| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 139/2019/00158/И |
| Дугаар | 196 |
| Огноо | 2019-05-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 196
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Х даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг 1-р байр 1 тоотод оршин суух, Ба овогт Е М /ЗК65060603/-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Е.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.За нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Е.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1983 оны 9 сарын 1-ний өдрөөс 1989 оны 1 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 жилийн сургуульд цэвэрлэгчээр ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч зөрчилтэй, аймгийн болон сумын архивт холбогдох тушаал шийдвэр нь байхгүй тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр зэргийг үндэслэн 1983 оны 9 сарын 1-ний өдрөөс 1989 оны 1 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 жилийн сургуульд цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Е.М нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Е.Мийг 1983 оны 9 сарын 1-ний өдрөөс 1989 оны 1 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 жилийн сургуульд цэвэрлэгчээр ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, ажилд томилсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал өөрт нь хадгалагдаагүй бөгөөд архиваас олдохгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дундговь аймгийн архивын тасгийн 95 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Е.М Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 жилийн сургуульд 1983 оны 9 сарын 1-ний өдрөөс 1989 оны 1 сарын 31-ний өдрийг хүртэл цэвэрлэгчээр ажиллаж байсан болох нь дараах бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
- Гэрч Ц.Ба-н “...Е.М нь 1983-1989 он хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан. Би 1983-1990 он хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р сургуульд мужаан, сантехникчээр ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 17-р хуудас/
- Гэрч Ш.Цэ-н “...Е.М 1983-1989 он хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р сургуулийн дотуур байрны үйлчлэгчээр ажиллаж байсан. Би 1969 оны 9 сараас 2001 он хүртэл тус сургуульд бага ангийн багшаар ажилласан. Бид хамт ажиллаж байсан учраас энэ хүний талаар мэдэж байна...гэх мэдүүлэг /хэргийн 18-р хуудас/
- Гэрч З.Цэ-н “...Е.М нь 1980-1989 хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р сургуульд үйлчлэгч, байранд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан. Би 1979 оны 6 сараас 2010 он хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р сургуульд байрны багшаар ажиллаж байсан, бид нэг газарт ажилладаг байсан учраас энэ хүний талаар мэдэж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 19-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.Х