Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 103

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

      

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Х би

Нэхэмжлэгч:Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р баг Нарлаг 2-10 тоотод оршин суух Дэ овогт Т-н Б  /ЗК83042004/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч:Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р баг Айрагийн 4-32 тоотод оршин суух О овогт Х-н Э  /ЗЮ76020116/,

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг Нарлаг 2-6 тоотод оршин суух Т  овогт Ж-н М /ЗЮ76031715/ нарт холбогдох 800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2019 оны 2 сарын 2-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Б миний бие 2019 оны 1 сарын 4-ний өдөр хөдөө яваад 2019 оны 1 сарын 24-ний өдөр хөдөөнөөс ирсэн. Манай байшингийн бүх паар хагарч байшин усанд автсан, байшингийн гадуур ус хөлдсөн байсан. Ж.М  2019 оны 1 сарын 17-ны өдрөөс 19-ний өдөр халаалтын шугам нь хагараад засвар хийсэн байсан. Тэгэхдээ манай хувийн халаалтын худагт ороод халаалтын өгөх, буцах халаалтыг хааж орхисон байсны улмаас  манай парнууд хөлдсөн байсан. Ж.М, Х.Э тай хамт манай халаалтыг хаасан байсан. Бүх зүйл зүгээр байхад пар хааж, пар хөлдөөсөн. Гэсгээх гэж байгаад хөшиг шатаачихсан байсан. Утсаа авахгүй, уулзаж хохирол төлөхгүй байна.

Иймд Ж.М, Х.Э нараас 800.000 төгрөгийн хохирлоо даруй гаргуулж авмаар байна гэжээ.

             Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:Т.Б миний бие Ж.М, Х.Э нараас 800.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Ж.М, Х.Э нар нь 800.000 төгрөгийг  2019 оны 6 сарын 15-ны дотор  төлж барагдуулна гэснийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

           

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Ж.М, Х.Э нараас 800.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Ж.М, Х.Э нарын  800.000 төгрөгийг  2019 оны 6 сарын 15-ны дотор  төлж барагдуулна гэснийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар зохигч эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Ж.М, Х.Э нарын  нэхэмжлэлийн шаардлага 800.000 төгрөгийг  2019 оны 6 сарын 15-ны дотор  төлж барагдуулна гэснийг хүлээн зөвшөөрч  эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23750 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч нараас 11875  төгрөг улсын орлогоос 11875 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т.Б-д  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

            ШҮҮГЧ                        Л.Х