Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар  2023/ШЦТ/219

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч Ж.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

                       

Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн 230000148 тоот дугаартай, хэргийг 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Төв аймагт төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ******* дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран 14-р гудамж 13 тоотод оршин суух хаягтай боловч Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо 06-178 тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар

 

С.******* нь 2022 оны дугаар сарын 02-ны өдөр ******* дүүргийн 2 дугаар хороонд байрлах дугаар байрны гадна хохирогч Н.*******тай “нөхрөө надтай хардлаа” гэх шалтгаанаар маргалдан улмаар маажих цохих зэргээр хууль бусаар халдаж эрүүл мэндэд нь баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:  

 

  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.******* мэдүүлэхдээ: “...Гэм буруу дээр маргах зүйл байхгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Н.*******ын өгсөн: “...******* 2022 оны дугаар сарын 02-ны өдөр миний ажиллаж байгаад гарсан газрын агуулахад хадгалуулсан байсан эд зүйлийг авахаар надтай уулзахад ******* өөрийнхөө унадаг портер загварын машинаа барьчихсан, ******* гэх найзынхаа хамт ирсэн. Тэгээд ******* эд зүйлээ машин дээрээ ачаад явахад нь би түүний машинд нь суугаад *******, ******* бид гурав хамт манай гэр лүү явж байх замдаа би *******г манай нөхөртэй явалддаг гэдгийг нь мэддэг байсан учир “чи одоо найзынхаа нөхөртэй явалдахаа болиоч, чи чинь бараг янхан юм биш үү” гэхэд эхэндээ хариулахгүй байж байснаа, сүүлдээ “тийн, би танай нөхөртэй явалдсан” гэхээр нь миний уур хүрээд *******г машинаа бариад явж байхад нь зүүн гараараа нүүрийг нь нэг удаа маажтал, *******гийн баруун талын хацар дээр 2, хамарны баруун хэсэгт 1 удаа шалбарсан. Тэгээд тэр чигээрээ явсаар ******* дүүргийн 2 дугаар хороо, дугаар байранд байрлах манай гэрийн гадаа ирж зогсоод ******* машинаасаа буугаад миний сууж байсан талын хаалгыг онгойлгоход миний хажууд сууж байсан *******гийн найз ******* миний араас хоёр гарыг маань баглаж, цээжээр маань тэвэртэл ******* баруун гараараа миний хамар луу нэг удаа цохиод, үргэлжлүүлээд гараараа хоёр удаа нүүрийг маань маажингуутаа, буцаж машиндаа суугаад, машинаа бариад Төмөр замын дээд сургуулийн ойролцоо ирж зогсоод “намайг машинаасаа буу” гэхээр нь би машинаас нь буугаад жолоочийн эсрэг талынх нь хаалганы толийг гараараа цохиж хугалаад, гэртээ ороод халаасандаа утсаа үзтэл байхгүй байхаар нь ******* руу залгаад хаана байгаа юм, гар утсаа машинд чинь үлдээсэн байна гэхэд байгаа газраа хэлэхгүй байхаар нь би нөхөр *******гоо ******* руу яриулаад байгаа газрыг нь заалгаад нөхөртэйгөө хамт Баянбүрдийн ******* дүгээр сургуулийн ойролцоо *******тай уулзахад *******, ******* хоёр байж байсан бөгөөд би машинд нь гар утсаа хайж байтал ******* “чи хог новш миний машинд байхгүй” гэж хэлэхээр нь би “битгий хуцаад бай” гэж хэлээд гараа далайсан чинь ******* гартаа барьж байсан гар утасныхаа бөгс хэсгээр нь миний нүүр лүү нэг удаа цохихоор нь ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэлгүй утсаа хайж байгаад машинаас нь гар утсаа олоод нөхөртэйгөө хамт яваад, гэртээ харьж амраад, маргааш өглөө нь сэртэл *******гийн цохисны улмаас миний нүүр хавдаж, хөхөрсөн байхаар нь цагдаад хандах болсон.

Надад цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24, 57 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Б.ийн өгсөн: “...2022 оны дугаар сарын 02-ны өдөр ******* бид хоёр, *******гийн машинтай гадуур ажилтай явж байтал ******* нь *******г ажил дээрээсээ ирж юмаа ав гээд байна гэхээр нь ******* бид хоёр хамт *******ын ажил дээр очиж тоног төхөөрөмж ачаад явах гэхэд ******* өөрийгөө гэртээ хүргээд өгөөч гээд ******* бид хоёртой машинд суугаад явж байтал ******* *******г нөхөртэйгөө хардаад гэнэт хэрүүл хийж *******г элдвээр харааж, жолоог нь булаагаад, машин дотор байсан үнсний сав авч ******* руу шидээд байхаар нь би *******г машин бариад явж байсан учир осол аваар гаргачих вий гэж бодоод *******ын гарыг барьж явсаар ******* дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *******ын гэрийн гадаа ирж зогсоод *******ыг буу гэхэд ******* машинаас нь буухгүй суугаад байхаар нь ******* машинаас буугаад *******ын сууж явсан талын хаалгыг онгойлгоод буулгах гэхэд ******* эсэргүүцэж *******, ******* хоёр хоорондоо маажилцаад байхаар нь би *******ыг болио гээд араас нь гарыг нь барьтал ******* буцаад машиндаа суутал ******* үргэлжлүүлэн ******* руу хэл амаар доромжилж байгаад машинаас буунгуутаа *******гийн машины толийг гараараа цохиж хугалаад яваад өгсөн. .

*******ын гэрийн гадаа очоод ******* *******ыг машинаас буулгах гэж тэр хоёр зууралцаад маажилцаад байхаар нь би болиулах гэж *******ын хажууд нь сууж байхдаа гарыг нь барьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.*******гийн өгсөн: “...Манай эхнэр ******* нь намайг *******тай гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн гэж харддаг бөгөөд 2022 оны дугаар сарын 02-ны өдөр 13 цагийн орчимд намайг ажилтай явж байхад ******* над руу залгаад “******* намайг ирж юмаа ав гээд байхаар нь би очиж авсан чинь намайг чамтай хардаад хэрүүл хийгээд, машинаас буу гэхээр буухгүй байна” гэхээр нь би эхнэр лүүгээ залгасан чинь дуудлага авснаа “би чамтай ярьмааргүй байна” гэж хэлээд утсаа тасалсан. Удалгүй эхнэр над руу залгаад “би *******гийн машинд гар утсаа үлдээчихсэн байна. ******* намайг залгахаар утсаа авахгүй байна, чи ******* руу залгаад хэлээд өг" гэхээр би ******* руу залгаад манай эхнэр машинд чинь гар утсаа үлдээчихсэн юм шиг байна, үзээд өгөөч гэхэд ******* машин доторхоо үзчихээд байхгүй байна гэхээр нь би эхнэртээ хэлтэл манай эхнэр ******* өөрөө очиж машинд нь үзнэ гээд байхаар нь бид хоёр *******гийн байгаа газар нь очиж машинд нь гар утсыг нь хайхаар болоод ******* бид хоёр гэрийн гадаа уулзаад *******г Дэнжийн 1000-н цагаан байрны автобусны буудал дээр байна гэхээр нь би очиж, ******* гар утсаа машинд нь хайтал ******* миний машинд гар утас байхгүй, ийм төхөөрөмж л байна лээ гэж хэлээд хар өнгийн жижиг төхөөрөмж өгтөл ******* *******г цохисон бөгөөд хаашаа цохисон гэдгийг нь би харж чадаагүй ч цохих чимээ гартал ******* зөрүүлээд *******ын хаашаа гэдгийг нь мэдэхгүй, ямар ч байсан гараараа цохиж чимээ гарсан. Би тухайн үед *******ыг гар утсыг *******гийн машинд хайгаад тонгойчихсон байсан учир тэр хоёрыг нэг нэгнийхээ хаашаа цохисон гэдгийг би хараагүй. Тэгээд би *******ыг *******гаас салгасан чинь ******* машины жолооч талын хаалга руу очингуутаа ханцуйнаасаа гар утсаа гаргаж ирж сандал доогуур хийснээ буцаагаад авахаар нь би *******ыг чи ямар ичдэггүй юм бэ? гэж хэлээд өмсөж явсан хувцаснаас нь чирээд машин руугаа аваад явтал ******* машинаа бариад яваад өгсөн. ******* бид хоёрын дунд ямар нэгэн гэр бүлээс гадуур харилцаа байхгүй бөгөөд эхнэр маань яагаад хардаад байдгийг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.гийн 2022 оны дугаар сарын 07-ны өдрийн дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ “1.Н.*******ын биед баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Б.гийн өгсөн: “...Н.*******ын биед учирсан баруун нүдний доод зовхи, баруун хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамар, уруулд учирсан зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун зовхи, хацарт үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, хамар, уруулд учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн тус тусдаа 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/,

 

            - Сиди бүхий камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 16-19 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/,

- жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 67 дугаар хуудас/,

- иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 68 дугаар хуудас/,

- гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

 Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч С.******* нь 2022 оны дугаар сарын 02-ны өдөр ******* дүүргийн 2 дугаар хороонд байрлах дугаар байрны гадна хохирогч Н.*******тай “нөхрөө надтай хардлаа” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний биед маажих цохих зэргээр хууль бусаар халдаж эрүүл мэндэд нь баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлт,

 

шүүгдэгч С.******* болон түүний өмгөөлөгч Ж.Ганболд нар нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа...” гэх санал, дүгнэлтийг  тус тус гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

мөрдөн байцаалтад хохирогч Н.*******ын өгсөн: “...******* дүүргийн 2 дугаар хороо, дугаар байранд байрлах манай гэрийн гадаа ирж зогсоод ******* машинаасаа буугаад миний сууж байсан талын хаалгыг онгойлгоход миний хажууд сууж байсан *******гийн найз ******* миний араас хоёр гарыг маань баглаж, цээжээр маань тэвэртэл ******* баруун гараараа миний хамар луу нэг удаа цохиод, үргэлжлүүлээд гараараа хоёр удаа нүүрийг маань маажингуутаа, буцаж машиндаа суугаад, машинаа бариад Төмөр замын дээд сургуулийн ойролцоо ирж зогсоод “намайг машинаасаа буу” гэхээр нь би машинаас нь буугаад жолоочийн эсрэг талынх нь хаалганы толийг гараараа цохиж хугалаад, гэртээ ороод халаасандаа утсаа үзтэл байхгүй байхаар нь ******* руу залгаад хаана байгаа юм, гар утсаа машинд чинь үлдээсэн байна гэхэд байгаа газраа хэлэхгүй байхаар нь би нөхөр *******гоо ******* руу яриулаад байгаа газрыг нь заалгаад нөхөртэйгөө хамт Баянбүрдийн ******* дүгээр сургуулийн ойролцоо *******тай уулзахад *******, ******* хоёр байж байсан бөгөөд би машинд нь гар утсаа хайж байтал ******* “чи хог новш миний машинд байхгүй” гэж хэлэхээр нь би “битгий хуцаад бай” гэж хэлээд гараа далайсан чинь ******* гартаа барьж байсан гар утасныхаа бөгс хэсгээр нь миний нүүр лүү нэг удаа цохихоор нь ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэлгүй утсаа хайж байгаад машинаас нь гар утсаа олоод нөхөртэйгөө хамт яваад, гэртээ харьж амраад, маргааш өглөө нь сэртэл *******гийн цохисны улмаас миний нүүр хавдаж, хөхөрсөн байхаар нь цагдаад хандах болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24, 57 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Б.ийн өгсөн: “...2022 оны дугаар сарын 02-ны өдөр ... *******ын гэрийн гадаа ирж зогсоод *******ыг буу гэхэд ******* машинаас нь буухгүй суугаад байхаар нь ******* машинаас буугаад *******ын сууж явсан талын хаалгыг онгойлгоод буулгах гэхэд ******* эсэргүүцэж *******, ******* хоёр хоорондоо маажилцаад байхаар нь би *******ыг болио гээд араас нь гарыг нь барьтал ******* буцаад машиндаа суутал ******* үргэлжлүүлэн ******* руу хэл амаар доромжилж байгаад машинаас буунгуутаа *******гийн машины толийг гараараа цохиж хугалаад яваад өгсөн. 

*******ын гэрийн гадаа очоод ******* *******ыг машинаас буулгах гэж тэр хоёр зууралцаад маажилцаад байхаар нь би болиулах гэж *******ын хажууд нь сууж байхдаа гарыг нь барьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/, Мөрдөн байцаалтад гэрч Б.*******гийн өгсөн: “...2022 оны дугаар сарын 02-ны өдөр 13 цагийн орчимд намайг ажилтай явж байхад ******* над руу залгаад “******* намайг ирж юмаа ав гээд байхаар нь би очиж авсан чинь намайг чамтай хардаад хэрүүл хийгээд, машинаас буу гэхээр буухгүй байна” гэхээр нь би эхнэр лүүгээ залгасан чинь дуудлага авснаа “би чамтай ярьмааргүй байна” гэж хэлээд утсаа тасалсан. Удалгүй эхнэр над руу залгаад “би *******гийн машинд гар утсаа үлдээчихсэн байна. ******* намайг залгахаар утсаа авахгүй байна, чи ******* руу залгаад хэлээд өг" гэхээр би ******* руу залгаад манай эхнэр машинд чинь гар утсаа үлдээчихсэн юм шиг байна, үзээд өгөөч гэхэд ******* машин доторхоо үзчихээд байхгүй байна гэхээр нь би эхнэртээ хэлтэл манай эхнэр ******* өөрөө очиж машинд нь үзнэ гээд байхаар нь бид хоёр *******гийн байгаа газар нь очиж машинд нь гар утсыг нь хайхаар болоод ******* бид хоёр гэрийн гадаа уулзаад *******г Дэнжийн 1000-н цагаан байрны автобусны буудал дээр байна гэхээр нь би очиж, ******* гар утсаа машинд нь хайтал ******* миний машинд гар утас байхгүй, ийм төхөөрөмж л байна лээ гэж хэлээд хар өнгийн жижиг төхөөрөмж өгтөл ******* *******г цохисон бөгөөд хаашаа цохисон гэдгийг нь би харж чадаагүй ч цохих чимээ гартал ******* зөрүүлээд *******ын хаашаа гэдгийг нь мэдэхгүй, ямар ч байсан гараараа цохиж чимээ гарсан. Би тухайн үед *******ыг гар утсыг *******гийн машинд хайгаад тонгойчихсон байсан учир тэр хоёрыг нэг нэгнийхээ хаашаа цохисон гэдгийг би хараагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.гийн 2022 оны дугаар сарын 07-ны дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ “1.Н.*******ын биед баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/, Мөрдөн байцаалтад шинжээч эмч Б.гийн өгсөн: “...Н.*******ын биед учирсан баруун нүдний доод зовхи, баруун хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамар, уруулд учирсан зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун зовхи, хацарт үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, хамар, уруулд учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн тус тусдаа 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/, Сиди бүхий камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 16-19 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна гэж үзлээ.

 

           Иймд ******* дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч С.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Н.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч Н.******* нь мөрдөн байцаалтын шатад өгсөн “...Одоо надад цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/ болон хохирол нөхөн төлсөн баримт /хавтаст хэргийн 109 дүгээр хуудас байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

            Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******г 0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 0,000 төгрөгөөр торгох ял оногдуулах ...” гэх санал,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч:  “...Гэм буруу дээр маргахгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн. Иймд ялын доод хэмжээ буюу 4,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Мөн хөгжлийн бэрхшээлтэй нөхрөө асарч тэжээдэг, гэр бүлээ авч явдаг зэргийг харгалзан үзнэ үү....” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.*******д 4 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч С.*******г 4 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.*******д оногдуулсан 4 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

 4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

 5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

        

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ц.МӨНХ-ЭРДЭНЭ