Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
Хэргийн индекс | 139/2019/00054/И |
Дугаар | 111 |
Огноо | 2019-03-26 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 111
|
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Х би
Нэхэмжлэгч:Мобиком корпораци ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн ******* сумын 5-р баг Чингийн 8-р гудамж 8 тоотод оршин суух Са овогт Б А /*******/-д холбогдох 588926 /таван зуун наян найман мянга есөн зуун хорин зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2019 оны 1 сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 21707604 тоот гэрээ байгуулан 95235285 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн ‘’Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ’’ байгуулан Samsung Galaxy J7 /gold/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 479000 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 87816 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 22110 төгрөг, нийт 588926 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.А шүүхэд гаргасан тайлбартаа: Мобикомоос гаргасан 588926 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн авлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 4 сарын 15-ны дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь Б.А-оос 588926 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Б.А нэхэмжлэлийн шаардлага 588926 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрхийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Б.А-т холбогдох 588926 /таван зуун наян найман мянга есөн зуун хорин зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18318 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 9159 төгрөг, улсын орлогоос 9159 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.H