Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 104

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

      

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Х би

Нэхэмжлэгч:Хаан банкны Дундговь салбарын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн ******* сумын 8-р баг, ******* тоотод оршин суух И овогт Б-н Га  /*******/-д холбогдох 4603387.22 /дөрвөн сая зургаан зуун гурван мянга гурван зуун наян долоон төгрөг хорин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2019 оны 2 сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Хаан банкны Дундговь салбар ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: зээлдэгч Б.Г  ХААН банкны Дундговь аймгийн Сайхан-Овоо тооцооны төвөөс  2016 оны 8 сарын 31-ний өдөр ЗГ201642757120 зээлийн гэрээ байгуулан 6200.000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авсан.

 

Зээлдэгч нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасны дагуу зээл, хүү төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 2857822.77 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 825944.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1478.18 төгрөг нийт 3685245.11 төгрөг төлж барагдуулсан байна.

Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /591 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй.

Иймд банкны зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг үндэслэн 2019 оны 2 сарын 1-ний өдрөөр тасалбар болгон зээлдэгч нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү,  нийт 4603387.22 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Г  шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Г миний бие Хаан банкны нэхэмжилсэн 4603387.22 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн нэхэмжилсэн мөнгийг 2019 оны 5 сарын 1-ний өдөр гэхэд төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Хаан банкны Дундговь салбар нь 4603387.22 төгрөгийг хариуцагч Б.Г-ээс гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.Г нэхэмжлэлийн шаардлага 4603387.22 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна. 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Хаан банкны Дундговь салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Г-эд холбогдох 4603387.22 /дөрвөн сая зургаан зуун гурван мянга гурван зуун наян долоон төгрөг хорин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88604 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 44302 төгрөг, улсын орлогоос 44302 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Л.Х