Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/324

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

улсын яллагч С.Энхням,

шүүгдэгч *******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч *******холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2208030131875 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: *****

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *******нь 2022 оны 8 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, ********* тоот гэртээ хамтран амьдрагч хохирогч *******“Чи хаагуур яваад ирэв, хэнтэйгээ юу хийгээд яваад байдаг юм, ажил хийхээсээ урдуур чи байнга банзалдаж явдаг биз дээ” гэх мэтээр хэл амаар доромжилж улмаар хохирогч гараараа цохиход уурлан нуруу хэсэгт гараараа цохих, өшиглөх, нүүр хэсэгт цамцаар ороолгох, чих рүү алгадах, нүд рүү мөргөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний хэнгэрэг хальсны цууралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч *******шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Гаргасан алдаагаа ойлгож байгаа. Дахиж ийм алдаа гаргахгүй. Ялыг зөвшөөрч байна. Цаг тухайд нь төлнө” гэв.

Эрүүгийн 2208030131875 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч *******ийн: “...2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 17 цагт ажлаа тараад гэртээ ирэхэд нөхөр *******байхгүй, хүүхдүүдийг *******ын үеэл дүү харж байсан. Нөхөр 21 цаг орчимд орж ирсэн. 23 цаг орчимд амрах болоод унтах гэтэл намайг “Чи хаагуур яваад ирэв, хэнтэйгээ юу хийгээд яваад байдаг юм, ажил хийхээсээ урдуур чи байнга банзалдаж явдаг биз дээ” гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь “чи юу гээд байгаа юм” гээд нэг удаа гараараа цохисон. Гэтэл нөхөр “чи намайг цохидог хэн бэ” гээд нуруу луу 2 удаа, хөл рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би уурлаад нуруу луу нь дахиад цохитол цамцаар миний нүүрэн тус газар 2 удаа цохиод, зүүн чих рүү 2 удаа алгадсан. Тэгэхээр нь ******* рүү цагдаа дууд гэж хэлтэл “Чи яахаараа цагдаа дууддаг юм” гээд миний нүд рүү мөргөсөн. ...Би ямар нэг эмнэлгийн байгууллагад хандаж эмчилгээ, үйлчилгээ аваагүй, өөрөөр нь эдгээчихсэн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.08.22-ны өдрийн 11433 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. *******ийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний хэнгэрэг хальсны цууралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

Гэрч Б.*******ийн: “...2022 оны 8 дугаар сарын 16-ны орой 23 цагийн үед *******, ******* нарын хамт гэрт байж байсан чинь ******* эгч “Танайхан хүүхэд харж өгдөггүй” гээд уурлаад *******ахын нуруу руу гараараа цохисон чинь *******ах уурлаад ******* эгчийн нуруу руу нь гараараа цохиж, цамцаар ороолгож, хоёр удаа алгадаж, нүүр лүү нь мөргөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дахь тал),

Гэрч *******ийн: “2022 оны 8 дугаар сарын 17-ны өглөө дүү ******* над руу чат бичээд “нөхөр *******зодсон” талаар хэлээд “хүрээд ир” гэхээр нь очсон. *******ийн зүүн нүд нь хөхөрсөн байдалтай хоёр хүүхдийнхээ хамт байсан. *******ээс юу болсон талаар асуухад 16-ны орой *******ын нуруу луу цохисон чинь намайг цамцаар ороолгоод гараараа цохиж, өшиглөсөн талаар хэлэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Урьд өмнө **************ийг зодож байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69 дэх тал),

Гэрч *******гийн: “Урьд өмнө нь **************ийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Би *******ыг эхнэрээ зодсонд гайхаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71 дэх тал),

Шүүгдэгч Б.*******ын яллагдагчаар өгсөн: “2022 оны 8 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн орчим гэртээ эхнэр *******ийг зодож цохисон нь үнэн, би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63 дахь тал),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-4), гэрч ********* мэдүүлэг (хх-73), Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хх-107-108), гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-109-113), хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-114-117),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-26), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-23), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-27), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-28), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа (хх-30), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-31), эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-32), дансны хуулга (хх-33-47), хохирогч, шүүгдэгчийн “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-127, 128), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-129-130), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-131-132) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч *******нь 2022 оны 8 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, ********тоот гэртээ хамтран амьдрагч хохирогч *******“Чи хаагуур яваад ирэв, хэнтэйгээ юу хийгээд яваад байдаг юм, ажил хийхээсээ урдуур чи байнга банзалдаж явдаг биз дээ” гэх мэтээр хэл амаар доромжилж улмаар хохирогч гараараа цохиход уурлан нуруу хэсэгт гараараа цохих, өшиглөх, нүүр хэсэгт цамцаар ороолгох, чих рүү алгадах, нүд рүү мөргөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний хэнгэрэг хальсны цууралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч *******ийн “...Унтах гэж байхад намайг “Чи хаагуур яваад ирэв, хэнтэйгээ юу хийгээд яваад байдаг юм, ажил хийхээсээ урдуур чи байнга банзалдаж явдаг биз дээ” гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь “чи юу гээд байгаа юм” гээд нэг удаа гараараа цохисон. Гэтэл нөхөр “чи намайг цохидог хэн бэ” гээд нуруу руу 2 удаа, хөл рүү 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би уурлаад нуруу луу нь дахиад цохитол цамцаар миний нүүрэн тус газар 2 удаа цохиод, зүүн чих рүү 2 удаа алгадсан. ******* рүү цагдаа дууд гэж хэлтэл “Чи яахаараа цагдаа дууддаг юм” гээд миний нүд рүү мөргөсөн...” гэх мэдүүлэг (хх-10), шүүх эмнэлгийн 11433 дугаар “1. *******ийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний хэнгэрэг хальсны цууралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-19-20), гэрч Б.*******ийн “...*******ахын нуруу луу гараараа цохисон чинь *******ах уурлаад эгчийн нуруу руу гараараа цохиж, цамцаар ороолгож, 2 удаа алгадаж, нүүр лүү нь мөргөсөн...” гэх мэдүүлэг (хх-67), шүүгдэгч Б.*******ын “...эхнэр *******ийг зодож цохисон нь үнэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-63) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.*******ын эхнэр хохирогч *******хэл амаар доромжилж, улмаар цохилоо гэж шалтаглан нуруу хэсэгт гараараа 2 удаа цохиж, өшиглөж, нүүр лүү цамцаар ороолгох, чих рүү алгадах, нүд рүү мөргөх зэргээр зодож хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт (хх-127)-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *******нь 2022 оны 8 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ***дугаар хороо, ********* тоотод хамтран амьдрагч буюу хохирогч *******“цохьлоо” гэж уурлан маргалдаж нуруу хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, нүүр хэсэгт цамцаар цохих, чих рүү нь алгадах, нүд рүү нь толгойгоороо мөргөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний хэнгэрэг хальсны цууралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгч “Ялыг зөвшөөрч байна. Цаг тухайд нь төлнө” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч *******нь “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч нь эхнэр болох хохирогчийг хэл амаар доромжлон улмаар хохирогч гараараа цохиход уурлан нуруу руу цохих, өшиглөх, нүүр лүү цамцаар ороолгох, чих рүү алгадах, нүд рүү мөргөх зэрэг үйлдлээр хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлоготой)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ********гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******600,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР188/2022/1484/Э