Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 114

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Х даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р баг Айрагийн 3-р гудамж 6 тоотод оршин суух Б овогт Д-н Бя  /ЗА63071311/-ийн нэхэмжлэлтэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О  нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1984 оны 9 сарын 1-ний өдрөөс 1995 оныг дуустал тасралтгүй ажилласан. Энэ хугацааны хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч овгийн зөрчилтэй, шаардлага хангахгүй болоод байна. Д.Б-ийн эцэг О , эх Д гэж хүмүүс байсан. Хөдөлмөрийн дэвтэр нэгдлээс олгохдоо эцэг О-р овоглож олгосон. Одоо иргэний үнэмлэх эх Д-р овоглосон байгаа нь хөдөлмөрийн дэвтрээс зөрүүтэй болсон.

Иймд төрсний гэрчилгээ болон бусад баримтыг үндэслэн О Бя гэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Да  Бя мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                            

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Б Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлээс 1985 оны 2 сарын 17-ны өдөр Ор-н Бя  нэрээр олгосон  улаан өнгийн хавтастай хөдөлмөрийн дэвтэр болон Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлээс 1991 оны 1 сарын 1-ний өдөр Ор-н Бя нэрээр олгосон ногоон өнгийн хавтастай хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч болох нь дараах бичгийн нотлох баримтаар болон гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотолгооны хэрэгслээр нотлогдож байна. 

  1. Гэрч Е.О  “...Да  гэдэг нь Бя гэдэг хүний ээж нь. О  гэдэг хүн Бя-н   хойд эцэг нь байгаа юм. Би 1991-1997 он хүртэл Дундговь аймгийн Адаацаг суманд ажиллаж амьдарч байхдаа Д.Бийнхтой айл байсан. Тийм учраас Да  гэдэг хүн ээж нь байсан гэдгийг мэдэж байна. Д гэдэг хүн О гэдэг хүнтэй хамт амьдарч байсан юм...” гэх мэдүүлэг /хэргийн 24-р хуудас/
  2. Гэрч Ш.Дү-н “...Д гэдэг нь Бя-н ээж нь байгаа юм. Хойд эцэг нь О гэдэг хүн байдаг. Манайх 1959 оноос эхлээд  Дундговь аймгийн Адаацаг суманд нутаглаж байсан,  Д.Бийн эцэг эхтэй нь ойрхон нутаглаж байсан учраас  Д гэдэг хүн ээж нь байсан гэдгийг мэдэж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 25-р хуудас/
  3.  Нэхэмжлэгч Д.Бийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 2-р хуудас
  4. Нэхэмжлэгч Д.Бийн төрсний гэрчилгээний хуулбар  / хэргийн 4-р хуудас/
  5. Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлээс 1985 оны 2 сарын 17-ны өдөр, 1991 оны 1 сарын 1-ний өдөр Оын Бя  нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар / хэргийн 5-7-р хуудас/
  6. ХААТР 1 маягтын  лавлагаа / хэргийн 8-р хуудас/

 

           Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.  

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Б  овогт Д-гийн Бя-г  Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлээс 1985 оны 2 сарын 17-ны өдөр О-ын Бя  нэрээр олгосон  улаан өнгийн хавтастай хөдөлмөрийн дэвтэр, Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлээс 1991 оны 1 сарын 1-ний өдөр О-ын Бя нэрээр олгосон ногоон өнгийн хавтастай хөдөлмөрийн дэвтэрийн  жинхэнэ эзэмшигч  мөн болохыг тогтоосугай. 

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.Х