Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/103

     2023         3           09                                                     2023/ШЦТ/103

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Одгэрэл,

Иргэдийн төлөөлөгч П.Ч,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М, түүний өмгөөлөгч П.Г, 

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ц.Б-д холбогдох эрүүгийн дугаартай, 2 хавтаст хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  Ц.Б, 1980 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 141 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, НЩ регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

           Шүүгдэгч Ц.******* нь согтуугаар Төв аймгийн Цээл сумын “Хүүлэй хан” 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 10 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө төрсөн ах Ц.Ганбаатарын толгойн тус газар цохиж алсан үйл баримт тогтоогдсон. 

Энэ нь эрүүгийн 2234000000461 дугаартай хэрэгт авагдсан; 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Төв аймгийн Цээл сумын нутаг “Хүүлэй хан” 5 дугаар баг Бор Хужир гэх газар гэртээ бусдад зодуулж улмаар Төв аймгийн Цээл сумаас Улаанбаатар хот руу ГССҮТ-рүү хүргэгдэн ирж байх явцдаа машин дотроо нас барсан Ц.Г бол миний төрсөн аав байгаа юм. Бид нар эцэг, эхээс 3-уулаа өссөн бөгөөд би айлын дунд хүүхэд дээрээ 1 ахтай, доороо 1 эмэгтэй дүүтэй. Тэгээд ах Ц.М болон дүү П.М бид нар ярилцаад намайг энэ хэрэгт талийгаач аав Ц.Г хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар болсон. Төрсөн дүү М бага байхад манай ээж нас бараад улмаар багаасаа манай ээжийн аав, ээж дээр өссөн болохоор өвөө П гэдэг овгоор овоглосон. Ах Ц.М болон дүү П бид нар нэг эцэг, эхийн хүүхдүүд байгаа юм. Дээрхи хэргийн талаар 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр над руу манай ах Г.Мутсаар яриад аав Г хүнд зодуулаад Төв аймгийн Цээл сумын эмнэлэгт ирчихсэн байна гэхээр нь би анхандаа гайгүй юм байх гэж бодсон. Тэгээд би яваад очих уу гэхэд ах яахын бэ гайгүй байх одоо Улаанбаатар хот руу яваад очьё гэж хэлсэн. Тэгээд би тэр даруйд нь шинэ байрны найр хийсэн Лувсандаш ахын эхнэр Саруултуяа руу залгаад яасан юу болсон юм бэ гэхэд Саруултуяа эгч зүгээр ээ миний дүү санаа зоволтгүй, өчигдөр орой гэртээ согтуу ороод ганцаараа унтана гээд явсан. Тэгтэл өглөө нэг хүнд зодуулсан юм шиг байна гэхээр нь ганцаараа хоносон юм бол яахаараа хүнд зодуулдаг юм бэ гэхэд харин тийм ээ Б тэр 2 хамт хоносон юм аа, тэгээд өглөө болоход л харин ийм юм болчихжээ гэж хэлсэн. Тэгэхээр нь наад ******* ах чинь урьд нь аавыг ална барина, тархийг чинь хага буудна, хөлийг чинь хуга буудна гэж хэлээд байсан арай тэгээд аавыг ингээд хаячхаж байгаа юм уу гэхэд Саруултуяа эгч үгүй байлгүй дээ, юу гэж дээ миний дүү тийм юм гэж юу байх вэ дээ,   миний дүү тайван бай гэж хэлж байсан. ******* ах аавыг ална, хөлийг нь хуга буудна, зоорийг чинь очиж буулгана гэж хэллээ гэж манай аав дүүтэйгээ муудлаа, яанаа аавыг нь ******* ингэлээ гээд надад 2022 оны 7 дугаар сард наадмын өмнөхөн над руу утсаар хэлж байсан. Тэгээд би аавыг та яагаад муудсан юм бэ гэхэд, би Бат- Эрдэнэ ахад нь 80 шуудай төмс өгөх байсныг андуураад дэвтэр дээрээ буруу тэмдэглээд 40 шуудай төмс гэж бодоод зооринд үлдээчихжээ. Тэгтэл намайг ингэлээ гээд хөөрхий настай хүн дүү нь тэглээ гээд над руу гомдсон маягтай юм ярьж байсан. Би тэр үед нь шууд ******* ах руу утсаар яриад та одоо юун сүртэй юм бэ хөгшин хүн андуураа л биз дээ таньж мэдэхгүй хүн байгаа биш та 40 шуудай төмснөөс болоод ахыгаа буудна, ална гэж хэлэх шаардлага байдаг юмуу гэхэд ах нь харин уур хүрээд тэгээд хэлчихлээ гэж хэлсэн. Уучлаарай энэ тэр гэж хэлээгүй. Тэгэхээр нь та арай ч дээ 5 шуудай төмснөөс болж аавыг минь алах гээ юу гэж хэлж байсан. Өмнө нь манай аавыг  ******* ах 1 удаа зодож байсан гэсэн. Гэхдээ би тэр талаар бол сайн мэдэхгүй байна. Аавыг ах Г.Мөнх-Очир аваад Төв аймгийн Цээл сумаас Улаанбаатар хот руу ирж байх хугацаанд би ГССҮТ дээр нөхөр Цэрэнжавын хамт хүлээгээд байж байхад ах Г.Мөнх-Очир над руу утсаар яриад аав Эмээлт дээр ирээд зүрх нь зогсчихлоо гэж ярихаар нь би нөхөртэйгөө хамт Эмээлт дээр яваад очиход аав нас барчихсан байдалтай байсан. Тэгээд тэр асуудлаас хойш тэнд байсан ах, дүү нараас нь асуухад аавын төрсөн эцгийнх нь дүү Эрдэнэчимэг эгч хэлэхдээ хэрэг болсон өглөө хамгийн түрүүнд Эрдэнэчимэг эгчийн нөхөр Эрдэнээ ах орж үзэхэд гэрт 2 архины шил, бас 1 төмөр сүх байсан гэсэн. Тэгээд найран дээр бол ******* ахыг архи уугаагүй болохоор ахыгаа унтуулаад өгчих гэж хэлж байсан гэсэн. Тэгэхээр нь би Саруултуяа эгч рүү утасдаад юун сүх байсан юм бэ, Саруул эгчээ хажууд нь сүх байсан юм уу гэхэд Саруултуяа эгч эгч нь юу ч мэдэхгүй ямар ч тийм сүх байгаагүй гэж хэлсэн. Тэгээд та яагаад хэрэг болсон гэр орныг бүрэн цэвэрлэсэн юм, мөн яагаад цаашаа Цээл сум руу биш наашаа ойрхноор Жаргалант сумын эмнэлэг рүү авч ирээгүй юм бэ гэхэд эгч нь ийм юм болно гэж мэдээгүй ээ, эмнэлэг орчхоод эргээд буцаад ирнэ гэж бодоод цэвэрлэчихсэн юм гэж надад хэлсэн. Тэгээд цааш Цээл сум руу явсан шалтгаан нь харьяа эмнэлэг рүүгээ л явна гэж бодоод явсан гэж ярьж байсан. Эрдэнэчимэг эгч надад хэлэхдээ, би өглөө нь гэр рүү хальт орж үзэхэд аягүй их цус гарсан байсан, гэр нэлэнхүүдээ цус болсон байсан бөгөөд хүнээс тийм их цус гарсан байсныг би лав өмнө нь харж байгаагүй. Үхэр мал гаргаад алсан юм шиг л харагдаж байсан шүү гэж хэлж байсан. Ер нь энэ хэргийн талаар Эрдэнэчимэг эгч болон түүний нөхөр Эрдэнээ ах 2 л сайн хэлэх байх бусад хүмүүс бол тодорхой ярихгүй байх. Би маш их гомдолтой байна. Ямар ч байсан аавыгаа бусдын гарт алуулчхаад гомдолгүй байна гэж юу байх вэ дээ. Манай аавын оршуулгын зардал болон аавын тэтгэврийн зээлийн сүүлийн 2 сарын төлөлт дутуу байсныг би төлсөн. Оршуулгын зардалд 10 гаруй сая төгрөг гарсан. Харин тэтгэврийн зээлийн үлдэгдэл нь 500 000 төгрөг болсон. Аав маань амьд сэрүүн байсан бол байнга л бидний ар, амьдралд тус дэм болж явдаг байсан. Талийгаач маань найз нөхөдтэйгөө л баяр ёслолын үеэр архи ууна, архи уусан ч гэсэн бусадтай маргалдаад хэл ам хийгээд байхгүй, өөртэй тааруулж хэрэглээд л унтаад өгдөг, тийм л хүн байсан. Бие нь өвддөггүй, эрүүл саруул болохоор аягүй их мөрөөдөлтэй одоо  тэгнэ, ингэнэ гэж ярьдаг. Надтай бол маш их илэн далангүй, нээлттэй харилцдаг, надад бүх л юмаа хэлдэг байсан. Манай ээж намайг 8 настай байхад буюу 1995 онд нас барсан бөгөөд тэрнээс хойш аав маань ганцаараа л амьдралаа авч явсан. Хүүхдүүдээ хойд эхийн гар харуулж аав нь зовоохгүй ээ гэж ярьдаг байсан. Ганцаараа л бид нарыг хүн болгосон доо. Их хөдөлмөрч, ажилсаг хүн байсан. Бид нар 18 нас хүртэлээ аавтайгаа хамт байсан бөгөөд тэрнээс хойш оюутан болоод хот руу орж ирээд тусдаа амьдарсан. Гэхдээ байнга л харилцдаг, холбоотой байсан.” гэх мэдүүлэг /хх 15-16/,

Гэрч Д.Эрдэнээгийн өгсөн: “Би эхнэр Эрдэнэчимэгийн хамт Улаанбаатар хотод амьдардаг юм. 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр талийгаач Ганбаатарын дүү Лувсандорж Төв аймгийн Цээл сумын Бор хужир гэх газар шинэ байшин барьсан найраа 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хийнэ гэж хэлж байсан. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 11-ний өглөө эхнэр Эрдэнэчимэг бид хоёр өөрсдийнхөө машинтай 13 цагийн үед Улаанбаатар хотоос гараад 14 цаг өнгөрч байхад Төв аймгийн Цээл сум Бор хужир гэх газар очиход их олон хүмүүс ирсэн байсан. Тэгээд найрлаад байж байгаад орой 21 цагийн үед найранд ирсэн хүмүүс ч яваад шинэ байшингийн хажуу талын гэрт Лувсандорж, эхнэр хүүхэдтэйгээ хоноод байшингийн урд талын өрөөнд би эхнэр Эрдэнэчимэг, тогооч хийж байсан эмэгтэй 2 хүүхэдтэйгээ, хойд талын өрөөнд Баагий эхнэр хүүхэдтэйгээ унтах гээд байж байхад талийгаач Ганбаатар байшинд орж ирээд архи уумаар байна гээд байхаар нь би ширээн дээр байсан 4 хуруу хавьцаа үлдсэн Болор нэртэй архийг шилтэй нь бариулаад Баагий ах Ганбаатарыг хүргээд өгчих гээд байшингаас гаргаад би унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө 2022 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 07 цагийн үед бие засчхаад Ганбаатарыг ганцаараа унтаж байгаа юм чинь дуудаж цай уулгая гэж бодоод гэр рүү нь явсан. Талийгаач Ганбаатарын гэр нь найр болсон байшингаас зүүн хойд зүгт 100 метр зайд байрладаг юм. Тэгээд очоод гэрийн хаалгыг нь онгойлгоод ортол Ганбаатар газар зуухны хойд талд толгой нь хоймор руугаа харсан байдалтай ноосон цамц, өмдтэй, гуталгүй, толгой хэсгээ нэг даавуу маягтай юм бөөгнүүлээд гараараа дарчихсан хэвтэж байсан. Гэр дотор маш их цус болсон байсан бөгөөд талийгаачийн гэдэсний урд хавьд нэг төмөр иштэй, хурц иртэй сүх байхаар нь аваад гэрийн баруун хаяанд нь тавьчхаад гэрийн баруун талын орон дээр нэг дээл нөмөрсөн хүн атиралдаад хэвтэж байхаар нь би хэн юм бол гээд дээлийг нь сөхөөд автал Баагий хэвтэж байсан. Тэгээд энэ чинь юу болсон юм бэ, ахыгаа яачихсан юм бэ гэтэл Баагий өөдөөс юу ч болоогүй юм шиг "яасан юм бэ ахаа" гэж байсан. Талийгаачийг дуудаад сэрээхэд юм ярьж чадахгүй их өндөр амьсгаатай байсан. Тэгээд би байшин руу очоод тэнд байсан хүмүүст Ганбаатар цус нөжиндөө хутгалдчихсан байна хурдан очоорой гээд бүгдээрээ гэрт очоод Ганбаатарыг машинд аваад Цээл сум руу явсан. Тэгээд эхнэр бид хоёр байшинд нь үлдээд байж байгаад 14 цагийн үед хөдлөөд явж байтал замд эхнэр рүү талийгаачийн хүүхэд Очкоо залгасан байхаар нь буцаагаад залгатал аавыгаа алдчихлаа гэж хэлсэн. Гэрт ороход талийгаач зуухны хойно газар шалан дээр, баруун талын орон дээр Баагий гэх талийгааийн төрсөн дүү нь дээл нөмөрсөн унтаж байсан. Хоймор хэсгийн шал бол битүү цус болсон. Талийгаачийн гэдэсний урд хавьд төмөр иштэй, хурц иртэй сүх байсан. Би сүхийг аваад гэрийн баруун хаяанд тавихад сүхний иртэй хэсгийн нэг тал нь цус болсон байсан. Гэрийн хойморт Болор нэртэй нэг архины шил, бас нэг нэрийг нь мэдэхгүй архины шил буюу хоёр архины шил байсныг би гэрийн гадаа зүүн хаяанд нь тавьсан. Тэгээд энд тэндгүй хувцас нь тарсан эмх замбараагүй байсан. Баагийгийн нүүр хэсэг нь цус болсон ямар нэгэн хавдаж барьсан зүйл ажиглагдаагүй. Хувцаснууд нь бол ямар ч цус болсон зүйлгүй байсан. Ямар нэгэн хэрүүл маргаантай зүйл надад мэдэгдээгүй. Талийгаач Ганбаатар орой архи нэхээд орж ирэхэд нь Баагий байшинд эрүүл байсан болохоор нь би Баагийг ахыгаа хүргээд өгөөрэй гээд гаргасан. Талийгаач Ганбаатар хаяадаа архи дарс уудаг, жаахан ширүүндүү маягтай зантай ч хүнд хоргүй хүн юм. Баагийг ямар зан ааштай талаар би сайн мэдэхгүй. Өчигдөр л тааралдсан. Баагий Ганбаатар хоёр бол нэг эхээс гарсан эцэг өөртэй хүмүүс юм. Намайг өглөө ороход Баагий болон талийгаач хоёроос архи үнэртэж байсан. Баагий эхлээд согтуу юм шиг байж байснаа сүүлдээ гайгүй болчихсон. Намайг гэрт ороход Баагий, талийгаач хоёр байсан. Талийгаач бол ямар нэгэн юм ярьж чадахгүй байсан. Харин Баагий эхлээд их шоконд орсон уу яасан мэдэхгүй согтуу юм шиг байж байснаа сүүлдээ гайгүй болсон. Тэгээд би Баагийгаас чи яагаад ахыгаа зодчихсон юм бэ гэтэл ахаа би юу ч мэдэхгүй байна гээд байсан. Харин сүүлд талийгаачийг сум руу явуулах гээд байж байхад Баагий “ээ писда, ээ писдаа” гээд чанга дуугаар хэлээд хоёр гараа атгачхаад сэгсрээд саваад байсан. Талийгаачийн нүд нь хөхрөөд тэгшрээд хавдчихсан, ам нь дотор нь цус болоод хатчихсан, толгойн дээрээ нэг даавуу шиг юмаар дарчихсан, тэр нь цус болсон байсан.” гэх мэдүүлэг /хх 18-20/,

Гэрч Д.Саруултуяагийн өгсөн: “2022 оны 3 дугаар сарын сүүлээр 6х8 харьцаатай өвлийн байшинг үнэ хөлсийг нь тохироод хүмүүсээр бариулаад 4 сард ашиглалтад орсон. Ингээд газар тарианы ажил эхэлсэн учраас энэ ажлаа дуусгаад сайн өдөр судар хараад л 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нөхөр Ц.Лувсандаш болон өөрийн ах дүү нарыг цуглуулаад цай уулгуулсан. Өглөө 11 цагаас 13 цагийн хооронд сайн цаг гээд 11 цаг өнгөрөөгөөд эхэлсэн. Яг найр болдог өдөр ээжийн маань 2 дүү Энхмаа, Баярмаа, Рэнцэндорж, Гандорж, манай ах Батсүх, хүү Отгонсүх, бэр Чанцалдулам нар, нөхөр Ц.Лувсандашийн хамаатан дүү Ц.******* эхнэр Алтанцэцэг 2 хүүхдийн хамт том эгч Жаргалсайхан мөн эгч Баттогтох түүний нөхөр Баяраа, охин нарын хамт мөн талийгаач ах Ц.Ганбаатар нар ирсэн. Ингээд бид нарын найрын ажлаа эхлүүлээд 16 цаг хүртэл найрласан. Найрын явцад би 5-6 шил архи ширээн дээрээ тавьсан тэнд байсан хүмүүс бүгд ууцгаасан. Эхний хүмүүс 16 цаг өнгөрөөгөөд цуваад л бусад нь явцгаасан. Би хамгийн сүүлд аяга таваг, бэлдсэн зүйлээ янзлаад 19 цагийн үед орондоо орсон. Орой хэдэн цагт ирснийг мэдэхгүй байна. Гэнэт хаалга нүдэх чимээ гарсан хэн бэ гэсэн чинь ах нь байнаа гээд талийгаач ах Ц.Ганбаатар ах байсан. Манай гэрт ороогүй үүднээс ахдаа 1 шил архи өгөөч ээ ахад нь хэрэг болоод байна гэсэн. Тэгээд би 0,75 граммын ногоон өнгөтэй Экс архи өгөөд явуулсан. Талийгаач ах маань дүү Ц.*******тэй хамт ирсэн юм. Би унтаж байсан нойрмог болохоор архи гуйхаар нь өгөөд явуулсан. Одоо харьж унтаарай гэсэн за гэж хэлээд намайг толгой дээр үнсээд явсан. Найр болсны маргааш өглөө нь буюу 2022 оны 10 дугаар сарын 12-ны өглөө би 07 цаг өнгөрөөд босоод үхэр малаа саах санаатай зогсож байтал талийгаач ах Ц.Ганбаатарын садангийн хүн гэж сонссон би сайн мэддэггүй. Эрдэнэ гэх ах бие засаад өглөө сэрээх санаатай талийгаач ах Ц.Ганбаатарынх руу очсон юм байна лээ. Тэгээд эргэж ирээд хүмүүс шуугилдаад явчихаар нь би яваад очтол гэрт талийгаач эрүүн дээрээ 2 гараа тавьчихсан доошоо хараад хэвтэж байсан. 2 гар, нүүр нь цус болчихсон, өөрийнх нь хэвтэж байсан ойр орчмоор нь цус болчихсон байсан. Өмсөж байсан хувцас нь нэлэнхийдээ цус болчихсон байсан. Намайг гэрт ороход гэрийн гадаа манай нөхөр Ц.Лувсандаш яанаа гээд сандарчихсан орж чадахгүй байсан. Тэгээд тэнд ирчихсэн байсан хүмүүс болох Эрдэнэчимэг, Ц.******* бид гурав орсон. Би ороод шууд ус бүлээсгээд талийгаач ахын толгой нүүрийг угаасан юм учир нь биеийн байдал нь хүнд байсан учраас эмнэлэг авч явъя гэж ярилцаад угаасан. Тэгээд толгойг нь ******* угаасан тэр цаг хугацаанд талийгаач ёо ёоё гээд ёолоод юм ярьж чадахгүй байсан. Бид хэд орных нь бүтээлгээр талийгаач ахыг хэвтүүлээд цэнхэр дээлээр биеийг нь хучаад Цээл сумын эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр очоод хүүгээр нь оруулсан сумын эмнэлэг руу ороод 2 цаг шахам болсны дараа эмч нь Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэг рүү авч явна гэж хэлсэн. Тэгээд бид машиндаа суулгаад Улаанбаатар хот руу явж байтал Эмээлтийн тэнд явж байхдаа нас барсан. Талийгаач ах маань өөрийн төрсөн дүү *******тэй хоносон. Өөр тэнд гадны хүн байгаагүй. Ц.******* сандарчихсан айсан балмагдсан байдалтай ах яачихваа, би мэдэхгүй байна бушуухан эмнэлэг явъя гээд уйлаад байсан. Өмссөн хувцас нь цагаан саарал өнгийн ноосон цамц, цагаан өмдтэй байсан. Өмсөж явсан хувцас нь цус болчихсон байсан. Нүүр нь улайчихсан байсан. Ил харагдах шарх сорви байсан эсэхийг бол анзаараагүй. Ц.******* ахыг хурдан л зүгээр болгоё хурдан эмнэлэг явъя гээд бүгдээрээ сандарсан орилсон хүмүүс л байсан. Ц.******* ах бушуухан зүгээр болоосой, би яачихваа би юу ч санахгүй байна гээд л орилоод, сандраад байсан. Гэр нь эмх замбараагүй, зодоон болсон шинжтэй, зуухны хажууд нь ширээ нь наалдчихсан талийгаач унтаж байсан газраар нэлэнхийдээ цус болчихсон байсан болохоор би цусыг нь угааж цэвэрлээд ундуй сундуй болсон зүйлсийг нь цэгцэлсэн. Дараа нь гэрт нь ороод талийгаач ахын цустай хувцас болон гэрт нь байсан сүхийг нь авсан. Сүхийг нь гэрийнхээ хашаанд тавиад талийгаач ахын цустай хувцсыг амбаарт оруулж тавьсан байгаа. Намайг амбаарт оруулж тавихад Ц.******* тухайн үед өмсөж байсан хувцсаа тайлаад манай гэрт тавьчихсан байхаар нь амбаар луу оруулсан байсан. Хэн манай гэрт оруулж тавьсныг мэдэхгүй байна. Ц.Ганбаатар, Ц.******* нар ямар харилцаа холбоотойг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан талийгаач ах Ц.Ганбаатар нь эцэг өөртэй эх нэгтэй улсууд байгаа юм. Талийгаач гэртээ ганцаараа амьдарч байсан. Жил бүрийн намар, хавар л ирж байдаг. Энэ жил 9 сарын дунд үеэр ирсэн. Бусад үедээ Төв аймгийн Цээл суманд гэртээ ганцаараа амьдардаг.” гэх мэдүүлэг /хх 22-23/,

Гэрч М.Мөнхтуяагийн өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 08 цагт сумын ЭМТ дээр байж байгаад сумын төв дээрээ дуудлагаар очиж хүн үзчихээд 09 цаг 20 минутын орчимд эмнэлэг дээр ирэхэд ЭМТ-ийн яаралтай тусламжийн өрөөнд хүн ирчихсэн эмч нар тэр өрөөнд анхан шатны тусламжийн үйлчилгээ үзүүлж байсан. Тэгээд би тухайн өрөө рүү ороход Пүрэвсүрэн эмч нэг эрэгтэй хүнд оёдол тавьж байсан тэгээд эмчийн ажилд тусалсан. Тухайн Ганбаатар гэдэг эрэгтэй хүний толгойны баруун талын хэсэгт 2 хагархай байсан бөгөөд том хагархай дээр нь 5 оёдол, мөн жижиг хэсэгт нь 2 оёдол тавьсан. Баруун талын гавал цуурсан юм уу гэмээр оёдол тавьж байх үед бамбалзаж байсан. Мөн үзлэгийн явцад биеийн байдал ухаангүй шахуу, өөрийгөө удирдаж чадахгүй, шал согтуу гэмээр, их хэмжээний цус алдсан байдалтай, биед зовуурь ихтэй, орчиндоо харьцаагүй байсан. Тэгээд тухайн иргэнд цус тогтоох, өвдөлт намдаах, огиулалт бөөлжис зогсоох, даралт буулгах зэрэг эмчилгээг тариа болон дуслаар хийсэн. Дараагаар нь манай сумын ЭМТ-ийн дарга Л.Пүрэвсүрэн эмч намайг тухайн хүнийг аваад Улаанбаатар хот руу дараагийн шатлалын эмнэлэг рүү хүргэж өг гэсэн. Тэгээд би сувилагч Өнөрцэцэгийн хамт өвчтөн Ганбаатарын хүү Мөнх-Очирын машинтай Улаанбаатар хот руу ГССҮТ-рүү тээвэрлээд явж байх замд Улаанбаатар хот орохын наахан талд Эмээлтэд биеийн байдал муудаж, амьсгал хураасан. Тухайн өдрийн өглөө нь манай эмнэлгийн машин Төв аймаг руу яаралтайгаар өвчтөн аваад явсан байсан болохоор эмнэлгийн машин байхгүй байсан. Тэгээд ар гэрийнхний зүгээс өөрсдөө машин гаргана гээд тухайн машинтай нь авч явсан. Талийгаач Ганбаатар нь асуусан асуултад хариулж чадахгүй байсан. Нас барсных нь дараагаар Эмээлт 22 товчооны тэр хавьд байхад ар гэрийнхний хүмүүсийн хэлж байгаагаар ах, дүү 2 л хоорондоо маргалдсан юм шиг ярьж байсан. Талийгаач Ганбаатар замдаа явж байхдаа ямар нэгэн юм хэлээгүй. Их ёолсон байдалтай, биед зовуурь ихтэй байсан. Нүд, нүүр, толгой нь нэлэнхийдээ  хавдаж  хөхөрсөн байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хх 25-26/,

Гэрч Г.Мөнх-Очирын өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 12-ны өглөө би гэртээ байж байхад өглөө манай аавын төрсөн дүү Лувсандашийн эхнэр Саруултуяа манай эхнэр лүү залгаад аавыг хүн зодсон байна. Цээл сумын эмнэлэг дээр хурдан хүрээд ир гэж хэлүүлсэн байсан. Тэгээд би Цээл сумын эмнэлэг дээр яваад очиход хүмүүс ирээгүй байсан. Ойролцоогоор 5-10 орчим минут хүлээсний дараа аавыг Лувсандаш ахын Приус-30 машинтай арын суудал дээр Саруултуяа эгч толгойноос нь барьчихсан байдалтай авч ирсэн. Мөн араас нь өөр машинтай аавын бага үү ******* эхнэр Алтанцэцэгтэйгээ хамт ирсэн. Тэгээд би Цээл сумын эмнэлэг рүү Лувсандаш болон  ******* ах нартай хамт өргөж оруулаад эмчид үзүүлээд эмч толгойных нь баруун хэсэгт оёдол тавьсан. Тэгээд бид нарыг унаа тэрэг байвал хот руу яаралтай явуулмаар байна гэсэн. Өөрсдийнх нь эмнэлгийн машин дуудлагатай өөр тийшээ явсан гэж байсан. Бид нартай хамт эмч, сувилагч гаргаж өгөөд явуулна гэхээр нь би өөрөө аваад явъя гэж хэлээд ******* ахын Приус-41 машинтай аавыг аваад сумын эмч М.Мөнхтуяа болон сувилагч Өнөрцэцэг нарыг аваад явсан. Аавыг аваад хот руу орж явах замд буюу Эмээлт болон 22 товчооны тэр хавьд ирээд аавын амьсгал бүр сонин болоод тийчлээд араас хөлөө жийгээд байсан тэгээд ааваа зүгээр үү гээд тэгшлэх гээд машинаа зогсоогоод буусан сувилагч нь аавыг барьж дийлэхгүй байсан. Нэг сонин бөөлжих гэж байгаа юм шиг болоод амьсгал нь хаагдаад хахаж байгаа юм шиг болж байгаад амьсгал хураасан. Анх гарч байхад Цээл суманд бас нэг удаа тэгсэн. Миний сонссоноор бол манай аавтай хамт ******* ах хоносон. Хоёулаа согтуу байсан гэсэн. Тэгээд өглөө Эрдэнээ ах гэрт ороход гэрээр нэг цус нөж бас бөөлжис болчихсон байсан гэсэн. Ер нь бол аав, ******* ах 2 бол хоорондоо тийм ч таатай харилцаатай биш бөгөөд өнгөрсөн хавар бас төмснөөс болоод хоорондоо муудалцаад ******* ах аавыг буудаж ална энэ тэр гэж хэлж байсан. Би бодохдоо энэ асуудалд манай аавын төрсөн дүү ******* л холбоотой юм болов уу гэж бодож байна. Учир нь тухайн орой нь манай аавтай хамт ******* ах л хоносон байгаа юм. Өөр хүнтэй муудалцаж маргалдсан тохиолдол бол байхгүй. Аав Цээл сумын эмнэлэг дээр ирээд толгойд нь байхад толгойных нь баруун хэсэгт ир үзүүртэй юмаар цохисон юм уу гэмээр амьсгалахаар нь бамбалзаад, тэр хэсгээр нь нааш, цааш болоод байсан. Талийгаач аав маань эцэг, эхээс 5-уулаа өссөн. Айлын том хүүхэд байгаа юм. Доороо 2 эмэгтэй, 2 эрэгтэй дүүтэй. Доод талын эмэгтэй дүүг нь Жаргалсайхан, дараагийн эмэгтэй дүүг нь Баттогтох, дараагийн эрэгтэй дүү нь Лувсандаш, дараагийн эрэгтэй дүү нь ******* нар байгаа юм. Би сүүлд сонссоноор бол аав дүү нартайгаа овог адилхан ч гэсэн нөгөө 4 дүүгээсээ эцэг өөр эх нэгтэй гэж хэлсэн. Миний сонссоноор бол манай ах дүү нар нэг төмөр сүхний асуудал яриад байгаа юм. Учир нь аавын төрсөн дүү Баттогтох өчигдөр орой Лувсандаш ах руу утсаар ярихдаа гэрийн тэр хавьд байгаа төмөр сүхийг нуух юм уу яах юм нуусан юм уу, одоо наана чинь цагдаа нар очих байх гэж хэллээ гэж Лувсандаш ах надад хэлсэн. Тэгээд цагдаа нар хажууд байхад эгч балай юм шиг тийм юм яриад орилоод байх юм гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 28-29/,

Гэрч Ц.Лувсандашийн өгсөн: “Манайх 2022 оны хавар шинэ байшин барьсан бөгөөд үүнтэй холбоотой ах, дүү нараа нэг цай уулгаж гэр орноороо оруулж гаргана гэж боддог байсан боловч хавар тариа ногооны ажил эхлээд амжихгүй байсаар байгаад сая намар ногоо тариагаа хурааж авчхаад буюу 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр сайн өдөр харж байгаад ах, дүү нарыгаа цайлуулсан юм. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр манайд хадам талаас Батсүх ах, хүү Отгонсүх, хадам ээжийн дүү Энхмаа, Баярмаа, Оюунцэцэг, эхнэрийн дуу Атарцэцэг, Баярцэцэг нар бэр Чанцалдулам нар манай талаас том ах талийгаач Ганбаатар дараагийн эгч Жаргалсайхан, Баттогтох нөхөр Энхбаярын хамт, дүү ******* эхнэр Алтанцэцэгийн хамт ирсэн. Тэгээд цайллага болоод тэр оройдоо би тасраад эртхэн амарсан. Маргааш өглөө нь би эрт босоод морио эмээллээд байж байхад Лууяа машинаа аваад ирээч гэж нэг нь намайг дуудсан. Хэн нь тэгж дуудсаныг бол би мэдэхгүй байна. Би гэрийн үүдэнд байсан приус-30 машинтайгаа талийгаач Ганбаатар ахын гэрт очоод үүдэнд нь зогсоод гэрт ороход манай ******* дүү ахын толгойг угааж байсан. Тэр гэр орон бол нэлэнхүйдээ цус нөж болчихсон харагдаж байсан. Тэндээс бид нар дамжлаад миний машинд суулгаад Цээл сумын эмнэлэг рүү аваад явсан. Хажууд ******* би ахыгаа алчихлаа гэж хэлээд орилоод байсан. Чи одоо яасан юм бэ гэхээр би мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгснээ би ингэчихсэн юм байхдаа гээд байсан. Тэр орой тэр 2 хамт хоносон. Өөр гадны хүн байгаагүй гэсэн. Ах болохоор ёоё ёоё гээд нүүр, нүд, толгой нь нэлэнхүйдээ хавдчихсан орилоод байсан. Тэгээд цааш явсаар Цээл сумын эмнэлэг ороод тэндээ оёдол тавиулчхаад цааш Ганбаатар ахын хүү Мөнх-Очир аваад Улаанбаатар хот руу явсан. Би буцаад гэртээ ирсэн. Гэртээ ирээд байж байхад үдээс хойш манай эхнэр лүү холбогдоод ахыг замдаа өнгөрлөө гэж хэлсэн. Тэгээд орой нь би гэртээ байж байхад сумаас цагдаа нар ирээд явсан. Цагдаа нар ирээд миний утсаар сүлжээнд гараад ярьж байхад миний 88266200 дугаартай Нокиа маркийн гар утас руу манай охин Анука өөрийнхөө 86863111 утаснаас залгаад ярихад төрсөн эгч Баттогтох яриад Лууяа сүхээр цохисон юм уу, наана чинь одоо юу болсон юм бэ, төмөр иштэй сүх одоо хаана байна гэх маягтай юм ярьсан. Тэгэхээр нь би мэдэхгүй ээ, мэдэхгүй гэж хариулсан. Талийгаач ах маань архи уусан боловч нэг их согтоогүй байсан. Намайг тасарч унаснаас хойш яасныг мэдэхгүй байна. Найран дээр манай ах Ганбаатар хэн нэгэн хүнтэй огт маргалдаагүй. Талийгаач ах Ганбаатар манайхаас гараад өөрийнхөө гэрт манай дүү *******тэй хоносон гэж манайхан надад хэлсэн. Ямартай ч өглөө гэрт ороход гэр нил цус болчихсон. ******* манай ахын толгойг бариад усаар угаагаад сууж байсан.” гэх мэдүүлэг /хх 34-35/,

Гэрч Л.Анукагийн өгсөн: “Би нөхөр хүүхдийн хамт Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. Манай аав Лувсандаш, ээж Саруултуяа нар Төв аймгийн Цээл сумын Хүүлэйхан 5 дугаар багт мал маллаж, ногоо тарьж амьдардаг. 2022 оны хавар аав ээж 2 маань хөдөө шинэ байшин барьсан. Тэгээд 2022 оны намрын ажлаа дуусгаад 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хамаатан садан ах, дүү нартаа шинэ байшингийн цайллага хийсэн. Тухайн цайллагад би хүүгийн хамт очсон. Тухайн өдөр манай аав болон ээж нарын ойрын хамаатнууд ирсэн. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 16 цаг хүртэл үргэлжлээд би маргааш нь ажилтай байсан болохоор хүүгээ аваад 16 цаг 30 минутын орчимд Улаанбаатар хот руу хөдөлсөн. Миний ард үлдсэн хүмүүс бол тарах маягтай зарим нь явна, зарим нь тэндээ хоноод явна гэсэн байдалтай үлдсэн. Тэгтэл маргааш өдөр нь би ажил дээрээ байж байхад манай ээж Саруултуяа над руу утсаар яриад талийгаач ах Ганбаатар Улаанбаатар хот руу Гэмтлийн эмнэлэг рүү явсан шүү гэж хэлсэн. Миний ажил төрөл чинь хэдий үед тарах бэ, эмнэлэг дээр очоод шууд хагалгаанд орох байх, чи ядаж очоод цай, шөлийг нь дөхүүлж өгөөд байж байх уу гэж хэлсэн. Би юу болсон талаар асуугаагүй. Би тэр өдөр 16 цаг 30 минутын орчимд ажлаа тараад Гэмтлийн эмнэлэг рүү явж байхад талийгаач ахыг 22 товчоогоор орж ирээд нас барлаа гэж тэнд явсан хүмүүсээс нэг нь ярьсан. Одоо хэн нь ярьсныг бол сайн мэдэхгүй байна. Би тухайн үед талийгаач ахыг 22 товчоо хавьцаа нас барсан гэдгийг сонсоод 22 товчоо дээр очсон. Тэгээд очиход талийгаач ахыг шүүх шинжилгээ аваад явсан. Тэнд талийгаачийн охин*******нөхөртэйгөө бас Баттогтох эгч, Жаргалсайхан эгч нар байсан. Баттогтох эгч хэлэхдээ тэнд хэргийн газарт нэг сүх байсан талаар Эрдэнээ ах ярьсан гэсэн. Тэгээд тэр үед бид нар хоорондоо ярихдаа талийгаач ах маань унтахдаа хажуудаа төмөр сүх болон урт иштэй хутга энэ тэр тавьж унтдаг байсан. Арай нөгөө хутга, сүх нь хажууд нь байсан юм биш байгаа гэж ярилцаад миний 86863111 дугаарын утсаар аавын 88266200 дугаарын гар утас руу залгуулаад Баттогтох эгч аавтай дээрхи яриаг ярьсан. Баттогтох эгчийн гол санаа нь бол талийгаач ах унтахдаа хажуудаа сүх, хутга тавьж унтдаг болохоор аягүй бол ******* ах болон Ганбаатар ах нарыг хоорондоо маргалдаад сүхээр нэгнийгээ цохичихсон юм бол уу гэж бодоод аавтай тэгж ярьсан. Намайг бага байхын л талийгаач ах унтахдаа хажуудаа сүх болон хутга тавьж унтдаг. Заримдаа бүр дэрэн доороо хутга хийж унтдаг. Мөн түрийтэй гуталтай үедээ хутга түрийндээ хийгээд явж байдаг. Би асуухаар шөнө орой ганцаараа унтах үед болон хүн амьтан дээрэлхэх гэвэл айлгадаг юм аа гэж хариулдаг байсан.” гэх мэдүүлэг /хх 42-43/,

Гэрч Д.Баттогтохын өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Цээл сумын Хүүлэйхан 5 дугаар багт амьдардаг төрсөн дүү Лувсандашийн шинэ байшингийн найранд бусад ах, дүү нарын хамт уригдан очсон. Найр 11-нийхээ өдрийн өглөө эхлээд 16 цагийн орчимд дууссан. Би маргааш нь ажилтай болоод орой 17 цагийн орчимд буцсан. Би анх очихдоо нөхөр Энхбаяр болон охин Бадамзул нартай очсон. Буцахдаа том эгч Жаргалсайханыг авч явсан. Тэгээд тэр оройдоо хотод ирээд манайд хоносон. Маргааш өглөө нь буюу 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би Лувсандашийн охин Анукатай чаталж байхад над руу тэнд нэг юм болсон юм шиг хэлээд талийгаач Ганбаатар ахыг Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэг рүү ирж байгаа гэж хэлсэн. Тэгээд би талийгаач ахын охин*******руу юу болсон талаар асууж чат бичихэд*******аав харин Гэмтэл рүү ирж байгаа гэнэ би нөхөртэйгөө тосох гээд явж байна гэсэн. Урд орой нь шууд хөдөөнөөс орж ирээд Жаргалсайхан эгч манай гэрт хоносон байсан болохоор бид 2 такси бариад гэмтлийн эмнэлэг рүү очоод хүлээж байгаад Марттай гэмтлийн эмнэлэгт уулзсан. Тэгтэл 22 товчоо дээр нас барчихлаа гэж хэлээд Мартын нөхрийн машинтай бид нар 22-ын товчоо руу очиход тэнд Лувсандашийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй талийгаачтай хамт түүний хүү Г.Мөнх-Очир, ******* мөн түүний эхнэр Алтанцэцэг нар байсан. Тэгтэл удалгүй Шүүх эмнэлгийн машин ирээд цогцос аваад явсан. Ер нь унтахдаа хажуудаа сүх тавьж унтдаг байсан. Чухам ямар учиртайг сайн мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх 45-46/,

Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Цээл сумын Хүүлэй Хан 5 дугаар баг Бор Хужир гэх газар манай төрсөн ах Цэрэнпунцагийн Лувсандаш шинэ байрны найр хийгээд бид нар ах дүү нараараа цуглаж найранд очсон. Тухайн үед би эхнэр Алтанцэцэг болон 2 хүүхэд, том эгч Жаргалсайхан нарыг аваачаад Улаанбаатар хотоос очсон. Бас бусад ах, дүү нар тал талаас цугласан. Намайг 2022 оны 10 дүгээр сарын 11-ний өдөр 11 цагийн үед очиход хүмүүс цугларалдаад нэг, хоёроороо болон хэсэг хэсгээрээ ирцгээж байсан. Улмаар найр эхлээд өдөржин найрлаад үдээс хойш 16-17 цагийн орчимд дуусаад тарцгаасан. Ингээд найранд ирсэн хүмүүс явцгаагаад найр тарсан. Найр тарахад манай том ах талийгаач Ганбаатар, Эрдэнээ ах, эхнэр Эрдэнэчимэгийн хамт мөн би эхнэр Алтанцэцэг болон 2 бага хүүхэдтэйгээ гээд бид нар үлдсэн. Бид нар үлдээд би гадаа гараад хонь мал хашаад, морь малаа аргамжлаад оройхон байшинд орж амрах гээд 19-20 цагийн орчимд найр хийсэн. Шинэ байшинд орсон. Намайг ороход зурагтаар бөх гарч байсан бөгөөд бөх үзээд сууж байхад Лувсандаш ахын эхнэр Саруултуяа тэнд байсан хүмүүст ор засаж өгсөн. Бид нар тэгээд зурагтаа үзээд зарим хүмүүс нь орондоо ороод хэвтэцгээгээд Эрдэнээ ах, талийгаач Ганбаатар ах бид 3 юм яриад сууж бөх үзэнгээ талийгаач ах Ганбаатар намайг наад архиа тойруулаач гэхээр нь би талийгаач ахад нэг хийж өгөөд Эрдэнээ ахад хийж өгөхөд ах нь зүгээр одоо болсон гэсэн. Тэгээд дахиж талийгаач ахад хийж өгсөн. Тэгээд талийгаач ах намайг чи ахтайгаа хамт уу гээд бид 2 тал шил архи хувааж уусан. Архиа ууж дуусгачхаад ор засаж өгөөд унтуулах гэхэд би гэртээ очиж унтана энд унтахгүй гэж хэлээд явахаар болоход Эрдэнээ ах намайг чи ахыгаа хүргээд өгчих гэсэн. Тэгээд гарах гэхэд талийгаач ах архи нэхээд байхаар нь ширээнд дээр байсан тал шилтэй Болор нэртэй архийг Эрдэнэ ах авч өгөөд май энийг аваад яв гэж хэлээд өгсөн. Тухайн архийг талийгаач аваад бид 2 талийгаачийн гэрт очоод ахыг амраах гэхэд гэрт нь гэрэл байхгүй байсан тэнд байсан нарны толины гэрэл залгаж гэрэл асаагаад агаа бид 2 тал шилтэй Болор архиа хувааж уусан. Тэгээд архи дуусаад дахиад намайг очоод Лувсандашийн гэрээс архи аваад ир гэсэн. Тэгэхээр нь би яахын бэ агаа би ч одоо очиж унтлаа, та ч гэсэн амар, одоо хүмүүс унтаж байгаа гэхэд араас гар чийдэн бариад гараад ирсэн. Тэгээд хоёулаа Лувсандашийн гэр лүү хамт явъя, би очоод архи аваадахъя гээд Лувсандаш, Саруултуяа 2-ын унтаж байсан гэрийн хаалгыг нүдээд тэр 2 эхэндээ онгойлгож өгөөгүй. Нэлээд хаалгыг нь цохисны дараа Саруултуяа босож ирээд хаалга онгойлгохоор нь ахдаа архи өгөөч гээд 0.75 литрийн 1 шилтэй архи болон 2 жижиг ундаа аваад агаа бид 2 буцаад талийгаач ахын гэрт ирж тэр архиа хувааж уусан. Очоод талийгаач гал түлээд бид 2 нөгөө архиа хувааж уусан. Архийг талийгаач ах аягалсан. Цай уудаг сэнжтэй аяганд хийж өгсөн. Тэр аягаараа аймар их талаар нь шахуу хийчхээд намайг уу гээд байсан. Би нэг балгаад буцаагаад өгөхөд уу, уу бүгдийг нь уучих гэхээр нь би араас нь ундаа уугаад ундаагаар даруулаад уучихсан. Тэгж ууж байгаад бид 2 найрныхаа тухай яриад найр гоё боллоо энэ тэр гээд ярилцаж сууж байгаад дуу дуулсан. Тэр хоорондоо нөгөө архиа уугаад нэмээд тойруулаад уусан. Тэгж байгаад л би нэг мэдэхэд нэлээд муудсан бас дахиад дуулж байсан тэгж байснаа намайг ямар ч байсан чи муу юм үзээгүй шуналтай пиздаа гэж хэлж байсан. Би болохоор тийм юм ярихгүй шүү агаа гэж хэлээд дуу дуулж байсан. Тэгж байгаад ойр зуур маргалдаад болиод байсан. Дахиад нэг мэдэхэд талийгаач ах намайг нүүр рүү цохисон уу, мангасдсан уу би ямар ч байсан сууж байсан сандлаасаа хойшоо саваад ойчсон. Тэрүүхэн хооронд би бас агаагийн нүүр рүү нь юм уу, цээж хэсэг рүү нь хөлөөрөө тийрч өшиглөсөн. Би босох гээд өндийхөд талийгаач сүх барьчихсан над руу дайрч байсан бөгөөд тэгээд би сүхийг нь булааж авах гээд ноцолдож байснаа л санаж байна. Цааш нь юу болсныг бол сайн санахгүй байна. Нэг мэдэхэд намайг унтаж байхад нэг хүн татсан бөгөөд босоод харахад Эрдэнээ ах хөөе Баагий босоорой гэж байсан. Би босоод ирэхэд Эрдэнэ ах та 2 чинь яачихсан юм бэ гэсэн бөгөөд би өндийгөөд  харахад талийгаач ах гэрийн зүүн талд өөрийнхөө унтдаг орны харалдаа ширээний ард ор руу толгой нь харчихсан хэвтэж байсан. Тэгээд Эрдэнээ ах гараад явчихаар нь би бас араас нь гарч яваад тэнд байсан ах дүү нартай ийм юм боллоо гэж хэлээд бид нар өргөлцөөд ахыг Төв аймгийн Цээл сумын эмнэлэг рүү авч явсан. Тэгээд тэндээсээ дахиад Улаанбаатар хот руу ГССҮ төв рүү аваад явж байхад замд буюу 22-ын товчооны цаахан Эмээлт захын тэр хавьд амьсгал хурааж нас барсан. Сүүлд би мөрдөнд \цагдан хорих байранд/ сууж байхдаа болсон асуудлыг бага багаар санаад байхад талийгаач ах надад агсам согтуу тавиад байсан. Би бас та нарын бага дүү ч гэсэн та нарыг зовоож байгаагүй биз дээ гэж хэлж байснаа санаж байна. Ах ямартай ч намайг чи муу сүртэй пизда, юм үзээгүй энэ тэр гээд агсарч байсныг би санаж байна. Талийгаач ах бид 2-ын маргалдсан асуудал нь намайг сүртэй пизда, юм үзээгүй гэх зэргээр агсам тавьснаас болсон. Бид 2 өмнө нь нэг удаа төмснөөс болоод маргалдаж байсан болоод тэрэнд ах жоохон юм бодож байсан юм шиг байна лээ. Надад 80 шуудай төмсийг намар шуудайг нь 12 000 төгрөгөөр бодож зарчхаад хавар нь би төмсөө авах гээд очиход надад 40 шуудай төмс өгөхөөр нь би 80 шуудай төмс авах ёстой гээд маргалдаад тэгээд тухайн үед жоохон ам мурийсан. Тэгээд би үлдэгдэл мөнгөө авсан юм. Тухайн сүх нь төмөр иштэй, төмөр сүх байсан санагдаж байна. Ер нь бол талийгаач байнга биедээ хутга авч явдаг. Мөн сумын төвийнхөө байшинд бол унтахдаа гудасныхаа завсар жижигхэн улаан иштэй сүх хийж унтдаг байсан. Хутгыг бол байнга авч явна. Талийгаач ах бол ер нь л ширүүн зан ааштай, залуудаа бол бас л атаман байсан хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх 81-82/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5176 дугаартай шинжээчийн: “1.Шинжилгээнд ирүүлсэн ******* гэж хаягласан 42 настай эрэгтэй гэж хаягласан, С00780290 гэсэн хуруу шилний дугаартай, улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэж байна. 2.Уг хуруу шилтэй цус А(II) бүлгийн харьяалалтай байна.” гэх дүгнэлт /хх 119-120/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5179 дугаартай шинжээчийн: “Шинжилгээнд хүргүүлсэн төмөр сүх нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Төмөр сүхний хажуу талаас цусны толбо илэрсэн. ДНХ-н тогтцыг тогтоов. Төмөр сүх нь дээрээс илэрсэн ДНХ-н тогтоц нь амь хохирогч Ц.Ганбаатарын ДНХ-н тогтоцтой тохирч байна.” гэх дүгнэлт /хх 129-130/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 581 дугаартай шинжээчийн: “Ц.Бат-Эрдэнийн биед баруун хацар, доод уруул, зүүн хацар, зүүн завьж, эрүү, цээж, хэвлий, нуруу, баруун гарын сарвуу, зүүн шилбээнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх 133-134/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5177 дугаартай шинжээчийн: “1.Ц.Бат-Эрдэнийн гэх хатаасан цус нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Ц.Бат-Эрдэнийн ДНХ-н тогтцыг тогтоов.” гэх дүгнэлт /хх 141-142/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5178 дугаартай шинжээчийн: “1.Шинжилгээнд ирүүлсэн объектууд нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шаргал өнгийн өмд, бор өнгийн ноосон цамцнаас цус илэрсэн. ДНХ-н тогтцыг тогтоов. 3.Шаргал өнгийн өмд бор өнгийн ноосон цамцнаас илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Ц.Ганбаатарын ДНХ-н тогтоцтой байна.” гэх дүгнэлт /хх 143-144/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 212 дугаартай шинжээчийн: “1.Талийгаач Ц.Ганбаатарын биед тархины эдийн няцралт, тархины эдэд цус харвалт, аалзан хальсан доорх цус харвалт, хатуу хальсны урагдал, гавал ясны хугарал, хуйханд шарх, биед шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4.Талийгаачийн цусанд 0.6% ходоодны шингэнд 0.9% спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. 5.Талийгаач нь /4/-р бүлгийн цустай байна. 6.Талийгаач Ц.Ганбаатар нь гавал тархины хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.” гэх дүгнэлт /хх 154-158/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-11/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх 147-150/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 159-165/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт шинжилгээ /хх 177-178/, төмөр сүх 1 ширхэг, цусны дээж 3 ширхэг, Ц.Бат-Эрдэнийн өмсөж байсан шаргал өнгийн өмд, бор өнгийн цамц, бор өнгийн тэлээ зэргийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх 230/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй түүнийг өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хохирогч Ц.Ганбаатарын эрүүл мэндэд "Тархины няцралт, тархины эдэд цус харвалт, аалзан хальсан доорх цус харвалт, хатуу хальсны урагдал, гавал ясны хугарал, хуйханд шарх, биед шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцралт"  гэмтэл тогтоогдож эдгээр гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах, талийгаач Ц.Ганбаатар нь гавал тархины хавсарсан гэмтлийн улмаас нас барсан талаар Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдож, тухайн цаг хугацаанд амь хохирогч Ц.Ганбаатар, шүүгдэгч Ц.******* нар байсан болох нь;

 Гэрч Д.Эрдэнээгийн өгсөн: “...унтах гээд байж байхад талийгаач Ганбаатар байшинд орж ирээд архи уумаар байна гээд байхаар нь би ширээн дээр байсан 4 хуруу хавьцаа үлдсэн Болор нэртэй архийг шилтэй нь бариулаад Баагий ах Ганбаатарыг хүргээд өгчих гээд байшингаас гаргаад би унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө 2022 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 07 цагийн үед бие засчхаад Ганбаатарыг ганцаараа унтаж байгаа юм чинь дуудаж цай уулгая гэж бодоод гэр рүү нь явсан. Талийгаач Ганбаатарын гэр нь найр болсон байшингаас зүүн хойд зүгт 100 метр зайд байрладаг юм. Тэгээд очоод гэрийн хаалгыг нь онгойлгоод ортол Ганбаатар газар зуухны хойд талд толгой нь хоймор руугаа харсан байдалтай ноосон цамц, өмдтэй, гуталгүй, толгой хэсгээ нэг даавуу маягтай юм бөөгнүүлээд гараараа дарчихсан хэвтэж байсан. Гэр дотор маш их цус болсон байсан бөгөөд талийгаачийн гэдэсний урд хавьд нэг төмөр иштэй, хурц иртэй сүх байхаар нь аваад гэрийн баруун хаяанд нь тавьчхаад гэрийн баруун талын орон дээр нэг дээл нөмөрсөн хүн атиралдаад хэвтэж байхаар нь би хэн юм бол гээд дээлийг нь сөхөөд автал Баагий хэвтэж байсан. Тэгээд энэ чинь юу болсон юм бэ, ахыгаа яачихсан юм бэ гэтэл Баагий өөдөөс юу ч болоогүй юм шиг "яасан юм бэ ахаа" гэж байсан. Талийгаачийг дуудаад сэрээхэд юм ярьж чадахгүй их өндөр амьсгаатай байсан.” гэх мэдүүлэг /хх 18-20/,

Гэрч Д.Саруултуяагийн өгсөн: “Би хамгийн сүүлд аяга таваг, бэлдсэн зүйлээ янзлаад 19 цагийн үед орондоо орсон. Орой хэдэн цагт ирснийг мэдэхгүй байна. Гэнэт хаалга нүдэх чимээ гарсан хэн бэ гэсэн чинь ах нь байнаа гээд талийгаач Ц.Ганбаатар ах байсан. Манай гэрт ороогүй үүднээс ахдаа 1 шил архи өгөөч ээ ахад нь хэрэг болоод байна гэсэн. Тэгээд би 0,75 граммын ногоон өнгөтэй Экс архи өгөөд явуулсан. Талийгаач ах маань дүү Ц.*******тэй хамт ирсэн. Би унтаж байсан нойрмог болохоор архи гуйхаар нь өгөөд явуулсан. Одоо харьж унтаарай гэсэн за гэж хэлээд намайг толгой дээр үнсээд явсан. ...талийгаач ах маань өөрийн төрсөн дүү *******тэй хоносон. Өөр тэнд гадны хүн байгаагүй. Ц.******* сандарчихсан айсан балмагдсан байдалтай ах яачихваа, би мэдэхгүй байна бушуухан эмнэлэг явъя гээд уйлаад байсан. Өмссөн хувцас нь цагаан саарал өнгийн ноосон цамц, цагаан өмдтэй байсан. Өмсөж явсан хувцас нь цус болчихсон байсан.” гэх мэдүүлэг /хх 22-23/,

Гэрч Ц.Лувсандашийн өгсөн: “...Тэр гэр орон бол нэлэнхүйдээ цус нөж болчихсон харагдаж байсан. Тэндээс бид нар дамжлаад миний машинд суулгаад Цээл сумын эмнэлэг рүү аваад явсан. Хажууд ******* би ахыгаа алчихлаа гэж хэлээд орилоод байсан. Чи одоо яасан юм бэ гэхээр би мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгснээ би ингэчихсэн юм байхдаа гээд байсан. Тэр орой тэр 2 хамт хоносон. Өөр гадны хүн байгаагүй гэсэн. Ах болохоор ёоё ёоё гээд нүүр, нүд, толгой нь нэлэнхүйдээ хавдчихсан орилоод байсан.” гэх мэдүүлгүүд /хх 34-35/-ээр тогтоогдож,

Амь хохирогч, шүүгдэгч нар найр дууссаны дараа үргэлжлүүлэн архи уусан болох  нь дээрх гэрчүүдийн мэдүүлэг болон шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...талийгаач гэртээ очиж унтана энд унтахгүй гэж хэлээд явахаар болоход Эрдэнээ ах намайг чи ахыгаа хүргээд өгчих гэсэн. Тэгээд гарах гэхэд талийгаач ах архи нэхээд байхаар нь ширээн дээр байсан тал шилтэй Болор нэртэй архийг Эрдэнээ ах авч өгөөд май энийг аваад яв гэж хэлээд өгсөн. Тухайн архийг талийгаач аваад бид 2 талийгаачийн гэрт очоод 2 тал шилтэй Болор архиа хувааж уусан. Тэгээд архи дуусаад дахиад намайг очоод Лувсандашийн гэрээс архи аваад ир гэсэн. Тэгэхээр нь би яах юм бэ агаа би ч одоо очиж унтлаа, та ч гэсэн амар, одоо хүмүүс унтаж байгаа гэхэд араас гар чийдэн бариад гараад ирсэн. Тэгээд хоёулаа Лувсандашийн гэр лүү хамт явъя, би очоод архи аваадахъя гээд Лувсандаш, Саруултуяа 2-ын унтаж байсан гэрийн хаалгыг нүдээд тэр 2 эхэндээ онгойлгож өгөөгүй. Нэлээд хаалгыг нь цохисны дараа Саруултуяа босож ирээд хаалга онгойлгохоор нь ахдаа архи өгөөч гээд 0.75 литрийн 1 шилтэй архи болон 2 жижиг ундаа аваад агаа бид 2 буцаад талийгаач ахын гэрт ирж тэр архиа хувааж уусан.” /хх 81-82/ гэх мэдүүлгээр нотлогдсон. Хамт архи ууж байхдаа маргаан болж хэн алиныхаа эрх чөлөөнд халдсан болох нь шүүгдэгчийн  шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн өгсөн: “...Тэгж байгаад л би нэг мэдэхэд нэлээд муудсан бас дахиад дуулж байсан тэгж байснаа намайг ямар ч байсан чи муу юм үзээгүй шуналтай пиздаа гэж хэлж байсан. Би болохоор тийм юм ярихгүй шүү агаа гэж хэлээд дуу дуулж байсан. Тэгж байгаад ойр зуур маргалдаад болиод байсан. Дахиад нэг мэдэхэд талийгаач ах намайг нүүр рүү цохисон уу, мангасдсан уу би ямар ч байсан сууж байсан сандлаасаа хойшоо саваад ойчсон. Тэрүүхэн хооронд би бас агаагийн нүүр рүү нь юм уу, цээж хэсэг рүү нь хөлөөрөө тийрч өшиглөсөн. Би босох гээд өндийхөд талийгаач сүх барьчихсан над руу дайрч байсан бөгөөд тэгээд би сүхийг нь булааж авах гээд ноцолдож байснаа л санаж байна. ...Би бас та нарын бага дүү ч гэсэн та нарыг зовоож байгаагүй биз дээ гэж хэлж байснаа санаж байна. Ах ямартай ч намайг чи муу сүртэй пизда, юм үзээгүй энэ тэр гээд агсарч байсныг би санаж байна. Талийгаач ах бид 2-ын маргалдсан асуудал нь намайг сүртэй пизда, юм үзээгүй гэх зэргээр агсам тавьснаас болсон. Бид 2 өмнө нь нэг удаа төмснөөс болоод маргалдаж байсан болоод тэрэнд ах жоохон юм бодож байсан юм шиг байна лээ.” /хх 81-82/ гэх мэдүүлэг болон амь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022.11.25-ны өдрийн 212 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 154-158/, шүүгдэгчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10.17-ний өдрийн шинжээчийн 1.Ц.Бат-Эрдэнийн биед баруун хацар, доод уруул, зүүн хацар, зүүн завьж, эрүү, цээж, хэвлий, нуруу, баруун гарын сарвуу, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна." гэх дүгнэлт зэргээр нотлогдсон.

Шүүгдэгчийн өмгөөлөгч "Хэдийгээр миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээсэн хэдий ч хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, хүнийг алах гэмт хэргийн шинж байхгүй, амь нас аврагдах боломжтой талаар хэлчихсэн, 3-р шатлалын эмнэлгийн тусламж авсан бол амь нас аврагдах боломжтой байсан." гэж,

Хохирогчийн өмгөөлөгч "Шүүгдэгчид холбогдорх хэргийн зүйлчлэл тохироогүй хохирогчийн онц харгис хэрцгийгээр алсан."  гэж маргасан боловч амь хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмнэлгийн тусламж авсан бол амь нас нь аврагдах боломжтой талаар шинжээчийн дүгнэлтэд дурдагдаагүй бөгөөд өмгөөлөгч нарын хүсэлтийг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийг согтуугаар Төв аймгийн Цээл сумын “Хүүлэй хан” 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 10 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө төрсөн ах Ц.Ганбаатарын толгойн тус газар цохиж алсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг гэм буруутай гэж дүгнэснийг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар хүлээн авах үндэстэй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Улсын яллагч шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил 8 сар хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэх,

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна. Хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэх санал тус тус гаргав.

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

1980 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 10-12 насны 2 хүүхдийн хамт /хх 214/ Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 41-р хороо Зээлийн 10-14 тоотод оршин суудаг, албан ёсны гэр бүлийн баталгаатай /хх 215/, Яруу цамхаг ХХК-ны Ц.******* нь 2019 оноос хойш тус компанид цонх, хаалгыг хийж гүйцэтгэх ажлыг хариуцан хамтран ажилладаг талаарх тодорхойлолт /хх 216/, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,  Үүнд:

Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 141 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэгдэж байсан, Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээгээр: "1. Ц.******* нь сэтгэцийн ямар нэг өвчин үгүй. 2.Ц.******* мөрдөн байцаах явцад үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 3.Ц.******* хэрэг хариуцах чадвартай болно " гэх дүгнэлт /хх 177-178/ зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.    

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шүүгдэгч 10-12 насны 2 хүүхэдтэй, албан ёсны гэр бүлтэй, хувиараа ажил хөдөлмөр эрхэлж орлого олдог, урьд нь 1 удаа ял шийтгэгдэж дахин гэмт хэрэг зөрчилд холбогдоогүй зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэв.

            Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь найман жилээс арван таван жил хүртэл хорих ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирлыг шүүхээс гаргуулсан хэмжээнд нөхөн төлсөн ч хохирогч нас барсан тул гэм хор арилаагүй гэж үзэх тул түүнд гэм буруутайд тооцсон зүйл ангиар хорих ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж;

            түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, баримтаар шүүхээс гаргуулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

  Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Март хавтаст хэрэгт оршуулгын зардалд 21 167 195 төгрөг, шүүх хуралдаанд унааны зардал гэх баримтаар 639 855 төгрөг нийт 21 807 050 төгрөгийн гэм хорын хохирол нэхэмжилснээс 1-р хавтаст хэргийн 198-206-р хуудсанд авагдсан баримтаас тэтгэврийн зээл 493 958 төгрөг, Хоршоо хөгжүүлэх сангийн зээл 657 575 төгрөг, ганданд лам нар даасан гэх 800 000 төгрөг нийт 2 537 405 төгрөгийг гэмт гэмт хэргийн улмаас үүссэн гэм хорын хохирол гэж үзэхгүй тул хэрэгсэхгүй болгож үлдэх 19 269 645 төгрөгийн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 10 000 000 төгрөг нөхөн төлсөн байх тул 19 269 645 төгрөгөөс хасаж үлдэх 9 629 790 төгрөгийн шүүгдэгчээс гаргуулж амь хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч Г.Мартад олгохоор шийдвэрлэснийг,

Шүүгдэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирлын нөхөн төлөхөөр 5 хоногийн завсарлага авч 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд нөхөн төлсөн тул энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй болохыг дурдав.

Эрүүгийн 2234000000461 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр сүх 1 ширхэг, цусны дээж 3 ширхэг, Ц.Бат-Эрдэнийн өмсөж байсан шаргал өнгийн өмд, бор өнгийн цамц, бор өнгийн тэлээ зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл /1 хх 83, 2 хх / цагдан хоригдсон 88 хоногийг эдлэх ялд  нь оруулан тооцох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдлаа.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон Цэрэнпунцагийн Бат-Эрдэнийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д 8 /найм/ жил 6 /зургаа/ сар хорих ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон 88 /наян найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Эрүүгийн 2234000000461 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр сүх 1 ширхэг, цусны дээж 3 ширхэг, Ц.Бат-Эрдэнийн өмсөж байсан шаргал өнгийн өмд, бор өнгийн цамц, бор өнгийн тэлээ зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

   7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн

     2023         3           09                                                     2023/ШЦТ/103

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Одгэрэл,

Иргэдийн төлөөлөгч П.Чимэдноров,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Март, түүний өмгөөлөгч П.Ганбаатар, 

Шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Боржигон Цэрэнпунцагийн *******д холбогдох эрүүгийн 2234000000461 дугаартай, 2 хавтаст хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Боржигон Цэрэнпунцагийн *******, 1980 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 41-р хороо Зээлийн 10-14 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 141 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, НЩ80111672 регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

           Шүүгдэгч Ц.Б нь согтуугаар Төв аймгийн Цээл сумын “Хүүлэй хан” 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 10 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө төрсөн ах Ц.Ганбаатарын толгойн тус газар цохиж алсан үйл баримт тогтоогдсон. 

Энэ нь эрүүгийн 2234000000461 дугаартай хэрэгт авагдсан; 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мартын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Төв аймгийн Цээл сумын нутаг “Хүүлэй хан” 5 дугаар баг Бор Хужир гэх газар гэртээ бусдад зодуулж улмаар Төв аймгийн Цээл сумаас Улаанбаатар хот руу ГССҮТ-рүү хүргэгдэн ирж байх явцдаа машин дотроо нас барсан Цэрэнпунцагийн Ганбаатар бол миний төрсөн аав байгаа юм. Бид нар эцэг, эхээс 3-уулаа өссөн бөгөөд би айлын дунд хүүхэд дээрээ 1 ахтай, доороо 1 эмэгтэй дүүтэй. Тэгээд ах Ц.Мөнх-Очир болон дүү Пүрэвийн Мандухай бид нар ярилцаад намайг энэ хэрэгт талийгаач аав Ц.Ганбаатарын хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар болсон. Төрсөн дүү Мандухайг бага байхад манай ээж нас бараад улмаар багаасаа манай ээжийн аав, ээж дээр өссөн болохоор өвөө Пүрэв гэдэг овгоор овоглосон. Ах Ц.Мөнх-Очир болон дүү П.Мандухай бид нар нэг эцэг, эхийн хүүхдүүд байгаа юм. Дээрхи хэргийн талаар 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр над руу манай ах Г.Мөнх-Очир утсаар яриад аав Ганбаатар хүнд зодуулаад Төв аймгийн Цээл сумын эмнэлэгт ирчихсэн байна гэхээр нь би анхандаа гайгүй юм байх гэж бодсон. Тэгээд би яваад очих уу гэхэд ах яахын бэ гайгүй байх одоо Улаанбаатар хот руу яваад очьё гэж хэлсэн. Тэгээд би тэр даруйд нь шинэ байрны найр хийсэн Лувсандаш ахын эхнэр Саруултуяа руу залгаад яасан юу болсон юм бэ гэхэд Саруултуяа эгч зүгээр ээ миний дүү санаа зоволтгүй, өчигдөр орой гэртээ согтуу ороод ганцаараа унтана гээд явсан. Тэгтэл өглөө нэг хүнд зодуулсан юм шиг байна гэхээр нь ганцаараа хоносон юм бол яахаараа хүнд зодуулдаг юм бэ гэхэд харин тийм ээ ******* тэр 2 хамт хоносон юм аа, тэгээд өглөө болоход л харин ийм юм болчихжээ гэж хэлсэн. Тэгэхээр нь наад ******* ах чинь урьд нь аавыг ална барина, тархийг чинь хага буудна, хөлийг чинь хуга буудна гэж хэлээд байсан арай тэгээд аавыг ингээд хаячхаж байгаа юм уу гэхэд Саруултуяа эгч үгүй байлгүй дээ, юу гэж дээ миний дүү тийм юм гэж юу байх вэ дээ,   миний дүү тайван бай гэж хэлж байсан. ******* ах аавыг ална, хөлийг нь хуга буудна, зоорийг чинь очиж буулгана гэж хэллээ гэж манай аав дүүтэйгээ муудлаа, яанаа аавыг нь ******* ингэлээ гээд надад 2022 оны 7 дугаар сард наадмын өмнөхөн над руу утсаар хэлж байсан. Тэгээд би аавыг та яагаад муудсан юм бэ гэхэд, би Бат- Эрдэнэ ахад нь 80 шуудай төмс өгөх байсныг андуураад дэвтэр дээрээ буруу тэмдэглээд 40 шуудай төмс гэж бодоод зооринд үлдээчихжээ. Тэгтэл намайг ингэлээ гээд хөөрхий настай хүн дүү нь тэглээ гээд над руу гомдсон маягтай юм ярьж байсан. Би тэр үед нь шууд ******* ах руу утсаар яриад та одоо юун сүртэй юм бэ хөгшин хүн андуураа л биз дээ таньж мэдэхгүй хүн байгаа биш та 40 шуудай төмснөөс болоод ахыгаа буудна, ална гэж хэлэх шаардлага байдаг юмуу гэхэд ах нь харин уур хүрээд тэгээд хэлчихлээ гэж хэлсэн. Уучлаарай энэ тэр гэж хэлээгүй. Тэгэхээр нь та арай ч дээ 5 шуудай төмснөөс болж аавыг минь алах гээ юу гэж хэлж байсан. Өмнө нь манай аавыг  ******* ах 1 удаа зодож байсан гэсэн. Гэхдээ би тэр талаар бол сайн мэдэхгүй байна. Аавыг ах Г.Мөнх-Очир аваад Төв аймгийн Цээл сумаас Улаанбаатар хот руу ирж байх хугацаанд би ГССҮТ дээр нөхөр Цэрэнжавын хамт хүлээгээд байж байхад ах Г.Мөнх-Очир над руу утсаар яриад аав Эмээлт дээр ирээд зүрх нь зогсчихлоо гэж ярихаар нь би нөхөртэйгөө хамт Эмээлт дээр яваад очиход аав нас барчихсан байдалтай байсан. Тэгээд тэр асуудлаас хойш тэнд байсан ах, дүү нараас нь асуухад аавын төрсөн эцгийнх нь дүү Эрдэнэчимэг эгч хэлэхдээ хэрэг болсон өглөө хамгийн түрүүнд Эрдэнэчимэг эгчийн нөхөр Эрдэнээ ах орж үзэхэд гэрт 2 архины шил, бас 1 төмөр сүх байсан гэсэн. Тэгээд найран дээр бол ******* ахыг архи уугаагүй болохоор ахыгаа унтуулаад өгчих гэж хэлж байсан гэсэн. Тэгэхээр нь би Саруултуяа эгч рүү утасдаад юун сүх байсан юм бэ, Саруул эгчээ хажууд нь сүх байсан юм уу гэхэд Саруултуяа эгч эгч нь юу ч мэдэхгүй ямар ч тийм сүх байгаагүй гэж хэлсэн. Тэгээд та яагаад хэрэг болсон гэр орныг бүрэн цэвэрлэсэн юм, мөн яагаад цаашаа Цээл сум руу биш наашаа ойрхноор Жаргалант сумын эмнэлэг рүү авч ирээгүй юм бэ гэхэд эгч нь ийм юм болно гэж мэдээгүй ээ, эмнэлэг орчхоод эргээд буцаад ирнэ гэж бодоод цэвэрлэчихсэн юм гэж надад хэлсэн. Тэгээд цааш Цээл сум руу явсан шалтгаан нь харьяа эмнэлэг рүүгээ л явна гэж бодоод явсан гэж ярьж байсан. Эрдэнэчимэг эгч надад хэлэхдээ, би өглөө нь гэр рүү хальт орж үзэхэд аягүй их цус гарсан байсан, гэр нэлэнхүүдээ цус болсон байсан бөгөөд хүнээс тийм их цус гарсан байсныг би лав өмнө нь харж байгаагүй. Үхэр мал гаргаад алсан юм шиг л харагдаж байсан шүү гэж хэлж байсан. Ер нь энэ хэргийн талаар Эрдэнэчимэг эгч болон түүний нөхөр Эрдэнээ ах 2 л сайн хэлэх байх бусад хүмүүс бол тодорхой ярихгүй байх. Би маш их гомдолтой байна. Ямар ч байсан аавыгаа бусдын гарт алуулчхаад гомдолгүй байна гэж юу байх вэ дээ. Манай аавын оршуулгын зардал болон аавын тэтгэврийн зээлийн сүүлийн 2 сарын төлөлт дутуу байсныг би төлсөн. Оршуулгын зардалд 10 гаруй сая төгрөг гарсан. Харин тэтгэврийн зээлийн үлдэгдэл нь 500 000 төгрөг болсон. Аав маань амьд сэрүүн байсан бол байнга л бидний ар, амьдралд тус дэм болж явдаг байсан. Талийгаач маань найз нөхөдтэйгөө л баяр ёслолын үеэр архи ууна, архи уусан ч гэсэн бусадтай маргалдаад хэл ам хийгээд байхгүй, өөртэй тааруулж хэрэглээд л унтаад өгдөг, тийм л хүн байсан. Бие нь өвддөггүй, эрүүл саруул болохоор аягүй их мөрөөдөлтэй одоо  тэгнэ, ингэнэ гэж ярьдаг. Надтай бол маш их илэн далангүй, нээлттэй харилцдаг, надад бүх л юмаа хэлдэг байсан. Манай ээж намайг 8 настай байхад буюу 1995 онд нас барсан бөгөөд тэрнээс хойш аав маань ганцаараа л амьдралаа авч явсан. Хүүхдүүдээ хойд эхийн гар харуулж аав нь зовоохгүй ээ гэж ярьдаг байсан. Ганцаараа л бид нарыг хүн болгосон доо. Их хөдөлмөрч, ажилсаг хүн байсан. Бид нар 18 нас хүртэлээ аавтайгаа хамт байсан бөгөөд тэрнээс хойш оюутан болоод хот руу орж ирээд тусдаа амьдарсан. Гэхдээ байнга л харилцдаг, холбоотой байсан.” гэх мэдүүлэг /хх 15-16/,

Гэрч Д.Эрдэнээгийн өгсөн: “Би эхнэр Эрдэнэчимэгийн хамт Улаанбаатар хотод амьдардаг юм. 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр талийгаач Ганбаатарын дүү Лувсандорж Төв аймгийн Цээл сумын Бор хужир гэх газар шинэ байшин барьсан найраа 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хийнэ гэж хэлж байсан. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 11-ний өглөө эхнэр Эрдэнэчимэг бид хоёр өөрсдийнхөө машинтай 13 цагийн үед Улаанбаатар хотоос гараад 14 цаг өнгөрч байхад Төв аймгийн Цээл сум Бор хужир гэх газар очиход их олон хүмүүс ирсэн байсан. Тэгээд найрлаад байж байгаад орой 21 цагийн үед найранд ирсэн хүмүүс ч яваад шинэ байшингийн хажуу талын гэрт Лувсандорж, эхнэр хүүхэдтэйгээ хоноод байшингийн урд талын өрөөнд би эхнэр Эрдэнэчимэг, тогооч хийж байсан эмэгтэй 2 хүүхэдтэйгээ, хойд талын өрөөнд Баагий эхнэр хүүхэдтэйгээ унтах гээд байж байхад талийгаач Ганбаатар байшинд орж ирээд архи уумаар байна гээд байхаар нь би ширээн дээр байсан 4 хуруу хавьцаа үлдсэн Болор нэртэй архийг шилтэй нь бариулаад Баагий ах Ганбаатарыг хүргээд өгчих гээд байшингаас гаргаад би унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө 2022 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 07 цагийн үед бие засчхаад Ганбаатарыг ганцаараа унтаж байгаа юм чинь дуудаж цай уулгая гэж бодоод гэр рүү нь явсан. Талийгаач Ганбаатарын гэр нь найр болсон байшингаас зүүн хойд зүгт 100 метр зайд байрладаг юм. Тэгээд очоод гэрийн хаалгыг нь онгойлгоод ортол Ганбаатар газар зуухны хойд талд толгой нь хоймор руугаа харсан байдалтай ноосон цамц, өмдтэй, гуталгүй, толгой хэсгээ нэг даавуу маягтай юм бөөгнүүлээд гараараа дарчихсан хэвтэж байсан. Гэр дотор маш их цус болсон байсан бөгөөд талийгаачийн гэдэсний урд хавьд нэг төмөр иштэй, хурц иртэй сүх байхаар нь аваад гэрийн баруун хаяанд нь тавьчхаад гэрийн баруун талын орон дээр нэг дээл нөмөрсөн хүн атиралдаад хэвтэж байхаар нь би хэн юм бол гээд дээлийг нь сөхөөд автал Баагий хэвтэж байсан. Тэгээд энэ чинь юу болсон юм бэ, ахыгаа яачихсан юм бэ гэтэл Баагий өөдөөс юу ч болоогүй юм шиг "яасан юм бэ ахаа" гэж байсан. Талийгаачийг дуудаад сэрээхэд юм ярьж чадахгүй их өндөр амьсгаатай байсан. Тэгээд би байшин руу очоод тэнд байсан хүмүүст Ганбаатар цус нөжиндөө хутгалдчихсан байна хурдан очоорой гээд бүгдээрээ гэрт очоод Ганбаатарыг машинд аваад Цээл сум руу явсан. Тэгээд эхнэр бид хоёр байшинд нь үлдээд байж байгаад 14 цагийн үед хөдлөөд явж байтал замд эхнэр рүү талийгаачийн хүүхэд Очкоо залгасан байхаар нь буцаагаад залгатал аавыгаа алдчихлаа гэж хэлсэн. Гэрт ороход талийгаач зуухны хойно газар шалан дээр, баруун талын орон дээр Баагий гэх талийгааийн төрсөн дүү нь дээл нөмөрсөн унтаж байсан. Хоймор хэсгийн шал бол битүү цус болсон. Талийгаачийн гэдэсний урд хавьд төмөр иштэй, хурц иртэй сүх байсан. Би сүхийг аваад гэрийн баруун хаяанд тавихад сүхний иртэй хэсгийн нэг тал нь цус болсон байсан. Гэрийн хойморт Болор нэртэй нэг архины шил, бас нэг нэрийг нь мэдэхгүй архины шил буюу хоёр архины шил байсныг би гэрийн гадаа зүүн хаяанд нь тавьсан. Тэгээд энд тэндгүй хувцас нь тарсан эмх замбараагүй байсан. Баагийгийн нүүр хэсэг нь цус болсон ямар нэгэн хавдаж барьсан зүйл ажиглагдаагүй. Хувцаснууд нь бол ямар ч цус болсон зүйлгүй байсан. Ямар нэгэн хэрүүл маргаантай зүйл надад мэдэгдээгүй. Талийгаач Ганбаатар орой архи нэхээд орж ирэхэд нь Баагий байшинд эрүүл байсан болохоор нь би Баагийг ахыгаа хүргээд өгөөрэй гээд гаргасан. Талийгаач Ганбаатар хаяадаа архи дарс уудаг, жаахан ширүүндүү маягтай зантай ч хүнд хоргүй хүн юм. Баагийг ямар зан ааштай талаар би сайн мэдэхгүй. Өчигдөр л тааралдсан. Баагий Ганбаатар хоёр бол нэг эхээс гарсан эцэг өөртэй хүмүүс юм. Намайг өглөө ороход Баагий болон талийгаач хоёроос архи үнэртэж байсан. Баагий эхлээд согтуу юм шиг байж байснаа сүүлдээ гайгүй болчихсон. Намайг гэрт ороход Баагий, талийгаач хоёр байсан. Талийгаач бол ямар нэгэн юм ярьж чадахгүй байсан. Харин Баагий эхлээд их шоконд орсон уу яасан мэдэхгүй согтуу юм шиг байж байснаа сүүлдээ гайгүй болсон. Тэгээд би Баагийгаас чи яагаад ахыгаа зодчихсон юм бэ гэтэл ахаа би юу ч мэдэхгүй байна гээд байсан. Харин сүүлд талийгаачийг сум руу явуулах гээд байж байхад Баагий “ээ писда, ээ писдаа” гээд чанга дуугаар хэлээд хоёр гараа атгачхаад сэгсрээд саваад байсан. Талийгаачийн нүд нь хөхрөөд тэгшрээд хавдчихсан, ам нь дотор нь цус болоод хатчихсан, толгойн дээрээ нэг даавуу шиг юмаар дарчихсан, тэр нь цус болсон байсан.” гэх мэдүүлэг /хх 18-20/,

Гэрч Д.Саруултуяагийн өгсөн: “2022 оны 3 дугаар сарын сүүлээр 6х8 харьцаатай өвлийн байшинг үнэ хөлсийг нь тохироод хүмүүсээр бариулаад 4 сард ашиглалтад орсон. Ингээд газар тарианы ажил эхэлсэн учраас энэ ажлаа дуусгаад сайн өдөр судар хараад л 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нөхөр Ц.Лувсандаш болон өөрийн ах дүү нарыг цуглуулаад цай уулгуулсан. Өглөө 11 цагаас 13 цагийн хооронд сайн цаг гээд 11 цаг өнгөрөөгөөд эхэлсэн. Яг найр болдог өдөр ээжийн маань 2 дүү Энхмаа, Баярмаа, Рэнцэндорж, Гандорж, манай ах Батсүх, хүү Отгонсүх, бэр Чанцалдулам нар, нөхөр Ц.Лувсандашийн хамаатан дүү Ц.******* эхнэр Алтанцэцэг 2 хүүхдийн хамт том эгч Жаргалсайхан мөн эгч Баттогтох түүний нөхөр Баяраа, охин нарын хамт мөн талийгаач ах Ц.Ганбаатар нар ирсэн. Ингээд бид нарын найрын ажлаа эхлүүлээд 16 цаг хүртэл найрласан. Найрын явцад би 5-6 шил архи ширээн дээрээ тавьсан тэнд байсан хүмүүс бүгд ууцгаасан. Эхний хүмүүс 16 цаг өнгөрөөгөөд цуваад л бусад нь явцгаасан. Би хамгийн сүүлд аяга таваг, бэлдсэн зүйлээ янзлаад 19 цагийн үед орондоо орсон. Орой хэдэн цагт ирснийг мэдэхгүй байна. Гэнэт хаалга нүдэх чимээ гарсан хэн бэ гэсэн чинь ах нь байнаа гээд талийгаач ах Ц.Ганбаатар ах байсан. Манай гэрт ороогүй үүднээс ахдаа 1 шил архи өгөөч ээ ахад нь хэрэг болоод байна гэсэн. Тэгээд би 0,75 граммын ногоон өнгөтэй Экс архи өгөөд явуулсан. Талийгаач ах маань дүү Ц.*******тэй хамт ирсэн юм. Би унтаж байсан нойрмог болохоор архи гуйхаар нь өгөөд явуулсан. Одоо харьж унтаарай гэсэн за гэж хэлээд намайг толгой дээр үнсээд явсан. Найр болсны маргааш өглөө нь буюу 2022 оны 10 дугаар сарын 12-ны өглөө би 07 цаг өнгөрөөд босоод үхэр малаа саах санаатай зогсож байтал талийгаач ах Ц.Ганбаатарын садангийн хүн гэж сонссон би сайн мэддэггүй. Эрдэнэ гэх ах бие засаад өглөө сэрээх санаатай талийгаач ах Ц.Ганбаатарынх руу очсон юм байна лээ. Тэгээд эргэж ирээд хүмүүс шуугилдаад явчихаар нь би яваад очтол гэрт талийгаач эрүүн дээрээ 2 гараа тавьчихсан доошоо хараад хэвтэж байсан. 2 гар, нүүр нь цус болчихсон, өөрийнх нь хэвтэж байсан ойр орчмоор нь цус болчихсон байсан. Өмсөж байсан хувцас нь нэлэнхийдээ цус болчихсон байсан. Намайг гэрт ороход гэрийн гадаа манай нөхөр Ц.Лувсандаш яанаа гээд сандарчихсан орж чадахгүй байсан. Тэгээд тэнд ирчихсэн байсан хүмүүс болох Эрдэнэчимэг, Ц.******* бид гурав орсон. Би ороод шууд ус бүлээсгээд талийгаач ахын толгой нүүрийг угаасан юм учир нь биеийн байдал нь хүнд байсан учраас эмнэлэг авч явъя гэж ярилцаад угаасан. Тэгээд толгойг нь ******* угаасан тэр цаг хугацаанд талийгаач ёо ёоё гээд ёолоод юм ярьж чадахгүй байсан. Бид хэд орных нь бүтээлгээр талийгаач ахыг хэвтүүлээд цэнхэр дээлээр биеийг нь хучаад Цээл сумын эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр очоод хүүгээр нь оруулсан сумын эмнэлэг руу ороод 2 цаг шахам болсны дараа эмч нь Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэг рүү авч явна гэж хэлсэн. Тэгээд бид машиндаа суулгаад Улаанбаатар хот руу явж байтал Эмээлтийн тэнд явж байхдаа нас барсан. Талийгаач ах маань өөрийн төрсөн дүү *******тэй хоносон. Өөр тэнд гадны хүн байгаагүй. Ц.******* сандарчихсан айсан балмагдсан байдалтай ах яачихваа, би мэдэхгүй байна бушуухан эмнэлэг явъя гээд уйлаад байсан. Өмссөн хувцас нь цагаан саарал өнгийн ноосон цамц, цагаан өмдтэй байсан. Өмсөж явсан хувцас нь цус болчихсон байсан. Нүүр нь улайчихсан байсан. Ил харагдах шарх сорви байсан эсэхийг бол анзаараагүй. Ц.******* ахыг хурдан л зүгээр болгоё хурдан эмнэлэг явъя гээд бүгдээрээ сандарсан орилсон хүмүүс л байсан. Ц.******* ах бушуухан зүгээр болоосой, би яачихваа би юу ч санахгүй байна гээд л орилоод, сандраад байсан. Гэр нь эмх замбараагүй, зодоон болсон шинжтэй, зуухны хажууд нь ширээ нь наалдчихсан талийгаач унтаж байсан газраар нэлэнхийдээ цус болчихсон байсан болохоор би цусыг нь угааж цэвэрлээд ундуй сундуй болсон зүйлсийг нь цэгцэлсэн. Дараа нь гэрт нь ороод талийгаач ахын цустай хувцас болон гэрт нь байсан сүхийг нь авсан. Сүхийг нь гэрийнхээ хашаанд тавиад талийгаач ахын цустай хувцсыг амбаарт оруулж тавьсан байгаа. Намайг амбаарт оруулж тавихад Ц.******* тухайн үед өмсөж байсан хувцсаа тайлаад манай гэрт тавьчихсан байхаар нь амбаар луу оруулсан байсан. Хэн манай гэрт оруулж тавьсныг мэдэхгүй байна. Ц.Ганбаатар, Ц.******* нар ямар харилцаа холбоотойг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан талийгаач ах Ц.Ганбаатар нь эцэг өөртэй эх нэгтэй улсууд байгаа юм. Талийгаач гэртээ ганцаараа амьдарч байсан. Жил бүрийн намар, хавар л ирж байдаг. Энэ жил 9 сарын дунд үеэр ирсэн. Бусад үедээ Төв аймгийн Цээл суманд гэртээ ганцаараа амьдардаг.” гэх мэдүүлэг /хх 22-23/,

Гэрч М.Мөнхтуяагийн өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 08 цагт сумын ЭМТ дээр байж байгаад сумын төв дээрээ дуудлагаар очиж хүн үзчихээд 09 цаг 20 минутын орчимд эмнэлэг дээр ирэхэд ЭМТ-ийн яаралтай тусламжийн өрөөнд хүн ирчихсэн эмч нар тэр өрөөнд анхан шатны тусламжийн үйлчилгээ үзүүлж байсан. Тэгээд би тухайн өрөө рүү ороход Пүрэвсүрэн эмч нэг эрэгтэй хүнд оёдол тавьж байсан тэгээд эмчийн ажилд тусалсан. Тухайн Ганбаатар гэдэг эрэгтэй хүний толгойны баруун талын хэсэгт 2 хагархай байсан бөгөөд том хагархай дээр нь 5 оёдол, мөн жижиг хэсэгт нь 2 оёдол тавьсан. Баруун талын гавал цуурсан юм уу гэмээр оёдол тавьж байх үед бамбалзаж байсан. Мөн үзлэгийн явцад биеийн байдал ухаангүй шахуу, өөрийгөө удирдаж чадахгүй, шал согтуу гэмээр, их хэмжээний цус алдсан байдалтай, биед зовуурь ихтэй, орчиндоо харьцаагүй байсан. Тэгээд тухайн иргэнд цус тогтоох, өвдөлт намдаах, огиулалт бөөлжис зогсоох, даралт буулгах зэрэг эмчилгээг тариа болон дуслаар хийсэн. Дараагаар нь манай сумын ЭМТ-ийн дарга Л.Пүрэвсүрэн эмч намайг тухайн хүнийг аваад Улаанбаатар хот руу дараагийн шатлалын эмнэлэг рүү хүргэж өг гэсэн. Тэгээд би сувилагч Өнөрцэцэгийн хамт өвчтөн Ганбаатарын хүү Мөнх-Очирын машинтай Улаанбаатар хот руу ГССҮТ-рүү тээвэрлээд явж байх замд Улаанбаатар хот орохын наахан талд Эмээлтэд биеийн байдал муудаж, амьсгал хураасан. Тухайн өдрийн өглөө нь манай эмнэлгийн машин Төв аймаг руу яаралтайгаар өвчтөн аваад явсан байсан болохоор эмнэлгийн машин байхгүй байсан. Тэгээд ар гэрийнхний зүгээс өөрсдөө машин гаргана гээд тухайн машинтай нь авч явсан. Талийгаач Ганбаатар нь асуусан асуултад хариулж чадахгүй байсан. Нас барсных нь дараагаар Эмээлт 22 товчооны тэр хавьд байхад ар гэрийнхний хүмүүсийн хэлж байгаагаар ах, дүү 2 л хоорондоо маргалдсан юм шиг ярьж байсан. Талийгаач Ганбаатар замдаа явж байхдаа ямар нэгэн юм хэлээгүй. Их ёолсон байдалтай, биед зовуурь ихтэй байсан. Нүд, нүүр, толгой нь нэлэнхийдээ  хавдаж  хөхөрсөн байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хх 25-26/,

Гэрч Г.Мөнх-Очирын өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 12-ны өглөө би гэртээ байж байхад өглөө манай аавын төрсөн дүү Лувсандашийн эхнэр Саруултуяа манай эхнэр лүү залгаад аавыг хүн зодсон байна. Цээл сумын эмнэлэг дээр хурдан хүрээд ир гэж хэлүүлсэн байсан. Тэгээд би Цээл сумын эмнэлэг дээр яваад очиход хүмүүс ирээгүй байсан. Ойролцоогоор 5-10 орчим минут хүлээсний дараа аавыг Лувсандаш ахын Приус-30 машинтай арын суудал дээр Саруултуяа эгч толгойноос нь барьчихсан байдалтай авч ирсэн. Мөн араас нь өөр машинтай аавын бага үү ******* эхнэр Алтанцэцэгтэйгээ хамт ирсэн. Тэгээд би Цээл сумын эмнэлэг рүү Лувсандаш болон  ******* ах нартай хамт өргөж оруулаад эмчид үзүүлээд эмч толгойных нь баруун хэсэгт оёдол тавьсан. Тэгээд бид нарыг унаа тэрэг байвал хот руу яаралтай явуулмаар байна гэсэн. Өөрсдийнх нь эмнэлгийн машин дуудлагатай өөр тийшээ явсан гэж байсан. Бид нартай хамт эмч, сувилагч гаргаж өгөөд явуулна гэхээр нь би өөрөө аваад явъя гэж хэлээд ******* ахын Приус-41 машинтай аавыг аваад сумын эмч М.Мөнхтуяа болон сувилагч Өнөрцэцэг нарыг аваад явсан. Аавыг аваад хот руу орж явах замд буюу Эмээлт болон 22 товчооны тэр хавьд ирээд аавын амьсгал бүр сонин болоод тийчлээд араас хөлөө жийгээд байсан тэгээд ааваа зүгээр үү гээд тэгшлэх гээд машинаа зогсоогоод буусан сувилагч нь аавыг барьж дийлэхгүй байсан. Нэг сонин бөөлжих гэж байгаа юм шиг болоод амьсгал нь хаагдаад хахаж байгаа юм шиг болж байгаад амьсгал хураасан. Анх гарч байхад Цээл суманд бас нэг удаа тэгсэн. Миний сонссоноор бол манай аавтай хамт ******* ах хоносон. Хоёулаа согтуу байсан гэсэн. Тэгээд өглөө Эрдэнээ ах гэрт ороход гэрээр нэг цус нөж бас бөөлжис болчихсон байсан гэсэн. Ер нь бол аав, ******* ах 2 бол хоорондоо тийм ч таатай харилцаатай биш бөгөөд өнгөрсөн хавар бас төмснөөс болоод хоорондоо муудалцаад ******* ах аавыг буудаж ална энэ тэр гэж хэлж байсан. Би бодохдоо энэ асуудалд манай аавын төрсөн дүү ******* л холбоотой юм болов уу гэж бодож байна. Учир нь тухайн орой нь манай аавтай хамт ******* ах л хоносон байгаа юм. Өөр хүнтэй муудалцаж маргалдсан тохиолдол бол байхгүй. Аав Цээл сумын эмнэлэг дээр ирээд толгойд нь байхад толгойных нь баруун хэсэгт ир үзүүртэй юмаар цохисон юм уу гэмээр амьсгалахаар нь бамбалзаад, тэр хэсгээр нь нааш, цааш болоод байсан. Талийгаач аав маань эцэг, эхээс 5-уулаа өссөн. Айлын том хүүхэд байгаа юм. Доороо 2 эмэгтэй, 2 эрэгтэй дүүтэй. Доод талын эмэгтэй дүүг нь Жаргалсайхан, дараагийн эмэгтэй дүүг нь Баттогтох, дараагийн эрэгтэй дүү нь Лувсандаш, дараагийн эрэгтэй дүү нь ******* нар байгаа юм. Би сүүлд сонссоноор бол аав дүү нартайгаа овог адилхан ч гэсэн нөгөө 4 дүүгээсээ эцэг өөр эх нэгтэй гэж хэлсэн. Миний сонссоноор бол манай ах дүү нар нэг төмөр сүхний асуудал яриад байгаа юм. Учир нь аавын төрсөн дүү Баттогтох өчигдөр орой Лувсандаш ах руу утсаар ярихдаа гэрийн тэр хавьд байгаа төмөр сүхийг нуух юм уу яах юм нуусан юм уу, одоо наана чинь цагдаа нар очих байх гэж хэллээ гэж Лувсандаш ах надад хэлсэн. Тэгээд цагдаа нар хажууд байхад эгч балай юм шиг тийм юм яриад орилоод байх юм гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 28-29/,

Гэрч Ц.Лувсандашийн өгсөн: “Манайх 2022 оны хавар шинэ байшин барьсан бөгөөд үүнтэй холбоотой ах, дүү нараа нэг цай уулгаж гэр орноороо оруулж гаргана гэж боддог байсан боловч хавар тариа ногооны ажил эхлээд амжихгүй байсаар байгаад сая намар ногоо тариагаа хурааж авчхаад буюу 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр сайн өдөр харж байгаад ах, дүү нарыгаа цайлуулсан юм. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр манайд хадам талаас Батсүх ах, хүү Отгонсүх, хадам ээжийн дүү Энхмаа, Баярмаа, Оюунцэцэг, эхнэрийн дуу Атарцэцэг, Баярцэцэг нар бэр Чанцалдулам нар манай талаас том ах талийгаач Ганбаатар дараагийн эгч Жаргалсайхан, Баттогтох нөхөр Энхбаярын хамт, дүү ******* эхнэр Алтанцэцэгийн хамт ирсэн. Тэгээд цайллага болоод тэр оройдоо би тасраад эртхэн амарсан. Маргааш өглөө нь би эрт босоод морио эмээллээд байж байхад Лууяа машинаа аваад ирээч гэж нэг нь намайг дуудсан. Хэн нь тэгж дуудсаныг бол би мэдэхгүй байна. Би гэрийн үүдэнд байсан приус-30 машинтайгаа талийгаач Ганбаатар ахын гэрт очоод үүдэнд нь зогсоод гэрт ороход манай ******* дүү ахын толгойг угааж байсан. Тэр гэр орон бол нэлэнхүйдээ цус нөж болчихсон харагдаж байсан. Тэндээс бид нар дамжлаад миний машинд суулгаад Цээл сумын эмнэлэг рүү аваад явсан. Хажууд ******* би ахыгаа алчихлаа гэж хэлээд орилоод байсан. Чи одоо яасан юм бэ гэхээр би мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгснээ би ингэчихсэн юм байхдаа гээд байсан. Тэр орой тэр 2 хамт хоносон. Өөр гадны хүн байгаагүй гэсэн. Ах болохоор ёоё ёоё гээд нүүр, нүд, толгой нь нэлэнхүйдээ хавдчихсан орилоод байсан. Тэгээд цааш явсаар Цээл сумын эмнэлэг ороод тэндээ оёдол тавиулчхаад цааш Ганбаатар ахын хүү Мөнх-Очир аваад Улаанбаатар хот руу явсан. Би буцаад гэртээ ирсэн. Гэртээ ирээд байж байхад үдээс хойш манай эхнэр лүү холбогдоод ахыг замдаа өнгөрлөө гэж хэлсэн. Тэгээд орой нь би гэртээ байж байхад сумаас цагдаа нар ирээд явсан. Цагдаа нар ирээд миний утсаар сүлжээнд гараад ярьж байхад миний 88266200 дугаартай Нокиа маркийн гар утас руу манай охин Анука өөрийнхөө 86863111 утаснаас залгаад ярихад төрсөн эгч Баттогтох яриад Лууяа сүхээр цохисон юм уу, наана чинь одоо юу болсон юм бэ, төмөр иштэй сүх одоо хаана байна гэх маягтай юм ярьсан. Тэгэхээр нь би мэдэхгүй ээ, мэдэхгүй гэж хариулсан. Талийгаач ах маань архи уусан боловч нэг их согтоогүй байсан. Намайг тасарч унаснаас хойш яасныг мэдэхгүй байна. Найран дээр манай ах Ганбаатар хэн нэгэн хүнтэй огт маргалдаагүй. Талийгаач ах Ганбаатар манайхаас гараад өөрийнхөө гэрт манай дүү *******тэй хоносон гэж манайхан надад хэлсэн. Ямартай ч өглөө гэрт ороход гэр нил цус болчихсон. ******* манай ахын толгойг бариад усаар угаагаад сууж байсан.” гэх мэдүүлэг /хх 34-35/,

Гэрч Л.Анукагийн өгсөн: “Би нөхөр хүүхдийн хамт Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. Манай аав Лувсандаш, ээж Саруултуяа нар Төв аймгийн Цээл сумын Хүүлэйхан 5 дугаар багт мал маллаж, ногоо тарьж амьдардаг. 2022 оны хавар аав ээж 2 маань хөдөө шинэ байшин барьсан. Тэгээд 2022 оны намрын ажлаа дуусгаад 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хамаатан садан ах, дүү нартаа шинэ байшингийн цайллага хийсэн. Тухайн цайллагад би хүүгийн хамт очсон. Тухайн өдөр манай аав болон ээж нарын ойрын хамаатнууд ирсэн. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 16 цаг хүртэл үргэлжлээд би маргааш нь ажилтай байсан болохоор хүүгээ аваад 16 цаг 30 минутын орчимд Улаанбаатар хот руу хөдөлсөн. Миний ард үлдсэн хүмүүс бол тарах маягтай зарим нь явна, зарим нь тэндээ хоноод явна гэсэн байдалтай үлдсэн. Тэгтэл маргааш өдөр нь би ажил дээрээ байж байхад манай ээж Саруултуяа над руу утсаар яриад талийгаач ах Ганбаатар Улаанбаатар хот руу Гэмтлийн эмнэлэг рүү явсан шүү гэж хэлсэн. Миний ажил төрөл чинь хэдий үед тарах бэ, эмнэлэг дээр очоод шууд хагалгаанд орох байх, чи ядаж очоод цай, шөлийг нь дөхүүлж өгөөд байж байх уу гэж хэлсэн. Би юу болсон талаар асуугаагүй. Би тэр өдөр 16 цаг 30 минутын орчимд ажлаа тараад Гэмтлийн эмнэлэг рүү явж байхад талийгаач ахыг 22 товчоогоор орж ирээд нас барлаа гэж тэнд явсан хүмүүсээс нэг нь ярьсан. Одоо хэн нь ярьсныг бол сайн мэдэхгүй байна. Би тухайн үед талийгаач ахыг 22 товчоо хавьцаа нас барсан гэдгийг сонсоод 22 товчоо дээр очсон. Тэгээд очиход талийгаач ахыг шүүх шинжилгээ аваад явсан. Тэнд талийгаачийн охин*******нөхөртэйгөө бас Баттогтох эгч, Жаргалсайхан эгч нар байсан. Баттогтох эгч хэлэхдээ тэнд хэргийн газарт нэг сүх байсан талаар Эрдэнээ ах ярьсан гэсэн. Тэгээд тэр үед бид нар хоорондоо ярихдаа талийгаач ах маань унтахдаа хажуудаа төмөр сүх болон урт иштэй хутга энэ тэр тавьж унтдаг байсан. Арай нөгөө хутга, сүх нь хажууд нь байсан юм биш байгаа гэж ярилцаад миний 86863111 дугаарын утсаар аавын 88266200 дугаарын гар утас руу залгуулаад Баттогтох эгч аавтай дээрхи яриаг ярьсан. Баттогтох эгчийн гол санаа нь бол талийгаач ах унтахдаа хажуудаа сүх, хутга тавьж унтдаг болохоор аягүй бол ******* ах болон Ганбаатар ах нарыг хоорондоо маргалдаад сүхээр нэгнийгээ цохичихсон юм бол уу гэж бодоод аавтай тэгж ярьсан. Намайг бага байхын л талийгаач ах унтахдаа хажуудаа сүх болон хутга тавьж унтдаг. Заримдаа бүр дэрэн доороо хутга хийж унтдаг. Мөн түрийтэй гуталтай үедээ хутга түрийндээ хийгээд явж байдаг. Би асуухаар шөнө орой ганцаараа унтах үед болон хүн амьтан дээрэлхэх гэвэл айлгадаг юм аа гэж хариулдаг байсан.” гэх мэдүүлэг /хх 42-43/,

Гэрч Д.Баттогтохын өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Цээл сумын Хүүлэйхан 5 дугаар багт амьдардаг төрсөн дүү Лувсандашийн шинэ байшингийн найранд бусад ах, дүү нарын хамт уригдан очсон. Найр 11-нийхээ өдрийн өглөө эхлээд 16 цагийн орчимд дууссан. Би маргааш нь ажилтай болоод орой 17 цагийн орчимд буцсан. Би анх очихдоо нөхөр Энхбаяр болон охин Бадамзул нартай очсон. Буцахдаа том эгч Жаргалсайханыг авч явсан. Тэгээд тэр оройдоо хотод ирээд манайд хоносон. Маргааш өглөө нь буюу 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би Лувсандашийн охин Анукатай чаталж байхад над руу тэнд нэг юм болсон юм шиг хэлээд талийгаач Ганбаатар ахыг Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэг рүү ирж байгаа гэж хэлсэн. Тэгээд би талийгаач ахын охин*******руу юу болсон талаар асууж чат бичихэд*******аав харин Гэмтэл рүү ирж байгаа гэнэ би нөхөртэйгөө тосох гээд явж байна гэсэн. Урд орой нь шууд хөдөөнөөс орж ирээд Жаргалсайхан эгч манай гэрт хоносон байсан болохоор бид 2 такси бариад гэмтлийн эмнэлэг рүү очоод хүлээж байгаад Марттай гэмтлийн эмнэлэгт уулзсан. Тэгтэл 22 товчоо дээр нас барчихлаа гэж хэлээд Мартын нөхрийн машинтай бид нар 22-ын товчоо руу очиход тэнд Лувсандашийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй талийгаачтай хамт түүний хүү Г.Мөнх-Очир, ******* мөн түүний эхнэр Алтанцэцэг нар байсан. Тэгтэл удалгүй Шүүх эмнэлгийн машин ирээд цогцос аваад явсан. Ер нь унтахдаа хажуудаа сүх тавьж унтдаг байсан. Чухам ямар учиртайг сайн мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх 45-46/,

Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Цээл сумын Хүүлэй Хан 5 дугаар баг Бор Хужир гэх газар манай төрсөн ах Цэрэнпунцагийн Лувсандаш шинэ байрны найр хийгээд бид нар ах дүү нараараа цуглаж найранд очсон. Тухайн үед би эхнэр Алтанцэцэг болон 2 хүүхэд, том эгч Жаргалсайхан нарыг аваачаад Улаанбаатар хотоос очсон. Бас бусад ах, дүү нар тал талаас цугласан. Намайг 2022 оны 10 дүгээр сарын 11-ний өдөр 11 цагийн үед очиход хүмүүс цугларалдаад нэг, хоёроороо болон хэсэг хэсгээрээ ирцгээж байсан. Улмаар найр эхлээд өдөржин найрлаад үдээс хойш 16-17 цагийн орчимд дуусаад тарцгаасан. Ингээд найранд ирсэн хүмүүс явцгаагаад найр тарсан. Найр тарахад манай том ах талийгаач Ганбаатар, Эрдэнээ ах, эхнэр Эрдэнэчимэгийн хамт мөн би эхнэр Алтанцэцэг болон 2 бага хүүхэдтэйгээ гээд бид нар үлдсэн. Бид нар үлдээд би гадаа гараад хонь мал хашаад, морь малаа аргамжлаад оройхон байшинд орж амрах гээд 19-20 цагийн орчимд найр хийсэн. Шинэ байшинд орсон. Намайг ороход зурагтаар бөх гарч байсан бөгөөд бөх үзээд сууж байхад Лувсандаш ахын эхнэр Саруултуяа тэнд байсан хүмүүст ор засаж өгсөн. Бид нар тэгээд зурагтаа үзээд зарим хүмүүс нь орондоо ороод хэвтэцгээгээд Эрдэнээ ах, талийгаач Ганбаатар ах бид 3 юм яриад сууж бөх үзэнгээ талийгаач ах Ганбаатар намайг наад архиа тойруулаач гэхээр нь би талийгаач ахад нэг хийж өгөөд Эрдэнээ ахад хийж өгөхөд ах нь зүгээр одоо болсон гэсэн. Тэгээд дахиж талийгаач ахад хийж өгсөн. Тэгээд талийгаач ах намайг чи ахтайгаа хамт уу гээд бид 2 тал шил архи хувааж уусан. Архиа ууж дуусгачхаад ор засаж өгөөд унтуулах гэхэд би гэртээ очиж унтана энд унтахгүй гэж хэлээд явахаар болоход Эрдэнээ ах намайг чи ахыгаа хүргээд өгчих гэсэн. Тэгээд гарах гэхэд талийгаач ах архи нэхээд байхаар нь ширээнд дээр байсан тал шилтэй Болор нэртэй архийг Эрдэнэ ах авч өгөөд май энийг аваад яв гэж хэлээд өгсөн. Тухайн архийг талийгаач аваад бид 2 талийгаачийн гэрт очоод ахыг амраах гэхэд гэрт нь гэрэл байхгүй байсан тэнд байсан нарны толины гэрэл залгаж гэрэл асаагаад агаа бид 2 тал шилтэй Болор архиа хувааж уусан. Тэгээд архи дуусаад дахиад намайг очоод Лувсандашийн гэрээс архи аваад ир гэсэн. Тэгэхээр нь би яахын бэ агаа би ч одоо очиж унтлаа, та ч гэсэн амар, одоо хүмүүс унтаж байгаа гэхэд араас гар чийдэн бариад гараад ирсэн. Тэгээд хоёулаа Лувсандашийн гэр лүү хамт явъя, би очоод архи аваадахъя гээд Лувсандаш, Саруултуяа 2-ын унтаж байсан гэрийн хаалгыг нүдээд тэр 2 эхэндээ онгойлгож өгөөгүй. Нэлээд хаалгыг нь цохисны дараа Саруултуяа босож ирээд хаалга онгойлгохоор нь ахдаа архи өгөөч гээд 0.75 литрийн 1 шилтэй архи болон 2 жижиг ундаа аваад агаа бид 2 буцаад талийгаач ахын гэрт ирж тэр архиа хувааж уусан. Очоод талийгаач гал түлээд бид 2 нөгөө архиа хувааж уусан. Архийг талийгаач ах аягалсан. Цай уудаг сэнжтэй аяганд хийж өгсөн. Тэр аягаараа аймар их талаар нь шахуу хийчхээд намайг уу гээд байсан. Би нэг балгаад буцаагаад өгөхөд уу, уу бүгдийг нь уучих гэхээр нь би араас нь ундаа уугаад ундаагаар даруулаад уучихсан. Тэгж ууж байгаад бид 2 найрныхаа тухай яриад найр гоё боллоо энэ тэр гээд ярилцаж сууж байгаад дуу дуулсан. Тэр хоорондоо нөгөө архиа уугаад нэмээд тойруулаад уусан. Тэгж байгаад л би нэг мэдэхэд нэлээд муудсан бас дахиад дуулж байсан тэгж байснаа намайг ямар ч байсан чи муу юм үзээгүй шуналтай пиздаа гэж хэлж байсан. Би болохоор тийм юм ярихгүй шүү агаа гэж хэлээд дуу дуулж байсан. Тэгж байгаад ойр зуур маргалдаад болиод байсан. Дахиад нэг мэдэхэд талийгаач ах намайг нүүр рүү цохисон уу, мангасдсан уу би ямар ч байсан сууж байсан сандлаасаа хойшоо саваад ойчсон. Тэрүүхэн хооронд би бас агаагийн нүүр рүү нь юм уу, цээж хэсэг рүү нь хөлөөрөө тийрч өшиглөсөн. Би босох гээд өндийхөд талийгаач сүх барьчихсан над руу дайрч байсан бөгөөд тэгээд би сүхийг нь булааж авах гээд ноцолдож байснаа л санаж байна. Цааш нь юу болсныг бол сайн санахгүй байна. Нэг мэдэхэд намайг унтаж байхад нэг хүн татсан бөгөөд босоод харахад Эрдэнээ ах хөөе Баагий босоорой гэж байсан. Би босоод ирэхэд Эрдэнэ ах та 2 чинь яачихсан юм бэ гэсэн бөгөөд би өндийгөөд  харахад талийгаач ах гэрийн зүүн талд өөрийнхөө унтдаг орны харалдаа ширээний ард ор руу толгой нь харчихсан хэвтэж байсан. Тэгээд Эрдэнээ ах гараад явчихаар нь би бас араас нь гарч яваад тэнд байсан ах дүү нартай ийм юм боллоо гэж хэлээд бид нар өргөлцөөд ахыг Төв аймгийн Цээл сумын эмнэлэг рүү авч явсан. Тэгээд тэндээсээ дахиад Улаанбаатар хот руу ГССҮ төв рүү аваад явж байхад замд буюу 22-ын товчооны цаахан Эмээлт захын тэр хавьд амьсгал хурааж нас барсан. Сүүлд би мөрдөнд \цагдан хорих байранд/ сууж байхдаа болсон асуудлыг бага багаар санаад байхад талийгаач ах надад агсам согтуу тавиад байсан. Би бас та нарын бага дүү ч гэсэн та нарыг зовоож байгаагүй биз дээ гэж хэлж байснаа санаж байна. Ах ямартай ч намайг чи муу сүртэй пизда, юм үзээгүй энэ тэр гээд агсарч байсныг би санаж байна. Талийгаач ах бид 2-ын маргалдсан асуудал нь намайг сүртэй пизда, юм үзээгүй гэх зэргээр агсам тавьснаас болсон. Бид 2 өмнө нь нэг удаа төмснөөс болоод маргалдаж байсан болоод тэрэнд ах жоохон юм бодож байсан юм шиг байна лээ. Надад 80 шуудай төмсийг намар шуудайг нь 12 000 төгрөгөөр бодож зарчхаад хавар нь би төмсөө авах гээд очиход надад 40 шуудай төмс өгөхөөр нь би 80 шуудай төмс авах ёстой гээд маргалдаад тэгээд тухайн үед жоохон ам мурийсан. Тэгээд би үлдэгдэл мөнгөө авсан юм. Тухайн сүх нь төмөр иштэй, төмөр сүх байсан санагдаж байна. Ер нь бол талийгаач байнга биедээ хутга авч явдаг. Мөн сумын төвийнхөө байшинд бол унтахдаа гудасныхаа завсар жижигхэн улаан иштэй сүх хийж унтдаг байсан. Хутгыг бол байнга авч явна. Талийгаач ах бол ер нь л ширүүн зан ааштай, залуудаа бол бас л атаман байсан хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх 81-82/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5176 дугаартай шинжээчийн: “1.Шинжилгээнд ирүүлсэн ******* гэж хаягласан 42 настай эрэгтэй гэж хаягласан, С00780290 гэсэн хуруу шилний дугаартай, улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэж байна. 2.Уг хуруу шилтэй цус А(II) бүлгийн харьяалалтай байна.” гэх дүгнэлт /хх 119-120/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5179 дугаартай шинжээчийн: “Шинжилгээнд хүргүүлсэн төмөр сүх нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Төмөр сүхний хажуу талаас цусны толбо илэрсэн. ДНХ-н тогтцыг тогтоов. Төмөр сүх нь дээрээс илэрсэн ДНХ-н тогтоц нь амь хохирогч Ц.Ганбаатарын ДНХ-н тогтоцтой тохирч байна.” гэх дүгнэлт /хх 129-130/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 581 дугаартай шинжээчийн: “Ц.Бат-Эрдэнийн биед баруун хацар, доод уруул, зүүн хацар, зүүн завьж, эрүү, цээж, хэвлий, нуруу, баруун гарын сарвуу, зүүн шилбээнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх 133-134/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5177 дугаартай шинжээчийн: “1.Ц.Бат-Эрдэнийн гэх хатаасан цус нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Ц.Бат-Эрдэнийн ДНХ-н тогтцыг тогтоов.” гэх дүгнэлт /хх 141-142/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5178 дугаартай шинжээчийн: “1.Шинжилгээнд ирүүлсэн объектууд нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шаргал өнгийн өмд, бор өнгийн ноосон цамцнаас цус илэрсэн. ДНХ-н тогтцыг тогтоов. 3.Шаргал өнгийн өмд бор өнгийн ноосон цамцнаас илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Ц.Ганбаатарын ДНХ-н тогтоцтой байна.” гэх дүгнэлт /хх 143-144/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 212 дугаартай шинжээчийн: “1.Талийгаач Ц.Ганбаатарын биед тархины эдийн няцралт, тархины эдэд цус харвалт, аалзан хальсан доорх цус харвалт, хатуу хальсны урагдал, гавал ясны хугарал, хуйханд шарх, биед шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4.Талийгаачийн цусанд 0.6% ходоодны шингэнд 0.9% спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. 5.Талийгаач нь /4/-р бүлгийн цустай байна. 6.Талийгаач Ц.Ганбаатар нь гавал тархины хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.” гэх дүгнэлт /хх 154-158/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-11/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх 147-150/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 159-165/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт шинжилгээ /хх 177-178/, төмөр сүх 1 ширхэг, цусны дээж 3 ширхэг, Ц.Бат-Эрдэнийн өмсөж байсан шаргал өнгийн өмд, бор өнгийн цамц, бор өнгийн тэлээ зэргийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх 230/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй түүнийг өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хохирогч Ц.Ганбаатарын эрүүл мэндэд "Тархины няцралт, тархины эдэд цус харвалт, аалзан хальсан доорх цус харвалт, хатуу хальсны урагдал, гавал ясны хугарал, хуйханд шарх, биед шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцралт"  гэмтэл тогтоогдож эдгээр гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах, талийгаач Ц.Ганбаатар нь гавал тархины хавсарсан гэмтлийн улмаас нас барсан талаар Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдож, тухайн цаг хугацаанд амь хохирогч Ц.Ганбаатар, шүүгдэгч Ц.******* нар байсан болох нь;

 Гэрч Д.Эрдэнээгийн өгсөн: “...унтах гээд байж байхад талийгаач Ганбаатар байшинд орж ирээд архи уумаар байна гээд байхаар нь би ширээн дээр байсан 4 хуруу хавьцаа үлдсэн Болор нэртэй архийг шилтэй нь бариулаад Баагий ах Ганбаатарыг хүргээд өгчих гээд байшингаас гаргаад би унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө 2022 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 07 цагийн үед бие засчхаад Ганбаатарыг ганцаараа унтаж байгаа юм чинь дуудаж цай уулгая гэж бодоод гэр рүү нь явсан. Талийгаач Ганбаатарын гэр нь найр болсон байшингаас зүүн хойд зүгт 100 метр зайд байрладаг юм. Тэгээд очоод гэрийн хаалгыг нь онгойлгоод ортол Ганбаатар газар зуухны хойд талд толгой нь хоймор руугаа харсан байдалтай ноосон цамц, өмдтэй, гуталгүй, толгой хэсгээ нэг даавуу маягтай юм бөөгнүүлээд гараараа дарчихсан хэвтэж байсан. Гэр дотор маш их цус болсон байсан бөгөөд талийгаачийн гэдэсний урд хавьд нэг төмөр иштэй, хурц иртэй сүх байхаар нь аваад гэрийн баруун хаяанд нь тавьчхаад гэрийн баруун талын орон дээр нэг дээл нөмөрсөн хүн атиралдаад хэвтэж байхаар нь би хэн юм бол гээд дээлийг нь сөхөөд автал Баагий хэвтэж байсан. Тэгээд энэ чинь юу болсон юм бэ, ахыгаа яачихсан юм бэ гэтэл Баагий өөдөөс юу ч болоогүй юм шиг "яасан юм бэ ахаа" гэж байсан. Талийгаачийг дуудаад сэрээхэд юм ярьж чадахгүй их өндөр амьсгаатай байсан.” гэх мэдүүлэг /хх 18-20/,

Гэрч Д.Саруултуяагийн өгсөн: “Би хамгийн сүүлд аяга таваг, бэлдсэн зүйлээ янзлаад 19 цагийн үед орондоо орсон. Орой хэдэн цагт ирснийг мэдэхгүй байна. Гэнэт хаалга нүдэх чимээ гарсан хэн бэ гэсэн чинь ах нь байнаа гээд талийгаач Ц.Ганбаатар ах байсан. Манай гэрт ороогүй үүднээс ахдаа 1 шил архи өгөөч ээ ахад нь хэрэг болоод байна гэсэн. Тэгээд би 0,75 граммын ногоон өнгөтэй Экс архи өгөөд явуулсан. Талийгаач ах маань дүү Ц.*******тэй хамт ирсэн. Би унтаж байсан нойрмог болохоор архи гуйхаар нь өгөөд явуулсан. Одоо харьж унтаарай гэсэн за гэж хэлээд намайг толгой дээр үнсээд явсан. ...талийгаач ах маань өөрийн төрсөн дүү *******тэй хоносон. Өөр тэнд гадны хүн байгаагүй. Ц.******* сандарчихсан айсан балмагдсан байдалтай ах яачихваа, би мэдэхгүй байна бушуухан эмнэлэг явъя гээд уйлаад байсан. Өмссөн хувцас нь цагаан саарал өнгийн ноосон цамц, цагаан өмдтэй байсан. Өмсөж явсан хувцас нь цус болчихсон байсан.” гэх мэдүүлэг /хх 22-23/,

Гэрч Ц.Лувсандашийн өгсөн: “...Тэр гэр орон бол нэлэнхүйдээ цус нөж болчихсон харагдаж байсан. Тэндээс бид нар дамжлаад миний машинд суулгаад Цээл сумын эмнэлэг рүү аваад явсан. Хажууд ******* би ахыгаа алчихлаа гэж хэлээд орилоод байсан. Чи одоо яасан юм бэ гэхээр би мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгснээ би ингэчихсэн юм байхдаа гээд байсан. Тэр орой тэр 2 хамт хоносон. Өөр гадны хүн байгаагүй гэсэн. Ах болохоор ёоё ёоё гээд нүүр, нүд, толгой нь нэлэнхүйдээ хавдчихсан орилоод байсан.” гэх мэдүүлгүүд /хх 34-35/-ээр тогтоогдож,

Амь хохирогч, шүүгдэгч нар найр дууссаны дараа үргэлжлүүлэн архи уусан болох  нь дээрх гэрчүүдийн мэдүүлэг болон шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...талийгаач гэртээ очиж унтана энд унтахгүй гэж хэлээд явахаар болоход Эрдэнээ ах намайг чи ахыгаа хүргээд өгчих гэсэн. Тэгээд гарах гэхэд талийгаач ах архи нэхээд байхаар нь ширээн дээр байсан тал шилтэй Болор нэртэй архийг Эрдэнээ ах авч өгөөд май энийг аваад яв гэж хэлээд өгсөн. Тухайн архийг талийгаач аваад бид 2 талийгаачийн гэрт очоод 2 тал шилтэй Болор архиа хувааж уусан. Тэгээд архи дуусаад дахиад намайг очоод Лувсандашийн гэрээс архи аваад ир гэсэн. Тэгэхээр нь би яах юм бэ агаа би ч одоо очиж унтлаа, та ч гэсэн амар, одоо хүмүүс унтаж байгаа гэхэд араас гар чийдэн бариад гараад ирсэн. Тэгээд хоёулаа Лувсандашийн гэр лүү хамт явъя, би очоод архи аваадахъя гээд Лувсандаш, Саруултуяа 2-ын унтаж байсан гэрийн хаалгыг нүдээд тэр 2 эхэндээ онгойлгож өгөөгүй. Нэлээд хаалгыг нь цохисны дараа Саруултуяа босож ирээд хаалга онгойлгохоор нь ахдаа архи өгөөч гээд 0.75 литрийн 1 шилтэй архи болон 2 жижиг ундаа аваад агаа бид 2 буцаад талийгаач ахын гэрт ирж тэр архиа хувааж уусан.” /хх 81-82/ гэх мэдүүлгээр нотлогдсон. Хамт архи ууж байхдаа маргаан болж хэн алиныхаа эрх чөлөөнд халдсан болох нь шүүгдэгчийн  шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн өгсөн: “...Тэгж байгаад л би нэг мэдэхэд нэлээд муудсан бас дахиад дуулж байсан тэгж байснаа намайг ямар ч байсан чи муу юм үзээгүй шуналтай пиздаа гэж хэлж байсан. Би болохоор тийм юм ярихгүй шүү агаа гэж хэлээд дуу дуулж байсан. Тэгж байгаад ойр зуур маргалдаад болиод байсан. Дахиад нэг мэдэхэд талийгаач ах намайг нүүр рүү цохисон уу, мангасдсан уу би ямар ч байсан сууж байсан сандлаасаа хойшоо саваад ойчсон. Тэрүүхэн хооронд би бас агаагийн нүүр рүү нь юм уу, цээж хэсэг рүү нь хөлөөрөө тийрч өшиглөсөн. Би босох гээд өндийхөд талийгаач сүх барьчихсан над руу дайрч байсан бөгөөд тэгээд би сүхийг нь булааж авах гээд ноцолдож байснаа л санаж байна. ...Би бас та нарын бага дүү ч гэсэн та нарыг зовоож байгаагүй биз дээ гэж хэлж байснаа санаж байна. Ах ямартай ч намайг чи муу сүртэй пизда, юм үзээгүй энэ тэр гээд агсарч байсныг би санаж байна. Талийгаач ах бид 2-ын маргалдсан асуудал нь намайг сүртэй пизда, юм үзээгүй гэх зэргээр агсам тавьснаас болсон. Бид 2 өмнө нь нэг удаа төмснөөс болоод маргалдаж байсан болоод тэрэнд ах жоохон юм бодож байсан юм шиг байна лээ.” /хх 81-82/ гэх мэдүүлэг болон амь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022.11.25-ны өдрийн 212 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 154-158/, шүүгдэгчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10.17-ний өдрийн шинжээчийн 1.Ц.Бат-Эрдэнийн биед баруун хацар, доод уруул, зүүн хацар, зүүн завьж, эрүү, цээж, хэвлий, нуруу, баруун гарын сарвуу, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна." гэх дүгнэлт зэргээр нотлогдсон.

Шүүгдэгчийн өмгөөлөгч "Хэдийгээр миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээсэн хэдий ч хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, хүнийг алах гэмт хэргийн шинж байхгүй, амь нас аврагдах боломжтой талаар хэлчихсэн, 3-р шатлалын эмнэлгийн тусламж авсан бол амь нас аврагдах боломжтой байсан." гэж,

Хохирогчийн өмгөөлөгч "Шүүгдэгчид холбогдорх хэргийн зүйлчлэл тохироогүй хохирогчийн онц харгис хэрцгийгээр алсан."  гэж маргасан боловч амь хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмнэлгийн тусламж авсан бол амь нас нь аврагдах боломжтой талаар шинжээчийн дүгнэлтэд дурдагдаагүй бөгөөд өмгөөлөгч нарын хүсэлтийг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийг согтуугаар Төв аймгийн Цээл сумын “Хүүлэй хан” 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 10 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө төрсөн ах Ц.Ганбаатарын толгойн тус газар цохиж алсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг гэм буруутай гэж дүгнэснийг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар хүлээн авах үндэстэй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Улсын яллагч шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил 8 сар хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэх,

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна. Хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэх санал тус тус гаргав.

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

1980 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 10-12 насны 2 хүүхдийн хамт /хх 214/ Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 41-р хороо Зээлийн 10-14 тоотод оршин суудаг, албан ёсны гэр бүлийн баталгаатай /хх 215/, Яруу цамхаг ХХК-ны Ц.******* нь 2019 оноос хойш тус компанид цонх, хаалгыг хийж гүйцэтгэх ажлыг хариуцан хамтран ажилладаг талаарх тодорхойлолт /хх 216/, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,  Үүнд:

Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 141 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэгдэж байсан, Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээгээр: "1. Ц.******* нь сэтгэцийн ямар нэг өвчин үгүй. 2.Ц.******* мөрдөн байцаах явцад үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 3.Ц.******* хэрэг хариуцах чадвартай болно " гэх дүгнэлт /хх 177-178/ зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.    

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шүүгдэгч 10-12 насны 2 хүүхэдтэй, албан ёсны гэр бүлтэй, хувиараа ажил хөдөлмөр эрхэлж орлого олдог, урьд нь 1 удаа ял шийтгэгдэж дахин гэмт хэрэг зөрчилд холбогдоогүй зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэв.

            Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь найман жилээс арван таван жил хүртэл хорих ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирлыг шүүхээс гаргуулсан хэмжээнд нөхөн төлсөн ч хохирогч нас барсан тул гэм хор арилаагүй гэж үзэх тул түүнд гэм буруутайд тооцсон зүйл ангиар хорих ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж;

            түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, баримтаар шүүхээс гаргуулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

  Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Март хавтаст хэрэгт оршуулгын зардалд 21 167 195 төгрөг, шүүх хуралдаанд унааны зардал гэх баримтаар 639 855 төгрөг нийт 21 807 050 төгрөгийн гэм хорын хохирол нэхэмжилснээс 1-р хавтаст хэргийн 198-206-р хуудсанд авагдсан баримтаас тэтгэврийн зээл 493 958 төгрөг, Хоршоо хөгжүүлэх сангийн зээл 657 575 төгрөг, ганданд лам нар даасан гэх 800 000 төгрөг нийт 2 537 405 төгрөгийг гэмт гэмт хэргийн улмаас үүссэн гэм хорын хохирол гэж үзэхгүй тул хэрэгсэхгүй болгож үлдэх 19 269 645 төгрөгийн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 10 000 000 төгрөг нөхөн төлсөн байх тул 19 269 645 төгрөгөөс хасаж үлдэх 9 629 790 төгрөгийн шүүгдэгчээс гаргуулж амь хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч Г.Мартад олгохоор шийдвэрлэснийг,

Шүүгдэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирлын нөхөн төлөхөөр 5 хоногийн завсарлага авч 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд нөхөн төлсөн тул энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй болохыг дурдав.

Эрүүгийн 2234000000461 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр сүх 1 ширхэг, цусны дээж 3 ширхэг, Ц.Бат-Эрдэнийн өмсөж байсан шаргал өнгийн өмд, бор өнгийн цамц, бор өнгийн тэлээ зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл /1 хх 83, 2 хх / цагдан хоригдсон 88 хоногийг эдлэх ялд  нь оруулан тооцох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдлаа.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон Цэрэнпунцагийн Бат-Эрдэнийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д 8 /найм/ жил 6 /зургаа/ сар хорих ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон 88 /наян найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Эрүүгийн 2234000000461 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр сүх 1 ширхэг, цусны дээж 3 ширхэг, Ц.Б өмсөж байсан шаргал өнгийн өмд, бор өнгийн цамц, бор өнгийн тэлээ зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

   7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

   8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай. 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Т.БАТЖАРГАЛ

                                      ШҮҮГЧИД                                       Ю.ЭНХМАА

                                                                                                         Ш.ГАНДАНСҮРЭН

хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.