Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/59

 

2023  оны   03 дугаар сарын 14-ний өдөр                    Дугаар  2023/ШЦТ/59               Баруун-Урт сум           

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Д.Сүрэнхорлоо

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******өд холбогдох эрүүгийн ******* дугаартай  хэргийг  2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн,  39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжмийн техникч мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн ******* сумын соёлын төвд ..... ажилладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр баг 1 дүгээр гудамж 102 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай, *******  овогтой *******гийн *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр багт 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 21 цагийн орчим хохирогч ******* хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт аяга шидэж, мөн нүүр рүү нь гараараа цохисны улмаас хохирогч Д.Энхжаргалын эрүүл мэндэд духанд зүсэгдсэн шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийМ.Ганхүрэлг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Шүүх шүүгдэгч ........д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  

Шүүгдэгч.........Ганхүрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2023 оны 01 дүгээр сарын 09-ний орой ажлаа тарж явж байгаад таараад 0.5 граммын архи уусан. Тэгээд Эрдэнэбулган ах Д.Энхжаргалын гэр лүү хамт явсан. 0.5 граммын архи хувааж уусан. Д.Энхжаргал багштай маргалдаж, ширээн дээр байсан аягыг шидсэн байсан. Болсон асуудлыг санахгүй байгаа. Маргааш нь Д.Энхжаргалын гэрт очиж уучлалт гуйсан гэв.

 

Хохирогч Д.Энхжаргал “...Би Сүхбаатар аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд багшаар ажилладаг. 2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр ажиллаа тараад гэртээ ирэхэд манай гэрт манай сумын Эрдэнэбулган, ******* хоёр нь ирсэн байдалтай манай нөхөр хоол цай хийж өгөөд сууж байсан.Тэгээд Эрдэнэбулган нь 0.5 литрийн /экс/ гэх нэртэй архи задалж тэр хэд уусан. Манай гэрт ирэхдээ ******* нь бага зэрэг уусан байсан. Тэгээд нөгөө архийг нь дуусангуут манай нөхөр нь 0.5 литрийн архи нэгийг задалж өгсөн. Бид хэдийг юм яриад сууж байхад манай нөхөр дундуур нь үхрээ хашчихаад ирье гээд гарсан. ******* нь юм яриад сууж байснаа гэнэт муусайн гөлөгнүүд гээд бахираад байхаар нь би чи хэнийг хэлээд байгаа юм бэ гэхэд уурласнаа ширээн дээр байсан шаазан аягыг над руу авч шидэхэд миний нүүрэн тус газар онож миний духнаас цус гарахаар нь уурлаад ******* рүү очоод барих гэтэл гараараа миний зүүн нүд рүү цохиод авсан. Тэгэх мөрд тэнд байсан хүмүүс хорьж салгасан. Намайг эмнэлэг үзүүлэхээр авч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 х/,

        

 Гэрч Ц. “...Би Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутагт эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Манай эхнэр сумын,,,,,,,д багшаар ажилладаг. 2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр гэртээ байхад 17:00 цагийн орчимд манай сумын ,,,,,,, хоёр нь манайд ирсэн. Би тухайн хүмүүст хоол цай хийж өгөөд сууж байхад манай эхнэр ,,,,, нь ажлаа тараад гэртээ ирсэн. Манайд хоол цай идчихээд Эрдэнэбулган нь гарч машинаасаа 0.5 литрийн /экс/ гэх нэртэй архи нэгийг оруулж ирээд уугаад сууж байхад Эрдэнэбулганы эхнэр, хоёр гаднаас орж ирсэн. Бид хэд нөгөө архи ууж дуусаад дахин 0.5 литрийн /экс/ гэх нэртэй архийг би гаргаад задалж дээрээс нь ганц хоёр авсны дараа үхэр малаа хашихаа гэрээс гараад буцаж орж ирэхэд манай эхнэр Энхжаргалын толгой хөмсөг хэсгээс цус гарч байхаар нь би юу болсон талаар асуухад ******* над руу шаазан аяга чулуудчихлаа гэж хэлсэн. Би тэхээр нь *******ийг чи яаж байгаа юм гэхэд юм дугараагүй, нь манай эхнэрийг авч сумын эмнэлэг үзүүлэхээр аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 х/,

        

 Гэрч Ц. “...Би Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр баг сумын төвд амьдарч байгаа. 2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр сумын хойд шатахуун түгээх газрын гадаа Эрдэнэбулган, ******* хоёртой машинтай явж байгаад таарсан. Тэр хоёр ын гэр лүү явж байна чи араас дагаад явчих гэхээр нь ын гэрийн гадаа ирээд тэр хоёрыг оронгуут би машинтайгаа хөдлөөд явсан. Тэрнээс хойш цагийн сайн мэдэхгүй байна найз Эрдэнэбулганыг авахаар гэрт нь ороход ,,,,,,,,,,,,, нар нь 0.5 литрийн /экс/ нэртэй архи задлаад уугаад сууж байсан. Гэрт уугаад сууж байхдаа ,,,,,,,,,,,,хоёр нь хоорондоо маргалдаж хэрэлдээд байсан.  Тухайн үед ******* нь Энхжаргалыг гөлөг гэж хэлсэн тэрнээс болж хоёулаа маргалдсан. Тэгж маргалдаж байхад ******* нь ширээн дээр байсан шаазан аягийг авч Энхжаргал руу шидэхэд нүүрэнд тусаж духны доод хэсэгт цохиж цус гарахаар нь Энхжаргал нь уурлаад ******* рүү очиход өөдөөс нь нүүрэнд нь гараараа цохисон. Энхжаргал цагдаа дуудаж, би Энхжаргалыг сумын эмнэлэг авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн12 х/,

  

Сүхбаатар аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад ,,,,,,,, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №28 дугаартай дүгнэлтээр “Д.Энхжаргалын биед духанд зүсэгдсэн шарх, зүүн нүдний зовхинд   цус хуралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 21 х/,

 

  Яллагдагч *******ийн “... би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...Тухайн үед би болсон асуудлыг санахгүй байгаа. Сумын цагдаа болсон асуудлыг надад хэлээд би мэдсэн. Тухайн орой чи Энхжаргал гэх хүнтэй маргалдсан, маргалдах үедээ ,,,,,,,, руу аяга шидэж байсан гэж хэлсэн... Маргааш өдөр нь гэрт нь Д.Энхжаргал эгчтэй уулзсан. Тэгэхэд Д.Энхжаргал эгчийн духанд 1-2 см зүсэгдсэн байсан, мөн зүүн нүд нь хавдсан байсан. Тухайн гэмтлийг хараад би Д.Энхжаргал эгчээс уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 х/

 

Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 х/

 

Шүүгдэгч *******М.Ганхүрэлийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 х/

 

Шүүгдэгч *******М.Ганхүрэлийн  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 44 х/

 

Хохирогч Д.Энхжаргалын  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-ийн 52 х/

Шүүгдэгч *******ийнМ.Ганхүрэл  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай  хүсэлт  / хх-ийн 53 х/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2023 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн 12 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 54-56 х/

 

 “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 12 дугаартай санал /хх-ийн 57 х / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч *******М.Ганхүрэл нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр багт 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 21 цагийн орчим хохирогч ******* хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт аяга шидэж, мөн нүүр рүү нь гараараа цохисны улмаас хохирогч Д.Энхжаргалын эрүүл мэндэд духанд зүсэгдсэн шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч ......., гэрч ................ нарын  мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч  нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж  зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Энхжаргал руу аяга шидэж нүүрэн тус газарт оносон мөн гараараа нүүр рүү нь цохиж эрүүл мэндэд нь духанд зүсэгдсэн шарх, зүүн нүдний зовхинд   цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч  *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч *******ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

*******ийн үйлдлийн улмаас хохирогч Д.Энхжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд  хохирогч “ гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж  хэрэгт мэдүүлжээ.

Иймд шүүгдэгч *******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч *******өд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч .......... нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч *******өд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******өд  мэдэгдье.

 

Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******өд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******  овогтой *******гийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ийг 550  /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******өд оногдуулсан торгох ялыг 90  хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******өд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч Д.Энхжаргал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8-д зааснаар энэхүү шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болох бөгөөд бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР