Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар     2023/ШЦТ/56

 

    2023      03        13                                         2023/ШЦТ/56

                                

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                       

             

Хэргийн индекс:180/2023/0045/Э  

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам, 

Улсын яллагч Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч Г.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Л-д холбогдох эрүүгийн 2339000060018 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Ж36 байрны 3-10 тоотод байх өөрийн гэртээ 2022 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 01 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эх******* П.Н-тай “түрүүлж унтаж амарлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар П.Н-гийн нүүр хэсэгт 3-4 удаа гараараа цохиж, бугалга, гуя хэсгийг базах зэргээр зодож, түүний эрүүл мэндэд хоёр нүдний зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр бугалга, зүүн дал, хоёр гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүгдэгч Г.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Ж36 байрны 3-10 тоотод байх өөрийн гэртээ 2022 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 01 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эх******* П.Н-тай “түрүүлж унтаж амарлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар П.Н-гийн нүүр хэсэгт 3-4 удаа гараараа цохиж, бугалга, гуя хэсгийг базах зэргээр зодож, түүний эрүүл мэндэд хоёр нүдний зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр бугалга, зүүн дал, хоёр гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000060018 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө ойролцоогоор 01 цагийн үед Хэнтий аймгийн ....................................... тоотод байх өөрийн гэртээ эх*******ийгээ алгадаж зодож цохин биед нь гэмтэл шарх учруулсан. Би ийм асуудал гаргасандаа маш их харамсаж байна, ахиж ийм асуудал огт гаргахгүй. Би үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна... би тухайн үед архи уучихсан байсан учир согтуурч солиороод л эх*******тэйгээ маргалдаж муудалцаж, уурандаа эх*******ийгээ алгадаж зодоод цохичихлоо, би ахиж ийм асуудал гаргахгүй...би тухайн үед өөрийгөө ерөнхийдөө халамцуу л байсан гэж бодоод байгаа. Би тухайн үед нээх согтолттой бол байгаагүй...би гэмт хэрэг үйлдэхдээ ямар нэгэн зүйл ашиглаагүй. Би тухайн үед эх*******ийнхээ биед гараараа л гэмтэл шарх учруулсан... уг гэмтлүүдийг би эхнзрийнхээ нүүр лүү нь алгадаж, биеийнх нь хэсгүүдээс гараараа барьж, базаж, татаж чангаахдаа учруулсан, еөр ямар нэгэн хүн манай эх******* Нарантуяагийн биед гэмтэл шарх учруулаагүй...эх******* бид хоёр гэр бүлийн баталгаатай...би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, ахиж ийм асуудал гаргахгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч П.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Ж36 дугаар байрны 10 тоотод нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суудаг юм. Тэгээд намайг гэртээ байж байхад 2022 оны 12 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө ойролцоогоор 00 цагийн үед манай нөхөр Л  нь гаднаас согтуу байдалтай гэртээ ганцаараа орж ирсэн. Энэ үед хүүхдүүд маань бүгд унтаж амраад байж байсан. Харин би хоол хийгээд байж байсан юм. Тэгээд манай нөхөр Л  нь гэрт орж ирээд нойлын өрөө рүү орсон бөгөөд энэ үеэр нь би орондоо ороод унтаад амарчихсан юм. Тэгээд намайг унтаж амраад байж байхад манай нөхөр Л  нь намайг сэрээгээд надад хандан чи яагаад унтаж амарч байгаа юм, надаас түрүүлээд унтлаа гээд уурласан. Тэгэхээр нь би нөхөртөө хандан би яагаад унтаж амарч болдоггүй юм гээд нөхөртэйгээ маргалдсан.  Тэгэхэд манай нөхөр Л  нь уурласан уурандаа миний нүүр рүү нэлээн олон удаа гараараа алгадаж цохисон бөгөөд би яг тоог нь бол хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан манай нөхөр Л  нь миний нүүр рүү нэлээн олон удаа гараараа алгадаж цохиж зодсон. Тухайн үед ойролцоогоор 01 цагийн үе байсан. Тэгээд нөхөр бид хоёр хоорондоо маргалдаж муудалцсаар байгаад шөнийн 03 цаг болгосон. Тэгээд нөхөр маань ерөнхийдөө тайвшираад нөхөр бид хоёр хоёулаа унтаж амарцгаасан. Тухайн үед бол нэг ийм л асуудал болсон өөрөөр надад хэлж ярих зүйл алга байна...тухайн үед манай нөхөр Л  нь намайг өөрөөс нь түрүүлж унтлаа гэж уурлаад л миний нүүр рүү нэлээн олон удаа гараараа алгадаж цохиж зодсон... тухайн үед манай нөхөр Л  нь нээх согтолттой бол байгаагүй, ерөнхийдөө халамцуу л байдалтай байсан...уг гэмтлүүдийг манай нөхөр Л  нь миний нүүр рүү алгадаж цохиж зодож, миний биеийн хэсгээс маань гараараа барьж, базаж, татаж чангааж энэ тэр болж байгаад л учруулсан, өөр ямар нэгэн хүн миний биед гэмтэл шарх учруулаагүй... бид хоёр гэр бүлийн баталгаатай...надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 18-19-р хуудас),

 Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-ийн 62-64-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаартай дүгнэлтэд:

1. П.Н-гийн биед хоёр нүдний зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр бугалга, зүүн дал, хоёр гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.3.4.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй.

6. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт (хх-ийн 40-р хуудас),

Хохирогч П.Н нь гомдол саналгүй тухай 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хх-ийн 66-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 51, 54-56-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2339000060018 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Ж36 байрны 3-10 тоотод байх өөрийн гэртээ 2022 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 01 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эх******* П.Н-тай “түрүүлж унтаж амарлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар П.Н-гийн нүүр хэсэгт 3-4 удаа гараараа цохиж, бугалга, гуя хэсгийг базах зэргээр зодож, түүний эрүүл мэндэд хоёр нүдний зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр бугалга, зүүн дал, хоёр гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Г.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч П.Н-гийн (хх-ийн 18-19-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-ийн 62-64-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаартай дүгнэлт (хх-ийн 40-р хуудас)

Хохирогч П.Н нь гомдол саналгүй тухай 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хх-ийн 66-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Л ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Г.Л нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Г.Л нь хохирогч П.Н-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч П.Н нь “...санал гомдол байхгүй..” гэх хүсэлт (хх-ийн 66-р хуудас) гаргасан байх тул шүүгдэгч Г.Л ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Л иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Г.Л ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Л нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 51-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Г.Л ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Л нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Л ид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

                                   

Эрүүгийн 2339000060012 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Л ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л ийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Л ид оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга)  төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Л  нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн 2239000060018 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Л ид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.УУГАНБАЯР