Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 179

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Х даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг Аривжих 15-р гудамж 5 тоотод оршин суух, И овогт Ц-н  Ж  /ЗЮ63123174/-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Замендий нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Ж миний бие 1986 оны 4 сарын 8-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Барилгын VI трест, Жинчин пүүс, Мандалговь хувьцаат компанид эксковаторчноор тус тус ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрийн бичилт зөрчилтэй, ажилд орсон болон чөлөөлөгдсөн тушаал нь архиваас олдохгүй байгаа тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр, 6-р трестийн холбогдох бармитыг үндэслэн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ж нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.Жыг  1986 оны 4 сарын 8-ны өдрөөс  1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Барилгын VI трест, Жинчин пүүс, Мандалговь хувьцаат компанид эксковаторчноор ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийн бичилт зөрчилтэй, ажилд томилогдсон,  чөлөөлөгдсөн тушаалууд өөрт нь хадгалагдаагүй бөгөөд архиваас олдохгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дундговь аймгийн архивын тасгийн 94 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч Ц.Ж  1986 оны 4 сарын 8-ны өдрөөс  1991 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Барилгын VI трестэд эксковаторчин, 1991 оны 1 сарын 1-ний өдрөөс  1992 оны 4 сарын 20-ны өдрийг хүртэл Жинчин пүүсэд эксковаторчин, 1992 оны 4 сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Мандалговь хувьцаат компанид эксковаторчноор тус тус  ажиллаж байсан болох нь дараах бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

-Нэхэмжлэгч Ц.Жын иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хувь /хэргийн 3-р хуудас/

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 08/889 дугаартай тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/

-Дундговь аймгийн Техник туслалцааны барилгын VI дугаар трестээс 1986 оны 4 сарын 15-ны өдөр Ц.Жд олгосон ажилд томилсон, ажлаас шилжүүлсэн, ажлаас чөлөөлсөн тушаалуудын бичилт бүхий  хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хувь / хэргийн 7-9-р хуудас/

-Гэрч Э.Чу-н “...Ц.Ж нь 1984 оноос Барилгын 6-р трестэд эксковаторчин, ажилд ороод  2003 он хүртэл ажилласан. Барилгын 6-р трест нь Суварга пүүс, Жинчин пүүс, Гал пүүс,  Мандалговь  хувьцаат компани зэрэг өөрчлөлтөд орж байсан боловч үйл ажиллагаа нь тасралтгүй явагдаж байсан. Дээрх хугацаанд Ц.Ж тасралтгүй эксковаторчноор ажиллаж байсан. Би 1975-2003 хүртэл Барилгын 6-р трестэд гагнуурчнаар ажиллаж байсан. Би Ц.Жтай хамт ажиллаж байсан учраас энэ хүний талаар мэдэж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 13-р хуудас/

-Гэрч Ц.Са-н “...Ц.Ж нь 1986 онд Барилгын 6-р трестэд эксковаторчноор ажилд ороод 2003 он хүртэл ажилласан. Барилгын 6-р трест 1991 онд Жинчин пүүс, 1992 онд Мандалговь барилгын нэгтгэл болсон, Мандалговь  хувьцаат компани 1993 онд болсон. Дээрх хугацаанд Ц.Ж тасралтгүй эксковаторчноор ажиллаж байсан. Эхлээд ЭО26-21 марктай  эксковатортой байсан, сүүлд ЭО33-22  марктай том эксковатор  барьдаг байсан. Би 1977-2003 он хүртэл Барилгын 6-р трестэд токарчин, механикч, гражийн дарга зэрэг ажлуудыг хийж байсан. Би Ц.Жтай хамт ажиллаж байсан учраас энэ хүний талаар мэдэж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 14-р хуудас/

-Гэрч Д.Бу-н “...Ц.Ж нь 1986 оноос Барилгын 6-р трестэд эксковаторчин, бульдозерчиноор ажилд ороод 2001 он хүртэл ажилласан. Барилгын 6-р трест  Жинчин пүүс, Гал пүүс болсон боловч ажил хэвийн үргэлжилж байсан. Бригадууд нь пүүсийн зохион байгуулалтанд орж байсан, 1997 онд эргээд трестэд бүгд нэгдсэн.   6-р трест нь трест, пүүс, Мандалговь  хувьцаат компани зэрэг өөрчлөлтөд орж байсан боловч үйл ажиллагаа нь тасралтгүй явагдаж байсан. Дээрх хугацаанд Ц.Ж тасралтгүй эксковаторчноор ажиллаж байсан. Би 1975-2002 он хүртэл Барилгын 6-р трестэд  барилгын даамал, бригадын дарга зэрэг ажлуудыг хийж байсан. Би Ц.Жтай хамт ажиллаж байсан учраас энэ хүний талаар мэдэж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 15-р хуудас/

-Машин механизмаар гүйцэтгэсэн ажлын дагалдах хуудас 1988, 1987 он /хэргийн 19-20-р хуудас/

-Трестийн даргын 1988 оны 12 сарын 29-ний өдрийн 310 дугаартай тушаалын хавсралт хэргийн /21-р хуудас/

-Замын хуудас 1988 он / хэргийн 23-32-р хуудас/

-Ажлын тооцооны хуудас 1988 оны 4, 5 сар /хэргийн 24-26-р хуудас/

-Улсын барилгын хорооны харьяа Дундговийн техник туслалцааны барилгын 6 дугаар трестийн даргын 1988 оны 11 сарын 25-ны өдрийн 279 дугаартай тушаал /хэргийн 33-34-р хуудас/

-1990 оны 4 сарын ажлын цагийн баримт /хэргийн 37-р хуудас/

-Цалингийн баримт 1990 оны 4 сар, 1990 оны 7 сар, 1990 оны 8 сар, /хэргийн 39-42-р хуудас/

-Ц.Жд Дундговийн техник туслалцааны барилгын 6 дугаар трест, Үйлдвэрчний эвлэлийн хорооноос 1986 оны 9 сарын 27-ны өдөр олгосон “Баярын бичиг” /хэргийн 43-р хуудас/

-Ц.Жд Намын хэсэг, Үйлдвэрчний эвлэлийн бүлгээс 1986 оны 6 сарын 20-ны өдөр олгосон “Баярын бичиг” /хэргийн 44-р хуудас/

-Ц.Жд Дундговийн техник туслалцааны барилгын 6 дугаар трестийн ХЗ эвлэлийн хорооноос 1987 оны 7 сарын 7-ны өдөр олгосон “Баярын бичиг” /хэргийн 45-р хуудас/

-Ц.Жд 1986 оны 8 сарын 27-ны өдөр олгосон 642082 дугаартай, 1986-1990 оны цалингаас суутгасан татварын бичилттэй, “Монголын үйлдвэрчний эвлэлийн бат илэрхийлэх” /хэргийн 45-р хуудас/

-Ц.Жд 1987 оны 12 сарын 30-ны өдөр Дундговийн техник туслалцааны барилгын 6 дугаар трестийн намын үүрээс олгосон “Сайшаалын үнэмлэх”

-Жолооч нарт шатах тослох материал олгосон баримт, 1989.12.30 /хэргийн 48-р хуудас/

-Авто гражийн ажилтнуудын 1990 оны 3 сарын хоолны талоны жагсаалт / хэргийн 49-р хуудас/

-1991 оны 7 сар, 1991 оны 8 сарын цалингийн баримт /хэргийн 54-56-р хуудас/ 

-1993 оны 70 дугаар дансны өрийн жагсаалт /хэргийн 57-р хуудас/

-1995 оны 70 дугаар дансны өрийн жагсаалт /хэргийн 58-р хуудас/ зэрэг баримтууд болно.

          Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар И овогт Ц-н Ж-ыг 1986 оны 4 сарын 8-ны өдрөөс  1991 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Барилгын VI трестэд эксковаторчин, 1991 оны 1 сарын 1-ний өдрөөс  1992 оны 4 сарын 20-ны өдрийг хүртэл Жинчин пүүсэд эксковаторчин, 1992 оны 4 сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Мандалговь хувьцаат компанид эксковаторчноор тус тус  ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.Х