| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2023/0029/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/36 |
| Огноо | 2023-03-20 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/36
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Улсын яллагч: Б.Түвшинтөр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: ******************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **************овогтой ********* холбогдох эрүүгийн 2327000000019 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр *********аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт *******аймгийн ********сумын ***** дугаар баг, "************" гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,********** овогтой ******** /РД:**************/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч ************нь 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хооронд ***** аймгийн ******* сумын ***** дугаар баг “***************” гэх газраас зорих зөвшөөрөлгүйгээр 26 ширхэг хэрэглээний, нойтон шинэс төрлийн модыг бэлтгэж ************ улсын дугаартай*********** тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 6 192 201 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Иргэний нэхэмжлэгч **********мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...**************нэг нутгийн хүмүүс учраас танина. Надаас хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Харин түлшний мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Би **********аймгийн ********сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэр болох “З**************” гэх газраас ************* нь зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн хэргийн талаар мэдэхгүй. Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлттэй байна. Учирсан хохирлын үнэлгээнд дурдсан мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 06 дугаар хуудас/,
Шүүгдэгч **************мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн:
“...Би 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр **********аймгийн ****** сумын *******дугаар багийн нутаг “********” гэх газраас 5 ширхэг мод унагаж бэлтгэсэн нэг модноос 5 ширхэг мод гаргаад нийт 25 ширхэг мод болсон. Тэр модоо тэндээ бэлтгээд модондоо орхисон байсан юм. Тэр бэлтгэсэн 25 ширхэг модоо ачаад гэрийн гаднаас түлшний модноос 1 ширхэг мод нэмж ачаад нийт 26 ширхэг болсон. Тэрийгээ ачаад 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 19 цагийн үед ачаад сумын төв оруулах зорилготой явж байтал цагаан гол гэх газар явж байтал цагдаа нартай таараад эрхийн бичиггүй мод тээвэрлэж явсан гээл журамлан. Хана хийж худалдах зорилгоор мод бэлтгэсэн банкны зээл төлөх хугацаа болоод мөнгө хэрэгтэй болсон миний буруу би буруу зүйл хийлээ. Би 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр *******аймгийн ****сумын ****** дугаар багийн нутаг “*************” гэх газраас гар хөрөөгөөр ганцаараа унагаж бэлтгэсэн. Миний мод хөрөөдсөн хөрөө гэрт байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 дугаар хуудас/,
Шүүгдэгч ***************** мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн:
“...Би 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын ******** дугаар багийн нутаг “*********” гэх газраас 3 өдрийн дотор ганцаараа 26 ширхэг нойтон шинэс мод бэлтгэж 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ************* сумын төв орж хөрөө арам дээр зүсүүлж хана хийлгэж зараад банкны өр зээл төлөх гэж яваад цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн сум дундын ойн ангийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай:
“...Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад заасны дагуу ойн 1 дүгээр мужлалд нойтон шинэс төрлийн нэг шоо метр модны экологи эдийн засгийн суурь үнэлгээ 570 216 төгрөг нэг шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээг хэрэглээний бөөрөнхий модон материалд шилжүүлж тооцох ашиглалтын гарцын итгэлцүүрийг 1.8 хувиар тооцдог.
Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан нийт хохирлын үнэлгээ бөөрөнхий нойтон шинэс мод нь 2 064 067 төгрөг ...” гэх дүгнэлт /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15/04/336/01 дугаартай акт /хх-ийн 23 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн дүгнэлтүүд, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаартай тогтоол, 26 ширхэг модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ******** аймгийн **************сумын ********* дугаар багийн засаг даргын тодорхойлолт, мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2022 оны тооллого, ***********Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 37-39, 48-49, 17-20, 28-29, 53, 72, 76-77, 78, 81-87 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч *********** нь 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хооронд ******* аймгийн ***********сумын *******дугаар баг “************” гэх газраас зорих зөвшөөрөлгүйгээр 26 ширхэг хэрэглээний, нойтон шинэс төрлийн модийг бэлтгэж ****************улсын дугаартай бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 6 192 201 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ************үйлдсэн болох нь
Иргэний нэхэмжлэгч ************ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 06 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн сум дундын ойн ангийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай: “...Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад заасны дагуу ойн 1 дүгээр мужлалд нойтон шинэс төрлийн нэг шоо метр модны экологи эдийн засгийн суурь үнэлгээ 570 216 төгрөг нэг шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээг хэрэглээний бөөрөнхий модон материалд шилжүүлж тооцох ашиглалтын гарцын итгэлцүүрийг 1.8 хувиар тооцдог. Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан нийт хохирлын үнэлгээ бөөрөнхий нойтон шинэс мод нь 2 064 067 төгрөг ...” гэх дүгнэлт /хх-ийн 12-13 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15/04/336/01 дугаартай акт /хх-ийн 23 дугаар хуудас/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ганзоригийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Шүүгдэгч *****************нь зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас **************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.
Иймд шүүгдэгч ***************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр. Хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 2 064 067 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 2 064 067*3=6 192 201 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч нь 6 192 201 төгрөгийн нөхөн төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул **************** 6 192 201 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх, шүүгдэгч **************** гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан, эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар **************цагдан хоригдсон 07 хоногийн нэг хоногийг нийтэд тус ажил хийлгэх ялын найман цагаар тооцож нийт эдлэх ялаас 56 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж биечлэн эдлэх ялыг 264 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэв.
Харин шүүгдэгч ***************нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
Дөрөв. Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар заасан ба шүүгдэгч **********нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн *********************-ийн эзэмшлийн 12 503 106 төгрөгийн үнэлгээ бүхий *****************улсын дугаартай Kia bongo-3 маркийн тээврийн хэрэгсэл ашигласан болох нь тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан боловч бусдын өмчлөлд байсан тоног, төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой тул шүүгдэгч ******************* улсын дугаартай Kia bongo-3 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 12 503 106 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.
Мөн хууль бусаар бэлтгэсэн 321 760 төгрөгийн үнэлгээ бүхий 26 ширхэг шинэс мод нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл тул улсын орлого болгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ***************хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр биетэй модон бариултай гар хөрөө 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлэхийг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *************** овогтой ********************зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар *************** 320 /гурван зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ************** оногдуулсан 320 /гурван зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар ********************** цагдан хоригдсон 07 хоногийн нэг хоногийг нийтэд тус ажил хийлгэх ялын найман цагаар тооцож нийт эдлэх ялаас 56 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж биечлэн эдлэх ялыг 264 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *************ойн санд учруулсан хохирол 6 192 201 /зургаан сая нэг зуун ерэн хоёр мянга хоёр зуун нэг/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч ********** гэмт хэрэг үйлдэхдээ ажигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 12 167 961 /арван хоёр сая нэг зуун жаран долоон мянга есөн зуун жаран нэг/ төгрөг, хууль бусаар бэлтгэсэн 321 760 / гурван зуун хорин нэг мянга долоон зуун жаран/ төгрөгийн үнэлгээ бүхий 26 ширхэг шинэс модыг тус тус гаргуулж улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр биетэй модон бариултай гар хөрөө 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *********************авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн өөрчилж, түүнийг суллан, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ************** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА