Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/38

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал

Улсын яллагч Б.Төрболд

Шүүгдэгч Ж.Мөнхзул

Түүний өмгөөлөгч              Б.Баярцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Мөнхзулд холбогдох 2323000000037 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, Завхан аймгийн Сонгино сум дахь “Хурд хүч чадал” ХХК-нд галч ажилтай, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Сонгино сумын Тариат багт оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  дугаар сарын -ны өдрийн  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000/ хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Долоон овогт Жигжидийн Мөнхзул, регистрийн дугаар: /      /

Шүүгдэгч нь Ж.Мөнхзул нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Завхан аймгийн Сонгино сумын Тариат 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс Р.Санжаа-Осорын 1 тооны нас бие гүйцсэн, хүрэн улаан зүсмийн буруу талын чих ухам имтэй үхрийг бусдад хэлэлгүйгээр, нууцаар хууль бусаар өөртөө шилжүүлэн авч түүнд 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд             

                                   ТОДОРХОЙЛОХ нь: 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч Р.Санжаа-Осорт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч Р.Санжаа-Осор шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох:

1.1. Шүүгдэгч Долоон овогт Жигжидийн Мөнхзул нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Завхан аймгийн Сонгино сумын Тариат 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт бэлчээрлэж байсан хохирогч Р.Санжаа-Осорын үхрээс 1 тооны нас бие гүйцсэн, хүрэн улаан зүсмийн буруу талын чих ухам имтэй үхрийг бусдад хэлэлгүйгээр, нууцаар хууль бусаар өөртөө шилжүүлэн авч нядалсан  хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

1 тооны үхрээ хулгайд алдсан тухайгаа мэдүүлсэн хохирогч  Р.Санжаа-Осорын “...Би 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн 5 тооны үхрийн тэжээл хоолыг өгчхөөд хашаанаасаа 12 цаг 40 минутын үед тууж гаргаад гудамжныхаа ертөнцийн зүгээр баруун үзүүрт үлдээгээд өөрөө гэртээ ирсэн. Тухайн өдөр манай үхрүүд 17 цагийн үед 4 үхэр буцаж ирсэн бөгөөд хүрэн улаан зүсмийн 2 эврэндээ цагаан будагтай, сувай нас гүйцсэн үнээ алга болсон байсан. ...Миний алдсан үхэр нас бие гүйцсэн, хүрэн улаан зүсмийн буруу талын чих ухам имтэй, шар шиг том биетэй ойролцоогоор амьдын жингээр 500 килограммаас дээш жинтэй, хавар эрт тугаллах монголын сувай үнээ байсан...” гэсэн мэдүүлгээр,

Ж.Мөнхзулын хашаанаас 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр эвэртэй буруу чих ухам имтэй 2 эврэндээ цагаан өнгийн будагтай хүрэн улаан  зүсмийн монгол үхрийн толгой 1 ширхэг, нийт 4 шуудай 153,5 кг малын мах хураан авсан тэмдэглэлээр, Ж.Мөнхзулаас хураан авсан үхрийн толгойг хохирогч Р.Санжаа-Осор өөрийн алдсан үхрийн толгой мөн байна гэж таньсныг тэмдэглэсэн таньж олуулах ажиллагааны тэмдэглэлээр, хохирогч Р.Санжаа-Осорт 153,5 кг малын мах, эвэртэй хүрэн улаан зүсмийн монгол үхрийн толгой 1 ширхэгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр,

Мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ж.Мөнхзулын “...Би Р.Санжаа-Осорын 1 тооны нас бие гүйцсэн, хүрэн улаан зүсмийн буруу талын чих ухам имтэй үхрийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр цаг хугацааг нь сайн санахгүй байна. 13 цагийн орчим манай хашаанд Р.Санжаа-Осорын 4 тооны үхэр орж ирсэн юм. Тэгэхээр нь нас бие гүйцсэн хүрэн улаан зүсмийн буруу талын чих ухам имтэй үхрийг нь хашаандаа авч үлдээд тэр үхрийг нядалсан юм. Тухайн үед би ганцаараа тэр үхрийг нядалсан. Надтай ямар нэгэн хүн байгаагүй. Мөнгөний хэрэг их байсан болохоор тэр үхрийг нядалсан. Би Р.Санжаа-Осорын хохирлыг бэлэн мөнгөөр 2.000.000 сая төгрөг өгч барагдуулсан. Одоо бид хоёрт ямар нэг төлбөр тооцооны асуудал байхгүй...” гэсэн мэдүүлгээр /хэргийн 45-46 дахь тал/ тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Мөнхзулын үйлдлийн улмаас хохирогч Ж.Санжаа-Осорт 1,500,000 төгрөгийн хохирол учирсан нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Н.Эрдэнэцэцэгийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 06 дугаартай “Нас гүйцсэн монголын сувай үнээний зах зээлийн үнийг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр тогтоолоо...” гэсэн дүгнэлтээр нотлогдож байна. /хэргийн 35 дахь тал/,

1.2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөн шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах баримтаар үнэлсэн болно.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Мал Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

Өөрөөр хэлбэл мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд  эд хөрөнгийн шилжилт хийгдсэн байдаг ба эд хөрөнгийг эзэмшигч өмчлөгчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр  нууцаар , хууль бусаар авах байдлаар илэрнэ.

Шүүгдэгчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр  бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсэж үйлдэн хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, тэрээр 1 бод мал шууд санаатай үйлдлээр хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тооны мал хулгайлах гэмт хэргийн обьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд Ж.Мөнхзулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч хохирогчид хохирлоо нөхөн төлсөн нь хэрэгт авагдсан хохирогчийн “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй хохирлоо барагдуулж авсан...” мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

,2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

2.1. Шүүгдэгч Ж.Мөнхзулыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан  гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Мөнхзул нь хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.                      

Шүүгдэгч Ж.Мөнхзул нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000/ хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж уг ялаа эдэлж дууссан байна.

Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь  хуулиар хязгаарлалт  тогтоосноос бусад тохиолдолд  хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан  байна.

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид заасан хоёр түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн...бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж заасан  хязгаарлалтыг өмнө ял шийтгүүлж ялаа эдэлж дууссан этгээдэд хамааруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “ Нэг гэмт хэрэгт нэг ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчимтай мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан зохицуулалттай зөрчилдөж  байна.

Иймд шүүгдэгчид прокурорын сонсгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлага нь  Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн  хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан  эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

2.2. Шүүгдэгч нь тогтоол гаргахын өмнө цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, түүний эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Долоон овогт Жигжидийн Мөнхзулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан шүүгдэгч Ж.Мөнхзулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч  Ж.Мөнхзулд тэнссэн 2 жилийн хугацаанд “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Ж.Мөнхзулд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 2 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгчид 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг тус тус дурдсугай.

 

                         

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.НАНДИНЦЭЦЭГ