Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2019/ДШМ/34

 

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                       Прокурор Ч.Энхжаргал

                                                        Яллагдагч Л.Э

                                                        Нарийн бичгийн дарга Л.Сүхбар нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЗ/395 дугаар шүүгчийн захирамжтай, Л.Э, О.Д нарт холбогдох эрүүгийн 1826005340116 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлээр 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч,  шүүгч Д.Эрдэнэбилэгийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, гавьяа шагналгүй, урьд

Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дyraap зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

мөн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,

мөн Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 cap 8 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 4 cap 8 хоногийн хугацаагаар тогтоож  байсан, Цоохор овгийн Л.Э,

 

Монгол Улсын иргэн, 1969 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн 127 дугаар байрны 3-29 тоотод оршин суудаг, урьд

Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100000 төгрөгийн торгох ялаар ,

мөн Сум дундын 1-р шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих  ялаар,

мөн  Сум дундын 1-р шүүхийн 2000 оны дугаар 7 дугаар сарын 28-ны өдрийн 1/154 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,

мөн Сум дундын 1-р шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

мөн Сум дундын 1-р шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/153 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаая хорих ялаар,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Сайхан овгийн О.Д,

 

Яллагдагч Л.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 09-10 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн 10-09 тоотод оршин суух иргэн Ч.О-ын монгол гэр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хаалганы цоожыг нь эвдэлж нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох 1 метр урттай хулсан ташуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.000.000  төгрөгийн,

Мөн согтуурсан үедээ 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 17-19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 04-04 тоотод оршин суух иргэн Д.Ц-ын хувийн сууц буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд цонхоор нь нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг шүрэн хөөрөг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.740.000  төгрөгийн,

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн 30-09 тоотод оршин суух иргэн Д.Г-гийн хувийн сууц буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд цонхоор нь нэвтэрч бусдын эд хөрөнгө болох эрэгтэй хүний арьсан дээл 1 ширхэг, эрэгтэй хүний хромон гутал 1 хос, дунд гарын шүрэн толгойтой хаш хөөрөг 1 ширхэг, тэнзэн ташуур 1 ширхэг, орчин цагийн хийцтэй мөнгөн аяга 4 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5.250.000  төгрөгийн,

 2018 оны 11 дүгээр сарын дунд үед 23 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 39-08 тоотод оршин суух иргэн Т.Г-ын гэрт орж түүний эхнэр Б.Д-өөс юм лавлаж асуугаад гарахдаа гэрийнх нь хойд талд байрлах авдран дээр байсан монгол дарханы хийцтэй, шүрэн толгойтой, цагаан өнгөтэй хаш хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 14.000.000 төгрөгийн,

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр согтуурсан үедээ, О.Д-тай бүлэглэж Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн 108 дугаар байрны 60 тоотод оршин суух иргэн Д.Ц-ын орон сууц буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хаалгаар нь нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 10 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.240.000  төгрөгийн,

 Согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 09-18 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 25-04 тоотод оршин суух иргэн Ч.П-ийн хувийн сууц буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд цонхоор нь нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 1 ширхэг хонины бүтэн махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 110.000  төгрөгийн,

Согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хангамж худалдааны төвийн орчимд иргэн С.Т-ийн 3 ширхэг гуулин цагаан аягыг 500.000 төгрөг, 1 тооны үхрээр худалдаж авна гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, уг аягануудыг 100.000 төгрөгийн барьцаанд тавиулж, биет 100.000 төгрөгийг залилан авч, бусдад нийт 25.370.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

О.Д нь согтуурсан үедээ, Л.Э-той бүлэглэж 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн 108 дугаар байрны 60 тоотод оршин суух иргэн Д.Ц-ын орон сууц буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хаалгаар нь нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 10 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.240.000  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Л.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, О.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

                                                                                       

Анхан шатны шүүх, Л.Э-ын үйлдсэн хулгайн гэмт хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна гэж дүгнэн Л.Э, О.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн прокурорт буцаан, Л.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, О.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол тус тус хэвээр үргэлжлүүлэхээр, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн их гарын пойлоосон аяга 3 ширхгийг хэргийн хамт хүргүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан шийдвэрлэсэн байна.

2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар Прокурорын эсэргүүцэлдээ:

“...Тус аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.Э, О.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргүүдэд буруутгаж 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 121 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг харьяалах анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр шүүхийн санаачлагаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж 2019/ШЗ/395 дугаартай шүүгчийн захирамжаар “яллагдагч нэг төрлийн гэмт хэрэгт өмнө нь ял шийтгүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд дээрх хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэгтгэн явуулах нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна” гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж байна.

Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт  “...Яллагдагч Л.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд 7 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авсан гэмт хэрэгтээ” гэж бичсэн боловч 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 69 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Л.Э-ын дээрх 7 удаагийн үйлдлүүд нь 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хооронд үйлдэгдсэн байхад уг цаг хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд гэж гэмт хэрэг төгссөн цаг хугацааг 1 сараар урагшлуулж бичсэнийг зөвтгөх,

Шүүгдэгч Л.Э-д холбогдох 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тул 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 121 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдсэн яллагдагч Л.Э, О.Д нарт холбогдох 7 удаагийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолыг нэгтгэж ял оногдуулах боломжтой байна гэж үзэж байна. Учир нь хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй тул шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэх боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж заасан заалт нь мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаас нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэх заалтын малгай заалт биш бөгөөд тус тусдаа өөр утга санааг илэрхийлж байх тул мөн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг нэгтгэх боломжгүй гэж үзэж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж байна гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-д “цагаатгагдсан хүн, хуулийн этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй хүн, хуулийн этгээдэд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэх шинээр илэрсэн нөхцөл байдалд дээрх хэргийн байдал хамаарахгүй юм. Л.Э-д холбогдох өмнөх шийтгэх тогтоолд дурдагдсан 7 удаагийн үйлдлийн хойно, тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа Л.Э-д холбогдох гэмт хэргүүд нотлогдож эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нөхцөл байдлыг өмнөх шийтгэх тогтоол гарах үед гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг харгалзан шүүх хэргийг нэгтгэх нь зөв гэж үзэж байгаа нь ойлгомжгүй, цаашид энэ төрлийн гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд буруу практик тогтоож байна гэж үзэж байна.

Иймд Л.Э, О.Д нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЗ/395 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Л.Э, О.Д нар нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр согтуурсан үедээ бүлэглэж Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн 108 дугаар байрны 60 тоотод оршин суух иргэн Д.Ц-ын орон сууц буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хаалгаар нь нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 10 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.240.000  төгрөгийн,

Л.Э нь ганцаараа 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 09-10 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн 10-09 тоотод оршин суух иргэн Ч.О-ын монгол гэр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хаалганы цоожыг нь эвдэлж нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох 1 метр урттай хулсан ташуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.000.000  төгрөгийн,

Мөн согтуурсан үедээ 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 17-19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 04-04 тоотод оршин суух иргэн Д.Ц-ын хувийн сууц буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд цонхоор нь нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг шүрэн хөөрөг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.740.000  төгрөгийн,

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн 30-09 тоотод оршин суух иргэн Д.Г-гийн хувийн сууц буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд цонхоор нь нэвтэрч бусдын эд хөрөнгө болох эрэгтэй хүний арьсан дээл 1 ширхэг, эрэгтэй хүний хромон гутал 1 хос, дунд гарын шүрэн толгойтой, хаш хөөрөг 1 ширхэг, тэнзэн ташуур 1 ширхэг, орчин цагийн хийцтэй мөнгөн аяга 4 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5.250.000  төгрөгийн,

 2018 оны 11 дүгээр сарын дунд үед 23 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 39-08 тоотод оршин суух иргэн Т.Г-ын гэрт орж түүний эхнэр Б.Д-өөс юм лавлаж асуугаад гарахдаа гэрийнх нь хойд талд байрлах авдран дээр байсан монгол дарханы хийцтэй, шүрэн толгойтой, цагаан өнгөтэй хаш хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 14.000.000 төгрөгийн,

2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 09-18 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 25-04 тоотод оршин суух иргэн Ч.П-ийн хувийн сууц буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд цонхоор нь нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 1 ширхэг хонины бүтэн махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 110.000  төгрөгийн,

2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хангамж худалдааны төвийн орчимд иргэн С.Т-ийн 3 ширхэг гуулин цагаан аягыг 500.000 төгрөг, 1 тооны үхрээр худалдаж авна гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, уг аягануудыг 100.000 төгрөгийн барьцаанд тавиулж, биет 100.000 төгрөгийг залилан авч, бусдад нийт 25.370.000  төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.

 

Л.Э-ын 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртлэх хугацаанд иргэн Д.Э, Ц.Л, Д.Д, С.Л, Ж.И, Ц.Ц, Г.Г нарынхаас эд зүйл хулгайлсан үйлдэлд нь тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар ял шийтгүүлсэн нь хэрэгт авагдсан дурдсан шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдсон, түүний 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртлэх хугацаанд иргэн Ч.О /Ч.А/, Д.Ц, Д.Г, Т.Г, Д.Ц, Ч.П, С.Т нарынхаас эд зүйл хулгайлсан нэг төрлийн хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэгтгэн явуулах нь яллагдагч Л.Э-ын эрх зүйн байдлыг дээрдэхээр байна гэж дүгнэн Л.Э, О.Д нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй, хууль ёсны  гарсан байна.

Л.Э-ын 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртлэх хугацаанд иргэн Д.Э, Ц.Л, Д.Д, С.Л, Ж.И, Ц.Ц, Г.Н нарын гэрээс эд зүйл хулгайлсан үйлдэлд нь яллах дүгнэлт үйлдэх үед Л.Э нь сүүлийн энэ хэрэгт сэжиглэгдээгүй байсан бол түүнд холбогдох хэргүүдийг тус тусад нь хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж,  оногдуулах ялыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэгтгэн шийдвэрлэх боломжтой юм.

Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Ч.О / Ч.А/-ын гэрээс хулсан ташуур хулгайлагдсан хэрэгт 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрчээр болон сэжигтэнгээр Ч.О, Л.Э нарыг асууж авсан мэдүүлгүүд /1-р хх-12-13х, 16-17х/, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөгчийн тогтоол/1-р хх-1х/,

иргэн Д.Цэцэгбадамынхаас мөнгөн аяга, шүрэн хөөрөг хулгайлагдсан хэрэгт 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр Д.Ц, Л.Э нарыг асууж авсан мэдүүлгүүд /1-р хх-71-72х/, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн мөрдөгчийн тогтоол/1-р хх-42х/,

иргэн  Д.Г-гийн байшингаас эд зүйлс хулгайлагдсан гэх үйлдэлд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэрчээр Л.Э нарыг асууж авсан мэдүүлэг /1-р хх-141-142х/, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн  мөрдөгчийн тогтоол/1-р хх-114х/,

иргэн Д.Ц-ын байшингаас мөнгөн аяга хулгайлагдсан хэрэгт 2018 оны 12 дугаар сарын 18, 24-ний өдрүүдэд гэрчээр Ч.Б, Л.Э нарыг асууж авсан мэдүүлгүүд /1-р хх-244-245х, 248-249х/, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /1-р хх-218х/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд Л.Э-ыг дээр дурдсан хэргүүдэд хангалттай сэжиглэх үндэслэлтэй байсан бөгөөд түүнд холбогдох бүх гэмт хэргүүдийг нэгтгэн хянан шийдвэрлэх боломжтой байжээ.

 Л.Э-д холбогдох хэргийг нэгтгэн хянан шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн 1.1-д заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЗ/395 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.