Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/51

 

2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр                           2023/ШЦТ/51                            Баруун-Урт сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,

Улсын яллагчаар Д.Сүрэнхорлоо

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг ,

Өсвөр насны шүүгдэгч  *******, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч *******

Шүүгдэгч *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хаалттай явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

1.Монгол Улсын иргэн, 2004 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын ,,,,,,,,, дүүрэгт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 2, ээжийн хамт Улаанбаатар хотын ,,,,,,,,, дүүргийн 43 дугаар хороо 7-727 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ..,,,,,,,,, регистрийн дугаартай, ,,,,,,,,, ургийн овогтой ,,,,,,,,,, 

 

2. Монгол Улсын иргэн, 2006 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, кузов засварт засварчин хийдэг, ам бүл 5, аав, ээж, дүүгийн хамт Улаанбаатар хотын ,,,,,,,,,,,дүүргийн 31 дүгээр хороо ,,,,,,,,, 4-144 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,  ,,,,,,, регистрийн дугаартай, ,,,,,,,,,,т ургийн овогтой ,,,,,,,,,,,,,,,,,,,.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ,,,,,,,,,,,,,, нар нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “,,,,,,,,,,,,,,,” гэх газарт иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,монгол гэрийн баруун хойд талд байсан улсын дугааргүй хул өнгийн “,,,,,,,,,,,,,,,,,” маркийн мотоциклыг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүй авч яван хохирогчид 1,830,000 /нэг сая найман зуун гучин мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн учир өгөхгүй гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн учир мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Иргэний хариуцагч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэрээсээ ганцаараа ажиллаж байгаа.  Манай хүү  машин засварын газар ажиллаад удаагүй, ажил нь жигдрээгүй байгаа. *******ын машин засвар ажиллаад мөнгө авдаг эсэхийг нь би мэдэхгүй байна. Би учирсан хохирлыг 2 сарын хугацаанд төлөөд барагдуулна гэв. 

 

Хохирогч “...Манайх 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “” гэх газар зунжиж байсан юм. Тэгээд тухайн өдрийн 11 цагийн үед манай хөдөө гэрийн гадна манай хүү тай үл таних 2 хүүхэд уулзаад тухайн хоёр хүүхэд манай хүү болох “зам дээр буулгаад өгөөч” гэж гуйсан. Тэгээд манай хүү ...............гэр лүү орж ирээд “ээж би энэ хоёр хүүхдийг зам дээр буулгаж өгөөд хүрээд ирье” гэж хэлсэн. Тэгээд манай хүү гэрээс гарахад тухайн 2 хүүхэд нь “за за зам дээр буулгуулахаа болилоо” гэж хэлсэн. Тэгээд манай хүү нь машинтайгаа хониндоо явсан. Харин намайг гэртээ байхад манай ач хүү нь эмээ гэрийн баруун хойд талд байсан мотоциклыг хоёр хүн унаад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гарч харахад манай гэрийн баруун хойд талд байсан улсын дугааргүй хул өнгийн “Даюун” маркийн мотоцикл байхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм... Би тухайн мотоциклыг 2021 оны 08 дугаар сард Улаанбаатар хотоос шинээр нь худалдаж авч байсан... Улсын дугааргүй хул өнгийн “даюун” маркийн мотоцикл, хоёр толь байхгүй, ар талдаа шаврын хаалттай байсан... Тухайн хоёр хүүхдийн нэг нь ногоон алаг хувцастай, нөгөөх нь цэнхэр хувцастай үдээстэй хар гуталтай, ногоон хувцастай хүүхэд нь саравчтай малгайтай, цэнхэр хувцастай хүүхэд нь малгайгүй бага үстэй шар царайтай хүүхдүүд байсан... Би хулгайд алдсан мотоциклоо зах зээлийн ханшаар үнэлнэ... Манай гэрийн баруун хойд талд байсан мотоциклыг хулгайлж авч явсанд гомдолтой байна. Манай мотоциклыг хулгайлсан хүмүүсээс мотоциклоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 х/,

 

 Хохирогч “...уг хэргийг үйлдсэн хүүхдүүдийг тус цагдаагийн албан хаагч нар илрүүлж өгсөн бөгөөд тухайн хүүхдүүдийн ээжүүд нийлээд миний мотоциклийн хохирлоос 900.000 төгрөг миний дансанд хийж өгсөн. ...би үлдэгдэл хохирлоо авбал цаашид гаргах гомдол санал байхгүй...” гэх дахин мэдүүлэг /хх-ийн 20-21 х/

 

Гэрч Г.ын “...Би тухайн хүүхдүүдийн нэрийг мэдэхгүй. Надад үзүүлсэн хоёр зураг нь тухайн үед манай гэрийн гадаа ирээд бид хоёрыг аймгийн замд буулгаад өгөөч гэдэг хүүхдүүд мөн байна. Таньж байгаа шалтгаан нь тухайн хүүхдүүдийг өмнө харж байгаагүй, би нэг харсан хүнийхээ зүс царайг сайн тогтоож чаддаг, тухайн хүүхдүүд нь манай аймгийн аялгагүй байсан, газар нутаг мэдэхгүй байсан, тухайн хүүхдүүд нь хаана гэлээ нэг газар барилгын ажил хийх гэж ирээд болиод буцаж байгаа гэж ярьж байсан. Би огт гэмт хэрэгт гүтгэсэн зүйл байхгүй. Учир нь тухайн өдөр тэр хоёр хүүхдээс өөр хүүхэд ирээгүй. Өөр хүмүүс ирээгүй. Мөн тухайн хоёр хүүхдийг дүү М. нь ээжийн эзэмшлийн мотоциклийг түрээд явж байсныг хараад ээж Л.Оюунцэцэгт хэлсэн талаар ээж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31х/,

 

Насанд хүрээгүй гэрч................ “...энэ хоёр ах манай эмээгийн гэрийн гадаа ирээд ах Г.аар аймгийн төв зам руу хүргүүлнэ гэж байгаад больж байсан ах нар мөн байна. Энэ хоёр ах Г. ахыг хониндоо машинтай явсан хойгуур эмээгийн мотоциклыг гэрийн хойшоо түрээд явж байгаад цаашаа унаад явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 х/,

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын хөрөнгийн үнэлгээний “..............” ХХК-ийн 2202474 дугаартай дүгнэлтээр “алдагдсан эд зүйл 1,830,000 /нэг сая найман зуун гучин мянган/ төгрөгөөр үнэлэгдсэн” гэх дүгнэлт /хх-ийн 51-62 х/,

 

Яллагдагч *******ын “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Уг прокурорын тогтоолоос асууж тодруулах зүйл байхгүй. Уг прокурорын тогтоолд миний үйлдсэн хэргийн талаар нотолсон байна. Мөн би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ******* бид хоёр Улаанбаатар хотоос Сүхбаатар аймагт барилгын арматур зангидах ажлаар ирээд тус ажлаа хийгээд цалин хөлсөө авахад өдрийн 10.000 төгрөгийн цалин дутуу бодож олгосон. Иймд бид хоёр хоорондоо ярьж байгаад тухайн ажлыг орхиж явахаар болсон. Тэгээд бид хоёр ажлын байраасаа Сүхбаатар аймгийн төв рүү явах гээд явж байгаад хөдөө айл байхаар нь тухайн айлын гадаа очиход тус айлын гадаа танихгүй ах машинаа засаад байж байсан. Тэгэхээр нь бид хоёр тухайн хүн дээр очоод ахаа та бид хоёрыг аймгийн төв орох зам руу хүргээд өгөөч гэхэд тухайн хүн юм дуугарахгүй байж байгаад гэртээ ороод буцаад гарч ирээд машинаа унаад яваад өгсөн. ******* бид хоёр танихгүй ахтай уулзаад байж байхад тухайн айлаас хөгшин эмээ, хүүхэд гарч ирээд удалгүй орсон. /Танихгүй ах гэдэг Г., танихгүй эмээ гэдэг нь Л.Оюунцэцэг, жаахан хүүхэд гэдэг нь М./. Мөн тухайн айл нь хоёр гэртэй байсан бөгөөд хоёр гэрийн баруун талд цагаан өнгөтэй портер, түүний хажууд хул шар өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикл байсан. Тухайн айлын гадаа хэсэг хугацаанд зогсоход хүмүүс гэрээсээ гарч ирэхгүй байхаар нь тус гэрийн баруун талд байсан хул шар өнгийн улсын дугааргүй мотоциклийг ******* бид хоёр түрж асаагаад цаашаа нь унаад явцгаасан. Би тухайн айлаас гараад хэсэг тус мотоциклийг барьж байгаад *******аар хэсэг хугацаанд бариулсан бид хоёр ээлжилж тус мотоциклийг унасан. Тэгээд бид хоёр хаана явж байгаа мэдэхгүй байсан учраас засмал замын хажуу талд тус айлын гаднаас унаад явсан мотоциклоо үлдээгээд замын унаанд суугаад Улаанбаатар хот руу явсан.... Иймд би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-82 х/

 

Өсвөр насны яллагдагч *******ын “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг өмгөөлөгч, ээж хоёр уншиж танилцууллаа, би өөрөө ч уншиж танилцлаа. Уг прокурорын тогтоолоос асууж тодруулах зүйл байхгүй. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би хэдний өдөр гэдгээ мэдэхгүй байна, ямар ч байсан ******* ах бид хоёр барилгын ажлаа хаяад явсан өдрөө Улаанбаатар хот руу явахаар шийдээд ажиллаж байсан газраасаа явцгаасан. Тэгэхэд замд нэг айл тааралдахаар нь тухайн айлын гадаа хамт очиход гэрийнхээ баруун талд байсан цагаан өнгийн улсын дугаарыг нь санахгүй байна, портер машин танихгүй ах засаад байж байсан. Тухайн ахаас ******* бид хоёр хар зам руу оруулаад өгөөч гээд гуйхад тухайн танихгүй ах өөдөөс юм хэлээгүй шууд гэртээ ороод буцаж гарч ирээд хонь бэлчиж байсан газар руу яваад өгсөн. Тэгэхэд танихгүй ахын ороод гарч ирсэн гэрээс хөгшин эмээ, бага эрэгтэй хүүхэд хоёр гарч ирээд удалгүй буцаад орсон. Тэгэхэд ******* ах тухайн айлын хаалгыг шагайгаад буцаад хүрээд ирсэн. Тухайн айлын гэрийн хойд талд нь байхаа тэгж санаж байна, хул шар өнгийн Даюун маркийн мотоцикл байхаар нь ах бид хоёр очоод харахад түлхүүр нь байсан. Тэр үед ******* ах хоорондоо ярилцаж байгаад тухайн мотоциклийг унаад хар зам дээр үлдээхээр болоод тухайн мотоциклийг ******* ах унаад би араас түрж асаагаад бид хоёр цаашаа унаад явцгаасан. Явж байх замдаа бид хоёр тухайн мотоциклийг хоёулаа ээлжлээд унаж явсаар байгаад засмал замын хажуу талд очоод тухайн засмал замын хажуу талд тус мотоциклийг үлдээгээд замын унаанд суугаад бид хоёр Улаанбаатар хот руу явсан. Иймд би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-96 х/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-10 х/

Шүүгдэгч *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан хүний тэмдэглэл /хх-ийн 97 х/

 

Шүүгдэгч *******ын оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 100 х  /

 

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 101 х/

 

Шүүгдэгч *******ын нас тоолсон тухай тэмдэглэл  /хх-ийн 102 х/

 

Шүүгдэгч *******ын хохирол төлсөн баримт   /хх-ийн 105 х/

 

Өсвөр насны шүүгдэгч ******* Эрүүгийн хариуцлага хүлээж байсан хүний тэмдэглэл /хх-ийн 112 х/

 

Өсвөр насны шүүгдэгч *******ын оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 114 х  /

Өсвөр насны шүүгдэгч *******ын төрсний гэрчилгээний лавлагаа /хх-ийн 113 х/

 

Өсвөр насны шүүгдэгч *******ын нас тоолсон тухай тэмдэглэл  /хх-ийн 116 х/

 

Шүүгдэгч *******ын хохиролд 15.000 төгрөг бэлнээр шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримт зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ,,,,,,,,,,,,,,,,,, өсвөр насны шүүгдэгч ******* нар нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “,,,,,,,,,,,,,,,” гэх газарт иргэн ,,,,,,,,,,,,,,,монгол гэрийн баруун хойд талд байсан улсын дугааргүй хул өнгийн “,,,,,,,,,,,” маркийн мотоциклыг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүй авч яван хохирогчид 1,830,000 /нэг сая найман зуун гучин мянган/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч ,,,,,,,,,, “...Тэгээд би гэрээс гарч харахад манай гэрийн баруун хойд талд байсан улсын дугааргүй хул өнгийн “,,,,,,,,,,,, маркийн мотоцикл байхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх,

гэрч ,,,,,,,,,,,,,,,,,,н “...Надад үзүүлсэн хоёр зураг нь тухайн үед манай гэрийн гадаа ирээд бид хоёрыг аймгийн замд буулгаад өгөөч гэдэг хүүхдүүд мөн байна. Мөн тухайн хоёр хүүхдийг дүү ,,,,,,,,,,,,,,,,,,, нь ээжийн эзэмшлийн мотоциклийг түрээд явж байсныг хараад ээж Л.Оюунцэцэгт хэлсэн талаар ээж надад хэлсэн” гэх

насанд  хүрээгүй  гэрч М.ын “...энэ хоёр ах манай эмээгийн гэрийн гадаа ирээд ах Г.аар аймгийн төв зам руу хүргүүлнэ гэж байгаад больж байсан ах нар мөн байна. Энэ хоёр ах Г. ахыг хониндоо машинтай явсан хойгуур эмээгийн мотоциклыг гэрийн хойшоо түрээд явж байгаад цаашаа унаад явж байсан...” гэх,

яллагдагч *******ын “...Мөн тухайн айл нь хоёр гэртэй байсан бөгөөд хоёр гэрийн баруун талд цагаан өнгөтэй портер, түүний хажууд хул шар өнгийн улсын дугааргүй “,,,,,,,,,,,,,,,,” маркийн мотоцикл байсан. Тухайн айлын гадаа хэсэг хугацаанд зогсоход хүмүүс гэрээсээ гарч ирэхгүй байхаар нь тус гэрийн баруун талд байсан хул шар өнгийн улсын дугааргүй мотоциклийг ,,,,,,,,,,,,,,,,,,,, бид хоёр түрж асаагаад цаашаа нь унаад явцгаасан. Би тухайн айлаас гараад хэсэг тус мотоциклийг барьж байгаад *******аар хэсэг хугацаанд бариулсан бид хоёр ээлжилж тус мотоциклийг унасан. Тэгээд бид хоёр хаана явж байгаа мэдэхгүй байсан учраас засмал замын хажуу талд тус айлын гаднаас унаад явсан мотоциклоо үлдээгээд замын унаанд суугаад Улаанбаатар хот руу явсан... гэх,

өсвөр насны яллагдагч *******ын “...Тухайн айлын гэрийн хойд талд нь байхаа тэгж санаж байна, хул шар өнгийн Даюун маркийн мотоцикл байхаар нь ах бид хоёр очоод харахад түлхүүр нь байсан. Тэр үед ******* ах хоорондоо ярилцаж байгаад тухайн мотоциклийг унаад хар зам дээр үлдээхээр болоод тухайн мотоциклийг ******* ах унаад би араас түрж асаагаад бид хоёр цаашаа унаад явцгаасан...” гэх мэдүүлгүүд, 

Сүхбаатар аймгийн ,,,,,,,,,,,,,,,,,,, сумын хөрөнгийн үнэлгээний “” ХХК-ийн 2202474 дугаартай дүгнэлтээр “алдагдсан эд зүйл 1,830,000 /нэг сая найман зуун гучин мянган/ төгрөгөөр үнэлэгдсэн” гэх дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: ...шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд, өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хангалттай тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийг  зөвшөөрөлгүйгээр авч явах “ гэмт хэргийн шинж нь завших зорилгогүйгээр бусдын өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах  шинжийг агуулсан байхыг шаардана.   Шүүгдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын үйлдэл нь дээрх шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирогчийн зүгээс 1.830.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч ,,,,,,,,,, нь хохирол 915.000 төгрөг төлсөн, шүүгдэгч ******* нь хохирол төлбөр төлөөгүй байх тул *******аас 915.000 төгрөг гаргуулж хохирогч хохирол төлүүлэх саналтай  гэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэм буруугийн талаар маргаан байхгүй. Ө.******* нь хохирлоо төлж барагдуулсан байгаа. *******ын хууль ёсны төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирлыг төлөхөө илэрхийлсэн байгаа гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг объекттой гэмт хэрэг байх ба шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч эзэмшлийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр түүний зөвшөөрөлгүй авч явах нь хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.

 

Тиймээс шүүгдэгч *******, ******* нар нь  шууд санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой байх тул шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчаас *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 

Тодруулбал, автотээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь шүүгдэгч хулгайлах болон дээрэмдэж ашиг олох, завших санаа зорилго агуулдаггүй бөгөөд шүүгдэгч *******, ******* нар нь Г.аас машинаараа зам дээр буулгаад өгөөч гэж гуйсан боловч Г. нь хариу хэлэлгүй хөдлөөд явсан тул гэрийн гадна байсан мотоциклоор зам руу явж Улаанбаатар хотын унаанд сууж явсан нь завших болон хулгайлах зорилгогүй зөвхөн зам руу явж унаанд суух зорилготой уг мотоцклийг авч явсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд *******ын өгсөн “...бид хоёр хоорондоо ярьж байгаад тухайн ажлыг орхиж явахаар болсон. Тэгээд бид хоёр ажлын байрнаасаа Сүхбаатар аймгийн төв рүү явах гээд явж байгаад айлын гадаа очиход тус айлын гадаа танихгүй ах машинаа засаад байж байхаар нь ахаа та бид хоёрыг аймгийн төв орох зам руу хүргээд өгөөч гэхэд тухайн хүн юм дуугарахгүй байж байгаад гэртээ ороод буцаад гарч ирээд машинаа унаад яваад өгсөн. Тэгэхээр нь хул шар өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклийг унаад явцгаасан. Тэгээд бид хоёр хаана явж байгаа мэдэхгүй байсан учраас засмал замын хажуу талд мотоциклоо үлдээгээд замын унаанд суугаад Улаанбаатар хот руу явсан ...” гэх,  өсвөр насны шүүгдэгч *******ын “...******* ах бид хоёр барилгын ажлаа хаяад Улаанбаатар хот руу явахаар шийдээд ажиллаж байсан газраасаа явцгаасан. Тэгэхэд замд нэг айл тааралдахаар нь очиход танихгүй ах машин засаад байж байхаар нь хар зам руу оруулаад өгөөч гээд гуйхад тухайн танихгүй ах өөдөөс юм хэлээгүй шууд гэртээ ороод буцаж гарч ирээд хонь бэлчиж байсан газар руу яваад өгсөн. Тухайн айлын гэрийн хойд талд нь хул шар өнгийн Даюун маркийн мотоцикл байхаар нь ах бид хоёр очоод харахад түлхүүр нь байсан. Бид хоёр түрж асаагаад цаашаа унаад явцгаасан.  Тэгээд унаж явсаар байгаад засмал замын хажуу талд мотоциклийг үлдээгээд замын унаанд суугаад Улаанбаатар хот руу явсан....” гэх, гэрч Г.ын тухайн хүүхдүүд нь хаана гэлээ нэг газар барилгын ажил хийх гэж ирээд болиод буцаж байгаа зам руу буулгаад өгөөч гэж гуйж байсан...” гэх мэдүүлгүүдээр тогтоогдсон болно.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *******, ******* нар нь “автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: Шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч *******, ******* нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, өөрийн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, шүүгдэгч *******ын хувьд хохирол 915.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. ******* хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгч *******т Улаанбаатар хотын Сонгинхайрхан дүүргээс гарахыг 1 сарын хугацаагаар хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулах. өсвөр насны шүүгдэгч *******т Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргээс гарахыг 1 сар 15 хоногийн хугацаагаар хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Энэ хэргийн улмаас шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй тул эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан баримт байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болно. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна...гэх

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч *******ын хувьд хохирлыг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал харагддаг. ******* нь ажил хийдэг учир 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргаж байна. Өсвөр насны *******ын хууль ёсны төлөөлөгч хохирлыг төлөхөө илэрхийлсэн. Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлд зааснаар ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү  гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдсон тогтсон хувиараа хөдөлмөр эрхэлж амьдардаг зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлыг нөхөн төлсөн, өсвөр насны шүүгдэгч *******ын хууль ёсны төлөөлөгч ******* нь үлдэгдэл хохирол 915,000 төгрөгийг 2 сарын дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ыг  автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр  торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 5 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

 

Өсвөр насны шүүгдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,, нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй буюу 15 нас 08 сар 04 хоногтой байсан, шийтгэх тогтоол гарах үед 16 нас 4 сар 21 хоногтой байгаа нь мөрдөгчийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 116/, түүний төрсний гэрчилгээний лавлагаа /хх-ийн 115/ зэргээр нотлогдоно.

Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тодорхойлсон  байна.

Өсвөр насны шүүгдэгч ,,,,,,,,,,,,,,,,, үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасны дагуу түүнд ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”, 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах” гэж тус тус заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлд нийцэх юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч ,,,,,,,,,,,,,,,,  хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан дээрх хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын ,,,,,,,,,,,,,,,,,, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст даалгаж шийдвэрлэв.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нарын үйлдлийн улмаас хохирогч ,,,,,,,,,,,,,,,,, эд хөрөнгөнд 1,830,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Сүхбаатар аймаг дахь ХХК-ийн шинжээч ,,,,,,,,,,,,,,,,,, 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2202474 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ******* нь өөрт ногдох хувь буюу 915,000 төгрөгийн хохирлыг хохирогч Л.Оюунцэцэг төлсөн харин өсвөр насны шүүгдэгч ******* нь 915000 төгрөгийн хохирлыг хохирогчид төлж барагдуулаагүй байх тул иргэний хариуцагч *******гаас гаргуулж хохирогч Л.Оюунцэцэгт олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч нарт  таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч овогтой ******* *******, овогтой нарыг авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******т ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 5 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч *******т  хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан дээрх хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст даалгасугай.

 

7. Шүүхийн шатанд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч *******гаас 915 000 төгрөг гаргуулж хохирогч Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 6 дугаар баг Билүүт гэх газар оршин суух  РД:, овогт олгосугай.

 

7. Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР