Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/323

 

 

 

 2023         03          09                                   2023/ШЦТ/323

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,

нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

улсын яллагч М.Отгонжаргал,

хохирогч Д.З, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг,

шинжээч эмч Ц.Ганболд /цахимаар/,

гэрч Т.Т, Д.Э,

шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч Я.Батханд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .......... овогт Д.У-т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн 1991 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, эрэгтэй 31 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажил үгүй, ам бүл 2, хүүхдийн хамт .......... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 

.......... овогт Д.У /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/: 

 

Шүүгдэгч Д.У нь 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Д.З-г Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ........... тоотод байдаг гэртээ байхад нь хэрэв өөртэй нь уулзахгүй, харилцаагаа таслах юм бол гэрийн чинь үүдэнд амиа хорлоно, дотно харилцаатай байсан талаараа гэр бүл, нөхөр болон хадмуудад нь хэлнэ гэх мэтээр байнга тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж заналхийлсэн, зарим тохиолдолд гэрт орж хүчээр орж ирэх, гар утас, цүнх зэрэг эд зүйлсийг авч явах, гэрийнхэн цахилгааныг таслах зэрэг байдлаар хүч хэрэглэхээр заналхийлж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэргийг, 2021 оны 10 дугаар сарын 27-28-ны шилжих шөнө дээрх байдлаар сүрдүүлэн, заналхийлж, ............. тоотод байдаг хохирогч Д.З-гийн гэрт орж ирээд улмаар хүсэл зоригийнхон эсрэг хүч хэрэглэж, эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, ийнхүү хүчиндэх явцдаа хөхний толгойг нь хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би ерөөсөө гэрт нь орж хохирогчийг өөрийг нь хүсээгүй байхад хүчирхийлж үзээгүй. Би тэр хэргийг ерөөсөө хийгээгүй. Би өөрөө гэрт нь виски барьж ороогүй. Өөрөө л тэрийг манай нөхөр солонгосоос авчирч өгсөн гээд надад задалж өгсөн.  Хаалганых нь бариулыг эвдээгүй. Гэр лүү нь би дайраагүй. Өөртөө нь уулзаж машинд нь пиво авчирч байгаагүй. Өөрөө л пиво аваад ир гээд аваачдаг байсан. Намайг өөрөө дууддаг. Би утсыг нь булааж авч явж байгаагүй. Манай хүүхэд Улаанхуарангийн ........ сургуульд сурдаг. Би хүүтэйгээ хоёулхнаа байдаг. Өөр хэлэх зүйл байхгүй” гэв.

Хохирогч Д.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “У-тай анх 2020 оны 6 сард танилцсан. Түүнээс хойш миний утсыг манай байгууллагын ажилчдаас олж мэдээд над руу олон удаа залгах гэж үзсэн. Шөнө орой залгасан. Ажлын гадаа ирсэн. Би энэ хүнтэй холбоо тогтоохгүй нэлээн цааргалж байсан. Сүүлдээ манай хадмын гадаа ирээд зогсдог болсон. 5, 10 минут уулзъя түр байж бай л даа гээд  олон хоног хоргоосон. Түүнээс хойш олон удаа дагаад байхаар нь ганц нэг удаа уулзаж байсан. Энэ хүний ярьж байгаа шиг тогтмол машинд бэлгийн харилцаанд орж байсан зүйл байхгүй. Огт тийм зүйл болоогүй гэж бол хэлэхгүй. 2021 оны 08 сараас хойш манай нөхөр ирэх байгаа хоёулаа энэ зүйлээ зогсооё гэж хэлсэн. Түүнээс хойш энэ У энэ харилцааг зогсоохгүй, салахгүй гэх маягаар сүүлдээ дарамтад оруулаад миний эд зүйлийг булааж авч зугтаагаад машины багажид орж хоноод ажлын гадаа машины багажид орж хэвтээд чамтай уулзахгүй бол болохгүй гээд маш хүндрэлтэй байдлаар эхэлсэн. Хүүхдээ цэцэрлэг, сургуулиас нь авах гээд явж байхад машины урдуур хөндлөн гарч ирээд намайг дайрчихлаа аллаа гэдэг. Машины доогуур ороод хэвтчихдэг. Чи надтай уулз унт гэсэн зүйлээр дарамт маш их ирсэн.  Хүчээр бэлгийн харилцаанд орсон гэсэн нэг тохиолдлыг ярьж байгаа боловч маш олон удаагийн давтамжтай үргэлжилсэн зүйл. Нэг удаа болоод өнгөрсөн зүйл биш. Манай том хүү мэдүүлэг өгсөн байгаа. Манай хүүхдүүд хичээл номоо хийгээд байж байхад хаалга нүдээд тавихгүй, намайг утсаа авахгүй болохоор гэрийн тог тасалдаг. Байрны гадаа үргэлжийн сахиатай. Ажлаасаа гараад орц руугаа дөхөхөд хаанаас гарч ирдэг бүү мэд цүнх савыг маань булаагаад явдаг. Миний юмыг аваад зугтаж байсан тохиолдол маш их байгаа. Маргааш хичээлд нь хүргэж өгөх гэхэд машин байхгүй. Миний хүү энэ У-ыг харж байсан. Тэгээд өвлийн хүйтэнд хичээл сургуулиас нь хоцроосон. Татаж байсан тамхиныхаа ишийг над руу шиддэг. “Би чамайг ална гээд байдаг”. Манай нөхөр Солонгосоос тэр архийг явуулаагүй. Эмэгтэй хүнд архи явуулна гэж байх уу? Тэгээд Солонгосоос ачаа тээврийн зардал болж тэгж явуулна гэж байхгүй байх. Юунаас санаа зохиож яриад байгаа юм. Би виски уусан гэсэн хэр нь би гэрт ороогүй гэж яриад байна. Ярьж байгаа зүйл нь зөрөөд байна. Би тийм зүйл нэг удаа ч хүсэж байгаагүй. Би маш олон удаа эвээр гуйдаг. Шүүх, цагдаагаар яваад яах вэ? “чи ч гэсэн залуу хүн амьдралаа бод” гэдэг. Би энэ хүнд зөндөө хэлээд ойлгоогүй. Тэгэх тусам дайраад давшаад байдаг. Сүүлдээ энэ хүн 10 сараас хойш истанагаа зараад ажилгүй үргэлж намайг дарамтлаад өглөө үдэшгүй байдаг. Ажил дээр байхад ирээд гарч ирэхгүй бол ажил руу чинь орно шүү гээд байдаг. Би энэ хүнийг хохироосон зүйл байхгүй. Өөрийнхөө хүсэл тачаалыг дарах гээд эмэгтэй хүнийг дарамталж байсан. Шөнө бэлгийн харилцаанд ороод хөх, уруул хазаад цустай шарх сорвиныхоо зургийг дараад өөрөө ч У байсан.Тэр өдөртөө манайд хоноод орилоод гэрийн маань унтлагын өрөөний маань шал дээр шээгээд гэр орон болон өөрийг маань доромжилсон. Би 00-ын өрөөнд ороод хөхнийхөө цус арьс нь унжсан зургийг дараад, уруул дарвайтал хавдсан байдалтай байсан. Тэр  байдлыг нь У өөрөө ч харсан. Би тэгээд би бичлэг зургийг нь ч явуулсан. Тэрийг санаж байгаа. Энэ зүйлүүдийг хийчхээд өөрийнхөө амийг хорлох гэж оролдсон. Намайг ажлаасаа ирээд машины зогсоол дээр машины дөнгөж хаалга онгойлгоод хартал асаагуур аваад асаасан. У-ын найз нь гээд нөхөр тэрийг нь харсан. Тэнд хүмүүс яав юу болов гээд өнгөрсөн. Би айгаад гэр лүүгээ гүйгээд өнгөрсөн. Ерөөсөө арга мухардаад байж ядсаныхаа эцэст өөрийгөө шатааж байгаа юм. Би тэгээд сүүлдээ хүн амины хэрэгт холбогдох нь гээд айсан. Цагдаад хандахгүй бол өөр зогсоох үйлдэл арга алга гээд аргагүй эрхэнд өгсөн. Энэ хүнээс болж маш их олон зүйлээр хохирсон. Цаг хугацаа, эрүүл мэнд, сэтгэл санаа гээд байна. Миний эрүүл мэнд мэдрэлийн ядаргааны гүн хямралтай шөнө унтдаггүй. Үргэлж юмны чимээ шуугианаас цочдог. Мэдрэлийн ядаргаанд ороод эмчээс салахаа больсон. Энэ У-аас надаас гарсан бүх хохирлуудаа төлүүлмээр байна. Эмчилгээний зардал, өмгөөллийн  хөлс, сэтгэл санааны хохирол, гэрийн тагтны зүйлийг хугалсан. Сэтгэл зүйн зөвлөгөө 2.360.000 төгрөг, эмнэлгийн зардал 700.000 төгрөг, эмнэлэгт хэвтсэн листийн баримтаа хавсаргасан байгаа, өмгөөллийн хөлс 10.000.000 төгрөг, урьдчилгаанд 6.000.000 төгрөгийг өгсөн. 4.700.000 Төгрөг нь дансны хуулгаар, 1.300.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тагтны хаалга унаж гэмтээсний 300.000 төгрөг, хаалганы бариул цоожийг эвдсэн бас 300.000 төгрөгийг нэхэмжилж байна. Сэтгэл санааны 5.000.000 төгрөгийг төлүүлмээр байна” гэв.

Гэрч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хохирогчтой сургуулийн дотуур байранд мэддэг болсон. Сүүлд 08 дугаар сарын сүүлээр З-гийн амьдарч байгаа байранд би бригадаар юм хийсэн. Паркетан шал хийсэн. Тухайн үед З сандрангуй, санаа зовсон байдалтай байсан. Тэр өдөр уулзахад энэ хэргийг мэдээгүй байсан. Би өмнөх мэдүүлэг дээрээ өгсөн байгаа. Нэг хүн араас дагаж мөрдөөд гэрийн хаалга тогшоод дарамтлаад янз бүрийн зовлон байна. Хэцүү байна гэсэн. Эхлээд надаас тусламж хүссэн. Харилцаатай байсныг нь нөхрийнх нь талуудад хэлнэ гээд байсан талаараа хэлсэн. Би одоо гэр бүлгүй болох гэж байна гэж хэлсэн. Надад туслаач ээ гэсэн байр сууринаас хэлсэн. Намайг өөр хүнтэй уулздаг талаар мэдвэл салах байх гэсэн. Тэрнээс бид хоёр асуудал байхгүй. Тухайн үед У өөрөө над дээр ирсэн. Намайг уулзаад байна учраад байна гэсэн байдлаар надад хэлсэн. 12 дугаар сард З гэдэг хүн чинь над руу өөрөө холбогдохдоо байдал нь бүр дордсон байсан. Надад бүх учраа хэл гэхэд надад бүх учраа хэлсэн. Энэ хүн өөрийгөө хүртэл шатааж ална гээд байна. Тэгээд намайг айлгаад байна гэсэн. 10 дугаар сард хүчиндүүлсэн гэдгээ хэлсэн.  Тэр хэргийг З цагдаад өгнө гэсэн юм байна лээ. Тэрийг нь болиулах гээд над руу дайраад давшлаад байгаа. Чамайг тэгээд байгаа гэсэн. Намайг холбоотой сүлбээтэй тэрийг нь З-гийн хадмуудад хэлнэ гээд гэж дайрсан. Энэ нөхөр чинь өөрөө согтуу орж ирээд архитай “чи яагаад оруулсан юм бэ? гэхэд “оруулахаас өөр арга байгаагүй. Хадмууд, нөхөр, ажлынханд хэлнэ гээд байхаар нь оруулсан гэсэн. Тийм юм хийх гээд байдаг болохоор би  цагдаад өгч чадаагүй гэсэн”. Өөрийнх нь ярьснаар хаалга үүдийг балбаад эвдээд, бас тогийг нь салгаад байсан гэсэн. Тийм байдалтай юм бол цагдаад хэлж болдоггүй юм уу гэхэд дарамтлаад байхаар нь хэлж чадахгүй байна гэж хэлсэн. Тэгээд тэр хүчиндүүлсэн гээд байгаа өдрөө У согтуу ирсэн байгаа юм. Архитай ирсэн гэж байгаа юм. Тэр шөнө нь Баянзүрх дүүргийн цагдаагийн гадаа ирээд ороод өргөдөл өгөө гээд хэлсэн. Тухайн өдөр төрсөн өдөр  нь болсон учраас ороогүй. Гэртээ харь гээд хэлэхэд гэртээ харьж чадахгүй нөгөөдөх чинь дахиад байрны гадуур эргэлдээд унана гээд хэлсэн.  Дүү Э луу утсыг аваад залгаад “чи эгчийгээ хамгаал, наад хүн заналхийлээд байна” гэж хэлсэн. Тэгээд би явсан.  У-ын зэрлэг үйлдлийг нь болиулах гээд чат бичсэн. Дотно харилцаатай чат байхгүй. Тэгэх шаардлага байхгүй. Энэ хүн гэр бүлтэй, би ч бас гэр бүлтэй. Хайраа гэсэн утгатай чат нь У-ын үйлдлийг болиулах утгаар бичсэн. 9 дүгээр сард З-тай чаталсан. У З-г хүчирхийлж байгааг хараагүй” гэв.

Гэрч Т.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны 10 сарын 24 өдөр хотод орж ирсэн. 27-ны өдөр Нарантуул дээр очоод сум руугаа явах гээд унаа хараад явж байхад тэгэхэд  ногоон истанатай У-тай уулзаад “Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум руу явах уу? гэхэд “дайраад гарна” гэхээр нь У-тай суугаад явсан. Тухайн үед зардал өгч байсан. Тухайн үед зардал 15.000-20.000 төгрөг байсан. Улаанбаатараас Хурх ороход 300 км зайтай. Нарантуулаас явахад 5-6 цаг гарантаа явдаг. Тэгээд шөнө очдог. Би У-ын машинд цүнхтэй юмаа үлдээсэн байсан. У-ын дугаар луу залгаад буцахдаа орхисон юмыг авчраад өгөөч гэхэд “цүнхтэй юм үлдээсэн байсан таных юм уу” гээд нөгөөдөр нь авчраад өгсөн. Би У гэх хүнийг танихгүй. Нарантуул унаанд суух гэж анх хараад, тэгээд юмаа авах гэж л харсан. Хурх-Өмнөдэлгэр гэсэн хаягтай байдаг. Утасны дугаарыг тавиад байж байдаг болохоор нь У-ын машинд суусан. Үүрээр буусандаа. Буугаад цүнхтэй юмаа үлдээснээ санасан. Намайг очиход энэ У машиндаа байгаагүй. Тэгээд би утас руу нь залгаад У хүрч ирээд эгч жаахан юм ачих гэсэн юм. Би өөрөө жаахан ачаатай байсан. Жижиг тэргэнд ачаа багтахгүй байна  гэхэд “тэг тэг бага хэмжээний юм бол орно” гээд тэгээд ачаад суусан. Тухайн үед ачаандаа үнэ нь тохироод явчихдаг байсан. Тэр үед бензин тос үнэ нь нэмэгдээгүй байсан. 15.000-20.000 төгрөгийн хооронд байсан. Би тухайн үед зардлаа бэлнээр өгсөн. Жолооч ажлаа амжуулчихвал тэгээд гардаг. Ачаандаа үнэ хөлс нэмж өгдөг. Гурил будаа ачуулж явсан. Жолооч зорчигч хоёр зохицоод явдаг. Ачаатай учраас тэр машин дээр очиж суусан гээд байна. Өөр машин авахгүй учраас У-ын машин дээр ирсэн. 10 дугаар сарын 27 оны өдөр айхтар шөнө гараагүй. 5-6 цагийн багцаанд гараад замдаа хоолонд ороод  очдог” гэв.

Шинжээч эмч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хүний биеийн арьс бүтэц онцлогоос хамаарч сорви, шарх эдгэрэх нь байрлалаасаа шалтгаалаад өөр өөр байдаг. 2-3 сарын өмнө гээд хэлбэлзлийг нь багтаагаад тогтоож байгаа. Нарийвчлан тогтоохгүй. Зүүн хөхний доор үүссэн. Хэдэн сараар зөрүүтэй байна гэж байхгүй. Дөрвөн долоон хоног, буюу 1 сарын дотор бүрэн эдгэрэх боломжтой. Хохирогчийн сорвынх нь байдлаар тэгсэн. Сорви хатуу зөөлөн гээд өнгөө өөрчлөөд байдаг. Сүүлдээ өнгө хувираад цагаан болдог. Сорви гэдэг нь шархны дараа үүсэж байгаа үлдэц. Арьс салс гэмтээснийг шарх гэдэг, шарх эдгэрээд шархны дараа сорви үүсдэг. Шарх анагаахын үүднээс 1 сарын дотор эдгэрнэ гэдэг.  Сорви өнгө өөрчлөгдөхөд нь хугацаа тогтоож болдог. Үзлэгээ хийхдээ гэмтэлтэй хэсгүүдийг нь бичдэг. Аль болох ойролцоо хугацаагаар нь тогтоосон. Сорвыг үзүүлэхэд хэзээ гэмтэл авсныг нь тогтоох боломжтой. Хөхний арьс нимгэн байгаа. Багасдаг болохоос биш бүрэн хэвийн байдалдаа орох боломжгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Хохирогч Д.З-гийн “ Би 2020 оны 06 дугаар сард “Макс хүнс” ХХК-ний Багшийн дээд дэх салбар дээр нягтлан бодогч хийдэг байсан. Манай салбар 2020 оны 06 дугаар сард Тэрэлж рүү амралтад явсан. Тэгэхэд жолоочоор нь Д овогтой У гэх залуу явсан. У нь манай байгууллагад ажилладаггүй, хувиараа хот хооронд хүн тээвэр хийдэг байсан ба өөрийн машинаараа бид нарт хөлсөөр үйлчилсэн. Би энэ цагаас хойш таньдаг болсон. Үүнээс хойш энэ залуу надтай холбоо тогтоох гэж миний гар утасны дугаар олж авсан байсан ба утсаар залгаж уулзъя, зугаалъя гэх зэргээр дотно харилцаа тогтоохыг их оролдсон. Бид хоёр хэд хэдэн удаа уулзсан ба надад хэлэхдээ эхнэр хүүхэдтэй байгаа боловч эхнэртэйгээ хөндий харилцаатай байдаг гэж хэлж байсан. Бид хоёр 2020 оны 08 дугаар сараас 2021 оны 08 дугаар сарын хооронд дотно харилцаатай уулзаж учирдаг байсан. Манай нөхөр Солонгос улсад ажилладаг ба би 2021 оны 08 дугаар cap хүртэл хоёр хүүхдийнхээ хамтаар 16 дугаар хороололд хадам аав, ээж нартайгаа хамт байсан. Би У-тай ажлынхаа хажуугаар түр хугацаагаар уулздаг байсан ба 2021 оны 08 дугаар сард одоо байгаа байрандаа нүүж орсон тул уулзахаа болих шийдвэр гаргасан. Энэ цагаас хойш У байнга дагаж мушгиж, гар утсаараа залгаж, янз бүрийн утгатай мессеж их явуулж сэтгэл санааны их дарамтад оруулж эхэлсэн. 2021 оны 10 дугаар сард хоёр хүүхэдтэйгээ гэртээ унтаж байхад У согтуу ирчхээд гэрийн хаалгыг чинь нүдэж, хоёр хүүхдийг чинь сэрээнэ гэх зэргээр утасны цаанаас сүрдүүлж, гэрэл тасалсан тул би аргайгүйн эрхэнд хаалгаа нээж оруулсан. Манай байр 3 өрөө ба хоёр хүүхэд нэг өрөөнд унтаж амарч байгаа тул би өөр өрөөнд оруулахад надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. Миний зүүн талын хөх хазаж хөхрүүлж, арьсыг нь унжуулсан, хүзүүний баруун талд хазаж мөн хөхрүүлсэн, доод уруул хазаж хавтгасан. Тэгээд авч ирсэн вискигээ уугаад согтоод унтаад өгсөн. Өглөө босоод үзүүлэхэд гайхаж хараад хөшигний ард ороод гарахгүй, явахгүй гээд зогсчихсон. Би хүүхдүүдийнхээ өрөөнд ороод унтсан ба өглөө У-ын унтсан өрөөнд ороод шалан дээр шээчихсэн байсан. Өдөр 12 цагийн орчим гараад явсан чин гэрийн гадна байж намайг уучил, үгүй бол би гэр лүү чинь дайрч орно. Үгүй бол гэрийн чинь үүдэнд амиа хорлоно гээд дарамтлаад байсан. Мөн дараа нь гэрийн хажуу талын байраар дамжиж гараад тагтаар дамжаад манайх руу орж ирээд, үгүй бол тагтны цонх маш их хүчтэй цохидог байсан. Нэг удаа тагтаар үсэрч үхнэ гэж дүүжлэгдэж байсан, машины түлхүүр авч зугтаах, машины багажид хонох, цаасны хутга гаргаж ирээд амиа хорлоно гээд хүзүү хоолойндоо тулгах гэх мэт зүйл их хийж байсан. 2021 оны 12 дугаар сард манай байрны гадна өөр дээрээ бензин асгаад гал өгч өөрийнхөө нүүр, гар хэсгийг түлсэн. Би энэ хүнээс салах гэж зайгаа барьсан боловч байнга дагаж мөшгөж, өөрийнхөө амийг хорлоно, ах дүү, гэрийнхэнд чинь бүх зүйлийг хэлнэ гэж сүрдүүлдэг. Мөн гэрийн гадна ирж хаалга үүд, цонх цохиж гэр лүү дайрч орж ирдэг. Миний амь нас ийм аюултай байгаа, мөн нэр төрд минь халдах вий гэхээс айж байна. Мөн У-ын аав, ээж нар нь надтай холбоо барьж чи миний хүүхдийг уруу татсан, эхнэрээс нь салгасан болохоор ар гэрт чинь хэлнэ гэж байнга хэлж дарамталж байна. Би энэ байдлаас болж сэтгэл санааны маш  их дарамттай хэцүү байгаа тул энэ хүнийг надтай ойртуулахгүй, холбоо барихгүй байх, өнгөрсөн бүх харилцааг миний ар гэрт задруулахгүй байх арга хэмжээ авч өгнө үү. У нь над руу байнга залгаж “уулзъя” гэхээр нь би чадахгүй, чамтай уулзах шаардлага надад байхгүй” гэж хэлэх болгонд “би танай гэрийн гадаа өөрийнхөө амийг хорлоно, чамд гай болно, хадам эцэг, эхэд чинь хэлнэ” гэх зэргээр байнга дарамталж байсан. У нь гэрт чимээ шуугиан гаргаад хүүхдүүд сэрээчих гээд байхаар нь би өөр өрөөнд оруулахад надтай бэлгийн харьцаанд орох гээд дайраад байхаар нь би эсэргүүцэхэд У нь надад хүч хэрэглэж миний зүүн хөхийг маш хүчтэй хазаж арьсыг нь унжуулсан, уруул хазаж цус гаргасан, мөн хүзүүний баруун хэсгээс хазаж гэмтээн улмаар хүчээр бэлгийн харьцаанд орсон.   ...Би урьд шөнө болсон асуудлын талаар хэлэхэд юм ярихгүй, гэрээс явахгүй, өдөржин манай гэрт байхдаа “чи намайг уучлахгүй бол би гэрээс чинь гарахгүй” гэх мэтээр дарамтлаад байхаар нь би Ут “би чамайг уучиллаа, чи нэг удаа алдаа л биз” гэж хэлээд гэрээсээ гаргасан. Ингэж хэлсэн шалтгаан нь У нь манай гэрээс огт гарахгүй байсан тул би сүүлдээ арга ядаад худлаа тэгж хэлсэн. 2021 оны 08 дугаар сараас 2021 оны 12 дугаар cap хүртэл У нь тасралтгүй намайг байнга дарамталж, удаа дараа биед хүчтэй хүрэх, хоолой боох, гар утас, цүнх, автомашины түлхүүр авч зугтах гэх мэтээр халдаж “надтай дотно харилцаа үүсгэсэн талаар чинь нөхөрт чинь, хадмуудад чинь хэлнэ” гэх мэтээр байнга сүрдүүлж, дарамталж, удаа дараа машинд эсхүл манай байрны орцонд хонож, хүсээгүй байхад бэлгийн харьцаанд хүчээр ордог байсан. ...Энэ асуудлын талаар би айгаад огт өөр хүнд хэлж байгаагүй. ...У нь намайг гэртээ орох гээд лифтнээс буухад манай орцны шатан дээр хүлээгээд байж байдаг, намайг гэрийн хаалгаа онгойлгоод орох гэхэд араас гэнэт гарч ирээд хүчээр гэрт ордог, гэртээ оруулахгүй байвал манай гэрийн тогийг орцонд байх унтраалгаар салгадаг, гэрийн хаалганы бариул эвддэг, уулзахгүй гэхэд байнга амиа хорлоно, чамд гай болно, миний амийг манай гэрийнхэн чамаас нэхнэ гэх мэтээр байнга дарамталж байна. ...У нь ингэж байнга ярьдгаасаа болоод 2021 оны 12 дугаар сард өөрийнхөө бие дээр бензин асгаж байгаад, өөрийгөө шатаасан. Түүний дараа буюу 2021 оны 09 дугаар сард байх /өдрийг нь сайн санахгүй байна гэх/ би Э руу залгаад чи надад туслаач, У гэх хүн намайг хамгаалах, харж хандах хүнгүй гээд элэг бариад байна, хүссэн үедээ миний утсыг булааж авч үздэг, шөнө унтаж байхад гарч ирэхийг шаарддаг, гарахгүй гэвэл гэр рүү чинь орно, хадам болон нөхөрт чинь хэлнэ гэх мэтээр заналхийлээд байна, чи надад туслаач гэж хэлсэн. Тэгээд би Эт би бид хоёр дотно харилцаатай юм шиг харагдуулъя, тэртээ тэргүй У миний утсыг булааж аваад үзнэ, тиймээс чи над руу хайртай гэх мэтээр чат биччих, би хариуг нь явуулъя гэж хэлсэн. Түүний дагуу Э над руу чат бичсэн бөгөөд 2 хоногийн дараа би гэр рүүгээ орох гээд байрныхаа гадна явж байтал У гарч ирээд миний утас, цүнх хоёрыг шүүрч авч зугтаагаад утсан дээрх чатыг уншсан байсан. Тэгсэн бүр эсрэгээрээ У надаас салахгүй “би чамайг хүнтэй уулздагийг чинь мэдлээ, одоо нөхөрт чинь энэ бүгдийг чинь явуулна гэж дарамтлах болсон. Тэгээд би аргаа ядаад У-аас ингэж болохгүй, би гэр бүлээ авч үлдмээр байна гэхэд тэр байдал дээр дөрөөлж намайг бэлгийн харьцаанд орохыг шаарддаг. Би үгүй гэж хэлэхэд хүчээр бэлгийн харьцаанд ордог байсан. Би дараа нь аргаа ядаад 2021 оны 12 дугаар сард Эт бүх үнэнийг хэлсэн. Тэгэхэд Э намайг цагдаад ханд гэж хэлсэн бөгөөд У тухайн үед Э руу утсаар ярьсан гэсэн. ...2021 оны 10 дугаар сарын 27-28-ны өдрийн орчимд болсон. Дээрх асуудлын талаар хүмүүст гайхуулаад яриад байх асуудал биш байсан учраас гэр бүл найз нөхдөдөө хэлээгүй. 2021 оны 11 дүгээр сард надтай унтаж хэвтэхгүй байна, гэр рүүгээ оруулахгүй байна гэх шалтгаанаар манай байрны орцонд миний хоолойг боогоод “ чамайг алчихмаар байна” гэж хэлж байсан. ...2021 оны 12 дугаар сард байх У гэрийн гадна улаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирж байсан бөгөөд тухайн үед би зургийг нь дарж байсан. ...У тэр машинаас буцаж сууж байгааг би олон удаа харсан. Манай байрны гадаа тэр машин хэд хэдэн удаа харагдсан” гэх удаа дараагийн мэдүүлэг /1хх-ийн 10-11 дэх тал/, 25-27 дахь тал/, 65 дахь тал/, 225-227 дахь тал/,

- Гэрч Д.О-ын “...2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ах өөрийгөө түлсэн, шалтгаан нь одоо уулзаад байгаа эмэгтэйгээс болж өөрийнхөө биед хохирол учруулсан гэсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 15-16 дахь тал, 1хх-ийн 82 дахь тал/,

- 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн ....... дугаартай “ 1. Д.З-д зүүн хөхөнд сорви бүхий гэмтэл тогтоогдлоо. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтлүүд нь 2-3 сарын өмнө үүссэн байна” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 39-40 дэх тал, 2хх-ийн 29-30 дахь тал/,

- Гэрч Д.Э-ын “ ...Түүний дараа буюу 2021 оны 09 сард байх /өдрийг нь сайн санахгүй байна. З над руу залгаад ярих юм байна гэхээр нь утсаар ярьчхаач гэхэд утсаар хэлмээргүй байна гэсэн. Тэгээд уулзъя, надад туслаач гэхээр нь би уулзахад манай нөхөр солонгос улс руу яваад 4 жил болж байгаа, би 1 жилийн өмнөөс монголд нэг хүнтэй уулздаг болсон бөгөөд тэр хүн намайг дарамтлаад, зовоогоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь ямар учиртай хүн юм, яасан юм гэж асуухад У гэх хүнтэй 1 жилийн өмнөөс харьцаж эхэлсэн, гэхдээ би тэр хүнтэй цаашид ямар нэгэн харьцаа үүсгэе гэж боддоггүй, тэгтэл миний араас гүйгээд, хадмынд амьдарч байхад хадмуудад чинь хэлнэ, нөхөрт чинь хэлнэ гэж сүрдүүлдэг, би гэр бүлээ алдмааргүй байна, надад туслаач, чамаас гуйж байна гэж хэлсэн. Би З-д яаж туслах вэ гэж ярилцахад чи над руу чат биччих, тэрийг У харчихвал надаас салах байх, өөр хүнтэй уулздаг гэж бодох бай гэхээр нь би зөвшөөрөөд З руу хайраа юу хийж байна гэх мэт чат бичсэн. Тэгтэл У гэх залуу З-гийн утас руу бичсэн тухайн чатыг харчхаад над руу “чи хэн бэ, би чамайг ална, зүгээр байгаа хүмүүсийн голоор орж ирлээ” гэх мэтээр надтай утсаар ярьсан. Тэгэхээр нь би З-д би ер нь болилоо, чи наад асуудлаа хууль шүүхийн байгууллагад хандаж шийдүүл гэж хэлээд дахин З руу чат бичээгүй харилцаагүй. Тухайн үед З надад хэлэхдээ У намайг хүсээгүй байхад дандаа дарамталж хүчээр бэлгийн харьцаанд орж байгаа гэхээр нь ямар учиртай юм гэж асуухад гэрийн гадна ирээд гарч ир гэж гэж дарамталдаг, хэрэв гарахгүй гэвэл гэр рүү чинь орно. хадмууд болон нөхөрт чинь хэлнэ гэх мэтээр байнга айлгаж дарамталдаг. Гадаа гараад очихоор машиндаа дандаа пивотой байдаг бөгөөд намайг тэрийг уу гэж дарамталж уулгадаг, тэгээд машиндаа хүчээр бэлгийн харилцаанд ордог, намайг бэлгийн харьцаанд орохоос өөр аргагүй байдалд оруулдаг, байнга хүчээр бэлгийн харьцаанд ордог гэж хэлсэн. Мөн намайг хууль шүүхийн байгууллагад хандвал чи өөрөө хохирно, би танил талтай гэх мэт зүйл ярьдаг гэж надад хэлж байсан. 2021 оны 11 дүгээр сарын эхээр З над руу залгахаар нь юу болж байна гэхэд нөгөөдөх чинь намайг дарамталж хүчиндсэн хэвээрээ байгаа гэж хэлсэн. Түүний дараа 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр З над руу залгахаар нь би орой гэрээс нь очиж аваад уулзахад У намайг өдөр болгон дарамталж хүчээр бэлгийн харьцаанд орсон хэвээрээ байгаа, би өдөр болгон хүчиндүүлж байна, чи үүнийг хар аа гээд хөхөн дээрх сорвийг харуулсан. Тухайн үед надад хэлэхдээ У миний хөхийг хазсан, гэрт хүчиндсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаад хандъя гээд цагдаагийн хэлтэст шөнө ирэхэд З-г маргааш өдөр ирж өргөдөл бичээд өгөөрэй гэсэн тул би З-г гэрт нь хүргээд өгөөд харьсан. Тэгээд маргааш өдөр нь З-тай утсаар ярихад би айгаад байна, өргөдөл өгөөгүй зайгаа гэхээр нь чи өргөдөл өгөөч ээ, наад хүн чинь чамайг алчихвал яах юм бэ, өргөдлөө яаралтай өг гэж хэлсэн. Тэгээд З цагдаад өргөдөл өгсөн. 2021 оны 12 дугаар сард танихгүй дугаараас над руу У гэх хүн янз бүрийн танихгүй дугаараас над руу “залгаж уулзъя, чамайг ална, та хоёр миний амьдралыг үгүй хийлээ, хаана байдаг юм чи” гэх мэт байдлаар ярьсан. ...З надад хэлэхдээ гэрийн гадуур эргэлдээд, хаалга үүд балбаад байдаг гэхээр нь З-гийн гэрийн гадна хэд хэдэн удаа очиж байсан бөгөөд У нэг удаа намайг хараад зугтаж зайсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 79-80 дахь тал, 229-230 дахь тал/

- Яллагдагч Д.У-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл “2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн чатанд “...Битгий солиор чи бол аймшигтай юу ч хийхээс буцахгүй хогийн новш за юу” /латин галигаар/ гэсэн байв. Зураг 5.Д.У-аас нүүрээ түлсний дараа Д.З руу явуулсан зураг” /1хх-ийн 85-86 дахь тал/,

- Гэрч Д.Э-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 231-233 дахь тал/,

- Орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 4-9 дэх тал/,

-  Насанд хүрээгүй гэрч В.Т-ийн “ ...2021 оны намар хичээл орсноос хойш 10, 11 дүгээр сарын орчимд шөнө, оройн цагаар гэрийн хаалга хүчтэй балбадаг байсан. Эхэндээ ээж бид хэд согтуу хүн юм болов уу гээд хаалгаа тайлдаггүй байсан. Тэгтэл сүүлдээ коридорт байх цахилгааны самбараар манай гэрийн тогийг 2-3 удаа салгаж байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 15-16 дахь тал/,

- Шинжээч Ц.Г-с мэдүүлэг авсан тэмдэглэл “ ..сорвины өнгө, хатуулаг байдал зэргийг нь үндэслэн цаг хугацааг гаргасан.” гэх мэдүүлэг /2хх-ийн 18 дахь тал/,

- Гэрч Т.Т-ийн “... 31-66 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний төрсөн эгч Э 2020 оны 01 дүгээр сард худалдаж авч байсан бөгөөд тухайн үед гэрчилгээг нь нөхрийнхөө ахын эхнэр болох Т-ийн нэр дээр авч байсан. ...У ах Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Гарден 16 хотхоны гадна очъё гээд зам заагаад очсон бөгөөд надад хэлэхдээ “энэ байранд ахынхан эхнэр болох хүн байгаа, чи хаалгыг нь тогшоод дотроо байна уу, үгүй юу хараад өгөөч” гээд надад тоотыг нь хэлж өгч байсан. Тухайн үед хэдэн тоот гэж хэлж өгч байсныг санахгүй байна. Ямар ч байсан тухайн байр руу ороод нэг хаалга тогшиход эмэгтэй хүн хаалга тайлахаар нь “айл андуурсан байна” гэж хэлээд буцаж гараад У ахад гэртээ байна гэж хэлж байсан.” /2хх-ийн 66-68 дахь тал/,

- Гэрч Д.Э-ын “ ...12 сарын 27-28-нд шилжих шөнө 01 цагийн орчимд эгчийн гэрт байж байтал нэг залуу шууд гэрийнхэн хаалгыг татаад коридорт ороод ирсэн. Тэгэхээр нь би тэр залууд чи яах гэж байгаа юм гэхэд З байна уу гэж асуусан, тэгэхээр нь энэ хэн бэ гэж асуухад эгч хэлэхдээ наадах чинь намайг байнга дагаад байгаа юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг /2хх -ийн 70-71 дэх тал/,

- Яллагдагч Д.У-ын зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “ Би араа Истана маркийн машинтай Хэнтий-Улаанбаатар хооронд хүн тээвэрлэдэг байсан. 2020 оны 06 дугаар сард Макс нэртэй байгууллагын ажилчдын зугаалгад хүмүүсийг өөрийн машинаараа авч Тэрэлж явсан. Тэгэхэд З гэх эмэгтэй тус байгууллагын менежер ажилтай байсан. Бид хоёр танилцаж энэ цагаас хойш байнга уулздаг болсон ба 7 хоногийн дараагаас бэлгийн харьцаанд орж дотно болсон. З-гийн нөхөр нь Солонгос улсад байдаг ба хоёр хүүхэдтэй хадмынхаа гэрт даг. Би З-г ажлаас нь тарахаар гэрт нь хүргэж өгөх зэргээр их уулздаг. ...12 дугаар сарын 12-ны өдрөөс хойш З нь уулзахаа больж, гар утсаа авахаа байсан. Шалтгаан нь намайг гэрийн хаалга очиж бариулыг нь эвдсэн гээд уурлаад байгаа. Харин өмнө 2021 оны 10 дугаар сард өөрөө намайг дуудаад гэртээ оруулаад виски задалж өгөөд бид хоёр ууж би З-тай бэлгийн барьцаанд орохдоо хөхийг нь хазаж, хүзүүг нь бага зэрэг улаалгасан байсан. ...би уучлал гуйсан. ...2021 оны 12 дуraap сарын 14-ний өдөр бид хоёр маргалдсан хэвээрээ байсан тул цагдаад өгнө гээд айлгаад байсан болохоор ажлыг нь тараад гэрийнхээ гадна ирсэн үед нь гадна өөрийнхөө машинаас бензин авч байгаад өөр дээрээ асгаад гал өгч нүүрээ түлсэн. З-г айлгах гэж тийм үйлдэл хийсэн. ...Би З-тай дахин уулзахгүй, гар нь залгахгүй, гэрийнхэн гадуур явахгүй, айлгахгүй, биед халдахгүй байхаа амлаж байна. Дахиж өөрийнхөө биед ямар нэгэн байдлаар гэмтэл учруулахгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 12-14 дэх тал/,

- Яллагдагч Д.У-ын “ ...өглөө нь З-гийн надад чи миний хөхийг хазсан гэж харуулсан бөгөөд тухайн үед хөх нь шалбарсан байсан. ...2021 оны 12 дугаар сард би З-тай маргалдсанаас болж өөрт байсан жоохон бензинээр өөрийнхөө нүүрийг шатааж байсан. ... Би З-тай уулзаж уучлалт гуйх гээд гэрийнх нь гадна ганц нэг удаа очиж байсан, гэрээсээ гарч ирэхгүй байхаар нь гэрийнх нь тогийг нэг удаа унтрааж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 75 дахь тал/,

- Зөрчлийн ....... дугаартай материалаас хуулбарлан баримтууд /2хх- ийн 89-97 дахь тал/

- Шинээр гаргаж өгсөн сэтгэл зүй эмчилгээ хийлгэсэн баримт, У-ын Э-ын сургуулийн тодорхойлолт, өмгөөллийн хөлс шилжүүлсэн баримт зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Д.У нь 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Д.З-г Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гарден-16 хотхоны 71 тоотод байдаг гэртээ байхад нь хэрэв өөртэй нь уулзахгүй, харилцаагаа таслах юм бол гэрийн чинь үүдэнд амиа хорлоно, дотно харилцаатай байсан талаараа гэр бүл, нөхөр болон хадмуудад нь хэлнэ гэх мэтээр байнга тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж заналхийлсэн, зарим тохиолдолд гэрт нь хүчээр орж ирэх, гар утас, цүнх зэрэг эд зүйлсийг авч явах, гэрийнхэн цахилгааныг таслах зэрэг байдлаар хүч хэрэглэхээр заналхийлж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэргийг, 2021 оны 10 дугаар сарын 27-28-ны шилжих шөнө дээрх байдлаар сүрдүүлэн, заналхийлж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гарден- 16 хотхоны 71 тоотод  хохирогч Д.З-гийн гэрт орж виски ууж  бэлгийн харьцаанд орох явцдаа хөхний хэсэг хүзүү уруулыг нь хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь: хохирогч Д.З-гийн... “ Би 2020 оны 06 дугаар сард “Макс хүнс” ХХК-ний Багшийн дээд дэх салбар дээр нягтлан бодогч хийдэг байсан. Манай салбар 2020 оны 06 дугаар сард Тэрэлж рүү амралтад явсан. Тэгэхэд жолоочоор нь Дэлгэрбаяр овогтой У гэх залуу явсан. У нь манай байгууллагад ажилладаггүй, хувиараа хот хооронд хүн тээвэр хийдэг байсан ба өөрийн машинаараа бид нарт хөлсөөр үйлчилсэн. Би энэ цагаас хойш таньдаг болсон. Үүнээс хойш энэ залуу надтай холбоо тогтоох гэж миний гар утасны дугаар олж авсан байсан ба утсаар залгаж уулзъя, зугаалъя гэх зэргээр дотно харилцаа тогтоохыг их оролдсон. Бид хоёр хэд хэдэн удаа уулзсан ба надад хэлэхдээ эхнэр хүүхэдтэй байгаа боловч эхнэртэйгээ хөндий харилцаатай байдаг гэж хэлж байсан. Бид хоёр 2020 оны 08 дугаар сараас 2021 оны 08 дугаар сарын хооронд дотно харилцаатай уулзаж учирдаг байсан. Манай нөхөр Солонгос улсад ажилладаг ба би 2021 оны 08 дугаар cap хүртэл хоёр хүүхдийнхээ хамтаар 16 дугаар хороололд хадам аав, ээж нартайгаа хамт байсан. Би Утай ажлынхаа хажуугаар түр хугацаагаар уулздаг байсан ба 2021 оны 08 дугаар сард одоо байгаа байрандаа нүүж орсон тул уулзахаа болих шийдвэр гаргасан. Энэ цагаас хойш У байнга дагаж мушгиж, гар утсаараа залгаж, янз бүрийн утгатай мессеж их явуулж сэтгэл санааны их дарамтад оруулж эхэлсэн. 2021 оны 10 дугаар сард хоёр хүүхэдтэйгээ гэртээ унтаж байхад У согтуу ирчхээд гэрийн хаалгыг чинь нүдэж, хоёр хүүхдийг чинь сэрээнэ гэх зэргээр утасны цаанаас сүрдүүлж, гэрэл тасалсан тул би аргайгүйн эрхэнд хаалгаа нээж оруулсан. Манай байр 3 өрөө ба хоёр хүүхэд нэг өрөөнд унтаж амарч байгаа тул би өөр өрөөнд оруулахад надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. Миний зүүн талын хөх хазаж хөхрүүлж, арьсыг нь унжуулсан, хүзүүний баруун талд хазаж мөн хөхрүүлсэн, доод уруул хазаж хавтгасан. Тэгээд авч ирсэн вискигээ уугаад согтоод унтаад өгсөн. Өглөө босоод үзүүлэхэд гайхаж хараад хөшигний ард ороод гарахгүй, явахгүй гээд зогсчихсон. Би хүүхдүүдийнхээ өрөөнд ороод унтсан ба өглөө У-ын унтсан өрөөнд ороод шалан дээр шээчихсэн байсан. Өдөр 12 цагийн орчим гараад явсан чин гэрийн гадна байж намайг уучил, үгүй бол би гэр лүү чинь дайрч орно. Үгүй бол гэрийн чинь үүдэнд амиа хорлоно гээд дарамтлаад байсан. Мөн дараа нь гэрийн хажуу талын байраар дамжиж гараад тагтаар дамжаад манайх руу орж ирээд, үгүй бол тагтны цонх маш их хүчтэй цохидог байсан. Нэг удаа тагтаар үсэрч үхнэ гэж дүүжлэгдэж байсан, машины түлхүүр авч зугтаах, машины багажид хонох, цаасны хутга гаргаж ирээд амиа хорлоно гээд хүзүү хоолойндоо тулгах гэх мэт зүйл их хийж байсан. 2021 оны 12 дугаар сард манай байрны гадна өөр дээрээ бензин асгаад гал өгч өөрийнхөө нүүр, гар хэсгийг түлсэн. Би энэ хүнээс салах гэж зайгаа барьсан боловч байнга дагаж мөшгөж, өөрийнхөө амийг хорлоно, ах дүү, гэрийнхэнд чинь бүх зүйлийг хэлнэ гэж сүрдүүлдэг. Мөн гэрийн гадна ирж хаалга үүд, цонх цохиж гэр лүү дайрч орж ирдэг. Миний амь нас ийм аюултай байгаа, мөн нэр төрд минь халдах вий гэхээс айж байна. Мөн У-ын аав, ээж нар нь надтай холбоо барьж чи миний хүүхдийг уруу татсан, эхнэрээс нь салгасан болохоор ар гэрт чинь хэлнэ гэж байнга хэлж дарамталж байна. Би энэ байдлаас болж сэтгэл санааны маш  их дарамттай хэцүү байгаа тул энэ хүнийг надтай ойртуулахгүй, холбоо барихгүй байх, өнгөрсөн бүх харилцааг миний ар гэрт задруулахгүй байх арга хэмжээ авч өгнө үү. У нь над руу байнга залгаж “уулзъя” гэхээр нь би чадахгүй, чамтай уулзах шаардлага надад байхгүй” гэж хэлэх болгонд “би танай гэрийн гадаа өөрийнхөө амийг хорлоно, чамд гай болно, хадам эцэг, эхэд чинь хэлнэ” гэх зэргээр байнга дарамталж байсан. У нь гэрт чимээ шуугиан гаргаад хүүхдүүд сэрээчих гээд байхаар нь би өөр өрөөнд оруулахад надтай бэлгийн харьцаанд орох гээд дайраад байхаар нь би эсэргүүцэхэд У нь надад хүч хэрэглэж миний зүүн хөхийг маш хүчтэй хазаж арьсыг нь унжуулсан, уруул хазаж цус гаргасан, мөн хүзүүний баруун хэсгээс хазаж гэмтээн улмаар хүчээр бэлгийн харьцаанд орсон.   ...Би урьд шөнө болсон асуудлын талаар хэлэхэд юм ярихгүй, гэрээс явахгүй, өдөржин манай гэрт байхдаа “чи намайг уучлахгүй бол би гэрээс чинь гарахгүй” гэх мэтээр дарамтлаад байхаар нь би У-т “би чамайг уучиллаа, чи нэг удаа алдаа л биз” гэж хэлээд гэрээсээ гаргасан. Ингэж хэлсэн шалтгаан нь У нь манай гэрээс огт гарахгүй байсан тул би сүүлдээ арга ядаад худлаа тэгж хэлсэн. 2021 оны 08 дугаар сараас 2021 оны 12 дугаар cap хүртэл У нь тасралтгүй намайг байнга дарамталж, удаа дараа биед хүчтэй хүрэх, хоолой боох, гар утас, цүнх, автомашины түлхүүр авч зугтах гэх мэтээр халдаж “надтай дотно харилцаа үүсгэсэн талаар чинь нөхөрт чинь, хадмуудад чинь хэлнэ” гэх мэтээр байнга сүрдүүлж, дарамталж, удаа дараа машинд эсхүл манай байрны орцонд хонож, хүсээгүй байхад бэлгийн харьцаанд хүчээр ордог байсан. ...Энэ асуудлын талаар би айгаад огт өөр хүнд хэлж байгаагүй. ...У нь намайг гэртээ орох гээд лифтнээс буухад манай орцны шатан дээр хүлээгээд байж байдаг, намайг гэрийн хаалгаа онгойлгоод орох гэхэд араас гэнэт гарч ирээд хүчээр гэрт ордог, гэртээ оруулахгүй байвал манай гэрийн тогийг орцонд байх унтраалгаар салгадаг, гэрийн хаалганы бариул эвддэг, уулзахгүй гэхэд байнга амиа хорлоно, чамд гай болно, миний амийг манай гэрийнхэн чамаас нэхнэ гэх мэтээр байнга дарамталж байна. ...У нь ингэж байнга ярьдгаасаа болоод 2021 оны 12 дугаар сард өөрийнхөө бие дээр бензин асгаж байгаад, өөрийгөө шатаасан. Түүний дараа буюу 2021 оны 09 дугаар сард байх /өдрийг нь сайн санахгүй байна гэх/ би Э руу залгаад чи надад туслаач, У гэх хүн намайг хамгаалах, харж хандах хүнгүй гээд элэг бариад байна, хүссэн үедээ миний утсыг булааж авч үздэг, шөнө унтаж байхад гарч ирэхийг шаарддаг, гарахгүй гэвэл гэр рүү чинь орно, хадам болон нөхөрт чинь хэлнэ гэх мэтээр заналхийлээд байна, чи надад туслаач гэж хэлсэн. Тэгээд би Э-т би бид хоёр дотно харилцаатай юм шиг харагдуулъя, тэртээ тэргүй У миний утсыг булааж аваад үзнэ, тиймээс чи над руу хайртай гэх мэтээр чат биччих, би хариуг нь явуулъя гэж хэлсэн. Түүний дагуу Э над руу чат бичсэн бөгөөд 2 хоногийн дараа би гэр рүүгээ орох гээд байрныхаа гадна явж байтал У гарч ирээд миний утас, цүнх хоёрыг шүүрч авч зугтаагаад утсан дээрх чатыг уншсан байсан. Тэгсэн бүр эсрэгээрээ У надаас салахгүй “би чамайг хүнтэй уулздагийг чинь мэдлээ, одоо нөхөрт чинь энэ бүгдийг чинь явуулна гэж дарамтлах болсон. Тэгээд би аргаа ядаад У-аас ингэж болохгүй, би гэр бүлээ авч үлдмээр байна гэхэд тэр байдал дээр дөрөөлж намайг бэлгийн харьцаанд орохыг шаарддаг. Би үгүй гэж хэлэхэд хүчээр бэлгийн харьцаанд ордог байсан. Би дараа нь аргаа ядаад 2021 оны 12 дугаар сард Э-т бүх үнэнийг хэлсэн. Тэгэхэд Э намайг цагдаад ханд гэж хэлсэн бөгөөд У тухайн үед Э руу утсаар ярьсан гэсэн. ...2021 оны 10 дугаар сарын 27-28-ны өдрийн орчимд болсон. Дээрх асуудлын талаар хүмүүст гайхуулаад яриад байх асуудал биш байсан учраас гэр бүл найз нөхдөдөө хэлээгүй. 2021 оны 11 дүгээр сард надтай унтаж хэвтэхгүй байна, гэр рүүгээ оруулахгүй байна гэх шалтгаанаар манай байрны орцонд миний хоолойг боогоод “ чамайг алчихмаар байна” гэж хэлж байсан. ...2021 оны 12 дугаар сард байх У гэрийн гадна улаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирж байсан бөгөөд тухайн үед би зургийг нь дарж байсан. ...У тэр машинаас буцаж сууж байгааг би олон удаа харсан. Манай байрны гадаа тэр машин хэд хэдэн удаа харагдсан” гэх удаа дараагийн мэдүүлэг /1хх-ийн 10-11 дэх тал/, 25-27 дахь тал/, 65 дахь тал/, 225-227 дахь тал/, 

гэрч Д.О-ын “...2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ах өөрийгөө түлсэн, шалтгаан нь одоо уулзаад байгаа эмэгтэйгээс болж өөрийнхөө биед хохирол учруулсан гэсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 15-16 дахь тал, 1хх-ийн 82 дахь тал/,

 Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн ..... дугаартай “ 1. Д.З-д зүүн хөхөнд сорви бүхий гэмтэл тогтоогдлоо. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтлүүд нь 2-3 сарын өмнө үүссэн байна” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 39-40 дэх тал, 2хх-ийн 29-30 дахь тал/,

 гэрч Д.Э-ын “ ...Түүний дараа буюу 2021 оны 09 сард байх /өдрийг нь сайн санахгүй байна. З над руу залгаад ярих юм байна гэхээр нь утсаар ярьчхаач гэхэд утсаар хэлмээргүй байна гэсэн. Тэгээд уулзъя, надад туслаач гэхээр нь би уулзахад манай нөхөр солонгос улс руу яваад 4 жил болж байгаа, би 1 жилийн өмнөөс монголд нэг хүнтэй уулздаг болсон бөгөөд тэр хүн намайг дарамтлаад, зовоогоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь ямар учиртай хүн юм, яасан юм гэж асуухад У гэх хүнтэй 1 жилийн өмнөөс харьцаж эхэлсэн, гэхдээ би тэр хүнтэй цаашид ямар нэгэн харьцаа үүсгэе гэж боддоггүй, тэгтэл миний араас гүйгээд, хадмынд амьдарч байхад хадмуудад чинь хэлнэ, нөхөрт чинь хэлнэ гэж сүрдүүлдэг, би гэр бүлээ алдмааргүй байна, надад туслаач, чамаас гуйж байна гэж хэлсэн. Би З-д яаж туслах вэ гэж ярилцахад чи над руу чат биччих, тэрийг У харчихвал надаас салах байх, өөр хүнтэй уулздаг гэж бодох бай гэхээр нь би зөвшөөрөөд З руу хайраа юу хийж байна гэх мэт чат бичсэн. Тэгтэл У гэх залуу З-гийн утас руу бичсэн тухайн чатыг харчхаад над руу “чи хэн бэ, би чамайг ална, зүгээр байгаа хүмүүсийн голоор орж ирлээ” гэх мэтээр надтай утсаар ярьсан. Тэгэхээр нь би З-д би ер нь болилоо, чи наад асуудлаа хууль шүүхийн байгууллагад хандаж шийдүүл гэж хэлээд дахин З руу чат бичээгүй харилцаагүй. Тухайн үед З надад хэлэхдээ У намайг хүсээгүй байхад дандаа дарамталж хүчээр бэлгийн харьцаанд орж байгаа гэхээр нь ямар учиртай юм гэж асуухад гэрийн гадна ирээд гарч ир гэж гэж дарамталдаг, хэрэв гарахгүй гэвэл гэр рүү чинь орно. хадмууд болон нөхөрт чинь хэлнэ гэх мэтээр байнга айлгаж дарамталдаг. Гадаа гараад очихоор машиндаа дандаа пивотой байдаг бөгөөд намайг тэрийг уу гэж дарамталж уулгадаг, тэгээд машиндаа хүчээр бэлгийн харилцаанд ордог, намайг бэлгийн харьцаанд орохоос өөр аргагүй байдалд оруулдаг, байнга хүчээр бэлгийн харьцаанд ордог гэж хэлсэн. Мөн намайг хууль шүүхийн байгууллагад хандвал чи өөрөө хохирно, би танил талтай гэх мэт зүйл ярьдаг гэж надад хэлж байсан. 2021 оны 11 дүгээр сарын эхээр З над руу залгахаар нь юу болж байна гэхэд нөгөөдөх чинь намайг дарамталж хүчиндсэн хэвээрээ байгаа гэж хэлсэн. Түүний дараа 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр З над руу залгахаар нь би орой гэрээс нь очиж аваад уулзахад У намайг өдөр болгон дарамталж хүчээр бэлгийн харьцаанд орсон хэвээрээ байгаа, би өдөр болгон хүчиндүүлж байна, чи үүнийг хар аа гээд хөхөн дээрх сорвийг харуулсан. Тухайн үед надад хэлэхдээ У миний хөхийг хазсан, гэрт хүчиндсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаад хандъя гээд цагдаагийн хэлтэст шөнө ирэхэд З-г маргааш өдөр ирж өргөдөл бичээд өгөөрэй гэсэн тул би З-г гэрт нь хүргээд өгөөд харьсан. Тэгээд маргааш өдөр нь З-тай утсаар ярихад би айгаад байна, өргөдөл өгөөгүй зайгаа гэхээр нь чи өргөдөл өгөөч ээ, наад хүн чинь чамайг алчихвал яах юм бэ, өргөдлөө яаралтай өг гэж хэлсэн. Тэгээд З цагдаад өргөдөл өгсөн. 2021 оны 12 дугаар сард танихгүй дугаараас над руу У гэх хүн янз бүрийн танихгүй дугаараас над руу “залгаж уулзъя, чамайг ална, та хоёр миний амьдралыг үгүй хийлээ, хаана байдаг юм чи” гэх мэт байдлаар ярьсан. ...З надад хэлэхдээ гэрийн гадуур эргэлдээд, хаалга үүд балбаад байдаг гэхээр нь З-гийн гэрийн гадна хэд хэдэн удаа очиж байсан бөгөөд У нэг удаа намайг хараад зугтаж зайсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 79-80 дахь тал, 229-230 дахь тал/,

яллагдагч Д.У-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл “2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн чатанд “...Битгий солиор чи бол аймшигтай юу ч хийхээс буцахгүй хогийн новш за юу” /латин галигаар/ гэсэн байв. Зураг 5.Д.У-аас нүүрээ түлсний дараа Д.З руу явуулсан зураг” /1хх-ийн 85-86 дахь тал/,

 гэрч Д.Э-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 231-233 дахь тал/, орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 4-9 дэх тал/,

насанд хүрээгүй гэрч В.Т-ийн “ ...2021 оны намар хичээл орсноос хойш 10, 11 дүгээр сарын орчимд шөнө, оройн цагаар гэрийн хаалга хүчтэй балбадаг байсан. Эхэндээ ээж бид хэд согтуу хүн юм болов уу гээд хаалгаа тайлдаггүй байсан. Тэгтэл сүүлдээ коридорт байх цахилгааны самбараар манай гэрийн тогийг 2-3 удаа салгаж байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 15-16 дахь тал/,

шинжээч Ц.Г-оос мэдүүлэг авсан тэмдэглэл “ ..сорвины өнгө, хатуулаг байдал зэргийг нь үндэслэн цаг хугацааг гаргасан.” гэх мэдүүлэг /2хх-ийн 18 дахь тал/,

гэрч Т.Т-ийн “... ....... УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний төрсөн эгч Э  2020 оны 01 дүгээр сард худалдаж авч байсан бөгөөд тухайн үед гэрчилгээг нь нөхрийнхөө ахын эхнэр болох Т-ийн нэр дээр авч байсан. ...У ах Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Гарден 16 хотхоны гадна очъё гээд зам заагаад очсон бөгөөд надад хэлэхдээ “энэ байранд ахынхан эхнэр болох хүн байгаа, чи хаалгыг нь тогшоод дотроо байна уу, үгүй юу хараад өгөөч” гээд надад тоотыг нь хэлж өгч байсан. Тухайн үед хэдэн тоот гэж хэлж өгч байсныг санахгүй байна. Ямар ч байсан тухайн байр руу ороод нэг хаалга тогшиход эмэгтэй хүн хаалга тайлахаар нь “айл андуурсан байна” гэж хэлээд буцаж гараад У ахад гэртээ байна гэж хэлж байсан.” /2хх-ийн 66-68 дахь тал/,

 гэрч Д.Э-ын “ ...12 сарын 27-28-нд шилжих шөнө 01 цагийн орчимд эгчийн гэрт байж байтал нэг залуу шууд гэрийнхэн хаалгыг татаад коридорт ороод ирсэн. Тэгэхээр нь би тэр залууд чи яах гэж байгаа юм гэхэд З байна уу гэж асуусан, тэгэхээр нь энэ хэн бэ гэж асуухад эгч хэлэхдээ наадах чинь намайг байнга дагаад байгаа юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг /2хх -ийн 70-71 дэх тал/,

гэрч Д.Э-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 231-233 дахь тал/, орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 4-9 дэх тал/,

насанд хүрээгүй гэрч В.Т-ийн “ ...2021 оны намар хичээл орсноос хойш 10, 11 дүгээр сарын орчимд шөнө, оройн цагаар гэрийн хаалга хүчтэй балбадаг байсан. Эхэндээ ээж бид хэд согтуу хүн юм болов уу гээд хаалгаа тайлдаггүй байсан. Тэгтэл сүүлдээ коридорт байх цахилгааны самбараар манай гэрийн тогийг 2-3 удаа салгаж байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 15-16 дахь тал/, шинжээч Ц.Ганболдоос мэдүүлэг авсан тэмдэглэл “ ..сорвины өнгө, хатуулаг байдал зэргийг нь үндэслэн цаг хугацааг гаргасан.” гэх мэдүүлэг /2хх-ийн 18 дахь тал/ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч эмч нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч   Д.У нь 2021 оны 8 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ байхад нь хэрэв өөртөө нь уулзахгүй, харилцаагаа таслахын бол гэрийн чинь үүдэнд амиа хорлоно гээд дотно харилцаатай байсан талаараа нөхөр болон хадмууд чинь хэлнэ гэх  мэтээр байнга тодорхой үйлдэл хийх хийхгүй байхыг шаардаж заналхийлсэн. Гэрт нь хүчээр орж ирэх гар утас, цүнх зэрэг эд зүйлсийг авах гэрийнх нь цахилгааныг салгах гэдэг байдлаар хүч хэрэглэхээр заналхийлж хууль эрх ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлж заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн. Мөн 2021 оны 10 дугаар сарын сүүлээр буюу 10 дугаар сарын 25-ны өдрөөс 29-ний өдөр гэж өнөөдрийн шүүх хуралдаанд тогтоогдож байна. Энэ өдрүүдэд  Баянзүрх ....... тоотод байдаг хохирогч Д.З-гийн гэрт орж ирээд улмаар хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж  бол  эрхшээлдээ байгааг далимдуулан хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж бэлгийн харилцаанд орж хүчиндсэн, мөн хүчиндэх явцдаа хөхний толгойг нь хазаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь  мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эдгээр хэргүүдийг үйлдээгүй гэж мэдүүлж байгаа ч хэргийг үйлдээгүй гэж үзэх, үгүйсгэх, түүнийг цагаатгах баримт байхгүй байна. Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөрийн мэдүүлгийн үнэн зөвийг зааж өгч чадаагүй. Мэдүүлгийнхээ эх сурвалжийг ч зааж өгч чадахгүй байна. Асуусан асуултад хариулахгүй байгаа нь энэ гэмт хэргийг үйлдээгүй гэж үгүйсгэх, няцаалт болж чадсангүй. Хүн өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхтэй ч өөрийгөө өмгөөлж асуусан асуултад хариулж чадахгүй нөхцөл байдалтай байна. Тэхэхээр шүүгдэгч Д.У-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүчиндэх ” гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Эдгээр гэмт хэрэг үйлдсэн нь дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Эдгээр нотлох баримтыг цуглуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй. Хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн. Мөн шүүгдэгчээс өмнө мэдүүлэг авахад ямар нэгэн шахалт дарамт үзүүлээгүй. Өөрийн үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж байсан гэдгээ хэлсэн. Энэ хэргийн улмаас хохирогч Д.З-д хөнгөн хохирол учирсан, үүнтэй холбоотой сэтгэл санааны дарамтад орсон учраас сэтгэл санааны байдлаа эмчлүүлэхээр эмчид хандсан гэдэг талаараа иргэний нэхэмжлэл гаргасан байна. Үүнтэй холбоотойгоор нийт нэхэмжлэл нь эмнэлэгт хэвтсэн 700.000 төгрөг, эмчилгээтэй холбоотой 236.000 төгрөг, өмгөөллийн зардал 10.000.000 төгрөгөөр гэрээ хийсний урьдчилгаанд 6.000.000 төгрөг өгсөн, тагтны хаалгыг 300.000 төгрөгөөр засварласан, бариулыг 150.000 төгрөгөөр засварласан гэж нэхэмжилсэн ч үүнтэй холбоотой авч үзэхэд тагтны хаалганы 300.000 төгрөг нь тогтоогдохгүй байна. Хаалганы бариулыг 1500.000 төгрөгийг засварласан талаар баримт байхгүй. Энэ нэхэмжлэлийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээгээд түүний эмчилгээнд гарсан зардлыг нь гаргуулах саналтай байна. Өмгөөллийн хөлсний урьдчилгаа 6.000.000 төгрөг гарсан ч өмгөөлүүлэх эрхээрээ сайн дурын үндсэн дээр өмгөөлөгч авч байгаа учраас өмгөөллийн зардлыг гаргуулах үндэслэл байхгүй гэж үзэж байна” гэв.

 

Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Ж.Уранчимэг гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг шинжлэн судлахад гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Д.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үйлдлүүдийн бүрэлдэхүүн шинжийг хангасан үйлдлүүдийг хийсэн нь хангалттай тогтоогдож байна гэж үзэхээр байна.  2020 он 6 сараас хойш ажлын шугамаар танилцаад  2021 оны 8 сар хүртэл энэ хоёр харилцаатай байсан.  2021 оны 8 сард дуусгах санал хэлэхэд шүүгдэгч Д.У  нь миний үйлчлүүлэгчийг дарамт шахалт айдаст автуулсан. Үүний улмаас миний үйлчлүүлэгч сэтгэцийн эрүүл мэндийн хохирол маш их амссан. Үс нь туг тугаараа унаад аргаа бараад ажлаасаа лист аваад хэвтэн эмчлүүлсэн талаараа баримт гаргаж өгсөн байгаа. Мөн  одоо ч хор уршиг арилаагүй. Өсвөр насны хоёр хүүхэд ээжтэйгээ таарамжгүй харилцаатай байгаа. Солонгост байгаа нөхөр нь энэ хэргийн улмаас салах тогтворгүй байдалд оруулсан. Нөхрийг  Солонгос улсад байхад өөрөө болон өөр хүнээр дамжуулж “танай эхнэр чинь өөр хүнтэй явдаг” гэж чатаар явуулснаас болж нөхөр нь арга бараад Солонгосоос 8 сард ирсэн. Тийм учраас хангалттай нотлогдон тогтоогдож байгаа тул гэм буруутайд тооцуулах саналаа дэмжиж байна. Шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас миний үйлчлүүлэгч хууль зүйн туслалцаа авах шаардлагатай болсон учраас өмгөөлөгчийн зардлыг хохирол төлбөрт гаргуулж өгөөч гэсэн саналтай байна. Прокурорын шатанд энэ хэрэг хэрэгсэхгүй болж, Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргаж байж дахиад  сэргээж өмнөх хяналт тавьж байсан прокурорыг ёс зүйн хороонд гомдол санал гаргаад өнөөдөр шийдэгдэж байгаа юм байна. Шүүгдэгч нь миний үйлчлүүлэгчид хайртай байсан учраас ийм үйлдэл хийсэн гэж ойлгогдохоор байна. Эмэгтэй хүний хөх гэдэг эмзэг эрхтэн байхад хөнгөн гэмтэл учиртал нь ийм байдалд хүргэчхээд гэмшихгүй ингээд сууж байгаа нь шүүгдэгчийн хувийн байдал ямар вэ гэдэг нь харагдаж байна. Мөн хүүхдийн асуудал дээр .... сургуульд сурдаг гэдэг нотлох баримтыг ямар нэгэн танил талаар авчирсныг мэдэхгүй байна. Мэргэжлийн байгууллагаас энэ хүүхэд 53 дугаар сургуульд сурдаггүй гэсэн тодорхойлолтыг өгсөн байна. 2021 оноос 2022 оны хичээлийн жилд .......... амьдардаг. 2022-2023 оны хичээлийн жилд мөн суралцаад явж байгаа гэсэн тодорхойлолтыг өгсөн. Мөн ээжтэйгээ амьдардаг байх магадлалтай.  Хохирлын хувьд нийт үнийн  дүн нь 18.510.000 төгрөгийг нэхэмжилж өгөөч. Үүнийг гаргуулах саналтай байна” гэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Батханд гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Улсын яллагч миний үйлчлүүлэгчийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ....... дугаартай яллах дүгнэлт үйлдэж уг яллах дүгнэлтэд 12 удаагийн нотлох баримтаар ялласан байсан.  Нэгдүгээрт хохирогчийн мэдүүлэг байсан. Хохирогч хавтаст хэргийн материалд нийтдээ 7 удаа мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлгүүд дээрээ “би 10 сард хүчиндүүлсэн” гээд тогтвортой яриад байдаг. Тэгээд сүүлдээ 8 дугаар сарын 25-нд өгсөн мэдүүлэгтээ “10 дугаар сарын 25-ны өдрөөс 27-ны өдөр орчим хүчиндүүлсэн” гээд яриад байдаг. Ийм аймар зүйл болсон байхад эмэгтэй хүн мартах ёсгүй. Гэхдээ хэзээ хүчиндүүлснээ санахгүй байна гээд хүнийг гүтгэж болдог юм уу. Өнөөдөр өөрөө ярьж байна 20-30 удаа хүчиндүүлсэн гээд ярьж байна. Д.Э-т ярихдаа би хүчиндүүлсээр байгаа гэж ярьсан байсан.  Ийм олон давтамжтай явж байхад нэг удаа ч гэсэн хуулийн байгууллагад хандаагүй байдаг. Хэзээ хандсан гэхээр Э гэдэг хүн хэлэхээр 12 сард хандсан. Дөнгөж сая бас шүүгчийн асуултад худлаа яриад байна. Хөхөө хазуулсан маргааш нь хөхөө харуулсан юм биш үү гэхэд би хөшигний ард байхаар нь утсаар мессежээр явуулсан гээд байдаг.  Гэтэл өөрөө ярьсан нь /1-р хх-ийн 10 тал/-д байдаг. Өглөө босоод биеэ үзүүлэхэд гайхаж хараад хөшигний ард ороод гарахгүй явахгүй гээд байсан гээд байдаг. Одоо болохоор би утсаараа явуулсан гээд  байдаг. Хохирогч нь худал мэдүүлэг өгч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт гэмт хэрэг хэзээ хаана гарсныг нь заавал тогтоож байж хүнийг яллана. Гэмт хэрэг хэзээ гарсныг тогтоосонгүй. Гэрч 27-ний өдөр суугаад 29-ний өдөр буцаж үлдээсэн цүнх авсан гээд яриад байна. Улсын яллагчийн хэлснээр хоног хугацаа урагшаа хойшоо яваад миний үйлчлүүлэгчийг яллах гээд байх шиг байна. Тийм үйлдэл байхгүй. Нотлогдохгүй бол миний үйлчлүүлэгчийг цагаатгах ёстой. Тэгээд нөхцөл байдал өөр болоод ирэхэд шүүгчийн асуултад худлаа яриад байна гэхээр хавтаст хэргийн материал дээр юу гэж ярьсан эргэлзээтэй байна. Гэрт нь 2 удаа орж ирсэн гээд байна.  Нэгэнд нь орж хүчиндсэн байлаа гэхэд хохирогчийн хэлсэн 20-30 удаагийн хүчиндсэн үйлдэл хаана яваад байгаа вэ. Бүгдийг нь машинд гараад хүчиндэж байхад яагаад харсан цагдаа дуудсан гэрч байдаггүй юм бэ. Яагаад өөрөө тусламж дуудаагүй вэ. Хүчиндэнэ гэдгийг нь мэдэж байж яагаад өөрөө гүйж гараад байгаа вэ. Тэгэхээр энэ хохирогчийн мэдүүлэг бодит байдалтай нийцэхгүй байна. Дээрээс нь хууль сануулсан гэрчид хуулийн хариуцлага хүлээлгэх юм уу? худал мэдүүлээд байгаа хохирогчид хариуцлага хүлээлгэх нь юм уу. Энийг шийдэх ёстой. Хүнийг гүтгээд байж болохгүй. Энийг шалгах шаардлагатай. 2021 оны 12 дугаар сарын 14-ны өдөр мессеж бичиж байгаа асуудал дээр хэлэхэд хэзээ ч Д.У цүнх гар утсыг нь булааж аваад өөрөө өөр лүүгээ мессеж байгаа асуудал тогтоогдохгүй байна. Мессежний агуулгыг харахаар шүүгдэгчид ашигтай байдал харагдахгүй байна. “хайраа ганц хийчихмээр байна, хүрээд ирээч” гээд явуулсан 8804-тэй хохирогчийн өөрийнх нь дугаараас өөрөө өдөж бичээд ажлынхаа гадаа авчраад бэлгийн харилцаанд ороод байгаагаа хүчиндсэн гэж ойлгоод байгаа юм биш үү. Тэгэхээр хамгийн сүүлд хэзээ бэлгийн харилцаанд орсон асуудлаа санадаггүй. Хувцас урсан гэсэн асуудал яриад байдаг.  Гадна талын сарпанчик урсан хэр нь доторхыг нь тайлсан юм гээд яриад байна. Тэгээд яагаад уруулаад байгаа хувцсаа эд мөрийн баримтаар гаргаж өгөөгүй юм. Тэгээд вискиний асуудал дээр өмнө мэдүүлэхдээ би өгөхөд нь 1, 2 татсан гэдэг хэр нь өнөөдөр амсаад өгсөн гэж байна. Хундагалаад өгөхөд авч байна гэдэг нь улайраад дайраад хүчиндээд байгаа харилцаа алга байна. Хоёулаа харилцан тохиролцоод бэлгийн харилцаанд орсон харагдаж байна. Ямар нөхцөл байдалтай байсан мэдэгдэхгүй. Хоёрдугаарт, гэрч О-н мэдүүлэг байдаг. О нь миний үйлчлүүлэгчийн төрсөн дүү. Үндсэн хуульд зааснаар та гэр бүл, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлаж өгөөгүй. Өгөөгүйгээр нь мэдүүлэг аваад одоо энийгээ миний үйлчлүүлэгчийн эсрэг яллаад байгаа. Юу вэ гэхээр “гэрийнх нь гадаа нөгөө эмэгтэйтэйгээ уулзах гээд өөрийгөө шатаасан гэсэн” мэдүүлгээр ялласан. Гуравдугаарт, шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй. Нэгэнт гэмт хэрэг хэзээ гараад байгааг тогтоож чадаагүй юм чинь шинжээчийн дүгнэлтийг миний үйлчлүүлэгчид холбож үзэж болох юм бэ. Шалтгаант холбоо гэдэг зүйл алга байна. 10 дугаар сарын 25-27 өдөр орчим хүчиндүүлсэн нь тогтоогдоогүй. Тэгвэл шинжээчийн дүгнэлтээр гэмт хэрэг гарах цаг хугацаанаас 2-3 сарын өмнө гарсан гээд өнөөдөр шинжээч цахимаар өөрийн биеэрээ оролцохдоо ойролцоо хугацаагаар нь тогтоосон гэж хариулсан болохоос биш туйлын үнэн сарын сүүл үеэр гээд тогтоох боломжгүй, тухайн соривын эдгэрэлтийн байдлаас хамаарна гээд эргэлзээтэй байдал гарч байна. Хүний биеийн арьсны онцлогоос шалтгаалж эдгэрэлтийн байдал өөр байж болно гэж байна. Дөрөвдүгээрт, гэрч Э гэдэг хүнд нөгөөдөх чинь хүчиндсээр л байгаа гэдэг талаараа ярьсан гэдгийг хэлдэг болохоос биш Э гэдэг хүн хараад байж байсан хүн биш. Дахиад дүү Э гэдэг хүн нь “коридорт нэг хүн ороод ирсэн. Тэгээд чи миний эгчтэй суух гээд байгаа юм уу яах гээд талаар л байдаг болохоос биш хүчиндүүлж байсныг харсан зүйл байдаггүй. Тавдугаарт, миний үйлчлүүлэгч “надад өглөө харуулсан. Би санахгүй байгаа гэдэг мэдүүлэг өгсөн болохоос биш өмгөөлөгч авангуутаа худлаа яриад, мэдүүлэг өөрчлөгдөөд байсан зүйл байхгүй. У бүх зүйлээ ярьдаг. “Би утсыг нь булааж аваагүй. Нэг ч удаа тэгээгүй. Нэг ч удаа хүчиндээгүй гэсэн асуудал ярьдаг”. Харин эргэлзээтэй нь уулзах гээд гэрт нь очоод байгаа асуудал байгаа. Орон байранд хаалга бариул эвдсэн, хаалга эвдсэн гээд байгаа ч яагаад нэг ч удаа үнэлгээ хийлгээгүй байдаг. Миний үйлчлүүлэгчийг эвдсэн гэсэн талаар баримт байхгүй. Насанд хүрээгүй гэрч Т-ийн мэдүүлгийг уншихад “би хараагүй. Манай гэрт танихгүй хүн орж ирдэггүй. Хаалга хэн эвдсэнийг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг байдаг. Есдүгээрт, шинжээч эмчээс хөнгөн гэмтэл нэг сарын дотор эдгэрнэ гэсэн асуудал миний үйлчлүүлэгчид хамаатай эсэх нь тодорхой бус. Аравдугаарт, Т-ийн мэдүүлэг У хохирогчтой уулзах гээд л хаалга тогшоод байсан баримт байдаг болохоос биш заналхийлсэн, хүчиндсэн талаар баримт байхгүй. Арван нэгдүгээрт, Э гээд дүү коридорт уулзах гэж ирсэн баримт. Эдгээр 11 баримтаар яллах дүгнэлт үйлдэж ирсэн ч няцаагдаж байна. Хохирлын хувьд улсын яллагчийн саналтай нэг байна. Дээрээс нь лист нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Өвдсөн бол нийгмийн даатгалын лавлагаа гаргаж өгч байж ажлаасаа чөлөөлөгдөөд өвчтэй байсан талаар батлах ёстой. Дээрээс нь өмгөөлөгчийн хөлс нь Монгол улсын Үндсэн хуульд зааснаар өмгөөлөгчтэй байх нь эрх учраас хууль зүйн хувьд хохирол төлбөрт хамаарахгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.2 дахь хэсэгт зааснаар нотолбол зохих байдал нотлогдоогүй байгаа учраас миний үйлчлүүлэгчид ашигтайгаар шийдвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү” гэв.

 

          Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан, дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны,  гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй”, мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж тус тус зааж шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих ёстой бөгөөд нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоохыг мөрдөгч, прокурор нарт үүрэгжүүлж, шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохоор хуульчилсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийг яллах дүгнэлтэд ял сонсгож ирүүлсэн гэмт хэргүүдийг үйлдээгүй тул цагаатгаж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн гэрч, хохирогч, шүүгдэгч, шинжээч нарын мэдүүлгүүдээс дүгнэвэл шүүгдэгч Д.У хохирогч З нар нь 2020 оны 6 дугаар сараас танилцаад эр, эмийн дотно бэлгийн харьцаатай байсан байх бөгөөд 2021 оны 10 дугаар сарын сүүлээр буюу 24-нөөс 29-ний өдрийн хооронд Згийн гэрт уулзаж согтууруулах ундаа ууж бэлгийн харьцаанд орсон болохоо хэн аль нь мэдүүлдэг. Тухайн уулзсан өдрийг яг тэр өдөр гэж хэн хэн нь хэлж санахгүй байгаа боловч У хөдөө яваад уусан байдалтай Згийн гэрт очсоныг хоёулаа мэдүүлсэн байдаг. Гэрч Т нь У-ын машинд сууж 10 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум орсон ба 29-ний өдөр буцахад нь уулзаж тээшээ авсан гэж мэдүүлснээс харахад уг 29-ний өдрийн шөнө У Улаанбаатарт ирээд З-гийн гэрт очсон, үйл явдал тэр цаг хугацаанд болсон гэж үзэх үндэслэлтэй. 

Хохирогч нь У-тай 8 сараас хойш харьцаагаа тасалж дуусгавар болгох гэтэл У нь хүлээн зөвшөөрөхгүй, өөртэй нь уулзахгүй бол нөхөрт нь хадмуудад нь бэлгийн харьцаатай байснаа хэлнэ гэх зэргээр дарамталж өөртэй нь уулзаж бэлгийн харьцаанд орохыг шаардаж сүрдүүлдэг байснаас тэр өдрийг хүртэл хүсээгүй байхад 20-30 удаа бэлгийн харьцаанд орсон. 10 сарын сүүлд хүсээгүй байхад хүчээр бэлгийн харьцаанд орсон, ингэхдээ миний биед гэмтэл учруулсан болохоор энэ тохиолдолд гомдол гаргаж байгаа гэж мэдүүлж байна. Тухайн шөнө бэлгийн харьцаанд орохдоо У нь  бусдыг хүчиндэх гэмт хэргийн шинж болох хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл болох цохиж зодсон, мөн хүч хэрэглэхээр заналхийлж сүрдүүлж байгаад бэлгийн харьцаанд орсон, мөн сэтгэл санааны хувьд “сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байхад нь, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон үйлдэл гаргаагүй байна. Хохирогч нь тухайн нөхцөл байдалд бусдаас тусламж хүсэх, эсхүл цагдаагийн байгууллагад мэдэгдэж үйлдлийг таслан зогсоох эрх ашгаа хамгаалах бүрэн боломжтой байсан ч өөрийн зүгээс тийм үйлдэл хийгээгүй нь нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч байсан гэх үзэхээр байна. Иймээс шүүгдэгч Д.У-ын хохирогчийг хүчиндсэн гэх үйлдэлд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж түүнд холбогдуулж Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч Д.У нь хохирогч Д.З-тай бэлгийн харьцаанд орох явцдаа түүний хөхний толгойн тус газар, хүзүү, уруул зэргийг хазаж гэмтээн хөнгөн хохирол учруулсан нь хохирогчийн... өглөө нь би харуулсан, зургийг нь дарж утас руу нь явуулсан гэх мэдүүлэг, шүүгдэгчийн... өглөө нь З-гийн надад чи миний хөхийг хазсан гэж харуулсан бөгөөд тухайн үед хөх нь шалбарсан байсан гэх мэдүүлгүүд, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч шүүгдэгчийн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй байх тул шүүх үнэн зөвд тооцсон болно. Шүүгдэгчийн  энэ үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд халдаж  Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Д.У нь хохирогч Д.З-гийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч ........ овогт Д.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Түүнчлэн шүүгдэгч Д.У нь хохирогчтой уулзахын тулд гэр болон ажлын газрын үүдэнд хүлээх, байнга утасдах, уулзахгүй бол өөрсдийн харьцааны талаар гэр бүлийн гишүүд, нөхөр, хадам улсуудад мэдэгдэнэ гэж сүрдүүлж, түүний гэрийн гадаа өөрийгөө шатаах оролдлого хийж айлгаж заналхийлж байсан нь хохирогчийн мэдүүлэг, гэрч Д.Э, Д.Э, Д.О Т.Т нарын мэдүүлгүүдээр нотлогддог. Эдгээр мэдүүлгүүд бие биеэ давхар нотолсон үнэн зөв хууль ёсны гэж шүүх дүгнэсэн. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн энэхүү үйлдлийг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж хохирогчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлж заналхийлсэн”  гэмт хэргийг тус тус хуульчилсан байдаг.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.У нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.  

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгчийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг үйлдсэн гэж тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал, гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харах нь зүйтэй. Шүүгдэгчийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах,  мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тус тус саналтай байна. Шүүгдэгч нь тогтвортой, эрхэлж байгаа ажил хөдөлмөр байхгүй. Хүүгээ харж Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдарч байгаа юм байна. Хувийн байдлын хувьд торгох ял, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахад тохирохгүй гэж үзэж байна. Шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх үүргийг хүлээлгэх хэрэгтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгээд нийт зорчих эрх хязгаарлах ялыг нь 8 сарын хугацаагаар тогтоох саналтай байна. Хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Үүнтэй холбоотой шүүхээс 1.100.000 төгрөгийг тогтоолгосон. Үүнийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ өмнө 36 хоног цагдан   хоригдсон байдаг юм байна.  Уг хоногийг эдлэх ялаас хасаж тооцуулах саналтай байна. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргуулах саналтай байна” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Гэмт хэргийн нөхцөл байдал,  шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын хамгийн дээд хэмжээгээр буюу 720 цагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар нэмж нэгтгээд 1440 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Д.У-ын хувьд өрх толгойлсон 7 настай Э хүүгийнхээ хамт амьдардаг. Хүүхэд нь хоёрдугаар ангид сурдаг. Ар гэрийн байдлыг харахад дэлгүүртэй, өөрөө бас бараа зөөгөөд амьдардаг. Боломжийн амьдралтай айл юм байна. Ар гэрийн байдлыг харгалзан мөн хохирлын 1.100.000 төгрөгийг одоо ч гэсэн төлж болно гэсэн илэрхийлж байгаа байдлыг нь харгалзан 2.700.000 төгрөгөөр буюу хамгийн хүнд ялд багтаагаад буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгоод өгөөч. Торгох ялыг биелүүлэх боломжтой мөн хүүхдээ өөрөө зөөдөг, амралтын өдөр ажил гарвал хөдөө Хурх явж тээврийн ажил хийдэг  учраас зорчих эрхийг нь хязгаарлах ял, нийтэд тустай ажил хийлгэх ял зохимжгүй байна” гэв.

Шүүх шүүгдэгч Д.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг тус тус харгалзан үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Д.У-ыг 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нийт 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.У-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 36 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож дүйцүүлэн хасаж нийт эдлэх ялыг 4 сар 24 хоног зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоолоо. Түүнчлэн түүний үйлдсэн бусдыг заналхийлсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан шүүгдэгчийг хохирогч Д.З-тай харьцахыг хориглосон хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн болно.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч Д.У нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Д.З нь эмнэлгийн ор хоногийн мөнгө 700.000 төгрөг, сэтгэл зүйн эмчилгээ зөвлөгөө оношилгооны 2.360.000 төгрөг, өмгөөллийн хөлс 6.000.000 төгрөг, тагтны төлбөр 300.000 төгрөг, бариулын төлбөр 150.000 төгрөг, бусад буюу сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөгийг нэхэмжилснээс хэрэгт баримтаар ирүүлсэн эмнэлгийн ор хоногийн төлбөр 700.000 төгрөгийг баримтаар нотлогдож байна гэж үзлээ. Сэтгэл зүйн оношилгоо, эмчилгээ, зөвлөгөө авсан 2.360.000 төгрөг нэхэмжилж байгаа гэх боловч энэ нь шаардагдах эмчилгээний төлбөр байх ба өнөөдрийг хүртэл хийлгэсэн эмчилгээний төлбөр болох 2 удаагийн оношилгоо хийлгэсэн, 4 удаагийн зөвлөгөө авсан гэх 6 ширхэг нийтдээ 400.000 төгрөгийн баримт ирүүлснийг хангах нь зүйтэй. Шүүх энэ тогтоолоор хэрэгт ирүүлсэн баримтын хүрээнд нийт 1.100.000 төгрөгийн эмчилгээний зардлыг хангаж шийдвэрлэлээ. Тагтны хаалт болон хаалганы бариулын үнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэлгээ хийгдээгүй, энэ хохирлыг шүүгдэгч учруулсан гэж дүгнэх хангалттай үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Мөн өмгөөлөгчийн хөлсийг зайлшгүй өмгөөлөгч авах ёстой хэргийн зүйлчлэлд хамаарахгүй, сайн дураараа өмгөөлөгч авах эрх нь нээлттэй учраас өмгөөлөл хууль зүйн туслалцаа авсан, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор уршгийн хохирол гэх үндэслэлгүй тул өмгөөлөгчийн хөлсийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Сэтгэл санааны хохирлыг ямарваа байдлаар нотлох баримтгүй, энэ хэргийн улмаас одоо болон цаашдаа сэтгэл зүйн эмгэг өөрчлөлт, өвчтэй  болсон, сэтгэл санааны хохиролд орсон, байнгын эмчилгээ шаардлагатай эсэх баримт байхгүй учраас сэтгэл санааны хохирол гэж нэхэмжилсэн 5.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.У-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Д.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч ........овогт Д.У-т холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Шүүгдэгч ......... овогт Д.У-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг, “бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж хохирогчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлж заналхийлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Д.У-ыг 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нийт 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 36 хоногийг эдлэх ялаас дүйцүүлэн хасаж, нийт эдлэх ялыг 4 сар 24 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгчийг хохирогч Д.З-тай харьцахыг хориглосон хязгаарлалт тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-ыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэг тус тус хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, тэдэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.У-аас гэм хорын хохиролд 1.100.000 төгрөгийг гаргуулан хохирогч .............. тоотод оршин суух, ... овогт Д.З /РД:...............0/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17.410.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

11. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.У-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

12.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                       

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.АЮУШЖАВ