Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
Хэргийн индекс | 139/2019/00062/И |
Дугаар | 116 |
Огноо | 2019-03-27 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 116
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Х даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүргийн ******* тоотод оршин суух, Бо овогт М-н На /*******/-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1981 оны 7 сараас 1992 он хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн Ар урт бригадад хоньчноор ажилласан. 1992 оны 10 сарын 14-ний өдрөөс Өвөр урт буюу 3-р багийн засаг даргаар 1996 оныг дуустал ажилласан. Миний хоньчноор ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул
гэрчийн мэдүүлэг, бусад баримтад үндэслэн 1981 оны 7 сарын 1-ний өдрөөс 1992 оны 10 сарын 14-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн Ар урт бригадад хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Н нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч М-н Н-г Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1981 оны 7 сарын 1-ний өдрөөс 1992 оны 10 сарын 14-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн. Ажилд томилогдсон тушаал байгаа боловч чөлөөлөгдсөн тушаалууд өөрт нь хадгалагдаагүй бөгөөд архиваас олдохгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дундговь аймгийн архивын тасгийн 27 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч М.Н Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1981 оны 7 сарын 1-ний өдрөөс 1988 оны 8 сарын 1-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь дараах бичгийн нотлох баримтаар болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болох нотолгооны хэрэгслээр нотлогдож байна.
-Нэхэмжлэгч М.Н-ийн иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хувь /хэргийн 2-р хуудас/
- Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн даргын 1981 оны 6 сарын 22-ны өдрийн 38 дугаартай “МХЗЭ-ийн илгээлтээр ХАА-н үйлдвэрлэлд хувиарлагдсан сурагчдыг ажилд томилох тухай” тушаал, тушаалын хавсралт /хэргийн 6-7-р хуудас/
- Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн зөвлөлөөс 1987 оны 7 сарын 10-ны өдөр М.Нид олгосон диплом /хэргийн 8-р хуудас/
- Дундговь аймгийн Адаацаг сумын МХЗЭ-ийн үүрээс 1988 оны 8 сарын 1-ний дөр М.Нид олгосон баярын бичиг /хэргийн 9-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Харин нэхэмжлэгч М.Нийн 1988 оны 1 сарын 1-ний өдрөөс 1992 оны 10 сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан талаар бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас дээрх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хуульчилсан байна.
Гэрч П.О , Т.М Д.Б нар нь нэхэмжлэгчийг 1981 оноос 1992 оны 10 сарыг хүртэл Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд ажиллаж байсан гэж шүүхэд мэдүүлж байгаа боловч гэрчийн мэдүүлэг нь бичгийн нотлох баримт биш нотолгооны хэрэгсэл тул үнэлэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч нь 1988 оны 8 сарын 1-ний өдрөөс 1992 оны 10 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны ажиллаж байсан байдлаа шинээр нотлох баримт бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйгээр шүүх хэлэлцэхгүй орхисон болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.H