| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2023/0114/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/109 |
| Огноо | 2023-03-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Дэлгэрсүрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2023 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:176/2023/0114/Э
Төв дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
улсын яллагч Д.Дэлгэрсүрэн,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б.Бхолбогдох эрүүгийн 2334000000081 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ “Таван толгой ........... регистртэй, Б.Б
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Б нь Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Таван толгой түлш” ХХК-ийн ажлын талбайд 2022 оны 02 дугаар сарын 04-ний Б.Бажлаа хийсэнгүй гэх шалтгаанаар маргалдан, нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Б.Б:
...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.. гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2334000000081 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Таван толгой түлш” ХХК-ийн ажлын талбайд 2022 оны 02 дугаар сарын 04-ний Б.Бажлаа хийсэнгүй гэх шалтгаанаар маргалдан, нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 90 дугаартай ...Б.Бат-Эрдэнийн биед гэмтэл тогтоогдсонгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/,
шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 88 дугаартай ...М.Мандахбаярын биед баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, дээд уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дээд хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад 10% нөлөөлнө... талаарх дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
хохирогч М.Мандахбаярын ...Би Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1-р багийн нутаг дэвсгэрт байдаг Таван толгой түлш ХХК-ны зүүн бүсийн үйлдвэрт "Эрхэсчин" гэх охин компанид нь ковшийн оператораар ажилд ороод 20 гаруй хоног л ажиллаж юм.Сая энэ 2023 оны 02 сарын 04-ны өдөр ажлын талбай дээрээ цайндаа орчхоод ээлжээ хүлээлцэж авах үед манай өмнөх ээлжийн ковшийн оператор Б.Б гэх залуу-"Чи наад ковш техник хэрэгсэл чинь асахгүй бол авчраад тэр зогсоолд нь тавиач худлаа энэ тэрүүгээр цаг аваад ялаа алаад яваад байх юм. Ажил ихтэй байхад чинь гэх зэргээр надад хандаж үг хэлСЭН Е хариуд нь чамд бол ямар ч хамаа байхгүй би тэр инженерүүдэд нь хэлсЭН, 1 битгий олон юм яриад яваад бай гэж хэлсэн чинь өөдөөс надад тэр-т хий сэлгүүцэж явлаа гэх зэргээр хэлээд байхаар нь би эхлээд хөлөөрөө хавсраад Б.Бгазар унагаасан. Тэр үед хажууханд байсан манай ажлын Аагий гэх залуу ирээд салгасан. Ингээд бид хоёр салчхаад байхад Б.Б намайг "Чи хоёрын хооронд ажлаа хийхгүй байж байхаар ажлаасаа гар пиздма барьж бид бид ингэж минь зэргээр хэлж намайг өдөөд байсан. Тэр Аагий гэх залуу намайг салгаад холуудаад авч яваад хоорондоо юм ярьж зогсож байтал нөгөө Б.Б миний араас хүрч ирээд намайг эргээд хартал зүүн гараараа маш хучтэй саваад миний нүүрэн тус газар нэг л удаа цохисон. Би тухайн үед тэр дороо цохиулаад доошоо суусан. Миний амнаас дээд 2 үүдэн шүд маань булраад унасан байсан. Б.Б тухайн үед намайг цохичхоод өөр юм яриагүй нэмж цохиж зодоогүй цаашаа яваад ажлаа хийгээд яваад өгсөн. Би хэсэг сууж амнаас гарсан цусаа тогтоож байгаад ажлаа үргэлжлүүлэн хийсэн. Шөнө нь ажлаа хийж байхад толгой тархи маш их өвдсөн ам уруул дотор олон тооны язарсан шархтай их хэмжээгээр цус гарч байсан тул маргааш 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд очиж биеэ үзүүлсэн... /хх-ийн 3-5 дугаар хуудас/,
гэрч Б.Алтангэрэлийн ... 2023 оны 02 сарын 04-ны орой 19 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1- р багийн нутагт байдаг "Таван толгой түлш" ХХК-ны талбайд байдаг "Эрхэсчин" ХХК-ны ажлын байран дээрээ оройны ээлжинд ажиллахаар намайг ажилдаа ирэхэд уг М.Мандахбаяр, Б.Б хоёр бас надтай цуг ээлжинд гарахаар ирсэн байсан. Тэгээд дөнгөж ээлжээ хүлээж аваад ажилдаа гартал М.Мандахбаяр Б.Б хоёр хоорондоо маргалдаж муудалцаад сүүлдээ М.Мандахбаяр нь эхлэж зодоон үүсгэж Б.Бирээд гадаа талбай дээр хавирч газар унагаасан. Тэр үед нь манай ажлын бас Гэлэгжамц гэх залуу ойрхон байсан тул ирж салгасан. Салсан хойно М.Мандахбаяр дахиж ирж Б.Бат-Эрдэнийн гуя хөл рүү 2 удаа хөлөөрөө өшиглөсөн. Би тэр үед зайнаас тэр хоёрыг хараад л байж байсан. Тэр үед тэр хоёрын маргааныг Гэлэгжамц гэх залуу салгаад холдуулчихсан байсан чинь гэнэт Б.Б буцаж гүйж очоод буруу харж М.Мандахбаярын араас нэг хөлөөрөө тийрч жийгээд шанаа руу нь нэг удаа зогсож байсан баруун гараараа цохисон. Яг тэр үед нь би ойрхон байсан тул тэр хоёрыг бас салгаж холдуулсан.Намайг салгасан хойно бол М.Мандахбаяр, Б.Б дахиж маргалдаж зодолдоогүй тус тусын ажил руугаа явсан... /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
гэрч Б.Анхбаярын ...Би бол яг тухайн өдрөө ажлаас буугаад явчихсан байсан. Тэр өдөр М.Мандахбаяр, Б.Б гэх ковшийн оператууд орой 19 цагаас 20 цагийн хооронд шөнийн ээлжинд ээлж солилцох үедээ маргалдаж муудалцсан талаар хүнээс сонсож мэдсэн. Би бол яг харж байгаагүй... /хх-ийн 13 дугаар хуудас/,
гэрч Б.Бат-Эрдэнийн ...2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 20 цагаас арай өмнө би ажил дээрээ очиж шөнийн ээлжинд ажиллах ажлаа хүлээж авч байсан юм. Тэгэхэд бас уг М.Мандахбаяр ба надтай цуг шөнийн ээлжинд ажиллах ээлжээ авах гээд ирчихсэн гээд ирчихсэн байсан. Тэр үед М.Мандахбаярын унаж явсан ковш эвдэрчихээд ажилд гарахгүй мөртлөө зогсоолд тавиад цагаа зогсоохгүй ажил хийж байгаа мэт ажлын цагаа явуулаад хариуцсан ажлаа бусад ковшийн оператуудаараа хийлгээд байсан. Бараг өмнөх өдөр нь М.Мандахбаярын ковш эвдэрчихсэн байсан юм. Иймд би энэ байдалд дургүйцэж бусад операторууддаа хандаж- "Эвдэрч хэмхэрэх юм бол нэгэндээ хэлээд шууд бууя, худлаа цагаа явуулаад та хэдийн өмнөөс ажиллаж чадахгүй гэж хэлсэн чинь М.Мандахбаяр-"Чи ажлын ачаалал даасангүй юу гэж хэлээд намайг ирээд заамдаад авсан.Яг хажууд Б.Алтангэрэл, Гэлэгжамц гэх хүмүүс байсан тэд нар байсан тул бид хоёрыг салгасан чинь М.Мандахбаяр унагаасан. Дахиад нөгөө хажууд байсан хүмүүс салгасан чинь дахиж миний баруун гуя хэсэг рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Би тэр үед нь ямар нэг ирээд намайг хавирч газар М.Мандахбаяр Дахиж ирж намайг М.Мандахбаяр баруун гуя хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд Б.Алтангэрэл эсэргүүцэл үзүүлээгүй тоохгүй байсан Гэлэгжамц хоёр надаас салгаад холдуулаад цаашаа аваад явж байхад нь би нь гүйж очоод ЧИНЬ тэр үед гэнэт уур хүрээд тэсвэр алдаад би араас М.Мандахбаярын толгойны ар хэсэг рүү нь удаа баруун гараа зангидаж байгаад цохисон.М.Мандахбаяр тэр үед цохиулаад хэсэг доошоо сууж байгаад эргэж босоод ажилдаа гарсан. Би тэндээсээ шууд ээлжээ авч ажиллаад маргааш нь буусан. Маргааш орой нь би Б.Бажлын талбар дээрээ уулзаж тааралдахад надад -“Чи миний уруул амыг ийм болгосон шүү гэж харуулсан. Түүнээс хойш дахиж уулзаагүй... /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
сэжигтэн Б.Бат-Эрдэнийн ... 2023 оны 02 сарын 04-ны оройн 19 цагийн үед би шөнийн ээлжинд ажиллахаар а дээрээ ирсэн. Тухайн үед надтай цуг бас шөнийн ээлжинд ажиллахаар ковший оператар ажилтай М.Мандахбаяр гэх залуу бас ирсэн байсан. М.Мандахбаяр унаж ажилладаг ковш өмнөх өдөр нь бас л эвдрэлтэй гээд ажил хийдүүлээп ажлын цагаа явуулж байгаад буусан юм.Ийд маргааш өдөр нь надтай цуг дахиад эвдэрхий ковштой ажилд гарна гээд байхаар нь би яг нэр цохож хэлэлгүйгээр ээлжинд ажилд гарч буй оператарууд дундаа - "Техник хэрэгсэл чинь эвдэрчихвэл тэр дороо ажлын цагаа зогсоогоод буучих аа та нар, хүний өмнөөс ажил хийж би чадахгүй шүү гэж хэлсэн чинь М.Мандахбаяр өөдөөс-"Чи яасан ажлын ачаалал даасангүй сүртэй юм бэ гэх зэргээр хэлээд намайг эхлээд заамдаад авахаар нь би зөрүүлээд барьцалдаад автал намайг хөлөөрөө хавираад газар унагаасан. Гэр үед хажууд байсан Б.Алтангэрэл гэх залуу бид хоёрыг салгасан. Босч ирээд салгасан хойно бид хоёр дахиж маргалдсан. Тэгтэл М.Мандахбаяр дахиж над руу дайраад миний баруун хөлний гуя орчим руу хоёр удаа өшиглөсөн. Ингээд дахиад Б.Алтангэрэл, Гэлэгжамц нар бид хоёрыг тус тусд нь салгаад холдуулаад аваад явсан.Би Б.Алтангэрэлтэй цуг холдоод явж байх үед гэнэт миний уур хүрээд биеэ барьж чадалгүй буцаад М.Мандахбаярын араас алхаж очиход М.Мандахбаяр Гэлэгжамц гэх залуугийн хамт буруу хараад ажлын талбай дээр зогсож байсан. Би очоод М.Мандахбаярын араас нь нэг удаа баруун гараа зангидаж байгаад толгой хэсэг рүү цохисон. Намайг цохисоны дараа М.Мандахбаяр доошоо явган нугдайгаад явган суугаад үлдсэн. Тэр үе бол дахиж Б.Бнэмж маргалдаж муудалцаагүй би лав шууд тэндээсээ өөрийн ковшин дээрээ очоод шенийн ээлжиндээ ажлаа хийж гүйцэтгэсэн. Маргааш буюу 2023 оны 02 сарын 05-ны өдрийн орой ажил дээрээ ээлжинд гарах гэж дахиж ирэх үедээ би Б.Бтааралдсан чинь М.Мандахбаяр надад хандаж-"Чи энэ уруул ам ямар болгосноо хардаа гээд надад язарсан уруул амаа харуулж байсан. Өөр болсон зүйлгүй... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
яллагдагч Б.Бат-Эрдэнийн ...Тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр өмнө нь маргалдаж зодолдож байгаагүй бөгөөд энгийн харилцаатай байсан. Би баримтаар гаргаж өгсөн хохирлгы ойрын хугацаанд төлж барагдуулна... /хх-ийн 37 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 56-60 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Б.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Алтайбаатарыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Д.Дэлгэрсүрэн:
...Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Таван толгой түлш ХХК-ийн ажлын талбайд 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Б.Бажлаа хийсэнгүй гэх шалтгаанаар маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэх хэрэгт хамааралтай байна. Агуулгын хувьд хангалттай тогтоож чадсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Б:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Б.Б маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Б нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан гэмт хэргүүд гэдэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор заасан.
Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.
Үүнээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэсэн гэмт хэрэг нь бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.
Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотно хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Тухайлбал шүүгдэгч Б.Б нь хохирогч М.Мандахбаярын нүүрэн тус газарт нь гараараа цохиж хөнгөн гэмтэл учруулж байгаа үйл баримт нь гэмт хэрэг юм.
Тэрээр шүүгдэгч Б.Б нь хүний биед хүч хэрэглэн халдаж, зодож цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хүч хэрэглэн зодож цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, дээд уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дээд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч М.Мандахбаярын биед баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, дээд уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дээд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Мандахбаяр эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон бусад зардалд нийт 48.091 /дөчин найман мянга ерэн нэг/ төгрөгийг нэхэмжилсэн ба энэ талаарх баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан байна.
Харин хохирогч М.Мандахбаяр баримтгүй нэхэмжилсэн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой 3.000.000 /гурван сая/ төгрөгийн баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх зүйтэй гэж үзсэн.
Иймд шүүх шүүгдэгч Б.Бэс нийт 48.091 /дөчин найман мянга ерэн нэг/ төгрөгийг гаргуулан хохирогч М.Мандахбаярт олгож, тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Д.Дэлгэрсүрэн:
...Шүүгдэгч Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Мөнх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг тус тус гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Б:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.
Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.
Иймд шүүгдэгч Б.Бтаван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Харин прокурор таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар санал гаргаагүй байх тул шүүх шүүгдэгч Б.Бд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2334000000081 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Бшүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2334000000081 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Бэнэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч _____дугаарын регистртэй, Б.Б48.091 /дөчин найман мянга ерэн нэг/ төгрөгийг гаргуулж, хохирогч ___ дугаарын регистртэй, М.Мт олгосугай.
7. Хохирогч _______ дугаарын регистртэй, М.М нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой 3.000.000 /гурван сая/ төгрөгийн баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин болтол шүүгдэгч Б.Бурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН