| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00335/И |
| Дугаар | 298 |
| Огноо | 2019-07-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 298
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Улаанбаатар хотын ******* дүүргийн ******* тоотод оршин суух, О овогт З-ын Б /*******/-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч хэргийг эзгүйгээр шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ бичгээр ирүүлж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дундговь аймгийн Дундговь нэгдсэн эмнэлэгт 1982-1994 онд ажиллаж байсан. Тэр үеийн хөдөлмөрийн дэвтэр засвартай, орсон гарсан тушаал зөрүүтэй байх тул цалингийн баримт, гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр зэргийг үндэсэн Зын Б намайг 1982 оны 2 сарын 4-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хоол зөөгч, асрагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс 1986 оны 6 сарын 16-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 1 сарын 1-ний өдөр олгосон нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр З овогтой Б намайг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч З.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ:Миний бие шүүхэд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай, хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Миний бие Улаанбаатар хотод оршин суудаг, Дундговь аймагт олон удаа ирэх боломжгүй, эрүүл мэндийн шалтгааны улмаас Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болоод байна. Миний бие өөрт байгаа бүх нотлох баримтуудаа нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Б ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч З.Бгийн хөдөлмөрийн дэвтэр нэрийн зөрүүтэй, ажилд томилогдсон тушаал, ажлаас чөлөөлсөн тушаал нэрийн зөрүүтэй болох нь Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 6 сарын 21-ний өдрийн 289 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Нэхэмжлэгч хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэж тус шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 6 сарын 27-ны өдрийн 238 дугаартай “Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан Зын Бя т холбогдох 1982 оны 2 сарын 4-ний өдрөөс 1995 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байсан тухай баримтыг эх баримтаас хуулбарлан хүргүүллээ” гэх тодорхойлолт
- Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1982 оны 2 сарын 12-ны өдрийн 19 дугаартай “ажилд түр томилох тухай” тушаалын хуулбар
- Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1983 оны 1 сарын 17-ны өдрийн 10 дугаартай “ажилд томилох тухай” тушаалын хуулбар
- Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1985 оны 8 сарын 9-ний өдрийн 116 дугаартай “ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар
- Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1988 оны 9 сарын 13-ны өдрийн 86 дугаартай “ээлжийн амралт олгох тухай ” тушаалын хуулбар
- Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1994 оны 12 сарын 31-ний өдрийн А/212 дугаартай “нийгмийн даатгалын дэвтэр хөтлөх тухай” тушаалын хуулбар
- Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс З.Бд олгосон, 1982 оны 2 сарын 4-ний өдөр Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хоол зөөгчөөр ажиллуулав, 1983 оны 1 сарын 4-ний өдөр Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт асрагчаар шилжүүлэн ажиллуулав, 1994 оны 12 сарын 31-ний өдөр Монгол улсын Засгийн газрын 1994 оны 171-р тогтоол, хүн амын бодлого хөдөлмөрийн сайдын 1994 оны 188 дугаар тушаалыг үндэслэн халав гэсэн тушаалын бичилттэй, тамга дарж гарын үсэг зурсан, 163382 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар
-Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт асрагч ажилтай байсан З.Бяын 1984-1994 оны цалингийн тодорхойлолт
- Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 6 сарын 25-ны өдрийн 08/401 дугаартай “Дундговь аймгийн Нэгдсэн больниц нь 1943 оны 9 сарын 1-ний өдөр үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байгаад 1991 оны 4 сарын 25-нд улсын бүртгэлд бүртгэгдсэн болно” гэх тодорхойлолт
-Г.Тувааны нэрэмжит Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 6 сарын 25-ны өдрийн 1/223 дугаартай “тус эмнэлгийн архивт 1982, 1983 оны цалингийн карт болон цалингийн баримт байхгүй болно” гэх тодорхойлолт
-Олхонууд овогт Зын Бгийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар
- Гэрч Д.А- “...З.Б нь намайг анх ажилд орох үед буюу 1982 оноос 2002 он хүртэл Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн асрагч, хоол зөөгч зэрэг ажлуудыг хийж байсан. Би 1984-1987 онд Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт асрагчаар ажилласан. 1987-1989 онд Дорноговь аймгийн Анагаах ухааны дунд сургуульд суралцаж сувилагч болсон. Би 1989 оноос тус эмнэлэгтээ мэс заслын тасагт сувилагчаар ажилласан, 1990 оноос хүүхдийн тасагт ажилласан. 1992-2019 онд тус эмнэлэгтээ сувилагчаар ажиллаж байна. Бид нэг байгууллагад хамт ажиллаж байсан, заримдаа нэг ээлжинд гардаг байсан учраас энэ хүнийг асрагч байсан гэдгийг сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг
-Гэрч Г.Б- “...Намайг 1989 онд Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажиллахаар ирэх үед З.Б тус эмнэлгийн хүүхдийн тасгийн асрагчаар ажиллаж байсан. З.Б хүүхдийн тасагтаа 2002 он дуустал асрагчийн ажлаа хийж байсан. Би 1989-2019 он хүртэл Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн сувилагчаар ажиллаж байгаа юм. Бид нэг байгууллагад, нэг тасагт ажилладаг, нэг ээлжинд гардаг байсан учраас энэ хүнийг асрагч байсан гэдгийг сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг
-Гэрч Б.Лх-“...Намайг 1991 оноос Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт сувилагчаар ажиллаж эхлэх үед З.Б тус эмнэлгийн хүүхдийн тасгийн асрагчаар ажиллаж байсан. З.Б хүүхдийн тасагтаа 2002 он дуустал асрагчийн ажлаа хийж байсан. Би 1983-1991 он хүртэл тус эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт сувилагчаар, 1991-1999 он хүртэл тус эмнэлгийн хүүхдийн тасагт сувилагчаар, 1999-2019 он хүртэл тус эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт, яаралтай тусламжийн тасагт сувилагчаар ажиллаж байна. Бид нэг байгууллагад, хүүхдийн тасагт цуг ажиллаж байсан, нэг ээлжинд гардаг байсан учраас энэ хүнийг асрагч байсан гэдгийг сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар З.Б нь Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1982 оны 2 сарын 4-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хоол зөөгч, асрагчаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс 1986 оны 6 сарын 16-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 1 сарын 1-ний өдөр олгосон нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэгт цугларсан бичгийн баримтаар З.Б нь 1986 оны 6 сарын 16-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болох нь нотлогдож байх ба 1995 оны 1 сарын 1-ний өдөр олгосон нийгмийн даатгалын дэвтрийг шүүхэд ирүүлээгүй байх тул нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн эсэхийг тогтоох боломжгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УР