Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 154

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Х  даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын  3-р багт нутаглах, Б  овогт Г-н Б /ЗК64031017/-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У  нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б миний бие Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлийн үйзэн бригадад 1987 оны 6 сарын 20-ны өдрөөс 1993 оны 8 сарын 31-ний өдрийг хүртэл мал малласан. 

Иймд гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг үндэслэн дээрх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Г.Бын 1987 оны 6 сарын 20-ны өдрөөс 1993 оны 8 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд  малчнаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй. Ажилд томилогдсон тушаалын хуулбар нь байгаа боловч ажлаас  чөлөөлөгдсөн тушаал өөрт нь хадгалагдаагүй бөгөөд архиваас олдохгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дундговь аймгийн архивын тасгийн 39 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч Г.Б Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд  1987 оны 6 сарын 20-ны өдрөөс 1993 оны 8 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар  ажиллаж байсан болох нь дараах бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

- Нэхэмжлэгч Г.Бын иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар  /хэргийн 4-р хуудас/

- Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал нэгдлээс 1993 оны 4 сарын 15-ны өдөр Г.Бт олгосон 1991-1993 оны цалингийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар / хэргийн 6-7-р хуудас/

- Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал нэгдлээс Г.Бт олгосон  1987 оны 6 сараас 1990 оныг дуустал хугацааны цалингийн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар  /хэргийн 8-9-р хуудас/

- Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 2 сарын 25-ны өдрийн 73 дугаартай тодорхойлолт / хэргийн 13-р хуудас/

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 2 сарын 26-ны өдрийн 08/113 дугаартай тодорхойлолт / хэргийн 10-р хуудас/

- Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал нэгдлийн1987 оны 6 сарын 18-ны өдрийн 31 дугаартай “малчин томилон ажиллуулах тухай” тушаалын хуулбар                     /хэргийн 15-р хуудас/  

-Гэрч С.Лх-н “...Г.Б 1985 онд цэргээс халагдаж ирээд 1986 оны 6 сараас  Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Г.Б төлөг, шүдлэн, төллөх мал маллаж байсан. 1991 онд нэгдэл өөрчлөгдсөн, Арвижих далай хоршоо болсон, тус хоршоонд мал маллаж байсан. Одоо хүртэл хувийнхаа малыг маллаж байгаа.Би 1980 оноос одоо хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд, нэгдэл зохион байгуулалтын өөрчлөлтөд орсноос хойш хувийн мал маллаж байгаа хүн. Г.Б бид нэг нутагт мал маллаж байсан, саахалт нутагладаг байсан учраас энэ хүний талаар мэдэж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 19-р хуудас/

-Гэрч Т.Ба-н “...Г.Б нь 1979 онд  8-р анги төгсөөд нэгдэл тартал буюу 1992 он хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлийн Далай бригадад  хонь ямаа маллаж байсан хүн. Нэгдэл зохион байгуулалтын өөрчлөлтөд орсны дараа хувьчлалаар мал авч мал маллаж байсан хүн.  Би 1985-1991 он хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд тракторчин, 1991-1193 он хүртэл агентаар тус тус ажиллаж байсан учраас энэ хүний талаар мэдэж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 20-р хуудас/

Гэрч Т.Ба-ны “...Г.Б нь 1986 онд  илгээлтээр гарч Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлийн Үйзэн бригадад  эм хонь, төлөг шүдлэн маллаж байсан хүн.  Нэгдэл зохион байгуулалтын өөрчлөлтөд орох хүртэл буюу 1992 он хүртэл мал малласан. Нэгдэл өөрчлөгдсөний дараа хувийн мал маллаж байсан хүн. Би 1985-1988 он хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Үйзэн бригадад  тоо бүртгэгч, 2000-2016 онд Далай багийн Засаг даргаар ажилласан хүн байгаа.  Бид нэг нутагт байсан, намайг засаг дарга байхад нь малчин  байсан учраас энэ хүний талаар мэдэж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 21-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

          Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б  овогт Г-н Б-ыг  Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд 1987 оны 6 сарын 20-ны өдрөөс 1993 оны 8 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд  малчнаар  ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.Х