| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2019/00103/И |
| Дугаар | 103 |
| Огноо | 2019-07-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 103
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Сайр овогт Э-н С-а, Бөхчүүд овогт Ц-н Х-н нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 03-р сарын 17-ны өдөр төрсөн охин С.Х-н, 2014 оны 09-р сарын 12-ны өдөр төрсөн хүү С.Б-а нарыг эх Ц.Х-н асрамжид үлдээсүгэй.
3.Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2009 оны 03-р сарын 17-ны өдөр төрсөн охин С.Х-н, 2014 оны 09-р сарын 12-ны өдөр төрсөн хүү С.Б-а нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан эцэг Э.С-р сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ц.Х-д даалгасугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар Э.С-г үр хүүхэдтэйгээ уулзахад саад хийхгүй байхыг Ц.Х-д даалгасугай.
6.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Х-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118.865 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Э.С-с улсын тэмдэгтийн хураамжид 118.865 төгрөг гаргуулан Ц.Х-д олгосугай.
7.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Э.С-с нэг жилийн хугацаанд төлөх хүүхдийн тэтгэлэгт 1.245.000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 50.873 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
8.Энэ хэрэгт нотлох баримтаар хариуцагч талаас ирүүлсэн Си Ди-г хэрэгт хавсаргасугай.
9.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Л.Чулуунжавт даалгасугай.
10.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Л.Чулуунжавт даалгасугай.
11.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
12.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш Ц.Х-н, Э.С-а нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
13.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.САРАНТУЯА