Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/150

 

   

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Улсын яллагч Л.Содбаяр,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал,

шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, Л.Ган-Очир,

нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дорж овогт Доржийн Э, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх овогт Бандийн Г нарт холбогдох эрүүгийн 2111015011605 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Дорж овгийн Доржийн Э РД:/./,

Монгол Улсын иргэн, 1962 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Барилгын инженер мэргэжилтэй, “Ноён трейд” ХХК-ийн захирал, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, 7-р хэсэг, “Ривер гарден” 312-р байр 602 тоотод оршин суудаг, 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ерөнхийлөгчийн 196 дугаар зарлигаар “Алтан гадас” одонгоор, 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Ерөнхийлөгчийн 94 дүгээр зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор тус тус шагнагдаж байсан, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Халх овогт Бандийн Г ./,

Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, хувиараа газар шорооны ажил эрхэлдэг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Сүхбаатар аймаг, Баруун урт сум 9 дүгээр баг Хайлааст гудамжны 5- 531 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Доржийн Э нь “Ноён трейд” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн Л.Ганзоригтой Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнт хаягт байрлах газарт Майхан толгой хаус төслийн хүрээнд газар шорооны ажлыг хийж гүйцэтгүүлэхээр “ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан ажил гүйцэтгүүлэх шийдвэр гаргаж тус гэрээний 1.3 дахь заалт /Талууд нь “ХАБЭА-н дүрэм, журмыг баримтлан ажиллах тухай гэрээ” байгуулан, ХАБЭА-н талаар хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөө хамтран боловсруулж ажиллана/-д гэж заасан боловч энэ заалтын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлын төлөвлөгөөг баталж мөрдүүлээгүй, 

Мөн гэрээний дөрөвдүгээр хэсгийн 4.10 дахь заалт /Гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг Захиалагч болон бусдын өмнө бүрэн хариуцна/ гэж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалт /Иргэн, ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх аливаа арга хэмжээний зардлыг хариуцахгүй/-т заасан заалтыг,

мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь “...аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлийн түшингээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тус тус зарцуулна / заалтад заасны дагуу шаардлагатай хөрөнгийг тооцоолон гаргаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллана...” гэж заасныг

мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ гэж заасныг,

мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх /Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина...” гэж заасныг,

мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх /Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх...” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас жолооч Б.Г нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг алдагдуулж 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 13 цагийн орчимд нэг хүний суудалтай дугуйт ачигчийн бүхээгт Л.Лхагвазоригийг оруулж, газар тэгшлэх ажил хийж байх үедээ газрын уруу халтирч осол гарч Л.Лхагвазориг нь дугуйт ачигчийн  бүхээгт дарагдаж биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, духны хуйханд голомтлог цус хуралт, баруун бугалганы язарсан шарх, баруун мөр, баруун гуя, зүүн шанаа, зүүн өвдөг, хэвлий, бүсэлхийд зулгаралт, зүүн шилбэ, баруун тавхайд цус хуралт бүхий гэмтэл үүсэж хурц амьсгал бүтэлтийн улмаас үүссэн амьсгалын хурц дутагдалд орж нас барсан,

Мөн тус ослын улмаас дугуйт ачигчийн жолооч Б.Гэндэнсэнгийн биед хоншоор ясны сэлтэрсэн хугарал, доод уруулд шарх, дээд баруун 1, зүүн 1, 2, доод 2-р шүдний хүзүүвч хэсгийн хугарал, буйланд цус хуралт, цээж, баруун хацар, нуруунд зулгаралт, баруун мөр, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий гэмтэл үүсэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдэхэд гүйцэтгэгчээр оролцсон,

Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнт хаягт байрлах газарт Майхан толгой хаус төслийн газар тэгшлэх ажлыг ковшоор хийж гүйцэтгэж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/-ыг зөрчиж нэг хүний дугуйт ачигчийн бүхээгт Л.Лхагвазоригийг оруулж, газар тэгшлэх ажил хийсэн нь аюулгүй байдал алдагдуулж газрын уруу халтирч осол гаргасны улмаас Л.Лхагвазориг нь дугуйт ачигч бүхээгт дарагдаж биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, духны хуйханд голомтлог цус хуралт, баруун бугалганы язарсан шарх, баруун мөр, баруун гуя, зүүн шанаа, зүүн өвдөг, хэвлий, бүсэлхийд зулгаралт, зүүн шилбэ, баруун тавхайд цус хуралт бүхий гэмтэл гэмтэл үүсэж хурц амьсгал бүтэлтийн улмаас үүссэн амьсгалын хурц дутагдалд орж нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүй хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                    

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 40 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Д.Г, Б.Э нар нь шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.Э нь “Ноён трейд” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн Л.Ганзоригтой Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнт хаягт байрлах газарт Майхан толгой хаус төслийн хүрээнд газар шорооны ажлыг хийж гүйцэтгүүлэхээр “ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан ажил гүйцэтгүүлэх шийдвэр гаргаж тус гэрээний 1.3 дахь заалт /Талууд нь “ХАБЭА-н дүрэм, журмыг ажиллах тухай гэрээ” байгуулан, ХАБЭА-н талаар хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөө хамтран боловсруулж ажиллана/-д гэж заасан боловч энэ заалтын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлын төлөвлөгөөг баталж мөрдүүлээгүй, 

Мөн гэрээний дөрөвдүгээр хэсгийн 4.10 дахь заалт /Гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг Захиалагч болон бусдын өмнө бүрэн хариуцна/ гэж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалт /Иргэн, ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй талаарх аливаа арга хэмжээний зардлыг хариуцахгүй/-т заасан заалтыг,

мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь “... аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлийн түшингээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тус тус зарцуулна / заалтад заасны дагуу шаардлагатай хөрөнгийг тооцоолон гаргаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллана...” гэж заасныг

мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ гэж заасныг,

мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх /Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина...” гэж заасныг,

мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх /Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх...” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас жолооч Б.Г нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг алдагдуулж 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 13 цагийн орчимд нэг хүний суудалтай дугуйт ачигч бүхээгт Л.Лхагвазоригийг оруулж, газар тэгшлэх ажил хийж байх үедээ газрын уруу халтирч, осол гарч Л.Лхагвазориг нь дугуйт ачигчийн  бүхээгт дарагдаж биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, духны хуйханд голомтлог цус хуралт, баруун бугалганы язарсан шарх, баруун мөр, баруун гуя, зүүн шанаа, зүүн өвдөг, хэвлий, бүсэлхийд зулгаралт, зүүн шилбэ, баруун тавхайд цус хуралт бүхий гэмтэл үүсэж хурц амьсгал бүтэлтийн улмаас үүссэн амьсгалын хурц дутагдалд орж нас барсан,

Мөн тус ослын улмаас ковшны жолооч Б.Гэндэнсэнгийн биед хоншоор ясны сэлтэрсэн хугарал, доод уруулд шарх, дээд баруун 1, зүүн 1, 2, доод 2-р шүдний хүзүүвч хэсгийн хугарал, буйланд цус хуралт, цээж, баруун хацар, нуруунд зулгаралт, баруун мөр, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий гэмтэл үүсэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдэхэд гүйцэтгэгчээр оролцсон,

Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнт хаягт байрлах газарт Майхан толгой хаус төслийн газар тэгшлэх ажлыг ковшоор хийж гүйцэтгэж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/-ыг зөрчиж нэг хүний суудалтай дугуйт ачигчийн бүхээгт Л.Лхагвазоригийг оруулж, газар тэгшлэх ажил хийсэн нь аюулгүй байдал алдагдуулж газрын уруу халтирч, осол гарсаны улмаас Л.Лхагвазориг нь дугуйт ачигчийн бүхээгт дарагдаж биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, духны хуйханд голомтлог цус хуралт, баруун бугалганы язарсан шарх, баруун мөр, баруун гуя, зүүн шанаа, зүүн өвдөг, хэвлий, бүсэлхийд зулгаралт, зүүн шилбэ, баруун тавхайд цус хуралт бүхий гэмтэл үүсэж хурц амьсгал бүтэлтийн улмаас үүссэн амьсгалын хурц дутагдалд орж нас барсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь “Ноён трейд” ХХК болон иргэн Л.Ганзориг нарын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хийсэн Майхан толгой хаус төслийн ажил гүйцэтгэх гэрээ /1-р хавтаст хэргийн 34-37 дугаар тал/,

“Ноён трейд” ХХК-ний Улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хавтаст хэргийн 38 дугаар тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 40-43 дугаар тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 44-47 дугаар тал/,

Амь хохирогч Л.Лхагвазоригийн хууль ёсны төлөөлөгч Ө.Мөнхцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гэр бүлийн харилцааны хүрээнд нэг нэгэнд товч байдлаар хэлж байсан. Надад “Ноён трейд” ХХК-ны гэрээнд заасны дагуу Майхан толгой зусланд уулын налууг тэгшлэх ажлыг хийгээд ер нь дуусаж байгаа гэдгийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны үед байхаа гэж санаж байна тэгээд үлдэгдэл гэх 7-10 сая төгрөг гэсэн байхаа би мөнгийг нь сайн мэдэхгүй үлдэгдэл мөнгөө өгөхгүй гүйцэтгэл дутуу гээд барьцаалаад байна гэж хэлж байсан. Тэгээд уулынхаа дээд талд дахиад нэг тавцан гаргаад өгье гэвэл үлдэгдэл мөнгө болон гүйцэтгэлийн нийт төлбөрийг өгье гэж байна гэж надад хэлж байсан. Тэгээд талийгаач болон “Ноёд трейд” ХХК-ны захирал хоёрын хооронд аман гэрээ хийгдсэн байсан. Тэгээд талийгаач надад хэлэхдээ хүйтрээд цас орох юм бол уг ажлыг шууд зогсоох болно гэж надад болон “Ноёд трейд” ХХК-ны захиралд хэлсэн гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р  хавтаст хэргийн 54-55 дугаар тал/,

Шүүгдэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...2021 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр намайг Ковш жолоодож байхад талийгаач нь гадаа хүйтэн байна гээд кабинд орж ирээд үүнийг ингэж түрнэ, тэгшлэх хэрэгтэй гэж амаараа хэлж хамт байсан тэгээд тухайн үед Ковшны шанаганд бага зэргийг шороотой, шанагаар газрыг тэгшилж түрэх байдалтай ертөнцийн зүгээр баруун хойд зүг рүү харсан байдалтай талбайг тэгшлэх гэж байхад ковшны баруун хойд талын дугуй цасан дээр гулгаж бүтэн эргээд эсрэг тал руугаа хараад хөндлөн гулгаад тэгшилж байсан талбайн зөөлөн хөрс хэсэг рүү ковшны оройн хэсгээр хөмөрч газар унасан тэгээд л би гэмтлийн эмнэлэг дээр ирээд ухаан ороод сэрсэн ... Тухайн үед шагайгаар татсан цастай байсан тэгээд талийгаачийг кабинд орж ирэх үед цасны талаар яриагүй хүйтэн байна гэж л ярилцаад яаж шороог түрэх талаар л ярилцаж байсан. Ковшны баруун талын дугуй гулгахаар нь ковшны тоормосыг гишгэж, шанагаа доош нь талбай руу буюу газар луу дарах үед ковшны бөгс нь налуу руу гулгаад ирэхээр нь ухраах араанд нь хийж тээврийн хэрэгслийг бүтэн эргүүлээд зогсоосон боловч хөндлөн гулгаад тэгшилж байсан талбай хэсэг руу хөмөрчихсөн...” гэх /1-р хавтаст хэргийн 61-62, 94-98-р тал/,

Гэрч Л.Ганзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ер анх “Ноён трейд” ХХК-тай гэрээ хийгээд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажил хийж эхэлсэн үүний хүрээнд нийт 2 ширхэг тавцан буюу 20,000 метр кв газрын гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэж дууссан. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс “Ноён трейд” ХХК-ны захирал Этэй талийгаач ах бид хоёр өмнөх 2 хийсэн тавцантай адилхан хэмжээ өөр дахин 2 ширхэг тавцан засахаар буюу уулын налууг тэгшлэхээр дахин ажил хийхээр болсон тухайн үед гэрээг дахин хийхээр тохиролцсон гэхдээ гэрээ хийгээгүй 7 хоног гаруй болж байхад осол гарсан. Бид нар өмнөх гэрээний дагуу адил гэж бодоод ажлыг гүйцэтгэж байсан. Анх 2 тавцанг засах үед газрын гэрчилгээг харуулж байсан тэгээд тухайн үед харахад газар нь “Номин трейд” ХХК-ны нэр дээр байсан харин ажил гүйцэтгэлийг “Ноён трейд” ХХК нь гүйцэтгүүлж байсан. Эхний 2 дах тавцан дээр “Ноён трейд” ХХК нь барилга барих зорилгоор уулын налууг тэгшлүүлэх ажил хийж байсан харин бид нартай амаар тохиролцож хийж эхэлсэн 3 дугаар тавцанг буюу осол гарсан гэх газрыг “Ноён трейд” ХХК-ны захирал Э нь энэ газрыг манай компани авч байгаа гэж хэлж байсан тэрнээс осол гарсан гэх талбайн газрын бичиг баримтыг алба ёсоор харж байгаагүй. Э захирал уг осол гарсан гэх буюу 3 дугаар тавцанг эхлүүлэх үед өөрөө ирж инженерүүдийн хамт ирж хэмжээ буюу хаана ухах талаараа зааж өгч байсан. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мөн Э захирал ирж өөрөө мөн газар дээр дахин зааварчилгаа өгсөн...” гэх /1-р хавтаст хэргийн 64-69 дүгээр тал/,

Гэрч Г.Мэндсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бидний ажиллаж байгаа газар нь уулархаг, уруу, тэгш бус газар бөгөөд уг газрыг тэгшлэх зорилгоор ажиллаж байсан юм. Ингээд өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өглөө 11 цаг 30 минутад эхэлсэн бөгөөд тухайн талбайд экскаватор, ковш, ачааны том машин “хово” зэрэг гурван техник ажилласан бөгөөд экскаваторын жолоочоор миний бие Мэндсайхан, ковшны жолоочоор Гэндэн гэх залуу, ховоны жолоочоор талийгаач Лхагва бид 3 ажиллаж байсан юм. Би ажлаа хийж байгаад толиндоо хартал ард байсан ковш байхгүй байсан бөгөөд мөн “Ноён трэйд”-ээс ирж ажилладаг үл таних ах гүйж байхаар нь би экскаватороос буугаад ардаас нь гүйгээд очтол ковш дээшээ харсан байсан. Тэгээд талийгаач Гэндэнгийн хамтаар орилоод байсан би сандраад эргэж гүйгээд экскаватороо асаагаад талийгаачийн төрсөн дүү Ганзориг руу залгаад ковштой уначихлаа гэж хэлээд эргэж удалгүй над руу онцгой байдлаас залгаад хаана байгаа талаар асуусан...” гэх /1-р  хавтаст хэргийн 71-72 дугаар тал/,

Гэрч Г.Төртулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...уг газарт 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс цаашид амины орон сууц барих төлөвлөгөөтэйгөөр уулын налууг ухаж тэгш тавцан болгож засуулах зорилгоор 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Ноён трейд" ХХК-г төлөөлж буюу цаашид захиалагч талын өмнөөс би оролцож нөгөө талаас иргэн буюу цаашид гүйцэтгэгч талаас Л.Ганзоригтой “Майхан толгой” ХАУС” төслийн ажил гүйцэтгэх гэрээг хийсэн. Үүний хүрээнд ажил гүйцэтгэгч тал маань 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс шаардлагатай хүн машин механизмыг авч гэрээний дагуу өөрсдөө ажлаа хийж эхэлсэн. Тухайн газар миний мэдэхээр 1 ширхэг ковш, 1 ширхэг экскаватор, 2 ширхэг хово ачааны машин, автогредэр 1 ширхэг, индүү 1 ширхэг нийт 6 хүнд машин механизмыг гаргаж ажиллахаар болсон. Тэгээд манай байгууллагын зүгээс гэрээнд заасан 50,000,000 төгрөгийг уг байгууллагад бүгдийг нь өгсөн байсан... уг хүмүүсээс компаниар гэрээ байгуулах талаар хэлэхэд өөрсдөө хувь хүнээр гэрээ байгуулмаар байна гэсэн тул Ганзоригтой ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан юм. Уг гэрээг байгуулахдаа хоорондоо харилцан тохиролцоод байгуулсан учраас ямар нэгэн зураг төсөл болон гэрээний хавсралт гэх зүйлүүд байхгүй...” гэх /1-р хавтаст хэргийн 74-79 дүгээр тал/,

Гэрч Т.Энхжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...намайг очиход ковш нь зүүн талаараа кабин хэсгээрээ хажуу талаараа унасан байсан. Мөн кабины дотор талыг харахад жолооч гэх Г нь кабины урд талд буюу жолоочийн суудал дээр хөл нь техникийн пидаль буюу хааз, тоормосны хэсэгт хөлөө хийсэн, техникийн хянах самбар нь хөл дээр дарсан байдалтай мөн кабины баруун талын багана болон тааз нь жолоочийн цээжин хэсэг дээр дарсан харин талийгаач Ганзориг нь болохоор жолоочийн сандалны хойд талд буюу сандлын түшлэг нь цээжин дээр дарсан зөвхөн толгой нь ил харин биеийн бусад хэсэг нь сандлын хойд талаар доогуур орсон байдалтай ухаангүй байсан мөн жолооч Г нь эрүүл ухаантай нүд нь эргэлдээд хараад байсан гэхдээ юм ярьж чадахгүй байсан...” гэх /1-р хавтаст хэргийн 88-91 дүгээр тал/,

Гэрч Ө.Баасанцогт мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Майхан толгойн зуслангийн “Бяслагийн ам” гэх нэртэй газарт байх харуулын ажлаа хийхээр ирсэн ба уг газар нь “Ноён трейд” ХХК-ийн газар гэж байсан ба уг газрын болон төмөр хашааг мандаг байсан юм. Тэгээд би өглөө ажлаа ирж авчхаад надтай ээлж сольсон харуул Энхдөлтэй ойр зуурын юм ярьж байгаад Энхдөлийг ахдаа тамхи аваад ирээч гэж хэлчхээд Энхдөл бид хоёр манаачийн байранд юм яриад сууж байтал 13 цаг 30 минутад манаачийн байрны хаалгыг үл таних 40 орчим насны эрэгтэй хүн нээгээд туслаач ээ, дээр ковш уначихлаа гэж хэлсэн тэгэхээр нь би өөрийн 88900758 дугаарын утсаар түргэн дуудаад тэр хүний хамтаар осол болсон гэх газарт очсон ба манаачийн байрнаас дээшээ 50 метр орчим зайтай байсан ба уг газарт ковш дотор 2 эрэгтэй хүн байсан ба нэг хүн амьд гараа хөдөлгөөд байсан ба уг газарт нөгөө залуу нь хөдлөхүй амьсгал хураасан байсан. Тэгээд байж байтал түргэний автомашин ирээд түргэний эмч болон жолооч, экскаваторын жолооч бид нар хамтраад осолд орсон 2 хүнийг ковшноос татаж авсан. Ковшны хаалгыг нээж дийлэхгүй байсан ба экскаватороор түлхээд өргөж байгаад гаргасан юм. Тухайн үед ковшны жолооч залууг түргэний автомашинаар эмнэлэг рүү авч явсан ба харин нөгөө нэг залуу тухайн үед нас барсан байсан тул цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн...” гэх /1-p хавтаст хэргийн 103-104 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Цэндсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Үзлэг шинжилгээний явцад тухайн тээврийн хэрэгслийн хөдөлгүүр ажиллахгүй, тоормосны шингэн агуулах сав хоосон, 4 дугуйн хавчигч, тоормосны наклад гадна талаас харагдах гэмтэлгүй, задгай талбайд зориулалтын багаж хэрэгсэлгүй гадна орчинд байсан тул ажиллагааг шалгах боломжгүй байсан.

 1. Тоормосны ажиллагааг шалгахын тулд хөдөлгүүр асаана. Шинжилгээний явцад хэмжих хэрэгслээр хөдөлгүүр ажиллаж байсан байдаг. Ослын үед /дараа/ хөдөлгүүр ямар нэгэн асуудал үүссэн байж болно. Уг өөрчлөлтийг засварлахын тулд ямар нэгэн өөрчлөлт орно.

2. Механизм унах явцад тоормосны шингэн агуулах саван дахь шингэн асгарч битүүмж алдагдсан байна. Битүүмжлэлийг арилгахын тулд шингэн нэмж тоормосны системээс хий авч шалгана. Шалгахад тоормосны систем нь нөхөн сэргээлт хийгдэж ослын өмнөх үеийн байдал өөрчлөгдөж болно. Өөрчлөлт орно гэдэг нь анхны байдлаа хадгалахгүй учир тоормосны системд дахин шинжилгээ хийх нь үр дүн багатай. Хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлттэй танилцлаа. Гэрэл зургийн үзүүлэлттэй танилцахад шинжилгээ хийсэн тээврийн хэрэгслийн баруун хойд дугуйн хээний гүн, стандарт шаардлага хангаагүй байсан нь осолд нөлөөлсөн гэх нотлох баримт тогтоогдоогүй байна. Учир нь механизм нь гадна налуу хэсэгт гулган унасан байна. Энэ нь тоормосны ажиллагаа болон зам дугуйн барьцалдаанаас үл шалтгаалж налуу хэсэг дэх хүндийн жингийн шилжилтээс гулгаж онхолдсон байх үндэслэлтэй байна...” гэх /1-р хавтаст хэргийн 119-120 дугаар тал/,

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээч П.Чойсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Осол болсон газар нь иргэн Эгийн өөрийн эзэмшилд албан ёсоор шилжиж зөвшөөрөгдсөн асуудал байхгүй хүсэлт гаргасан гэх боловч уг хүсэлтийг газрын алба шийдээгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан Майхан толгойн хаус төслийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа эхлэх хугацааг заасан боловч дуусах хугацааг заагаагүй учир гэрээг үргэлжилж байна гэж үзнэ. Тиймээс уг ослын хөдөлмөр аюулгүй байдлыг “Ноён трейд” ХХК хариуцна. Майхан толгойн хаус төслийн ажлыг гүйцэтгэх гэрээ нь “Ноён трейд” ХХК болон хувь иргэн Ганзориг гэх хувь хүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба уг гэрээний дуусах хугацааг заагаагүй учраас ажил гүйцэтгэх гэрээ нь үргэлжлэн явагдаж байна. Гэрээнд дуусах хугацааг зааснаар гэрээг дуусгавар болсон гэж үзнэ. Тэгэхээр нэг ажлаас нөгөө ажил руу үргэлжлүүлэн шилжиж ажиллахад гэрээг дуусгавар болоогүй гэж үзнэ. Эгийн эзэмшилд уг осол гарсан газар нь албан ёсоор шилжээгүй байх тул Эгийн хувийн газар гэж үзэхгүй. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дуусаагүй байгаа тул /дуусах хугацаа бичигдээгүй/ гэрээ хүчин төгөлдөр байна. Харин Ганзориг нь мэдүүлэгтэй дахиж гэрээ болсон гэсэн боловч дахин шинээр дараагийн гэрээ байгуулаагүй байх тул уг “Ажил гүйцэтгэх гэрээ” нь хүчин төгөлдөр байна. Ганзоригийн мэдүүлгээр мэдүүлсэн дахин байгуулна гэсэн гэрээ нь Ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгосон гэсэн үг биш юм...” гэх /1-р хавтаст хэргийн 122-123 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №2548 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

 “...Амь хохирогч нь хурц амьсгал бүтэлтийн улмаас үүссэн амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ. Амь хохирогчид дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, духны хуйханд голомтлог цус хуралт, баруун бугалганы язарсан шарх, баруун мөр, баруун гуя, зүүн шанаа, зүүн өвдөг, хэвлий, бүсэлхийд зулгаралт, зүүн шилбэ, баруун тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, нас барсан тухайн цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

Амь хохирогчид хийсэн задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

Амь хохирогчийн цусанд спиртийн агууламж илрээгүй.

Нас барснаас хойш цогцосны байршил өөрчлөгдсөн гэх байдал тогтоогдоогүй...” гэх /1-р хавтаст хэргийн 126-130 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 11773 дугаартай шинжээч дүгнэлтэд:

 “...Б.Гэндэнсэнгийн биед хоншоор ясны сэлтэрсэн хугарал, доод уруулд шарх, дээд баруун 1, зүүн 1.2, доод 2-р шүдний хүзүүвч хэсгийн хугарал, буйланд цус хуралт, цээж, баруун хацар, нуруунд зулгаралт, баруун мөр, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх /1-p хавтаст хэргийн 140-141 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 268 дугаартай шинжээч дүгнэлтэд:

“...Халтиргаа гулгаатай үед замын налуугаас шалтгаалж, хүндийн төвийн шилжилтийн нөлөөгөөр хэвгий хэсэг рүү тоормосноос үл шалтгаалж тээврийн хэрэгсэлд гулгалт үүсэж болно.

Шинжилгээнд ирүүлсэн дугуйт ачигч нь 162 квт чадалтай хөдөлгүүртэй бөгөөд хянах самбар дээрх хөдөлгүүрийн эргэлт заагч, хөргөлтийн шингэний температур хэмжигч заалтуудаар ослын үед хөдөлгүүр ажиллаж байсан байх үндэслэлтэй.

4 дугуйнд ашиглалтын явцад үүссэн хуучин язралт, өнцөг зүсэгдсэн сэвтэй.

Баруун хойд дугуй стандарт шаардлага хангахгүй.

Бусад дугуйн хээний гүн стандарт шаардлага хангана...” гэх /1-р хавтаст хэргийн 144-163 дугаар тал/,

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээч нарын 2022 оны 02 дугаар сарын 21-ний 06/09 дугаартай “Ноён трейд” ХХК-ийг төлөөлж ерөнхий инженер Г.Төртулга нь иргэн Л.Ганзоригтой 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Майхан толгой хаус” төслийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. Тус гэрээний 1.3 дахь заалт /Талууд нь “ХАБЭА-н дүрэм, журмыг ажиллах тухай гэрээ” байгуулан, ХАБЭА-н талаар хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөө хамтран боловсруулж ажиллана/-д гэж заасан боловч энэ заалтын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлын төлөвлөгөөг баталж мөрдүүлээгүй байна. Мөн гэрээний дөрөвдүгээр хэсгийн 4.10 дахь заалт /Гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой асуудлууд/ Захиалагч болон бусдын өмнө бүрэн хариуцна/-д гэж заасан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалт/ Иргэн, ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх аливаа арга хэмжээний зардлыг хариуцахгүй/-т заасан заалтыг зөрчсөн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалт /Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна./-д гэж заасны дагуу “Ноён трейд” ХХК хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллана.

Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээг “Ноён трейд” ХХК хийж Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь /... аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлийн түвшингээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тус тус зарцуулна / заалтад заасны дагуу шаардлагатай хөрөнгийг тооцоолон гаргаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллана. Хөдөлгөөний аюулгүй байдлыг тухайн машин техникийг жолоодон ажиллуулж байгаа хүн өөрөө хангаж ажиллана. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ гэж заасан тул Ноён трейд ХХК-ийн захирал /эзэн/ хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах үүргийг хэрэгжүүлэн ажиллана.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх /Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина./ заалтын дагуу Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор тогтоосон хөдөлмөрийн аюулгүй байдлын дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг баталж, дотоод хяналт шалгалтыг тавих багийг томилж ажиллаагүй болон Майхан толгой хаус гүйцэтгэх гэрээг иргэнтэй байгуулж гүйцэтгэгч тал буюу иргэнийг тухайн гэрээний 4.10 дахь заалтад гүйцэтгэгч нь аливаа асуудлыг бусдын өмнө хариуцна гэж заасан нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2.6 дэх заалт / иргэн ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх аливаа арга хэмжээний зардлыг хариуцахгүй/-д заасан зэргийг тус тус зөрчсөн байгаа нь аюулгүй байдлыг алдагдуулах нөхцөл бий болгосон байна Хавтаст хэрэгт авагдсан фото зургаас харахад ажлын байрны орчин нь уулын бэл болох налуу газар, цас орж халтиргаа үүсэж ажлын байр буюу орчны хувьд аюулгүй байдал алдагдсан байна. “Ноён трэйд” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх /Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх/ заалтын дагуу тухайн ажлын байрны эрсдэлийн үнэлгээг хийгээгүй улмаар болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар ямар ч арга хэмжээ авч ажиллаагүй байна.

Ковшийн жолооч Б.Г нь Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 18.2.6 дахь/ ажил үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх, 18.2.7 дахь / өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх/ зэрэг заалтуудад заасныг хангаж ажиллаагүй нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг алдагдуулсан байна...” гэх дүгнэлт /1-р хавтас хэргийн 195-197-р тал/,

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээч нарын 2022 оны 07 дугаар сарын 07-ний өдрийн 22/08 дугаартай нэмэлт шинжилгээ хийсэн дүгнэлтэд:

Хавтаст хэргийн 027 дугаар хуудсанд авагдсан “Ноён трейд” ХХК-ийг төлөөлж ерөнхий инженер Г.Төртулга нь иргэн Л.Ганзоригтой 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Майхан толгой хаус” төслийн ажил гүйцэтгэх гэрээний 1.6 дахь заалтад “Энэхүү гэрээ нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2021 оны ....-р сарын ...,-ний өдөр хүртэлх хугацаанд бүрэн гүйцэтгэснээр дуусгавар болно.” гэж заасан нь дуусах хугацааг тодорхой заагаагүй байна. Мөн тус гэрээний 2.1 дэх заалт “200м урт, 20м өргөн хоёр тавцан засах” гэж заасан нь 2 газарт ажил гүйцэтгэхээр гэрээг байгуулсан байна ... Гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэлд Л.Ганзориг нь /ХХ-247 хуудас/ “анх “Ноён трейд” ХХК-тай гэрээ хийгээд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажил хийж эхэлсэн үүний хүрээнд нийт 2 ширхэг тавцан буюу 20000 метр кв газрын гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэж дууссан. 2021 оны 11-р сарын 10-ны өдрөөс “Ноёд трейд” ХХК- ний захирал Д.Этэй талийгч ах бид 2 өмнөх 2 хийсэн тавцантай адилхан хэмжээ өөр дахин 2 ширхэг тавцан засахаар буюу уулын налуу тэгшлэхээр дахин ажил хийхээр болсон тухайн үед гэрээг дахин хийхээр тохиролцсон гэхдээ гэрээ хийгээгүй 7 хоног гаруй болж байхад осол гарсан.” гэж мэдүүлсэн байна. Иймээс Д.Э захиалагч тал учраас хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах үүрэгтэй. Иргэн Б.Гэндэнсэнгийн мэдүүлэгт “2011 онд Хэнтий аймагт жолооны сургуульд суралцаж төгсөөд “В” ангилалтай болсон. Харин 2019 оны 11-р сард “С” ангиллаар Улаанбаатар хотод суралцаж төгссөн юмаа. Мөн 2014 онд Чухал амжилт сургалтын төвд дугуйт ачигчийн оператор мэргэжилтнээр төгсөж байсан юмаа.” гэж мэдүүлсэн нь хавтас хэргийн материалд авагдсан баримтаар нотлогдож байна. Мөн Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн мэргэжил хяналтын тасгийн ахлах мэргэжилтэн В.Балжинням нь мэдүүлэгтээ “Тухайн механизмын жолооч нь 2014 онд Чухал амжилт сургалтын төвд дугуйт ачигчийн операторын сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байгаа нь хүнд машин механизм тоноглогдсон ажлын төхөөрөмж /шороо түрэх, ачих, зөөвөрлөх ажил/-ийг ажиллуулах, ажил гүйцэтгэх дадал, чадамжтай болсныг гэрчилсэн бичиг баримт юм. Энэ дадал чадварыг эзэмшсэн хүн ажлын төхөөрөмж суурилуулсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөн хаалттай, нээлттэй зурвас газар, үйлдвэрийн байр, талбай /уурхай гэх мэт/-д ажил үйлчилгээ явуулж болохоор байна. Энэ төрлийн сургалт нь мэргэжлийн боловсролын тухай хууль болон холбогдох эрх зүйн актуудаар зохицуулагддаг" гэж мэдүүлсэн нь Б.Г нь ковш барих эрхтэй байна.

Үйлдвэрлэлийн осолд нөлөөлөх хүчин зүйлийг техник технологийн /Тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэл, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа хангалтгүй, байнгын шалгалт урьдчилан хийгээгүй, технологийн горим өөрчилсөн, хаалт, хамгаалалт хийгээгүй/, удирдлагын тогтолцооны /Хяналт хангалтгүй, удирдлага хангалтгүй, аюулгүй ажиллагааны зааварчилга хангалтгүй, хувийн болон хамтын хамгаалах хэрэгсэл хангалтгүй, ХАБЭА-н сургалт хангалтгүй, зохицуулалт муу, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн/, хүний /хэт яарсан, сульдсан, анхаарал болгоомж алдсан, урьдчилан шалгасан багаж хэрэгсэл ашиглаагүй, аюулгүй ажиллагааны заавар, журам мөрдөөгүй, удирдлагын заавар зөрчсөн/, ажлын байр, орчны /замын нөхцөл, хязгаарлагдмал орон зай, гэрэл, харагдах орчин, цаг агаарын нөлөөлөл/ гэсэн 4 хүчин зүйлээс хамаарсан эсэх талаас нь судалж тогтоодог. Хавтас хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн үйлдвэрлэлийн осолд нөлөөлсөн хүчин зүйлүүдийг судлан үзэхэд:

Техник технологийн хүчин зүйлийн нөлөөлөл. Хавтас хэргийн материалд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Цэндсүрэнгээс техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байгаа эсэх талаар асуусан байна. Шинжээч Г.Цэндсүрэн нь тухайн асуултад /уг механизм нь эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй .../ гэж хариулсан байна.

Удирдлагын тогтолцооны хүчин зүйлийн нөлөөлөл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засаг, зохион байгуулалт, техник, технологи. ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээ авах, эмчлэх, сувилах, нөхөн сэргээх, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Д.Э нь Ноён трейд ХХК-ийн гүйцэтгэх захирал учраас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоод хяналт тавина/ заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлын хангуулан ажиллуулна.

Хүний хүчин зүйлийн нөлөөлөл. Б.Г нь нэг хүний суудалтай кабинд талийгаачийг оруулж, газар тэгшлэх ажил хийсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/-ыг, осолдогч Л Лхагвазоригийн хувьд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар 2 дахь хэсгийн 2.6 дахь заалт/ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх/, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалт 'өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/-ыг зөрчсөн байна.

Ажлын байр, орчны хүчин зүйлийн нөлөөлөл. Хавтаст хэрэгт авагдсан фото зургаас харахад ажлын байрны орчин нь уулын бэл болох налуу газар, цас орж халтиргаа үүсгэсэн байгаа нь ажлын байр буюу орчны хувьд аюулгүй байдал алдагдсан байна.

Ажил гүйцэтгэх гэрээний үйлчлэх хугацаа хүчинтэй байх үед Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль хамааралтай.

Д.Э нь “Ноён трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал учраас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоод хяналт тавина/ заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлын хангуулан ажиллуулна.

2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г ерөнхий инженер Г.Төртулга “Ноён трейд” ХХК-ийг төлөөлөн иргэн Л.Ганзоригтой байгуулсан байна.

Ажил гүйцэтгэх гэрээнд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9011045107, регистрийн дугаар 2640562 оруулж өгсөн нь “Ноён трейд” ХХК-ийн Монгол Улсын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000124413 дугаартай гэрчилгээнд Доржийн Эг гүйцэтгэх захирлаар 2013 оны 03 дугаар сарын 29-нд бүртгэсэн байх тул хамааралтай байна” гэх /1-р хавтас хэргийн  200-202 дугаар тал/,

шүүгдэгч Б.Э, Д.Г нар шүүхийн хэлэлцүүлэгт мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй  гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдож байна. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхцэцэгийн мэдүүлэг дээр дурдсан гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Цэндсүрэн, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээч П.Чойсүрэн нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №2548 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11773 дугаартай шинжээч дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 268 дугаартай шинжээч дүгнэлт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээч нарын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 22/08 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримттай агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

            Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Г, Д.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон, шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Эгийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, Л.Ган-Очир нар нь шүүхийн хэлэлцүүлэгт миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”  гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан ... бол тэнсэж болно” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна. Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан шаардлагад нийцэхгүй байна.

Иймд шүүх, өмгөөлөгч нарыг гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Д.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Мөнхцэцэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, оршуулгын зардалд 80,000,000 /наян сая/ төгрөг төлсөн,

хохирогч Д.Г санал гомдол нэхэмжлэх зүйлгүй гэх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, шүүгдэгч нар нь гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Д.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

Шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулав.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял, торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, шүүгдэгчид хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

Шүүгдэгч Д.Гд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч Д.Гд тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Д.Г хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Мөнхцэцэг гомдол саналгүй, хохирол төлбөр барагдуулж авсан нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт гаргасан, шүүгдэгч Д.Э нь хохирол төлбөр барагдуулсан баримт шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дорж овгийн Доржийн Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан,

Шүүгдэгч Д.Гэндэнсэнгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Гэндэнсэнгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

Шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Гд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

8. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        П.АРИУНБОЛД