Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/34

 

     

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Б,  

Улсын яллагч:  Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгч Р.Бийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Ц.А,

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, улсын өмгөөлөгч М.М,

Шүүгдэгч Б.Б, Р.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Бын Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Рийн Б нарт холбогдох эрүүгийн 2235002170008 дугаартай хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .......оны 5 дугаар сарын 05-ны өдөр ................ аймгийн ::::::::::суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хилийн албаны ажилтан мэргэжилтэй, Хилийн ........... ..................ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ................ аймгийн ........... сумын ......................тоотод оршин суух хаягтай, урьд Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар мөн хугацаагаар тэнсэж байсан, Б овогт Рийн Б, (регистрийн дугаар:...................);

 Монгол Улсын иргэн, ............... оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн ............. суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5,  эцэг, эх, 2 ахын хамт ............................ оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ш овогт Бын Б, (регистрийн дугаар:..........................);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ................ аймгийн ........... сумын нутагт байрлах Хилийн цэргийн ........... дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байгаад аймгийн Нэгдсэн эмнэлэгт гэмтлийн эмчид үзүүлэхээр тус ангийн эрүүл мэндийн төвийн сувилагч С.Зтай гарахдаа цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт;

Шүүгдэгч Р.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ангийн захирагчийн тушаалаар шинэ дайчдад цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтын төвд сургалтын төвийн ар тал, хангалт хариуцсан офицерээр ажиллаж байхдаа Хилийн цэргийн ........... дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч Б.Быг жагсаалаас хоцорсон гэх шалтгаанаар түүнтэй  цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, хацар хэсэгт нь савхин бээлийгээр цохиж зодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Б нь ................ аймгийн ........... сумын нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн ...........-р ангид хугацаат цэргийн алба хааж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчид үзүүлэхээр тус ангийн эмч С.Зтай гарахдаа цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн ангид алба хааж байгаад байгаа газраа дур мэдэн орхиж явсан, шүүгдэгч Р.Б нь ангийн захирагчийн тушаалаар шинэ дайчдад цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтын төвийн ар тал хариуцсан офицероор ажиллаж байхдаа хилийн ...........-р ангийн хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч Б.Быг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр жагсаалаас хоцорсон гэх шалтгаанаар цэргийн дүрмийн бус харьцаж түүний хацар хэсэг газарт савхин бээлийгээр цохиж зодсон гэмт хэргийг тус тус үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Р.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх  дүгнэлтийг,

2. Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт: “Б.Б нь  цэргийн тангараг өргөж, байлдагч цол аваагүй учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект  биш. Түүнийг цэргийн албанд татагдсан Монгол Улсын иргэн гэж ойлгох болохоос  цэргийн албан хаагч гэж үзэх боломжгүй. Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хугацаат болон гэрээт албан хаагч нь байлдагч цолтой байна гэж заасан. Хавтаст хэрэгт Б.Б нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус цэргийн албанд татагдсан иргэн учраас 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Ерөнхийлөгчийн 180 дугаартай зарлиг нь энэ хүнд үйлчлэх хэм хэмжээ биш гэж үзэж байна. Ерөнхийлөгчийн баталсан хэм хэмжээ нь Б.Бын хувьд хэрэгжих тохиолдолд тэрээр цэргийн тангараг өргөнө. Нэгдүгээр хавсралтын 2 дахь заалтад цэргийн албанд шинээр тангараг өргөх, цэргийн сургуульд элсэж, цэргийн анхан шатны бэлтгэлд хамрагдана. Цэргийн албан хаагчийн үндсэн үүргийг судалж мэдсэний дараа цэргийн тангараг өргөнө гэж заасан. Цэргийн тангараг өргөхөөс өмнө цэргийн үүргийг 45 хоногийн хугацаанд сурах ёстой байсан. Энэ нь 10 дугаар сарын 24-ноос хойш 11 сар хүртэл үргэлжилж байсан. Б.Быг цэргийн үүргээ тодорхой бус ойлгосон гэж үзсэн. Тангараг өргөх ёслолын дараа салбарын захирагч цэргийн тангараг өргөсөн цэргийн албан хаагчийг гарын үсэг бүхий цэргийн жагсаалтын ангийн захирагчид гардуулна гэж заасан. Тэгэхээр Б.Бүрэнбяяр нь 1 дүгээрт цол аваагүй,  2-р дугаарт тангараг өргөөгүй нөхцөл байдал байна. Ийм учраас түүнийг гэмт хэргийн субъект биш гэж үзэх тул гэм буруугүйд тооцож цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг,

3. Шүүгдэгч Р.Бийн өмгөөлөгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгчийг цэргийн дотоод албаны дүрмийн 122-т заасан байлдагч нь захирагдагчдаа захирагдах бөгөөд итгэмжлэгдэн хариуцсан зэвсэг техникийг чадамгай эзэмшиж байлдаанд байнга бэлэн байлгах, захирагчийн өгсөн үүрэг тушаалыг ягштал биелүүлнэ гэх заалтаар буруутгаж, Р.Бийг Б.Бын дарга байсан гэж үзэж яллах дүгнэлтэд оруулсан. Яллах дүгнэлтэд үндэслэсэн 122 дугаартай дүрэм нь 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 180 дугаартай ерөнхийлөгчийн зарлигаар хүчингүй болсон. Улсын яллагч нь хүчингүй болсон хууль тогтоомжийг баримталж гэм буруутайд тооцуулахаар хариуцлага хүлээлгэж байгаа нь үндэслэлгүй байна. Цэргийн албанаас оргон зайлах гэмт хэргийн гол шинж нь цэргийн албан хаагч өргөсөн тангаргаасаа няцах, цэргийн алба хаах талаар тогтоосон журмыг зөрчих, зэвсэгт хүчний байлдааны байнгын бэлэн байдлыг хангах зөрчих зэрэг байна. Улсын яллагчийн буруутгасан зүйл нь үүнтэй тохирохгүй байна. Учир нь Б.Б нь техник эзэмшсэн үү гэвэл эзэмшээгүй, байнгын бэлэн байдалд байх нөхцөл байдлаа ойлгосон уу гэхэд ойлгоогүй, дүрэм журмаа ойлгосон уу гэхэд ойлгоогүй нөхцөл байдлаар үгүйсгэгдэж байна. Энэ гэмт хэргийн обьектив талын гол нөхцөл нь дүрмийн бус байдлаар харьцсан. Ингэж харьцахдаа зодоод түүний улмаас гэмтэл учирсан байхыг шаарддаг. Гэтэл ийм гэмтэл учраагүй. Сая шинэчилсэн байцаалтад “намайг ташиж цохих шиг болсон” гэж хэлсэн. Өмнө нь өгсөн мэдүүлэгтээ “би шүүх эмнэлгийн эмч нарт үзүүлэхгүй, надад ямар нэгэн гэмтэл байхгүй” гэдгийг Б.Б хэлсэн. Гэтэл Б.Бын эрх чөлөөг хясан боогдуулсан байх ёстой. Мөн дүрэмд заагаагүй үйлдэл хийхийг ойлгоно гэж заасан. Ийм нөхцөл байдал байна уу гэхэд ийм нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Гэмт хэргийн бүрэлдэхүүний гол нөхцөл нь дүрмийн бус аргаар харьцана гэдгийг юу гэж ойлгох вэ гэхээр Монгол Улсын цэргийн дүрмийг илтэд зөрчсөн, эрх чөлөөг нь боогдуулсан, дүрэмд заагаагүй үйлдлийг хийлгүүлсэн зэрэг байдлаар харьцахдаа зодож, хүч хэрэглэснээр захирагдагчийн биеийн байдалд гэмтэл учруулснаар төгсөнө. Тэгэхээр энэ нөхцөл байдал үгүйсгэгдэж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тийм учраас Р.Бийн гаргаж байгаа үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний 4 элементийг хангахгүй байна гэж үзэж байгаа учраас цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг,

4. Шүүгдэгч, хохирогч  Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “2022 оны 11 дүгээр сарын 04-нд үдийн хоолонд орох гэж гарсан. Жагсаалдаа орох гэж байтал Р.Б дарга намайг дуудахад очоод илтгэхэд савхин бээлийгээрээ ганц удаа л цохисон. Тухайн үед цагдаад мэдүүлэг өгөхдөө айж сандарсан байсан учраас 2-3 удаа савхин бээлийгээрээ цохисон гэж хэлсэн...Би ангийн сувилагч С.Зтай хамт гэмтлийн эмчид үзүүлэхээр нэгдсэн эмнэлэг орсон. Оочер дараалал хүлээгээд зогсож байгаад бие засах газарт орчихоод эргээд ирэхэд сувилагч хальт зүүрмэглэсэн байсан. Тэгээд би эмнэлгээс гараад колонкийн тэнд очсон. Орой анги уруугаа ирж байтал надтай 2 цагдаа таарсан.Тэгээд ангидаа ирсэн. Би цэргийн тангараг өргөөгүй байсан” гэх мэдүүлгийг,

5. Шүүгдэгч Р.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Би ангийн захирагчийн тушаалаар ар тал хариуцсан офицероор тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан. Эргүүлтэй байж байгаад хугацаат цэргийн албан хаагчдыг өдрийн хоолонд оруулах байсан. 5 салаа цэргийг жагсаагаад тоолоход 1 цэргийн албан хаагч дутуу байсан. Энэ нь 4 дүгээр салааны Б.Б гэдэг дайчин дутуу байсан. Хаашаа явчихав гээд хайхад заалнаас гарч ирэх замд нь би битгий салаанаасаа хоцроод бай, салаа хаана байна. Чи тэнд байх ёстой гэж хэлээд тухайн үед гартаа барьж байсан савхин бээлийгээрээ зангах үед хацар хэсэг газарт нь шүргэсэн.” гэх мэдүүлгийг тус тус гаргав.

Эрүүгийн 2235002170008 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

Нэг: Шүүгдэгч Б.Б нь ................ аймгийн ........... сумын нутагт байрлах Хилийн цэргийн ........... дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт гэмтлийн эмчид үзүүлэхээр тус ангийн эрүүл мэндийн төвийн сувилагч С.Зтай гарахдаа цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэх хэрэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

1. Гэрч С.Згийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хилийн ........... дугаар ангийн байрлалаас хугацаат цэргийн албанд шинээр татагдан ирсэн байлдагч Б.Быг ................ аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчид үзүүлэхээр ангийн байрлалаас гараад нэгдсэн эмнэлгийн 2 давхрын 208 тоот өрөөний үүдэнд дугаарлаад сууж байтал байлдагч Б.Б нь бие засмаар байна гээд 00-ын өрөөрүү орсон, эргээд гарч ирэхээр нь би сандал дээр сууж бай гэхэд хөл өвдөөд сууж чадахгүй байна гээд зогсож байсан. Тэгээд би оочирлож сууж байгаад 2 минутын дараа эргээд хартал байлдагч Б.Б нь байхгүй байхаар нь би эмнэлэг дотор хайсан боловч олдоогүй тул  ангийн эмч Х.Ат мэдэгдэж ангиас тухайн байлдагчийг хайж эхэлсэн. Тухайн байлдагч нь өвдөгний хуучин бэртэлтэй гэж байсан бөгөөд ангийн эмч ахмад Х.А нь намайг гэмтлийн эмчид үзүүлээд зураг авахуулаад зөвлөгөө аваад ир гэж хэлээд явуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал);

2. Гэрч Х.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн байлдагчийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 13 цагийн үед манай эрүүл мэндийн төвийн ээлжийн сувилагч С.З хариуцаж эмнэлэгт үзүүлэхээр миний зөвшөөрлөөр авч явсан юм. Цэргийн анги байрлалаас хугацаат цэргийн алба хаагчийг эмнэлэгт үзүүлэх шаардлагатай үед ................ аймгийн нэгдсэн эмнэлэг дээр урьдчилан цаг аваад цаг нь болохоор анги байрлалаас гаргасан юм. Тухайн шинэ цэрэг нь анх 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үзүүлсэн бөгөөд цэрэгт татагдахын өмнө мориноос унасан, хөл чинэрч өвдөөд байна, хөл нугалахад хэцүү байна гэхээр нь би өвчин намдаах эм уулгасан, тэгтэл дахин 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тухайн байлдагчийн салаан захирагч, дэслэгч Д.М надад байлдагч Б.Бын хөл нь өвдөөд хэцүү байна гэнэ, дахин үзээд өгөөч гэхээр нь эрүүл мэндийн төвд оруулан дахин үзэх гэхэд зүүн хөлийг өвдөг хэсэгт огт хүргэхгүй байсан бөгөөд аргалаад үзэхэд ямар нэгэн илт мэдэгдэх гэмтэл шарх сорви байхгүй байхаар нь би чи яг наад хөлөө яаж гэмтээсэн юм бэ гэхэд би бэлтгэл хийж байгаад хөл дээрээ штанк унагаасан бөгөөд эмчилгээ хийлгэж байсан, нэлээн хэдэн жилийн өмнө бэртэж байсан гэж хэлсэн. Тэгээд би чи ийм бэртэлтэй байсан юм бол анхнаас үзүүлэхгүй яасан юм бэ гэхэд тухайн байлдагч надад би эндээс явах юм бол зардал мөнгө их гарна биз дээ гэж хэлсэн, тэгэхээр нь би нэг их зүйл ярилгүй би гэмтлийн эмчид чамайг үзүүлж өгье гэхэд за гээд явсан юм. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тэр цэргийг ................ аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчид цаг авч үзүүлэхээр болоод С.З сувилагч аваад явсан. Тухайн шинэ байлдагч Б.Бын биед ямар нэгэн шинээр үүссэн шарх сорви, хөхрөлт, няцралт огт байгаагүй. Тухайн 4 дүгээр салааны захирагч дэслэгч Д.М нь надад тухайн цэргийн хөл нь болохгүй байна гээд удаа дараа хэлээд яваад байдаг байсан... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал);

3. Гэрч К.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр би өөрийн ажлын байран дээр байж байтал 14 цагийн үед манай цэргийн ангийн штабын дарга дэд хурандаа Р.Э намайг өөрийн өрөөндөө дуудахаар нь би очтол надад манай цэргийн ангид 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгаас шинээр татагдан ирсэн Б.Б нь эмнэлэг дээрээс алга болсон байна, төөрсөн байж магадгүй гэж хэлэхээр нь би тухайн үед цэргийн ангийн 40 гаруй алба хаагчидтай хамт гадуур хайсан боловч огт олдоогүй. Тэгтэл оройн 19 цагийн үед цагдаагийн алба хаагч нар олсон байсан. Тухайн байлдагчийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 13 цагийн үед манай ангийн ээлжийн сувилагч С.З хариуцаж эмнэлэгт үзүүлэхээр штабын дарга дэд хурандаа Г.Эын зөвшөөрлөөр авч явсан бөгөөд ангийн байрлалаас цэрэг гарч байгаа тохиолдолд штабын даргын зөвшөөрлөөр гардаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал);

4. Гэрч Б.Лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ................ аймгийн Өмнөговь сумаас ........... сумын чиглэлд цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Л.Дийн хамт ирж байсан бөгөөд 11 дүгээр сарын 04-ний өдрийн 18 цаг 55 минутанд ........... сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ундрага ................ шатахуун түгээх станцын орчимд замаар явж байтал нэг ногоон өнгийн цамцтай саарал өнгийн жинсэн өмдтэй хагас түрийтэй хар өнгийн гуталтай, хар малгайтай хүн ................ аймгийн төв рүү чиглэлд алхаж байсан. Тухайн үед цагдаагийн газраас эрэн сурвалжилж байсан хүний хувцас хунар, их адилхан харагдаад байхаар нь шалгатал Б.Б гэх иргэн байсан тул цагдаагийн газарт авч ирж мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Галмандахад хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал);

5. Гэрч Д.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн цэрэг нь анх ирсэн цагаасаа эхлээд бусад цэргүүдээс бага зэрэг ялгардаг дотогшоогоо их дуу султай байлдагч юм. Мөн анх цэрэг татлагад ирээд байлдагч нартай нэг бүрчлэн тусгайлан уулзалт хийхэд тухайн цэрэг нь би Орхон аймаг руу шилжиж болох уу би Орхон аймагт цэргийн алба хаана гэж боддог байсан юм гэж надад хэлж байсан. Би Б.Б гэх байлдагчтай ганцаарчлан 3 удаа уулзалт хийсэн бөгөөд анх ирээд 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр уулзахад надад аав ээжийгээ санаж байна, гэхдээ манай 2 ах албаа ................ аймагт хаасан, би бас хаамаар байна цэргийн хувцас гоё байна гэж хэлдэг байсан. Харин 2 дахь удаагаа 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр уулзалт хийхэд би гэрээ санаад байна, нэг жил урт санагдаж байна гэж хэлэхээр нь би цаашид алба хаахад хүндрэлтэй санагдаж байна уу гэж асуухад тийм гэж хариулж байсан. Тэгэхээр нь би ........... дугаар ангийн сэтгэл зүйчтэй уулзуулсан, харин 3 дахь удаа 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр уулзахад салааны зарим цэргүүдтэй таарамж муутай байна гэж хэлсэн боловч хэн гэдэг нэрийг нь огт хэлээгүй. Би тухайн үед салааныхаа цэргүүдийг ажиглаад байхад Б.Б нь сэтгэл санаагаар унаад бусдаас бага зэрэг зайгаа бариад байхаар нь би удаа дараа ойр ойрхон уулзсан юм. Гэхдээ байлдагч Б.Б их хувирамтгай зантай нэг харахад инээж юм яриад нэг болохоор ганцаараа дуугаа байдаг, гэхдээ бага зэрэг худлаа ярьж бусаддаа хөөрдөг байсан юм. ...Би тухайн цэргийн биед халдаж зодож байсан удаа огт байхгүй бөгөөд тухайн байлдагч Б.Б гэлтгүй манай салааны бүх байлдагч нар намайг мэдэж байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-43 дахь тал);

6. Гэрч Г.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр эрүүл мэндийн төвийн дарга ахмад Х.А нь өдрийн хоолонд орохын өмнө миний өрөөнд орж ирээд Б.Б гэх цэргийн өвдгөөр нь өвдөөд байна гэнэ эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байна гэж мэдэгдсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал);

7. ................ аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 46-3/1548 дугаартай албан бичгийн дагуу Хилийн цэргийн ........... дугаар ангийн захирагчийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2.3/262 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Б.Бын иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/62 дугаар тушаалаар батлагдсан журмын хуулбарууд” (хавтаст хэргийн 13-22 дахь тал);

8. Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын даргын 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 10/104 дугаартай “Хөвсгөл аймгаас 2022 оны 2 дугаар ээлжээр цэргийн албанд татагдсан Бовогтой Б нь цэргийн албанд тэнцэн татагдаж, Хилийн ........... дугаар ангид хуваарилагдсан иргэдийн нэрсийн жагсаалтын 19 дугаарт регистрийн дугаар: РХ02292116, цэргийн үүрэгтний үнэмлэхийн дугаар:38201022, гэрийн хаяг: Хатгал тосгоны 1 дүгээр хэсэг гэсэн бүртгэлтэй бүртгэгдсэн үнэн болно” гэх албан бичиг (хавтаст хэргийн 23 дахь тал);

9. Гэрч Е.Аы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би сахлын притка, зүүг би өөрөө хариуцдаг. Байлдагч нар захны давуу хадах үедээ надаас зөвшөөрөл авч зүү аваад захны даавуугаа хадаж дууссаны дараа буцаагаад надад хүлээлгэж өгдөг юм. Харин байлдагч нарын сахлыг би авч өгдөг юм. Байлдагч нарт ямар нэгэн зүү болон притка хариуцуулж өгдөггүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал);

10. Гэрч Д.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...байлдагч нарт зүү болон приткаг өгдөггүй ба бусад ариун цэврийн эд зүйлийг байлдагч бүрт өөр өөрт нь хүлээлгэн өгдөг. Салааны орлогч нар нь байлдагч нарын захны давуу оёх үед нь утас, зүү өгөөд оёж дуусах үед нь зүүг нь тоо ширхгээр нь хүлээн авдаг. Мөн сахлын хутгыг сахал авах үед нь сахлаа авч чадна гэсэн байлдагч нарт өөрт нь өгч, чадахгүй гэсэн байлдагчийн сахлыг салааны орлогч нь өөрөө авч, хэрэглэсэн приткийг буцааж тоо ёсоор хураан авч устгадаг..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дахь тал);

11. Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг Хилийн ........... дугаар ангид татагдан ирсэн цагаас эхлэн тухайн цэргийн алба хаагч нар намайг удаа дараа хэл амаар доромжилдог байсан. Харин манай ангийн ахмад, Р.Б нь над руу надад хэлдэг байсан. Тухайн үед ахмад Р.Б бид хоёрын хажууд манай салаан захирагч дэслэгч Д.М хамт байсан бөгөөд Д.М нь мөн адил Р.Б ахмадыг явсны дараа пизда минь аятайхан байхгүй бол шоронд чинь явуулна шүү гэх мэтээр намайг хэл амаар доромжилж байсан. Р.Б ахмад гартаа барьсан байсан савхин бээлийгээр 2 удаа цохиж байсан. 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 13 цагийн үед үдийн хоолонд орох гээд нэгдэж байхад Р.Б ахмад жагсаалын урд ирээд намайг жагсаалаас гараад ир гэхэд нь би жагсаалаас гараад илтгэл рапорт өгөхөд Р.Б ахмад жагсаалын өмнө үгийн зөрүүгүй намайг шоронд чинь явуулж чадна шүү гэж хэлсэн. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны орой анги нэгдээд цэргүүд амрахаар болсон бөгөөд би ороо засаад унтах гээд хэвттэл миний орон дотроос притка гарч ирсэн, тухайн үед би салаан захирагч дэслэгч Д.Мд өгсөн боловч чимээгүй аваад явсан. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны орой унтах гээд хэвттэл миний гуян доороос юм хатгаад байхаар нь үзтэл 1 ширхэг зүү миний орон дээр зоосон байсан бөгөөд би зүүг салаан захирагчид өгөх гэж байгаад притка өгөхөд тоогоогүй юм чинь зүүг тоохгүй байх гэж бодоод салааныхаа хогийн сав руу хаячихаад салааныхаа байлдагч нарт буюу О, БО, А, Н гэх байлдагч нарт "миний орлуу хэн нэгэн зүү хийгээд намайг хорлох гээд байна" бас 2022 оны 11 дүгээр сарын 02-ны шөнө миний орон дотроос зүү гарч ирлээ гэж тухайн байлдагч нарт хэлсэн. 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр үдийн хоолны дараа Хилийн ........... дугаар ангийн эмч миний хувцсыг солиод намайг дагуулаад ................ аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү явсан. Тухайн цэргийн ангийн эмч бид хоёр эмнэлэг дээр ирээд гэмтлийн тасаг руу ороход эмч байхгүй байсан болохоор хүлээгээд сууж байгаад би бие засаад ирье гэж хэлээд эргээд ирэхэд намайг дагуулаад явж байсан эмч унтаж байхаар нь би эмнэлгээс гараад унаа олоод Хөвсгөл явах гэсэн боловч таних хүн байхгүй, унаа олдохгүй байсан. Тэгээд би зүүн зүг рүү уул даваад нэлээн явтал ямар нэгэн машин таарахгүй мөн газар мэдэхгүй байсан тул би эргээд зам дагаад алхаж байтал цагдаагийн машин ирээд намайг аваад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 110-112 дахь тал);

12. Гэрч Р.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72 дахь тал);

13. Гэрч Н.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74 дэх тал);

14. Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “сэжигтэн Б.Быг шүүхийн зөвшөөрөлгүйгээр хойшлуулшгүйгээр баривчилсан” тогтоол (хавтаст хэргийн 85 дахь тал);

15. Прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 06-ний өдөр “сэжигтнийг суллах тухай” тогтоол (хавтаст хэргийн 86 дахь тал);

16. Б.Быг яллагдагчаар татсан, Прокурорын 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол (хавтаст хэргийн 105-109 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг,

Хоёр: Р.Б нь ангийн захирагчийн тушаалаар шинэ дайчдад цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтын төвд сургалтын төвийн ар тал, хангалт хариуцсан офицерээр ажиллаж байхдаа Хилийн цэргийн ........... дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч Б.Быг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр жагсаалаас хоцорсон гэх шалтгаанаар цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, түүний хацар хэсэгт савхин бээлийгээр цохиж зодсон гэх хэрэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1. Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр би хоолондоо гарах гээд заалан дотор сууж байтал гаднаас ахмад Р.Б орж ирсэн, тухайн үед манай байлдагч нарыг гараад жагс гэхээр нь би гараад жагсаалдаа орох гэтэл Р.Б ахмад дахин намайг жагсаалын урд дуудсан, би тухайн үед очоод дүрмийн дагуу харьцахад гартаа барьчихсан байсан савхин бээлийгээр миний шанаа хэсэг рүү 3 удаа цохисон, тэгээд би эргээд жагсаалдаа орсон. Тухайн үед ангийн алба хаагчдын зүгээс миний биед халдаж зодож цохисон зүйл байхгүй, зөвхөн ахмад Р.Б нь миний биед халдаж савхин бээлийгээр 3 удаа шанаа хэсэг рүү цохисон юм. Р.Б ахмад намайг цохих үед надад ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй бөгөөд би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Тухайн үед гартаа барьчихсан байсан савхин бээлийгээр миний зүүн шанаа хэсэг рүү 3 удаа цохисон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал);

2. Гэрч Д.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ахмад Р.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 13 цагийн үед өдрийн хоолонд орохын өмнө байлдагч Б.Бын нэг удаа шанаа хэсэг рүү савхин бээлийгээр хальт цохих шиг болсон бөгөөд байлдагч Б.Б хөл өвдөөд байна би жагсаалд чинь явж чадахгүй гэх мэтээр жүжиглээд байдаг байсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-43 дахь тал);

3. Гэрч Ч.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр сургалтын дарга Р.Б нь Б.Быг цохиж байхыг би харсан. Сургалтын дарга ахмад Р.Б байлдагч нар үдийн цайнд орох гээд сургалтын төвөөс гарч ирж жагсаалын талбай дээр жагсаж байх үед Б.Быг дуудаж зогсоогоод “чи яагаад юм сурдаггүй юм бэ” гэж хэлээд хацарлуу нь гартаа барьсан бээлийгээр хоёр удаа цохиж байсан. Урд өмнө сургалтын төвийн дарга Р.Б манай салааны байлдагч нарыг цохиж зодож байсан удаа байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-54 дэх тал);

4. Гэрч Т.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр сургалтын дарга Р.Б нь Б.Быг цохиж байхыг би харсан. Сургалтын дарга ахмад Р.Б үдийн цайнд орохоор сургалтын төвөөс гарч ирж байх үед Б.Быг дуудаж зогсоогоод Б.Быг “чи яагаад юм сурдаггүй юм бэ гэж хэлээд хацарлуу нь гартаа барьсан бээлийгээр хоёр удаа цохиж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-65 дахь тал);

5. Гэрч Х.БОын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай салааны захирагч Д.М, Сургалтын төвийн дарга Р.Б нар нь миний биед халдаж, цохиж байсан зүйл байхгүй. Харин өнөөдөр өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бид үдийн хоолондоо орох гээд сургалтын төвийн гадна жагсаж байхад сургалтын албаны дарга, ахмад Р.Б савхин бээлийгээ гартаа бариад байлдагч Б.Бын нүүрлүү хэд хэдэн удаа цохиж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дахь тал);

6. Гэрч Э.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.М, Р.Б нар нь хугацаат цэргийн алба хаагч нарын биед халдаж цохиж байхыг би хараагүй. Өнөөдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр сургалтын төвийн дарга ахмад Р.Б нь сургалтын төвийн амралтын заалан дотор байлдагч Б.Быг савхин бээлийгээр түүний нүүр хэсэгт хэд хэдэн удаа ташсан. Мөн сургалтын төвийн гадна цэргүүд хоолонд орох гээд жагсаж байхад ахмад Р.Б дахин Б.Быг савхин бээлийгээр нүүрлүү нь 3-4 удаа ташсан. Сургалтын төвийн дарга ахмад Р.Б ямар шалтгаанаар Б.Бын биед халдаж цохисныг би мэдэхгүй. Цэргүүд үдийн хоолонд орох үеэр сургалтын төвийн амралтын зааланд манай салааны захирагч дэслэгч Д.М нь Б.Быг цэргүүд хоолонд орсны дараа түүнийг эмнэлэг дагуулж явж хөлийг нь үзүүлнэ гэж хэлээд амралтын зааланд үлдээх гэж байхад ахмад Р.Б гаднаас орж ирээд наад цэрэг чинь яасан юм гэж Д.М дэслэгчээс асууж байгаад Б.Быг дуудаж савхин бээлийгээр хацар уруу нь цохисон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-70 дахь тал);

7. Шүүгдэгч Р.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 04-ний сургалтын төвийн эргүүлийн албан тушаалтай үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгээд өдөр хоолны цаг болох үед цэргүүдээ жагсааж салаа салаагаар нь бүртгэхэд 4 дүгээр салааны 1 шинэ дайчин /байлдагч/ дутуу байсан. Тэгээд би салаан захирагч дэслэгч О.Мгөөс асуухад тухайн байлдагч зааланд дотор ганцаараа үлдсэн байсан бөгөөд 2 удаа дуудуулахад шинэ Б.Б гарч ирсэн, тухайн үед би Быг чи салаанаас битгий хоцроод бай, танай салаа хаана явна чи хамт байх ёстой гэж хэлсэн бөгөөд тухайн үед шанаа тус газарт хальт хүрсэн. Тэгээд тухайн байлдагч жагсаалдаа орсон. Би тухайн үед байлдагч Б.Быг жагсаалын урд дуудаж гаргасан зүйл байхгүй, цэргүүд жагсаад хоолондоо орох гэтэл Б гэх байлдагч байхгүй байсан мөн удаа дараа дуудуулж байж ирсэн. Тухайн үед би санаатайгаар цохисон зүйл байхгүй, харин хальт санаандгүй шанаа хэсэгт нь бээлийгээр хүрсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 100-101 дэх тал);

8. ................ аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн даргын 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 46-3/11 дугаартай албан бичиг, Хилийн цэргийн ........... дугаар ангийн зэвсэг, химийн албаны дарга дарга, ахмад Р.Бийг томилсон тушаал, албан тушаалын тодорхойлолт, холбогдох баримтын хуулбарууд (хавтаст хэргийн 25-33 дахь тал);

9. Хилийн цэргийн ........... дугаар ангийн захирагчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/70 дугаартай “Р.Бийг сургалтын төвийн ар тал, хангалт хариуцсан офицероор томилсон” тушаалын хуулбар,  (хавтаст хэргийн 34-35 дахь тал);

10. Р.Бийг яллагдагчаар татсан, Прокурорын 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол (хавтаст хэргийн 95-99 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч хэргээс:

1. Хөвсгөл аймгийн Засаг дарыгн тамгын газрын цэргийн штабын даргын 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 10/104 дугаартай “...Бовогтой Б нь цэргийн албанд тэнцэн татагдаж Хилийн ........... дугаар ангид хуваарилагдсан иргэдийн нэрсийн жагсаалтын 19 дугаарт ...бүртгэгдсэн үнэн болно. Цэргийн албанд тэнцэн татагдсан иргэдийн нэрс нууцын зэрэгтэй тул хуулбарлаж хүргүүлэх боломжгүй болно” гэх албан бичиг (хавтаст хэргийн 23 дахь тал);

2. Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/62 дугаартай тушаал ын хуулбар (хавтаст хэргийн 18 дахь тал);

3. Прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах тухай” 68 дугаартай тогтоол /Б.Быг Хилийн цэргийн ........... дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байгаа гэсэн боловч тухайн этгээд нь тус ангид хугацаат цэргийн алба хааж байгаа нь үгүйсгэгдэж байна/ (хавтаст хэргийн 91 дэх тал);

4. Хилийн цэргийн ........... дугаар ангийн захирагчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/70 дугаартай тушаал (хавтаст хэргийн 34 дэх тал);

5. Гэрч Г.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал);

6. Гэрч Б.Лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн хүн ........... сумын төв рүү чиглэлтэй, ногоон өнгийн цамц, саарал өнгийн жинсэн өмд, хар өнгийн малгай, хар өнгийн хагас түрийтэй гуталтай байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал);

7. Хилийн цэргийн ........... дугаар ангийн захирагчийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн албн бичгээс “...байлдагч цол олгож, хилчин албанд томилно” гэх хэсгийг (хавтаст хэргийн189 дэх тал);

8. Гэрч Р.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Б нь миний бага хүү бөгөөд дээрээ 2 ахтай хүүхэд юм. Миний хүү Б.Б нь их дуу цөөтэй, хэл ам хэрүүл маргаан хийгээд байдаггүй, танихгүй хүнтэй нэг их зүйл яриад байдаггүй хүүхэд юм. Миний бага хүү Б.Б нь хар бор ажилд сайн,  гарын ур дүйтэй, гагнуур хийнэ, модоор янз бүрийн зүйл хийх,  барилга барих ажилд гарын ур дүй сайтай хүүхэд юм. Б.Б нь сэргэлэн цовоо хүний эвийг олохдоо их сайн хүүхэд, 2020 онд 12 дугаар ангиа төгссөн бөгөөд их дээд сургуульд суралцаагүй, Улаанбаатар хотод автомашин угаалгын ажил хийж байгаад 2022 оны 7 дугаар сарын сүүлээр би цэрэгт явж тэндээ улираад ахлагч болоод Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуульд суралцана гэж хэлээд цэрэгт явахаар болсон юм. Б.Б нь өөрөө цэргийн албанд явахдаа маш их дуртай байсан хүүхэд байсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72 дахь тал);

9. Гэрч Н.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хүү Б.Б нь их дуу цөөтэй, хүнтэй хэл ам хэрүүл маргаан хийгээд байдаггүй танихгүй хүнтэй нэг их зүйл яриад байдаггүй хүүхэд юм. Миний бага хүү Б.Б нь хар бор ажил гарын ур дүй их сайтай гагнуур хийнэ, модоор янз бүрийн барилга барих ажилд гарын ур дүй сайтай хүүхэд юм. Б.Б нь сэргэлэн цовоо хүний эвийг олохдоо их сайн хүүхэд...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72 дахь тал);

10. Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 1/11 дугаартай “Тосгоны оршин суугч Б.Б нь ам бүл 5 эцэг, эх, ах нарын хамт тосгоны Цахирын 317 тоотод оршин суудаг. Эцэг Р.Б, эх Н.Д нар нь тодорхой эрхэлсэн ажилгүй, өөрийн гэсэн мал, хөрөнгөгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Б.Б нь төлөв томоотой, орон нутаг, үе тэнгийнхэн найз нөхдийн дунд нэр хүндтэй иргэн болно” гэх албан бичиг (хавтаст хэргийн 143 дахь тал);

11. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хавтаст хэргийн 158-160 дахь тал);

12. “Б.Б нь амьжиргааны түвшний 409.679 босго шугамаас бага” гэх тодорхойлолт хавтаст хэргийн 161 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Р.Бийн өмгөөлөгч хэргээс:

1. Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/62 дугаартай тушаалаар “Хугацаат цэргийн алба хаагчдын тоо бүртгэл, шилжилт, хөдөлгөөнийг зохицуулах журам”-ын 2.8-д заасан “Цэргийн албаны тухай хуулийн 16.2-т заасан үндэслэл бүхий иргэнийг цэргийн тангараг өргөхөөс өмнө ар гэрт нь мэдэгдэж, хилийн цэргийн ангиас томилогдсон офицер аймаг, дүүргийн цэргийн штаб, ар гэрт нь бичиг баримтын хамт нотломжоор хүлээлгэн өгнө” мөн журмын 3.1.1 дэх заалтад “ Цэргийн жинхэнэ албанд татагдсан Монгол Улсын иргэнийг хилийн цэргийн ангийн тоо бүртгэлд авмагц, “байлдагч” цол олгож, “хилчин” албан тушаалд томилно”, мөн журмын 9.1 дэх заалтад “Цэргийн тангараг өргөөгүй шинэ дайчдад орон нутгийн болон түр чөлөө олгох”-ыг хориглоно гэх хэсгийг (хавтаст хэргийн 18-21 дэх тал);

2. Хилийн цэргийн ........... дугаар ангийн захирагчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/70 дугаартай “Сургалтын төв зохион байгуулах тухай” тушаалаас  Хугацаат цэргийн албанд 2022 оны II ээлжээр татагдсан шинэ дайчдад цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 11 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд зохион байгуулж, сургалтын бүрэлдэхүүнд Р.Бийг сургалтын төвийн ар тал, хангалт хариуцсан офицероор томилсон хэсгийг (хавтаст хэргийн 34 -35 дахь тал);

3. Гэрч Г.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...шинээр татагдан ирсэн шинэ дайчин Б.Быг Хил хамгаалах ерөнхий газрын даргын А/62 дугаар тушаалыг үндэслэл болгон цэргийн албанаас буцаасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал);

4. Гэрч Д.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал); /Улсын яллагчаас шинжлэн судалсан/;

5. Гэрч К.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...оройн 19 цагийн үед цагдаагийн алба хаагч нар олсон байна...Тухайн цэргийн алба хаагчид манай ангийн зүгээс ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн зүйл огт байхгүй. Тухайн цэрэг манай ангид хувиарлагдаж ирээд 15 хонож байсан юм. Би салааны захирагч нартай өдөр болгон дүнгийн хурал хйидэг бөгөөд надад ямар нэгэн зүйл огт мэдэгдээгүй. Хуагцаат цэргийн албан хаагч нарт зүү утас, сахлын татуурга притка гэх зүйлүүдийг цэргийн хангалтаар байнга олгодог бөгөөд Хилийн цэргийн ........... дугаар анги байнга уг зүү, претка гэх мэт зүйлүүдийг хурааж авдаг, энэ асуудлыг салааны орлогч хариуцдаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дэх тал);

6. Гэрч Ч.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Быг ................ аймгийн ........... сумын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хилийн цэргийн ........... дугаар ангид хамт цэргийн алба хаах болсоноос хойш таних болсон, тэрээр дуу цөөтэй, хүмүүстэй юм яриад байдаггүй юм. Хилийн цэргйин ........... дугаар анги нь нийт 5 салаатай. Бусад салаан дарга, орлогч дарга нар байлдагч нартай харьцдаггүй бөгөөд Быг хэл амаар доромжлох цохиж зодож байсан удаа байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-54 дэх тал);

7. Р.Бийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “Б.Б гэх байлдагчийг нэг их сайн танихгүй, гэхдээ салаанаас хоцордог, ажил арга хэмжээнд идэвх санаачилгагүй оролцдог, хөл өвдөж байна гээд ажлаас хойш суудаг байлдагч юм. Тухайн байлдагч нь арга хэмжээ болохоор л хойш суудаг хөл өвдөж байна гэж удаа дараа байрандаа үлддэг байсан. Их залхуу хойрго байлдагч гэж харагдсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь тал);

8. Прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах тухай” 68 дугаартай тогтоолоос“...ГХ-717 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд Б.Быг Эрүүгийн хэргийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзсугай” гэх хэсэг (хавтаст хэргийн 91 дэх тал);

9. “Цэргийн нийтлэг дүрмүүдийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 180 дугаартай “1. Цэргийн дотоод албаны дүрэм”-ийг...шинэчлэн баталсугай. 2. Цэргийн нийтлэг дүрмүүдийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хэрэгжүүлэхийг...Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч...үүрэг болгосугай. 3. Энэхүү зарлиг гарсантай холбогдуулан “Цэргийн нийтлэг дүрмүүдийг батлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцсугай. 4. Цэргийн нийтлэг дүрмүүдийн хэрэгжилтийг ханган, хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын сайдад... даалгасугай гэх зарлигийн хуулбар (хавтаст хэргийн 190 дэх тал);

10. Хилийн цэргийн ........... дугаар ангийн захирагчийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн “...Хөвсгөл аймгийн Хатгал суллын 6 дугаар багийн 317 тоот хаягт бүртгэлтэй Бовогтой Б гэх иргэн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус ангид цэргийн алба хаахаар татагдан ирсэн. Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2022 оны А/62 дугаар тушаалын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт цэргийн-жинхэнэ албанд тэнцсэн иргэнийг хугацаат цэргийн албан хаагчийн тоо бүртгэлд авна. Иргэн Б.Б нь  цэргийн тоо бүртгэлд бүртгэгдэж, ангийн захирагчийн 2022 оны А/70 дугаар тушаалын дагуу цэргийн анхан шатны мэдлэг олгох 45 хоногийн сургалтад хамрагдсан. Тухайн иргэн нь мөн даргын 2022 оны А/84 дүгээр тушаал, Цэргийн албаны тухай хуулийн 25.3.3 дахь заалтын дагуу Монгол Улсын цэргийн тангараг өргөж, "байлдагч" цол авсан тохиолдолд Цэргийн албаны тухай хуулийн 3.1.8 дахь заалтын дагуу цэргийн жинхэнэ албан хаагч болох байсан болно” гэх албан бичиг (хавтаст хэргийн  189 дэх тал);

11. Гэрч Р.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэг удаа утсаар ярьсан бөгөөд тухайн үед хүү нь сайн явж байна. 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр болох тангарагийн баярт ирээрэй гэж хэлээд утсаа тасалсан. .. Тухайн үед надад ямар нэгэн хүн дарамталсан талаар огт юм яриагүй, харин би ээж та хоёрыг санаад байна гэж хэлсэн.. Хүү маань би цэрэгт явж тэндээ улираад ахлагч болоод Дотоод хэргийн их сургуулийн хилийн албаны сургуульд суралцана гэж хэлээд цэрэгт явахаар болсон юм. Б.Б нь өөрөө хүсэж цэргийн албанд явсан хүн учир ямар нэгэн тийм зүйл болохгүй байх гэж бодож байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72 дахь тал);

12. Гэрч Н.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Цэргийн албанд татагдсанаас хойш нэг удаа л утсаар ярьсан бөгөөд тухайн үед “Хүү нь сайн явж байна, 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тангарагийн баярт ирээрэй” гэж хэлээд утсаа тасалсан. Ямар нэгэн хүн дарамталсан талаар огт юм яриагүй, харин би та хоёрыг санаж байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74 дэх тал);

13. ................ аймгийн ........... сумын 3 дугаар багийн Засаг даргын 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн “ ........... сумын 3 дугаар багийн иргэн Р овогтой Б нь ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. 1.345.000 төгрөгийн сарын орлоготой. Амьжиргааны түвшин дундаж, зан байдлын хувьд даруу төлөв, ёс зүйтэй иргэн юм” гэх албан бичиг (хавтаст хэргийн 149 дэх тал);

14. Р.Бийн охин Дүүрэнжаргалын төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 152 дахь тал);

15. Р.Бийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 153 дахь тал); 

16. Гэрч Б.Түмэнжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2006 онд Хилийн цэргийн дээд сургуульд Р.Бтэй хамт суралцаж нэгнийгээ сайн мэддэг болсон юм. Р.Б нь их үг дуу цөөтэй, ямар нэгэн үйлдэл хийхдээ их хянамгай, их нягт нямбай, үнэн сэтгэлээсээ хийдэг хүн бөгөөд үг дуу цөөнтэй, олны газар онгирч хөөрөөд байдаггүй төлөв даруу хүн юм. Р.Б нь анги хамт олон дундаа нэр хүндтэй, ямар нэгэн ажилд идэвх зүтгэлтэй, бусдыг хошуучлан манлайлж ажилладаг, манай шилдэг ажилтнуудын нэг юм. Бусадтай их төлөв даруу зөөлөн ханддаг, илэн далангүй их соёлтой харилцдаг хүн юм. 2022 онд Хил хамгаалах байгууллагаас явуулсан манлайлагч офицер тодруулах санал асуулгад манай хилийн цэргийн ........... дугаар ангиас ахмад Р.Б нь манай цэргийн ангиас хамт олны санал асуулгаар тодорч байсан хүн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул Б.Б, Р.Б нарт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

1. Шүүгдэгч Б.Бын гэм буруу, үйл баримтын талаар:

-Шүүгдэгч Б.Б нь 2022 оны II ээлжийн цэрэг татлагаар Хөвсгөл аймгаас цэргийн албанд тэнцэн татагдаж, 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ................ аймгийн Хилийн цэргийн ........... дугаар ангид хуваарилагдан, цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдаж, алба хааж байхдаа 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 13-14 цагийн орчимд тус ангийн эрүүл мэндийн төвийн дарга Х.Аын зөвшөөрлөөр, ээлжийн сувилагч С.Згийн хамт ................ аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр очиж, дараалал хүлээж байгаад цэргийн албанаас зайлсхийх зорилгоор хамт явсан сувилагч С.Зд мэдэгдэхгүйгээр эмнэлгээс гарч явсан байна.

Улмаар сувилагч С.З нь шинэ дайчин Б.Быг эмнэлэгт үзүүлэх явцдаа алга болсон тухай ........... дугаар ангийн захиргаанд мэдэгдсэнээр тус цэргийн ангиас цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргаж, ................ аймаг дахь Цагдаагийн газрын 16 алба хаагч, Хилийн цэргийн ........... дугаар ангийн 40, нийт 56 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр Б.Быг эрэн сурвалжлах ажлыг ................ аймгийн ........... сумын нутаг дэвсгэрт зохион байгуулж, шүүгдэгч Б.Быг ................ аймгийн ........... сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрээс олж тогтоон, Цагдаагийн байгууллагын АСАП сангийн эрэн сурвалжлалтыг зогсоож, Б.Быг цэргийн ангид хүлээлгэн өгсөн,

Үүний дараа Хил хамгаалах ерөнхий газрын даргын  2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/62 дугаартай тушаалын хавсралтын 2.8 дахь заалтыг үндэслэн шүүгдэгч Б.Быг цэргийн албанаас буцаасан гэх үйл баримт хэрэгт тогтоогджээ. (1 дэх хавтаст хэргийн 1, 05-12, 13-22, 23, 40,45, 47, 49, 51,61-62 72,74,79-88,111-112 дахь тал);

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1-д “Цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан, эсхүл албан томилолт, амралтын чөлөө дууссан, эсхүл эмнэлгээс гарсны дараа эргэж ирээгүй бол.....” цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэгт тооцохоор заажээ.

Эрүүгийн хуулийн 28.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт ”Цэргийн албаны гэмт хэрэг” гэж Монгол Улсын зэвсэгт хүчин, хилийн цэргийн бие бүрэлдэхүүнд цэргийн жинхэнэ алба хааж байгаа Монгол Улсын иргэн, цэргийн дайчилгаа, сургууль, цугларалтад байгаа цэргийн үүрэгтэн энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэнийг ойлгоно” гэж заасан байна.

Дээрх хуулийн заалтаас үзэхэд цэргийн албаны эсрэг гэмт хэргийн субьект нь “цэргийн алба хаагч” буюу Монгол Улсын зэвсэгт хүчин, хилийн цэргийн бие бүрэлдэхүүнд цэргийн жинхэнэ алба хааж байгаа Монгол Улсын иргэн, цэргийн дайчилгаа, сургууль, цугларалтад байгаа цэргийн үүрэгтэн” байхаар хуульчилжээ.

Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “цэргийн алба” гэж зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагад Монгол Улсын иргэн цэргийн алба хаах үндсэн үүргийг биеэр гүйцэтгэх, эсхүл цэргийн бүртгэлд байхыг”, 3.1.8."хугацаат цэргийн алба хаагч" гэж цэргийн албанд татагдан цэргийн байгууллагад хуулиар тогтоосон хугацаанд цэргийн жинхэнэ албыг биеэр хааж байгаа иргэнийг; 3.1.15-д "цэргийн жинхэнэ албанд татагдагч" гэж цэргийн жинхэнэ албанд татах тухай зарлан дуудах мэдэгдэл авсан иргэнийг”,

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Монгол Улсын иргэн цэргийн албанд татагдах, элсэх, цэргийн мэргэжил эзэмших, цэргийн байгууллагад цэргийн алба хаах үүрэг гүйцэтгэх, цэргийн бэлтгэл үүрэгтэн цэргийн бүртгэлд байх, цэргийн дайчилгааны цугларалт, сургуульд оролцох нь цэргийн үүрэгт хамаарна” гэж тус тус заажээ.

Цэргийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар цэргийн алба нь цэргийн жинхэнэ алба болон бэлтгэл албанаас бүрдэх бөгөөд мөн зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар цэргийн жинхэнэ алба нь “хугацаат болон цэргийн гэрээт алба, ахлагчийн алба, офицерын албанаас бүрдэхээр тус тус заасан байна.

Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Хугацаат цэргийн алба хааж эхэлсэн хугацааг цэргийн анги, салбарт хуваарилсан өдрөөс, дуусгасан хугацааг бэлтгэлээр халах тухай цэргийн ангийн захирагчийн тушаалд заасан өдрөөс тус тус тооцно” гэж заажээ.

Шүүгдэгч Б.Б нь цэргийн алба хаах насанд хүрсэн, цэргийн бүртгэлд бүртгэгдсэн Монгол Улсын иргэн байх бөгөөд тэрээр цэргийн жинхэнэ алба буюу хугацаат цэргийн цэргийн алба хаахаар 2022 оны II ээлжийн цэрэг татлагаар Хөвсгөл аймгаас цэргийн албанд тэнцэн татагдаж,  2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ................ аймаг дахь Хилийн цэргийн ........... дугаар ангид хуваарилагдсан иргэдийн нэрсийн жагсаалтын 19 дугаарт бүртгэгдэж, улмаар тус ангид цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдаж байсан цэргийн үүрэгтэн болох нь Хөвсгөл аймаг дахь Цэргийн штабаас Б.Бт олгосон “38201022” дугаартай цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар, цагаан хуудас, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10/104 дугаартай албан бичиг болон хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгч Б.Бын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна. (хавтаст хэргийн 14-17, 23,34-74, 111-112 дахь тал);

Тодруулбал: Цэргийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д зааснаар хугацаат цэргийн алба хааж эхэлсэн хугацааг цэргийн анги, салбарт хуваарилсан өдрөөс эхлэн тоолохоор заасан бөгөөд Б.Б нь  2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ................ аймаг дахь Хилийн цэргийн ........... дугаар ангид хугацаат цэргийн алба хаахаар хуваарилагдсан байх тул түүний хугацаат цэргийн алба хааж эхэлсэн хугацааг мөн өдрөөс эхлэн тоолох үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Быг “цэргийн алба хаагч” гэж үзэх бөгөөд Цэргийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар цэргийн албанд татагдах, элсэх нь цэргийн үүрэгт хамаарч байна.

Шүүгдэгч Б.Б нь ................ аймгийн ........... сумын нутагт байрлах Хилийн цэргийн ........... дугаар ангид 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хугацаат цэргийн алба хааж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ................ аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчид үзүүлэхээр тус ангийн эрүүл мэндийн төвийн ээлжийн сувилагч С.Зтай гарахдаа цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан үйл баримт хэрэгт хангалттай, эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явж, цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч М.М нараас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “Шүүгдэгч Б.Б нь цэргийн тангараг өргөөгүй, байлдагч цол аваагүй тул түүнийг цэргийн жинхэнэ алба хаагч гэж үзэхгүй. Б.Б нь цэргийн албанаас оргон зайлах гэмт хэргийн субьект биш болно. Иймд Б.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх тайлбар, дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь: Цэргийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д зааснаар цэргийн жинхэнэ алба буюу хугацаат цэргийн алба хааж эхэлсэн хугацааг цэргийн тангараг өргөж, байлдагч цол авсан үеэс биш цэргийн анги, салбарт хуваарилсан өдрөөс эхлэн тоолохоор хуульчилснаар Б.Быг Хилийн цэргийн ........... дугаар ангид хуваарилагдсан өдрөөс буюу  2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хугацаат цэргийн алба хааж эхэлсэн гэж үзэх тул тэрээр Эрүүгийн хуулийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьект болно.

2. Шүүгдэгч Р.Бийн гэм буруу, үйл баримтын талаар:

-................ аймаг дахь Хилийн цэргийн ........... дугаар ангийн Зэвсэг, химийн албаны дарга ажилтай, шүүгдэгч Р.Б нь Хилийн цэргийн ........... дугаар ангийн захирагчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/70 дугаартай “Сургалтын төв зохион байгуулах тухай” тушаалаар хугацаат цэргийн албанд 2022 оны II ээлжээр татагдсан шинэ дайчдад цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтын төвийн удирдлагын бүрэлдэхүүнд сургалтын төвийн ар тал, хангалт хариуцсан офицероор (хавтаст хэргийн 26-35 дахь тал) ажиллаж байхдаа хугацаат цэргийн алба хаагч Б.Быг  2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12-13 цагийн үед  “жагсаалаас хоцорсон, юм сурахгүй байна” гэх шалтгаанаар түүний шанаа хэсэгт савхин бээлийгээр 2-3 удаа цохисон болох нь хохирогч Б.Бын “...би гараад жагсаалдаа орох гэтэл Р.Б ахмад дахин намайг жагсаалын урд дуудаж, гартаа барьчихсан байсан савхин бээлийгээр миний шанаа хэсэгт 3 удаа цохисон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал), гэрч Д.Мгийн “....ахмад Р.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 13 цагийн үед, үдийн хоолонд орохын өмнө Б.Бын шанаа хэсэг рүү савхин бээлийгээр нэг удаа цохих шиг болсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-23 дахь тал), гэрч Ч.Агийн “2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр сургалтын дарга Р.Б нь Б.Быг “Чи яагаад юм сурдаггүй юм бэ” гэж хэлээд хацар хэсэг рүү нь савхин бээлийгээр 2 удаа цохиж байхыг би харсан” гэх  мэдүүлэг (хавтаст хэргийн 52-54 дэх тал), гэрч Т.Нийн “2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр сургалтын дарга Р.Б нь үдийн цайнд орохын өмнө Б.Быг “Чи яагаад юм сурдаггүй юм бэ” гэж хэлээд хацар хэсэг рүү нь савхин бээлийгээр 2 удаа цохиж байхыг би харсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-65 дахь тал), гэрч Х.БОын “2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бид үдийн хоолондоо гарах гээд сургалтын төвийн гадна жагсаж байхад сургалтын дарга, ахмад Р.Б савхин бээлийгээ гартаа бариад Б.Бын нүүр рүү хэд хэдэн удаа цохисон” гэх мэдүүлэг, гэрч Э.Оын “Өнөөдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр сургалтын төвийн дарга ахмад Р.Б нь сургалтын төвийн амралтын заалан дотор байлдагч Б.Бын нүүр хэсэгт савхин бээлийгээр хэд хэдэн удаа ташсан. Мөн сургалтын төвийн гадна цэргүүд хоолонд орох гээд жагсаж байхад ахмад Р.Б дахин Б.Быг савхин бээлийгээр нүүрлүү нь 3-4 удаа ташсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-70 дахь тал), шүүгдэгч Р.Бийн яллагдагчаар өгсөн “Би Б.Быг “чи битгий салаанаас хоцроод бай, танай салаа чинь хаана явна, чи тэнд байх ёстой” гэж хэлээд тухайн үед шанаа хэсэгт нь хальт хүрсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 100-101 дэх тал) зэрэг баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.

Хууль зүйн дүгнэлт:

Прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгч Р.Бийн дээр дурдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, дарга захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн...” гэмт хэргээр зүйлчилж, ирүүлснийг үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьект нь хууль, цэргийн албаны дүрмээр тогтоосон захирах, захирагдах журам, цэргийн албаны ашиг сонирхол байх бөгөөд халдлагад өртөгч нь дарга, захирагдагчдаа зодуулсан “цэргийн алба хаагч” байхаар заажээ.

Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх гэмт хэрэг нь хохирол учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хуульчлагдсан байх бөгөөд цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, дарга захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлийг хийснээр төгсдөг байна. Өөрөөр хэлбэл дарга захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсний улмаас түүний эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй юм.

Дарга захирагч нь захирагдагчийн бие махбодид халдах үйлдэл нь цохих, алгадах, түлхэх, зэрэг хэлбэрээр илэрч болох бөгөөд гэмт хэргийн субьект нь дарга захирагч байхаар хуульд заасан байна. Тодруулбал: Шүүгдэгч Р.Б нь Б.Бын хацар \шанаа\ хэсэгт савхин бээлийгээр 2-3 удаа цохисон үйлдэл нь цэргийн дүрмийг илт зөрчсөн, дүрмийн бус үйлдэл болно.

Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Р.Б нь ................ аймаг дахь Хилийн цэргийн ........... дугаар ангийн зэвсэг, химийн албаны даргын албан тушаалыг эрхэлж байсан, ахмад цолтой офицер байх бөгөөд тэрээр ангийн захирагчийн тушаалаар 2022 оны II ээлжийн цэрэг татлагаар ирсэн шинэ дайчдад цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтын төвийн удирдлагын бүрэлдэхүүнд ар тал, хангалт хариуцсан офицероор томилогдон ажиллаж байсан, цолны эрэмбээрээ шинэ алба хаагч Б.Быг захирах эрх бүхий алба хаагч буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “дарга, захирагч” гэх субьект  мөн болох нь дараах байдлаар нотлогдож байна.

Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-д “цэргийн алба хаагчийн эрх зүйн байдал нь захирах, захирагдах зарчимд тулгуурлана” гэж заажээ.

Цэргийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.1-д “Офицер нь “дэслэгч”, “ахлах дэслэгч”, “ахмад”, “хошууч”, “дэд хурандаа”, “хурандаа”, “бригадын генерал”, “хошууч генерал”, “дэслэгч генерал”, “генерал” цолтой байх”, 25.4-д “Дэслэгч, ахлах дэслэгч, ахмад цолтой офицерийг “дунд офицер” ... гэнэ” гэж заасан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 09 дугаар сарын 29-ний өдрийн 180 дугаар зарлигаар Цэргийн нийтлэг дүрмүүдийг баталж, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хэрэгжүүлэхээр заасан ба зарлигийн нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Цэргийн дотоод албаны дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Цэргийн алба хаагчид харилцахдаа нэгтгэн удирдах, захирах  захирагдах, харилцан хүндэтгэх зарчмыг баримтална”, 7.2-д “Цэргийн албан хаагч нь албан тушаал, цолны эрэмбээр захирагч болон захирагдагч байх бөгөөд алба хаагчид хоорондоо харилцахдаа Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан “Захирах, захирагдах” зарчмыг мөрдөнө”, 7.3-д “Цэргийн алба хаагч нь нэг нь нөгөөдөө цолны эрэмбээр ахлах болон бага цолтон байна”, 7.3.3-д “Дунд офицер нь ахлагч, сонсогч, түрүүч, байлдагчийн ахлах цолтон байна”, 7.4-д “Ахлах цолтон нь бага цолтноос хууль тогтоомж, цэргийн дүрмийг дагаж мөрдөх, цэргийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахихыг шаардана” гэж тус тус заажээ.

Дээрх хууль, дүрмийн заалтуудаас үзэхэд цэргийн алба хаагчид хоорондоо харилцахдаа захирах, захирагдах зарчмыг мөрдөж, албан тушаал, цолны эрэмбээрээ захирагч болон захирагдагч байх бөгөөд ахмад цолтой офицер (дунд офицер) нь ахлагч, сонсогч, түрүүч, байлдагчийн ахлах цолтон буюу тэдгээрийг захирах эрхтэй алба хаагч байхаар заасан тул шүүгдэгч Р.Б нь албан тушаал, цолны эрэмбээрээ хугацаат цэргийн алба хаахаар Хилийн цэргийн ........... дугаар ангид хуваарилагдан ирж, цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдаж байсан Б.Бын хувьд “дарга, захирагч”, харин Б.Б нь “захирагдагч” болох нь тогтоогдож байна.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч Р.Бийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12-13 цагийн үед шүүгдэгч Б.Быг “Жагсаалаас хоцорсон” гэх шалтгаанаар түүнтэй цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, бие махбодид нь халдан хацар \шанаа\ хэсэгт нь савхин бээлийгээр 2-3 удаа цохисон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дахь хэсгийн 1-д заасан “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн” гэмт хэргийн обьектив, субьектив шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Р.Бийг “Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Р.Б нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, өмгөөлөгчийн хамт өөрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулж, цагаатгуулахаар маргасан болно.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Р.Б болон түүний өмгөөлөгч Ц.А нараас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “Р.Бөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулж, цагаатгуулах” тайлбар, дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Улсын яллагч нь хүчингүй болсон Цэргийн дотоод албаны дүрмийг яллах дүгнэлтдээ тусгасныг шүүхээс зөвтгөн хэргийг шийдвэрлэсэн бөгөөд энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

-505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ. 

Хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурор, шүүхэд хэрэг хянагдаж байх хугацаанд хохирол, хор уршигтай холбоотой баримт ирүүлээгүй бөгөөд тэрээр мөрдөн байцаалтын шатанд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” талаараа мэдүүлсэн, шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас Хилийн цэргийн ........... дугаар ангид ямар нэгэн хохирол учирсан эсэх талаар баримт ирүүлээгүй тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Р.Б, Б.Б бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

  1. Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1-д заасан “Цэргийн албанаас оргон зайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  шүүгдэгч Р.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дарга захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

  2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч нарыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул шүүгдэгч  Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, шүүгдэгч Р.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,

  3. Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч М.М эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Б.Б нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, гаргуулах хохирол төлбөргүй, хувийн байдлын хувьд 20 настай, цаашид гэмт хэрэг үйлдэхгүй байх талаар ухамсарлан ойлгох чадвартай байна. Иймд шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

4. Шүүгдэгч Р.Бийн өмгөөлөгч Ц.Аг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Р.Бийн хувьд гэм буруу дээрээ маргасан гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т зааснаар  нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг, үр хүүхэд, гэр бүлтэй, хувь хүн талаасаа алдаа дутагдал гаргаж байгаагүй нөхцөл байдалд нь шүүхээс дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна. Иймд Р.Бийг нийгмээс тусгаарлахгүйгээр хорих ялын хэмжээ нь 6 сараас 1 жил гэж байгаа учраас хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

5. Шүүгдэгч Р.Б нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Хийсэн гэмт хэргээ ойлгож ухамсарлаж байна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг,

6. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч Б.Б, Р.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

Шүүгдэгч Б.Б нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 118 дахь тал)-аар нотлогдож байх бөгөөд хувийн байдлын хувьд тэрээр 2002 онд төрсөн, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5,  эцэг, эх, 2 ахын хамт Хөвсгөл аймгийн Хатгал сумын 6 дугаар багийн 317 тоотод оршин суух хаягтай, өрхийн амьжиргааны түвшин дунджаас доогуур байгаа (оноо 409-ээс доош) зэрэг нөхцөл байдлууд түүний хувийн байдлын талаар хавтаст хэргийн 71-74, 125-128,143-146 дахь талд авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Р.Б нь хувийн байдлын хувьд 1987 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ................ аймгийн Тэс суманд төрсөн, 35 настай, дээд боловсролтой, Хилийн албаны ажилтан мэргэжилтэй, Хилийн ........... дугаар ангийн зэвсэг, химийн албаны дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ................ аймгийн ........... сумын 3 дугаар багийн 1-60 айл байрны 1-3 тоотод оршин суух хаягтай, улсын бүртгэлийн Ү1520000804 дугаартай, 30м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Toyota Prius загварын тээврийн хэрэгсэл 1 ширхэг зэрэг эд хөрөнгөтэй гэх нөхцөл байдлууд түүний хувийн байдлын талаар хавтаст хэргийн 76,130-140, 149-153 дахь талд авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Р.Б урьд  Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар мөн хугацаагаар тэнсэж байсан бөгөөд уг ялыг  эдэлж, дуусгавар болсон байх тул Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Р.Бийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. (хавтаст хэргийн 119, 122-123 дахь тал);

Шүүгдэгч Б.Б, Р.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд эрүүгийн хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж үзлээ.

  Тодруулбал: Шүүгдэгч Б.Б, Р.Б нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэх үндэслэлгүй тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцлийг хэрэглэх боломжгүй, харин тэдгээрийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг хувийн байдалд нь хамааруулж үзэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Р.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж, андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдоогүй тул энэ талаарх өмгөөлөгч Ц.Агийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй.

Шүүгдэгч Б.Бын хувийн байдлын талаар түүний эцэг Р.Б, эх Н.Д (хавтаст хэргийн 71-74 дэх тал) нарын мэдүүлэг, Р.Бийн хувийн зан байдлын талаар гэрч Б.Түмэнжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн (хавтаст хэргийн 77 дахь тал) мэдүүлэг зэргийг тэдгээрийн хувийн байдлыг нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Б, Р.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд эрүүгийн хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 6 (зургаа) сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бөд 7 (долоо) сар хорих ял тус тус  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд “Тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” журмыг хуульчилсан ба мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэхийн тулд шүүгдэгч нь “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх”, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх”, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байх”, гэмт хэргийн улмаас  учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх” гэх урьдач нөхцлүүд хангагдсан байх ёстой байна.

Шүүгдэгч Б.Бын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1, шүүгдэгч Р.Бийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Р.Б, Б.Б нараас гаргуулах хохирол хор уршиггүй тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх”  журмыг хэрэглэх бүрэн боломжтой атал шүүгдэгч Б.Б, Р.Б нар болон тэдгээрийн өмгөөлөгч М.М, Ц.А нар гэм буруугийн асуудлаар маргаж, шүүх хуралдаанд “Р.Б, Б.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгуулах” байр суурьтай оролцож, шүүх хуралдааныг 2 үе шаттай явуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан тэнсэх журмыг хэрэглэх урьдач нөхцөл болох “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэх шинж хангагдахгүй байна.

Иймд шүүгдэгч Р.Б, Б.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүйн улмаас шүүхээс тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” журмыг хэрэглэх боломжгүй байх тул шүүгдэгч Р.Б, Б.Б нарын тус бүрт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.М, Ц.А нараас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан “Шүүгдэгч Б.Б, Р.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг хэрэглэх нь зүйтэй” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй  болно.

Шүүгдэгч Б.Б, Р.Б нарт шүүхээс хорих ял шийтгэж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогтой Бын Быг “Цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан буюу цэргийн албанаас оргон зайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч Б овогт Рийн Бийг “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, дарга, захирагч нь захирагдагчаа зодсон буюу дарга захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 6 (зургаа) сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бөд 7 (долоо) сар хорих ял тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Б, Р.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.Б, Р.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр баривчлагдсан 2 (хоёр) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б, Р.Б нараас гаргуулах хохирол хор уршиг байхгүйг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА