| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 204/2019/00029/э |
| Дугаар | 2019/ДШМ/29 |
| Огноо | 2019-09-04 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2019/ДШМ/29
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Д.Ганцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Адъяасүрэн, Г.Должинсүрэн
Шүүгдэгч Д.Д
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргалын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/89 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Б.Батсайхан, А.Адъяасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлоор Д.Д-д холбогдох эрүүгийн 1826004830063 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Сарт овгийн Д.Д
Д.Д нь 2018 оны 08 дугаар 08-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль орчинд 1478669 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх, Сарт овгийн Д.Д-г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг, Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөрт уг гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролд 1478670 төгрөг, усны нөөцөд учруулсан хохиролд 15805440 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Дын өмчлөлийн ..... улсын дугаартай шар өнгийн North benz маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг, хуучин төмрөөр хийгдсэн ашигт малтмал угаах зориулалт бүхий 40 скрубер усан буу 1 ширхэг, шар өнгийн ..... улсын дугаартай Word маркийн ковш 1 ширхэг, Robex 2900lс маркийн экскаватор 1 ширхгийг тус тус улсын төсөвт шилжүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Б.Батсайхан, А.Адъяасүрэн нар гаргасан давж заалдах гомдолдоо: ...Хэргийг прокурор хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан "хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ”-г хэрэглэх учрыг огт тайлбарлалгүйгээр, зөвхөн торгох ял тохиролцож тэр тухай саналаа хэрэгт хавсаргасан атлаа, шүүх хуралдааны дүгнэлтдээ торгуулийн ял оногдуулж хөрөнгө орлого хураах прокурорын саналын хүрээнд шүүх ял оногдуулж, хөрөнгө хурааж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийг ноцтой төөрөгдөлд оруулсан төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлд заасан мэдээлэл авах эрхийг хангаагүй. Мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.6-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон эсэхийг тодруулаагүй байсан зэргээр уг хуулийг ноцтой зөрчсөн байна. Шүүгдэгчийн хураагдсан өөрөө буулгагч машин, ковш, эскаватор, усан буу зэргийн жинхэнэ эзэмшигч нь Д.Д өөрөө мөн эсэхийг тогтоогоогүй, холбогдох бүртгэл лавлагаа, гэрчүүдийг асуух зэрэг ажиллагааг бүрэн дүүрэн хийгээгүйн дээр зөвхөн өөрийнх нь мэдүүлгийг үндэслэн тухайн иргэний эзэмшлийн гэж үзэж шийдвэрлэсэн нь нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй байна. “Вендо” ХХК нь үнэлгээ хийхдээ улсын бүртгэл үзлэг оношлогоонд орсон байдал зэргийг харгалзалгүй зах зээлийн ханшаар үнэлсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь уул уурхайн машин механизмын улсын бүртгэл оношлогооны бичиг баримтгүй байгаа байдал нь зээлийн барьцаалбар хөрөнгө болж чаддаггүй учир зах зээлийн ханшаар үнэлэх нь бодит байдалд нийцэхгүй байгаа юм. Шүүгдэгч Д.Д нь прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд шийтгүүлэх үндэслэлтэй гэж үзсэний улмаас эд хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргаагүйгээ илэрхийлж байгаа юм. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгчийн эрх зүйн байдал дордсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн зөрчигдсөн заалтуудыг зөвтгөж, дээр дурдсан ажиллагааг хийлгэсний дараа хэргийг шийдвэрлэж ял оногдуулах нь хууль ёсны шийдвэр болно гэж үзэж байна гэжээ.
Прокурор Ч.Энхжаргал давж заалдах гомдолд гаргасан прокурорын тайлбартаа: Д.Д-д холбогдох хэргийг прокурор шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.2, 17.3 дахь хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэсэн. Учир нь шүүгдэгч Д.Д хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар баталгаа гаргаж хүсэлт ирүүлсэн зэргийг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар шүүхээр шийдвэрлүүлэхэд харшлах шалтгаан байхгүйг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлж, шүүх шийдвэрлэсэн. Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл журам хангагдсан эсэхийг хянаж, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэх хуулийн заалтын дагуу хэргийг шүүхэд шилжүүлж шүүх шийдвэрлэсэн болно. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хөрөнгө орлого хураах прокурорын саналын хүрээнд шүүх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийг хураан авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.6-д заасан хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тодруулаагүй байсан гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан үндэслэл журам бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагууд хангагдсан эсэхийг хянаж, шийдвэрлэсэн, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргаж хэргийг шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх хуулийн заалтыг шүүх шийдвэрлэх бөгөөд прокурор хөрөнгө орлого хураах эсэх талаар хуульд заасны дагуу саналаа шүүх хуралдаанд улсын яллагчийн дүгнэлтэд тусгасан болно. Д.Д-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийн зах зээлийн үнэлгээг гаргуулж, прокурорын тогтоолоор битүүмжилсэн. Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх талаар прокурор улсын яллагчийн дүгнэлтэд тусгаж, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэсэн үндэслэлтэй бөгөөд, хөрөнгө орлого хураах талаар гаргасан прокурорын дүгнэлт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд прокурорын санал болгож буй эрүүгийн хариуцлага биш юм. Прокурор яллагдагчтай оногдуулах эрүүгийн хариуцлага, ял шийтгэлийг тохирох, гэм буруугаа хүлээсний хууль зүйн ач холбогдол болох ял шийтгэл хариуцлагыг тохирох үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх эсэх нь тодорхойгүй атал прокурор шүүхийн хэрэглэх хуулийн заалтыг яллагдагчид урьдчилан танилцуулж үнэлэлт дүгнэлт өгч яллагдагчид тайлбарлах нь хууль зүйн үндэслэлгүй юм. Шүүх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийг улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн зөв тайлбарлаж хэрэглэсэн хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийг шүүгдэгч Д.Д-н эзэмшил, өмчлөлд байсныг түүний өөрийн мэдүүлэг, гэрч Т.Б, Э.А нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоосон бөгөөд дээрх эд хөрөнгүүдийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний “Вэндо” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ӨВ19-2 дугаартай үнэлгээг мөрдөгчийн тогтоолын дагуу гаргаж, зах зээлийн хандлага, өнөөгийн зах зээлийн үнэлгээгээр үнэлж үнэлгээний тайланд үнэлгээ хийх болсон үндэслэл, ашигласан арга аргачлал зэргийг тусгаж хуульд заасан үндэслэл журмын дагуу хийсэн болно. Техник хэрэгслийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээтэй хэргийн оролцогч нар танилцаж, ямар нэг санал хүсэлт гаргаагүй бөгөөд цаг хугацааны хувьд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийн үнэлгээг гаргах, танилцах хугацаанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх эсэх нь тодорхойгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх яллагдагчийн хүсэлт гараагүй байсныг дурьдах нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч Д.Д-н гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нь хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авсан, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийг улсын төсөвт шилжүүлсэнтэй агуулгын хувьд холбоо хамааралгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ шүүх, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх үндэслэл байхгүй. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/89 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Адъяасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Д.Д-н хэргийг прокурор хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дэх хэсгийн 4-т заасныг хангасан гэж шүүх рүү шилжүүлсэн. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээсэн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг үндэслэн яллагдагчийн гаргасан хүсэлтээр яллагдагчтай торгуулийн ял тохирч саналаа шүүх рүү хүргүүлсэн байгаа. Харин улсын яллагч дүгнэлтдээ торгуулийн ял оногдуулж, хөрөнгө орлого хураах прокурорын саналын хүрээнд шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400000 төгрөгөөр торгож, хөрөнгө хурааж улсын орлого болгож шийдвэрлэсэн. ....Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх заалт хууль ёсны болж чадаагүй. Хэрэгт хууль ёсны биш нотлох баримт авагдсан байгаа, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.6-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тодруулаагүй байсан зэргээр уг хуулийг ноцтой зөрчсөн байна. Шүүгдэгчийн хураагдсан өөрөө буулгагч машин, ковш, эскаватор, усан буу зэргийн жинхэнэ эзэмшигч нь Д.Д өөрөө мөн эсэхийг тогтоогоогүй, холбогдох бүртгэл лавлагаа, гэрчүүдийг асуух зэрэг ажиллагааг бүрэн дүүрэн хийгээгүйн дээр зөвхөн өөрийнх нь мэдүүлгийг үндэслэн тухайн иргэний эзэмшлийн гэж үзэж шийдвэрлэсэн нь нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг прокурорын болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.Д мэдсэн байх ёстой. Энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг уншиж танилцуулахад мэдсэн гэж ярьдаг. ...Гэмт хэргийг үйлдэхдээ хэрэглэсэн техник хэрэгслийн эзэмшигч нь Д.Д өөрөө мөн эсэхийг гэрч А, Б нарын мэдүүлгээр тогтоогдсон гэсэн зүйлийг ярьж байна. ...Анхаарал татаж байгаа зүйл бол гэрчүүд Д.Д-н уурхайд ажилладаг, зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүйг нь мэдэхгүй, аль талбайд ажилладагийг мэдэхгүй талаар мэдүүлэг өгсөн байдаг. ...Шүүгдэгч Д.Д би А-н /эхнэр/ өмнөөс мэдүүлгийг нь байцаагчаас гуйж өгсөн гэж хэлж байна. Энэ гэрчийн мэдүүлэг хавтас хэргийн 53-54 хуудаст авагдсан. Энэ мэдүүлгийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 02 тоот өрөөнд 12 цаг 30 минутанд өгсөн мэдүүлэг байдаг. Би энэ мэдүүлэгт үнэхээр гарын үсэг зурсан гэдэг. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хууль бус баримтыг авч бэхжүүлэхийг хориглодог. Ийм эрх нь зөрчигдсөн бол давж заалдах заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь авч үзэх шаардлагатай. “Вендо” ХХК нь үнэлгээ хийхдээ улсын бүртгэл үзлэг оношилгоонд орсон байдал зэргийг харгалзалгүй зах зээлийн ханшаар үнэлсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь уул уурхайн машин механизмын улсын бүртгэл оношлогооны бичиг баримтгүй байгаа байдал нь зээлийн барьцаалбар хөрөнгө болж чаддаггүй учир зах зээлийн ханшаар үнэлэх нь бодит байдалд нийцэхгүй байгаа юм. ...Батчулуун 15000000 төгрөгийн өртэй байж байгаад өрөндөө өгсөн. “Вендо” ХХК нь үнэлгээ хийхдээ 22600000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Анхны үнийн судалгаа, өөрийн санал иргэд хоорондын үнэлгээг харьцуулсан эргэлзээг гаргаж чадсан уу гэдгийг харах хэрэгтэй. Хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авахыг би ойлгоогүй гэсэн зүйлийг шүүгдэгч яриад байгаа. Д.Д-н учруулсан хохирол 1478669 төгрөг, үүнийг төлсөн. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 89 дугаар шийтгэх тогтоолыг хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа. Хураагдсан хөрөнгө шүүгдэгч Д.Д-н хөрөнгө байх ёстой. Гэмт хэрэг үйлдэж олсон орлого байх ёстой. Үүнийг шүүх тогтоогоогүй гэж үзэж байна. Ингээд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрэл зургаас харахад талбай ашигласан усны 13800000 төгрөгийг төлж барагдуулсан. Шүүгдэгч Д.Д нь хууль бус олборлолт явуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ, хохирол төлбөргүй байх ёстой гэж бодож гомдол санал гаргалгүйгээр ирсэн. Ийм зүйлүүдэд шүүгдэгчийн эрх ашиг хөндөгдсөн байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг буцааж шийдвэрлэж өгнө үү ....гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Должинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн нөхцөл байдлаас харахад анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь тодорхой харагддаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар 6 нөхцөл хангагдсан тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэдэг. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн эсэх, хууль зүйн үр дагаварыг ойлгосон эсэхийг шалгаж тогтоогоогүй. Энэ 6 нөхцөл хангагдаагүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Прокурорын тайлбарт эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ бол эрүүгийн хариуцлага биш юм гэж тайлбарласан байна. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангид эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ гэж тодорхой заасан байгаа. Прокурор торгох ялаас гадна албадлагын арга хэмжээг заавал тохирч байж хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ёстой байсан. Харин прокурор энэ тухай тайлбарлаж өгөөгүй, хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэдэг нь маш тодорхой харагдаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан заалтуудыг хэрэглэхэд хэд хэдэн нөхцөл зайлшгүй хангагдсан байх ёстой. Тухайн техник хэрэгсэл нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, завдсан мөн үү гэдэг нь тогтоогдсон байх ёстой. Тухайн техник хэрэгсэл нь тухайн этгээдийн өөрийнх эзэмшлийнх нь байх ёстой байсан. Энэ хоёр шаардлагыг хангасны үндсэн дээр Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан заалтуудыг хэрэглэх боломжтой. Хэргийн нөхцөл байдлаас харахад хурааж авсан 4 техник хэрэгслийн 2 нь бичиг баримтаар өөр этгээдийн өмчлөлийн эд хөрөнгө байсан. Харин үлдсэн 2 техник хэрэгсэл нь ямар нэгэн бичиг баримтгүй байсан. Ямар баримтын үндсэн дээр энэ хүний эд хөрөнгө гэж үзсэн бэ? гэхээр Д-н өөрийнх нь миний эд хөрөнгө байгаа юм гэсэн мэдүүлгийг үндэслэсэн. ... Д.Д-н эхнэр А нь өөрийн биеэр нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй, А-н өмнөөс Д.Д мэдүүлэг өгөөд гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдсон. Үүнийг Д.Д өөрөө хэлсэн. Өөрөөр хэлвэл гэрчийн мэдүүлэг хуурамчаар энэ хэрэгт авагдсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд тодорхой заасан. Сэжигтэн яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч дангаараа нотлох баримт гэж үзэхгүй гэсэн тодорхой зохицуулалт байгаа. Д.Д-н эд хөрөнгө гэж л үзээд байгаа болохоос биш бусад улсын бүртгэлийн гэрчилгээ баримт байхгүй. Гэрчийн мэдүүлгийг хуурамчаар үйлдэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсч байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр Д, Б нар нь тухайн этгээдүүд нь зөвшөөрөлтэй талбай дээр техник төхөөрөмж унаж, өөрсдөө зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүйг нь мэдэхгүй байсан боловч яг ажилласан цаг хугацаа нөхцөл байдлаас нь зөвшөөрөлтэй талбайд техник хэрэгсэл унаж байсан байна гэдэг нь тодорхой харагддаг. Зөвшөөрөлтэй талбай, зөвшөөрөлгүй талбай гэсэн 2 зүйл харагддаг. С-тэй байгуулсан түрээсийн гэрээтэй ашигт малтмал олборлосон асуудал. Нөгөө хэсэг нь талбайгаас гадна ашигт малтмал олборлосон гэсэн 2 зүйл харагддаг. Сэжигтэн яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч дангаараа нотлох баримт гэж үзэхгүй юм. Ийм байхад техник хэрэгслийг нь ялгаж салгахгүй шууд хурааж авсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хариуцлага хүлээх үр дагаврыг нь тайлбарлаж өгөөгүй байхад хариуцлага хүлээлгэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байх тул Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Яллагдагч хуульд зааснаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн нөхцөл байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Үнэхээр хуурамчаар нотлох баримт үйлдсэн зүйл байвал тусад нь шалгуулах бүрэн боломжтой. Шүүгдэгч Д.Д-н гаргасан гомдол болон өмгөөлөгч нарынх нь гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй байна. ...Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ шүүх, прокурор хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй. Албадлагын арга хэмжээ авахдаа хуулийг буруу хэрэглэсэн зүйл байхгүй. Бүх нотлох баримтууд үндэслэл журмын дагуу авагдсан гэж үзэж байгаа тул Өвөрхангай аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 89 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хураалгасан техник бол манай эхнэр А-н нэр дээр байдаг. Би ийм зүйл болно гэж бодоогүй. Энэ асуудлаас болж эхнэр бид хоёрын хооронд маргаан үүссэн... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуучлалын газраас Д.Д-г экскаватор Hyundai 480. Ig, экскаватор Hyundai 3000. Ig, экскаватор Hyundai 2900. Ig, ковш 50, world гурван ширхэг, Норд бенз ...., Норд бенз ....., Норд бенз ..... гурван ширхэг, дезиль 50, дизель 120 хоёр ширхэг, угаах төхөөрөмж, 40 скурфбер буюу усан буу нэг ширхэг /1 дүгээр хх-ийн 5 хуу/ зэрэг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглан хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулж байгаль орчинд хохирол учруулсан гэх гомдол мэдээллийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Цагдаагийн газарт гаргасан байхад 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Д.Д-н техник, тоног төхөөрөмжид үзлэг хийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр усан буу 1 ширхэг, ... улсын дугаартай, шар өнгөтэй Northbenz маркийн автомашин 1 ширхэг, ... улсын дугаартай World маркийн ковш 1 ширхэг, Rebox 2900Ic маркийн улсын дугааргүй, шар өнгөтэй экскаватор 1 ширхэг буюу 4 нэр төрлийн техник, хэрэгслийг битүүмжилж бусад техник хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эсэхийг шалгаж тогтоогоогүй, энэ талаарх мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн,
Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа яллагдагч хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг прокуророос хянан энэ талаарх нөхцөл байдал тогтоогдоогүй, яллагдагч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хэргийн зүйлчлэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар санал зөрөөгүй тохиолдолд түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх саналыг танилцуулж зөвшөөрвөл гарын үсэг зуруулан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гарган , яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан. Мөн Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэхээр хуульчлагдсан байхад прокуророос яллагдагчид эрүүгийн хариуцлага буюу албадлагын арга хэмжээний талаар танилцуулаагүй,
Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасны дагуу байгаль орчинд учруулсан хохирлыг Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар хуульчилсан. Яллагдагчаас Өвөрхангай аймгийн Уянга сумын торгуулийн орлогын данс буюу төрийн сангийн 100101555401 тоот дансанд 1478669.46 төгрөг төлснийг прокуророос хохирол төлөгдсөн гэж үзсэн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байхад анхан шатны шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/89 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.