Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 93

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Х даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Өндөршил сумын 1-р багт оршин суух, Х  овогт С-н Т  /ЗЙ57112317/-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:С.Т миний бие Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдэлд 1978 оны 1 сараас 1992 оны 4 сар хүртэл малчнаар ажиллаж байсан боловч 1981-1992 онд малчнаар ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр алга болсон.

Иймд Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдэлд 1981 оны 1 сараас 1992 оны 4 сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Т нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч С.Т Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдэлд 1981 оны 9 сарын 1-ний өдрөөс  1992 оны 4 сарын 30-ны өдрийг хүртэл  малчнаар ажиллаж байсан болох  нь дараах бичгийн нотлох баримтаар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотолгооны хэрэгслээр нотлогдож байна. 

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 2 сарын 18-ны өдрийн 08/90 дугаартай тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/

-Дундговь аймгийн Өндөршил сумын Засаг даргын тамгын газрын 2018 оны 02 сарын 22-ны өдрийн /64 дугаартай тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/

- Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 4 сарын 1-ний өдрийн 07 дугаартай “ээлжийн амралт олгох ба ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хувь /хэргийн 59-р хуудас/

-С.Т-ын 1981 оны 9 сар, 1981 оны 11 сар, 1982 оны 4 сар, 1983 оны 1 сар, 1983 оны 5 сар, 1983 оны 6 сар, 1984 оны 2 сар, 1984 оны 3 сар, 1985 оны 1 сар, 1985 оны 6 сар, 1985 оны 10 сар, 1985 оны 11 сар, 1985 оны 12 сар, 1986 оны 1 сар, 1986 оны 3 сар, 1986 оны 10 сар, 1987 оны 1 сар, 1987 оны 3 сар, 1987 оны 4 сар, 1987 оны 9 сар, 1988 оны 1 сар, 1988 оны 2 сар, 1988 оны 3 сар, 1988 оны 4 сар, 1988 оны 5 сар, 1988 оны 6 сар, 1988 оны 7 сар, 1988 оны 8 сар, 1988 оны 9 сар, 1988 оны 10 сар, 1988 оны 12 сар, 1989 оны 12 сар, 1990 оны 1 сар, 1991 оны 1 сар, 1992 оны 2 сар,  1991 оны 3 сар, 1991 оны 4 сар, 1991 оны 5 сар, 1991 оны 6 сар, 1991 оны 7 сар, 1991 оны 8 сар, 1991 оны 9 сар, 1991 оны 10 сар, 1991 оны 11 сар, 1992 оны 1 сар, 1992 оны 5 саруудад цалин авч байсан баримтууд / хэргийн 8-53-р хуудас/ зэрэг баримтууд болно.

Харин нэхэмжлэгч С.Т-ын Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдэлд 1981 оны 1 сарын 1-ний өдрөөс 1981 оны 9 сарын 1-ний өдрийг хүртэл ажиллаж байсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлээс дээрх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэсэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.  

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

           

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х  овогт С-н Т-г Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдэлд  1981 оны 9 сарын 1-ний өдрөөс 1992 оны 4 сарын 30-ны  өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1981 оны 1 сарын 1-ний өдрөөс 1981 оны 9 сарын 1-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.Х