Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 94

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийн 118.5-д  заасныг удирдлага болгон 

ТОГТООХ  нь:

            1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-д зааснаар 2019 оны 02 сарын 19-ны өдөр төрсөн хүү Х.С-н эцэг Сартуул овогт Э-н И-р мөн болохыг тогтоосугай.

            2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.6-д зааснаар хүү Х.С-г  эх Г.Х-н асрамжид үлдээсүгэй.

            3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2019 оны 02-р сарын 19-ны өдөр төрсөн хүү Х.С-г тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны түвшингийн 50%-иар 11 нас хүртэл, тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны түвшингийн хэмжээгээр 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тэтгэлэг тогтоон сар бүр эцэг Э.Ихбаяраас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

            4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.Х-д  даалгасугай.

            5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар Э.И-г үр хүүхэдтэйгээ уулзахад саад хийхгүй байхыг Г.Х-д даалгасугай.

6.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Х-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.692 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Э.И-с улсын тэмдэгтийн хураамжид 101.692 төгрөг гаргуулан Г.Х-д олгосугай.

7.Монгол Улын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Э.Ихбаяраас нэг жилийн хугацаанд төлөх хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид  26.760 төгрөг гаргуулан  улсын  орлогод оруулсугай.

            8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш  зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг  эс зөвшөөрвөл  зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч   шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

           

                                      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.САРАНТУЯА