| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 139/2019/00103/И |
| Дугаар | 151 |
| Огноо | 2019-04-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 151
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Х даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 2-р багт нутаглах, Бо овогт С-н Х /ЗН59122417/-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С. Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Х миний бие Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдлийн Замын Улаан бригадад 1975 оны 1 сарын 1-ний өдрөөс 1990 оныг дуустал мал малласан. Хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг үндэслэн дээрх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Х нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч С.Хийг 1975 оны 1 сарын 1-ний өдрөөс 1978 оны 6 сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны хөдөлмөрийн дэвтэр өөрт нь хадгалагдаагүй, 1981 оны 9 сарын 25-ны өдрөөс 1990 оны 10 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдэлд малчнаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй. Ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн тушаал өөрт нь хадгалагдаагүй бөгөөд архиваас олдохгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дундговь аймгийн архивын тасгийн 55 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч С.Х нь эхнэр Т- О-тай 1984 оны 12 сарын 21-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 1984 оны 12 сарын 21-ний өдөр батлуулсан болох нь хэрэгт авагдсан С.Х, Т.О нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Эхнэр Т.О-т нь Шинэ-Эхлэлт нэгдлээс 1981 оны 1 сарын 1-ний өдөр олгосон 1981 оны 1 сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны цалингийн бичилт хийгдэж, тэмдэг дарагдан баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг нэхэмжлэгч дамжмал нотлох баримтаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн эхнэр Т.О Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдэлд 1981 оны 1 сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, Т.О Шинэ-Эхлэлт нэгдлээс 1981 оны 1 сарын 1-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар нотлогдож байна.
Иймээс нэхэмжлэгч С.Хийн Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн хугацааг түүний гэрлэлтээ батлуулсан хугацаагаар буюу 1984 оны 12 сарын 21-ний өдөр гэж тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Учир нь нэхэмжлэгчийг 1975 оны 1 сарын 1-ний өдрөөс 1978 оны 6 сарын 20-ны өдрийг хүртэл, 1981 оны 9 сарын 25-ны өдрөөс 1984 оны 12 сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдэлд малчнаар ажиллаж байсныг нотлох бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтыг үнэлж, нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь хуульд нийцнэ.
Нэхэмжлэгч С.Х Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдэлд 1984 оны 12 сарын 21-ний өдрөөс 1990 оны 10 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь дараах бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
- Нэхэмжлэгч С.Хын иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хувь /хэргийн 2-р хуудас/
- Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдлээс 1988 оны 5 сарын 15-ны өдөр С.Хт олгосон 1986-1990 оны цалингийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар / хэргийн 4-5-р хуудас/
- Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 2 сарын 25-ны өдрийн 71 дугаартай тодорхойлолт / хэргийн 7-р хуудас/
-Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 2 сарын 25-ны өдрийн 55 дугаартай тодорхойлолт / хэргийн 6-р хуудас/
- С.Х, Т.О нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хэргийн 23-р хуудас/
- Т.О- н хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 16-22-р хуудас/
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг нь хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч 1975 оны 1 сарын 1-ний өдрөөс 1978 оны 6 сарын 20-ны өдрийг хүртэл, 1981 оны 9 сарын 25-ны өдрөөс 1984 оны 12 сарын 21-ний өдрийг хүртэл хугацааны ажилласан байдлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.Х