Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/32

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Прокурор Г.Баясгалан,

Яллагдагч Г.*******, түүний өмгөөлөгч Д.Март,

Яллагдагч Г.*******, түүний өмгөөлөгч Ц.Цогтсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн
тусгай ангийн
11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ын *******, Боржигон овогт гийн ******* нарт холбогдох эрүүгийн 2207 00296 0224 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******, ******* тоотод оршин суух,*******гийн ******* /РД:*******/,

Монгол улсын иргэн, -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, “” ХХК-д ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт , тоотод оршин суух,

*******ын ******* /РД:/.

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 17 цаг 55 минутын орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******, тоот дахь байшингийн үүдэн хэсэгт хохирогч Г.*******ийг бусадтай зууралдан, маргалдаж байх үед нь “...урьд намайг цохиж зодсон...” гэх шалтгаанаар баруун гуяныхан ард талд нь нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь “баруун гуянд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан,

Шүүгдэгч  Г.******* нь 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 17 цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” хүнсний дэлгүүрийн орчимд хохирогч Г.*******ийг “...архи нэхлээ...” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний толгойн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохин халдаж, эрүүл мэндэд нь “баруун дээд 2-р шүдний хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн дээд зовхинд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “... гээд таньдаг хорооныхоо хүнтэй таарсан. Дэлгүүрээс гарч ирэхэд архи нэхсэн шалтгаанаар хоорондоо маргасан. д ажилладаг. Гэртээ одоогоор байхгүй байгаа. тай гарч ирсэн хүмүүстэй муудалцсан. Энэ дүү, шивээстэй нэг залуу, нэг охин байсан. Энэ дүү 2, 3 удаа цохиод авсан. Өндөр довжоотой дэлгүүр юм билээ. Тэр дээрээс цохиход нь би унасан. 2, 3 удаа шүд, хамар луу цохисон. Энэ хэд хаячхаад яваад өгсөн. Би араас нь явсан. Би гэртээ гэх хүнтэй цуг очсон. Чамайг зодсон хүмүүс ийшээ орсон гээд зааж өгөхөөр нь хутга аваад ардаа хийчхээд гарсан. Тэгээд ороход эд нар сууж байсан, би гээд дүүтэйгээ орсон. Барилцаад авахад нь хатгачхаад гарсан. Айлгачихъя гэж бодож хутга авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэв.

 

 Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 03 цаг өнгөрч байхад өөрийн ажлын найз болох той хамт дэлгүүрээс гараад тал шил архитай ажлынхаа ахынд очсон. Дэлгүүрээс нэг шил архи авч байхдаа ******* гэх хүнтэй таарч хоорондоо ам зөрсөн. Тэгээд хоорондоо салсан, ах намайг нэлээд зулгааж бид хоёр зууралдсан.  ... Г.******* ах тэр үед үнэхээр согтуу байсан, юмаа санахааргүй хэмжээний согтолттой байсан. Би өөрөө бага зэрэг уусан ч гэсэн эрүүл байсан. Тийм согтуу байсан хүнийг би цохиж зодох хүн биш. Аль болох согтуу хүнээс хол явдаг. Намайг энэ хүнд хутгалуулчхаад эмнэлгээс гарахад энэ хүн над дээр ирж уулзсан. Ах нь ял эдэлмээргүй байна гэж байсан, тэгэхэд нь нүүр нь зүгээр байсан. Цагдаа энэ хүнийг 7 хоног хайсан гэртээ байгаагүй олоогүй гэсэн. Тэгсний дараа шүүх эмнэлэгт үзүүлсэн байсан. 7 хоногийн дараа. Тэгээд надаас зодуулсан гэж дүгнэлт гарсан байсан. Би үнэхээр зодоогүй, энэ хүн 7 хоног явж байх хугацаандаа хэнд ч зодуулсан байж магадгүй гэж гомдлоо цагдаад өгсөн. ...Архи нэхээд намайг мөрөн дээрээс зулгаачхаад тавихгүй байсан. Тэгээд би ахаа тавьчих, би танд угаасаа юм авч өгөхгүй, чадахгүй гэдгээ хэлсэн. Тухайн үед ын гэрт , , гэх хүмүүс сууж байсан. Бүгд манай ажлын хүмүүс юм. хойноос хараад хутгыг нь болиулах гээд ноцолдоод байж байсан гэсэн. Би болохоор дүүтэй нь урд зууралдаад, барьцалдсан байж байсан. Тэгтэл араас тэгсэн, би  хойшоо хараагүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

            Шүүгдэгч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр найз болох гийн хамт Налайх дүүргийн 3 дугаар хороонд байдаг ажлын гэх ахын гэрт очоод Хараа нэртэй 75% тал шилтэй архийг бид 4 хувааж уугаад. Тэгээд гудамжны сагсны шийдэнд 1 цаг гаран тоглож байгаад  дуусаад дэлгүүр ороод 1 шил архи аваад тэгээд манай ажлын ахын гэрт ороод гэрт нь архи уух гэж байсан чинь замд нэг ах таараад чи намайг таних уу гэхээр нь танихгүй би энэ хорооны хүн биш гээд ажлын ахын       гэрт ороод архиа уух гэж байхад нөгөө танихгүй ах араас том биетэй дүүтэйгээ орж ирээд нөгөө дүү нь хүмүүст томроод манай ахад хэн томроод дээрэлхсэн бэ гэж уурлаад байсан. Тэгээд би дүүд нь би юу ч болоогүй би танай ахтай маргалдсан өөр зүйл болоогүй гэж тайлбарласан чинь миний баруун хөл эвгүй болоод час гээд өвдөхөөр нь гайхаад гуяа харсан чинь цус гарсан байсан. Тухайн үед нөгөө танихгүй ах шууд гэрээс гараад зугтаасан. Тэгээд дүүд нь би танай ахыг зодоогүй гэж хэлээд зогсож байтал ах нь миний хөл рүү хутгалаад зугтаасан.” гэх мэдүүлэг /хх-19/,

            Шүүгдэгч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн үед Налайх дүүргийн 3 дугаар хороо, гудамжинд нийлдэг хэдэн хүмүүстэйгээ хамт 4 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж уучхаад нэлээн согтож муудаад тэр хэдээсээ салаад ганцаараа гэр лүүгээ алхаад явж байсан юм. Ингээд би Налайх дүүргийн 3 дугаар хороо, “” ХХК хүнсний дэлгүүрийн гадаа үл таних 4 залуутай тааралдаад тэд нартай яг юун тухай ярьж маргалдсанаа мэдэхгүй, санахгүй байна нэг мэдсэн чинь би тэр дөрвөн залуутай муудалцчихсан туранхай өндөр залуу /Г.*******/ нь миний нүүр лүү 2-3 удаа цохиод би хойшоогоо газар уначихсан, тухайн үед миний хамраас нэлээн их цус гарсан, дээрээс нь миний үүдэн дээд 1 ширхэг шүд уначихсан, намайг газар унасны дараа нөгөө үл таних 4 залуу намайг орхиод цаашаагаа яваад өгсөн, тэгэхээр нь би тэндээсээ босоод гэр лүүгээ орсон юм...” гэх мэдүүлэг /хх-23/,

            Шүүгдэгч Г.*******ийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 13 цагийн үед ... тоглож дуусчхаад бид дөрөв хамтдаа нэг шил архиндаа явж дэлгүүр лүү явсан. Дэлгүүр лүү явж байх замдаа бид дөрөв гэх ажлынхаа газрын бас нэг ах хүүтэй тааралдаад , хоёр ахыг дагаад Налайх дүүргийн 3 дугаар хороо, тоот тэднийх рүү явсан, харин бид хоёр цаашаагаа Налайх дүүргийн 3 дугаар хороо, “” ХХК гэх хүнсний дэлгүүр лүү явсан. Дэлгүүрийн үүдэн дээр очтол нэг танихгүй согтуу ах бид хоёр дээр хүрч ирээд той юм ярьж зогсож байгаад, дэлгүүр лүү архиа авахаар ганцаараа орчихсон тэгсэн нөгөө танихгүй согтуу ах надаас “чи ахыгаа таних уу?, ахдаа нэг шил архи аваад өгчих хөөе” гээд шалаад салахгүй байсан, тухайн үедээ би түүнд өөрийг чинь танихгүй ээ, яахаараа өөрт чинь архи авч өгөх ёстой юм бэ?” гэсэн чинь тэр согтуу ах миний мөрнөөс гараараа барьчхаад “хөөе хөөе” гээд сэгсчээд байсан, удаагүй дэлгүүрээс архиа авч гарч ирээд намайг хоёулаа явъя гэж хэлсэн. Тухайн үед нөгөө согтуу ах надаас архи нэхээд шалаад салахгүй байхаар би д “чи түрүүлээд явж бай би араас чинь яваад очъё” гэж хэлээд явуулсан. Тэгтэл надаас холгүйхэн намайг хүлээгээд нөгөө согтуу ах бид хоёрыг хараад зогсож байсан тэгсэн нөгөө согтуу ах чинь улам над руу агсарч дайраад намайг цохих гээд гараараа далайхаар нь би өөрийгөө хамгаалах гээд гараараа нүүрээ хаахад нөгөө ах миний гарыг нүүрээрээ мөргөөд хойшоогоо газар уначихсан. Тэгэхээр нь би шууд цаашаагаа тэр ахыг орхиод той хамт яваад өгсөн, тэгтэл нөгөө ах хойноос “чи яаж байн аа, чамайг алнаа” гээд орилоод үлдсэн,.” гэх мэдүүлэг /хх-81-83/,

Шүүгдэгч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед манай гэрт эхнэрийн дүүгийнх нь хүүхэд болох гэх хүүхэд   хоёр байсан. тэгсэн надад сая түрүүн дэлгүүрийн гадаа чамайг зодсон хүмүүс ынх руу орчлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурандаа гэрээс 1 жижиг иштэй хутга авч , хоёрыг дагуулж гараад тоот руу орсон. Тэгсэн надтай муудалцдаг залуус бөөндөө архи уугаад сууж байхаар нь би дүүдээ дэлгүүрийн гадаа намайг зодсон өндөр туранхай залууг /*******/  зааж өгсөн. Манай дүү намайг өмөөрч уурлаад тэр залуутай байшин дотор барьцалдаж аваад нэг нэгнийгээ чирсээр байшингаас гараад үүдэн дээр зогсож байхад би араас нь очоод гэрээс авч гарсан жижиг хутгаараа түүний баруун гуяны ард талд 1 удаа хатгачихаад хашаанаас нь гараад зугтаачихсан. Тухайн үед намайг зугтааж байхад миний гарт байгаа хутгыг харчихаад миний гарт байгаа хутгыг булаагаад авсан. Хойно надад хутгалуулдаг залуу “ намайг хутгалчихлаа” гэж орилоод үлдсэн.” гэх мэдүүлэг /хх-91/,

            Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр манай нөхөр Г.******* найзтайгаа цуг гадагшаа гараад ирье гээд гараад явсан. Тэрнээс хойш яг хаана юу хийж байгаа нь мэдэгдэхгүй байж байгаад өдөр 16 цагийн үед над руу согтуу залгаж яриад “би айлд хутгалуулчихлаа, намайг хутгалсан залуу гараад зугтаачихсан, чи хүрээд ирээч” гээд намайг дуудсан. Ингээд би нөхрөөсөө яг хаана байгааг нь заалгаад Налайх дүүргийн 3 дугаар хороо, тоотод очиход манай нөхөр байшин дотор орон дээр өмдөө хагас тайлаад суучихсан, баруун гуяных нь ардаас цус гарсан байдалтай байсан. Тэгэхээр нь би нөхрийгөө аваад эмнэлэг очиж анхны тусламж үзүүлж оёдол тавиулсан юм. Өөр надад энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-25/,

            Насанд хүрээгүй гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2022 оны 08 дүгээр сарын 31-ний өдөр гэртээ маргааш өдөр нь хичээлтэй байсан болохоор хичээлийн хувцас хэрэглэлээ бэлдээд байж байхад манай гэрт гэх хорооны ах орж ирээд аа ахыг 4 залуу зодоод байна гэхээр нь би нэг танихгүй айлд очсон чинь 4 залуу архи уугаад сууж байхаар нь манай ахыг хэн зодсон бэ гэж хэлээд зогсож байсан чинь миний араас ******* ах орж ирсэн. Тэгээд орон дээр хэвтэж байсан нэг ах босож ирээд ******* ахын нүүр лүү нь цохисон тэгээд тэр цохисон хүн болон аа ах ах гадаа гараад намайг нэг ах бариад гадаа гаргахгүй үлдсэн. Тэгээд намайг барь ахтай би юм яриад зогсож байсан чинь гадаа орилоод байхаар нь би гарсан ******* ахыг цохисон хүн хашаа нь дотор модон дээр намайг хутгалчихлаа гэж баруун хөлөө бариад сууж байсан тэгээд би ******* ахыг та яаж ба юм бэ гэж хэлээд ******* ахын гараас нь хутгийг нь булааж аваад.Т ах ******* ах хоёр гудмаар өгсөөд явсан...” гэх мэдүүлэг, /хх-31/,

Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өдрийг нь санахгүй байна, тухайн өдөр би ажил дээрээ буюу худаг дээр усаа өгч байсан чинь манай ажлын хажууд гэх Хүнсний дэлгүүрийн гадаа хэдэн залуучууд маргалдаад байсан миний харснаар бол маргалдаад байгаа юм уу тоглоод байгаа нь мэдэгдээгүй, би усаа хийж байсан болохоор сайн анзаараагүй. Манай хорооны ******* байсан би буруу хараагүй бол бас өмнө манай хороонд байсан гэх хүүхэд явж байх шиг байсан бусдыг нь танихгүй. *******оос гадна гурван залуу байсан байх миний харснаар гурван залуу байх шиг байсан, би ус хийж байсан болохоор сайн анзаараагүй, нэг харахад дэлгүүрээс доошоо чигээрээ алхаж байсан, ******* хэсэг хугацааны дараа гэх манай хорооны сэтгэцийн өвчтэй нэг залуугийн хамт явж байсан. Би анзаараагүй, дэлгүүрийн урд маргалдаад байх шиг байсан, зодоон болсныг анзаараагүй...” гэх мэдүүлэг /хх-35/,

Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр ажлын найз нартайгаа Налайх дүүргийн 3 дугаар хороонд хамт архи уусан. Тэгээд дэлгүүрт би ажлын нэг ахтайгаа цуг ороод гарч ирсэн чинь манай найз *******тэй нэг ах зууралцаад архи авч өг гээд зогсож байхаар нь бид хоёр эргэж очоод *******ийг нөгөө ах заамдсан байхаар нь салгаад аваад ахыг гэрт очиж авсан архиа уух гээд сууж байсан чинь нөгөө нэг залуу орж ирж ирээд манай ахад хэн агсраад байгаа юм бэ гээд уурлаад байхаар нь юу яриад байгаа юм бэ гэсэн чинь *******өд архи авч өг гээд зууралдаад байсан ах араас нь орж ирээд ******* орон дээр сууж байсан чинь нөгөө ах энэ залуу гээд *******ийг өшиглөж цохисон тэгээд ах босож ирээд болиулсан чинь *******тэй дүү нь зууралдаад заамдалцаад байхад нь нөгөө ах нь хажуугаас нь хутга гаргаж ирээд хүзүү рүү нь далайж хутгалах гээд дайрахад нь би нөгөө ахын гарыг барьж аваад хутгыг нь булаах гэсэн боловч хутгыг нь хаяулж булааж авч дийлээгүй. Тэгээд нөгөө дүүтэй нь ******* зууралдаад гадаа гарч байхад нь нөгөө ах хутгаа бариад *******ийн ардуур нь гүйгээд гарахдаа гуя руу нь хутгалаад цааш зугтаагаад явж байхдаа хашааны хаалгаар гараад урд айлын хашаа руу хутгаа шидэж зугтаагаад явсан...” гэх мэдүүлэг /хх-39-40/,

 

Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр /хэдэн цагт гэдгийг нь хэлж мэдэхгүй байна, үдээс хойш л байх шиг байсан/ Налайх дүүргийн 2 дугаар хороо, “” ХХК хүнсний дэлгүүрийн гадаа зогсож байтал манай хорооны аа гэж дууддаг ******* дэлгүүрийн гадаа нэлээн согтчихсон явж байсан. Тэгтэл дэлгүүр дотроос архи аваад гарч ирж байгаа 2 билүү 3 эрэгтэй рүү "******* өөрөө явж очоод нэг залуутай муудалцаад байгаа бололтой түүн рүү агсраад нэг нэгэнтэйгээ заамдалцаад эхэлсэн, тэгсэн тэр залуу нь *******ийн нүүр лүү 2-3 удаа цохичхоод цаашаагаа манай хорооны гэх залуугийнх лүү яваад өгсөн. Тухайн үед би ******* дээр яваад очтол нүүр ам нь цус болчихсон байхаар нь *******ийг дагуулаад түүний гэр лүү очсон. Тэгсэн *******ийн дүү нь гээд нэг хүүхэд байхаар нь түүнд би юу болсон талаар *******ийг зодсон хүн ын гэрт байгааг зааж өгөөд түүний дүү бид гурав Налайх дүүргийн 3 дугаар хороо, ын гэрт очсон. Тэгэхэд тэдний гэрт *******ийг цохидог туранхай жижигхэн биетэй залуу болон өөр танихгүй 2 байж байсан. Тэгсэн ******* өөрийг нь зодсон залууг дүүдээ зааж өгч “энэ дэлгүүрийн гадаа зодсон залуу байна” гэж хэлж хэлсэн чинь дүү нь ё, зодсон залуутай заамдалцаад муудалцаад эхэлсэн, тэгээд бөөн юм болоод байтал ******* ын гэрийн гадаа өөрийг нь зодсон залуугийн хөл рүү нь хутгалчихсан асуудал болсон юм.” гэх мэдүүлэг /хх-45/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №386 дугаар:

“1.Г.*******ийн биед баруун дээд 2-р шүдний хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн дээд зовхинд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. .

2..Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-48-49/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №383 дугаар:

“1.Г.*******ийн биед баруун гуянд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-53-54/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4335 дугаар:

“Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн модон иштэй хутганаас цус илэрсэн.

2. Илэрсэн цус нь хүний цус мөн.

3. Уг хүний цус нь АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай байна.” гэх дүгнэлт /хх-58-60/,

Шинжээч С.Төгсбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Г.*******ийн биед Баруун дээд 2-р шүдний хугарал нь дангаарааа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна , хамрын таславчийн муруйлт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, зүүн дээд зовхинд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтлүүд нь шинж чанараараа хэрэг болсон гэх 2022.08.31-ний өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байсан. Хэрэв шинжээч эмчид үзүүлэхээс 1-2 хоногийн өмнө үүссэн гэмтэл байсан бол шинж чанараараа өөр байна. Хэрэг болсон гэх өдөр дээрх гэмтлүүд нь учирсан байх боломжтой гэж үзэн дүгнэлт гаргасан  гэсэн мэдүүлэг /хх-84/,

 

            Яаралтай тусламжийн хуудас №6792 /хх-51-52/,

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх- 07-09/,

            Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-13-15/,

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-94/,

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-95/,

            Шүүгдэгч Г.*******ийн хөдөлмөр чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас,  

Шүүгдэгч Г.*******, Г.******* нарын хувийн байдалтай холбоотой ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******, Г.******* нарын холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар  улсын яллагчаас: “... шүүгдэгч Г.*******, Г.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах”  гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Г.*******ийн өмгөөлөгч: “...шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргах зүйлгүй...”  гэсэн дүгнэлтийг

 

Шүүгдэгч Г.*******ийн өмгөөлөгч: “...Г.******* нь анхнаасаа энэ хүнд гар хүрээгүй гэдгээ мөрдөн байцаалтын шатнаас эхэлж хэлдэг, шүүхийн хэлэлцүүлэг дээр ч хэлж явж байгаа. Түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ..” гэсэн дүгнэлтүүдийг гаргажээ.

 

Шүүх шүүгдэгч Г.*******, Г.******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

 

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч Г.*******ийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би гэртээ гэх хүнтэй цуг очсон. Чамайг зодсон хүмүүс ийшээ орсон гээд зааж өгөхөөр нь хутга аваад ардаа хийчхээд гарсан. Тэгээд ороход эд нар сууж байсан, би гээд дүүтэйгээ орсон. Барилцаад авахад нь хатгачхаад гарсан. Айлгачихъя гэж бодож хутга авсан..” гэсэн мэдүүлэг, түүний яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед манай гэрт эхнэрийн дүүгийнх нь хүүхэд болох гэх хүүхэд   хоёр байсан. Тэгсэн надад сая түрүүн дэлгүүрийн гадаа чамайг зодсон хүмүүс ынх руу орчлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурандаа гэрээс 1 жижиг иштэй хутга авч , хоёрыг дагуулж гараад тоот руу орсон. Тэгсэн надтай муудалцдаг залуус бөөндөө архи уугаад сууж байхаар нь би дүүдээ дэлгүүрийн гадаа намайг зодсон өндөр туранхай залууг /*******/  зааж өгсөн. Манай дүү намайг өмөөрч уурлаад тэр залуутай байшин дотор барьцалдаж аваад нэг нэгнийгээ чирсээр байшингаас гараад үүдэн дээр зогсож байхад би араас нь очоод гэрээс авч гарсан жижиг хутгаараа түүний баруун гуяны ард талд 1 удаа хатгачихаад хашаанаас нь гараад зугтаачихсан. Тухайн үед намайг зугтааж байхад миний гарт байгаа хутгыг харчихаад миний гарт байгаа хутгыг булаагаад авсан. Хойно надад хутгалуулдаг залуу “намайг хутгалчихлаа” гэж орилоод үлдсэн.” гэсэн мэдүүлгүүд нь талуудын шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох: Шүүгдэгч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...гэрт ороод архиа уух гэж байхад нөгөө танихгүй ах араас том биетэй дүүтэйгээ орж ирээд нөгөө дүү нь хүмүүст томроод манай ахад хэн томроод дээрэлхсэн бэ гэж уурлаад байсан. Тэгээд би дүүд нь би юу ч болоогүй би танай ахтай маргалдсан өөр зүйл болоогүй гэж тайлбарласан чинь миний баруун хөл эвгүй болоод час гээд өвдөхөөр нь гайхаад гуяа харсан чинь цус гарсан байсан. Тухайн үед нөгөө танихгүй ах шууд гэрээс гараад зугтаасан. Тэгээд дүүд нь би танай ахыг зодоогүй гэж хэлээд зогсож байтал ах нь миний хөл рүү хутгалаад зугтаасан.” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Налайх дүүргийн 3 дугаар хороо, тоотод очиход манай нөхөр байшин дотор орон дээр өмдөө хагас тайлаад суучихсан, баруун гуяных нь ардаас цус гарсан байдалтай байсан. Тэгэхээр нь би нөхрийгөө аваад эмнэлэг очиж анхны тусламж үзүүлж оёдол тавиулсан юм.” гэх мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Тэгээд орон дээр хэвтэж байсан нэг ах босож ирээд ******* ахын нүүр лүү нь цохисон тэгээд тэр цохисон хүн болон аа ах ах гадаа гараад намайг нэг ах бариад гадаа гаргахгүй үлдсэн. Тэгээд намайг барь ахтай би юм яриад зогсож байсан чинь гадаа орилоод байхаар нь би гарсан ******* ахыг цохисон хүн хашаан дотор модон дээр намайг хутгалчихлаа гэж баруун хөлөө бариад сууж байсан тэгээд би ******* ахыг та яаж ба юм бэ гэж хэлээд ******* ахын гараас нь хутгыг нь булааж аваад ах ******* ах хоёр гудмаар өгсөөд явсан...” гэх мэдүүлэг, Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай найз *******тэй нэг ах зууралцаад архи авч өг гээд зогсож байхаар нь бид хоёр эргэж очоод *******ийг нөгөө ах заамдсан байхаар нь салгаад аваад ахыг гэрт очиж авсан архиа уух гээд сууж байсан чинь нөгөө нэг залуу орж ирж ирээд манай ахад хэн агсраад байгаа юм бэ гээд уурлаад байхаар нь юу яриад байгаа юм бэ гэсэн чинь *******өд архи авч өг гээд зууралдаад байсан ах араас нь орж ирээд ******* орон дээр сууж байсан чинь нөгөө ах энэ залуу гээд *******ийг өшиглөж цохисон тэгээд ах босож ирээд болиулсан чинь *******тэй дүү нь зууралдаад заамдалцаад байхад нь нөгөө ах нь хажуугаас нь хутга гаргаж ирээд хүзүү рүү нь далайж хутгалах гээд дайрахад нь би нөгөө ахын гарыг барьж аваад хутгыг нь булаах гэсэн боловч хутгыг нь хаяулж булааж авч дийлээгүй. Тэгээд нөгөө дүүтэй нь ******* зууралдаад гадаа гарч байхад нь нөгөө ах хутгаа бариад *******ийн ардуур нь гүйгээд гарахдаа гуя руу нь хутгалаад цааш зугтаагаад явж байхдаа хашааны хаалгаар гараад урд айлын хашаа руу хутгаа шидэж зугтаагаад явсан...” гэх мэдүүлэг , Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Тэгсэн *******ийн дүү нь гээд нэг хүүхэд байхаар нь түүнд би юу болсон талаар *******ийг зодсон хүн ын гэрт байгааг зааж өгөөд түүний дүү бид гурав Налайх дүүргийн 3 дугаар хороо, ын гэрт очсон. Тэгэхэд тэдний гэрт *******ийг цохидог туранхай жижигхэн биетэй залуу болон өөр танихгүй 2 байж байсан. Тэгсэн ******* өөрийг нь зодсон залууг дүүдээ зааж өгч “энэ дэлгүүрийн гадаа зодсон залуу байна” гэж хэлж хэлсэн чинь дүү нь ******* ахыг зодсон залуутай заамдалцаад муудалцаад эхэлсэн, тэгээд бөөн юм болоод байтал ******* ын гэрийн гадаа өөрийг нь зодсон залуугийн хөл рүү нь хутгалчихсан” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №383 дугаар: “Г.*******ийн биед баруун гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4335 дугаартай дүгнэлт, Яаралтай тусламжийн хуудас №6792, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.******* нь 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 17 цаг 55 минутын орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******, тоот дахь байшингийн үүдэн хэсэгт хохирогч Г.*******ийг бусадтай зууралдан, маргалдаж байх үед нь “...урьд намайг цохиж зодсон...” гэх шалтгаанаар баруун гуяных нь ард талд нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь “баруун гуянд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан болох нь тогтоогдож байна.

 

Харин шүүгдэгч Г.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргийн талаар : “... тэр согтуу ах миний мөрнөөс гараараа барьчхаад “хөөе хөөе” гээд сэгсчээд байсан, ... нөгөө согтуу ах чинь улам над руу агсарч дайраад намайг цохих гээд гараараа далайхаар нь би өөрийгөө хамгаалах гээд гараараа нүүрээ хаахад нөгөө ах миний гарыг нүүрээрээ мөргөөд хойшоогоо газар уначихсан” гэсэн мэдүүлэг нь Шүүгдэгч Г.*******ийн хохирогчоор өгсөн: “...би Налайх дүүргийн 3 дугаар хороо, “” ХХК хүнсний дэлгүүрийн гадаа үл таних 4 залуутай тааралдаад тэд нартай яг юун тухай ярьж маргалдсанаа мэдэхгүй, санахгүй байна нэг мэдсэн чинь би тэр дөрвөн залуутай муудалцчихсан туранхай өндөр залуу /Г.*******/ нь миний нүүр лүү 2-3 удаа цохиод би хойшоогоо газар уначихсан, тухайн үед миний хамраас нэлээн их цус гарсан, дээрээс нь миний үүдэн дээд 1 ширхэг шүд уначихсан, намайг газар унасны дараа нөгөө үл таних 4 залуу намайг орхиод цаашаагаа яваад өгсөн, тэгэхээр нь би тэндээсээ босоод гэр лүүгээ орсон юм...” гэх мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2022 оны 08 дүгээр сарын 31-ний өдөр гэртээ маргааш өдөр нь хичээлтэй байсан болохоор хичээлийн хувцас хэрэглэлээ бэлдээд байж байхад манай гэрт гэх хорооны ах орж ирээд аа ахыг 4 залуу зодоод байна гэхээр нь би нэг танихгүй айлд очсон чинь 4 залуу архи уугаад сууж байхаар нь манай ахыг хэн зодсон бэ гэж хэлээд зогсож байсан чинь миний араас ******* ах орж ирсэн. Тэгээд орон дээр хэвтэж байсан нэг ах босож ирээд ******* ахын нүүр лүү нь цохисон тэгээд тэр цохисон хүн болон аа ах ах гадаа гараад намайг нэг ах бариад гадаа гаргахгүй үлдсэн....” гэх мэдүүлэг, Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өдрийг нь санахгүй байна, тухайн өдөр би ажил дээрээ буюу худаг дээр усаа өгч байсан чинь манай ажлын хажууд гэх Хүнсний дэлгүүрийн гадаа хэдэн залуучууд маргалдаад байсан миний харснаар бол маргалдаад байгаа юм уу тоглоод байгаа нь мэдэгдээгүй, би усаа хийж байсан болохоор сайн анзаараагүй. Манай хорооны ******* байсан би буруу хараагүй бол бас өмнө манай хороонд байсан гэх хүүхэд явж байх шиг байсан бусдыг нь танихгүй. *******оос гадна гурван залуу байсан...” гэх мэдүүлэг, Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр ажлын найз нартайгаа Налайх дүүргийн 3 дугаар хороонд хамт архи уусан. Тэгээд дэлгүүрт би ажлын нэг ахтайгаа цуг ороод гарч ирсэн чинь манай найз *******тэй нэг ах зууралцаад архи авч өг гээд зогсож байхаар нь бид хоёр эргэж очоод *******ийг нөгөө ах заамдсан байхаар нь салгаад аваад ахыг гэрт очиж авсан архиа уух гээд сууж байсан” гэх мэдүүлэг, Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэгтэл дэлгүүр дотроос архи аваад гарч ирж байгаа 2 билүү 3 эрэгтэй рүү ******* өөрөө явж очоод нэг залуутай муудалцаад байгаа бололтой түүн рүү агсраад нэг нэгэнтэйгээ заамдалцаад эхэлсэн, тэгсэн тэр залуу нь *******ийн нүүр лүү 2-3 удаа цохичхоод цаашаагаа манай хорооны гэх залуугийнх лүү яваад өгсөн. Тухайн үед би ******* дээр яваад очтол нүүр ам нь цус болчихсон байхаар нь *******ийг дагуулаад түүний гэр лүү очсон.” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №386 дугаартай “Г.*******ийн биед баруун дээд 2-р шүдний хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн дээд зовхинд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ..Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт, Шинжээч С.Төгсбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Г.*******ийн биед Баруун дээд 2-р шүдний хугарал нь дангаарааа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна , хамрын таславчийн муруйлт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, зүүн дээд зовхинд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. учирсан гэмтлүүд нь шинж чанараараа хэрэг болсон гэх 2022.08.31-ний өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байсан. хэрэв шинжээч эмчид үзүүлэхээс 1-2 хоногийн өмнө үүссэн гэмтэл байсан бол шинж чанараараа өөр байна. хэрэг болсон гэх өдөр дээрх гэмтлүүд нь учирсан байх боломжтой гэж үзэн дүгнэлт гаргасан  гэсэн мэдүүлэг, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж   Шүүгдэгч  Г.******* нь 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 17 цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” хүнсний дэлгүүрийн орчимд хохирогч Г.*******ийг “...архи нэхлээ...” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний толгойн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохин халдаж, эрүүл мэндэд нь “баруун дээд 2-р шүдний хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн дээд зовхинд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын бие биеийнхээ эсрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ”энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж шүүх үзлээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Г.*******, Г.******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

            Энэхүү гэмт хэргийн шалтгаан нөхцөл  нь хэргийн оролцогч нар нь согтуурсан үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, бие биеэ харилцан үл хүндэтгэсэн харилцаа хандлагатай хамааралтай гэж үзлээ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Г.*******, Г.******* нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

           Шүүхээс шүүгдэгч Г.*******, Г.******* нарт холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас:  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүгдэгч Г.*******ийг 750.000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлтийг

 

Шүүгдэгч Г.*******ийн өмгөөлөгчөөс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэж ирсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Гэвч Г.******* нь гэм буруу дээрээ маргаагүй, мөрдөн байцаалтын шатнаас эхэлж гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Хэдийгээр 400.000 төгрөгийн групп авдаг ч гэсэн хөл гар бүтэн, тархи мэдрэл зүгээр, хөдөлмөрийн чадвартай гэж харж байгаа тул 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох  ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлагын саналтай байна” гэх,

 

Шүүгдэгч Г.*******ийн өмгөөлөгчөөс: “...Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 2 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна.” гэсэн дүгнэлтүүдийг шүүхэд гаргажээ.

 

            Шүүх талуудын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтүүдийг хянаад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд шүүгдэгч Г.*******өд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа мөн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт “хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн” заасныг үндэслэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгч Г.*******ид эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй зэрэг байдлыг харгалзан   шүүгдэгч   Г.*******, Г.******* нарт   тухайн  зүйл  ангид зааснаар торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.*******, Г.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бор модон иштэй, ажлын хэсэг 12см, нийт 21см урттай хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн комисст шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч Г.******* нь шүүгдэгч Г.*******өд  мөрдөн шалгах ажиллагаанд нэхэмжилсэн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагын дагуу 36.600 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан бичгэн баримтаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч Г.******* нь шүүх хуралдаанд нэг сарын хугацаанд ажлаа хийгээгүй, ажлаасаа халагдсантай холбоотой 1 сарын цалин болох 1.500.000 төгрөгийг нэхэмжилсэн ч  шүүхэд нотлох баримт хэлэлцүүлээгүй тул шүүгдэгч Г.*******ийг тухайн нэхэмжлэлтэй холбоотой дахин нэхэмжлэл гаргах эрхтэйгээр шийдвэрлэлээ.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт гийн *******, *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч Г.*******ийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ид оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч Г.*******өд оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг тус бүр 6 /зургаан/ сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.*******, Г.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Г.******* нь шүүгдэгч Г.*******өд 36.600 /гучин зургаан мянга зургаан зуу/ төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар шүүгдэгч нар нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******, Г.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг устгуулахаар шүүхийн эд мөрийн комисст шилжүүлсүгэй.

 

8. Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД