Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/97

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Д.Ариунхишиг

Улсын яллагч  Д.Ганчимэг

Шүүгдэгч  ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг “Ар хоолой” гэх газарт оршин суух, ял шийтгэл: Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хорих ялаар,

 -мөн Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

-мөн Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сар 21 хоногийн хорих ялаар,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн  дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 13 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 6 сар 13 хоногийн хугацаагаар тогтоож, Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 6 сар 9 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ба Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 5 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 4 сар 5 хоногийн хорих ялаар сольж шийдвэрлэсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* овогт ******* *******. /РД: ЖЗ ..../

Шүүгдэгч ******* ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах “Хөгжимт драмын театр”-ын баруун урд талын блокон хашааны гадна 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 21 цагийн үед согтуугаар хохирогч ой тодорхой бус шалтгаанаар маргалдаж, хавсарч унагах үедээ хөлийг нь дарж эрүүл мэндэд нь баруун шагайн үений гадна, дотор хавчаар ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр найзтайгаа уулзаад Хэрлэн сумын 7 дугаар баг 153 дугаар байранд гэртээ ирэх гээд явж байх үед Хөгжим драмын театрын баруун урд талын блокон хашааны хаалга хэсгээр явж байхад уг хашаан дотор үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүн зогсож байсан. Миний хувьд чигээрээ гэрийн зүг явж байхад миний өөдөөс гүйж ирээд намайг хулгайч аа гэж хашгирсан тул би эргэн тойронд хүн байсан юм болов уу гэсэн чинь шууд л намайг ирээд энгэр хэсгээс минь гараараа заамдаж барихаар нь би ч гэсэн мөн адил зөрүүлж заамдсан. Ингээд тухайн үл таних залуу намайг дэгээдсэн. Намайг газарт унах үед тухайн залуу миний баруун хөлөн дээр дарж унасан. Мөн тэр залуу нь 2 удаа миний нүүрэн тус газарт өшиглөж зодсон...” гэжээ. /хх-ийн 8-9 тал/

Гэрч г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 20 цаг өнгөрч байхад би нөхөртэйгөө хамт гэрийнхээ хашаанд буюу Хэрлэн сумын 7 дугаар баг Нарлагийн тоотод бие засаад байж байсан. Ингээд намайг 00 ороод гараад ирэх үед манай нөхөр ******* хашааны гадна явж байсан үл таних настай ахтай барьцалдаад зогсож байсан. Улмаар би нөхөр дээрээ очоод яах гээд байгаа юм бэ болиоч гэсэн чинь нөгөө үл таних ах манай нөхөр *******ийн толгойн ар хэсэгт цохиод заамдаад боож байгаад хөлөөрөө хавсрах үед нь манай нөхөр ******* тэр үл таних ахын баруун хөлнөөс нь бариад тэр ахтай хамт газарт унасан...” гэжээ. /хх-ийн 18 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 72 тоот дүгнэлтэд:

  1.  гийн биед баруун шагайн үений гадна, дотор хавчаар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй  гэжээ. /хх-ийн 26-27 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 тал/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 28-29 тал/

- *******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 41 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь согтуурсан үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах “Хөгжимт драмын театр”-ын баруун урд талын блокон хашааны гадна 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 21 цагийн орчимд хохирогч ой тодорхой бус шалтгаанаар маргалдаж, хавсарч унагах үедээ хөлийг нь дарж эрүүл мэндэд нь “баруун шагайн үений гадна, дотор хавчаар ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч , гэрч г нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн...тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогч нь шүүгдэгчээс нийт 305.350 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч ... нь хохирогчид 205.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ээс гэм хорын хохиролд нийт 100.350 төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 13 тоотод оршин суух ... /РД: ..../-д олгох нь зүйтэй байна.

 

Хохирогч . нь хөдө..лмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж болон цалин хөлсөө нэхэмжилнэ гэж мэдүүлсэн байх боловч хэрэгт нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх, цалин хөлсний талаарх баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавсаргаагүй байх тул түүний гаргасан хүсэлтийг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй ба хохирогч .н нь хөд..өлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж болон цалин хөлсний талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 205.000 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б-ийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 6 сар Дорнод аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчийг хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

 

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ээс гэм хорын хохиролд нийт 100.350 төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын ... тоотод оршин суух /РД: .../-д олгосугай.

 

6. Хохирогч нь хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж болон цалин хөлс, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 205.000 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б-ийн ....14 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ