| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2023/0015/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/19 |
| Огноо | 2023-03-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хэрлэнтунгалаг,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар ******* аймгийн сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* холбогдох 2333000*******0020 тоот эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 15-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөө аж ахуйн инженер мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдрах, урьд ******* аймгийн сум дундын шүүхийн 1999 оны12 дугаар сарыг 06-ны өдрийн 16 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.1 дэх хэсэгт зааснаар 600.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар, ******* аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 10-р сарын 24-ны өдрийн 46 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 258 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Сум дундын 22-р шүүхийн 2015 оны 05-р сарын 19-ны 39 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5, 181.3 дахь хэсэгт зааснаар 03 жил 06 сарын хорих ял оногдуулж тэнсэж хянан харгалзсан, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04-р сарын 26-ны өдрийн 334 тоот шийтгэх тогтоолоор 600,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 16-р хороо согоотын 62 гудамж 827а тоотод оршин суух хаягтай, ******* овогт (РД:МЛ79**************13)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* 2023 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 00 цагийн үед ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг өвөр гэх газарт хохирогч “Ээжтэй хэрэлдлээ” гэх шалтгаанаар түүнийг 2 гараараа цохиж хөлөөрөө өшиглөсний улмаас түүний биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн чихний хэнгэргийн цоорхой, баруун зүүн шилбэнд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн гэмтэл учруулан Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* 2023 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 00 цагийн үед ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг өвөр гэх газарт хохирогч “Ээжтэй хэрэлдлээ” гэх шалтгаанаар түүнийг 2 гараараа цохиж хөлөөрөө өшиглөсний улмаас түүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
1.Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад манай гэрийн гадаа машин ирсэн. Тухайн үед би гэрийн гадаа бие засаж байсан ба нэг хүн машинаасаа буугаад байшингийн цонх хаалга тогшсон. Тэгээд жижиг гэр лүү явахад нь өөдөөс нь тосож очоод мэндлэхэд өөдөөс байна уу гэхээр нь байхгүй ахаа юманд явчихсан гэж хэлэхэд чи юу нь юм бэ гэхээр нь дүү нь байна гэж хариулсан. Тэгтэл чи манай ээжтэй хэрэлддэг банди мөн үү гэснээ шууд миний зүүн хацар руу алгадчихсан. Тэр үед миний ухаан балартаж байсан ба дахин 2 гараараа хэд хэдэн удаа нүүр рүү хавсарч алгадсан. Тэгснээ чамайг ална энэ нутагт гишгэх газаргүй болгоно гэх мэтчилнээр хааж зүхээд байсан ба миний 2 шилбэ рүү өшиглөхөөр нь би яасан юм бэ агаа гэж хэлэхэд үг ойлгохгүй цохиод байхаар нь зугтсан. Тэгтэл миний араас ална гээд хөөгөөд байсан. Тэгээд би зугтаж байгаад хураалгатай модны ард нуугдсан. Тэгснээ манай эгч эгчтэй утсаар хэрэлдэж дүүг чинь төхөөрчихлөө чамайг ч бас алнаа лалар минь гэх мэтчлэнгээр харааж зүхээд явсан байсан. ... Намайг олон удаа 2 гараараа хавсарч нүүр лүү цохисон. Мөн 2 шилбэ рүү олон удаа өшиглөсөн. Намайг зугтаагүй бол дахиад зодох шинжтэй байсан. ... Манай дүү Золбаяр гэр дотор байсан. Харин манай эгч бага насны хүүхэдтэй тул байшин дотор байсан. Намайг цохих үед тухайн хүн бид хоёр л байсан. ... тэр ахыг танихгүй. л гэж дуудаж байсан. Харин гэх хүний ээж нь намайг хонь нийлүүллээ гэх шалтгаанаар загнаад байхаар нь та дуугай байчхаач би хохио ялгачхаад явмаар байна гэж хэлэхэд над руу дайрч давшлаад байхаар нь яваад өгсөн юм. Тэгтэл хүү нь хүрч ирээд намайг ээжтэйгээ хэрэлдлээ гэх шалтгаанаар цохисон... Бага зэргийн архи үнэртүүлчихсэн байсан. Ухаан нь эрүүл саруул байх шиг байсан. ... Миний чихээр хатгуулж өвдөж байна. Мөн миний зүүн талын нүдний ухархай хэсгээр болон 2 шилбээр янгинаж өвдөж байна... би урьд өгсөн мэдүүлэг дээрээ болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн байгаа. Тухайн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй... Миний 2 хөлийн шилбэ хөхөрч шалбарсан, зүүн нүдний ухархай цөмөрч хугарсан, зүүн чихний хэнгэрэг цоорсон байна гэсэн. Надад ямар нэгэн гэмтэл байгаагүй. Тухайн гэмтлүүдийг 2023 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө гэх хүн надад учруулсан...ямар нэгэн эд зүйлээр гэмтэл учруулаагүй. Гараараа цохиж хөлөөрөө шилбэ рүү өшиглөөд байсан юм. ... Тийм зүйл байхгүй. Би тэр хүнийг урьд нь танихгүй. ... ******* нь надад эмчилгээ зардал гээд 2,000,000 төгрөг дансаар шилжүүлсэн. Би чихний хэнгэрэг нөхөх хагалгаанд орсон. ... Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй би гэх хүнтэй сайн дураараа эвлэрсэн байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 4-5-р, 22-р хуудас),
2.Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 14 ний өдийн 22 цагийн орчим хөдөө өвөрт ээжийнд хүргээд өгөөч гэсэн явах замдаа гийнд очно гэсэн би айлд очихгүй гээд би машиндаа үлдсэн байшингийн хажууд байсан гэрт орсон тэгээд нэг харсан гэрийн хаалга хүчтэй дэлгэгдээд нэг хүн хойшоо гүйхээр нь би юу болсон юм бол гээд гэрт ороход гэрт сууж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 30-р хуудас),
3.Гэрч Н.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...тэр өдөр гэртээ орондоо унтаж байтал ирээд хаалга цонх цохиод байсан би нялх хүүхэдтэй учир тайлж өгөөгүй, тэгээд чимээгүй болчихоор нь явсан юм байна гэж бодоод утас руу залгатал утсыг нь авсан би юу хийгээд байгаа юм бэ гэхэд дүүг чинь янзалж байна гэхээр нь яагаад байгаан гэхэд чамайг ална гэсэн тэгээд яваад өгсөн тэгээд би гэрт орсон чинь саяны ах намайг зодлоо гээд хамраас нь нилээд цус гарчихсан угаагаад зогсож байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 32-р хуудас),
4.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан материал (хх-ийн 2-3-р хуудас),
5. Хохирогч Ц.оос бичгээр гаргасан өргөдөл (хх-ийн 3-р хуудас),
6. аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан 156 дугаартай дүгнэлтэд:
1. биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн чихний хэнгэргийн цоорхой, баруун зүүн шилбэнд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 -т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт ( хх-ийн 12-13-р хуудас),
7.Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ******* аймгийн ******* суманд “ өвөр” гэх газар ын малчин гээд залуу манай ээжтэй хэрэлдсэн. Хэл амаар доромжилсон гэж би сонссон байсан. той уулзах гээд гэрт нь очсон байгаагүй. Тэгээд тэр залуу гарч ирэхээр нь чи манай ээжтэй хэрэлдсэн байна дахиж хэрэлдэж болохгүй шүү гээд алгадсан. Манай ээжийг хэл амаар доромжлоод хөгшин гичий бэлэвсэн авгай ална гээд зөндөө юм хэлсэн байна лээ. Тэгээд би миний дүү болохгүй шүү гээд алгадсан. Тэгээд алгадсан чинь хэнгэргийн цоолсон байна лээ. Миний буруу гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх үүрэг хүлээсэн шинжээчид гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв.
Дээрх үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.
Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэжээ.
Хохирогчийн биед учирсан зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн чихний хэнгэргийн цоорхой, баруун зүүн шилбэнд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч *******ын хохирогчийг 2 гараараа цохиж хөлөөрөө өшиглөсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж дүгнэв. Иймд шүүгдэгч *******ыг бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч ойлгосон тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуулийн үндэслэл тогтоогдсон гэж дүгнэв.
Прокуророос шүүгдэгч *******ыг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна.
Иргэний нэхэмжлэлийн талаар: Хохирогч Ц. нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******ыг хүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Прокурор шүүгдэгч *******т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг танилцуулж, үүнийг шүүгдэгч зөвшөөрснөөр гарын үсэг зуруулсан нь хуульд нийцэж байна.
Иймд шүүхээс Прокурорын саналын хүрээнд шүүгдэгч эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан болно.
Шүүгдэгч ******* нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04-р сарын 26-ны өдрийн 334 тоот шийтгэх тогтоолоор 600,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан ба торгуулийн ялын 600,000 төгрөгийг төлж барагдуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын “бүрэн биелсэн” гэсэн лавлагаагаар тогтоогдож байна. Иймд нэмж нэгтгэх ялгүй гэж үзнэ.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хохирогч Ц. нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн ба шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийг өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. овогт ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар торгох ялын долоон зуун мянган төгрөгийг ******* шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлж барагдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн бол торгох ялыг хорих ялаар солихыг *******т мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт талууд, оролцогч гагцхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА
.