| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00306/И |
| Дугаар | 284 |
| Огноо | 2019-07-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 284
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Дундговь аймгийн Өлзийт сумын 5-р баг Дэртэд оршин суух, Жа овогт Р-ын Б /ЗИ63061117/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч хэргийг эзгүйгээр шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ бичгээр ирүүлж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Замэндий оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд 1979 оны 6 сарын 23-ны өдрөөс 1982 оны 6 сарын 21-ний өдрийг хүртэл, 1985 оны 8 сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан. Дээрх хугацааны хөдөлмөрийн дэвтэр тамгагүй, бичилт бүдгэрсэн, шаардлага хангахгүй байгаа тул гэрчүүдийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр, цалингийн баримтуудыг үндэслэн дээрх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Р.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ:Миний бие иргэний шүүхэд тэтгэвэр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан билээ. Р.Б миний бие Өлзийт сумын 5-р багт малчин, нутаглаж байгаа газар маань аймгийн төвөөс 250 км хол байда, эхнэрийн хамт амьдардаг, хоёр хөл муу хугархай, нааш цааш явахдаа байнга хүний асаргаанд байдаг, малаа хүнд орхисон. Миний шүүхэд өгсөн тэтгэврийн бичиг баримт бүрэн байгаа. Миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй. Миний аргагүй байдлыг харгалзан үзэж намайг оролцуулалгүй хурал хийж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Б ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Р.Бын Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар таван жил нэгдэлд 1979 оны 6 сарын 23-ны өдрөөс 1982 оны 6 сарын 21-ний өдрийг хүртэл, 1985 оны 8 сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан талаарх баримт архивт хадгалагдаагүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 6 сарын 13-ны өдрийн 233 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Монгол Улсын батлан хамгаалахын төв архивын 2013 оны 5 сарын 16-ны өдрийн 9081 дугаартай “Р-н Б БХЯ-ны сайдын 1982.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Дундговь аймгаас1982.06.21-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 223 дугаар ангид алба хааж, БЦЕГ-ын даргын 195.08.03-ны өдрийн 292 дугаар шийдвэрээр 1985.08.10-ны өдөр халагдсан” гэх архивын лавлагаа
-Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 6 сарын 13-ны өдрийн 233 дугаартай “тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд 1979 оны 6 сарын 23-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй учир Р овогтой Бт холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна. 2-р таван жил нэгдлийн 1979 оны илгээлтийн эздийг цалинжуулах тухай тушаалыг хуулбарлан хүргүүллээ” гэх тодорхойлолт
- Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдлийн даргын 1979 оны 12 сарын 18-ны өдрийн 46 дугаартай “илгээлтийн эздийг цалинжуулах тухай” тушаалын хуулбар
- Дундговь аймгийн Өлзийт сумын засаг даргын тамгын газрын 2019 оны 6 сарын 18-ны өдрийн 02/148 дугаартай “тус сумын 5-р багийн иргэн Ж овогт Р-ын Б /ЗИ63061117/ нь 1986-1990 онд тус сумын 2-р таван жил нэгдлийн Дэрт бригадад мал маллаж байсан цалин хөлсний баримт материал болох 28 хуудас баримтыг Засаг даргын тамгын газрын архивын хадгаламжийн нэгжээс хуулбарлан авсан нь үнэн болно” гэх албан тоот
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 6 сарын 14-ний өдрийн 08/374 дугаартай “Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэл нь 1956 оны 2 сарын 13-нд байгуулагдсан...” гэх тодорхойлолт
- Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдлээс Р.Бт олгосон 1979 оны 8-12 сар, 1980 оны 1-7 сарын цалингийн бичилттэй, тамга дарагдсан, гарын үсэг зурагдсан хөдөлмөрийн дэвтэр,
- Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдлээс Р.Бт 1986 оны 8 сарын 15-ны өдөр олгосон 1986-1990 оны 12 сарыг дуустал цалингийн бичилттэй, тамга дарагдсан, гарын үсэг зурагдсан хөдөлмөрийн дэвтэр
- Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдлээс Р.Бт 1991 оны 10 сарын 1-ний өдөр олгосон, 1991 оны 3 сараас 12 сарын цалингийн бичилттэй, тамга дарагдсан, гарын үсэг зурагдсан хөдөлмөрийн дэвтэр
- Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдлээс 1986-1990 онд авч байсан цалингийн тодорхойлолт
- Р.Бт 2013 оны 12 сарын 16-ны өдөр олгосон, 1992-2000 оны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэгээ бүхий 0808000057 дугаартай баталгаажилтын хуудас
-Р.Бын 1986, 1987 оны 12 сар, 198 оны 2 сар,1988 оны 5 сар, 1988 оны 11 сар, 1989 оны 4 сар, 1989 оны 5 сар, 1989 оны 6 сар, 1990 оны 5 сар, 1990 оны 8 сард авч байсан цалингийн баримтууд
-1990, 1991 оны мал тооллогын баримт /Р.Б гэх нэр бүхий/ зэрэг бичгийн баримтууд болно.
Нэхэмжлэгч хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэж тус шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Р.Б нь Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд 1979 оны 6 сарын 23-ны өдрөөс 1982 оны 6 сарын 21-ний өдрийг хүртэл, 1985 оны 8 сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У