Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
Хэргийн индекс | 139/2019/00085/И |
Дугаар | 166 |
Огноо | 2019-04-26 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 166
|
|
|
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Х даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн Иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ундрам Мандалын дэргэдэх 121-р байшин А -ний нэхэмжлэлтэй
Хариуцагч:Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг Аривжих 10-р гудамж 3 тоотод оршин суух Ч овогт Х-ын П /ЗЛ92090304/-д холбогдох 23500000 /хорин гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2019 оны 2 сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Н г, хариуцагч Х.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дундговь аймгийн А-ний ломбарднаас Х.П нь зээл авсан тул үндсэн зээл 14777000 төгрөг, хүү 8730000 төгрөг, нийт 23500000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайбартаа: А-ний нэхэмжилсэн 23500000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Зохигч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид эвлэрэхээр болсон тул эвлэрлийг хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.
Зохигчоос шүүхэд ирүүлсэн “Эвлэрлийн гэрээ”-нд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Н би хариуцагч Х.П-тэй дараах эвлэрлийн гэрээ байгуулав. Үндсэн зээл 14777000 төгрөг, хүү 1576246 төгрөг нийт 16353246 /арван зургаан сая гурван зуун тавин гурван мянга хоёр зуун дөчин зургаа/ төгрөгийг хариуцагч Х.П нэхэмжлэгч А-д төлөхөөр тохиролцож, гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А нь хариуцагч Х.Пгээс 23500000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Н нь нэхэмжлэлийн шаардлагаас 7.146.454 төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагч 16.353.246 төгрөгийг нэхэмжлэгч А-д төлөхийг хүлээн зөвшөөрч зохигч эвлэрсэн байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Л.Х