Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 82

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4, 14.5-д зааснаар нэхэмжлэгч К.Э-г, хариуцагч С.Б-а нарын 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 09 дугаартай гэрлэлтийг цуцалж, 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.Э-т, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.И-т нарыг эх К.Э-н асрамжид үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.Э-т, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.И-т нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.Б-р тэжээн тэтгүүлсүгэй.

3.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 1, 126.2.4, 126.4, 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.2, 129.6, 130 дугаар зүйлийн 130.1, 130.2-т зааснаар хариуцагч С.Б-н эзэмшилд байгаа гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнүүд болох 1.435.000 төгрөгийн 14 толгой эм хониноос нэхэмжлэгч К.Э-т 3 буюу 307.500 төгрөгийн, хүү Б.Э-д 3 буюу 307.500 төгрөгийн, хүү Б.И-д 3 буюу 307.500 төгрөгийн, 1.425.000 төгрөгийн 15 төлөгнөөс К.Э-т 4 буюу 380.000 төгрөгийн, хүү Б.Э-д 4 буюу 380.000 төгрөгийн, хүү Б.И-д 3 буюу 285.000 төгрөгийн, 2.040.000 төгрөгийн 24 хурганаас К.Э-т 6 буюу 510.000 төгрөгийн, хүү Б.******* 6 буюу 510.000 төгрөгийн, хүү Б.******* 6 буюу 510.000 төгрөгийн, энэ хавар төллөсөн 4.320.000 төгрөгийн 36 хургатай хониноос нэхэмжлэгч К.Э-т 9 буюу 1.080.000 төгрөгийн, хүү Б.Э-д 9 буюу 1.080.000 төгрөгийн, хүү Б.И-д 9 буюу 1.080.000 төгрөгийн, 805.000 төгрөгийн 10 эм ямаанаас нэхэмжлэгч К.Э-т 3 буюу 241.500 төгрөгийн хүү Б.Э-д 2 буюу 161.000 төгрөгийн, хүү Б.И-д 2 буюу 161.000 төгрөгийн, 825.000 төгрөгийн 11 толгой борлонгоос нэхэмжлэгч К.******* 3 буюу 225.000 төгрөгийн, хүү Б.******* 3 буюу 225.000 төгрөгийн, хүү Б.И-д 2 буюу 150.000 төгрөгийн, 840.000 төгрөгийн 12 толгой ишигнээс нэхэмжлэгч К.******* 3 буюу 210.000 төгрөгийн, хүү Б.Э-д 3 буюу 210.000 төгрөгийн, хүү Б.Ив-д 3 буюу 210.000 төгрөгийн, энэ хавар төллөсөн 1.700.000 төгрөгийн 17 ишигтэй ямаанаас нэхэмжлэгч К.Э-т 4 буюу 400.000 төгрөгийн, хүү Б.******* 3 буюу 300.000 төгрөгийн, хүү Б.И-д 3 буюу 300.000 төгрөгийн, 1.528.000 төгрөгийн 2 үнээнээс нэхэмжлэгч К.******* 1 буюу 764.000 төгрөгийн, 579.000 төгрөгийн гунж 1, 1.200.000 төгрөгийн 3 толгой бяруунаас охин 1, эр 1 буюу 800.000 төгрөгийн, 4.201.000 төгрөгийн 5 адуунаас нэхэмжлэгч К.Э-т морь 1 буюу 755.000 төгрөгийн, гүү 1 буюу 691.000 төгрөгийн, унагатай гүү 1 буюу 1.000.000 төгрөгийн буюу нийт 14.120.000 төгрөгийн мал, эд хөрөнгөөс оногдох 6.527.250 төгрөг нийт 20.647.250 төгрөгийн хөрөнгийг гаргуулан нэхэмжлэгч К.Э-г, түүний хүү Б.Э-т, Б.И-т нарт олгож, хариуцагч С.Б-д эм хонь 5 буюу 512.500 төгрөгийн, төлөг 4 буюу 380.000 төгрөгийн, хурга 6 буюу 510.000 төгрөгийн, хургатай хонь 9 буюу 1.080.000 төгрөгийн, эм ямаа 3 буюу 241.500 төгрөгийн, борлон 3 буюу 225.000 төгрөгийн, борлон 3 буюу 210.000 төгрөгийн, ишигтэй ямаа 7 буюу 700.000 төгрөгийн, үнээ 1 буюу 764.000 төгрөгийн, шүдлэн 1 буюу 619.000 төгрөгийн, охин бяруу 1 буюу 400.000 төгрөгийн, морь 1 буюу 755.000 төгрөгийн, энэ хавар унагалсан унагатай гүү 1 буюу 1.000.000 төгрөгийн нийт 7.397.000 төгрөгийн мал болон 1.070.000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай гэр, 6.833.000 төгрөгийн үнэ бүхий хюундай портер загварын тээврийн хэрэгсэл, 800.000 төгрөгийн үнэ бүхий мустанг загварын мотоцикл зэрэг эд хөрөнгийг үлдээсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор С... аймгийн Б.... сумын иргэний бүртгэлийн ажилтанд, энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлсүгэй.

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх К.Э-т мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч К.Э.... гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, эд хөрөнгөд оногдох улсын тэмдэгтийн хураамж 309.050 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч С.Б-с гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагад оногдох 70.200 төгрөг, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөд оногдох улсын тэмдэгтийн хураамж 261.186 төгрөгийг гаргуулж К.Э-гт олгож, хүүхдийн тэтгэлэгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 62.985 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 7 хоногийн дотор шийдвэр бүрэн эхээр бичигдэх ба үүнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА