Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/171

 

 

 

 

 

 

 

 

    2023         03           14                                     2023/ШЦТ/171

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж, шүүгч И.Ганбат, шүүгч Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

иргэдийн төлөөлөгч Н.Мөнхнаст,

улсын яллагч Л.Төгсжаргал,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт *** овогт ***холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 211001720 0070 дугаартай, 3 хавтаст  хэргийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, *** төрсөн, *** настай, эрэгтэй, ***, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-***, *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** овогт ***(РД:***).

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч *** нь цахим хэрэгсэл ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож:

1. 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ***нь найз охин ***кино үйлдвэрт нэг өрөө байр түрээслэхээр боллоо гэж 500,000 төгрөг шилжүүл гэсний дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данснаас Хаан банкны *** дугаарын данс руу *** байрны урьдчилгаа гэсэн утга бичиж шилжүүлсэн 500,000 төгрөгийг,

2. 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч *** нь өөрийн эзэмшдэг “***” гэсэн фейсбүүк хаягаас “Монгол Монгол” гэх фейсбүүк “хэрэглэгч байр“ гэсэн зар байршуулсны дагуу холбогдож 2 өрөө орон сууцыг 2,000,000 төгрөгийг урьдчилгаа төлж түрээслэхээр тохиролцож ***тоот гэрээсээ өөрийн Хаан банкны эзэмшлийн *** дугаарын данснаас Хаан банкны *** дугаарын данс руу байр түрээс гэсэн утга бичиж шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг,

3. 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хохирогч ***нь “Гэрэл булган” гэсэн фейсбүүк хаягаас Баянмонгол хороололд 1 өрөө байр түрээсэлнэ гэсэн зар байршуулсны дагуу орон сууц түрээслэхээр тохиролцож урьдчилгаа 600,000 төгрөгийг *** тоот гэрээсээ өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данснаас Хас банкны *** дугаартай дансанд “*** байрны урьдчилгаа” гэсэн утга бичиж шилжүүлсэн 600,000 төгрөгийг,

4. 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч ***нь “***” гэсэн фейсбүүк эзэмшигчээс “Жуковт 2 өрөө байр түрээсэлнэ” гэсэн зарын дагуу холбогдож сарын 500,000 төгрөгөөр 4 сарын урьдчилгаа төлж орон сууц түрээслэхээр тохиролцож, ***байхдаа өөрийн эзэмшлийн Төрийн банкны *** дугаарын данснаас Хас банкны  *** дугаартай дансанд “bairnii turees erdenebulgan” гэсэн утга бичиж  шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг,

5. 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч ***нь фейсбүүк цахим сүлжээнд “зээл олгож 100,000 төгрөгийг урьдчилгаанд авна” гэсэн зарын дагуу ***гэх фейсбүүк хаягаасаа холбогдож Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх ажил дээрээсээ өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данснаас Хаан банкны *** дугаарын данс руу *** гэсэн утга бичиж шилжүүлсэн 100,000 төгрөгийг,

6. 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хохирогч ***нь “***” гэх фейсбүүк хэрэглэгчээр цахим орчинд зээл олгож 100,000 төгрөгийн урьдчилгаанд авна гэсэн зарын дагуу холбогдож 3,500,000 төгрөгийн зээлийн урьдчилгаанд 100,000 төгрөг төлөхөөр тохиролцож Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа өөрийн эзэмшлийн Голомт банкны *** дугаарын данснаас Хаан банкны *** дугаарын данс руу *** гэсэн утга бичиж шилжүүлсэн 100,000 төгрөгийг,

7. 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хохирогч ***нь “***” гэх фейсбүүк хэрэглэгчээс цахим орчинд зээл олгож урьдчилгаанд 100,000 төгрөг авна гэсэн зарын дагуу холбогдож 7,500,000 төгрөгийн зээлийн урьдчилгаанд 100,000 төлөхөөр тохиролцож Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа өөрийн эзэмшлийн Хас банкны *** дугаарын данснаас Хаан банкны *** дугаарын данс руу *** гэсэн утга бичиж шилжүүлсэн 100,000 төгрөгийг,

8. 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хохирогч ***нь *** гэсэн фейсбүүк хэрэглэгчээс цахим орчинд хүүтэй мөнгө зээлдүүлнэ гэсэн зар байршуулсны дагуу харилцаж 3,000,000 төгрөгийн зээлийн урьдчилгаанд 100,000 төгрөг төлөхөөр тохиролцож хадам дүү ***,*** байхад нь түүний эзэмшлийн Хаан банкны ***дугаарын данснаас Хаан банкны *** дугаарын данс руу *** гэсэн утга бичиж шилжүүлсэн 100,000 төгрөгийг,

9. 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хохирогч ***нь “***” гэх фейсбүүк хэрэглэгчээс цахим орчинд 3.8 хувийн хүүтэй 1-15 сая төгрөгийн зээл гаргана гэсэн зарын дагуу холбогдож 1,500,000 төгрөгийн зээлийн барьцаанд 100,000 төгрөг шилжүүлэхээр тохиролцож *** тоотод оршин суух гэрээсээ өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данснаас Хаан банкны *** дугаарын данс руу *** гэсэн утга бичиж шилжүүлсэн 100,000 төгрөгийг,

10. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хохирогч ***нь “***” гэх фэйсбүүк хэрэглэгчээс цахим орчинд зээл олгож урьдчилгаанд 100,000 төгрөг авна гэсэн зарын дагуу холбогдож 3,000,000 төгрөгийн зээлийн урьдчилгаанд 100,000 төгрөг төлөхөөр тохиролцож Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа Хаан банкны *** дугаарын данс руу  шилжүүлсэн 100,000 төгрөгийг,

11. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хохирогч ***нь “***” гэх фэйсбүүк хэрэглэгчээс цахим орчинд зээл олгож урьдчилгаанд 100,000 төгрөг авна гэсэн зар байршуулсны дагуу холбогдож 1,000,000 төгрөгийн зээлийн урьдчилгаанд 100,000 төгрөг төлөхөөр тохиролцож Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данснаас Хаан банкны *** дугаарын данс руу *** гэсэн утга бичиж шилжүүлсэн 100,000 төгрөгийг ,

12. 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч ***нь “***” гэх фейсбүүк хэрэглэгчээс цахим орчинд хүүтэй мөнгө зээлдүүлж урьдчилгаа 100,000 төгрөг авна гэсэн зар байршуулсны дагуу холбогдож 2,000,000 төгрөгийн зээлийн урьдчилгаанд 100,000 төгрөг төлөхөөр тохиролцож Хан-Уул дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэрт байхдаа дүү ***эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данснаас Хаан банкны *** дугаарын данс руу *** гэсэн утга бичиж, шилжүүлсэн 100,000 төгрөгийг,

13. 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч ***нь “***” гэх фейсбүүк хэрэглэгчээс цахим орчинд зээл олгож урьдчилгаанд 100,000 төгрөг авна гэсэн зар байршуулсны дагуу зээлийн урьдчилгаанд 100,000 төгрөг төлөхөөр тохиролцож, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Бэлмонтэ 3” барилгад ажиллаж байхдаа өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данснаас Хаан банкны *** дугаарын данс руу *** гэсэн утга бичиж шилжүүлсэн 100,000 төгрөгийг,

14. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч ***нь “***” гэх фэйсбүүк хэрэглэгчээс цахим орчинд зээл олгож урьдчилгаанд 100,000 төгрөг авна гэсэн зар байршуулсны дагуу 3,000,000 төгрөгийн зээлийн урьдчилгаанд 100,000 төгрөг төлөхөөр тохиролцож, найз ***байхад нь түүний эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данснаас Хаан банкны *** дугаарын данс руу *** гэсэн утга бичиж шилжүүлсэн 100,000 төгрөгийг,

15. 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч *** “***” гэх фэйсбүүк хэрэглэгчээс цахим орчинд фейсбүүкээр мөнгө зээлүүлнэ гэсэн зар байршуулсны дагуу холбогдож 2,000,000 төгрөгийн зээлийн урьдчилгаанд 100,000 төгрөг төлөхөөр тохиролцож, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 12 цаг 07 минутад өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данснаас Хаан банкны *** дугаарын данс руу *** гэсэн утга бичиж шилжүүлсэн 100,000 төгрөгийг,

16. 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч ***нь “***” гэх фейсбүүк хэрэглэгчээс цахим орчинд зээл олгож 100,000 төгрөгийн урьдчилгаа авна гэсэн зар байршуулсны дагуу ***гэсэн фэйсбүүк хаягаар холбогдож 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 12 цаг 33 минутад ***байх ээж ***эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данснаас Хаан банкны *** дугаарын данс руу шилжүүлсэн 100,000 төгрөгийг шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр нийт 6,300,000 төгрөгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогдсон гэжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:   

           

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:

Шүүгдэгч ***аас мэдүүлэхдээ: Өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Аавтайгаа хоёулаа хамт байдаг. Дахин ийм гэмт хэрэг хийхгүй. гэсэн мэдүүлгийг өгсөн болно.

 

Хоёр. Эрүүгийн 211001720 0070 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч ***хохирол учруулсан хэргийн баримтууд:

            1.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр иргэн ***аас ирүүлсэн “байр түрээслэх гэж ***ны Хаан банкны *** тоот данс руу 500,000 төгрөг шилжүүлээд луйвардуулчихлаа” гэх утгатай бүртгэгдсэн дуудлага лавлагааны хуудас, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 66-67 дахь тал),

 

1.2 Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр дахин өгсөн: 2021 оны 08 дугаар сарын 23-ны өглөө найз охин *** фейсбүүк дээр кино үйлдвэрт 1 өрөө байр сарын 500.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэсэн зар байна гэж фейсбүүк чатаар надад хэлсэн. Тэгээд над руу байрны зургуудыг нь явуулаад цэвэрхэн байр байна мөнгөө сар сардаа авна гэж байна хоёулаа очоод үзье гэж надад хэлсэн. Тэгээд манай найз охин боломжтой бол чи очоод үзчих гэж хэлсэн боловч би очиж үзэж чадаагүй ажилтай байна гэж хэлсэн. Тэгээд манай найз охин тэр хүнтэй чатлаж байгаад байр түрээслэхээр боллоо гэж надад хэлээд над руу Хаан банкны *** ***н гэх нэртэй данс явуулахаар нь би өөрийн Хаан банкны *** гэх данснаас “*** байрны урьдчилгаа” гэж гүйлгээний утга дээр нь бичээд 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би ажлаа тараад 3 дугаар эмнэлэг дээр найз охин дээрээ очиж уулзаад байраа үзэх гээд кино үйлдвэр лүү автобусанд суугаад явж байтал нөгөө байр түрээсэлнэ гэсэн хүн нь манай найз охины фейсбүүк хаягийг блок хийсэн байсан. Тэгээд бид хоёр зар дээр тавьсан байсан *** гэсэн дугаар луу нь залгаж үзэхэд холбогдохгүй байсан. Тэгээд цагдаад хандахаар шийдсэн.  гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 72 дахь тал),

 

1.3 Яллагдагч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дахин өгсөн: ...Тухайн зарын дагуу *** дугаарын утаснаас нэг хүн байр түрээслэхээр холбогдоход өөрийн *** дугаарын Хаан банкны дансыг өгөхөд ***  дугаарын данснаас “*** bairnii urdchilgaa” гэх утгатай 500,000 төгрөгийн орлого орж ирсэн. Би түүнийг нь өөрийн хувийн хэрэгцээндээ буюу буудлын төлбөр, цахимаар бооцоо тавихдаа ашиглан зарцуулсан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36-38 дахь тал),

 

2. Хохирогч ***д хохирол учруулсан хэргийн баримтууд:

2.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр иргэн ***гаас гаргасан гомдол, хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 6-7 дахь тал),

 

2.2 Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 09 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: Би ***тоотод ***-н охины хамтаар амьдардаг. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр *** гэртээ байхдаа өөрийн “*** гэсэн фэйсбүүк хаягаас байр түрээсэлнэ гэх зарын дагуу” Нэг өрөө байр түрээс худалдаа гэсэн хаяг руу орж Монгол Монгол гэсэн нэртэй хаяг руу орж чатлан 2 өрөө байр түрээслэхээр болж *** гэсэн Хаан банкны данс руу нийт 2.000.000 төгрөгийг гэртээ байхдаа өөрийн гар утсаараа интернэт банк ашиглаж шилжүүлсэн. Хэсэг хугацааны дараа мөнгийг чинь хүлээн авсан маргааш өглөө OCMO худалдааны төв дээр ирээд залгаарай гэхээр би маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 10 цаг орчмын үед надтай урд өмнө холбоо барьж байсан *** гэсэн дугаар руу хэд хэдэн удаа залгахад холбогдохгүй байсан. Бас харьцаж байсан чат руу нь дахин орох гэхэд боломжгүй миний хаягийг блок хийсэн байсан. Иймээс би цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 11-12 дахь тал),

 

2.3 Сэжигтэн ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: Би Хаан банкны *** тоот данс эзэмшдэг. 2021 оны 09 дүгээр сард өөрийн ашигладаг байсан “Монгол Монгол” гэх нэртэй фейсбүүк хаягаас “ 1 өрөө байр түрээс худалдаа” гэсэн зарын группт “Алтай хотхоны урд Гэрэлт өргөө хотхонд 2 өрөө гал тогооны тавилгатай байр түрээслүүлнэ” сарын түрээс 550,000 төгрөг төлбөрийг 3 сараар авна гэсэн утгаар байршуулсан зарын дагуу “***” гэх хаягаас холбогдсон. Би өөрийгөө үл хөдлөх зуучлалын Осмо гэх газар ажилладаг гэж танилцуулан *** дугаарыг өгсөн. Удалгүй *** гэсэн дугаараас 30 орчим насны хоолойтой эмэгтэй залгаж байр байгаа юу гэж асуухад нь байна гэж хэлсэн. Нөгөө эмэгтэй 3 сараар түрээслэхээр болж би өөрийн хаан банкны *** тоот дансыг өгсөн. 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр миний хаан банкны *** данс руу *** тоот данснаас 2,000,000 төгрөгийн “bair turees” гэсэн утгатай мөнгө орж ирсэн. Тэр даруйд нь байршуулсан зарыг устгаж “Монгол Монгол” гэх фейсбүүк хаягийн нэрийг нь өөрчилсөн. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 23 дахь тал),

 

2.4 Яллагдагч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг: Би тухайн хүмүүсээс авсан мөнгөө хувийн хэрэгцээндээ ашиглаж өөрийн амьдралын эх үүсвэр болгоогүй, өөртөө худалдаж авсан зүйл байхгүй. Бусдад худлаа хэлж авсан мөнгөөрөө цахимаар мөрийтэй тоглож, бооцоот тоглоомд алдсан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36 дахь тал),

 

2.5 Яллагдагч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дахин өгсөн: Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа ч зүйл ангиа хүлээн зөвшөөрөхгүй байна. Би бусдаас залилж авсан мөнгийг өөрийн амьдралын эх үүсвэр болгоогүй. Энэ хугацаанд миний аав *** нь Хаан банкны салбарт гүйлгээний утга дээрээ аав, ааваас нь гэх зэргээр бичиж мөнгө шилжүүлдэг байсан. Мөн би интернэт арилжааны пуна, крис, овгор гэх байгууллагаас тогтмол мөнгө авдаг байсан. Тухайн мөнгө 1х бет гэх сайтад миний хаяг, дансанд байрладаг байсан. Сайтаар дамжуулан өөрийнхөө мөнгийг өсгөж Хаан банкны *** тоот дугаарын дансаар авдаг байсан. Энэ нь хууль бус зүйл биш. Эдгээр байгууллагаас мөнгө орж ирэхдээ гүйлгээний утга дээр нь пуна, крис, *** ***н гэх утгаар орж ирдэг байсан. ...***гэх хүнээс 2,000,000 төгрөгийг худлаа хэлж авсан ч эргүүлэн өгнө гэж бодож байсан. Түүний дараа өөрийн утсаа 2 өдөр унтраасан. Тухайн үед миний зургийг болон утасны дугаарыг ***гэх хүн “намайг залилан мэхлэгч” гэх утгатай зүйл фейсбүүк цахим орчинд тараасан байсан. Би ***гэх эмэгтэйд мөнгийг чинь өгье, бичсэн зүйлүүдээ устгачих гэж хэлсэн. Гэтэл хариу өгөөгүй учир дургүй хүрээд тэр чигт хаячихсан. Түүний дараа хаягаа устгаж өөрийн зургуудаа тэр чигт нь устгасан. Энэ хэрэг дээр ***гэх хүн надад залилуулсан гэж фейсбүүкээр хандалт авч бусдаас хандив авсан байсан. Тэрийг нь мэдээд 2,000,000 төгрөгийг нь буцааж өгөх сэдэл тухайн үед төрөөгүй. Одоо бол хохирлыг нь барагдуулж өгнө. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 32-33 дахь тал),

 

3. Хохирогч ***зулд хохирол учруулсан хэргийн баримтууд:

3.1 Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэн ***лаас гаргасан өргөдөл, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 71-72 дахь тал),

 

3.2 Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: Би 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ***тоотод байхдаа фейсбүүк зарын дагуу Гэрэл Булган гэх фэйс хаягаар харьцаж Баянмонгол хороололд 1 өрөө байр түрээсэлнэ гэх зарын дагуу   дугаараар холбогдон Хас банкны *** дугаарын дансанд 600.000 төгрөг шилжүүлэн залилуулсан. 3 сарын түрээс нь 2.400.000 төгрөг гэж ярьсан тэгээд урьдчилгаа 600.000 төгрөг шилжүүл гэж хэлэхээр нь шилжүүлсэн. Тэр хүн утсаар ярих үедээ би Эрдэнэтэд байна. 14-ний өдөр хот орно тэгэхээр гэрээ хийгээд байран даа орж болно гэж хэлсэн тэгээд өөрийн хаан банкны *** дугаарын данснаас шилжүүлсэн. Тэр хүн зараа устгалаа гэж хэлсэн маргаашаас нь утас нь холбогдохгүй фейсбүүк хаяг нь устгагдсан байсан. Тэр ах гэрийн хаяг гэж Жуков 40 дүгээр байранд байдаг гэж хэлээд тасалсан. гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 76 дахь тал),

 

            3.3 Яллагдагч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: Би 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 80 дахь тал),

 

4. Хохирогч .***нд  хохирол учруулсан хэргийн баримтууд:

4.1 Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн ***наас гаргасан өргөдөл (2 дахь хавтаст хэргийн 36 дахь тал),

4.2 Хохирогч ***ны мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: Би фейсбүүкийн *** гэх хаягаас Жуковт хоёр өрөө байр удаан хугацаагаар түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр фейсбүүк чатаар холбогдсон. Тухайн хүн байраа сарын 500,000 төгрөгөөр төлөлттэй, 4 сарын төлбөр аваад түрээслүүлнэ гэж хэлсэн. Надад байраа үзүүлэх боломжгүй байна, хөдөө явчихсан байна, олон хүмүүс холбогдоод байгаа учраас та урьдчилгаагаа шилжүүлбэл зараа устгаад танд байраа түрээслүүлэх болно гэж хэлсэн. Үүний дагуу би өөр хүн уг байрыг түрээсэлчхэж болзошгүй гэж бодоод 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн төрийн банкны *** тоот данснаас 2,000,000 төгрөгийг Хас банкны *** дугаартай ***н гэх эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш чат бичихээр хариу бичихгүй, утас руу нь залгахаар авахгүй байсан. Мөн утас руу нь мессеж бичихэд хариу өгөхгүй байсан. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 46 дахь тал),

4.3 Яллагдагч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дахин өгсөн: Би 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн *** гэх хаягаас фейсбүүк цахим орчинд Жуковт 2 өрөө байр удаан хугацаагаар түрээслүүлнэ гэсэн зар байршуулсан байсан ба тухайн өдөр нэгэн хүн холбогдсон бөгөөд байрны үнэ асуухаар нь сарын түрээс 500,000 төгрөг 3 сараар төлбөр аваад барьцаа нэмэх нь нэг сарын төлбөр авна гэж хэлэхэд хөдөө Увсад байна маргааш байрыг чинь үзье, манай эгч очиж үзнэ гэхээр нь би Төв аймгийн Заамар суманд байна гэж худал хэлсэн юм. Тэгээд ер нь хүмүүс их сонирхоод байна шүү, гэж хэлэхэд урьдчилгаа 3,000,000 төгрөг өгье тэгээд хөдөөгөөс очоод жилээр нь төлбөрийг нь өгье гэж хэлээд *** гэсэн данснаас миний Хас банкны *** тоот дугаарын данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Би тухайн хүнээс авсан 2,000.000 төгрөгийг буудлын төлбөр болон 1 экс бет цахим бооцооны сайтад мөрий тавьж, машин өдрөөр түрээсэлж, ууж идэх зүйлд хувийн хэрэгцээнд зарцуулсан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36-38 дахь тал),

 

5. Хохирогч ***хохирол учруулсан хэргийн баримтууд:

5.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр иргэн *** гаргасан өргөдөл, гомдол мэдээлэл хүлээн авсан хүний тэмдэглэл (1 дахь хавтаст хэргийн 171-172 дахь тал),

 

5.2 Хохирогч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: Би ***хамтаар оршин суудаг бөгөөд ***юм. Би 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 16 цагийн орчимд ажил дээрээ байхдаа өөрийн ***гэх хаягаасаа зээл олгож 100,000 урьдчилгаа олгоно гэх зарын дагуу нэг хүнтэй холбогдсон юм /фейсбүүк хаягийнх нь нэрийг сайн санахгүй байна/. Тэгтэл тухайн хүн өөрийн дансны дугаарыг өгөөд “энэ данс руу 100,000 төгрөг урьдчилгаа шилжүүлээд 30 минут орчмын дараа зээл орно” гэж хэлсний дагуу тухайн хүний өгсөн *** дугаарын Хаан банкны данс руу 100,000 төгрөгийг шилжүүлтэл намайг нэг их удалгүй блок хийсэн юм. Би тухайн үед ажил ихтэй байсан тул цагдаагийн байгууллагад хандаагүй юм. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 175 дахь тал),

 

5.3 Яллагдагч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дахин өгсөн: ...Тухайн зарын дагуу надтай *** дугаарын утсаар нэг хүн холбогдож зээл авъя гэхэд нь зээл гаргахад урьдчилгаа 100,000 төгрөг авна гэж хэлээд өөрийн *** дугаарын хаан банкны дансыг өгөхөд *** дугаарын данснаас “***” гэх утгатай гэх хүнээс 100,000 төгрөгийн орлого орж ирсэн. Би тухайн мөнгийг хувийн хэрэглээндээ ашигласан.  гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36-38 дахь тал),

 

6. Хохирогч ***хохирол учруулсан хэргийн баримтууд:

6.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэн ***ирүүлсэн өргөдөл, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дахь хавтаст хэргийн 117-118 дахь тал),

 

6.2 Хохирогч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: *** хамтаар оршин суудаг бөгөөд хувиараа хөдөлмөр эрхэлдэг юм. Би 2021 оны 12 дугаар сарын 26-ны 21 цагийн орчимд өөрийн ***гэх хаягаас фейсбүүкт байрлах Зээл гаргана гэх бүлгэмд байх нэг зарын дагуу Бука Булгаа гэх нэртэй шувууны зурагтай хаягтай хүнтэй холбогдсон юм. Тухайн хүн нь “Зээл олгож 100,000 төгрөгийн урьдчилгаа авна” гэх зар тавьсан байсан ба чатаар харилцаж байхад “Манайх хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулдаг байгууллага байгаа юм, 3,500,000 төгрөгийн зээл авахын тулд 100,000 төгрөгийн урьдчилгаа хийх шаардлагатай болно” гэхээр нь бага зэрэг итгэхгүй байсан тул өөрийнх нь ямар нэгэн холбогдох дугаарыг асуухад *** гэх дугаарыг өгч байсан. Тэгээд над руу урьд нь өөрөөс нь зээл авч байсан хүний чатны зургийг явуулахаар нь түүний өгсөн Хаан банкны *** дугаарын данс руу өөрийн эзэмшлийн Голомт банкны *** дугаарын дансаар “*** ***” гэх утгыг тавин 2021 оны 12 дугаар сарын 26-ны 21 цаг 15 минутад шилжүүлсэн юм. Мөнгө шилжүүлэхэд тухайн хүн нь *** гэх нэртэй харагдаж байсан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 121 дэх тал),

 

6.3 Яллагдагч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дахин өгсөн: ...Тухайн зарын дагуу *** дугаарын утсаар нэг хүн холбогдож зээл авъя гэхэд нь зээл гаргахад урьдчилгаа 100,000 төгрөг авна гэж хэлээд өөрийн *** дугаарын хаан банкны дансыг өгөхөд *** дугаарын данснаас “*** ***” гэх утгатай ***гэх хүнээс 100,000 төгрөгийн орлого орж ирсэн. Би тухайн мөнгийг хувийн хэрэглээндээ ашигласан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36-38 дахь тал),

 

7. Хохирогч ***хохирол учруулсан хэргийн баримтууд:

7.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэн ***гаргасан өргөдөл, хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 207-208 дахь тал),

 

7.2 Хохирогч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: Би *** хамтаар оршин суудаг юм. 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр фейсбүүк цахим хуудсанд “***” гэх нэртэй хаягаас хүүтэй мөнгө зээлдүүлнэ гэсэн утгатай зар байршуулсан байсан юм. Би зарын дагуу холбогдоход таны авах зээлийн хэмжээнээс хамаарч та урьдчилгаа өгөөд гаргуулан авах боломжтой гэж хэлсэн. Би 7,500,000 төгрөгийн зээл гаргуулан авахад хэдэн төгрөг төлөх юм гэж асуухад урьдчилгаа 100,000 төгрөг болно гэж хэлсэн. Би 7,500,000 төгрөгийн зээл авахаар тохиролцон “***” гэх нэртэй фейсбүүк хэрэглэгч 100,000 төгрөг Хаан банкны *** тоот дансанд байршуулна гэж хэлсэн. Мөн зээлийн гэрээ онлайнаар шууд хийнэ гэж хэлсэн. Би тэр даруйд нь зөвшөөрч Хас банкны *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу 100,000 төгрөг шилжүүлсэн юм. Шилжүүлсэн даруйдаа холбогдоход 2-3 минут болно гэж хэлсэн. Би 2-3 минутын дараа “***” гэх нэртэй фейсбүүк хэрэглэгчтэй дахин холбогдох гэсэн боловч болохгүй байсан. Би Хаан банкны *** тоот данс руу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр болох Яармагт явж байхдаа 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 19:00 цагийн орчимд шилжүүлсэн. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 212 дахь тал),

7.3 Яллагдагч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дахин өгсөн: ...Тухайн зарын дагуу *** дугаарын утсаар нэг хүн холбогдож зээл авъя гэхэд нь зээл гаргахад урьдчилгаа 100,000 төгрөг авна гэж хэлээд өөрийн *** дугаарын хаан банкны дансыг өгөхөд *** дугаарын данснаас “***” гэх утгатай  гэх хүнээс 100,000 төгрөгийн орлого орж ирсэн. Би тухайн мөнгийг хувийн хэрэглээндээ ашигласан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36-38 дахь тал),

 

8. Хохирогч ***хохирол учруулсан хэргийн баримтууд:

8.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэн *** гаргасан өргөдөл, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 12-13 дахь тал),

 

8.2 Хохирогч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Номин хайпермаркет худалдааны төв дээр фейсбүүк цахим хуудсанд “***” нэртэй хаягаас хүүтэй мөнгө зээлдүүлнэ гэсэн утгатай зар байршуулсан байсан юм. Би зарын дагуу холбогдоход таны авах зээлийн хэмжээнээс хамаарч та урьдчилгаа өгөөд гаргуулан авах боломжтой гэж хэлсэн. Би 3,000,000 төгрөгийн зээл гаргуулан авахад хэдэн төгрөг төлөх юм гэж асуухад урьдчилгаа гэж 100,000 төгрөг болно гэж хэлсэн. Би 3,000,000 төгрөгийн зээл авахаар тохиролцон. “***” гэх нэртэй фейсбүүк хэрэглэгч 100,000 төгрөг Хаан банкны *** тоот дансанд байршуулна гэж хэлсэн. Мөн зээлийн гэрээ онлайнаар шууд хийнэ гэж хэлсэн. Надад тухайн үед мөнгө байхгүй байсан учир ***оршин суудаг өөрийн төрсөн дүүгийн эхнэр ***холбогдож Хаан банкны *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу 100,000 төгрөг шилжүүлсэн. Би 2-3 минутын дараа “***” гэх нэртэй фейсбүүк хэрэглэгчтэй дахин холбогдох гэсэн боловч болохгүй байсан. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 16 дахь тал),

 

8.3 Яллагдагч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 03 дугаар сарын 13-ны дахин өгсөн : ...Тухайн зарын дагуу *** дугаарын утсаар нэг хүн холбогдож зээл авъя гэхэд нь би зээл гаргахад урьдчилгаа 100,000 төгрөг авна гэж хэлээд өөрийн *** дугаарын хаан банкны дансыг өгөхөд *** дугаарын данснаас “***” гэх утгатай  хүнээс 100,000 төгрөгийн орлого орж ирсэн. Би тухайн мөнгийг хувийн хэрэглээндээ ашигласан.  гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36-38 дахь тал),

 

9. Хохирогч ***хохирол учруулсан хэргийн баримтууд:

9.1 Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр иргэн ***гаргасан өргөдөл (3 дахь хавтаст хэргийн 15 дахь тал),

9.2 Хохирогч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр өгсөн: Би 12 дугаар сард өөрийн машинаа мөргөлдүүлээд мөнгөний хэрэг гарсан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр фейсбүүк дээрээс “***” гэх фейсбүүк хаягаас 3.8%-н хүүтэй 1-15 сая төгрөгийн зээл гаргана гэсэн зарын дагуу хувь чатаа холбогдсон. Тэгэхэд зээл гарах боломжтой иргэний үнэмлэхээ урд, хойд талаас нь зургийг дараад чатаар явуулсан. Тэгээд Хаан банкны *** дугаарын данс руу барьцаа гэж 100,000 төгрөгийг байршуул гэж хэлсэн. Би тухайн данс руу өөрийн Хаан банкны *** данснаасаа 100,000 төгрөгийг шилжүүлсэн. Шилжүүлэг хийж дуусаад чатаар холбогдоход 10-15 минут хүлээгээрэй гэж хэлээд чатаар блок хийгээд алга болсон.гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 19 дэх тал),

9.3 Яллагдагч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: Би 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюун-Эрдэнийн гаргасан 2206005590959 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 22 дахь тал),

 

10. Хохирогч *** хохирол учруулсан хэргийн баримтууд:

10.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэн *** гаргасан өргөдөл, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 226-227 дахь тал),

 

10.2 Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: Би *** хамтаар оршин суудаг бөгөөд ***ажилладаг. Би 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн ***гэх нэртэй фейсбүүк хаягаас  зээл өгнө гэх группэд байсан “***” гэх нэртэй фейсбүүк хэрэглэгчийн зээл олгож урьдчилгаанд 100,000 төгрөг авна гэх зарын дагуу холбогдоход “Манайх Хас хэлхээ гэх нэртэй банк бус санхүүгийн байгууллага байгаа юм. Та 3,000,000 төгрөгийн зээл авахын тулд 100,000 урьдчилгаа өгөх шаардлагатай” гэхэд нь зөвшөөрч тухайн хүний өгсөн данс буюу Хаан банкны *** дугаарын данс ирэхээр нь тухайн өдрийнхөө буюу 2021 оны 12 дугаар сарын 30-ны орой 22 цагийн орчимд шилжүүлсэн юм. Мөнгөө шилжүүлээд баримтаа явуулчхаад унтчихсан юм. Маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 31-ний өглөө сэрээд харсан чинь намайг блоклосон байсан. Тэгээд тухайн хүнтэй дахиж холбогдож чадаагүй. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 230 дахь тал),

10.3 Яллагдагч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дахин өгсөн : ...Тухайн зарын дагуу *** дугаарын утсаар нэг хүн холбогдож зээл авъя гэхэд нь зээл гаргахад урьдчилгаа 100,000 төгрөг авна гэж хэлээд өөрийн *** дугаарын хаан банкны дансыг өгөхөд ***дугаарын данснаас “***” гэх утгатай  гэх хүнээс 100,000 төгрөгийн орлого орж ирсэн. Би тухайн мөнгийг хувийн хэрэглээндээ ашигласан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36-38 дахь тал),

 

11. Хохирогч ***д хохирол учруулсан хэргийн баримтууд:

11.1 Хан-уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст иргэн ***аас 2021 оны 01 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн өргөдөл, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 99-100 дахь тал),

 

11.2 Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: Би 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өөрийн найзынд буюу Нисэхэд шинэ оноо гаргахаар ирсэн юм. Тэгээд өөрийн ***гэх нэртэй хаягаараа фейсбүүктээ байж байтал “Зээл олгоно” гэх бүлгэмд *** гэх нэртэй фейсбүүк хаягтай хүн “Зээл олгож, урьдчилгаанд 100,000 төгрөг авна” гэх зар байсан юм. Би түүний дагуу холбогдоход “Би ямар нэгэн байгууллагад харьяалагддаггүй хувиараа хүнд мөнгө зээлүүлдэг. 1,000,000 төгрөгийн зээл авахын тулд 100,000 төгрөгийн урьдчилгаа өгнө” гэхээр нь надад тавьсан нөхцөл нь таалагдаад өгсөн. Хаан банкны *** дугаарын данс руу 100,000 төгрөгөө шилжүүлсэн юм. Тэгээд мөнгөө шилжүүлсэн гэдгээ тухайн хүндээ хэлтэл хариуд нь “ачаалалтай байгаа учраас интернэт банк болохгүй байна 10-15 минутын дараа мөнгө нь орчихно” гэхээр нь хүлээгээд байж байтал намайг фейсбүүк хаягаар блоклоод алга болсон юм. Ажил ихтэй байсан тул цагдаагийн байгууллагад хандаж чадаагүй юм. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 103 дахь тал),

 

11.3 Яллагдагч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дахин өгсөн: ...Тухайн зарын дагуу *** дугаарын утсаар нэг хүн холбогдож зээл авъя гэхэд нь зээл гаргахад урьдчилгаа 100,000 төгрөг авна гэж хэлээд өөрийн *** дугаарын Хаан банкны дансыг өгөхөд  *** дугаарын данснаас “***” гэх утгатай 100,000 төгрөгийн орлого орж ирсэн. Би түүнийг хувийн хэрэгцээндээ ашигласан гэх мэдүүлэг (1 дахь хавтаст хэргийн 36-38 дахь тал),

 

12. Хохирогч ***хохирол учруулсан хэргийн баримтууд:

12.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэн ***ирүүлсэн өргөдөл, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 135-136 дахь тал),

 

12.2 Хохирогч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: Би *** хамтаар оршин суудаг юм. 2022 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр фейсбүүк цахим хуудсанд “***” гэх нэртэй хаягаас хүүтэй мөнгө зээлдүүлнэ гэсэн утгатай зар байршуулсан байсан юм. Би зарын дагуу холбогдоход таны авах зээлийн хэмжээнээс хамаарч та урьдчилгаа өгөөд  гаргуулан авах боломжтой гэж хэлсэн. Би 1,000,000-3,000,000 төгрөгийн зээл гаргуулан авахад хэдэн төгрөг төлөх юм гэж асуухад 100,000-250,000 төгрөг болно гэж хэлсэн. Би 2,000,000 төгрөгийн зээл авахаар тохиролцсон. “***” гэх нэртэй фейсбүүк хаягаас та урьдчилгаа 100,000 төгрөг Хаан банкны *** тоот дансанд байршуулна гэж хэлсэн. Мөн зээлийн гэрээ онлайнаар шууд хийнэ гэж хэлсэн. Би тэр даруй зөвшөөрч өөрийн эхнэр ***төрсөн дүү ***холбогдож Хаан банкны *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу 100,000 төгрөг шилжүүлсэн юм. Би дараа нь өөрийн эхнэрийн төрсөн дүү ***гэх хүнд 100,000 төгрөг өгсөн. Би зээл гаргуулан авах гэж 100,000 төгрөг шилжүүлж залилуулсан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 139 дэх тал),

 

12.3 Яллагдагч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дахин өгсөн: ...Тухайн зарын дагуу “***” дугаарын утсаар нэг хүн холбогдож зээл авъя гэхэд нь зээл гаргахад урьдчилгаа 100,000 төгрөг авна гэж хэлээд өөрийн *** дугаарын хаан банкны дансыг өгөхөд *** дугаарын данснаас “***” гэх утгатай  100,000 төгрөгийн орлого орж ирсэн. Би тухайн мөнгийг хувийн хэрэглээндээ ашигласан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36-38 дахь тал),

 

13. Хохирогч ***хохирол учруулсан хэргийн баримтууд:

13.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэн ***гаргасан өргөдөл, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 189-190 дэх тал),

 

13.2 Хохирогч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: Би ***тоотод оршин суудаг бөгөөд хувиараа барилгын дотоод засал чимэглэлийн ажил хийдэг юм. Одоогоор Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Бэлмонтэ 3 барилгын дотоод засал чимэглэлийн ажлыг хийж байгаа юм. Би 2022 оны 01 дүгээр сарын 04-ний орой ажил тарж байх үеэр өөрийн ***гэх хаягаараа фейсбүүкт байж байсан юм. Тэгэхэд зээл өгнө гэх группэд байрлах зээл олгож 100,000 төгрөгийн урьдчилгаа авна гэх зарын дагуу *** гэх фейсбүүк хаягтай хүнтэй харилцахад “Би ямар нэгэн байгууллагад ажилладаггүй, хувиараа хүмүүст мөнгө зээлдэг юм. 3,6 хувийн хүүтэй 24 сарын төлөлттэй гэж хэлж байсан” надад тавьсан болзол нь боломжийн санагдаад тухайн хүний өгсөн *** дугаарын Хаан банкны данс руу өөрийн ашигладаг *** гэх дансаараа 100,000 төгрөгийн урьдчилгаагаа шилжүүлээд байж байтал намайг фейсбүүк хаягаараа блоклчихсон юм. Тухайн үедээ ажил ихтэй байсан болохоор цагдаагийн байгууллагад хандаж амжаагүй. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 193 дахь тал),

 

13.3 Яллагдагч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дахин өгсөн: ...Тухайн зарын дагуу надтай  *** дугаарын утсаар нэг хүн холбогдож зээл авъя гэхэд нь би зээл гаргахад урьдчилгаа 100,000 төгрөг авна гэж хэлээд өөрийн *** дугаарын хаан банкны дансыг өгөхөд***дугаарын данснаас “***” гэх утгатай  гэх хүнээс 100,000 төгрөгийн орлого орж ирсэн. Би тухайн мөнгийг хувийн хэрэглээндээ ашигласан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36-38 дахь тал),

 

14. Хохирогч ***хохирол учруулсан хэргийн баримтууд:

14.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэн ***гаргасан өргөдөл, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 245-246 дахь тал),

 

14.2 Хохирогч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: Би ***тоотод оршин суудаг ***байна. Би 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүрэг Яармагийн Нүхт орчимд байхдаа ***гэх хаягаараа фейсбүүк ороод байж байтал Зээл олгоно гэх группэд байсан “***” гэх хаягтай хүн “Зээл олгож, 100,000 төгрөгийн урьдчилгаа олгоно” гэсэн байхаар нь чатаар холбогдсон юм, 3,000,000 төгрөгийн зээл авахын тулд 100,000 төгрөгийн урьдчилгаа өгөх шаардлагатай, 3,8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай” гэж хэлээд өөрийнхөө дугаар гэх *** дугаарын утсыг өгч байсан. Надад тавьсан зээл нь таалагдахаар нь мөн тухайн үедээ урьдчилгаанд өгөх 100,000 төгрөг байгаагүй учраас өөрийн найз болох *** гэх найзыгаа гуйгаад түүний *** дугаарын дансаар тухайн хүний өгсөн *** дугаарын дансыг өгөөд мөнгийг нь хийлгэчихсэн юм. Тэр хүний өгсөн *** дугаарын данс нь *** гэдэг нэртэй хүний данс байна гэж найз надад хэлж байсан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 248 дахь тал),

 

14.3 Яллагдагч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дахин өгсөн: ...Тухайн зарын дагуу *** дугаарын утсаар нэг хүн холбогдож зээл авъя гэхэд нь зээл гаргахад урьдчилгаа 100,000 төгрөг авна гэж хэлээд өөрийн *** дугаарын хаан банкны дансыг өгөхөд *** дугаарын данснаас “***” гэх утгатай  гэх хүнээс 100,000 төгрөгийн орлого орж ирсэн. Би тухайн мөнгийг хувийн хэрэглээндээ ашигласан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36-38 дахь тал),

 

15. Хохирогч ***хохирол учруулсан хэргийн баримтууд:

15.1 Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр иргэн ***гаргасан гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 92 дахь тал),

 

15.2 Хохирогч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: Би ***тоотод гэртээ байхдаа 2022 оны 01 сарын 10-ны өдөр 12 цагийн үед фейсбүүкээр мөнгө зээлүүлнэ гэсэн зарын дагуу “***” гэсэн хаягтай хүн рүү *** дугаарын утсаар залгаж холбогдоход нэг эрэгтэй хүн авсан. Би өөрөө зээл гаргадаг хүн үү гэхэд тийм гэхээр нь 2,000,000 төгрөгийн хэрэг байна гэхэд миний мессенжер хаяг руу паспортынхаа зургийг дараад явуулчих гэсэн. Би зургаа дараад явуулахад за танд 2,000,000 төгрөгийн зээл гарах боломжтой гээд Хаан банкны *** дугаартай данс явуулаад энэ данс руу  100.000 төгрөг хийхэд зээлийн хүсэлт чинь баталгаажна. Манай зээлийн ажилтан тань руу яриад төлөх талаар танилцуулна гэхээр нь итгээд өөрийн Хаан банкны дансны *** дугаартай данснаас 100,000 төгрөгийг Хаан банкны *** дугаартай данс руу шилжүүлсэн. Ингээд мөнгөө шилжүүллээ гэж хэлэхэд 10 минут хүлээж бай тэгээд мөнгө чинь орно шүү гэхээр нь за гээд хүлээж байгаад эргээд ороод шалгатал намайг фейсбүүкээр блок хийсэн байсан. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 97-98 дахь тал),

 

15.3 Яллагдагч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дахин өгсөн: ...Тухайн зарын дагуу *** дугаарын утас руу ***дугаарын утсаар нэг хүн холбогдож 2,000,000 төгрөгийн зээл авах гэсэн юм гэхээр нь би фейсбүүк хаяг руу паспортынхаа зургаа дараад явуулчих гэж хэлээд итгэл төрүүлж зургаа явуулчихаар нь өөрийн *** дугаарын Хаан банкны дансыг өгөөд энэ данс руу 100.000 төгрөг хийвэл зээлийн хүсэлт чинь баталгаажна гэж хэлтэл *** дугаарын данснаас “***”  гэх утгатай 100,000 төгрөгийн орлого орж ирсэн. Би тухайн мөнгийг хувийн хэрэглээндээ зарцуулсан. Гэхдээ дан ганцхан эдгээр хүмүүсээс авсан мөнгөөрөө өөрийгөө тэжээдэггүй. Амьдралын эх үүсвэр болгосон зүйл байгаагүй. Би аавтайгаа ярьж багадаа 100,000 төгрөг түүнээс дээш 1,500,000 орчим хүртэлх төгрөгийг сар бүр болгон тодорхой тогтмол хугацаанд авч байсан. Ааваас авсан мөнгөөрөө хоол унд, өмсөж зүүх, байрлах байрны төлбөрөө өгч байсан. Би тухайн үед түрээсэлдэг байсан байрнаасаа гарсан буудлаар амьдарч байсан. Тодорхой эрхэлсэн ажилгүй байсан учраас буудлын төлбөр тооцоо төлөх хэрэгцээ шаардлага гарч байсан. Тухайн хуурамч заруудыг байршуулан тавьж түүний дагуу холбогдож байр түрээсэлье, зээл авъя гэсэн хүмүүсээс урьдчилгаа мөнгө өгөх хэрэгтэй гэж итгэлийг нь төрүүлж байгаад худал хэлж авдаг байсан. Худал хэлж авсан мөнгөөрөө би 1 х бет цахим сайтаар спортын төрлүүд дээр мөнгөөрөө бооцоо тавьж алдаж байсан. Буудлын төлбөрт тооцоо хийж мөнгө өгч байсан. Мөн хоногоор машин түрээслэхдээ 4-ээс дээш хоногоор түрээсэлдэг байсан. Тухайн хүмүүсээс мөнгө авахдаа хэн нэгэнтэй хамтардаггүй байсан. Анх 2021 оны 09 дүгээр сараас эхлэн 2022 оны 01 дүгээр сарын эхний 7 хоногийн хугацаанд авсан. Гэхдээ байнга хүмүүст худал хэлж авч байгаагүй. 2021 оны 09 дүгээр сарын эхээр нэг удаа түүнээс хойш 11, 12 дугаар саруудад ганц хоёр удаа, 2022 оны 01 дүгээр сард бас ганц, хоёр удаа авч байсан. Бусдаас авсан мөнгөө 1 х бет дээр мөрий тавьж их хэмжээний мөнгө хожвол буцааж өгнө гэж бодож байсан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36-38 дахь тал),

 

16. Хохирогч ***т хохирол учруулсан хэргийн баримтууд:

16.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэн *** ирүүлсэн өргөдөл, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 153-154 дэх тал),

 

16.2 Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: Би ***оршин суудаг бөгөөд *** ажиллаж байгаа. Би 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн ашигладаг ***гэх нэртэй фейсбүүк хаягаараа байж байтал “Зээл өгнө” гэх группэд *** гэх нэртэй хэрэглэгч “Зээл олгож, 100,000 төгрөгийн урьдчилгаа авна” гэх зарын дагуу холбогдож харилцсан юм. Тэгэхэд тухайн хүн “ Манайх зээл гаргадаг Банк бус санхүүгийн байгууллагатай хамтардаг 30-40 минутын дараа таны зээл олгогдоно” гэж хэлэхээр нь тухайн үедээ итгээд мөн миний дансанд урьдчилгаанд өгөх 100,000 төгрөг байгаагүй учраас ***оршин суух төрсөн ээж болох ***рүү тухайн хүний өгсөн *** дугаартай Хаан банкны ***н гэх хүний данс руу 100,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Харин ээждээ энэ данс руу миний *** гэх дугаарыг утган дээр тавьж шилжүүлээрэй гэтэл ээж буруу ойлгоод өөрийнхөө ашигладаг ***гэх утгыг тавиад шилжүүлсэн. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 157 дахь тал),

 

16.3 Яллагдагч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дахин өгсөн: ...Тухайн зарын дагуу ***дугаарын утсаар нэг хүн холбогдож зээл авъя гэхэд нь зээл гаргахад урьдчилгаа 100,000 төгрөг авна гэж хэлээд өөрийн *** дугаарын Хаан банкны дансыг өгөхөд *** дугаарын данснаас “***” гэх утгатай  хүнээс 100,000 төгрөгийн орлого орж ирсэн. Би тухайн мөнгийг хувийн хэрэглээндээ ашигласан.  гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36-38 дахь тал),

 

17. Шүүгдэгч ***ы Хаан банкны *** дугаартай депозит дансны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга буюу:

- 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу “*** bairni uridchilgaa” гэх утгатай 100,000 төгрөг,

- 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу “bair turees” гэх утгатай  2,000,000 төгрөг,

- 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу “***” гэх утгатай 100,000 төгрөг,

- 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу “***” гэх утгатай 100,000 төгрөг,

- 2021 оны 12 дугаар сарын 27-ний өдөр *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу “*** ***” гэх утгатай  100,000 төгрөг,

- 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу “***” гэх утгатай 100,000 төгрөг,

- 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу “***” гэх утгатай 100,000 төгрөг,

- 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ***тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу “***” гэх утгатай 100,000 төгрөг,

- 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдөр *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу “***” гэх утгатай 100,000 төгрөг,

- 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу “***” гэх утгатай 100,000 төгрөг,

- 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу “***” гэх утгатай 100,000 төгрөг,

- 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу “***” гэх утгатай 100,000 төгрөг,

- 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу “***tsengel” гэх утгатай 100,000 төгрөг,

- 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн банкны *** тоот данснаас Хас банкны *** тоот данс руу “bairnii turees erdenebulgan” гэх утгатай 2,000,000 төгрөг,

- 2022 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу “*** ***” гэх утгатай 100,000 төгрөг тус тус шилжүүлсэн гүйлгээний дэлгэрэнгүй (2 дахь хавтаст хэргийн 151-181 дэх тал),

 

18. Шүүгдэгч *** Хас банкны *** тоот данс руу 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн банкны *** тоот данснаас байрны түрээс *** гэсэн утгаар 2,000,000 төгрөг шилжүүлсэн дэлгэрэнгүй хуулга (3 дахь хавтаст хэргийн 57-58 дахь тал),

 

19.Шүүгдэгч *** Хас банкны *** тоот данс руу 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хаан банкны *** тоот данснаас “***, байрны урьдчилгаа” гэх утгатай 600,000 төгрөг шилжүүлсэн дэлгэрэнгүй хуулга (3 дахь хавтаст хэргийн 82-83 тал),

 

20. Хохирогч *** Хаан банкны *** тоот дансны хуулгад 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “***, байрны урьдчилгаа” гэх утгатай 600,000 төгрөг Хас банкны *** тоот данс руу шилжүүлсэн гүйлгээний хуулга (3 дахь  хавтаст хэргийн 85 дахь тал),

 

            21. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 144 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (2 дахь хавтаст хэргийн 65 дахь тал), авто тээврийн үндэсний төвийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 111-112 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл тодорхойлолт (2 хавтас хэргийн 114 дэх тал), үл хөдлөх хөрөнгийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 124-125 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

 

  1. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч *** нь 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд 6 сарын хугацаанд нэр бүхий 12 хохирогчийг цахимаар шуурхай зээл гаргаж өгнө гэж хуурч цахим хэрэгсэл ашиглан зээлийн урьдчилгаа гэж 1,200,000 төгрөгийг, нэр бүхий 4 хохирогчийн цахим хэрэгсэл ашиглан орон сууц түрээсэлнэ урьдчилгаа гэж нийт 5,100,000 төгрөгийг авч амар хялбар аргаар мөнгө олох гэж залилах гэмт хэргийг үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч *** 100,000 төгрөг, Тодбаяр 100,000 төгрөг, ***зулд 600,000 төгрөгийн хохирлыг төлсөн талаарх баримт мөрдөн шалгах ажиллагаанд байгаагүй. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *** 600,000 төгрөг төлсөн талаарх баримтыг гаргаж өгч байна. Хохирогч ***, *** нарт хохирол төлбөр төлсөн талаарх баримт гаргаж өгөөгүй боловч хохирогч нарын мэдүүлэг, хэргийн материалтай танилцсан баримт дээр хохирол төлбөрөө авсан гэсэн байгаа тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. гэсэн дүгнэлтийг ,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Батцэцэгээс:Миний үйлчлүүлэгч ***ыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлэн зүйлчлэх шинж тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг нь авч үзэх юм бол 2021 оны 8 дугаар сард 1, 2021 оны 9 дүгээр сард 1, 2021 оны 10 дугаар сард 1, 2021 оны 11 дүгээр сард 2, 2021 оны 12 дугаар сард 6, 2022 оны 01 дүгээр сард 1 удаагийн үйлдлийг тус тус хийсэн буюу нийт 16 удаагийн үлдлээр 16 хохирогчид хохирол учруулсан. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нарт учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгож буюу байнга үйлдэх нь харьцангуй удаан хугацаанд тогтвортой, давтан үйлдэж дадал зуршил болгосон байдаг. Мөн тухайн гэмт хэргээс өөр орлого олохгүйгээр гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн амьжиргааг залгуулахаар хийсэн хэвшмэл шинжтэй үйлдэл байх ёстой. ***ы үйлдсэн гэмт хэрэг нь харьцангуй тогтвортой, удаан хугацаанд үргэлжлээгүй байдаг. Нийт 16 удаагийн үйлдлийг 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд гаргасан байдаг. ***ыг энэ гэмт хэргийг үйлдэж амьдралын эх үүсвэр болгоогүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн аав нь данс руу нь түүнд амьжиргаагаа залгуулах мөнгө өгдөг байсан нь хэрэгт авагдсан ***ны дансны хуулгаар тогтоогдож байгаа. Амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэл хийгээгүй. Гэмт хэргийн улмаас олсон ашиг орлогыг амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгоогүй. Шүүхийн хэлэлцүүлэгт мөрийтэй тоглоом тоглож мөнгөө алдсан, дахин мөрийтэй тоглоом тоглох гэж залилах гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Харьцангуй тогтвортой шинжийн хувьд цаг хугацаа, давтамжийн шинжийг хангахгүй байна. Гэр бүлээ тэжээн тэтгэхэд тухайн гэмт хэргийн улмаас олсон мөнгийг зарцуулаагүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч *** нь хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгож 16 хохирогчийн эд хөрөнгийг 2021 оны 08 дугаар сарын 23-аас 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд шилжүүлэн авч залилсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ***найз охин ***кино үйлдвэрт нэг өрөө байр түрээслэхээр боллоо гэж 500,000 төгрөг шилжүүл гэсний дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа ***Хаан банкны өөрийн эзэмшлийн *** дугаарын данснаас Хаан банкны *** дугаарын данс руу ***, байрны урьдчилгаа гэсэн утга бичиж шилжүүлсэн 500,000 төгрөгийг нь авч залилсан үйл баримт нь:

            - Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр иргэн ***аас ирүүлсэн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (1 дэх хавтаст хэргийн 66-67 дахь тал),

- Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 72 дахь тал),

- Яллагдагч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36-38 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар,

 

2. 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч *** нь өөрийн эзэмшдэг “***” гэсэн фейсбүүк хаягаас “Монгол Монгол” гэх хаягаас байршуулсан зараар холбогдон 2 өрөө орон сууцыг 2,000,000 төгрөгийг урьдчилгаа төлж түрээслэхээр тохиролцон ***тоот гэрээсээ Хаан банкны өөрийн эзэмшлийн *** дугаарын данснаас Хаан банкны *** дугаарын данс руу байр түрээс гэсэн утга бичиж шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг нь  авч залилсан үйл баримт нь:  

- Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр иргэн ***гаас гаргасан гомдол, хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 6-7 дахь тал),

- Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 09 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 11-12 дахь тал),

- ***ы сэжигтнээр мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: (1 дэх хавтаст хэргийн 23 дахь тал),

- ***ы яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36 дахь тал) болон  2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 32-33 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар,

 

3. 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Б.***зулаас “Гэрэл булган” гэсэн фейсбүүк хаягаас Баянмонгол хороололд 1 өрөө байр түрээсэлнэ гэсэн зараар холбогдож орон сууц түрээслэхээр тохиролцон урьдчилгаа 600,000 төгрөгийг *** тоот гэрээсээ Хаан банкны өөрийн эзэмшлийн *** дугаарын данснаас Хас банкны *** дугаартай дансанд “*** байрны урьдчилгаа” гэсэн утга бичиж шилжүүлсэн 600,000 төгрөгийг нь авч залилсан үйл баримт нь:

- Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэн *** гаргасан өргөдөл, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 71-72 дахь тал),

- Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 76 дахь тал),

- Яллагдагч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 80 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

 

4. 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч ***наас “***” гэсэн фейсбүүк эзэмшигчээс “Жуковт 2 өрөө байр түрээсэлнэ” гэсэн зараар холбогдож сарын 500,000 төгрөгөөр 4 сарын урьдчилгаа төлж орон сууц түрээслэхээр тохиролцон ***байхдаа Төрийн банкны өөрийн эзэмшлийн *** дугаарын данснаас Хас банкны *** дугаартай дансанд “bairnii turees erdenebulgan” гэсэн утга бичиж шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг нь авч залилсан үйл баримт нь:

- Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн *** гаргасан өргөдөл (2 дахь хавтаст хэргийн 36 дахь тал),

- Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 46 дахь тал),

- Яллагдагч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 03 дугаар сарын 13-ны дахин өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36-38 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар,

 

5. 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч *** фейсбүүк цахим сүлжээнд “зээл олгож 100,000 төгрөгийг урьдчилгаанд авна” гэсэн зарын дагуу ***гэх фейсбүүк хаягаасаа холбогдож ***дээрээсээ өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данснаас Хаан банкны *** дугаарын данс руу *** гэсэн утга бичиж шилжүүлсэн 100,000 төгрөгийг нь авч залилсан үйл баримт нь:

- Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр иргэн *** гаргасан өргөдөл, гомдол мэдээлэл хүлээн авсан хүний тэмдэглэл (1 дахь хавтаст хэргийн 171-172 дахь тал),

- Хохирогч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээ сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 175 дахь тал),

- Яллагдагч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36-38 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

 

6. 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хохирогч ***“***” гэх фейсбүүк хэрэглэгчээр цахим орчинд зээл олгож 100,000 төгрөгийн урьдчилгаанд авна гэсэн зарын дагуу холбогдож 3,500,000 төгрөгийн зээлийн урьдчилгаанд 100,000 төгрөг төлөхөөр тохиролцон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа өөрийн эзэмшлийн Голомт банкны *** дугаарын данснаас Хаан банкны *** дугаарын данс руу *** гэсэн утга бичиж шилжүүлсэн 100,000 төгрөгийг нь авч, залилсан үйл баримт нь

- Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэн ***ирүүлсэн өргөдөл, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дахь хавтаст хэргийн 117-118 дахь тал),

- Хохирогч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 121 дэх тал),

- Яллагдагч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36-38 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

 

7. 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хохирогч ***“***” гэх фейсбүүк хэрэглэгчээс цахим орчинд зээл олгож урьдчилгаанд 100,000 төгрөг авна гэсэн зарын дагуу холбогдож 7,500,000 төгрөгийн зээлийн урьдчилгаанд 100,000 төлөхөөр тохиролцож Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа өөрийн эзэмшлийн Хас банкны *** дугаарын данснаас Хаан банкны *** дугаарын данс руу *** гэсэн утга бичиж шилжүүлсэн 100,000 төгрөгийг нь авч залилсан үйл баримт нь:

-Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэн ***гаргасан өргөдөл, хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 207-208 дахь тал),

- Хохирогч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 212 дахь тал),

- Яллагдагч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36-38 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

 

8. 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хохирогч ***  *** гэсэн фейсбүүк хэрэглэгчээс цахим орчинд хүүтэй мөнгө зээлдүүлнэ гэсэн зар байршуулсны дагуу нь харилцаж 3,000,000 төгрөгийн зээлийн урьдчилгаанд 100,000 төгрөг төлөхөөр тохиролцож хадам дүү ******байхад нь түүний эзэмшлийн Хаан банкны ***дугаарын данснаас Хаан банкны *** дугаарын данс руу *** гэсэн утга бичиж шилжүүлсэн 100,000 төгрөгийг нь авч залилсан үйл баримт нь:

- Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэн *** гаргасан өргөдөл, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 12-13 дахь тал),

- Хохирогч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 16 дахь тал),

- Яллагдагч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 03 дугаар сарын 13-ны дахин өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36-38 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар,

 

9. 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хохирогч ***,“***” гэх фейсбүүк хэрэглэгчээс цахим орчинд 3,8 хувийн хүүтэй 1-15 сая төгрөгийн зээл гаргана гэсэн зараар нь холбогдож 1,500,000 төгрөгийн зээлийн барьцаанд 100,000 төгрөг шилжүүлэхээр тохиролцон *** тоотод оршин суух гэрээсээ өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данснаас Хаан банкны *** дугаарын данс руу *** гэсэн утга бичиж шилжүүлсэн 100,000 төгрөгийг нь авч залилсан үйл баримт нь:

- Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр иргэн ***гаргасан өргөдөл (3 дахь хавтаст хэргийн 15 дахь тал),

- Хохирогч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 19 дэх тал),

- Яллагдагч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 22 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

 

10. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хохирогч ***оос “***” гэх фэйсбүүк хэрэглэгчээс цахим орчинд зээл олгож урьдчилгаанд 100,000 төгрөг авна гэсэн зараар холбогдож 3,000,000 төгрөгийн зээлийн урьдчилгаанд 100,000 төгрөг төлөхөөр тохиролцон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа Хаан банкны *** дугаарын данс руу шилжүүлсэн 100,000 төгрөгийг нь авч залилсан үйл баримт нь:

- Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэн ***оос гаргасан өргөдөл, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 226-227 дахь тал),

- Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 230 дахь тал),

- Яллагдагч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36-38 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

 

11. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хохирогч ***аас “***” гэх фэйсбүүк хэрэглэгчээс цахим орчинд зээл олгож урьдчилгаанд 100,000 төгрөг авна гэж байршуулсан зарын дагуу холбогдож 1,000,000 төгрөгийн зээлийн урьдчилгаанд 100,000 төгрөг төлөхөөр тохиролцон Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа Хаан банкны өөрийн эзэмшлийн *** дугаарын данснаас Хаан банкны *** дугаарын данс руу *** гэсэн утга бичиж шилжүүлсэн 100,000 төгрөгийг нь авч залилсан үйл баримт нь:

- Хан-уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст иргэн ***аас 2021 оны 01 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн өргөдөл, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 99-100 дахь тал),

- Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дугаар сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 103 дахь тал),

- Яллагдагч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (1 дахь хавтаст хэргийн 36-38 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

 

12. 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч ***“***” гэх фейсбүүк хэрэглэгчээс цахим орчинд хүүтэй мөнгө зээлдүүлж урьдчилгаа 100,000 төгрөг авна гэж байршуулсан зараар холбогдож 2,000,000 төгрөгийн зээлийн урьдчилгаанд 100,000 төгрөг төлөхөөр тохиролцон Хан-Уул дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэрт байхдаа дүү ***эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данснаас Хаан банкны *** дугаарын данс руу *** гэсэн утга бичиж, шилжүүлсэн 100,000 төгрөгийг нь авч залилсан үйл баримт нь:

- Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэн ***ирүүлсэн өргөдөл, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 135-136 дахь тал),

- Хохирогч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 139 дэх тал),

- Яллагдагч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36-38 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

 

13. 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч ***“***” гэх фейсбүүк хэрэглэгчээс цахим орчинд зээл олгож урьдчилгаанд 100,000 төгрөг авна гэж байршуулсан зараар холбогдож зээлийн урьдчилгаанд 100,000 төгрөг төлөхөөр тохиролцон Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Бэлмонтэ 3” барилгад ажиллаж байхдаа Хаан банкны өөрийн эзэмшлийн *** дугаарын данснаас Хаан банкны *** дугаарын данс руу *** гэсэн утга бичиж шилжүүлсэн 100,000 төгрөгийг нь авч залилсан үйл баримт нь:

- Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэн ***гаргасан өргөдөл, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 189-190 дэх тал),

- Хохирогч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 193 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

- Яллагдагч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36-38 дахь тал),

 

14. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч ***“***” гэх фэйсбүүк хэрэглэгчээс цахим орчинд зээл олгож урьдчилгаанд 100,000 төгрөг авна гэж байршуулсан зараар холбогдож 3,000,000 төгрөгийн зээлийн урьдчилгаанд 100,000 төгрөг төлөхөөр тохиролцон найз ***байхад нь түүний эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данснаас Хаан банкны *** дугаарын данс руу *** гэсэн утга бичиж шилжүүлсэн 100,000 төгрөгийг нь авч залилсан үйл баримт нь:

- Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэн ***гаргасан өргөдөл, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 245-246 дахь тал),

- Хохирогчийн ***мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 248 дахь тал),

- Яллагдагч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36-38 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

 

15. 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч ***“***” гэх фэйсбүүк хэрэглэгчээс цахим орчинд фейсбүүкээр мөнгө зээлүүлнэ гэж байршуулсан зараар холбогдож 2,000,000 төгрөгийн зээлийн урьдчилгаанд 100,000 төгрөг төлөхөөр тохиролцон 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 12 цаг 07 минутад Хаан банкны өөрийн эзэмшлийн *** дугаарын данснаас Хаан банкны *** дугаарын данс руу *** гэсэн утга бичиж шилжүүлсэн 100,000 төгрөгийг нь авч залилсан үйл баримт нь:

- Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр иргэн ***гаргасан гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 92 дахь тал),

- Хохирогч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 97-98 дахь тал),

- Яллагдагч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36-38 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

 

16. 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч С.***баяраас ***  гэх фейсбүүк хаягаас “цахим орчинд зээл олгож 100,000 төгрөгийн урьдчилгаа авна” гэж байршуулсан зарын дагуу “***” гэсэн фэйсбүүк хаягаас холбогдож 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 12 цаг 33 минутад ***байх ээж ***эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данснаас Хаан банкны *** дугаарын данс руу шилжүүлсэн 100,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт нь:

Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэн *** ирүүлсэн өргөдөл, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 153-154 дэх тал),

- Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 157 дахь тал),

- Яллагдагч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 37 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар болон:

- шүүгдэгч *** Хаан банкны *** тоот депозит дансны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга буюу:

- 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу “*** bairni uridchilgaa” гэх утгатай 100,000 төгрөг,

- 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу “bair turees” гэх утгатай  2,000,000 төгрөг,

- 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу “***” гэх утгатай 100,000 төгрөг,

- 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу “***” гэх утгатай 100,000 төгрөг,

- 2021 оны 12 дугаар сарын 27-ний өдөр *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу “*** ***” гэх утгатай  100,000 төгрөг,

- 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу “***” гэх утгатай 100,000 төгрөг,

- 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу “***” гэх утгатай 100,000 төгрөг,

- 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ***тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу “***” гэх утгатай 100,000 төгрөг,

- 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдөр *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу “***” гэх утгатай 100,000 төгрөг,

- 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу “***” гэх утгатай 100,000 төгрөг,

- 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу “***” гэх утгатай 100,000 төгрөг,

- 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу “***” гэх утгатай 100,000 төгрөг,

- 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу “***” гэх утгатай 100,000 төгрөг,

- 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн банкны *** тоот данснаас Хас банкны *** тоот данс руу “bairnii turees ***” гэх утгатай 2,000,000 төгрөг,

- 2022 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу “*** ***” гэх утгатай 100,000 төгрөг тус тус шилжүүлсэн гүйлгээний дэлгэрэнгүй (2 дахь хавтаст хэргийн 151-181 дэх тал),

 

- шүүгдэгч ***ы Хас банкны *** тоот данс руу 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн банкны *** тоот данснаас байрны түрээс ***н гэсэн утгаар 2,000,000 төгрөг шилжүүлсэн дэлгэрэнгүй хуулга (3 дахь хавтаст хэргийн 57-58 дахь тал),

- шүүгдэгч ***ы Хас банкны *** тоот данс руу 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хаан банкны *** тоот данснаас “***, байрны урьдчилгаа” гэх утгатай 600,000 төгрөг шилжүүлсэн дэлгэрэнгүй хуулга (3 дахь хавтаст хэргийн 82-83 тал),

- хохирогч *** Хаан банкны *** тоот дансны хуулгад 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “***, байрны урьдчилгаа” гэх утгатай 600,000 төгрөг Хас банкны *** тоот данс руу шилжүүлсэн гүйлгээний хуулга (3 дахь  хавтаст хэргийн 85 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

Прокуророос шүүгдэгч ***ыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч У.Батцэцэгээс залилах гэмт хэрэг үйлдсэнд маргаагүй, хэргийн зүйлчлэлд маргаж оролцсон ба үндэслэлээ хохирогч нараас авсан мөнгөөр амьдралын эх үүсвэр болгоогүй гэж тайлбарлаж, зүйлчлэлийг хөнгөрүүлэх санал дүгнэлт гаргаж мэтгэлцсэн.

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын эд хөрөнгийг хуурч шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг ба, бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, амлах, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх зэрэг аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авах хэлбэрээр илэрдэг бөгөөд бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцдог.

 

Түүнчлэн залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох хууль зүйн ойлголт нь энэ төрлийн гэмт хэргийг удаан хугацаанд үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгох, эсхүл үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулна.  

Мөн дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгож байдаг харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл байгаа эсэхэд дүгнэлт хийсний эцэст тус хэргийн шинж байгаа эсэхийг тодорхойлох нь зүйтэй байна.

Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч *** нь 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий 16 хохирогчоос нийт 6,300,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогджээ. Бусдаас залилах гэмт хэрэг үйлдэж шилжүүлж авсан хөрөнгийг 1 х бет цахим тоглоомын бооцооны мөрий, буудалд хоноглох болон бусад зүйлд зарцуулсан талаар мэдүүлэх бөгөөд гэмт хэргийг богино хугацаанд үйлдсэн, гэр бүлдээ зарцуулсан, амьжиргааны эх үүсвэр, эдийн засгийн эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, түүнчлэн бусдаас шилжүүлж авсан нийт 6,300,000 төгрөг нь нэг цаг хугацаанд төвлөрөөгүй байгаа нь амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэрийг болгосон гэж үзэх хангалттай нөхцөл болохгүй бөгөөд нөгөө талаас цахим бооцоот тоглоомд зарцуулсныг амьжиргааг залгуулсан гэж үзэхгүй, харин өөрийгөө зугаацуулсан нөхцөл байдал байна. Тиймээс прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *** нь залилах гэмт хэргийг үйлдэхдээ цахим хэрэгсэл ашигласан буюу facebook цахим орчинд хаяг нээж зээл олгоно, байр түрээсэлнэ гэх зэргээр хуурамч зар байршуулж санхүүгийн эх үүсвэргүй, өөрөөр хэлбэл буцаан төлөх бодит баталгаагүй гэдгээ мэдсээр байж, буцааж мөнгийг өгөхгүй гэсэн санаа зорилгоор хохирогч нараас хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг өөрийн арилжааны банкнууд дахь дансаараа шилжүүлэн авч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогджээ.

Шүүгдэгч нь өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба амар хялбар аргаар мөнгө олох шунахай зорилго, сэдэлттэй  үйлджээ. Нөгөө талаас хохирогч нарын гэнэн, итгэмтгий хандлага, цахим хэрэгсэлд тавигдсан мэдээллийн эх сурвалжийг нягталж, шалгаагүй, ямар ч бодит харилцаа үүсгээгүй атлаа боломжгүй нөхцөл байдалд хайхрамжгүйгээр хандсан, хууль хяналтын байгууллагаас залилах гэмт хэргийн хохирогч болохгүй байх үүднээс анхааруулга, сэрэмжлүүлэг явуулсаар байхад үл тоомсорлон улмаар шүүгдэгчийн данс руу өөрийн сайн дураар хөрөнгөө шилжүүлж өгч байгаа нь тэдний буруутай үйлдэл мөн бөгөөд энэхүү байдал нь гэмт хэргийн хохирогч болоход нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан. Шүүгдэгч нь 16 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэл нь нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байх тул залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзнэ.

Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтээс зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч ***ыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч  залилах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 “Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

Шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас хохирогч нарт нийт 6,300,000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд үүнээс:

-хохирогч ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***нарт тус бүр 100,000 төгрөг, ***500,000 төгрөг, ***д 2,000,000 төгрөгийн хохирлыг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хаан банкны дансаар шилжүүлж, төлсөн  баримт (2 дахь хавтаст хэргийн 220-230 дахь тал) хэрэгт авагджээ.

Мөн хохирогч ***100,000 төгрөг, ***нд 2,000,000  төгрөгийн хохирлыг тус бүр 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хаан банкны дансаар шилжүүлж төлж барагдуулсан баримтууд (2 дахь хавтаст хэргийн 232-233 дахь тал)-д тус тус авагдсан байна. Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хохирогч *** 600,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан баримтыг шинээр гаргаж өгсөн.

Хохирогч .***, ***нарт хохирол төлсөн баримтыг ирүүлээгүй хэдий ч мөрдөн шалгах ажиллагаанд тэдгээрийн өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгтэй танилцсан баримт зэрэгт санал хүсэлтгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:                 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.

 

Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 57 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай. гэсэн дүгнэлтийг,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Батцэцэгээс эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ *** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 472 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүний цагдан хоригдсон хоногийг хасаж өгнө үү.гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч *** нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар ял шийтгэлгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч ***ыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч  залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон учир хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд эмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

3.Бусад асуудлын талаар:

1/ Шүүгдэгч ***ы 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 59 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан ялаас 472 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцон биечлэн эдлэх ялыг 248 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

2/ Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *** овогт ***ы ***нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч *** овогт ***хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** овогт ***720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ы 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 59 (тавин ес) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож оногдуулсан ялаас 472 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх ялыг 248 (хоёр зуун дөчин найм) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, нэр бүхий хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар  гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ы хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН

                                               

                                                ШҮҮГЧ                                                           И.ГАНБАТ

 

                                                ШҮҮГЧ                                                           Х.ОДБАЯР