| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2023/0056/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/56 |
| Огноо | 2023-03-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/56
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Б даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
орчуулагч, хэлмэрч Б.А
улсын яллагч Х.Ө,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,
шүүгдэгч Т.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Ш овогт Тйн Ст холбогдох 2313000000068 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Тйн С, регистрийн дугаар ..........
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.С нь 2023 оны 02 дугаар сарын 01-ий өдрөөс 02-нд шилжих шөнө 04 цаг 30 минутын орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Х.Аийн хамар тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Нэг: Гэм буруугийн талаар
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Т.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт 2313000000068 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Хэргээс үйлдэл тусгаарлаж гомдлын бүртгэлд оруулах тухай 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөгчийн илтгэх хуудас (хавтаст хэргийн 1 дэх тал),
2.2. Бүртгэлийн 090 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллээс ач холбогдол бүхий материалыг хуулбарлан авч хавсаргасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, (хавтаст хэргийн 2 дахь тал),
2.3. Согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэлийн хуулбар (хавтаст хэргийн 3, 12 дахь тал),
2.4. Хохирогч Х.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т.С луу залгахад тэрээр цагдаагийн газрын урд машин дотор сууж байна гэхээр нь дахиж хүрч ирээд түүний машинаас загасаа авах гэтэл Т.С үл яриг маргаан гаргаж, улмаар гараараа миний хамар болон толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохиж, намайг зодсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),
2.5. Хохирогч Х.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Шалхар бид хоёр манай гэрийн гадаа очоод би машинаас загасаа авах гэтэл миний 3-4 загасыг Т.Сын машины хойно үлдээчихсэн гэхээр нь Шрын машинтай бид хоёр дахиж ирсэн. Тэр үед Т.Сын машин цагдаагийн газрын урд зогсоолд зогсож байсан. Би тэр үед согтуу байсан тул Т.Стай хэрэлдээд улмаар түүн рүү дайрах үед тэрээр миний нүүр тус газар 2-3 удаа цохисон. Тухайн үед миний хамарнаас их хэмжээгээр цус гарч, улмаар миний хамар шалбарч, мурийчихсан байсан. Миний зүгээс Т.Саас нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй бөгөөд надаас ямар нэгэн зарлага энэ тэр гараагүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),
2.6. Гэрч Е.Шрын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Х.А машинаас буугаад загасаа авахаар явсан. Гэтэл хэсэг хугацааны дараа түүний хамраас цус гарчихсан, хамрын дээд хэсэг нь шалбарсан байдалтай хүрээд ирсэн. ...Т.Ст зодуулсныг би хараагүй. Гэхдээ Х.А нь тухайн үед Т.С хамар хэсэг рүү цохичихлоо гэж ярьж байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал),
2.7. Гэрч Д.Еий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Х.А дахиж ирээд машины урд туслах талд сууж байсан Т.С луу салаавч гаргаад ам руу нь хийж, өөрөө өдөж байгаад нэг мэдэхэд Т.С түүнтэй зодолдож, хэд хэд цохиж авсан. Тухайн үед машины хойд суудалд Мади бид хоёр сууж байсан ба тэр хоёрыг салгасан. Тэр үед Х.Аийн хамар нь гэмтээд цус гарсан байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),
2.8. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн хошууч К.Хтын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 121 дугаартай “...1.Иргэн Х.Аийн биед тархины доргилттой, зүүн нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн хацарт хөх ягаан туяатай өнгөц цус хуралттай, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, хамрын хуруунд шархтай, дээд уруулд битүү хавдартай, дээд эрүүний зүүн талын 1, 2-р үүдэн шүд унасан, ором нь цусархаг, хавантай, зүүн талын завжинд хөх ягаан туяатай цус хуралттай, зулайны зүүн хэсэгт хавдартай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 1-10 хоногтоо үүссэн шинэ гэмтлүүд. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 34 дэх тал),
2.9. Шинжээч эмч К.Хн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Иргэн Х.Аийн зүүн нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, шархтай гэмтлүүдтэй цуг тархины доргилт нь цуг бий болдог, иймд тухайн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг. Өөрөөр хэлбэр гавал тархи, хамарт үүссэн гэмтлүүд дээр тархины доргилтыг цуг үүсдэг юм. Хамрын нуруу нь хуучин мурийлттай байсан ч гэсэн дээрх хамрын нуруунд хаван, шархтай гэмтэл учруулсны улмаас тодорхой хэмжээгээр мурийлт үүсэх боломжтой. Иргэн Х.Аийн биед үүссэн дээд уруулд битүү хавдартай дээд эрүүний зүүн талын 1, 2-р үүдэн шүд унасан, ором цусархаг, хавантай, зүүн талын завжинд хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүдтэй цуг тархины доргилт нь цуг бий болдог, иймд тухайн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг. Тэгэхлээр иргэн Х.Аийн дээд эрүүний 2 шүд унасан гэмтэл болон хамрын нуруунд хаван, шархтай гэмтлүүд нь тус тусдаа тархины доргилттой цуг үүссэн тул тус тусдаа хөнгөн гэмтэлд хамаардаг юм. Гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу 1-4 хүртэл шүд унасан тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал),
2.10. Яллагдагч Т.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна. ...Тухайн үед 04 цаг 30 минутын үед Х.А миний машинд хүрч ирээд над руу салаавч гаргаад, гэрч болсонгүй гээд дайраад байхаар нь би уурандаа түүний хамар тус газар гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгтэл Х.Аийг Е нар салгаж авсан ба түүний хамраас их хэмжээгээр цус гарсан. Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж байна, надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү. Би Х.Аээс уучлалт гуйсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 59, 62 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.11. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
-Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх тухай лавлагаа (хавтаст хэргийн 68 дахь тал),
-Гэрлэсний бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 69-70 дахь тал),
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтууд болно. (хавтаст хэргийн 65 дахь тал),
3. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
4. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогч Х.А, гэрч Е.Ш, Д.Е яллагдагч Т.С нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 16-17, 20, 27, 28, 30, 34 59-62 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.С нь согтуугаар 2023 оны 02 дугаар сарын 02-ны шөнийн 04 цаг 30 минутын орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үл ялиг зүйлээс болж маргалдах явцад хохирогч Х.Аийн хамар тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд нь тархины доргилт, зүүн нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралт, зүүн хацарт хөх ягаан туяатай өнгөц цус хуралт, хамрын нуруунд хавдар, мурийлт, хамрын хуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдож байна.
5.1.Шүүгдэгч Т.С шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримттай маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
5.2 Шүүгдэгч Т.С нь хохирогч Х.Аийн хамар тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хохирогчийн халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
5.3. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд хохирогч Х.Аийн биед нь үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ. (хавтаст хэргийн 34 дэх тал),
5.4. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон шүүгдэгч Т.Сын согтуугаар, хохирогч Х.Аийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.
5.5. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хохирогчийн эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл үүсгэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
5.6. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч хор уршиг нэхэмжлээгүй, прокурорын сонсгосон торгох ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон учир хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
5.7. Иймд шүүгдэгч Т.Сыг хохирогч Х.Аийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
6.1. Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр гэмт хэргийн хор уршгийг нэхэмжилсэн нотлох баримтаа гаргаж өгөөгүй, мөрдөн байцаалтын шатанд “...Миний зүгээс Т.Саас нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй бөгөөд надаас ямар нэгэн зарлага энэ тэр гараагүй...” гэсэн мэдүүлсэн байна. (хавтаст хэргийн 27-28 дахь тал),
6.2. Иймээс шүүгдэгчийг хохирогчид төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүгдэгч Т.Сыг шүүхээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
2.2. Шүүгдэгч Т.С урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байгаа ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. (хавтаст хэргийн 65 дахь тал)
2.3. Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгч Т.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 480 нэгжтэй тэнцэх хэмжээний 480000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай” гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Аэс “гэм буруугийн талаар маргахгүй, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
2.4. Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.5. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сыг 480 нэгжтэй тэнцэх хэмжээний 480000 төгрөгийн торгох ялаар шийтгэв.
2.6. Шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломж буюу эрхэлсэн ажилгүй гэх хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулах нь зүйтэй.
3. Бусад асуудлын талаар:
3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.
3.2. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Тайн Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ст 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 (дөрвөн зуун наян мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Т.Ст оногдуулсан 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Т.Ст сануулсугай.
5. Шүүгдэгч Т.С нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. 2313000000068 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хурааж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.Б
| 2023/ШЦТ/56 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Б даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
орчуулагч, хэлмэрч Б.А
улсын яллагч Х.Ө,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,
шүүгдэгч Т.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Ш овогт Тйн Ст холбогдох 2313000000068 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Тйн С, регистрийн дугаар ..........
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.С нь 2023 оны 02 дугаар сарын 01-ий өдрөөс 02-нд шилжих шөнө 04 цаг 30 минутын орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Х.Аийн хамар тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Нэг: Гэм буруугийн талаар
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Т.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт 2313000000068 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Хэргээс үйлдэл тусгаарлаж гомдлын бүртгэлд оруулах тухай 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөгчийн илтгэх хуудас (хавтаст хэргийн 1 дэх тал),
2.2. Бүртгэлийн 090 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллээс ач холбогдол бүхий материалыг хуулбарлан авч хавсаргасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, (хавтаст хэргийн 2 дахь тал),
2.3. Согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэлийн хуулбар (хавтаст хэргийн 3, 12 дахь тал),
2.4. Хохирогч Х.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т.С луу залгахад тэрээр цагдаагийн газрын урд машин дотор сууж байна гэхээр нь дахиж хүрч ирээд түүний машинаас загасаа авах гэтэл Т.С үл яриг маргаан гаргаж, улмаар гараараа миний хамар болон толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохиж, намайг зодсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),
2.5. Хохирогч Х.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Шалхар бид хоёр манай гэрийн гадаа очоод би машинаас загасаа авах гэтэл миний 3-4 загасыг Т.Сын машины хойно үлдээчихсэн гэхээр нь Шрын машинтай бид хоёр дахиж ирсэн. Тэр үед Т.Сын машин цагдаагийн газрын урд зогсоолд зогсож байсан. Би тэр үед согтуу байсан тул Т.Стай хэрэлдээд улмаар түүн рүү дайрах үед тэрээр миний нүүр тус газар 2-3 удаа цохисон. Тухайн үед миний хамарнаас их хэмжээгээр цус гарч, улмаар миний хамар шалбарч, мурийчихсан байсан. Миний зүгээс Т.Саас нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй бөгөөд надаас ямар нэгэн зарлага энэ тэр гараагүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),
2.6. Гэрч Е.Шрын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Х.А машинаас буугаад загасаа авахаар явсан. Гэтэл хэсэг хугацааны дараа түүний хамраас цус гарчихсан, хамрын дээд хэсэг нь шалбарсан байдалтай хүрээд ирсэн. ...Т.Ст зодуулсныг би хараагүй. Гэхдээ Х.А нь тухайн үед Т.С хамар хэсэг рүү цохичихлоо гэж ярьж байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал),
2.7. Гэрч Д.Еий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Х.А дахиж ирээд машины урд туслах талд сууж байсан Т.С луу салаавч гаргаад ам руу нь хийж, өөрөө өдөж байгаад нэг мэдэхэд Т.С түүнтэй зодолдож, хэд хэд цохиж авсан. Тухайн үед машины хойд суудалд Мади бид хоёр сууж байсан ба тэр хоёрыг салгасан. Тэр үед Х.Аийн хамар нь гэмтээд цус гарсан байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),
2.8. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн хошууч К.Хтын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 121 дугаартай “...1.Иргэн Х.Аийн биед тархины доргилттой, зүүн нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн хацарт хөх ягаан туяатай өнгөц цус хуралттай, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, хамрын хуруунд шархтай, дээд уруулд битүү хавдартай, дээд эрүүний зүүн талын 1, 2-р үүдэн шүд унасан, ором нь цусархаг, хавантай, зүүн талын завжинд хөх ягаан туяатай цус хуралттай, зулайны зүүн хэсэгт хавдартай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 1-10 хоногтоо үүссэн шинэ гэмтлүүд. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 34 дэх тал),
2.9. Шинжээч эмч К.Хн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Иргэн Х.Аийн зүүн нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, шархтай гэмтлүүдтэй цуг тархины доргилт нь цуг бий болдог, иймд тухайн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг. Өөрөөр хэлбэр гавал тархи, хамарт үүссэн гэмтлүүд дээр тархины доргилтыг цуг үүсдэг юм. Хамрын нуруу нь хуучин мурийлттай байсан ч гэсэн дээрх хамрын нуруунд хаван, шархтай гэмтэл учруулсны улмаас тодорхой хэмжээгээр мурийлт үүсэх боломжтой. Иргэн Х.Аийн биед үүссэн дээд уруулд битүү хавдартай дээд эрүүний зүүн талын 1, 2-р үүдэн шүд унасан, ором цусархаг, хавантай, зүүн талын завжинд хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүдтэй цуг тархины доргилт нь цуг бий болдог, иймд тухайн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг. Тэгэхлээр иргэн Х.Аийн дээд эрүүний 2 шүд унасан гэмтэл болон хамрын нуруунд хаван, шархтай гэмтлүүд нь тус тусдаа тархины доргилттой цуг үүссэн тул тус тусдаа хөнгөн гэмтэлд хамаардаг юм. Гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу 1-4 хүртэл шүд унасан тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал),
2.10. Яллагдагч Т.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна. ...Тухайн үед 04 цаг 30 минутын үед Х.А миний машинд хүрч ирээд над руу салаавч гаргаад, гэрч болсонгүй гээд дайраад байхаар нь би уурандаа түүний хамар тус газар гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгтэл Х.Аийг Е нар салгаж авсан ба түүний хамраас их хэмжээгээр цус гарсан. Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж байна, надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү. Би Х.Аээс уучлалт гуйсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 59, 62 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.11. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
-Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх тухай лавлагаа (хавтаст хэргийн 68 дахь тал),
-Гэрлэсний бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 69-70 дахь тал),
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтууд болно. (хавтаст хэргийн 65 дахь тал),
3. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
4. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогч Х.А, гэрч Е.Шалхар, Д.Е яллагдагч Т.С нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 16-17, 20, 27, 28, 30, 34 59-62 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.С нь согтуугаар 2023 оны 02 дугаар сарын 02-ны шөнийн 04 цаг 30 минутын орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үл ялиг зүйлээс болж маргалдах явцад хохирогч Х.Аийн хамар тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд нь тархины доргилт, зүүн нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралт, зүүн хацарт хөх ягаан туяатай өнгөц цус хуралт, хамрын нуруунд хавдар, мурийлт, хамрын хуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдож байна.
5.1.Шүүгдэгч Т.С шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримттай маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
5.2 Шүүгдэгч Т.С нь хохирогч Х.Аийн хамар тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хохирогчийн халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
5.3. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд хохирогч Х.Аийн биед нь үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ. (хавтаст хэргийн 34 дэх тал),
5.4. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон шүүгдэгч Т.Сын согтуугаар, хохирогч Х.Аийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.
5.5. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хохирогчийн эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл үүсгэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
5.6. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч хор уршиг нэхэмжлээгүй, прокурорын сонсгосон торгох ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон учир хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
5.7. Иймд шүүгдэгч Т.Сыг хохирогч Х.Аийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
6.1. Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр гэмт хэргийн хор уршгийг нэхэмжилсэн нотлох баримтаа гаргаж өгөөгүй, мөрдөн байцаалтын шатанд “...Миний зүгээс Т.Саас нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй бөгөөд надаас ямар нэгэн зарлага энэ тэр гараагүй...” гэсэн мэдүүлсэн байна. (хавтаст хэргийн 27-28 дахь тал),
6.2. Иймээс шүүгдэгчийг хохирогчид төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүгдэгч Т.Сыг шүүхээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
2.2. Шүүгдэгч Т.С урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байгаа ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. (хавтаст хэргийн 65 дахь тал)
2.3. Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгч Т.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 480 нэгжтэй тэнцэх хэмжээний 480000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай” гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Айбекээс “гэм буруугийн талаар маргахгүй, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.