Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/16

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Б.М,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Х овогт Б-ийн Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ч овогт Б-ын Мт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2217001530013 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1995 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Улаанбаатар хот, Сүхбаатар ...... хороо .............тоотод оршин суух,

урьд Сүхбаатар аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан гэх, Х овогт Б-ийн А /РД:ЛЮ95040718/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Ховд суманд 1977 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн ....... дүгээр хороо, .......дугаар хороолол .......... тоотод оршин суух,

урьд Орхон аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 312 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 50000 төгрөгөөр торгох ялаар,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 332 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан гэх, Ч овогт Б-ын М /РД:ФМ77102172/,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй  Боржигон чуулгын хашааны дотор иргэн Б.Мтэй маргалдаж, түүний баруун хөл рүү өшиглөж хавсарч унагаан эрүүл мэндэд нь баруун хөлний гадна, дотно хавчаар ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.М нь согтуугаар 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй Боржигон чуулгын хашааны гадна байсан иргэн Б.Аын эзэмшлийн 42-47 УЕК улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн салхины шилийг чулуугаар цохиж хагалан /тээврийн хэрэгслийн орой, спойлер, крыло, салхины шил/ зэргийг бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээн 925.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгье гээд. Тухайн өдөр тамхигүй болчихоод 17 цагийн үед дэлгүүр яваад 30 минут болсон. Энэ хооронд М ах над руу залгасан байсан. Утасныхаа дууг хаачихсан байсан учраас утсаа аваагүй. Эргэж ирээд контейнерт ороод яагаад залгасан юм бэ гэж асуусан. Өмнө нь намайг арматурын төмөр зөө гэж байсан. Ажил буухтай холбоотой надад зургийн ажил байсан учраас арматурын төмрийг маргааш зөөе гэсэн бодолтой байсан. Намайг ороход арматурын төмөр зөө гэхээр нь би ажилтай байна гээд гараад явсан. Тэгсэн чинь чи миний өөдөөс том дугарлаа гэсэн. Ер нь хавраас хойш байнга ажлын их дарамттай ажилладаг байсан. Манай ажлаас энэ хүний дарамтаас болж 2 хүн хүртэл ажлаасаа гарсан. Цалингаа бодоод байгаад байдаг. Үүнийг өөрөө мэдэж байгаа. Контейнерын гадаа харсан гэрч тогооч эгч байгаа. Цагдаа дээр очоод өөр өөр мэдүүлэг өгөөд байгаа. Би цагдаад анх камерийн бичлэг байгаа гэж хэлсэн. Одоо хүртэл тэр тогооч эгч барилгын манаачаар ажиллаж байгаа. Тэр хүн ажилтай үлдэхийн тулд өөр өөр мэдүүлэг өгсөн. Уг нь ганц харсан гэрч нь тэр эгч. Б гэдэг нэг ах байсан. Тэр ах харсан. Өгсөн мэдүүлгээс нь харахад бид хоёрын нэг нэгнээсээ зууралдаад гарсан гээд байгаа. Ийм зүйл болоогүй. Намайг нүүр нүдгүй цохиод, зодоод байсан. Би гарах гээд ядаад хаалганы бариул нь дээшээ онгойдогыг мартаад доошоо түлхээд гарынхаа арьсыг зулгалтал дарсан байдаг. Энэ хүнийг аваач гэхэд чимээгүй өөдөөс хараад сууж байсан хүн. Гэтэл одоо мэдүүлэг өгөхдөө энэ хоёр нэг нэгийгээ нэг нэг удаа цохиод, зууралдаад гарсан гэж хэлсэн байсан. Хаалганы бариул нь дээшээ онгойдогыг мартаад доошоо түлхээд гарынхаа арьсыг зулгалтал дарсан байдаг. Би өөрөө зугтаж гарсан. Араас зууралдаад гарахад ард өөрөө уначихаар нь за ашгүй гээд би цаашаа явсан гэв.

2. Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Б.Атай хамт 4 сараас хойш хамт ажиллаж байгаа. Б.А даамлаар би нярваар ажилладаг байсан. 2022 оны 10 сарын 15-ны өдөр бороо орохоос өмнө армортурын төмөр хураачих гэж хэлсэн. Үүнээс бол маргалдсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ болсон асуудлыг бол мэдэж байгаа. Бид хоёрыг маргалдахад контейнер дотор А бид 2-с өөр хүн байгаагүй. Би түрүүлж цохиод, зөрүүлж энэ цохиод, хоёулаа зууралдаад гадаа гарсан. А миний хөл рүү өшиглөснөөс болж хөл хугарсан.  Намайг унаад газар хэвтэж байхад М, тогооч Баасанжав нар ирээд түшиж контейнерт оруулсан. Хохирол төлбөр төлөөгүй, шүүхийн шийдвэр гарахаар төлнө... Энэ хүн ингээд худлаа яриад байгаа. Намайг байнга дарамталж байсан гээд байгаа. Машины шил нь өөр өөр үнэтэй байгаа. Солиод өгье гэхээр өөрөө ингээд худлаа яриад байгаа.  Би өөрөө залуудаа алдаж байсан болохоор энэ хүнийг бодоод, тухайн үед эмнэлэгт үзүүлэхдээ хүртэл явганаас уначихлаа гэж хэлсэн. Тэр үед цагдаа ирэхэд би хэлж байсан. Камерын бичлэгт бүх юм байгаа гээд хэлж байсан гэв.

3. Гэрч О.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа Боржигон чуулгын барилга дээр тогоочийн ажил хийж байгаад барилгын ажил дуусахаар нь 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс ажлаасаа гарсан. 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн үед ажил дээрээ хоол хийгээд байж байтал гаднаас А орж ирээд ямар нэгэн юм хэлэхгүй байж байгаад буцаад гараад явсан бөгөөд А оффисын контор луу орж байгаа харагдсан. Тэгээд төд удалгүй оффисын контейнероос юм түжигнэх чимээ гарахаар нь би цонхоороо хартал М, А нар оффисын контейнероос зууралдаад гараад ирсэн. Тэгэхээр нь би гал тогооноос гараад очтол М Аыг зуураад барьчихсан чигээрээ хойшоо гэнэт газар уначихсан. Газар унах үедээ М миний санаж байгаагаар баруун хөлөө эвгүй дараад уначих шиг болсон. Тухайн үед М Аын хувцаснаас нь зуураад барьчихсан байсан болохоор А М дээр давхарлалдаад унаж байгаа харагдсан. Тэгээд М ах газар унахдаа ёооё хөл эвгүй болчихлоо гэж хэлж байсан. Тэгээд удалгүй Баасанжав ирээд Мийг эмнэлэг рүү аваад явсан ба М бид 2 Мийг машинд суулгаж өгсөн. Мийг машинд суулгаж өгөөд гал тогоонд ороод хоолоо хийж байтал  гадаа түс тас гээд дуу гарахаар нь А М нарыг зодолдож байгаа юм байх гээд гараад хартал инженерүүдийн контейнераас А гараад ирсэн. Тэгээд А хашааны гадаа гарч харчихаад машины цонх хагалчихжээ гэж байсан...

...хэрэг болдог өдөр би Мийг яаж унахыг харсан. А Мийг хавсарч унагаасан ямар ч үйлдэл хийгээгүй. М өөрөө л гэнэт хойшоо саваад уначихсан. Тэрнээс биш А Мийн хөлийг хугалаагүй. Мтэй нүүрэлдэж мэдүүлэг өгөхдөө хамт ажиллаж байсан болохоор шууд Мийг үгүйсгэж ярих гэхээр надад эвгүй санагдаад Мийг яаж унасныг хараагүй гээд хэлчихсэн юм. Одоо яг үнэн зөвөөр нь харсан зүйлийнхээ талаар мэдүүлэг өгч байна...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 46-50 хуудас/

4. Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн үед би өөрийн найз Мтэй хамт тэрэгт рүү явчихаад ажил дээр нь буюу Сүмбэр сумын 3-р багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа Боржигон чуулгын барилга дээр оффисын контейнер луу орсон. Тухайн үед би архи уучихсан байсан болохоор болсон үйл явдлыг сайн санахгүй байна ямар ч байсан оффисын контейнер луу ороход хэн ч байгаагүй. Төд удалгүй А ороод ирсэн М Аыг ороод ирэхээр нь гадуур байгаа арматур төмрийг хуч гэсэн яасан гэж хэлтэл А би гадуур ажилтай байна ш дээ гэж хэлсэн уг асуудлаас болоод М А нар маргаад оффисын контейнероос зууралдаад гарсан. Тэгээд би араас нь 1 минутын дараа гараад очтол М газар уначихсан баруун хөл нь хажуу тийшээ эвгүй мурийчихсан харагдсан. Тухайн үед би Мийн хөл нь хугарчихсан байна гэж бодсон.  Мийг Баасанжавын машинд суулгаад эмнэлэг рүү явахаар барилгын хашаанаас гараад явах гэтэл М зогс гээд машиныг зогсоогоод өөрөө бууж доголж алхаж байгаад газраас чулуу аваад Аын цагаан өнгийн Приус-30 маркийн машины салхины шилийг 2 удаа цохиж хагалсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 52-53 хуудас/

5. Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Би машинаа хашаанд оруулаад Төмөрөөг машиндаа суулгаад хаалгаар гарах гээд явж байтал М зогс гэхээр нь зогссон чинь миний урд талын суудал дээр сууж байгаад хаалгаа онгойлгоод хашаа руу чиглээд явахаар нь шээх гэж байгаа юм байх гэж бодтол түс тас гээд дуугарахаар нь буугаад хартал Аын машин руу бетонон зүйл шидэхэд нь урд талын салхины шил бутарч хагарсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 58хуудас/

6. Шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 240 дугаар дүгнэлтэд: Б.Мийн биед баруун хөлийн гадна, дотно хавчаар ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2022 оны 10 дугаар сарын 15-нд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 86-87 хуудас/

7. Шинжээч эмч Л.Жаргалтогтохоос мэдүүлэг авсан тэмдэглэлд: Б.Мийн биед учирсан хавчаар ясны хугарал гэмтэл нь далий буюу эвгүй гишгэхэд үүссэн хугарал байна. Учир нь хавсарч унагаахад хөл мушгиран хэвийн хэмжээнээс илүү хөдөлгөөн хийдэг тул хавчаар яс сэртэн үүсгэж хугардаг. Харин Б.Мийн баруун хөлийн хавчаар яс нь тэгш хэмтэй хугарсан байсан тул үүнийг хавсарч унагааснаас үүдэлтэй хугарал гэж хэлэх боломжгүй харин далий буюу эвгүй гишгэх үед үүссэн хугарал гэж хэлэхээр байна... гэх мэдүүлэг. /хх-ийн 91 хуудас/

8. Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 95-100 хуудас/

9. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /х.х-ийн 81 хуудас/

10. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсууд, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 131, 135-143, 145-147, 157, 160-170 хуудас/ зэрэг болно.

11. хирлын тооцоо /хх-ийн 171-172 хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Б.А нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй  Боржигон чуулгын хашааны дотор иргэн Б.Мтэй маргалдаж, түүний баруун хөл рүү өшиглөж хавсарч унагаан эрүүл мэндэд нь баруун хөлний гадна, дотно хавчаар ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Б.Мийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 сарын 08-ны өдрийн 240 дугаартай дүгнэлт, гэрч Мийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.М нь согтуугаар 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй Боржигон чуулгын хашааны гадна байсан иргэн Б.Аын эзэмшлийн 42-47 УЕК улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн салхины шилийг чулуугаар цохиж хагалан бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээн 925.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Аын мэдүүлэг, гэрч М, гэрч Баасанжав нарын мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээ зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б.М нь хохирогч Б.Аын нэхэмжилсэн тээврийн хэрэгслийн засварын зардал 925,000 төгрөг, шатахууны зардалд нэхэмжилсэн 343,000 төгрөгийг төлж барагдуулаагүй. Шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Аыг  2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй  Боржигон чуулгын хашааны дотор иргэн Б.Мтэй маргалдаж, түүний баруун хөл рүү өшиглөж хавсарч унагаан эрүүл мэндэд нь баруун хөлний гадна, дотно хавчаар ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.М согтуугаар 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүмбэр сумын 3-р багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа Боржигон чуулгын хашааны гадаа байсан иргэн Б.Аын эзэмшлийн 42-47 УЕК улсын дугаартай Приус-30 маркийн салхины шилийг хагалж эд зүйлд нь 925 000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хохирогч Б.А, гэрч Л.Баасанжав, О.О, Ц.М, Ашид билгүүн ХХК-ны хохирлын үнэлгээний тайлан зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Учир нь: Говсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж улсын яллагч гэм буруутайд тооцож дүгнэлт гаргасан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Ц.Мийн “М Ад хандаад төмөр хуч гэснээс болж маргалдаад зууралдаад амралтын өрөөнөөс гарсан би араас нь 1 минут хүрээгүй хугацааны дараа гарахад М орилоод хөл хугарчихлаа гэж хэлсэн. Баасанжав бид 2 өргөөд машинд суулгасан /хх-ийн 18, 53 хуудас/... А М нар бие биенийгээ цохиж зодож байхыг хараагүй, зууралдаж байхыг нь харсан гэх мэдүүлэг /хх-ийн 53 хуудас/.

Гэрч Н.Б /хх-ийн 58 хуудас/ хашаа руу ороход А намайг чиглээд гүйгээд ирэхээр нь яасныг асуухад М намайг яг алах гэж байна гэсэн. Б ах ирээд хэлэхдээ М Ааас зүүгдэж байгаад довжоон дээр халтираад хөлөө хугалчихлаа, машин оруул эмнэлэг явья гэсэн... Амрах байрнаас А авраарай гээд орилоод гараад ирэхэд Төмөрөө ах араас нь үсдэж зүүгдээд довжоо руу халтирч унаад хөлөө хугалчихсан гэж тогооч эмэгтэй ярьж байхыг сонссон /хх-ийн 59 хуудас/, Гэрч Д.А /хх-ийн 55 хуудас/ ...тухайн өдөр 18 цагийн өнгөрч байхад М гэж хүн 103-ын хүлээн авахаар хүнээр түшүүлээд орж ирсэн. Үзэхэд баруун хөлийн шагай орчмын хэлбэр дүрс өөрчлөгдсөн, хавдартай, эмзэглэл ихтэй байсан. Мөөс яагаад хөлөө гэмтээсэн талаар асуухад 1 цаг орчмын өмнө явганаас унаж хөлөө гэмтээсэн гэж хэлсэн /хх-ийн 55 хуудас/, гэрч шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Жаргалтогтохын ...Мийн баруун хөлийн хавчаар яс нь тэгш хэмтэй хугарлаар хугарсан тул хавсарч унагаснаас үүдэлтэй хугарал гэж хэлэх боломжгүй, харин далий буюу эвгүй гишгэсэн үед  үүссэн хугарал гэж хэлэхээр байна /хх-ийн 91 хуудас/ зэрэг мэдүүлгүүдээр шүүгдэгч Б.Аын гэм буруутай эсэх нь тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасан нотолбол зохих байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2. дахь хэсэгт заасан ажиллагааг явуулсан боловч шүүгдэгч Б.Аын үйлдэл нотлогдон тогтоогдохгүй байх тул түүнийг бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Б.М нь согтуугаар 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй Боржигон чуулгын хашааны гадна байсан иргэн Б.Аын эзэмшлийн 42-47 УЕК улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн салхины шилийг чулуугаар цохиж хагалан /тээврийн хэрэгслийн орой, спойлер, крыло, салхины шил/ бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээн 925.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

Шүүгдэгч Б.Мийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгч Б.Мийг гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.М нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч О.О, П.М, Н.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 140 дугаар дүгнэлт, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгааг дурдлаа.

Шүүгдэгч Б.М нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон, гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй холбогдуулан маргаагүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын автомашинд халдаж агсам согтуу тавьж, хэрүүл маргаан үүсгэсэн үйлдлээс үүдэлтэй байна.

ХОЁР. Шүүгдэгч Б.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Э.Нэргүй: Шүүхээс шүүгдэгч Б.Мийг гэм буруутайд тооцсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700,000 төгрөгөөр торгох саналыг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй. Цагдан хоригдсон хоноггүй байна гэх саналыг эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Б.Мт оногдуулсан торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Гэм хр, хохирлын нэхэмжлэлийн талаар: Гэм буруугийн шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан хохирлын нэхэмжлэлтэй холбогдох нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгч Б.Мөөс 925000 төгрөг, шатахууны зардал 343 219 төгрөг нийт 1 268 219 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Ад олгохоор шийдвэрлэсэн. Харин шүүгдэгч Б.М нь Б.Ааас хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдав.

Мөн шүүгдэгч Б.А, Б.М нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-ийн Ад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Б.Аыг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Ч овогт Б-ын Мийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.А, Б.М нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөөс 1 268 219 /нэг сая хоёр зуун жаран найм мянга хоёр зуун арван есөн/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо 46 дугаар байрны 75 тоотод оршин суух Хатгин овогт Бат-Эрдэний Ад /РД:ЛЮ95040718/ олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, Б.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.АРИУНЖАРГАЛ

   2023         02         28                                        2023/ШЦТ/16

11. Хохирлын тооцоо /хх-ийн 171-172 хуудас/

Гэм хор, хохирлын нэхэмжлэлийн талаар: Гэм буруугийн шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан хохирлын нэхэмжлэлтэй холбогдох нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгч Б.Мөөс 925000 төгрөг, шатахууны зардал 343 219 төгрөг нийт 1 268 219 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Ад олгохоор шийдвэрлэсэн. Харин шүүгдэгч Б.М нь Б.Ааас хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдав.