Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0439/З |
Дугаар | 128/ШШ2021/0653 |
Огноо | 2021-10-13 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2021/0653
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Х Б” ХХК д б э х а Хариуцагч: Багануур дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс.
Нэхэмжлэлийн шаардлага: “Багануур дүүргийн улсын бүртгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Б М М ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр “Х Б” ХХК д б э х а бүртгүүлэхийг даалгах” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Л.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х Б” ХХК д б э х а М.Э болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нараас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай тушаалаар Банкны тухай хуульд заасан төлбөрийн чадваргүй болсон үндэслэлээр “Х Б” ХХК д б э х а томилж, мөн өдрийн А-157 дугаартай тушаалаар “Х Б” ХХК д б э х а авах үйл ажиллагааг хийхийг даалгаж шийдвэрлэсэн байдаг. Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т заасны дагуу банкны эрх бүхий албан тушаалтны чиг үүргийг хэрэгжүүлж, актив хөрөнгийг төвлөрүүлэх, банкны өр төлбөрийг барагдуулах чиг үүргийг хэрэгжүүлж байна. Банкны эрх хүлээн авагчийн зүгээс Татварын ерөнхий хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн болон бусад охин компаниудын эцсийн өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийг Улсын бүртгэлийн байгууллагад гаргасан. Тухайлбал “Х Б” ХХК д б э х а охин компани болох “Ж А” ХХК, Б М М ХХК, “С М М” ХХК, “Д М М” ХХК-иудын эцсийн өмчлөгчөөр “Х Б” ХХК д б э х а-ийн эцсийн өмчлөгчөөр “Х Б” ХХК д б э х а -г өөрийг нь тогтоолгох хүсэлт гаргасан. Гэвч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Б М М ХХК, “С М М” ХХК, “Д М М” ХХК-иудын улсын бүртгэлийг харьяа нутаг дэвсгэрт байрлах Улсын бүртгэлийн хэлтэст хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэсэн хариу өгсөн. Бид 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1166 дугаартай албан бичгээр Багануур дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст Б М М ХХК -ийн эцсийн өмчлөгчөөр “Х Б” ХХК д б э х а-г тогтоолгож, бүртгүүлэх хүсэлт гаргасан. Багануур дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр маргаан бүхий актыг гаргасан. Уг актын үндэслэлдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Энэхүү шийдвэрийг хүлээн аваад банкны эрх хүлээн авагч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын дарга Т.Т хандаж гомдол гаргасныг хангаагүй тул Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Т.Д хандаж гомдол гаргасан ч уг гомдлыг хангахгүй орхисон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б М М ХХК-д эцсийн өмчлөгч иргэн огт байхгүй. Б М М ХХК -ийн зуун хувийн хувьцааг “Ж А” ХХК эзэмшдэг. “Ж А” ХХК нь 2012, 2013 онуудад “Х Б” ХХК д б э х а-аас их хэмжээний өндөр дүн бүхий зээлүүдийг удаа дараа авч ашигласан ч зээлээ эргэн төлөх чадваргүй болох нь тогтоогддог. Үүний хүрээнд “Ж А” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Ж Г” ХХК-иас “Ж А” ХХК-ийн өр төлбөрт тооцуулаад “Ж А” ХХК болон өөрийнх нь харьяанд байдаг махны үйлдвэрүүдийг ““Х Б” ХХК д б э х а-д шилжүүлэхээр худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Ийм байдлаар Б М М ХХК -ийн үйлдвэр “Х Б” ХХК д б э х а-ийн өмч болсон. Он цагийн дарааллаар авч үзвэл энэхүү үйл явдлын дараагаар Монгол банк ХХК-иас “Х Б” ХХК д б э х а-д банкны эрх хүлээн авагчийг томилсон. Банкны эрх хүлээн авагч томилогдоод 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр тушаалаар “Х Б” ХХК д б э х а-ийн хувь нийлүүлэгчид алдагдлыг хүлээлгээд, санхүүгийн хариуцлага тооцож хуулийн этгээдийн нийт алдагдлыг түүний хувь нийлүүлэгчээс оруулсан хөрөнгөөс бууруулах, хасалт хийх шийдвэр гаргасан байдаг. Б М М ХХК-ийн эцсийн өмчлөгч ямар ч иргэн байхгүй гэдэг нь энэ үйл баримтаас тогтоогдож байна. Эцсийн өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан үндэслэл нь маш ойлгомжгүй байдаг. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т үүсгэн байгуулах баримт бичиг нь энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3 дах хэсэгт энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй бүрэн бус хуулийн холбогдох заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах, мөн УБ 12 маягт нь бүрэн бус холбогдох журмын заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзсан. Гэтэл банкны эрх хүлээн авагчийн зүгээс шаардлагатай бүхий л нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар өгсөн. Маягтад юу дутуу бөглөсөн болохыг үндэслэл болголгүйгээр жишиг болсон хуулийн зүйл заалтыг үндэслэл болгосон нь буруу байна. Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Эцсийн өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан асуудлаар гомдол гаргахад эрх бүхий албан тушаалтнаас Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн3 дугаар зүйлийн 3.1.6, 4 дүгээр зүйлд заасныг тус тус үндэслэн “Х Б” ХХК д б э х а-г өөрийг нь эцсийн өмчлөгчөөр тогтоох боломжгүй гэдэг хариу өгсөн. Аливаа хуулийн үйлчлэх цар хүрээ, хэрэглэх хязгаарыг тодорхойлохын тулд уг хуулийн зорилгыг хардаг. Тус хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, үйл ажиллагааг зохион байгуулах үндсийг тогтооход оршино” Үүнээс үзвэл энэхүү хуулийн зорилго нь хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа компанийн эрх бүхий албан тушаалтнаас терроризмыг санхүүжүүлэх зэрэг гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулах, тус үйл ажиллагааны улмаас бий болсон үр дүн ашгийг хүртэж буй этгээд хэн болохыг тогтооход оршдог. Гэтэл “Х Б” ХХК д б э х а нь өнөөдрийн байдлаар дампуурч байгаа, банкны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон зэргээс үзвэл хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа банктай харьцуулан жишиж үзэх боломжгүй. “Х Б” ХХК д б э х а нь Монголбанкаас томилогддог. Монголбанкнаас зөвхөн иргэнийг бус хуулийн этгээдийн томилох тохиолдол байдаг. Тухайн тохиолдолд эцсийн өмчлөгчөөр хуулийн этгээдийг тогтоох эсэх нь эргэлзээтэй асуудал болж байна. Улсын бүртгэлийн байгууллагаас эцсийн өмчлөгчөөр хуулийн этгээдийг бүртгэх боломжтой байдаг тухай манайд удаа дараа хариу өгч байсан. Манай компани татан буугдаж байгаа учир эцсийн өмчлөгчөөр иргэнийг бүртгэх боломжгүй, “Х Б” ХХК д б э х а-г өөрийг нь бүртгүүлмээр байна гэхэд манай программд зөвхөн иргэн гэдэг сонголт байдаг. Иргэн гэдэг сонголтын хүрээнд бид үйл ажиллагаагаа явуулж байгаа гэж тайлбарладаг. Гэвч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3, 16.1.6-т заасны дагуу салбарын хэмжээний мэргэжлийн боловсон хүчний чадавх, техник технологи, программ хангамжийн хүчин чадлыг сайжруулах асуудлыг нэгдсэн бодлого төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх нь Улсын бүртгэлийн ерөнхий газрыг чиг үүрэг байсан. Энэхүү чиг үүргээ хэрэгжүүлэхгүйгээр зөвхөн иргэнийг бүртгэнэ гэж “Х Б” ХХК д б э х а-ийн эрх ашгийг зөрчиж байна.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандартын зөвлөмжид эцсийн өмчлөгчийг тогтоож, санхүүгийн байгууллага нь эцсийн өмчлөгчийн мэдээллийг баталгаажуулах боломжит буюу, эцсийн өмчлөгч хэн болох талаар хангалттай мэдээлэл авсан гэж үзэх хүртэл боломжит арга хэмжээг авна. Санхүүгийн байгууллага нь хуулийн этгээд болон эрх зүйн бусад зохицуулалт бүхий этгээдийн удирдлагын бүтэц болон эзэмшлийг ойлгож байвал, зөвхөн эцсийн өмчлөгч мөн эсэхэд эргэлзээ байгаа бол бусад арга замаар хуулийн этгээдийг эцсийн өмчлөгчөөр тогтоож болно гэсэн зөвлөмж байна. Үүний дагуу бид хэвийн үйл ажиллагаатай байгууллага биш бусад зохицуулалттай этгээд гэж явж байгаа. Гэтэл эцсийн өмчлөгчөөр заавал иргэнийг бүртгэх хуулийн зохицуулалтыг ашиглаад байгаа нь бидний эрх ашгийг зөрчиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Хариуцагч талаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг үндэслэж тайлбарладаг. Бид Монголбанкнаас томилогдож байгаа. Сар бүрийн 5-ны өдөр тайлан мэдээг хүргүүлдэг. Ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарвал таслан зогсоох бүрэн боломжтой. Тус хуулийг үндэслэж бүртгэл хийхгүй байгаа нь бидний эрх ашгийг зөрчиж байна. Улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар эрх хүлээн авагч солигдож, хугацаа сунгагдаж байгаа бол бид нар 15 хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй. Бид үүргээ биелүүлээд бүртгэлээ өөрчлүүлэх бүрэн боломжтой байхад бүртгэхгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Эцсийн өмчлөгчөөр хуулийн этгээдийг бүртгүүлэх асуудал ярьдаг. Гэвч хуульд боломжгүй байдлаар зохицуулсан. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-т эцсийн өмчлөгч гэж дандаа иргэн байхаар тодорхойлсон. Эцсийн өмчлөгчөөр дандаа иргэнийг нэрлэсэн байдаг. Үүнтэй нийцүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаал гарсан. Мөн адил эцсийн өмчлөгчөөр иргэнийг бүртгэхээр журамласан. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс “эцсийн өмчлөгчөөр хуулийн этгээдийг бүртгүүлэх эсхүл эцсийн өмчлөгч байхгүй гэж байдлаар тогтоож өгнө үү гэдэг” боломжгүй хүсэлт тавьдаг. Банкны тухай хуулиар банкны эрх хүлээн авагч нь банкны үйл ажиллагааны талаар шийдвэр гаргах гэх мэтчилэн. Иргэний болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиар хуулийн этгээдийн эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүсэж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болдог. Улсын бүртгэлээс хасагдаагүй учраас бусад хуулийн этгээдтэй адил. Банкны эрх хүлээн авагч шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байгаа, гүйцэтгэх удирдлагатай бусад хуулийн этгээдтэй адилгүй гэдэгтээ санал нийлэхгүй байна. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын зөвлөмж яриад байна. Бид хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг баримтлахаас өөр аргагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв
ҮНДЭСЛЭХ нь:
“Х Б” ХХК д б э х а-аас “Багануур дүүргийн улсын бүртгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Б М М ХХК -ийн эцсийн өмчлөгчөөр “Х Б” ХХК д б э х а-ийг бүртгүүлэхийг даалгах” нэхэмжлэл гаргасан ба уг шаардлага бүхий нэхэмжлэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөгдөөгүй болно.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэл түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хариуцагчаас эс зөвшөөрч гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, маргаан бүхий шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
“Ж Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Охин компанид оруулсан хөрөнгө оруулалтыг бусдад шилжүүлэх тухай 40 дүгээр шийдвэрээр: “Ж Г” ХХК-ийн 100 хувийн охин компани болох “Ж А” ХХК-ийн “Х Б” ХХК д б э х а-иас авсан зээлийн эргэн төлөлтийг хангуулах зорилгоор компаний 100 хувийн хувьцааг Х Б-д шилжүүлжээ. “Ж А” ХХК-ийн 100 хувийн хувьцааг дагалдаж Х Б-д шилжиж буй мах боловсруулах үйлдвэрүүдийн нэрсэд Б М М ХХК орсон.
Ж А ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Компаний хувьцааг шилжүүлэх тухай 29/13 дугаар шийдвэрээр: “Ж А” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгөд эзэмшиж буй 100 хувийн хувьцааг “Х Б” ХХК д б э х а-д шилжүүлж мөн өдөр төлбөр барагдуулах гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулаад Х Б нь Ж А ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон байна.
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр А-157 дугаар тушаалаар “Х Б” ХХК д б э х а-ийг албадан татан буулгасан мөн өдрийн Монголбанкны Ерөнхийлөгчийн А-153 дугаар тушаал гарч, “Х Б” ХХК д б э х а томилсон байна. Ингэснээр тус банкны хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрх дуусгавар болсон байна.
Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасан хоёр үндэслэл бүрдсэн тохиолдолд арилжааны банканд Монголбанкнаас банкны эрх хүлээн авагчийг томилохоор заасан байх бөгөөд анх Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаар тушаалаар тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Банкны тухай хуулийн зохицуулалтын дагуу “Х Б” ХХК д б э х а-д банкны эрх хүлээн авагчийг томилж, албадлагын арга хэмжээ авч, мөн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2014, 2015, 2016, 2017, 2019, 2020 оны холбогдох тушаалуудын дагуу албадлагын арга хэмжээг сунгасан байна.
Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт банкны эрх хүлээн авагчийн бүрэн эрхийг хуульчилсан байх бөгөөд тус зүйлийн 69.1.2 дахь заалтад банкны эрх хүлээн авагч нь банкийг төлөөлөх, удирдах бүрэн эрхтэй этгээд байхаар заажээ.
2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсан байна. Тус хуулиар 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө хуулийн этгээдийг эцсийн өмчлөгчийг бүртгүүлэх шаардлагатай гэж заасан. Үүний дагуу “Х Б” ХХК д б э х а-аас 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1071 дугаартай албан бичгээр “Х Б” ХХК д б э х а болон түүний охин компаниудыг эцсийн өмчлөгчөөр бүртгүүлэхээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлтийн газарт гаргасан хүсэлтийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр харьяаллын дагуу бүртгүүлэх шаардлагатай гэж хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
“Х Б” ХХК д б э х а –аас 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1166 дугаар албан бичгээр Б М М ХХК -ийг эцсийн өмчлөгчөөр бүртгүүлэх тухай хүсэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Багануур дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлтийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсэгт “үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй” Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3 дахь хэсэгт “УБ-12 маягт бүрэн бус холбогдох журмын заалтыг зөрчсөн” гэж бүртгэхээс татгалзсан.
“Х Б” ХХК д б э х а -аас 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 76 дугаар албан бичгээр: Х Б ХК-д эцсийн өмчлөгч гэх этгээд үлдээгүй байхад эцсийн өмчлөгчөөр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд Б М М ХХК -ийн эцсийн өмчлөгчөөр Х Б ХХК-ийг бүртгэж өгөхийг хүссэн хүсэлт гаргасныг Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 6/1251 дүгээр албан бичгээр: Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 41 дүгээр зүйлд тус тус заасны дагуу тогтоож бүртгэдэг. Иймд таны хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариуг өгчээ.
Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “Х Б” ХХК д б э х а-аас 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаар албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад гаргасан гомдлыг 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 8/2226 дугаар албан бичгээр: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 6/1251 дүгээр албан бичгээр мэдэгдсэн нь улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д “эцсийн өмчлөгч” гэж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.6-д заасныг”, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 41 дүгээр зүйлийг баримталсан нь үндэслэлтэй байна гэх хариу өгсөн байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д зааснаар “эцсийн өмчлөгч” гэж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.6-д заасныг ойлгохоор, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6.а-д “харилцагч нь хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг” эцсийн өмчлөгч гэж тодорхойлсон.
Харин эцсийн өмчлөгчийг шалгаж тогтоох дарааллыг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д “хувьцааны дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа хүнийг”, 41.1.2-т “энэ хуулийн 41.1.1-д заасан хүнийг тогтоох боломжгүй бол хуулийн этгээдийн үйл ажиллагааг шууд бусаар удирдаж байгаа, эсхүл өөрийн эрхээ бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа хүнийг”, 41.1.3-т “энэ хуулийн 41.1.1, 41.1.2-т заасан хүнийг тогтоох боломжгүй бол хуулийн этгээдийн удирдлагыг хэрэгжүүлэгч хүнийг” тогтоох зохицуулалттай байна.
Ийнхүү хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчөөр “хүн”-ийг тогтоохоор хуульчилсан нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулахтай холбоотой, хуулийн этгээдийг удирдаж байгаа этгээд хэн болохыг тогтоон таних зорилготой байна.
Хариуцагчийн зүгээс программын хувьд хуулийн этгээдийг эцсийн өмчлөгчөөр бүртгэх боломжгүй байдаг тул Х Б ХХК-ийг эцсийн өмчлөгч гэж бүртгэх боломжгүй гэсэн тайлбар өгдөг гэх үндэслэлийн тухайд уг үндэслэлд шүүх эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ. Учир нь, улсын бүртгэлийн байгууллагад хэрэглэж буй программ хангамжийн чадавхын талаар захиргааны хэргийн шүүх дүгнэх боломжгүйгээс гадна тус байгууллагын хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүй байх тул дээрх тайлбарт тухайлан дүгнэлт өгөх боломжгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 4.1.11, 10 дугаар зүйлийн 10.1.14 дэх заалт, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалт, 3.1.6.а дэд заалт, Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь заалтуудыг тус тус баримтлан “Х Б” ХХК д б э х а-аас гаргасан “Багануур дүүргийн улсын бүртгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Б М М ХХК -ийн эцсийн өмчлөгчөөр Х Б ХХК-ийг бүртгүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.Б