Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1809

 

 

 

 

 

    

  2022         11         21                                        2022/ШЦТ/1809

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

хохирогч Б.Э,

шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Б овогт Б.М, түүний өмгөөлөгч Б.Очбадар нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Б.Мд холбогдох эрүүгийн 2206000000075 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн. 1992 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, онцгой байдлын гамшгаас хамгаалах мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо, 1-44 тоотод оршин суух, ам бул-3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, регистрийн дугаар КА92062910, урьд ял шийтгэлгүй,

Б овогт Б.М,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б овогт Б.М нь согтуугаар, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 19 цаг 30 минутын орчимд, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Найзууд" гэх караокед. Б.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар нүүр лүү нь ундааны сав шидэн онож, биед нь 2 шүдний сулрал, уруулын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, уруулын дотор салстын язарсан шарх, зүүн бугалганы цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Хохирогч Б.Эын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, "Найзууд" гэх нэртэй караокед ажил дээрээ байж байхад 19 цаг 30 минутын орчимд зус таних ******* гэх залуу гаднаас согтуу орж ирээд маргалдсан. Тэгээд сүрдүүлээд байхаар нь цагдаагийн 102 утсанд дуудлага өгсөн ба ******* гарч явах гээд дайрч байгаад хаалгаар гарч яваад 5 секунд орчмын дараа буцаж, хаалга онгойлгож орж ирээд ууж байсан ундаагаа шидэж миний нүүр хэсэгт оносон. Толгойн зураг 130,000 төгрөгөөр авахуулсан. Миний шүд суларсан тул өдрийн 35,000 төгрөгөөр нийт 10 хоног шүд бэхжүүлэх эмчилгээ хийлгэсэн бөгөөд 350,000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8,000 төгрөг, машины шилийг 250,000 төгрөгөөр солиулсан. Ингээд нийт 738,000 төгрөг болсон үүнийг нэхэмжилж байна." гэх мэдүүлэг /хх-ийн 9-13 дугаар хуудас/,

            Гэрч Н.Эын ...Энхээ очиж зууралдаад гаргахгүй байхад нь зүтгэсээр байгаад хаалгаар гарч яваад, эргэж орж ирээд ууж дуусаагүй байсан

дотроо ундаатай ундааны саваа манай эхнэрийн нүүрэн тус газар шидэж оноод амнаас нь цус гарсан. гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

      Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 129 дугаартай ..Б.Эын биед 2 шүдний сулрал, уруулын зөвлөн эдийн няцрал, зулгаралт, уруулын дотор салстын язарсан Шарх, зүүн бугалганы цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

      Үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 44-46 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б овогт Б.М нь 2022 оны 09 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө 02:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, 36 айлын орон сууц 13 тоот гэртээ хадам дүү Б.Мтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт шаазан аягаар цохиж, толгойн дагз хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Б овогт Б.Мын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би орноосоо босч ирээд хадам дүү Б.Мыг дарж унагаатал намайг мөргөнө гээд дайраад байхаар нь би ахиж толгойноос нь доош дарсан. Тэгтэл миний хөлийг өргөж аваад унагаасан. Би газарт унахад миний хажуу талд шаазан аяга байхаар нь би толгой хэсэг рүү нь 1 удаа цохиж, толгойг нь хагалсан...” гэх, хохирогч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...хүргэн ах Мөнхбаяр юугаар цохисныг мэдэхгүй толгой руу минь нэг юмаар цохисон. Тэгсэн удалгүй миний толгойноос цус гараад эхлэхээр нь миний толгойг хагалчихлаа гээд би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 12239 дугаартай “ ...Б.Мын биед дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

 Шүүгдэгч Б.М үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Э нь 738.000 төгрөгийг хохирол, төлбөр нэхэмжилснийг шүүгдэгч Б овогт Б.М төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

           Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б овогт Б.М нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б овогт Б.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Б овогт Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөлийг ойлгож хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнээд улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Б овогт Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ....... төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг хагархай пивоны шил хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б овогт Б.М нь 4 хоног цагдан хоригдсон, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгч Б овогт Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, , 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б.Мт 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б овогт Б.Мт анхааруулсугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 4 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ОЮУНТУНГАЛАГ