Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
Хэргийн индекс | 139/2019/00098/И |
Дугаар | 150 |
Огноо | 2019-04-11 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 150
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Х даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Дундговь аймгийн ******* сумын 2-р багт оршин суух Х овогт С-н О /*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дундговь аймгийн ******* сумын 3-р баг Буурал гэх газарт нутаглах Б овогт Д-н Н /ЗГ66072805/-д холбогдох 600000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С. О , хариуцагч Д. Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Н нь 2015 оны 7 сард хүргэний хамаатан О-р дамжуулан 500000 төгрөг түр хугацаагаар зээлж авсан. Надаас зээлж авсан мөнгөө өгнө гэдэг байсан ч одоо өгөхгүй гэж маргадаг болсон. 2016 оны 5 сарын эхээр 200000 төгрөг бэлнээр зээлж авсан, түүнээс 100000 төгрөгт нь би бараа авсан. Үлдсэн 100000 төгрөгийг мөн өгөхгүй байгаа.
Иймд Д.Наас 600000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Д.Н шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би мөнгө аваагүй. Мөнгө өгсөн гэсэн нотлох баримт байвал төлөхөд бэлэн байна гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.О, хариуцагч Д.Н-аас 600000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч Д.Н мөнгө авсан гэдгээ санахгүй байна, нотлох баримт байвал төлөхөд бэлэн байна. Нотлох баримтгүй учир 600000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж байгаа нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч С.О хариуцагч Д.Нд 500000 төгрөгийг хүнээр дамжуулан өгсөн гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байгаа боловч энэ тухай нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна. Мөн 100000 төгрөгийг нь өөрийнхөө зээлүүлсэн 200000 төгрөгийг үлдэгдэл гэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл С.Оээс Д.Нд нийт 600000 төгрөгийг зээлүүлсэн тухай нотлох баримт хэрэгт авагдсан буюу нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байх тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.Х