хайлукс” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хохирол төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК