Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2019/ДШМ/31

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                       Прокурор  У.Анхжаргал

                                                        Өмгөөлөгч Т.Оюунчимэг

                                                        Шүүгдэгч С.Х

                                                        Нарийн бичгийн дарга Э.Энхболд нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээгийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/141 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор С.Х-д холбогдох эрүүгийн 1926001820115 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч,  шүүгч Д.Эрдэнэбилэгийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Шар овгийн С.Х

 

С.Х нь 2019 оны 04 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багийн нутаг “Шандын тоосон сайр” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, байгаль орчинд 38894.42 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

                                                                                       

Анхан шатны шүүх, С.Х-ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан С.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жил зургаан сарын хугацаагаар тэнсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар С.Х-д тэнссэн хугацаанд ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.Х нь тэнссэн хугацаанд тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч С.Х-ыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд болон хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар, С.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 38895 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл болох Doosan SL55VG маркийн, улсын дугааргүй, 20387 арлын дугаартай эксковаторын үнэ 18.000.000 төгрөг, хуурай паажуурын үнэ 800.000 төгрөгийг, мөн “СК-Yamaha” маркийн цахилгаан моторыг шүүгдэгч С.Х-аас тус тус гаргуулж улсын төсөвт оруулахаар, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.029 мг хэмжээтэй алтыг улсын төсөвт шилжүүлж, 2001 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Doosan SL55VG маркийн, улсын дугааргүй, 20387 арлын дугаартай эксковатор 1 ширхэг, хуурай паажуур 1 ширхгийг иргэний нэхэмжлэгч Д.Ц-т, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.029 мг алтны үнэ болох 10000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 7 ширхэг, 5000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг,1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 4 ширхэг 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 7 ширхэг, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, нийт 79750 төгрөгийг С.Х-д тус тус буцаан олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Х гаргасан давж заалдах гомдолдоо:

Миний бие 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/141 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хавтаст хэргийн 21-23 дугаар хуудаст авагдсан Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №04/36 дугаартай 2001 онд Солонгос улсад үйлдвэрлэгдэж 2012 онд Монгол улсад орж ирсэн Doosan SL55VG маркийн, улсын дугааргүй улбар шар өнгийн дизель хөдөлгүүртэй дунд оврын эксковаторын зах зээлийн үнэлгээг 18 сая төгрөгөөр үнэлснийг мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрөөгүй. Уг эксковатор нь  2012 онд ирсэн байхад 18 сая төгрөгөөр үнэлэх ёсгүй гэж үзээд дахин үнэлүүлэх хүсэлт удаа дараа гаргаж байсан боловч хүсэлтийг хүлээж аваагүй. Миний зүгээс ашигт малтмалын олборлолт явуулсан гэж үзсэн ч байгаль орчинд учирсан хохирлыг гурав нугалж буюу 38894.42 төгрөгийн хохирол учруулсан гэж анхан шатны шүүхээс 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэх ял оногдуулсан нь миний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тиймээс хэргийг дахин хянаж эд хөрөнгийн үнэлгээ гаргуулах болон надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү ...гэжээ.

Прокурор У.Анхжаргал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:  Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/141 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. Учир нь:

 Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №04/36 дугаартай үнэлгээний тайланг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуулийн дагуу мөрдөгч нь шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч С.Х-д танилцуулж тэмдэглэл үйлдсэн нь хавтаст хэрэгт хавсаргасан байдаг.

Шүүгдэгч С.Х нь нэмэлт шинжээч томилуулах тухай хүсэлтийг мөрдөн байцаалтын шатанд болон прокурорын хяналтын шатанд гаргаагүй. Ийм байхад “үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, дахин шинжээч томилуулж үнэлгээ гаргуулах талаар хүсэлт гаргасанг хүлээж аваагүй” гэж гомдолд дурдсан нь ойлгомжгүй байна. Шүүгдэгч С.Х-д оногдуулсан ялын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны, шударга ёсны зарчимд нийцсэн байх ёстой бөгөөд хэргийг шийдвэрлэхдээ шүүх нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна.

  Иймд шүүгдэгч С.Х-аас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/141 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

С.Х нь 2019 оны 04 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багийн нутаг “Шандын тоосон сайр” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, байгаль орчинд 38894 төгрөг 42 мөнгөний хохирол учруулжээ.

Энэ үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, өөрөөр хэлбэл нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн холбогдогч болон оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан, бэхжүүлсэн гэх зүйлгүй, С.Х-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтууд цугларсан байна.

 

Тус үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан,  С.Х-ын ”...2019 оны 04 дүгээр сарын 13-ны орой 17 цагийн үед Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутаг дэвсгэр “Шандын тоосон сайр” гэх газар “Доосан 55” маркийн эксковатор 1 ширхэг, хуурай паажуур /алт олборлох төхөөрөмж/ 1 ширхэг, мотор 1 ширхэгийг замын унаагаар хамаатны дүү болох Н.М-ийн хамт аваачин буулгасан. 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цагаас 16 цаг хүртэл ажиллаад буусан. Маргааш нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цагийн үед дахин нэг эксковатор аваачиж ажиллах газраа буулгаад нэг эксковатороо дөнгөж асаагаад ажиллуулж байтал хэсгийн төлөөлөгч Төгөлдөр, нэг хүнтэй ирээд үйл ажиллагааг зогсоосон. Хуурай паажуур /алт олборлох төхөөрөмж/ дээр шигшсэн байсан шороогоо ерөөсөө угааж амжаагүй байж байтал Төгөлдөр цагдаа надаар угаалгаад гарсан алтыг нь мөнгөлөг цаасанд боогоод саванд хийсэн. ...Би тухайн газарт зөвшөөрөлгүй ажилласан. ... Миний шигшсэн шороог угаалгаж Төгөлдөр цагдаа алтыг нь авсан. Цахилгаан дэнсэн дээр хэмжихэд 1.1 грамм зааж байсан. Миний ажилласан газар нь хуучин эвдэгдсэн уулын жалга сайр байсан. Би хоёр хэсэг багахан талбайд үйл ажиллагаа явуулсан. Н.М-г би цалинжуулна гэж хэлээд аваад явсан... Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ойлгож байна. Хохирлоо төлж барагдуулна.” /хх-ийн 48-49х, 98-99х/гэсэн,

 

Хохирогч Ц.Цэвээнсүрэнгийн “...Шандын тоосон сайр гэх ... газар орчимд ямар нэгэн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй газар байхгүй. Тийм чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нөхөрлөл ч байхгүй. С.Х-д нөхөрлөл болон бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ болон тусгай зөвшөөрөл байхгүй... Хохирлын үнэлгээгээр экологи эдийн засагт гарсан хохирлыг нэхэмжилнэ. Хохирлоо төлчихвөл миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх-ийн 44-45х/,  гэсэн

 

Гэрч Н.М-ийн “...2019 оны 04 дүгээр сарын 13-ны орой 19-20 цагийн үед С.Х ахын хамт улсын дугааргүй улбар шар өнгийн “Доосан-55” маркийн эксковатор 1 ширхэг, хуурай паажуур /алт олборлох төхөөрөмж/ 1 ширхэг, мотор 1 ширхэг, шороо угаах 2 түмпэн зэргийг ачин Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар баг “Шандын тоосон сайр” гэх газар ирсэн. С.Х ах бид хоёр техникүүдээ буулгачихаад 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өглөөнөөс 04 дүгээр сарын 15-ны 16 цаг хүртэл ажиллаж байтал цагдаа ирээд үйл ажиллагааг зогсоосон... Хүрэлбат ах намайг сарын 700000 төгрөгийн цалинтай эксковатор бариадах гэхээр нь ирсэн /хх-ийн 53-55х/, гэсэн мэдүүлгүүд,

 

... Иргэн С. Х нь 16.88 м2 болон 15.37 м2 талбайд үйл ажиллагаа явуулсан нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн хэмжилтээр тогтоогдсон... нийт 38894.42 төгрөг...гэсэн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Монслов” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 19/034 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71-84х/, Геологийн төв лабораторийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 89-91 х/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №04/36,  №04/37 дугаартай үнэлгээний тайлангууд /хх-ийн 21-23х, 28-30х/,мөн компаний 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №05/29 дугаартай: “Алт 1.068 гр, нийт 79744 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-36-38х/, гэрч Ц.М /хх-50-51х/,  С.А /хх-56-57х/, Р.Н /хх-58-59х/, Д.Ц /хх-62-63х/ нарын мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх 3-10х/, эд зүйлд үзлэг хийж хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11-12х/, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөгчийн тээврийн хзрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15х/ зэрэг С.Х-ын гэм буруутай эсэхийг тогтоох анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

  Анхан шатны шүүхээс С.Х-ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,  7.5 дугаар зүйлийн  1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д  зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл болох Doosan SL55VG маркийн эксковаторын үнэ 18.000.000 төгрөг, хуурай паажуур /алт олборлох төхөөрөмж/-ын үнэ 800.000 төгрөгийг, мөн “СК-Yamaha” маркийн цахилгаан моторыг  С.Х-аас тус тус гаргуулж улсын төсөвт оруулах, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.029 мг хэмжээтэй алтыг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь  Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, үндэслэл бүхий шийдвэрлэжээ.

С.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, түүний байгаль экологид учруулсан хохирлын хэмжээ, хувийн байдлыг нь харгалзан анхан шатны шүүхээс түүнд хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жил зургаан сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан хугацааг тус тус багасгах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж, С.Х-ын  давж заалдах гомдлын дээр дурдагдсан хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгон, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн  дүгнэсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/141 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “хоёр жил зургаан сарын” гэснийг “нэг жилийн” гэж өөрчлөн,  шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, Шар овгийн С.Х-ын  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.