| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2018/00384/И |
| Дугаар | 00073 |
| Огноо | 2019-03-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 00073
Монгол улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Спиртийн 3-р байрны №57 тоотод оршин суух, 1979 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, /РД:*/ Асууд овогт Лгийн Сын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*” ХХК, “*” ББСБ-ын захирал Бэсүд овогт Мын Эд холбогдох
Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийн гэрчилгээ чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Би 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Л.Чцийн орон сууц болон газрын гэрчилгээг барьцаалан “*” ББСБ-аас 2 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй 15000000 төгрөгийг зээлж авсан бөгөөд гэрээний хугацаа дуусахад зээлийг барагдуулж чадаагүй. Уг зээлийн хүүнд 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 900000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 1050000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1050000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 850000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 1050000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 900000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1050000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 900000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 600000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 900000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 900000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 1800000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2700000 төгрөгийг тус тус өгсөн ба өөрийн 5001288365 тоот данснаас М.Эгийн 5001267876 тоот дансанд /нийт 13600000 төгрөг/ шилжүүлсэн. Мөн нягтлан Дц байхад 1050000 төгрөг, нягтлан Мөнхмаад 900000 төгрөг бэлнээр өгсөн. 5099002360 тоот данснаас /Алтанжолоо/ 5001267876 тоот данс руу /Э/ 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 900000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 500000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 400000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нийт хүүнд 18400000 төгрөг өгч, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 15000000 төгрөгийн төлөлт хийж тооцоо 33400000 төгрөг болсон. Би өөрийн бололцоогоор төлье Л.Чцийн гэрчилгээнүүдийг чөлөөлөөд өгөөч гэж хүссэн боловч хүү 18000000 төгрөг өгөх ёстой ядаж 10000000 төгрөг өг гэж надаас шаардсан. Энэ мөнгийг төлөх санхүүгийн боломж байхгүй. Л.Чц орон сууцаа зарах болсон ба зарагдахгүй бол чи мөнгийг нь өгөөрэй гэх мэт удаа дараа гэрчилгээнүүдээ нэхэж байгаа тул Л.Чцийн Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг нь чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: … Иргэн Л.С, хамтран зээлдэгч Л Чц нар 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр"* ББСБ" ХХК-иас 43 тоот зээлийн гэрээ байгуулж зээлийн барьцаанд Ү-1307003743 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, 0122052 дугаартай газар эзэмших гэрчилгээ барьцаалан 15000000 /Арван таван сая/ төгрөгийн зээлийг 2 сарын хугацаатай 6 % -ийн хүүтэй сар бүрийн 30-ны өдөр төлж байхаар зээлж авсан. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр буюу зээл авсанаас хойш 2015 он, 2016 он, 2017 он, 2018 онууд өнгөрч зээлийн хугацаа хэтэрч зээлийн гэрээний дагуу нийт хугацааг сараар тооцвол 49 сар 14 хоног болж байна. Дээрхи онуудын турш маш олон удаа Л.Стай зээлээ төлөх барагдуулах талаар удаа дараа утсаар ярьж, гэрт нь биеэр 5-8 удаа очиж зээлийн хугацаа чинь дууссан чи анх авахдаа 15-20 хоногийн дотор цаад хугацаа нь 1 сард бүтнэ гэж байсан. Яагаад зээлээ төлөхгүй байгаа юм бэ гэхээр Э эгчээ миний мөнгө удахгүй бүтнэ, зээлийн гэрээгээ сунгах шаардлагагүй, надад итгэ, би худлаа хэлээгүй ямар ч асуудалгүй төлнө. Санаа зоволтгүй гэж хэлж итгэл төрүүлж байсан. Мөн хүүхэдтэйгээ эмнэлэгт хэвтэж байхад нь сунгасан зээлийн гэрээн дээр гарын үсэг зуруулах гэж очиход би удахгүй энэ 7 хоногтоо зээлээ хүүтэйгээ төлчихнөө гэж хэлээд Хятад хүнд газраа зарсан тэр мөнгөө 2-7 хоногийн дотор ирнэ гэж байнга хэлдэг байсан. Энэ үгээ олон жил хэлсэн. Тэгэхээр нь би чиний энэ үг чинь залилангийн маягтай болчихлоо гэхээр би үнэн ярьж байгаа одоо удахгүй төлнө өө гэж хэлдэг байсан. Жишээлбэл: Утсаар ярихаар би Хятадад байна удахгүй мөнгө бүтнэ, Хятад хүнд би газар зарсан тэр мөнгөө хүлээгээд байна Хятадын цагаан сар боллоо хэд хоног хүлээчих, онгоц нисдэггүй өдөр нөгөө Хятад чинь ирсэнгүй гэх мэтээр яг л 2-3 хоногийн дотор өгөх гэж байгаа юм шиг байнга л худлаа ярьж хоног хоногоор хойшлуулсаар байгаад өнөөдрийг хүртэл 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүргэж байна. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэлхи хугацаанд 49 сар 14 хоногийг жил жилээр нь тооцоход:
2015 онд төлсөн зээлийн хүү нь: 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 900000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 1050000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 1050000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 900000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1050000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 850000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 900000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 1050000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 900000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1050000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 500000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 400000 төгрөг. Ингээд нийт 2015 онд 10600000 төгрөгний хүү төлсөн.
2016 онд зээлийн хүү төлсөн байдал: 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 600000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 900000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 900000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүү төлөөгүй, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 900000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүү төлөөгүй, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 1800000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүү төлөөгүй, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2700000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүү төлөөгүй, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүү төлөөгүй, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүү төлөөгүй. Ингээд нийт 2016 онд 7800000 төгрөгний хүү төлсөн.
2017 онд зээлийн хүү төлсөн байдал: 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зээлийн хүү болон үндсэн зээлээс огт төлөгдөөгүй.
2018 онд зээлийн хүү төлсөн байдал: 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл зээлийн хүү төлөгдөөгүй.
2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 15000000 төгрөг төлсөн. Энэ төлсөн мөнгийг зээлийн гэрээний 2.1, 11-т зааснаар зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийн дараалалаар төлүүлнэ гэсэн заалтын дагуу төлсөн 15000000 төгрөгийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүнд суутгасан.
2018 оны 07 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зээлийн хүү төлөгдөөгүй.
2019 онд зээлийн хүү төлсөн байдал: 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн хүү төлөгдөөгүй. Нийт зээл авсан хугацаанд 49 сар болж байгаа зээлийн хүүгийн хэмжээ 44100000 төгрөг, үүн дээр зээлийн гэрээний 2.1-9-д зааснаар зээл төлөх хувиар зөрчсөн өдрөөс эхлэн хугацаа хэтэрсэнд тооцогдох бөгөөд хоног тутамд зээлийн хүүгийн 20%-тай тэнцэх нэмэгдүүлсэн хүү 5040000 төгрөг, үндсэн зээл нь 15000000 төгрөг бүгд нийлээд 64140000 төгрөг болж байна. Үүнээс зээлдэгч Л.Сын төлсөн зээлийн нийт төлбөр нь 33400000 төгрөгийг төлсөн. Одоогийн байдлаар үлдэгдэл төлөгдөх зээл нь 30740000 төгрөг төлөх шаардлагатай байгаа тул энэхүү нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй. Харин “* ББСБ” ХХК нь Л.С, Л. Чц нараас 30740000 төгрөгийг төлүүлэхээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргах болно гэжээ.
Нэхэмжлэгч Л.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: … Миний бие Монгол улсын Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Л.Сын эрх ашгийг хамгаалж өнөөдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Л.С нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ хийж “*” ББСБ-аас 15000000 төгрөг зээлсэн байгаа. Үүний барьцаанд байр, газрын гэрчилгээг барьцаалуулсан байгаа. Өнгөрсөн хугацаанд зээл зээлийн хүүнд 33400000 төгрөг төлсөн байгаа. Л.С өнгөрсөн шүүх хуралдааны өмнө надад хандаж би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. С * ББСБ-ын хооронд хийгдсэн зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ хийгдсэн байгаа. Гэрээ Л.С, М.Э нарын хооронд хийгдсэн боловч гэрээний доор Лхүмбийн Чц гэдэг хүн гарын үсэг зурсан байдаг. Л.Чц хамтран зээлдэгч юм уу, батлан даагч юм уу гэдэг нь зээлийн гэрээн дээр тодорхой байх ёстой. Тэгэхээр Л.Чц гэрээний дор гарын үсэг зурсан боловч гэрээг Л.С, М.Э нарын хооронд хийгдсэн нь харагддаг. Иргэний хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудсанд байгаа барьцааны гэрээ нь мөн хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн байгаа. Ийм хууль зөрчсөн гэрээний улмаас хүнээс их хэмжээний мөнгө авч, түүнд мөн их хэмжээний хүү төлсөн байдаг. Л.С гэдэг хүн хуулийн мэдлэг дутмагаас 15000000 төгрөг зээлж авч, үүний хүүнд 33400000 төгрөг төлсөн байдаг. Энэ хүмүүсийн хооронд хийгдсэн зээлийн гэрээ болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ. Тийм учраас уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Л.Чц, Л.Чанцал нарын байрны гэрчилгээ, газрын гэрчилгээг гаргуулж өгөх хүсэлтийг шүүхэд гаргаж байгаа. Тэрнээс нэхэмжлэлийн шаардлага ихэсгэж багасгаж, тэмдэгтийн хураамжийн асуудал яригдах талаар би яриагүй. Одоо ч энэ хүсэлтээ дэмжиж байна. Энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж Л.Чц, Л.Чанцал нарын байрны гэрчилгээ, газрын гэрчилгээг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч М.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:Миний бие Л.Сын нэхэмжлэлтэй асуудалд хариуцагчаар дуудагдсан ба 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр товлогдсон шүүх хуралд оролцох байсан боловч нөхрийн дүү нас барсан тул гачигдлын улмаас хуралд суух боломжгүй болсонд хүлцэл өчий. Нэхэмжлэгч Л.Сыг шудрага бай, хүний итгэлийг дааж яв, хэлсэн ярьсандаа эзэн бай гэж хэлье. Хүн хуульд ялагдаж болно гэхдээ хүнд хуурамч итгэл төрүүлж энэ байгууллагад ажилладагаараа түрэмгий зан гаргаж байгаа мэт надад санагдаж байна. Л.С та төрийн албан хаагч хүн ёс зүйтэй яваарай. Шүүх хурлыг миний оролцоогүй хийж өгнө үү. Шүүхийн шийдвэрийг шударга гарна гэдэгт итгэж байна гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.С нь хариуцагч “*” ХХК, “*” ББСБ-ын захирал М.Эгаас улсын бүртгэлийн Ү-1307003743 дугаарт бүртгэлтэй “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн” гэрчилгээ, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 0122053 дугаартай “газар эзэмших эрхийн” гэрчилгээ зэргийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал нь хариуцагч М.Эд холбогдуулан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулжээ.
Хариуцагч нь “... Л.С анх зээл авсанаас хойш 49 сар хугацаа хэтэрсэн, зээлийн хүүгийн хэмжээ 44100000 төгрөг, хугацаа хэтэрсэн тул хоног тутамд зээлийн хүүгийн 20%-тай тэнцэх нэмэгдүүлсэн хүү 5040000 төгрөг, үндсэн зээл нь 15000000 төгрөг бүгд нийлээд 64140000 төгрөг. Үүнээс зээлдэгч Л.Сын төлсөн зээлийн нийт төлбөр нь 33400000 төгрөгийг төлсөн. Одоогийн байдлаар үлдэгдэл төлөгдөх зээл нь 30740000 төгрөг төлөх шаардлагатай тул Л.С, Л.Чц нараас нэхэмжлэх болно, иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй ...” гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэн Л.С нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “*” ХХК /”*”/ ББСБ, захирал М.Этай “зээлийн” гэрээ байгуулан 15000000 төгрөгийг зээлж авсан ба үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдөр үл хөдлөх эд хөрөнгийн “барьцааны” гэрээ байгуулж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Артелийн гудамж, 6-ийн “Г”-ийн 01 тоот, “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн” улсын бүртгэлийн Ү-1307003743 дугаартай гэрчилгээтэй орон сууц болон “Газар эзэмших эрхийн” 0122053 дугаартай гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 0.17 м2 талбай бүхий газар зэргийг барьцаалжээ.
Уг орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Лхүмбэ овогтой Чц болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Л.С нь хариуцагч “*” ББСБ ХХК-ийн захирал М.Эд нийт 33400000 /гучин гурван сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг төлсөн байх ба энэ үйл баримт дээр зохигчийн хэн аль нь маргаагүй болно.
Харин хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “... Нийт зээл авсан хугацаанд 49 сар болж байгаа, зээлийн хүүгийн хэмжээ 44100000 төгрөг, үүн дээр зээлийн гэрээний 2.1-9-д зааснаар зээл төлөх хувиар зөрчсөн өдрөөс эхлэн хугацаа хэтэрсэнд тооцогдох бөгөөд хоног тутамд зээлийн хүүгийн 20%-тай тэнцэх нэмэгдүүлсэн хүү 5040000 төгрөг, үндсэн зээл нь 15000000 төгрөг бүгд нийлээд 64140000 төгрөг болж байна. Үүнээс зээлдэгч Л.Сын төлсөн зээлийн нийт төлбөр нь 33400000 төгрөгийг төлсөн. Одоогийн байдлаар үлдэгдэл төлөгдөх зээл нь 30740000 төгрөг төлөх шаардлагатай байгаа тул энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй ...” гэж тайлбарлаж, маргаж байгаа ч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, татгалзаж байгаа үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй, сөрөг нэхэмжлэл гаргаагүй болно.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд заасан бол зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авсан байна,12 дугаар зүйлийн 12.1-д Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ. 12.3-д Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-д Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана, 156.3-д Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан байна.
Хариуцагч М.Э нь иргэн Л.Стай зээлийн болон барьцааны гэрээ байгуулахдаа “... нэг талаас “*” ББСБ ХХК, түүнийг төлөөлж Гүйцэтгэх захирал М.Э, нөгөө талаас иргэн Л.С нар ...”гэж харилцан тохиролцож байгуулсан байх ба “гэрээ байгуулсан” хэсэгт барьцаалуулагч Л.С, Л.Чц нар гарын үсэг зуржээ. Энэ нь Л.Чц дээрхи гэрээнд ямар эрх, үүрэгтэй оролцож байгаа нь тодорхойгүй, хэрэв Л.Чц нь өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа газар болон үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавих эрхийг бусдад олгож байгаа тохиолдолд хуульд заасан итгэмжлэлийн үндсэн дээр хэрэгжүүлэх боломжтой бөгөөд ийм итгэмжлэл хэрэгт авагдаагүйг дурьдах нь зүйтэй байна.
Мөн зохигчдын хооронд байгуулагдсан “Барьцааны” гэрээ нь “Үл хөдлөх эд хөрөнгийн” Улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох ба хэрэгт авагдсан баримтаар тус гэрээ улсын бүртгэлд бүртгүүлсэн нь нотлогдоогүй бөгөөд бүртгэгдээгүй нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.
Барьцааны гэрээ нь зээлийн гэрээний салшгүй хэсэг болох бөгөөд “Зээлийн” гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан дагалдах гэрээ болох Үл хөдлөх эд хөрөнгийн “барьцааны” гэрээг үндсэн үүргээс салангид авч үзэж шийдвэрлэх үндэслэлгүй юм.
Учир нь үүрэг гүйцэтгэгчийн эдийн болон эдийн бус баялагийн шинжтэй ашиг сонирхол хангагдаж байх нөхцлийг баталгаажуулсан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох нэмэлт үүргийн шинжийг агуулдаг Үл хөдлөх хөрөнгийн “барьцааны” гэрээг үндсэн үүргээс нь салангид авч үзэх боломжгүй гэж үзлээ.
Иймд “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу уг зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “*” ХХК, “*” ББСБ-ын захирал М.Эгаас “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн” улсын бүртгэлийн Ү-1307003743 дугаартай гэрчилгээ, “Газар эзэмших эрхийн” 0122053 дугаартай гэрчилгээ зэргийг гаргуулж нэхэмжлэгч Л.Ст олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтыг баримтлан “*” ХХК, “*” ББСБ-ын захирал М.Э, иргэн Л.С нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 43 дугаартай “Зээлийн гэрээ”, “*” ББСБ-ын захирал М.Э, иргэн Л.С нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулж, улсын бүртгэлийн Ү-1307003743 дугаарт бүртгэлтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Артелийн 6-ийн “Г”-ийн 01 тоот 16 м2 талбайтай орон сууц, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Артелийн хэсэгт байршилтай 0.17 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн “барьцааны” гэрээ зэргийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосугай.
2. Хариуцагч “*” ХХК, “*” ББСБ-ын захирал М.Эгаас “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн” улсын бүртгэлийн Ү-1307003743 дугаартай гэрчилгээ, “Газар эзэмших эрхийн” 0122053 дугаартай гэрчилгээ зэргийг гаргуулж нэхэмжлэгч Л.Ст олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*” ХХК, “*” ББСБ-ын захирал М.Эгаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Ст олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.