Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
Хэргийн индекс | 139/2019/00069/И |
Дугаар | 145 |
Огноо | 2019-04-05 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 145
|
|
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Х би
Нэхэмжлэгч:Хаан банкны Дундговь салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн ******* сумын 2-р баг ******* гудамж 1 тоотод оршин суух Б овогт О-н А /*******/, Г овогт Н-н У /ИС86032411/ нарт холбогдох 5.798.469.27 /таван сая долоон зуун ерэн найман мянга дөрвөн зуун жаран есөн төгрөг хорин долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, 2019 оны 2 сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Дундговь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: зээлдэгч О.А , Н.У нар нь ХААН банкны Дундговь аймгийн Сайхан-Овоо тооцооны төвөөс 2016 оны 2 сарын 2-ны өдөр ЗГ16/63 тоот зээлийн гэрээ байгуулан 13.300.000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай, ахуйн хэрэглээний зориулалтаар зээлсэн. Улмаар 2017 оны 5 сарын 24-ний өдөр ЗГ-16/63-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээ байгуулж хугацааг нь уг өдрөөс 30 сараар сунгах өөрчлөлт оруулсан болно.
Зээлдэгч нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасны дагуу зээл, хүү төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 8.394.472.62 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3.047.521.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12.942.13 төгрөг нийт 11.451.898.93 төгрөг төлж барагдуулсан байна.
Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /336 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй.
Иймд банкны зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг үндэслэн 2019 оны 2 сарын 1-ний өдрөөр тасалбар болгон зээлдэгч нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 5.798.469.27 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
Хариуцагч О.А, Н.У нар шүүхэд гаргасан тайлбартаа: О.А, Н.У нар Хаан банкны нэхэмжлэлийг хүлээн авлаа. Нэхэмжилж байгаа мөнгийг төлөх нь үнэн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Дундговь салбар нь 5.798.469.27 /таван сая долоон зуун ерэн найман мянга дөрвөн зуун жаран есөн төгрөг хорин долоон мөнгө/ төгрөгийг хариуцагч О.А, Н.У нараас гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч О.А, Н.У нар нэхэмжлэлийн шаардлага 5.798.469.27 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хядбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хаан банкны Дундговь салбарын нэхэмжлэлтэй хариуцагч О.А, Н.У нарт холбогдох 5.798.469.27 /таван сая долоон зуун ерэн найман мянга дөрвөн зуун жаран есөн төгрөг хорин долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107726 төгрөгийг 50 хувиар бууруулж, хариуцагч О.А, Н.У нараас 53863 төгрөг, улсын орлогоос 53867 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.Х