Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
Хэргийн индекс | 139/2019/00075/И |
Дугаар | 157 |
Огноо | 2019-04-17 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 157
|
|
|
Зохигч эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Х би
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7-р баг Халгайт 5-6 тоотод оршин суух, Т овогт Ц-н А /ЗП68031513/-т холбогдох 5.279.595 /таван сая хоёр зуун далан есөн мянга таван зуун ерэн тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2019 оны 2 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сум хөгжүүлэх сан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.А нь 2012 онд төмөр модон байшин, малын хашаа усны онгоц үйлдвэрлэх зориулалтаар төсөл бичиж тус сумын Сум хөгжүүлэх сангаас 5 сая төгрөгийн зээлийн гэрээг 2012 оны 10 сарын 22-ны өдөр байгуулан олгож, эргэн төлөлтийн хуваарь батлуулсан. Ц.А нь гэрээний үүрэг болон эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй. Энэ хугацаанд үндсэн зээл 1565497 төгрөг, зээлийн хүүд 250.803 төгрөг, алдангид 275.340 төгрөг, нийт 2091640 төгрөг тушаасан байна. 2015 оны 6 сарын 18-ны өдрөөс хойш одоо хүртэл төлөлт хийгээгүй үндсэн зээл 3.434.503 төгрөг, хүү 145.826 төгрөг, алданги 1.699.266 төгрөг, нийт зээлийн төлбөр 5279595 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.А шүүхэд гаргасан тайлбартаа: миний бие 2012 оны 10 сард сум хөгжүүлэх сангаас 5 сая төгрөгийн зээл авч хувиараа модон эдлэл хийж байсан. 2015 онд биеийн эрүүл мэндийн байдлын улмаас ажил хуваарийн дагуу явагдахаа больсон. Манай бүтээгдэхүүнийг малчид малын тарга гүйцсэн үед худалдан авдаг учраас 9, 10, 11, 12 сард бүтээгдэхүүн илүү борлогдоно. Иймд дээрх мөнгийг 2019 оны 12 сарын 31-ний дотор төлж барагдуулна. Зээлийн хүү алдангийг харгалзан үзэж, чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас алданги 1.699.266 төгрөгийг татгалзаж, үлдэх 3.580.329 төгрөгийг 2019 оны 10 сарын 20-ны дотор төлүүлэх хүсэлт гаргасныг хариуцагч зөвшөөрч эвлэрсэн байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар зохигч эвлэрсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Л.Х