Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 117

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.9 дэх хэсэг, 155 дугаар зүйлийн 155.3, 155.4 дэх хэсэгт зааснаар Л-н М-йг эрэн сурвалжилсугай.

2. Иргэн Л.М-г эрэн сурвалжилж оршин суугаа газрын хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг С..... аймгийн С.....сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Ц-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэн Л.М-р нь .... Б...... дүүргийн ....дугаар хороо, ...дугаар гудамж, ... тоотод оршин сууж, У.... хот .... дүүрэг, Ө... захын ард байрлах автомашин засварын хашаанд машин засдаг, 99.....гэсэн утасны дугаартай болохыг тус тус дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

6.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ЭРДЭНЭМӨНХ