| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2023/0141/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/159 |
| Огноо | 2023-03-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Бат-Амгалан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/159
2023 03 09 2023/ШЦТ/159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч З.Бат-Амгалан,
хохирогч ***,
хохирогч, шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Түвшинжаргал,
шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Х.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос
***овогт ***,
*** овогт ***нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210004640256 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ***төрсөн, ***настай, эрэгтэй, ***, ***, ***, ***, ***, *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ***овогт *** (РД: ***).
2. Монгол Улсын иргэн, *** төрсөн, ***настай, эрэгтэй, ***, ***, ам бүл- ***хамт, ***дугаар хороо*** тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, *** овогт ***(РД: ***).
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч *** нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, Миний гэр хотхоны 60-г байрны 65 тоотод хохирогч ***ыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч *** нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, Миний гэр хотхоны 60-г байрны 65 тоотод ***ын буруутай үйл ажиллагааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, цээж, нуруу, шилбэнд цус хуралт, баруун, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэгт:
1. Шүүгдэгч ***гээс: 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 18 цаг 10 минутаас *** цаг 20 минутын хооронд найз *** залгаад ***тай хамт байна гэж байсан. ***ыг 2-3 жилийн өмнөөс манай найзтай дотно харилцаатай байсан учраас мэддэг байсан. ***ыг танихгүй. Тэгээд над руу залгаад хүрээд ир гэсэн. Би гэр бүлтэйгээ хамт явж байсан учраас орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн *** дүгээр хорооны “Миний гэр хотхон”-ы 60-г байранд яваад очиход үүднээс манай найз тосож аваад тухайн байрны дэлгүүрээс дөрвөн шил сөжү, найман лааз пиво, нэг ширхэг вино надаар авхуулсан. Гэрт нь ороход *** охины хамт болон *** нар байсан. Удалгүй гаднаас ***гэх охин орж ирсэн. Энэ ямар учиртай охин бэ гээд асуухад *** манай охиныг хардаг охин байгаа юм гэж байсан. ***гэж охин өрөөндөө орсон. Бид нар юм ярьж байгаад дөрвөн шил сөжүний хоёрыг уусан. Нэгийг нь *** бид хоёр уусан. Нэг шил сөжү бүтнээрээ үлдсэн. 1-2 цагийн дараа тамхи татах гээд ***тай хамт гарсан. Энэ үед ***, *** хоёр буйдан дээр хэвтэж байсан. Гэрэл унтраалттай байсан. ***гэж охин ***ын охиныг харж байсан. Бид хоёр тамхи татаад орж ирсэн. *** орж ирээд текний цаана утсаа үзэж байсан. Намайг гутлаа тайлж байхад ***ын утас дуугараад *** утсыг нь авсан. Тэгээд нэг их удаагүй байхад “чи дандаа ингэдэг байхгүй юу” гээд ***, ***од үг хаяж байсан. Энэ үед *** утсаа оролдож байсан, би коридорт байсан. ***, ***ыг сэрээсэн. Тэгээд шил хоорондоо хавиралдах чимээ тас хийх дуу гарсан. Тэгтэл ***, ***ыг сөжүний шилээр цохисон. Тухайн үед би дээлтэй байсан. Дээлээ тайлж, хөөргөө тавиад гүйх хооронд ***, ***ыг үсдэж, алгадсан зүйл болсон гэж байна. Би хараагүй. *** найзыгаа очиж өмөөрсөн. *** гүйж очоод ***ыг алгадахыг сонссон, мөн үстсэн байсан. Би дундуур нь ороод та нар болиоч гээд салгасан. Энэ үед нэгнийгээ үсдэх, алгадах зүйл байсан. Би энэ үед тухайн хүмүүсийг тайвшруулсан. *** энэ үед нэлээд согтсон байсан. ***ыг түлхэж, *** цааш нь өөр өрөөнд оруулсан. *** цагдаа дуудсан. Тэгэхээр нь би бүгдийг нь тайвшруулаад би явахгүй бол болохгүй гээд явсан. гэсэн,
2. Шүүгдэгч ***оос мэдүүлэхдээ: 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дотно харилцаатай байсан *** намайг гэртээ Хан-Уул дүүргийн *** дүгээр хороонд “Миний гэр хотхон”-ы ***-г байрны *** тоотод дуудахаар нь очиж хоносон. Маргааш нь ***ын найз *** нь ирсэн. ***, ***, түүний охин гурав ууланд алхахаар яваад, би хоол хийж байхаар үлдсэн. Би хоол хийж байгаад байрны доод дэлгүүрээс нэг ширхэг сөжү, пиво авсан. Хоол хийж байхдаа тал сөжүг, пивыг ууж дуусгасан. Удаагүй байхад ***, ***, түүний охин ууланд алхаад ирлээ гээд орж ирсэн. Миний хийсэн хоолыг идэж, үлдсэн сөжүг уусан. Бид хоорондоо ярилцаж байгаад сөжү, пиво нэмж авахаар болоод би дэлгүүрээс хоёр шил сөжү, дөрвөн лааз пиво авсан. Тухайн сөжү, пивыг бид нар хувааж ууж байгаад, би найз *** рүү утсаар бид хамт байна гэж ярьсан. *** 8 цагийн үед ***ын гэрт ирсэн. *** бид хоёр дэлгүүрээс 1 шил сөжү, найман лааз пиво, нэг шил вино аваад ***, ***, *** бид нар хувааж уусан, нэлээд согтсон байсан. Тухайн үед би илүү их согтуу байсан учраас буйдан дээр унтсан. Энэ үед миний утас руу миний эмэгтэй найз над руу залгасан байсан. *** миний утсыг авсан байсан. Тухайн үед *** бид хоёр дотно харилцаатай байсан учраас намайг хардаж сөжүний шилээр цохисон. Миний хамраас цус гарч, уурлаж босож ирээд ***тай маргалдсан. Энэ үед би ***ыг алгадсан. Энэ үед хохирогч *** миний нүд рүү гараа хийх шиг болсон. Тэгээд би ***ыг 2-3 удаа түлхсэн. Энэ үед ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. Энэ үйлдэлдээ маш их харамсаж байгаа. Тухайн үед өөрийн сэтгэл зүйгээ барьж, тэвчсэн бол ийм гэмт хэрэг гарахгүй байх байсан. Миний хувьд хамар хугарсан, хүчтэй өвдөлт өгч байсан учраас ***тай маргалдаж, улмаар *** орж ирж ийм зүйл болсон. Тухайн үед найз *** салгаж, хүмүүсийг тайвшруулж байсан. Цагдаагийн байгууллагад *** дуудлага өгсөн байсан. Би бас дуудлага өгсөн. Цагдаа нар ирсэн. ***ын биед хөнгөн хохирол учруулсандаа маш их харамсаж байна гэсэн,
-хохирогчоор мэдүүлэхдээ: Тухайн үед бид нар архи ууж хоорондоо юм ярьж, хөгжилтэй байсан. Бид нарын хувьд хариуцлагагүй харилцааны асуудлыг гаргаснаас болж ийм зүйл болсон. Надад хамрын ясны хугарал, нэлээд хэдэн хэсэгт хөхрөлт үүссэн, хагалгаанд орох шаардлагатай байгаа. Энэ асуудал бид нараас өөрсдөөс болсон учраас хэн нэгнээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, саналгүй. Тухайн үед миний хамрыг *** цохисон талаар яагаад мэдүүлэг өгөөгүй вэ гэхээр нөхрөөсөө салах гэж байгаа, хоёр хүүхдээ өөр дээрээ авах хүсэлтэй байгаа, шүүх цагдаагийн асуудал үүсэх юм бол хүүхдүүдийг нь өгөхгүй гэж байсан. Би өөрөө хүүхдийн байгууллагад ажиллаж байсан учраас энэ талаар мэдэж байсан. Дотно харилцаатай байсан учраас ***ыг гэж хэлж мэдүүлэг өгч чадаагүй. Надад гэмтэл учруулсан гэж яллагдагчаар татагдсан *** тухайн үйл явдлыг салгаж хооронд нь эвлэрүүлсэн. Надад *** гэмтэл учруулаагүй, буруу хүн яллагдагчаар татагдсан. Миний хувьд санал, гомдол байхгүй. гэсэн,
3. Хохирогч ***аас: 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 14 цаг 30 минутын үед ***аас дуудлага ирсэн. Цагаан сарын үе болохоор би хөдөөнөөс ирээд удаагүй байсан. *** ирж хоол ид, гэрт охин болон *** бид гурав байна, охиныгоо салхинд гаргая, ууланд алхъя гээд байхаар нь 15 цаг 30 минутын үед очиход ***, охин ***, *** нар байсан. Би очиж цай уугаад ***тай охиныг нь аваад Богд уул руу алхахаар явсан. *** хоол хийгээд байж байя гээд үлдсэн. Буцаад 18 цагийн үед ирэхэд *** будаа агшаасан, хоолоо хийж дуусаагүй байсан. Гаднаас сөжү, пиво оруулж ирж уусан, нэлээд халсан шинжтэй байсан. *** ***ын хийж байсан хоолыг үргэлжлүүлж хийсэн. *** цагийн үед хоол болсон. Дахин сөжү, пиво гаднаас оруулж ирсэн. ***ын найз 20 цаг 30 минутын үед ирсэн. Ингээд байж байхад ***гэж охин гаднаас орж ирсэн. ***ыг би мэднэ. 2-3 сарын өмнөөс гэрт нь байсан. Өмнө нь уулзаж байсан. ******ын охиныг аваад өрөөндөө орсон. ***, *** нар намайг архи согтууруулах ундааны зүйл бараг хэрэглэдэггүй, хэрэглэсэн ч өөрийгөө хянах чадвартай уудаг гэдгийг мэдэж байгаа байх. Тухайн үед уугаагүй, амссан. 22 цагаас хойш энэ үйл явдал болсон. ***ын найз *** орцны код мэдэхгүй хамт гаръя гэж хэлэхээр нь хамт гараад 10 орчим минутын дараа би түрүүлж гэр рүү орж ирэхэд *** нүцгэн, ямар ч хувцасгүй нойлын өрөөний үүдэнд зогсож байсан. Би яагаад нүцгэн байгаа юм, ***аа *** нүцгэн байна, ***аа гээд орилоход ***нойлын өрөөг дотор талаас нь түгжсэн байсан. ***ын охин унтаж байсан. *** тасралтын байдалтай босож ирсэн. ***, *** нар ***ын хувцсыг өмсгөх гэж буйдан дээр хэвтүүлэх гэж оролдсон, өмсөөгүй. Тэгээд хөнжил авч ирж ***ыг хучсан. Энэ үед ***нойлын өрөөнөөс гарч, жижиг өрөө рүү орсон. Тэгээд нөхцөл байдал намжсан. ***ын хажуугаар *** хэвтсэн. Би текний хажууд очиж утсаа оролдож зогссон. Энэ үед *** үүдэнд байсан. Тэгтэл утас дуугарсан. Ямар дугаар залгасан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан *** утсаар ярьж байгаа хүнтэй муудалцсан. Сөжүний шилээр цохих процесс болоогүй. Надад тухайн үед авсан зураг байгаа. Тухайн зурагт текний байрлал өөрчлөгдөж шил хагарсан байгаа. Тэр шилэн дээр *** гишгэж хөлөө эсгэсэн. Тэгээд *** утсаар ярьж байгаа хүнтэй муудалцаж, ***ыг сэрээх гэхэд сэрэхгүй байсан. *** цохисон нь үнэн, гэхдээ сөжүний шилийг хагартал цохиогүй. Тэгээд *** сэрсэн, дотуур хувцсаа өмссөн, хувцсаа бүтэн өмсөөгүй байсан. ***ыг *** цохисон, тэгэхээр нь дундуур нь орсон. Миний авсан гэмтэл дагзанд учирсан. Тэгэхээр хойноос цохисон. Намайг алгадсан зүйл байхгүй. Энэ үед *** үүдэнд байсан. Би ***д ***ыг найзад нь өгөөд явуул, чи аваад яв гэж хэлж байсан. Ер нь ***, *** хоёр гэр бүлээс гадуурх харилцаатай байсан. Би бага насны хүүхэдтэй гэртээ байж яах юм, найзад нь өгөөд явуул гэж 2-3 удаа хэлсэн. *** бид хоёр 20 жил найзалж байна. Тэгээд намайг цохиод, орилоон болсон. Би ***аа цагдаа дууд, ***г найзыгаа салгаач гэхэд *** ирж салгаад, орон дээр хэвтүүлсэн. Тэгээд ***гарч ирээд цагдаа дуудсан. Энэ үед *** чи цагдаагаа дууд гээд над руу дайрсан хэвээр байсан. *** ***ын агсраад байгаа үйлдлийг болиулж байсан. Цагдаа иртэл *** гарч явна гэхээр нь би чамайг байх ёстой газар нь байлгана гэж хэлж байсан. *** *** Буйдан дээр хэвтүүлээд өөрөө дээрээс нь дарсан байдалтай байсан, хөдөлгөөн хийхийг нь хориглосон байхдаа 2-3 удаа цохисон. *** цохихыг харсан. гэсэн,
4. Гэрч ***аас: *** 2021 оноос хойш харилцаатай байгаа. Би тухайн үед нэлээд согтсон байсан. *** бид хоёрын хооронд таарамжгүй харилцаа үүссэн, *** намайг өмөөрсөн. *** ингэж болохгүй гээд ***ыг салгаж, түлхэж байсан. ***, *** хоёр хоорондоо маргалдсан зүйл байхгүй. Миний санаж байгаагаар энэ хоёр муудалцаагүй. ***од учирсан гэмтлийг *** учруулсан эсэхийг санахгүй байна. Энхболдын хамраас сүүлд цус гарсан. Стакан, сөжүний шилийг сүүлд цагдаа дуудна гэж байхад *** шидсэн. Энэ явдал болсны дараа ***ыг хөөж явуулъя гэж байсан. Тэгээд цагдаа дуудсан. *** ***ын нүд рүү гараа хийсэн зүйл болсон эсэхийг мэдэхгүй. Би өөрийгөө хамгаалах зорилгоор ***ыг цохисон. ***од учирсан гэмтэл миний цохилтын улмаас үүсэх боломжгүй. ***ын нүдний цус харвалт, хамрын яс хугарал гэмтлийг яаж, хэн учруулсныг мэдэхгүй. ***ын биед хүрэх төдийд хөхөрдөг.Намайг буйдан дээрээс босоод нойлын өрөө рүү явж байхад *** намайг алгадахад нь би доошоо суусан. Энэ үед *** ирж авсан. Мөрдөн шалгах ажиллагаанд гурван удаа мэдүүлэг өгч өгсөн, үнэн зөв. гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.
Хоёр. Эрүүгийн 2210004640256 дугаартай хэргээс:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “согтуу хүмүүс агсам тавиад байна” гэх утгатай бүртгэгдсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 6 дахь тал),
2. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр олон жил найзалж байгаа найз *** яриад хүүхдээ салхилуулах гэж байна. Хамт гарах уу гэсэн учир Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо Миний гэр хотхонд 14 цаг 30 минутын үед гэрт нь очиход *** охинтойгоо, сүүлийн үед уулзаад байгаа найз залуу ***ын хамт байсан. Би ороод удаагүй. *** охиноо аваад бид гурав Богд ууланд алхаж байгаад 18 цагийн үед буцаж ирэхэд *** гаднаас пиво, сөжү архи авчирсан уугаад дуусаж байсан. Уг нь явахад гэртээ ТВ үзээд *** хэвтээд үлдсэн. Бид гурав ирээд *** хоол хийгээд жоохон суусан. Би ***д энэ залуу чинь хаашаа юм бэ, уучихсан байна шүү дээ, явуулаач гэж хэлсэн. Тэр хооронд *** дахиж гараад дөрвөн шил пиво, хоёр шил сөжү авч ирээд надад аягалж өгөхөөр нь би амсах төдий л өгсөн. Тэгтэл *** уусаар нэлээд согтчихсон найзыгаа дуудна гээд *** гэх залууг 20 цагийн үед ирүүлсэн. Тэр үеэр бас хүүхдийг нь хардаг *** гэх охин зэрэгцээд гаднаас орж ирсэн. Тэгтэл *** ***ийг наашаа суу гээд архи аягалж өгөөд байхаар нь би жоохон хүүхэд битгий шахаад бай гэж хэлээд холдуулсан. *** охиныг нь аваад нөгөө өрөөнд нь орсон. Том өрөөнд бид дөрөв үлдсэн хойно *** буйдан дээр суучихсан, нэлээн согтсон байсан. *** нь гаднаас эрүүл орж ирсэн болохоор, тэдний байр ашиглалтад ороод удаагүй байсан учир үүдний гэрэл солих талаар яриад ***, *** хоёр коридор руу эргэтэл *** буйдан дээрээс босож ирээд ***гийн гараас татаад буйдан руу чирсэн. Тэгээд яагаад байгаа юм бэ гээд сүртэй юм бололгүй өнгөрсөн. Би бодохдоо ***г найз ***тайгаа хардаад тэглээ дээ гэж бодсон. Тэгж байтал *** гаднаа машинаас тамхи авчрах гэсэн юм, код мэдэхгүй, хамт гараад ирэх үү гэхээр нь би хамт доошоо буугаад орцны үүднээс машинаас нь тамхи аваад буцаад гэрт орж ирэхэд коридорт *** чармай нүцгэн явж байхаар нь гайхаад санаа зовоод, хувцсаа өмсөөч гэсэн чинь тоохгүй яваад байсан. Тэр үед *** жижиг өрөөндөө охинтойгоо хамт хэвтэж байсан.*** нойлын өрөөнд хаалгаа цоожилчихсон байсан. Яагаад *** тэр үед хувцсаа тайлчихсан, *** нойл дотор үүдээ цоожилчихсон байсныг огт ойлгоогүй. *** бид хоёр гараад 5-8 минут орчим болоод л орж ирсэн. *** бас уусан учир бага зэрэг халсан байсан. *** хувцсыг нь өмсүүлэх гээд чадаагүй. *** босож ирээд ***ыг буйдан дээр хэвтүүлээд хучсан. Би ***д ***ыг ***д өгөөд явуул гэсэн. *** ***ын утсыг аваад үл таних эмэгтэйтэй чанга яригч дээр нь тавиад ***ыг ирж ав гэж бараг 3 удаа ярьсан. Тэгтэл тэр эмэгтэй оройтсон тул чадахгүй гэсэн. *** ***ыг орноос татаад одоо манайхаас яв гээд нүүр лүү нь цохисон чинь *** уурлаад босож ирээд ***гийн толгой руу 2-3 удаа цохиод авсан. Би хажууд нь очоод боль гэтэл *** миний үснээс татаад толгой руу 4-5 удаа цохисон. *** найз нь намайг ***оос салгаад орон дээр суулгаад найзыгаа загнаад 1-2 цохиод авч байгаа харагдсан. Тэгснээ *** ***од уурлаад гараад явсан. Би ***ээр цагдаа дуудуулж ***ыг өгч явуулаад өөрөө гомдол гаргасан. ***гийн нүүр лүү бас *** цохисон. Харахад бол ***гийн биед гэмтэл учирсан харагдаагүй. Өөрөө ч гомдолгүй гээд шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Тухайн өдөр тэкэн дээр байсан аяга хагарч газар унасныг мэдэлгүй *** гишгээд хөлийн хуруу нь зүсэгдсэн байсан. Өөр зүйл мэдэгдээгүй. *** нөхөр хоёр хүүхэдтэйгээ амьдардаг байсан, сүүлийн сар гаруйн хугацаанд тусдаа амьдарч байгаа. Тэр хооронд л *** гэрт нь ирчихсэн юм билээ. Гэхдээ ***той бараг жил гаруй хугацаанд гэр бүлээс гадуур харилцаатай байсан. Тэрнээс нь болоод нөхөр нь салаад явсан. Тийм болохоор би ***од тийм ч таатай байдаггүй. *** гэдэг найзыг нь тэр өдөр л анх харсан. Хүүхэд хардаг хүүхдийнх нь бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. Найз *** ч энэ асуудлаас хойш надтай холбогдоогүй. Уг нь 20 жил найзалж байгаа сайн найзууд юм. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-12 дахь тал),
- Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр дахин өгсөн: ***ын найз *** бид хоёр гаднаас орж ирэхэд *** *** 2 маргалдаад зогсож байхаар нь би дундуур нь орсон. Тэр үед *** намайг барьж аваад цохисон. Тэгээд би толгойгоо дарж суугаад цагдаа дуудсан. Түүний дараа *** чи яагаад эмэгтэй хүн цохиж байгаа юм бэ гээд ***ын нүүрэн тус газарт гараараа цохиод буйдан дээр суулгасан. Би *** гэх залууд нэг ч удаа гар хүрээгүй. Харин *** нь *** бид хоёрыг цохисны дараа ***ын нүүр лүү гараараа цохиод буйдан дээр суулгасан. Мөн гаднаас орж ирэхэд *** шалдан байсан. *** нь ***ыг жижиг өрөөнд орж ирээд хоорондоо зодолдоод байсан. Нүд нь хоёр гадна талд улайчихсан харагдаж байсан. Өөр ямар нэгэн гэмтэл харагдаагүй. Хэрэг учрал болох үед ***ын найз ***, уулздаг эмэгтэй ***, ***ын гэрт үнэ төлбөргүй амьдардаг охин гээд бүгд л миний эсрэг байр суурьтай хүмүүс байсан. Хэрвээ миний дотны найз нөхөд байсан бол болсон зүйлийг үнэн бодитоор яриад хэлэх байсан байх гэж бодож байна. Би ***ыг цохиж зодсон зүйл огт байхгүй. Мөн *** нь хэрэг болсон даруй шүүх эмнэлэгт үзүүлээгүй бараг 10 гаруй хоногийн дараа үзүүлсэн байдаг. Мөн би тэр том биетэй ***ыг цохиод хамрыг нь хугалаад гэмтэл учруулна гэвэл эмэгтэй хүний хувьд байж болшгүй зүйл учраас энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дахь тал),
3. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын ***-ний өдөр өгсөн: 2022 оны 02 дугаар сард яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, Миний гэр хотхонд уулздаг байсан эмэгтэй ***ын гэрт унтаад сэрсэн. Би хоол хийгээд байж байтал ***ын найз Нарангарав нь ирээд тэр хоёр хамтдаа уул руу алхах гээд гараад явсан. Тэр хооронд нь би нэг пиво, нэг шил сөжү архи уусан. Удалгүй *** *** хоёр ирээд бид гурав дахиж сөжү пиво худалдаж авч уусан. Тухайн үед би найз ***г дуудсан. *** ирээд дахиж 4 сөжү, 8 пиво, нэг вино аваад бөөндөө хувааж уугаад би унтаад өгсөн. Унтаж байсан чинь хамар луу сөжүний шилээр нэг нь цохисон, тэгээд хамраас цус гараад босож ирсэн. Яг хэн цохисон гэдгийг санахгүй байна. Тэгээд би ***тай муудалцсан. Хажуугаас *** ***ыг өмөөрч орж ирээд нүд рүү гараа хийгээд 2-3 удаа нүүр лүү алгадсан. *** хүрч ирээд миний хувцсыг өмсүүлээд тэр хоёроос намайг салгаад тайвшраад сууцгааж байсан чинь цагдаа нар гаднаас ирээд авч яваад би эрүүлжүүлэх байранд орсон. Миний хамар хугарсан, цээж, өвдөг хэсэг хөхөрсөн, хоёр нүдний цагаан цус хурсан, гар хэсэгт бас цус хурсан байсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 137-138 дахь тал),
4. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр дахин өгсөн: Би ***той танилцаад 2 жил гаруй болж байна. Энэ хугацаанд бид 2 найзалж нөхөрлөж ирсэн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. Ямар ч байсан ***од уурлаад бөөн хэрүүл маргаан болоод л *** ***ыг түлхээд намайг цохиод түүний дараа ***тэй барьцалдаж аваад байсан. Тухайн үйл явдлыг нэг бүрчлэн санахгүй байна. ***од дээрх гэмтлүүдийг хэн учруулсныг мэдэх зүйл алга. Миний санаж байгаагаар бол *** дундуур орж ирээд ***ыг цааш нь түлхээд цохиж байгаа харагдсан. Тэгээд *** *** нар барьцалдаад авсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85 дахь тал),
5. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: ...Зар дээр хүүхэд асрагчаар ажилд орно гэсэн зар байршуулсан чинь надтай *** гэх эмэгтэй холбогдож уулзаад би тэдний гэрт байрлаж хүүхдийг нь харж өгөхөөр болсон. Тэрнээс хойш одоог болтол хүүхдийг нь хараад, хичээлдээ яваад гэрт нь амьдарч байгаа. Би тухайн өдөр 20 цаг өнгөрч байхад иртэл *** эгч найз залуу болох ***, найз эмэгтэй ***, бас *** ахын найз *** гэх ах тэр 4 халамцуу архи пиво уугаад сууж байсан. Намайг гэрээс гарахад *** эгч *** ах болон 4 настай охиныхоо хамт үлдсэн. Намайг ороод ирэнгүүт *** ах наашаа суу, уучих гээд сөжү архи аягалж өгөөд би уухгүй гэтэл маяглаад гээд байсан. Тэгэхээр нь би охиныг нь хараад жижиг өрөөнд нь ороод хаалгаа хаачихсан. 22 цагийн орчим өрөөнд *** эгч орж ирээд жоохон суусан. Би зөрж том өрөө ороод ус уучхаад буцаад өрөөндөө орсон. Намайг ус уухад *** ах найз *** руугаа дайраад агсраад үзэх үү гээд найз нь тайвшруулж унтуулах гээд хичээгээд дараад байсан. Бас *** эгч *** ахыг том өрөөнд буйдан дээр унтуулах гээд л аргадаад байсан. Гэтэл нөгөөх нь босож ирээд унтахгүй байх шиг харагдсан. Намайг өрөөнд оронгуут *** буцаад нөгөө хэд дээр орсон. Удалгүй намайг том өрөөнөөс *** эгч юм уу, *** эгч хоёрын нэг нь дуудахад нь ороход *** ах унтчихсан, нөгөө 3 сууж байсан. Тэгээд үлдсэн виногоо аягалаад сууцгаахаар нь би ууж чадахгүй юм чинь орхиод өрөөндөө ороод 10 орчим минут болоод байж байтал пижигнээд эхлэхээр нь яваад ортол *** ах сэрчихсэн гал тогооны текний байрлал өөрчлөгдчихсөн байсан. Тэр үед *** ах босчихсон гартаа хундаганы шил бариад газар шидээд хагалчихсан, *** эгч хажууд нь, цаана нь *** эгч текний ойролцоо суучихсан, найз *** нь ойрхон шиг байцгааж байсан. Би юу болоод байгааг нь ойлгохгүй байсан. Энэ үед *** эгч бөөлжих гээд нойл орохоор нь цуг орж бөөлжүүлээд өрөөндөө *** эгчийг оруулаад охиных нь хажууд хэвтүүлээд гарсан. Хэсэг хугацааны дараа би том өрөөнд ортол *** ах унтчихсан юм шиг байсан. *** ах *** уухаараа ингэдэг, агсан хүн байгаа юм гээд яриад сууж байсан. Тэгснээ *** ах машинаасаа тамхи аваад ирье, би орцны код мэдэхгүй гээд *** эгчийг дагуулаад гарсан. Би гэр нам гүм болчихоор нь өрөөнөөс нэхмэлийн зүү утсаа аваад юм нэхэх санаатай нойл дотор юмаа нэхээд сууж байтал *** ах босоод *** эгчийн унтаж байгаад өрөө рүү ороод аниаг дуудаад байсан. Аниа сэрээгүй. Энэ чимээг би нойл дотор сууж байхдаа мэдээд байсан. Тэгснээ нойлын хаалга татаж намайг харснаа буцаж хаачхаад гэрэл унтраачхаад явчихсан. Надад эвгүй санагдаад байхаар нь нойлын хаалга түгжээд юмаа нэхээд сууж байтал *** ах дахиж ирээд нойлын хаалга татаад хүчтэй цохиод байхаар нь бие засах гэж байгаа юм болов уу гэж бодоод онгойлготол хамаг хувцсаа тайлчихсан чармай нүцгэн зогсож байсан. Тэгэхээр нь би зөрж гараад *** эгчийн унтаж байгаа жижиг өрөөнд ороод хаалга түгжчихсэн. Тэгтэл *** ах араас ирээд мөн л хаалга татаад байсан. Тэгэхээр нь *** эгчид *** ах орох гээд байна гэсэн чинь оруулчих гэхээр нь энэ хүн чинь чармай нүцгэн байна шүү дээ гэсэн яриа болоод байж байтал гаднаас *** эгч *** ахтай ороод ирж байгаа чимээ сонсогдсон. Тэр 2 орж ирээд “хүүе ээ чи хувцсаа өмсөөч ээ гэж байгаа чимээ дуулдсан. Тэр чимээнээр *** эгч босоод намайг хаалга онгойлгонгуут *** ах ороод ирсэн. Би охиныг нь тэврээд нойлын өрөө рүү орсон. Тэр хэд түжигнээд л жижиг өрөөнд *** ахын хувцсыг өмсгөх гээд ноцолдоод байх шиг чимээ гарч байсан. Нэлээд удсан. Тэгж байтал *** эгч орж ирээд бид хоёроос айж байна уу гэж асуучхаад гарсан. Би хувцсаа өмсчихсөн юм байх гэж бодоод жижиг өрөөнд орсон. Тэгтэл бас л хувцсаа өмсөөгүй байгаа харагдсан. Би өрөөнд ороод найзтайгаа утсаар яриад сууж байтал бас л пижигнэлдээд эхэлсэн. Нэг эмэгтэй хүн аллаа гээд орилсон. Тэр нь хэн байсныг мэдээгүй. Би гараад очтол *** эгч уйлчихсан үс нь сэгсийчихсэн байсан. *** эгч намайг аниагаа аваад ор гээд надтай хамт *** эгчийг жижиг өрөөнд оруулсан. *** эгч намайг цагдаа дууд гэсэн. Тэгсэн чинь аниа удалгүй жижиг өрөөнөөс гараад явчихсан. Тэгээд бас л ***ыг унтуулах гээд тэнд байсан хүн болгон хичээсэн. Тэгэхэд аниа тэрүүгээр явж байгаад сөжүний хагарсан шилэн дээр гишгэчихсэн юм уу яасныг мэдэхгүй цус гарсан байсан. *** ах сүүлдээ арай гайгүй болоод өөрөө цагдаа дуудсан. Тэгснээ цагдаа ирэхээс өмнө гараад явчихсан. *** эгчийг цагдаа дуудлаа гэж хэлсний дараа *** ах *** эгчийг 2-3 удаа мангасдсан. *** эгчтэй хэрэлдээд байсан. *** эгч болохоор *** ахыг *** эгчийг зодлоо гэж уурлаад үг хэлэхээр *** ах уурлаад мангасдсан. *** эгчийн хүзүү болон хацар улайсан, үс нь арзайсан байдалтай байсан. Харин *** ахыг *** эгч болон *** эгч хоёрыг зодлоо гээд дайраад агсраад байхаар нь найз *** нь унтуулах гэж нэлээд аргалсан боловч дийлдэхгүй байхаар нь дарж хэсэг суусан. Тэгж байхдаа түлхсэн, цохисон зүйл байх шиг байсан. Тэр тухай сүүлд *** эгч надад ярьсан. Цагдаа дуудчихаад *** ах цагдаа ирэх хооронд нь гарч явах гээд байхаар нь *** эгч явуулахгүй гэж зууралдаад байсан ч дийлээгүй. *** эгч рүү чангаар орилж хашгирч байгаад гараад явчихсан. Тэгж гарахдаа *** ах бараг эрүүл шахам болчихсон байсан. *** эгч гайгүй байсан. *** гэдэг ах бас гайгүй байсан. Харин *** эгч тасарсан байдалтай, *** ах харахад гайгүй юм шиг хэр нь агсраад байсан. Үүнийг нь би чармай нүцгэн байхад нь найзууд нь ороод ирсэнд бантаад худлаа жүжиглээд байна гэж бодсон. *** ах болон *** эгч хоёрыг гаднаас орж ирэхэд *** ах коридорт нүцгэн явж байсан. Яах гэж нойл дотор орж ирэх гээд байсныг би ойлгоогүй. Нүд нь уйлчихсан юм шиг улайсан байсан. Бусдаар мэдэгдэх зүйл байгаагүй. Агсраад байхад нь унтуулах гэж нааш цааш нь татаж чангааж байхад нь бие нь хөхөрсөн байж магадгүй. Ерөнхийдөө *** ахыг тэр өдөр дийлэх хүн байгаагүй. Ганцхан *** ах л аргалж дарж байсан. *** ах үзчих үү гээд босож ирээд байсан. *** ах агсан тавьж согтуурхсанаас болж энэ асуудал үүссэн. Тэрнээс хоорондоо хэрүүл маргаан гэхээр зүйл болоогүй. *** эгч намайг цагдаа дууд гэхээр нь би цагдаа руу залгаж болсон явдлыг хэлэх үед *** ах гараад явсан. Явахдаа миний найз чинь агсан ч гэсэн эрүүлдээ сэтгэлтэй залуу шүү гэчхээд гарсан. *** хамт гараагүй, гэрт үлдсэн ч өөрөө сүүлд нь гараад явсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-30 дахь тал),
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүний биед хийсэн №2584 дугаартай:
- ***ын биед тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.
- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал),
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүний биед хийсэн №3063 дугаартай:
- ***ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, цээж, нуруу, шилбэнд цус хуралт, баруун, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь бүгд мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтлүүд нь бүгд тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
- Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. (шинжээч Б.Баяртогтох) гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дэх тал),
8. Шинжээч Б.Баяртогтохын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: Дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтлүүд байсан тул гэмтлийн зэргийг нийтэд нь дүгнэж тогтооно гэсэн Гэмтлийн зэрэг тогтоох журмын заалтыг баримтлан нийтэд нь хөнгөн зэрэг тогтоосон. Нүдний алимны салстад учирсан цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл юм. Ер нь цусны ямар нэгэн эмгэгтэй хүн жирийн хүмүүсийг бодвол амархан хөхрөлт цус хуралт үүсэж болдог. Гэхдээ ***ын биед учирсан цус хуралт, гэмтлүүд нь зодсоны улмаас уу, аль эсвэл түлхэх, татахын алинд нь үүсгэгдсэнийг ялгах боломжгүй. Мөн хүч үйлчлэхгүйгээр биед цус хуралт үүсэх боломжгүй. Мед трансын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн толгойн КТГ-ийн дүгнэлтээс харахад хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байх тул дүгнэлтдээ тусгаж гэмтлийн зэрэгт оруулан хөнгөн зэрэг гэж тогтоосон. Тэгэхээр хуучин гэж үзэх боломжгүй байна. Харин зүүн нүдний ухархайн доод ханын хуучин хугарал гэмтлийг үзлэгийн хэсэгтээ оруулан бичсэн, хуучин гэмтэл хэсэгт оруулаагүй. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал),
9. Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр найз ***ын гэрт байж байтал түүний найз *** ирсэн. Бид 3 пиво ууж хоол хийж идэж сууцгаасан. Тэр үед 2 шил сөжү архи уусны дараа би найз ***г дуудаж ирүүлсэн. Энэ үед 20 цаг байсан байх. Тэгээд дөрвүүлээ нийлээд дахин 4 шил сөжү, 8 лаазтай пиво, нэг шил вино зэргийг авчирч уусан. Бидний дунд ямар ч хэрүүл маргаан болоогүй, би согтоод нойр хүрээд сууж байсан буйдан дээрээ унтсан. *** буйданг том болгож дэлгэж өгөөд бид хамтдаа хэвтсэн. Намайг унтаж байтал *** сэрээгээд миний утсыг үзээд миний харилцдаг охин залгахад утсыг аваад түүнтэй ярьчихсан байсан. Тэрнээс болоод намайг сэрээгээд бид 2 маргалдсан. Миний утсыг *** өгөхгүй байхаар нь авна, өгөхгүй гэж хэрэлдсэн. Тэр үед том өрөөний гэрэл унтраатай, гал тогооны хэсгийн гэрэл л асаалттай байсан. Тэгтэл *** бидний хэрүүл дундуур орж ирээд утсаараа бичлэг хийгээд байх шиг байсан, намайг элдвээр доромжилсон. *** бид 2 хэрэлдээд утсаа булаацалдаж байхад бидний хэрүүлийг болиулах гэж *** дундуур орж ирээд салгах гэж оролдсон. Тэр үед ***, *** хоёрын аль нэг нь миний нүд рүү санамсаргүй хуруугаа хийчихсэн. Миний нүд хорсож өвдөөд харааны шилээ хайгаад олоогүй. Бас миний хамраас цус гараад би тэднийг цаашаа бай гэчхээд нойл орж хамраа угаасан. *** тэр үед намайг битгий хэрүүл хий, хамт гарья гэсэн ч би яваагүй. *** намайг орхиод харихаар явсан байсан. Би тэгсхийгээд тайвшраад архи ч гараад байж байтал цагдаа ирсэн. Би ч өөрөө бас цагдаа дуудсан юм. Би санаатай зодож цохисон зүйл байхгүй. Харин нүд рүү хэн нэгэн нь хуруугаа хийчих үед нүд өвдөөд нэг гараараа дараад нэг гараараа тэднийг өөрөөсөө холдуулж түлхсэн. Тэр үед магадгүй ***ын энд тэнд нь хүрснээс болж гэмтэл учирсан байж магадгүй. Миний нүдэнд тэр хоёрын хэнийх нь хуруу орсныг мэдэхгүй байна. Миний биед болон гар хөлд олон тооны хөхрөлт үүссэн. Эдгээрийг хэн учруулсан талаар өөрөө сайн хэлж мэдэхгүй байна. Би зарим зүйлийг согтуу байсан, мөн харанхуйд болсон учраас сайн санахгүй байна. Ер нь миний бие бусад хүмүүсийг бодвол амархан гэмтэж, хөхөрдөг, бие муутай. Судас амархан хагардаг юм шиг байна лээ. Намайг зодохоор хүн уг нь тэнд байгаагүй. *** ч гэсэн боль гээд түлхэж татаж чангаасан зүйл байгаа. Тэр үед гэмтэл учирсан эсэхийг мэдэхгүй байна. Би өөрт учирсан хөнгөн гэмтэлд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би болсон явдлыг ерөнхийд нь санаж байгаа ч нарийн бол санахгүй байна. Согтолтын зэрэг тийм ч их байгаагүй. Тухайн өдөр эрүүлжүүлэхэд хоносон боловч согтолтын хэмжээ хэд байсныг мэдэхгүй, надаар үлээлгээгүй. Би ***т гэмтэл учруулсан гэж бодохгүй байгаа учраас түүний нэхэмжилж байгаа мөнгийг төлөхгүй. *** надаас мөнгө салгах зорилготой ингээд байна гэж бодож байна. Учир нь юм л бол бичлэг хийгээд байсан. Тэрийг би намайг шантаачлах гэж л тэгж байсан гэж бодож байна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал),
- 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр дахин өгсөн: Миний биед учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн учраас би гомдолтой байна. *** гэх эмэгтэй миний нүүр лүү цохихдоо хамрыг цохиж хамар ясны хугарал гэмтэл, таславчийн мурийлт, хамарт зөөлөн эдийн няцралыг мөн нүүр лүү цохих үедээ нүүр лүү хуруугаа хийж нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд доод зовхинд үүссэн цус хуралт зэрэг гэмтлүүдийг үүсгэсэн. Цээж, нуруу, шилбэнд цус харвалт, баруун, зүүн өвдөг, баруун, зүүн өвдөг, баруун шилбэнд үүссэн зулгаралтууд бол хоорондоо маргалдаж байх явцад үүссэн гэмтлүүд байгаа юм. Үүнийг яг хэн гэмтээснийг бол мэдэх зүйл байхгүй байна. *** намайг цохихоор нь би цаашаа түлхсэн. Надад цохиж зодсон зүйл огт байхгүй. Эхлээд бол *** бид 2 маргалдаж байхад *** дундуур орж ирсэн. Ингээд ***, *** бид гурав зууралдаад байж байх үед *** намайг цохихоор нь цаашаа гээд түлхсэн. Түүний дараа *** орж ирээд больцгоо гэж хэлсэн. Сөжү, пиво, вино зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. ***, ***, *** бид дөрөв өөрсдийн гэсэн ухаантай, халамцуу байсан. Намайг унтаж байхад *** утас аваад хүнтэй яриад байсан. Намайг босоод ирэхэд *** энэ чинь хэн юм гээд утас өгөхгүй байснаас уг хэрүүл маргаан анх эхэлсэн. Би уурласандаа босоод футболк, сорочка, өмдөө тайлж шидсэн, дотоожоо тайлсан эсэхээ санахгүй байна. *** орж ирээд ***ын хүүхэдтэй жижиг өрөөнд орсон. Түүнээс хойш ***ыг хаана байсан талаар надад санах зүйл байхгүй байна. Надад 130,000 төгрөгийн томографын баримт байгаа. Тэрийг гаргаж өгнө. Цаашид эмчилгээ хийлгэж холбогдох баримтуудыг гаргаж өгөх болно. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84 дэх тал),
10. ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэрчээр өгсөн: 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр эхнэр хүүхдийн хамтаар хөдөөгөөс хот руу орж ирж явтал 10 жилийн найз *** над руу залгаад уулзъя гэсэн. Би эхнэр хүүхдээ гэртээ буулгачхаад ***ын найз бүсгүй ***ын гэр болох Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо Миний гэр хотхонд орой 20 цагийн үед очсон. Гэрт нь ороход *** охинтойгоо, ***, *** гэх эмэгтэй 4 байсан. Намайг ороход тэр худ уусан байдалтай халамцсан байсан. Уух зүйлээ дууссан байсан учир би ***той цуг дэлгүүр гараад гаднаас 4 шил сөжү архи, лаазтай 6 пиво авч ирээд бид хэд суугаад ууцгаасан. Тэр хооронд *** ***ыг үгээр идсэн байртай хэг ёг хийсэн харилцаатай суугаад л байсан. Миний араас ***ын охиныг хардаг *** гэдэг охин орж ирсэн. Орж ирээд охиныг аваад цаад өрөөнд орсон. Бид 4 халаад яриа орчихсон байхад ***, *** 2 үнсэлцээд хамтдаа буйдан дээрээ хэвтээд өгөхөөр нь би тамхи татах гэтэл машинд тамхиа орхисон байсан. ***тай хамт гадаа машинаас тамхи аваад эргээд ирье гээд хамт гарсан. Удалгүй 5-6 орчим минут болоод эргээд гэрт ороод иртэл гэрэл унтраастай нөгөө 2 том өрөөний буйдан дээр хэвтэж байсан. Тэгээд бид хоёр ороод байж байтал ***ын утас дуугарахад *** аваад тэр хүнтэй ярьж хэрэлдсэнээ ***ыг татаад “чи ингэдэг байхгүй юу” гээд хоорондоо маргалдсан. *** утсыг нь өгөхгүй. *** утсаа авах гээд хардалт болоод байгаа бололтой хэрэлдээд байсан. Энэ үйл явдал харанхуйд болоод байгаа юм. Би коридорт сандал дээр чагнаад сууж байгаад хэрүүл ихсээд ирэхээр нь би гэрэл асаасан. Тэгээд та нар болиоч гэтэл нөгөө 3 барьцалдаад авчихсан байсан. *** чармай нүцгэн зогсчихсон, хажууд нь *** буйдан дээр өвдөглөчихсөн, *** ***той барьцалдаад авчихсан маргалдаж байсан. Жижиг өрөөнөөс хүүхэд хардаг охин нь гараад ирэхээр нь би ахын дүү цаанаа бай гээд ойртуулаагүй. Би очиж *** *** хоёрыг салгасан. *** салангуутаа утсаа бариад бичлэг хийгээд цагдаа дуудлаа гэсэн. *** дууд гээд л хэрэлдээд байсан. *** *** хоёр маргалдаад салахгүй болохоор нь би ***ын хувцсыг нь өмсүүлээд овоо гайгүй болцгоосон. Би ***од явлаа шүү чи хамт явах юм уу гэтэл *** нүдний шил байхгүй байна гэсэн. *** ч цагдаа иртэл явуулахгүй гэсэн учир би түрүүлээд явлаа гэдгээ бүгдэд хэлээд гарсан. Маргааш нь *** залгаад би эрүүлжүүлэхэд байна. Ирж аваач гэсэн. Би очиж чадаагүй. Өчигдөр юу болсон юм бэ? Би санахгүй байна гээд байсан. Намайг салгахад *** ***ыг заамдчихсан. *** зөрүүлээд бас цээжин хэсгээс нь бариад авчихсан л байсан. Яг цохилцож байгааг хараагүй. ***ыг зодсон хүн байхгүй. Гэхдээ *** алгадаж цохисон байж магадгүй. *** бие муутай хүрээд л хөхөрчихдөг. Би найзыгаа сүртэй цохиогүй. Харин маш ууртай босож ирээд *** руу дайраад байхаар нь буйдан руу түлхэж суулгаад дараад босгохгүй байсан. Хамгийн эрүүл байсан хүн нь би байсан учир асуудал үүсгэхгүй байхыг хичээсэн. Намайг түлхэх гар хөлөөс нь чангаах үед ***ын биед хөхрөлт улайлт үүссэн байж магадгүй. Би нүүр аманд нь хүрээгүй. *** шил яав, чи миний нүдийг цохичихлоо гэж орилсон. Дараа нь шилээ олохгүй хайгаад байсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25 дахь тал),
яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн: 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр *** утсаар Хан-Уул дүүрэгт байрлах ***ын байранд дуудсан. Би яваад ирсэн чинь ***, ***, *** 3 архи уучихсан согтуу байсан. Тэгээд би тэд нартай хамт юм яриад сууж байсан, би ***тай тамхи татах гэж гараад буцаад ороод ирсэн чинь ***ын хүүхэд асрагч гээд нэг охин байсан. Тэр цаашаа унтлагын өрөө рүү гүйгээд орсон, гэрэл унтраастай байсан, тэгснээ гэнэт түс тас гээд дуугараад явчихсан. Тухайн үед, ***ын гар утас дуугараад *** хардаад алгадаад, түлхэж барьсан. *** найзыгаа өмөөрөөд ***той очиж зууралдсан. Би тэр гурвыг очиж тайвшруулаад юу яав гээд гүйгээд очсон. Тэрүүгээр дүүрэн архины шил хагарчихсан байсан. Би ***ыг *** цохиж байхыг бол хараагүй. *** нэлээн согтуу ***тай нийлээд *** руу дайрч байх үед нь би салгасан. Тэр хэд цагдаа дуудлаа гэхээр нь би та гурвыг салгаад өгчихсөн юм чинь явлаа гээд түрүүлээд явсан. *** *** хоёр л нүүр ам руу нь сөжүний шилээр цохисон байх. Гэнэт л түс тас гээд явчихсан, би хараагүй. Гэхдээ би *** ***ын нүүр ам руу нь хуруугаа хийж байхыг бол харсан. Би бол ***той муудалцаагүй. Харин *** ер нь бол *** руу дайраад ууж байхдаа хиг ёг хийгээд байсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 147-148 дахь тал)
15. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:
- ***ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, жолоочийн лавлагаа, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн тодорхойлолт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн ***-64, 66 дахь тал),
- ***гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэнийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 151-155 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч ***, *** нарын тус бүрийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай. Энэ төрлийн гэмт хэрэг нь хувийн таарамжгүй харилцаа, өс хонзон ямар ч сэдлээр үйлдэгдэж болдог буюу гэм буруугийн санаатай хэлбэртэй. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж хүсэж хөнгөн хохиролд зориуд хүргэсэн байдаг. Эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхэд ***, *** нарын үйлдсэн гэмт хэргийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байна. гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ***гийн өмгөөлөгч Х.Чинбатаас шүүгдэгч ***гийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах саналтай оролцохоо илэрхийлж шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: Хэрэгт авагдсан баримтаас харахад ***гийн нь ***, ***, *** нарын харилцан зодооныг зогсоох, салгах, болиулах, гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх үйлдэл хийсэн нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогддог. Хэргийн 11 дүгээр талд ***ын мэдүүлэгт “*** ***ын хувцсыг нь өмсүүлэх гээд чадахгүй байсан. *** ***ыг салгаж орон дээр суулгасан” гэж, 14 дүгээр талд гэрч ***ын дахин өгсөн мэдүүлэгт “цохиулсныхаа дараа цагдаа дуудна гэж хэлсэн, *** ***ыг салгасан” гэж, 17 дугаар талд гэрч ***ын мэдүүлэгт “*** бид хоёр маргалдсанаас болж *** ***ыг авч явах гэхэд *** босохгүй байсан” гэж, *** дүгээр талд гэрч ***ын мэдүүлэгт “*** бид хоёр таарамжгүйн улмаас маргалдсан, *** урдуур орж салгасан” гэж, 28 дугаар талд байгаа гэрч ***ын мэдүүлэгт “*** ах найз *** руугаа агсраад байсан, найз нь тайвшруулж унтуулах гээд хичээгээд байсан. *** ах нүцгэн байхад *** ах хувцсыг нь өмсгөсөн, ***ыг зодсон хүн байгаа юу гэх асуултад *** ахыг зодсон хүн байхгүй, *** ах, *** эгч нарыг зодолдох гэж байхад *** ах салгасан, унтуулах гэсэн боловч дийлэхгүй байсан” гэж, 84 дүгээр талд яллагдагч ***ын мэдүүлэгт “*** бид хоёр зууралдаад байж байхад *** намайг цохихоор нь би цааш нь түлхсэн. Үүний дараа *** орж ирээд больцгоо гээд салгасан” гэж, 148 дугаар талд ***гийн мэдүүлэгт “*** найзыгаа өмөөрөөд ***той зууралдсан, тэр гурвыг тайвшруулсан. Намайг гүйж очиход архины шил хагарсан байсан. *** нэлээд согтуу байсан. *** *** руу дайрч биед нь халдсан” гэж тус тус мэдүүлсэн байдаг. Үүнээс харахад ***гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн биш, эсрэгээрээ Монгол Улсын иргэн хүний хувьд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31.1-д заасны дагуу иргэний хувьд гэмт халдлагаас өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хуулийн хүрээнд хамгаалах үүрэгтэй гэж заасан. үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирогчид гэмтэл учруулах гэсэн шууд санаатай үйлдэл эс үйлдэхүй байх ёстой. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн гэрч, хохирогч нарын мэдүүлэг тайлбараас хэргийн үйл баримт маш тодорхой харагдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитой, эргэлзээгүй тогтоох ёстой. Өмнө нь анхан шатны шүүхээс хэрэг буцахаас өмнө нь ***г яллагдагчаар татаагүй байсан. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шүүх буцаасны дараа гэрч ***, ***, хохирогч *** нараас нэмж мэдүүлэг тайлбар аваагүй байдаг. Харин ***, *** нараас мэдүүлэг авсан. Энэ хоёр хүн ***г гэмт хэрэг үйлдсэнтэй холбоотой мэдүүлэг нэмж өгөөгүй байхад ***г яллагдагчаар татсан нь үндэслэлгүй. ***ын хамар руу хэн цохисон бэ гэдэг нь өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгээр тодорхой болсон гэж үзэж байна. ***од учирсан хамар, нүдний гэмтлийг *** учруулаагүй, өөр хүн учруулсан болох нь гэрч ***ын цохисон гэдгээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч *** ***ын нүүр рүү *** цохисон, бид нар маргалдсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. *** тухайн маргааныг салгасан, тухайн хамар, нүдний гэмтлийг учруулах боломжгүй гэсэн мэдүүлгүүдээр энэ нөхцөл байдал тодорхой болсон гэж үзэж байна. Иймд шүүгдэгч *** нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдохгүй байгаа тул цагаатгаж өгнө үү. гэсэн,
Хохирогч, шүүгдэгч ***ын өмгөөлөгч Б.Түвшинжаргал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх саналтай оролцохоо илэрхийлж гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байгаа учраас шүүхэд ирж мэдүүлэг өгсөн, гэрч, хохирогч, холбогдогч нарын мэдүүлэг зөрүүтэй байдаг. Хэргийн 29 дүгээр талд гэрч ***ын “*** эгчийг цагдаа дуудлаа гэж хэлсний дараа *** ах *** эгчийг 2-3 удаа мангасдсан, *** эгч *** ахыг *** эгчийг зодлоо гэж уурлаад үг хэлэхээр *** ах уурлаж мангасдсан” гэсэн мэдүүлэг байдаг. Энэ үйлдлээр ***ын эрүүл мэндэд гэмтэл учруулсан гэж үзэж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлсөн. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь ***, *** нарын таарамжгүй харилцаанаас болсон. Мөн хохирогчийн буруутай үйл ажиллагаа байгаа гэж үзэж байна. 2 хүн маргалдаж байхад ***ын баруун нүд хэсэг рүү нь гараа хийсэн гэдэг. Үүнээс үүдэж *** уурлаж түлхэж, мангасдсан үйлдэл хийсэн. *** гэмтэл учруулсан үйлдэлдээ гэмшиж, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэж байна, гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн. Мөн шүүгдэгч *** гэм буруугийн талаар маргаж оролцсон ба, шүүгдэгч *** гэм буруугийн талаар маргаагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Миний гэр хотхон”-ы ***-г байрны *** тоотод 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундаа хамт хэрэглэсэн, дотно харилцаатай гэх ***тай тухайн үед үүссэн маргааныг таслан зогсоох шаардлага тавьсан иргэн ***ын толгойн хэсэгт гараараа цохиж бие, эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, Миний гэр хотхоны ***-г байрны *** тоотод 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр найз ***ын дуудсан гэх шалтгаанаар ирж улмаар хамт согтууруулах ундаа хэрэглэж, тухайн үед ***ыг эмэгтэй хүнтэй хүндэтгэлтэй харьцсангүй гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж бие, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, цээж, нуруу, шилбэнд цус хуралт, баруун, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
- Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 6 дахь тал),
- Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-12 дахь тал) болон мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дахь тал), мөн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг,
- Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын ***-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 137-138 дахь тал),
- Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 85 дахь тал),
- Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-30 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүний биед хийсэн №2584 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүний биед хийсэн №3063 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дэх тал),
- Шинжээч Б.Баяртогтохын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал),
- Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дуугаар сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал) болон мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 84 дэх тал),
- Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 147-148 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Шүүх хуралдаанд өмгөөлөгч Х.Чинбатаас шүүгдэгч *** нь салгах үйлдэл хийсэн, санаатай үйлдлээр хохирогч ***од гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр шүүгдэгч ***гийн холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тухай дүгнэлт гаргасныг дараах шүүх дараах үндэслэлээр хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн.
Хэргийн үйл баримт, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаас үзэхэд хохирогч ***, гэрч *** нь дотно харилцаатай хүмүүс байх бөгөөд тэд гэртээ хохирогч ***, шүүгдэгч *** нарыг дуудаж согтууруулах ундаа хэрэглэсэн байх бөгөөд энэ үед ***, *** нар нь тухайн үед үүссэн үл ойлголцол, таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, ***ын биед халдсан ***ын үйлдлийг таслан зогсоохоор ***ыг шаардлага тавихад *** түүний үснээс зулгааж, толгойд нь удаа дараа цохиж эрүүл мэндэд нь халдсан байна.
Хохирогч ***ын энэхүү үйлдлийг таслан зогсоох нэрийдлээр Г.*** нь ***ын биед халдаж цохисон болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ***ын өгсөн “...*** уурлаад босож ирээд ***гийн толгой руу 2-3 удаа цохиод авсан. Би хажууд нь очоод боль гэтэл *** миний үснээс татаад толгой руу 4-5 удаа цохисон. *** найз нь намайг ***оос салгаад орон дээр суулгаад найзыгаа загнаад 1-2 цохиод авч байгаа харагдсан. гэж (хх10-12), түүний дахин өгсөн “...*** чи яагаад эмэгтэй хүн цохиж байгаа юм бэ гээд ***ын нүүрэн тус газарт гараараа цохиод буйдан дээр суулгасан. Би *** гэх залууд нэг ч удаа гар хүрээгүй. Харин *** нь *** бид хоёрыг цохисны дараа ...***ын нүүр лүү гараараа цохиод буйдан дээр суулгасан. *** нь ***ыг жижиг өрөөнд орж ирээд хоорондоо зодолдоод байсан. гэсэн мэдүүлэг (хх83), мөн түүний шүүх хуралдаанд өгсөн “...*** ***ыг буйдан дээр хэвтүүлээд өөрөө дээрээс нь дарсан байдалтай байсан, хөдөлгөөн хийхийг нь хориглосон байхдаа 2-3 удаа цохисон. ***ыг цохихыг харсан. ...” гэсэн мэдүүлэг, гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*** ***ыг түлхээд намайг цохиод түүний дараа ***тэй барьцалдаж аваад байсан. гэсэн мэдүүлэг (хх85), гэрч ***ын “... *** нь ...дарж хэсэг суусан, тэгж байхдаа түлхсэн цохисон зүйл байх шиг байсан. (хх27-30) гэсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон байх бөгөөд эдгээр нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй.
Мөн шинжээчийн 3063 дугаартай дүгнэлтээр ***ын эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, цээж, нуруу, шилбэнд цус хуралт, баруун, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл учирсан байх ба дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд учирсан байх боломжтой талаар шинжээч дүгнэсэн, шинжээч мэдүүлэгтээ “хүч үйлчлэхгүйгээр биед цус хуралт үүсэх боломжгүй. гэж мэдүүлсэн (хх43-44) байх тул хохирогч ***ын эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл нь эмнэл зүйн шинжээр хүч үйлчилсний улмаас үүсэхээр байх бөгөөд дээрх нотлох баримтаар шүүгдэгч ***гийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй байна.
***ын бусдын биед халдсан үйлдлийг таслан зогсоох, салгах гэж байсан гэж буюу тодруулбал зүй бус үйлдлийг болиулах үйлдэл хийсэн гэж шүүгдэгч мэдүүлэх боловч хүний хуулиар хамгаалагдсан, эрх, эрх, чөлөө, эрүүл мэндийн эрхийг зөрчиж, хохирол учруулсан үйлдлийг нь хууль ёсны, хуульд нийцсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Мөн хохирогч ***ын биед халдаж, цохиж байгаа шүүгдэгч ***гийн үйлдэл нь санаатай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Нөгөө талаас шүүгдэгч *** нь хохирогч ***ын эрүүл мэндэд учирсан гэмтлийг гэрч *** цохиж учруулсан гэж маргах боловч гэрч ***аас ***ыг цохисон, миний цохилтын улмаас үүсэх боломжгүй гэж мэдүүлэх бөгөөд хэрэг үйл явдал болсон тухайн цаг хугацаанд гэрч *** нь нэлээн согтсон байсан гэж хохирогч, гэрч нар мэдүүлсэн, мөн ***аас хохирогч ***од шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэл нотлох баримтуудыг харьцуулан шинжилж үзэхэд нотлогдохгүй байна. Иймд шүүгдэгч ***гийн мэдүүлэг бусад эх сурвалжаар нотлогдоогүй болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг өөрөө нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд өмгөөлөгч Х.Чинбатын санал, дүгнэлтийг хүлээн аваагүй болно.
Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж үндсэн шинжийг тодорхойлжээ.
Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч ***ын эрүүл мэндэд гэмтэл учирсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан гэмтэл ***ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой бөгөөд *** нь хохирогч ***тай тухайн үед үүссэн маргааны улмаас түүнийг толгойн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
Хохирогч ***ын эрүүл мэндэд гэмтэл учирсан нь дээр дурдсан гэрчийн мэдүүлгүүд, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой буюу *** нь согтуурсан үедээ бусадтай маргаан үүсгэж, хохирогч ***ыг цохих, үед нь эмэгтэй хүнийг хүндэтгээгүй гэсэн шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулжээ.
Шүүгдэгч ***, *** нар нь өөр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул тэдний тус бүрийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Түүнчлэн шүүгдэгч ***, *** нарын үйлдлийг тус тусдаа хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж дүгнэв.
Учир нь шүүгдэгч *** нь хохирогч ***тай маргалдах үедээ цохиж биед нь гэмтэл учруулсны, дараа нь шүүгдэгч *** нь хохирогч ***ыг эмэгтэй хүнтэй маргаан үүсгэсэн гэж түүний нүүрэн тус газар нь цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг бусад бичгийн баримтуудаар тогтоогджээ.
Шүүгдэгч ***, ***, хохирогч ***, гэрч *** нар нь согтууруулах ундаа хэрэглэн согтуурсан үедээ хоорондоо хувийн таарамжгүй харилцааг үүсгэж маргалдсан, түүнчлэн хохирогч ***ын зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***, *** нарыг тус бүрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч ***ын бие, эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад толгойны дүрс оношилгоо, шүүх эмнэлэгт үзүүлсэн 138,000 төгрөгийн зардлыг баримтыг (хавтаст хэргийн 70 дахь тал) гаргасан бөгөөд үүнээс гадна баримтгүй эмчилгээ, нэг өдрийн цалин, шатахуун зэрэгт 778,000 төгрөгийг шүүгдэгч ***оос нэхэмжилсэн нэхэмжлэлийг (хавтаст хэргийн 71 дэх тал) гаргасан байна.
Шүүгдэгч *** нь баримтаар учирсан хохирол толгойны дүрс оношилгоо, шүүх эмнэлэгт үзүүлсэн зэрэг төлбөрт 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хохирогч ***ын “Хаан банк”-ны *** тоот данс руу 200,000 төгрөгийг шилжүүлснийг хохирогч *** авсан гэх баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн тул шүүгдэгч ***ыг ***т төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч ***од бие, эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиролтой холбоотой баримт ирүүлээгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч ***г түүнд төлөх төлбөргүй гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж,
6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.
Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч ***, *** нарыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэж байна. Шүүгдэгч нар нь тогтвортой ажил хөдөлмөр эрхэлдэг тул торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж шүүгдэгч ***од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ***0,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналтай. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна. гэсэн,
Шүүгдэгч ***ын өмгөөлөгч Б.Түвшинжаргалаас миний үйлчлүүлэгч 1,000,000 төгрөгийн цалинтай талаарх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа хавтаст хэрэгт авагдсан. Нийгмийн даатгалын шимтгэл зэрэг бусад татвар төлөгдөж гар дээрээ ***0,000 төгрөгийн цалин авдаг, хохирол төлбөр төлсөн, гэм буруу дээр маргахгүй байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү. гэсэн,
шүүгдэгч ***гийн өмгөөлөгч Х.Чинбатаас Цагаатгах байр сууринаас оролцсон. Миний үйлчлүүлэгчийг нэгэнт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хамгийн бага хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү. гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан болно.
Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар шүүгдэгч *** урьд ял шийтгэлгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.
Шүүгдэгч *** нь урьд ял шийтгэлгүй байх ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүгдэгч ***, *** нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, эрхэлсэн тодорхой ажилтай, цалин хөлс орлоготой, хохирол төлбөрийг төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ***0,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч ***г эрхэлсэн тодорхой ажилтай, цалин хөлс орлоготой, мөн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж,
шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нарын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт торгох ялын хэмжээг сонгож хэрэглэхдээ гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг харгалзан ялгамжтай оногдуулсан болно.
3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт тэд баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***овогт ***, *** овогт ***нарыг тус бүрийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***овогт ***ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч *** овогт ***н ***г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***, *** нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***, *** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, *** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН