Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
Хэргийн индекс | 139/2019/00053/И |
Дугаар | 102 |
Огноо | 2019-03-21 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 102
|
|
|
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Х би ‘’Мобиком корпораци’’ ХХК-ий нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, Нарлаг 26 тоотод оршин суух, О овогт Т-н Ц /ЗЮ82111629/-т холбогдох 565507 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2019 оны 01 сарын 22-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ‘’Мобиком корпораци’’ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 40403168 тоот гэрээ байгуулан 94006111 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн ‘’Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ’’ байгуулан Samsung Galaxy J3 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 398781 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 75841 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 90885 төгрөг, нийт 565507 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х шүүхэд гаргасан тайлбартаа: ...40403168 гэрээний дугаартай 94006111 дугаарын эзэмшигч Т.Ц 565507 төгрөгийг тус компанид бүрэн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ‘’Мобиком корпораци’’ ХХК нь 565507 төгрөгийг хариуцагч Т.Ц-гоос гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Т.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох 565507 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Мобиком компаний 2019 оны 3 сарын 19-ний өдрийн харилцагчийн гүйлгээний баримт зэргээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын орлогоос 8807 төгрөг , хариуцагч Т.Ц-гоос 8807 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ’’Мобиком корпораци’’ ХХК олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “’Мобиком корпораци’’ ХХК-ий нэхэмжлэлтэй хариуцагч Т.Ц-д холбогдох 565507 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17615 төгрөгийг тал хувиар бууруулж, улсын орлогоос 8807 төгрөгийг хариуцагчаас 8807 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ’’Мобиком корпораци’’ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.Х