Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/60

 

                                       

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Б.Батцоож, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 78/2023/0058/Э индекстэй хэргийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 0 дүгээр сарын 7-8-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт айлын орон сууцны тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тэй маргалдах явцдаа түүний нүүр, нуруу хэсэг рүү гараараа цохиж газарт унахад нь толгой руу нь өшиглөж зодсоноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хэргийн -р хуудас/

2. Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...манай найз дуудахаар нь айлын тоотод очиход манай найз хажуудаа 3 хүнтэй архи уугаад сууж байсан. Тэнд Ауруг нэртэй 2 шил архи уусан. Архи уугаад сууж байтал ******* гэх залуу намайг 00-н өрөө орж тамхилъя гэхээр нь би яваад ороход намайг шууд алгадаад авсан. Би “яаж байнаа” гэхэд “яадын пизда минь” гээд дахиад алгадаад авсан. Би эргүүлээд *******г цохих гэж байгаад газарт унасан. Намайг унасны дараа миний толгой руу 2-3 удаа өшиглөхөд бид хоёрыг салгаад 00-н өрөөнөөс гаргасан. Нойлын өрөөнөөс гараад би *******г нэг алгадаад авахад ******* намайг хавсарч унагаад миний толгой руу өшиглөхөд нь тэнд байсан хүмүүс салгасан. ******* ямар ч шалтгаангүйгээр намайг зодсон...гэх мэдүүлэг / хэргийн 7-р хуудас/

3.Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... бид хоёр гадуур явж байтал гэх найз нь дуудаад бид хоёр айлын тоотод очсон. Тэнд очиход 4 залуу архи уугаад сууж байсан. , *******, гурав тамхилна гээд нойлын өрөө ороод 0-5 минут болж гарч ирсэн. Нойлын өрөөнөөс гарч ирээд *******, хоёр хэрэлдэж байгаад *******гийн нүүр лүү нэг удаа цохиод авахад ******* босож ирээд ийг газарт унагаан дээрээс нь хэд хэд өшиглөсөн. Тэгээд хоорондоо хэрэлдээд байхаар нь бид хоёр тэндээс гарч явсан...гэх мэдүүлэг / хэргийн 5-р хуудас/

4.Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн..., ******* хоёр маргалдаж байгаад *******гийн нүүр лүү нэг удаа цохиход ******* ийг түлхэж унагаад 2-3 удаа хүзүү, нуруу руу нь өшиглөсөн. Тэгээд бид нар салгасан... гэх мэдүүлэг / хэргийн 7-р хуудас/

5.Гэрч Г.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...нойлын өрөөнд байхад ******* ийн нүүр лүү нэг удаа алгадсан. “ яаж байна” гэхэд “ яадын пизда минь” гээд ******* нэг удаа цохисон Тэр хоёр заамдалцаад ******* ийг унагаж байгаад дээрээс нь нэг удаа өшиглөхөөр нь би салгаад нойлын өрөөнөөс гаргасан. Тэндээс гараад тэр хоёр дахин маргалдаж *******гийн нүүр лүү цохиход ******* ийг унагааж хөл рүү өшиглөхөөр нь бид нар салгасан... гэх мэдүүлэг / хэргийн 9-р хуудас/

6.Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...нойлын өрөөнөөс , ******* хоёр маргалдаж гарч ирээд *******гийн нүүр лүү нэг удаа цохиход ******* ийг унагаж байгаад толгой руу нь 2-3 удаа цохисон...гэх мэдүүлэг / хэргийн 2-р хуудас/

7.Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний 2023 оны 0 дүгээр сарын 9-ний өдрийн 00 дугаартай шинжээчийн...*******гийн биед духны зүүн хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт / хэргийн 25-р хуудас/

8.Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 0 дүгээр сарын 20-ны өдрийн 99 дугаартай шинжээчийн...ийн биед хамар ясны хугарал,зүүн нүдний дээд доод зовхи болон зүүн хацрын дээд хэсгийн цус хуралт, зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт, хамар хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхины зүүн хэсгийн зулгаралт, дээд эрүүний зүүн талын дүгээр шүдний үзүүр хэсгийн эмтрэлт, 2 гарын шууны гадна доод хэсэг, 2 сарвууны ар хэсгийн зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / хэргийн 30-3-р хуудас/

9.Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...бид зургуулаа 2-3 шил архи уусан. Нойлын өрөөнд ороод би гэх залуугийн нүүр луу 2 удаа цохисон. миний нүүр лүү нэг удаа цохисон. Нойлын өрөөнөөс гарч ирээд намайг нэг удаа цохиод авахаар нь би ийг унагаж байгаад 2-3 удаа өшиглөсөн. Би тухайн үед нэлээд согтуу байсан болохоор болсон үйл явдлыг сайн санахгүй байна ...гэх мэдүүлэг / хэргийн 52-53-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

Хоёр.Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

 2.. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

2.2. Шүүгдэгч ******* хохирогч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргаж харилцан зодолдож, ******* ийг газарт унагаж өшиглөснөөс түүний биед нь хөнгөн гэмтэл учруулжээ. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж хохирогчийн биед халдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

2.3. Шүүгдэгч хохирогч нар нь согтууруулах ундаа хэрэглэж хоорондоо зүй бус харьцсанаас нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

2.4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ.

2.5. Шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* “...би гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирлын 350000 төгрөг төлсөн...” гэж мэдүүлсэн.

2.2. Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас”-аар /хэргийн 54-р хуудас/ тогтоогдож байна.

 2.3. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч ын өгсөн...******* нь даруу төлөв зантай, үг дуу цөөтэй. Дороо нэг дүүтэй, өөрөө эхнэр хүүхдийн хамт амьдардаг, хүнсний дэлгүүр ажиллуулдаг...” гэх мэдүүлэг / хэргийн 57-р хуудас/, шүүгдэгч *******гийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа  зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

 Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хувиараа дэлгүүр ажиллуулдаг, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

Хохирогч нь хэрэгт хохирлын баримт ирүүлээгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд... надад эмчилгээний хохиролд 350000 төгрөг төлсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй, шүүх хуралд оролцохгүй.../ хэргийн 0-р хуудас/ гэх мэдүүлэг өгснөөс шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

2.4. Иймд түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирор төлбөргүйг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн дэх хэсгийн .,.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас:Шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчдэн төлүүлэх, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах тасалан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх гэх санал, дүгнэлт,

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: улсын яллагчийн 800000 төгрөгөөр торгох саналыг багасгаж оногдуулж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргасан.

Шүүх: Шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа улсын яллагчийн санал, шүүгдэгчийн тайлбар мэдүүлэг, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.

Эрүүгийн 2336000000029 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн , 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

. Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 / таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх аижллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

6. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ГАНТӨГС