Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/167

 

 

 

 

 

 

 

    2023          03          13                                    2023/ШЦТ/167

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзаяа,

улсын яллагч Б.Энх-Амгалан,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *** овогт ***Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310000000046 дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, ***төрсөн, *** настай, эрэгтэй, ***, ***, ам бүл-***, ***,  ***, ***тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** овогт ***(РД:***).  

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч *** нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 33 дугаар байрны гадна ***хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэх зүйлгүй. гэсэн болно.

 

Хоёр. Эрүүгийн 2310000000046 дугаартай хэргээс:

 

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2022 оны 12 дугаар сарын 29-30-ны өдөр иргэн ***нь бусдад зодуулсан талаарх бичгээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (хавтаст хэргийн 5-6 дахь тал),

 

2. Хохирогч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 30-ний өдөр өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 29-ний орой найз нартайгаа шинэ жил тэмдэглэж байгаад салсан эхнэр *** Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан Хилл цогцолборт таараад, ямар нэгэн зүйл яриагүй. Тэгээд өөрийн амьдардаг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны *** тоот гэртээ орох гэж байтал, ***, *** дугаараас чамтай хальт уулзах хэрэг байна, гараад ир гэсэн мессеж ирэхээр нь гэрийн гадаа байна гэж бичээд байж байсан чинь зүс таних ***, *** гэх нэртэй 2 залуу гарч ирээд 2 талаас сугадаад, ямар нэгэн зүйл хэлээгүй. Би явахгүй гэж хэлсэн чинь хөл рүү өшиглөөд, чирээд 33 дугаар байрны хойд талын камер байхгүй хүн явдаггүй хэсэг рүү дагуулж яваад “чи ямар хөгийн залуу вэ гээд *** гэдэг залуу нь гартаа барьсан торцовоор далайхаар нь нүүр лүү цохих гэж байна гэж бодоод нүүрээ дарсан чинь хүзүү рүү хэд, хэдэн удаа цохисон. Би газар унатал хамар болон нүүрэн тус газар гараараа 2 удаа цохисон. *** гэдэг залуу нь цаашаа явахаар нь би нөгөө *** гэдэг залуугийн гарыг нь тавиулаад цааш зугтаасан. Миний араас хөөж байгаад явсан. *** гэдэг залууг танина. ***ажилтай. Дээрх хоёр залуу намайг зодох шалтгаан байхгүй. Миний ойлгож байгаагаар *** тухайн үед машинд сууж байгаа гэж *** гэдэг залуу хэлсэн. ***, *** хоёртой *** ***ажилладаг. *** бид хоёр дундаасаа хоёр настай нэг хүүхэдтэй. 2019 оны 06 дугаар сард гэрлэлтээ батлуулж байсан. Уулзаагүй хоёр жил болж байгаа. Хүүхэд *** дээр байдаг. *** намайг цохиж зодоогүй. Гараас барьж байсан. *** гэдэг залуу гартаа барьсан торцовоор хүзүү рүү хэд хэдэн удаа цохиж, өшиглөж газар унагааж нүүрэн тус газар луу гараараа цохисон. гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 11-12 дахь тал),

- мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр дахин өгсөн: Надад баримт байхгүй. Эм худалдаж авсан мөнгөн дүн нь 30,000 төгрөг болсон. Баримтыг нь хаясан. ***ыг танихгүй. Хэрэг гардаг өдөр 2022 оны 12 дугаар сарын 28-29-д шилжих шөнө анх удаа харсан. Урьд өмнө харж байгаагүй. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан Хилл цогцолборт таарсан, тэр үед би эмэгтэй хүнтэй явж байсан. Эхнэртэйгээ таараад ямар нэгэн зүйл яриагүй. Баримт байхгүй учраас нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдүүлмээр байна. Дахиж ийм зүйл болгомооргүй байна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

 

3. Гэрч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 28-ны орой миний ажилладаг “***” эмнэлгийн шинэ жилийн арга хэмжээ болоод тухайн арга хэмжээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан Хилл цогцолборт ажлынхаа хүмүүстэй сууж байгаад тараад явах гэж байтал манай байгууллагад ажилладаг ***, *** хандаж нөхөр өөр хүнтэй явж байна, та 2 нөхөрт хэлээд өгөөч гэхээр нь би эмэгтэй хүнтэй явж байгаа юм чинь уулзахгүй гэж хэлсэн. Ингээд *** дуудлагын жолооч дуудаад явах гэж байтал *** уйлаад “та 2 нөхөртэй уулзаад өгөөч, би гэрийн хаягийг нь заагаад өгнө, та 2 хамт яваад өгөөч” гэхээр нь за гэж хэлээд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***дугаар байрны гадаа очсон. ***а нөхөртэйгөө утсаар яриад гараад ир гээд дуудсан гэж хэлсэн. Удалгүй *** нөхөр *** гэдэг залуу гарч ирэхээр нь би юм ярих гэж байсан чинь ***, *** хоёр бие биеийгээ түлхээд заамдалцаад байсан. *** зугтаасан чинь араас нь *** хөөж гүйцэж барьж аваад, газар унагаасан. Би араас нь гүйж очоод ***ыг болиулаад “битгий цохиорой, юм ярья” гэж хэлээд газар хэвтэж байсан ***ийг босгосон чинь *** гартаа барьсан байсан авто машины торцовоор цохих гээд айлгаж байгаад нуруу, хөл, тааз хэсэг рүү нь гараараа цохиж байсан. Ингээд тухайн залуу зугтаагаад гэр лүүгээ явсан. ***а уйлаад гуйгаад нөхөртэй уулзаад айлгаад өгөөч гэж хэлэхээр нь ***аг бодоод тухайн залуу дээр очсон. Өөр санаа зорилго байгаагүй. Би огт гар хүрээгүй. *** гэдэг залуу согтуу байсан үгүйг мэдэхгүй. Харин *** бид хоёр адилхан согтуу байсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-27 дахь тал),

 

4. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 28-ны орой миний ажилладаг *** нэртэй эмнэлгийн шинэ жилийн арга хэмжээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан Хилл цогцолборт болоод тухайн арга хэмжээнд нөхөр ***тэй тааралдсан чинь өөр нэг эмэгтэйтэй хамт явж байсан. Би нөхөртэйгөө огт уулзаагүй. Ингээд тухайн газраас гарахаар болоод явж байхдаа хамт ажилладаг *** болон ***нарт нөхөр өөр хүнтэй явж байна, би уулзах гээд явлаа, та нар түрүүлээд явж бай гэж хэлсэн чинь ***, ***нар чи архи уусан юм чинь ганцаараа яваад яахын бэ, би машин бариулах дуудлагын жолооч дуудаад хүргээд өгье гэж хэлсэн. Ингээд ***ийн амьдардаг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны гадаа очоод ***ийн утас руу мессеж бичээд гараад ир гэж хэлсэн чинь за гээд гараад ирсэн. ***, ***нар чи машиндаа сууж бай бид 2 очоод дагуулаад ирье гэж хэлээд буусан. *** машин дээр дөхөөд ирсэн чинь нөхөр чанга орилоод, яах гээд байгаа юм гэсэн чинь миний хальт харснаар ***тай зууралдаад ноцолдоод цохиж байх шиг байсан. Тэгээд нөхөр газар унасан байж байгаад босоод гэр лүүгээ яваад орсон. Би нөхөр ***тэй 2020 онд гэрлэлтээ батлуулж байсан. Дундаасаа нэг хүүхэдтэй, тусдаа амьдраад 1 жил гаран болж байна. Шалтгаан нь гэх юм бол нөхөр гэр бүлээс гадуурх харилцаатай болоод тусдаа амьдарч байгаа. Би тухайн шөнө Зайсан Хилл цогцолбор дээр байхдаа уйлаад ***, ***нарт нөхөр өөр хүнтэй явж байна уулзах хэрэг байна гэж хэлсэн чинь хамт явъя гэж хэлсэн. Бусдаар өөр ямар нэгэн санаа зорилго байхгүй байсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-32 дахь тал)

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2023 оны 1 дүгээр сарын 02-ний өдрийн №856 дугаартай:

- ***биед тархи доргилт, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

- Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.  гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

 

6. Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 28-ны орой миний ажиллаж байгаа газар шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулаад тухайн арга хэмжээ тараад бид нар ажлын хамт олноороо Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан Хилл цогцолборын Ион бааранд үйлчлүүлж байсан чинь хамт ажилладаг ***а салсан нөхөртэйгөө таарсан. Өөр хүнтэй явж байна гэж хэлсэн. Ингээд хамт ажилладаг ***хамт явж байсан чинь *** нөхөртэйгөө уулзана гэж хэлэхээр нь би дуудлагын жолооч дуудаад ***хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны гадаа очоод *** нөхөр гэх ***тэй уулзсан. *** өөрөө ***тэй утсаар яриад гаргаж ирсэн. Би *** машинд сууж бай ***бид 2 очоод уулзаад ирье гэж хэлээд явсан чинь тухайн *** гэдэг залуу уулзахгүй гээд бид нарын хооронд маргаан үүссэн. Би тухайн үед ***ийг яагаад эмэгтэй хүнийг гомдоож байгаа юм бэ, эхнэр чинь гомдоод уйлаад байна гэж хэлээд айлгах гэж машинд байсан дугуйн торцов барьсан. Тэгтэл *** гэдэг залуу зугтахаар нь араас нь хөөгөөд толгой, нуруу, хүзүү хэсэг рүү нь гараараа алгадсан, тэгтэл араас ***ирээд чи яагаад зугтаагаад байгаа юм бэ, очоод уулз гэж хэлсэн, үгүй гээд зугтаасан. Тэгээд би буцаад машиндаа ирээд *** нөхөр чинь уулзахгүй гээд байна гэж хэлээд бид нар явсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-53 тал)

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, (хавтаст хэргийн 55 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хөрөнгийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, (хавтаст хэргийн 57-61 дэх тал), ***-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 62 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч ***ын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. гэсэн дүгнэлтийг,

-Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралаас шүүгдэгч өөрийн санаачилгаар тухайн газар очоогүй, гэрч *** хүсэлтийн дагуу очсоны улмаас гэмт хэрэг гарах болсон байна. гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч *** нь өөрийн ажилладаг ***-ийн шинэ жилийн арга хэмжээнд оролцож байхдаа *** нь салсан нөхөр ***өөр эмэгтэйтэй явж байна уулзмаар байна гэхэд нь 2022 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 03 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар байрны гадаа иргэн ***уулзаж эхнэрээ гомдоосон байна гэх шалтгаанаар түүний бие, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

- Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2022 оны 12 дугаар сарын 29-30-ны өдөр иргэн ***нь бусдад зодуулсан талаарх бичгээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (хавтаст хэргийн 5-6 дахь тал),

- Хохирогч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 30, 2023 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр дахин өгсөн өгсөн мэдүүлгүүд ( хавтаст хэргийн 11-12, 16 дахь тал),

- Гэрч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-27 дахь тал),

- Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-32 дахь тал)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2023 оны 01 дүгээр сарын 02-ний өдрийн №856 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

- Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 51-53 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж үндсэн шинжийг тодорхойлжээ.

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч ***эрүүл мэндэд гэмтэл учирсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан хөнгөн гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Мөн шүүгдэгч *** өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг шүүгдэгчийн үйлдэл бүрэн хангасан байна.

            Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ гэр бүлийн харилцаатай байсан хоёр хүний үл ойлголцлын маргаанд хөндлөнгөөс оролцож, хууль бус шаардлага тавьсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

            Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ. 

Хохирогч ***нь хохирол, хор уршигтай холбоотой баримтыг ирүүлээгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч ***ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:                 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.

 

Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 90 хоног буюу 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. гэсэн,

-Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралаас *** нь бусад этгээдийн хүсэлтээр хүнд туслах гэж явсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ба, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, Иймд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. гэсэн тус тус дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв. Мөн шүүгдэгчээс 2023 оны 4 дүгээр сард гадагшаа явах гэж байгаа тул торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү. гэсэн тайлбарыг гаргасан.

 

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч ***ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар ял шийтгэлгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

 

Шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ торцов хэрэглэсэн үйлдлийн шинж байдал, нөгөө талаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилтай, цалин хөлстэй талаар ЭМЖЖ эмнэлгийн тодорхойлолт авагдсан зэргийг харгалзан улсын яллагчийн гаргасан ялын хэмжээг багасгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж, ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** овогт ***1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН