Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 21

 

2023                    03              2                                          2023/ШЦТ/21

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж,

  Нарийн бичгийн дарга*******

   Улсын яллагч *******

   Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

  Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 222.0000.8600.22 тоот хэргийг 2023 оны 03 сарын 10-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, *******,*******, ажилтай, ам бүл ,,, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Чойрд овогт Отгоннасангийн Амарсайхан /ПЙ87081771/

           Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч химийн хорт бодисыг хямд оруулж ирж, айлуудын нүхэн жорлонг ариутгах зорилгоор 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр БНХАУ-ын иргэн гэгчийн данс руу 92,000 төгрөг шилжүүлэн 260 кг хэмжээтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 тоот хамтарсан тушаалаар батлагдсан "Химийн хорт болон аюултай бодисын тухай" жагсаалтад орсон "Гурван хлорт изоцианурын хүчил" гэх химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар Дорноговь аймгийн суманд байрлах хилийн гаалиар буюу Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Хавар болоод айлуудын нүхэн жорлонгоос эвгүй үнэртдэг. Манай гэрийн нүхэн жорлонгоос эвгүй үнэр, үнэртээд байдаг болохоор энэ муухай үнэрийг дарах бодис гадуур фейсбүүк, захуудаар зөндөө зарагддаг. Гэхдээ 1 кг нь 15,000 төгрөг гээд үнэтэй байсан. Тэгээд өөрийнхөө болон найз нөхөд ах дүүгийндээ ч гэсэн авъя гэж бодоод таньдаг хүн рүүгээ ви чатаар холбогдоод хэлсэн чинь 1 килограммыг 3500 төгрөг юм байна гэсэн. Тэгээд ви чатаар ороод захья гэсэн асуудалгүй, ачаанд өгөөд явуулчихъя чи хэдэн ч килограммыг авсан ч болно гэхээр нь өөрт байсан 970,000 төгрөгийг шилжүүлсэн. Хэзээ авах, тэр үед нь миний утасны дугаарыг тавиад явуулчихаарай гэж хэлж захисан. Би үүнийг ямар нэгэн химийн хортой аюултай бодисын жагсаалтад орсон, хориглосон бараа гэж мэдээгүй байсан. Өөрийнхөө захиж авхуулсан зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би бараагаа бичиг баримттай тулгаж шалгаагүй улмаас зөрчил гаргасан байна. БНХАУ-аас импортолсон  ХНС555327 дугаартай чингэлэгт ачигдан ирсэн барааг гаалийн байгууллагад дагалдаж ирсэн бичиг баримт, гарал үүслийн бичгийг үндэслэн мэдүүлсэн. Тухайн чингэлэгт химийн бодис ачигдаж ирсэн талаар мэдээгүй. ...2022 оны 06 сарын 20-ны өдөр БНХАУ-аас 0 тонны чингэлэг орж ирээд гаалийн бүрдүүлэлтийг нь хийсэн чинь чингэлгийн дунд шар өнгийн хуванцар савтай шингэн зүйл гарч ирсэн.Тэгээд гаалийн байцаагч уг эд зүйлийг хураан авч шинжилгээ хийлгэхэд хортой химийн бодис гэсэн хариу гарсан. ...миний зөвшөөрөлгүй ачуулаад ийм асуудал үүссэн юм. ...26 торх 300 кг  химийн бодис нь ямар ч эзэнгүй болчхоод байгаа тэгээд би урд байдаг хужаагаас асуусан чинь би чамд хэлэлгүй ачуулсан юмаа гэж хэлсэн, тэгэхээр нь би энэ хэний химийн бодис вэ гэсэн чинь би хэлэхгүй гээд утсаа салгасан түүнээс хойш утсаа аваагүй. ...Оргилтой вичатаар холбогдож “би чиний явуулсан бодисноос болоод цагдаа дээр асуудалтай болчихлоо, энэ бодисыг хэн рүү явуулсан юм бэ? гэхэд надад гэсэн дугаар өгсөн.  Уг дугаар луу залгаж ярихад 26 хайрцаг химийн бодис чинь цагдаа дээр шалгагдаж байгаа, үүнээс болж би асуудалд ороод байна та нар үүнийгээ өөрсдөө зохицуул гэж хэлсэн. Түүнээс хойш дахиж өөрөө би утас руу залгаж уг 26 хайрцаг химийн бодисыг Улаанбаатар хотод ирчихсэн байна ирж аваарай гэж руу ярихад өмнө нь надтай ярьж байсан эрэгтэй хүн хот руу энэ дугаараар явуулчих гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 35-36,69-70/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би тухайн чингэлэгийг гаалийн үзлэг шалгалтанд бэлтгэх зорилгоор ачаа барааг буулгасан. Тухайн чингэлэгт торхтой, хурц үнэртэй зүйл байсан нь үнэн. Өөр мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-1/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...миний гаргасан дүгнэлтээр уг химийн бодис нь аюултай бодисын ангилалд багтана, байгаль орчны яамны химийн бодис импортын тусгай зөвшөөрөлтэй компани оруулж ирнэ. ...уг изоцианур гэх химийн бодис нь хүний биед нүд хүчтэй гэмтээгч цочроогч нэг удаагийн нөлөөллөөр эрхтэн системийг хордуулдаг амьсгалын зам хүчтэй гэмтээгч хоруу чанартай. ...цагаан өнгийн хурц үнэртэй нунтаг зүйл байсанг шинжилгээнд хамруулахад цианурын хүчил гэж илэрсэн уг дүгнэлтийг гаргахад тусгай багаж болон химийн шинжлэх журмын дагуу дүгнэлтийг гаргасан”гэх мэдүүлэг /хх-ийн 39-0/

    Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6, 31-31/

Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 19-20/

2022 оны 07 сарын 01-ний өдрийн дугаартай Харъяа гаалийн газар, хороо салбар лабораторийн магадлан шинжилгээний “шинжилгээний дүн болон дагалдах бичиг баримт зэргээс үзэхэд тус компаний импортлож буй бараа нь 3 хлорт изоцианурын хүчил байна” гэх дүгнэлт /хх-ийн 23-2/

2022 оны 07 сарын 20-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 30/

Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт /хх-ийн 9-52/

2022 оны 12 сарын 21-ний өдрийн барааг хүлээлцэх тухай акт /хх-ийн 65/

2022 оны 12 сарын 21-ний өдрийн эд зүйлээс дээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 67/

2022 оны 12 сарын 19-ны өдрийн 06/7373 дугаартай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тоот /хх-ийн 109/

Шүүгдэгч*******ы эрүүгийн хариуцлаг хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 10/зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч БНХАУ-аас химийн хорт бодисыг хямд оруулж ирж, айлуудын нүхэн жорлонг ариутгах зорилгоор 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр БНХАУ-ын иргэн гэгчийн данс руу 92,000 төгрөг шилжүүлэн 260 кг хэмжээтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 тоот хамтарсан тушаалаар батлагдсан "Химийн хорт болон аюултай бодисын тухай" жагсаалтад орсон "Гурван хлорт изоцианурын хүчил" гэх химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар Дорноговь аймгийн суманд байрлах хилийн гаалиар буюу Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлэсэн мэдүүлэг, гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 06 сарын 20-ны өдөр БНХАУ-аас 0 тонны чингэлэг орж ирээд гаалийн бүрдүүлэлтийг нь хийсэн чинь чингэлгийн дунд шар өнгийн хуванцар савтай шингэн зүйл гарч ирсэн.Тэгээд гаалийн байцаагч уг эд зүйлийг хураан авч шинжилгээ хийлгэхэд хортой химийн бодис гэсэн хариу гарсан. ...миний зөвшөөрөлгүй ачуулаад ийм асуудал үүссэн юм. ...26 торх 300 кг  химийн бодис нь ямар ч эзэнгүй болчхоод байгаа тэгээд би урд байдаг хужаагаас асуусан чинь би чамд хэлэлгүй ачуулсан юмаа гэж хэлсэн, тэгэхээр нь би энэ хэний химийн бодис вэ гэсэн чинь би хэлэхгүй гээд утсаа салгасан түүнээс хойш утсаа аваагүй. ...Оргилтой вичатаар холбогдож “би чиний явуулсан бодисноос болоод цагдаа дээр асуудалтай болчихлоо, энэ бодисыг хэн рүү явуулсан юм бэ? гэхэд надад гэсэн дугаар өгсөн.  Уг дугаар луу залгаж ярихад 26 хайрцаг химийн бодис чинь цагдаа дээр шалгагдаж байгаа, үүнээс болж би асуудалд ороод байна та нар үүнийгээ өөрсдөө зохицуул гэж хэлсэн. Түүнээс хойш дахиж өөрөө би утас руу залгаж уг 26 хайрцаг химийн бодисыг Улаанбаатар хотод ирчихсэн байна ирж аваарай гэж руу ярихад өмнө нь надтай ярьж байсан эрэгтэй хүн хот руу энэ дугаараар явуулчих гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/ гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би тухайн чингэлэгийг гаалийн үзлэг шалгалтанд бэлтгэх зорилгоор ачаа барааг буулгасан. Тухайн чингэлэгт торхтой, хурц үнэртэй зүйл байсан нь үнэн. Өөр мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-1/,  гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...миний гаргасан дүгнэлтээр уг химийн бодис нь аюултай бодисын ангилалд багтана, байгаль орчны яамны химийн бодис импортын тусгай зөвшөөрөлтэй компани оруулж ирнэ. ...уг изоцианур гэх химийн бодис нь хүний биед нүд хүчтэй гэмтээгч цочроогч нэг удаагийн нөлөөллөөр эрхтэн системийг хордуулдаг амьсгалын зам хүчтэй гэмтээгч хоруу чанартай. ...цагаан өнгийн хурц үнэртэй нунтаг зүйл байсанг шинжилгээнд хамруулахад цианурын хүчил гэж илэрсэн уг дүгнэлтийг гаргахад тусгай багаж болон химийн шинжлэх журмын дагуу дүгнэлтийг гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-0/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6, 31-31/, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 19-20/,  2022 оны 07 сарын 01-ний өдрийн дугаартай Харъяа гаалийн газар, хороо салбар лабораторийн магадлан шинжилгээний “шинжилгээний дүн болон дагалдах бичиг баримт зэргээс үзэхэд тус компаний импортлож буй бараа нь 3 хлорт изоцианурын хүчил байна” гэх дүгнэлт /хх-ийн 23-2/, 2022 оны 07 сарын 20-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 30/, химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт /хх-ийн 9-52/, 2022 оны 12 сарын 21-ний өдрийн барааг хүлээлцэх тухай акт /хх-ийн 65/,  2022 оны 12 сарын 21-ний өдрийн эд зүйлээс дээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 67/,  2022 оны 12 сарын 19-ны өдрийн 06/7373 дугаартай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тоот /хх-ийн 109/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Энэхүү гурван хлорт изоцианурын хүчил" гэх химийн хорт, аюултай бодис нь  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 тоот хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтад багтсан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтанд орсон байх тул шүүгдэгч ы дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч******* нь энэ үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдсэн,Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч*******д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон байна.

Хохирол төлбөрийн хувьд:

Хэргийн материалд шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжилсэн баримт байхгүй тул түүнийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүхээс шүүгдэгч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “химийн хорт, аюултай бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 26 торх, 260 кг жинтэй гурван хлорт изоцианурын хүчил гэх бодис нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний төвийн хашаанд хадгалагдаж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.  

Иймд 26 торх, 260 кг жинтэй “гурван хлорт изоцианурын хүчил” гэх бодисыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй,гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба энэ хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ы хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,хохирол төлбөргүй зэргийг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчид 500 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,00,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч уг торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр санал гаргасан бөгөөд шүүхээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин орлого зэрэг байдлыг харгалзан торгуулийн ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн , 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 500 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,00,000 /таван сая дөрвөн зуун мянга/  төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн , 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч д оногдуулсан 5,00,000 төгрөгийн торгох ялыг  2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний төвийн хашаанд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан 26 торх, 260 кг жинтэй “гурван хлорт изоцианурын хүчил” гэх бодисыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Дорноговь аймгийн дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 1 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.Ц